Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/53

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504000260061  дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             Г.Гантогтох

Улсын яллагч                                                            Б.Баттуяа                          

Шүүгдэгч                                                                   ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *******,******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овгийн ******* ******* (РД:*******)

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Багануур дүүргийн ******* тоотод байрлах хохирогч гэрт түүнтэй утсаар ярьж маргалдаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас  үүдэн түүний хар өнгийн эко шуба, ягаан өнгийн тэди куртик, шар өнгийн куртик, шар өнгийн шалны хулдаас зэрэг хувцас, эд зүйлсийг шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 778,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...манай эхнэр 2 хүүхдээ орхиж яваад удаж байгаа. Би 2 хүүхдээ хаяад ажил хийх боломжгүй. Тухайн өдөр эхнэр эс 2 хүүхдээ хараад өгөөч би хотод ажилтай болчихлоо гэж очиж уулзсан. Гэрч гэх хүн хамт байж байсан. Миний хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй өөдөөс харааж зүхээд байсан. Одоо түрээсэлж байгаа газар анх бид хоёр цуг амьдарч байсан түлхүүр нь надад байдаг. Би их бухимдсан байсан учир 2 пиво ууж тайвшираад түрээсэлж байгаа гэрт утсаар яриад тамхи татаад сууж байсан. Тамхи татахдаа доор байсан хувцсыг нь харалгүй чүдэнзээ унагачихсан, санаатай шатаая гэж бодоогүй. Удалгүй доороос утаа гараад шатаад эхэлсэн би галыг дэвсээд тэр дор нь унтраасан...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...он сараа сайн санахгүй байна. Би ажилтай болоод Номин-Эрдэнийг хоёр хүүхдээ хараад өгөөч гэсэн боловч харахгүй, мэдэхгүй гээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад чамтай хамт хэрэглэж байсан зүйлсийг би хэрэглэхгүй гээд газраар шидчихсэн байсан. ...санаандгүй зүйл болсон. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд их бухимдалтай байсан. Манай эхнэр 2024 оноос хойш өөр хүмүүстэй уулзах харьцах явалдах асуудал гарч эхлэсэн. Тэр болгонд хэрүүл маргаан болдог байсан бөгөөд сүүлдээ бид 2024 оны 04 сараас хойш хоёр хүүхдээ хаяаад явчихсан. Хүүхдүүд манай аав, ээж дээр байдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-р хуудас)

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч өгсөн “...2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр миний утас руу манай салсан нөхөр ******* ...утсаар залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Тэгтэл чатаар над руу залгахаар нь аваад яриад харсан чинь манай гэрт орчихсон, миний хувцаснуудыг шатаачихсан зогсож байсан. Тэгээд ажлаасаа гараад гэр рүүгээ орох гэж байсан чинь хоолой дээрээ хутга барьчихсан, ойртвол өөрийгөө ална гээд зогсож байсан. Би тэгээд буцаад гараад цагдаа дуудаад цагдаа нар ирээд аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас)

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч ын өгсөн “... над руу 20 цагийн орчим утсаар залгаад чи манай гэр лүү ороод үзээд өгөөч гэсэн. Тэгээд очоод үзэхэд зүгээр байсан. Тэгээд тэрнээс хойш 12 цагийн орчим над руу дахиад залгаад гэрт хувцас шатаагаад байна манайх руу ороод үзээд өгөөч гэхээр нь хувцсаа өмсөөд манайх ойрхон байдаг болохоор яваад очтол хашааны хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд хашааг нь давж ороод хаалгыг нь онгойлгоод ортол битүү утаа болчихсон нэг хүн зогсож байсан. Тэгээд яваад ортол хутга барьчихсан байсан. Би хаалганы гадаа хараад зогсож байтал удалгүй ороод ирсэн. Тэгээд бид хоёр үүдэнд нь зогсож байх хооронд тухайн хүн хоёр хэрэлдээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас)

Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.******* өгсөн “...тэй танилцаж, үерхэж нөхөрлөөд хүүхэдтэй болж хамт амьдарсан. хүүхдүүдээ орхиод яваад өгсөн. ******* одоо үсчин хийж, надтай хамт хоёр хүүхэдтэйгээ амьдарч байгаа....” гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас)

Телекамерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 6-9-р хуудас),

“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний “...шар өнгийн шалны хулдаас 4 м 28,000 төгрөг, хар өнгийн эко шуб 300,000 төгрөг, ягаан өнгийн тэдий куртик 250,000 төгрөг, шар өнгийн куртик 200,000 төгрөг, нийт 778,000 төгрөг...” гэсэн 13 дугаартай тайлан (хх-ийн 31-р хуудас)

            Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...Үгүй...” гэсэн шалгах хуудас (хх-ийн 47-р хуудас)

              *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 48-72-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, эд хөрөнгийн хохиролд 778.000 төгрөгийг гаргуулах …” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо 2 хүүхдээ харж байгаа учраас орлогогүй байгаа. Хохирлын мөнгөн дүнг бууруулж өгнө үү...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн эд зүйлд үнэлгээ хохиролын хэмжээг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.  Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 05-ны шөнийн 00 цагийн үед Багануур дүүргийн ******* тоотод байрлах хохирогч гэрт түүнтэй утсаар ярьж маргалдан, хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн түүний хар өнгийн эко шуба, ягаан өнгийн тэди куртик, шар өнгийн куртик, шар өнгийн шалны хулдаас зэрэг хувцас, эд зүйлсийг шатааж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 778.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* бусдын эд зүйлийг шатааж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, үүний улмаас хохирол учрахыг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогч эд зүйлийг шатаасан үйлдлээр нь тогтоогдож байна.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид 778.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн №13 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, уур бухимдлаа барьж чадаагүй, хохирогч, шүүгдэгч нарын гэр бүлийн дундах хувийн таарамжгүй харилцаа зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанБусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 778.000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч Ц. нь “...эд хөрөнгийн хохиролд 778.000 төгрөгийг нэхэмжлэнэ...” гэж мэдүүлжээ. Шүүгдэгч ******* нь “...эд хөрөнгийн хохиролд 778.000 төгрөгийг багасгаж өгөөч...” гэжээ.

Иймд шүүгдэгч *******гоос эд хөрөнгийн хохиролд 778.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.д   олгох нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...Багануур дүүргээс гарахгүй 2 хүүхдээ хараад ганц үсчин хийгээд явах надад хэцүү байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдөөгүй болон улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаан) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1- 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******д 6 (зургаан) сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялийг биелүүлээгүй бол түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******гоос эд хөрөнгийн хохиролд 778.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.д   олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ