Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж

Нарийн бичгийн дарга             П.Янжмаа

   Улсын яллагч                           Ц.Мөнх-Эрдэнэ

   Шүүгдэгч                                   А....

   Шүүгдэгчийн өмгөөлөгч           Б....

   Хохирогч                                   Г....

   Хохирогчийн өмгөөлөгч           В....

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.... холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн, ... сумын төвд оршин суух хаягтай, урьд: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... овогт .... /регистрийн дугаар: ..../

Шүүгдэгч  А.... нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн .... сумын .... баг .... хэсэг .... тоотод согтуурсан үедээ Г.... маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт баруун гараараа 6-7 удаа цохиж, мөн гуталтай хөлөөрөө дэвсэлж түүний эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, муруйлт, зүүн гарын долоовор хуруунд шарх, дээд эрүүний зүүн 3-р шүдний булгарал, эрүүний урд хэсэг, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                            

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                                    1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:            

Шүүгдэгч  ... овогт ... нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Завхан аймгийн ... сумын .... баг ... хэсэг .... тоотод Г.... маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт баруун гараараа 6-7 удаа цохиж, мөн гуталтай хөлөөрөө дэвсэлж зодсон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

А.... зодуулснаа шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.... "...2025 оны 02 дугаар сарын 02- ны өдөр Д.... бид хоёр байж байхад ... ... манайд орж ирсэн юм. ... Тэгээд манайд ..., ...., .... нөхөр бид дөрөв авсан "Хараа” нэртэй архи согтууруулах ундаагаа ууж байтал ... гаднаас ганцаараа ороод ирсэн юм. Тэгээд ... нийлээд бид 5 хуваагаад уусан юм. Тэгсэн ... манай гэрт шээчихээр нь би муухай үнэртээд байна гэхэд ... чи ... доромжилж байна гээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсэдсэн чинь ... ирээд намайг барьж аваад намайг газар унагаагаад ... миний нүүр хэсэгт 6-7 удаа цохисон. ... миний нүүр хэсэгт гутлынхаа өсгийгөөр дэвссэн юм. Тэгээд би ... гээд манай хажуухан талд байдаг айл руу зугтаад ороход ... миний араас ирээд үсдээд авсан юм. Тэгсэн чинь ... ах манай гэрт зодоон хийлээ гээд гурил элддэг модоор ... бид хоёрын дээрээс нэг удаа цохисон юм. Тухайн үед ..., ... болон ... нөхөр хамт байсан юм. Тухайн үед ... миний хамар руу өсгийгөөрөө дэвсээд миний хамрыг хугалчихсан, бас гараараа шүд хэсэгт баруун гараараа 6-7 удаа цохисон байх тэгээд шүд хугалчихсан..." гэсэн мэдүүлгээр,

А...., Г.... зодсоныг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.... "... Намайг ... ... гэрт...очиход ..., ..., ... нөхөр ..., ... гэдэг эмэгтэй болон ... тэр хэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан юм. Тэгэхээр нь би гэрт яагаад архи уугаад байгаа юм гэхэд ... чамд хамаагүй жингэр минь гээд байсан. Тэгээд ... орон дээр суучихсан хүүхдээ хөхүүлээд байж байсан чинь ... гэдэг эмэгтэй гэрт шээсэн юм тэгсэн ... ... гэрт шээчихлээ гэсэн чинь ... ... гэдэг эмэгтэйг өмөөрөөд ... үсдэж аваад дарж унагаагаад нүүр хэсэгт нь баруун гараараа 6-7 удаа цохисон юм. Тэгэхээр нь би салгасан чинь тэр ... гэдэг залуу намайг бариад авсан юм. Тэгсэн ... ... унагачихсан нүүр хэсэгт нь гуталтай хөлөөрөө дэвсэж байсан намайг харахад бол 2 удаа дэвссэн намайг харахаас өмнө хэдэн удаа дэвссэнг би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэндээс гарч зугтаагаад ... гэдэг айл руу очиход араас ..., ..., ..., ... нар орж ирсэн. Тэгсэн ... ах ... хоёр гэрт нь ороход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байсан тэгсэн ... ... хоёрыг муудалцах үед ... гэгч гурилын гамбанзаар тэр хоёрын дээрээс нь цохисон юм. Тэгээд цагдаагийн байгууллага ирсэн юм. ... гэрт .... ... нар маргалдаж зодолдох болсон. Тухайн үед ... биед гэмтэл учраагүй байсан харин ... биед шүд нь хугарчихсан, баруун гар, нуруу хэсэг хөхөрсөн, хамар нь хугарсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Д.... "... Тухайн өдөр 14 цагийн үед ..., ..., ...., .... нөхөр, бид хэд 2 ширхэг архи хэрэглэсэн юм. Тэгсэн ..., ... хоёр хэрэлдээд намайг шээсэн гээд тэгэхэд ... намайг өмөөрөөд ..., ... хоёр үсдэлцээд зодоон болсон юм. Тэгээд арай гайгүй болоод больсон чинь дахиж архи авч ууна гээд ахиж 1 архи аваад .... гэх айлд очоод тэнд бас ... ... хоёр үсдэлцээд бөөн юм болсон тэр айлын баганыг унагаагаад тэгсэн тэр ... ах ... ... хоёрын дээрээс гамбанзаар нэг удаа цохисон тэгээд цагдаа нар ирсэн. ... гэрт ..., ... нар маргалдаж зодолдох болсон юм. ... үсэдсэн, ... биед их гэмтэл учирсан байх би сайн мэдэхгүй байна." гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.... "... Тухайн өдөр 17 цагийн үед орж ирсэн байх би тухайн цагийг нь сайн санахгүй байна. ... нөхөртэйгөө, ... болон өөр хүмүүс байсан би сайн мэдэхгүй байна. Тэгээд орж ирээд ... агсан тавиад ... маргалдаад зодолдоод манай гэрийн хоёр багана унагаагаад манай орыг бас нураачихсан юм. Тэгсэн манай нөхөр ... гурилын гамбанзаар тэр хоёрыг очоод цохиод авсан юм. Би хаана нь хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна..."гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.... "... Тухайн өдөр ...., ...., .... болон өөр хэдэн хүн 19 цагийн үед байх цагийг нь сайн санахгүй байна бүрэнхий болж байхад манайд орж ирсэн юм. Тэр хэд орж ирээд би нэг хоол хийх гээд мах хөшиглөөд сууж байтал ... орилж чарлаад гарнаас нь цус гарчихсан байсан тэгэхээр нь гарных нь цусыг тогтоох гээд хөвөн тавиад тогтохгүй болохоор бензин гар дээр нь дусаасан юм тэгсэн ... гарын цус тогтсон. Тэгээд ... зодолдож үсдэлцээд манай гэрийн багана унагаагаад бас манай гэрийн орон дээр үсдэлцээд байхаар нь би тавиулах санаатай гурилын гамбанзаар ... ... хоёрын дунд цохисон юм. Тэгтэл цагдаа орж ирээд ... аваад явсан юм. Тухайн үед манай гэрт ..., ... хоёр хоорондоо зодолдсон, би салгах санаатай гурилын гамбанзаар нэг удаа цохисон өөр зүйл болоогүй. Тухайн үед ... биед гэмтэл учраагүй байсан. ... биед гэмтэл бас учраагүй байсан, надад бол гэмтэл учраагүй ээ...” гэсэн мэдүүлгээр,

мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.... “...... гэрт очоод ..., ..., ... бид дөрөв архи уусан юм. Тэгтэл ... нөхөр гэх ... гэх залуу орж ирээд дараа нь ... гэх залуу орж ирээд 6-лаа болоод ... архиа ууж байтал ... эгч ... чи манайд шээлээ мөнгө өг гээд байсан тэгэхээр нь би та ингэж болохгүй гэтэл ... эгч ... үсдээд авсан юм. Тэгэхээр нь салгах гэтэл чи үхсэндээ шээдэг жингэрээ өмөөрөөд байгаа юм гэтэл намайг түлхсэн юм тэгэхээр нь би шууд үсдээд авсан юм. Тэгэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан юм. Тэгээд буцаад бүгд эвлэрээд ... гэх нэртэй дэлгүүрээс ахин 1 шилтэй архи авсан юм. Тэгээд авсан архи аваад бид нар бүгд ... ахынд очсон чинь .... эгч тэр айлд орилж чарлаад агсан тавиад байсан юм Би тэгэхээр нь настай айлд ороод ирчихсэн байж боль гэтэл чи яадаг юм гээд над руу дайраад байсан юм. Тэгээд бид хоёр тэнд үсдэлцээд байж байтал ... ах та нар яагаад манай гэр буулгаад байгаа юм бэ гээд гурилын бөөрөнхий модоор ... зүүн гар руу цохиод сал гэсэн тэгтэл ... эгч та нар намайг барахгүй шүү гээд байж байтал дуудлагаар цагдаа ирсэн юм....” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.... үйлдлийн улмаас хохирогч Г.... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахмад Т.... 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ЗАВ0725/080 дугаартай "...1. ... ургийн .... овогтой .... биед: Хамрын хянга ясны хугарал, мурийлт, зүүн гарын долоовор хуруунд шарх, дээд эрүүний зүүн 3 дугаар шүдний булгарал, эрүүний урд хэсэг, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 2. Үзүүлэгчийн биед учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон цаг хугацаатай тохирч байна. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 3. Учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 4. Үзүүлэгч ... ургийн ... овогтой .... биед: Хамрын хянга ясны хугарал, муруйлт, зүүн гарын долоовор хуруунд шарх, дээд эрүүний зүүн 3 дугаар шүдний булгарал, эрүүний урд хэсэг, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч А... хохирогч Г.... зодсон үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, муруйлт, зүүн гарын долоовор хуруунд шарх, дээд эрүүний зүүн 3-р шүдний булгарал, эрүүний урд хэсэг, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун хацарт зулгаралт хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч А.... нь хохирогчийг цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол зориуд учруулсан.

Шүүгдэгч А.... нь хохирогч Г.... Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж, зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байх тул А.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүүгдэгч хохирогчид хиймэл шүд хийлгэх зардлыг төлсөн нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй учир хохирогч шүүгдэгчээс эмчилгээний зардал болон бусад хохирол хор уршгаа  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял  оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч эмчилгээний зардал болон бусад хохирол хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Шүүгдэгч ... овогтой ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.... 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.... оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн, сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.... нь 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.    

5. Шүүгдэгч А.... 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч  нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.            

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ