Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

                 

 

                                   

 

      

 

 

 

 

   2025         02          27                                          2025/ШЦТ/126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б,

улсын яллагч Г.Хурмандах,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Г.О,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгчид Д.Ц, мөн Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.Б нарт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406009003973 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Дорноговь аймгийн ................ суманд төрсөн, эрэгтэй 00 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, “Н” ХХК-д геологич ажилтай, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 000 дүгээр байрны 00 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, У овогт М-ийн Э /РД:ЕЦ00000000/,

 

2. Монгол Улсын иргэн, 1900 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, Г сургалтын төвд англи хэлний багш ажилтай, ам бүл-3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Москва хорооллын 00 дүгээр байрны 00 тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, И овгийн Б-ын Б /РД:У300000000/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Актив гарден хотхоны 000 дүгээр байрны 00 тоотод 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Pokerrrr 2" нэртэй олон улсын апплекейшин ашиглан “TELMEN 1ХВЕТ" гэх нэртэй клуб нээж үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна, амар хялбар аргаар амьдрах ухвар мөчид ойлголттой явсанаас ийм хэрэгт холбогдлоо. Шүүх миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна, амар хялбар аргаар амьдрах ухвар мөчид ойлголттой явсанаас ийм хэрэгт холбогдож бусдыг хохироолоо. Шүүх миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, би дахиж хэзээч хууль зөрчихгүй  гэв.

          3. Гэрч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надтай 2023 оны 07 дугаар сарын эхээр юм уу 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна, фейсбүүк чатаар “Э Эба” гэх хаягтай хүн холбогдсон. Тухайн хүн 00-00 орчим насны эрэгтэй хүн байсан. Өөрийгөө надад У гэж танилцуулаад, чи надад 1ХВЕТ сайтын цэнэглэлт, таталт хийж өгдөг шигээ мөрийтэй тоглоомын ширээ ажиллаж байгаа шүү гэсэн утга агуулгатай мэдээллийг фейсбүүк хаягаар оруулаад өгөөч, бид нар чиний нэрийг чинь л ашиглана гэж хэлсэн. Ингээд би Б.Т” гэх фейсбүүк хаягаараа story хэлбэрээр 2023 оны 07 сараас 2024 оны 03 дугаар сарыг хүртэлх хугацаанд “Ширээ нээлттэй байгаа шүү 100к/цаггүй Клуб код Xv600, зөвхөн мэддэг, эрсдэлээ даах чадвартай, насанд хүрсэн хүмүүс л ороорой" гэх утга бүхий мэдээллийг оруулсан. Энэ хугацаанд мөрийтэй тоглоом тоглосон зарим хүмүүс над руу цэнэглэлт, таталтын асуудлаар холбогдсон тохиолдолд Ука руу уг асуудлыг шийдүүлэхээр холбож өгдөг байсан...Мөн миний Хаан банкны 0000000000, 00000000000 тоот данснуудаар 1ХВЕТ сайтын цэнэглэлт, таталт хийдэг учраас өдөртөө маш олон гүйлгээ хийгддэг..." гэсэн мэдүүлэг /1хх 67-69 дүгээр хуудас/,

4. Гэрч А.Т-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 05-06 дугаар сард М.Б ахаас мөнгөний туслалцаа хүсэж хандахад надад цахим мөрийтэй тоглоомын админ хийх санал тавихад нь би зөвшөөрсөн. Тус ажлын хүрээнд би Нисэхийн тойргийн ойролцоо байдаг Active garden хотхонд байрлалтай М.Б ахын одоо амьдарч байгаа гэрт энэ оны 05-06 дугаар сард 12 хоног (дараалан биш) очиж 12:00-21:00 цагийн хооронд pokerrrr2 платформ дээр бооцоот тоглоомын админы үүрэг гүйцэтгэдэг байсан. Админ нь тоглогчдын бооцооны мөнгийг цэнэглэх, буцаан олгох дансыг удирддаг үүрэгтэй...” гэх мэдүүлэг /1хх 82-84 дүгээр хуудас/,

5. Гэрч Ж.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2024 оны 01 дүгээр сард PC тоглоомын газар Б-той цуг тоглож байхад надад “чи ямар ажил хийж байгаа вэ, нэмэлт орлого олох бодолтой байна уу?” гэж асуухад нь би зөвшөөрч, өөрийн дансыг ашиглуулсан. Тухайн үед юунд, ямар зорилгоор ашиглаж байгааг нь мэдээгүй. Яаж ашиглаж байгааг нь асуухад /асуудалгүй ээ/ гэсэн хариулт өгсөн... интернэт банкны нэвтрэлтийг компьютероор хийдэг байсан. 2023 оны 12 дугаар сараас хойш өөрөө ашиглахгүй Б.Б гэдэг хүн өдрийн 50.000 төгрөг өгнө уг дансны интернэт банкны кодыг өгчих чи ямар нэгэн байдлаар ашиглахгүй нэвтрэхгүй байхад болно гэж хэлэхээр нь би өөрийн 0000000000 дугаарын дансыг ашиглуулж байгаад энэ оны 04 дүгээр сард уг дансаа интернэтээр банкаар устгасан...” гэх мэдүүлэг /1хх 87-89 дүгээр хуудас/,

6. Гэрч У.Е-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Т гэх эмэгтэйтэй У /Э/ ахтай хамт явж байгаад Зайсан хилл оффисын урд кофе шопод уулзаж байсан. Тухайн үед Э ах Т гэх эмэгтэйгээр фейсбүүкийн стори хийлгэнэ гэх утгатай юм ярьж байсан. ...“Telmen 1ХВЕТ”, “TSELMEG 1XMF” зэрэг цахим мөрийтэй тоглоомуудаас “Telmen 1ХВЕТ”-ийг мэднэ. Тухайн цахим мөрийтэй тоглоомын талаар Тэлмэн гэх эмэгтэй өөрийн фейсбүүк хаягаар стори хийдэг байсан. Би “Telmen 1ХВЕТ" цахим мөрийтэй тоглоомыг өөрөө тоглож байсан. Тухайн мөрийтэй тоглоомын нэг өрөөнд 9 хүн бооцоо тавьж мөрийтэй тоглодог. Тухайн үед яг ямар дансаар цэнэглэлтийг хийж байсан талаар санахгүй байна. Цахим мөрийтэй тоглоомын клуб хэсэгт цэнэглэлт хийх данс нь байдаг байсан. Тухайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулах ажилд оролцож байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх 102-104 дүгээр хуудас/,

7. “TELMEN 1ХВЕТ” гэх нэртэй покер клуб, “Б.Т” нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 16-22, 23-26, 28-32 дугаар хуудас/,

8. 2024 оны 09 сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо “Актив Гарден” хотхоны 000 дүгээр байрны 00 тоот болон Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Арцатын ам, Нүхтийн зам 000 дүгээр байрны 00 тоотод тус тус нэгжлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 40-58 дугаар хуудас/,

9. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 47240038 дугаартай санхүүгийн шинжээч мөрдөгчийн магадалгаа, /1хх 154-157 дугаар хуудас/,

10. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 47240041 дугаартай санхүүгийн шинжээч мөрдөгчийн магадалгаа, /1хх 173-178 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх 220-224, 2хх 63 дугаар хуудас/,

12. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх 250 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлсэн, тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б, М.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан  байна.

Шүүгдэгч Б.Б, М.Б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гэвч гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 20.764.000 төгрөгийг М.Б-аас, 16.755.909 төгрөгийг Б.Б-оос тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 5 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Б нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт М-ийн Э /РД:ЕЦ00000000/, И овгийн Б-ын Б /РД:У300000000/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, М.Б нарт, тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

3. Хэрэгт хураан авсан арилжааны банкнаас ирүүлсэн 16 ширхэг дансны хуулга бүхий Си Ди-г хэргийн хамт хадгалсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б, М.Б нарын гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлого болох 20.764.000 төгрөгийг М.Б-аас, 16.755.909 төгрөгийг Б.Б-оос тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, М.Б нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б, М.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.МӨНХБАЯР