Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/00824

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2019/00824

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.О холбогдох,

9,158,950 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Цшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд миний нэг танил надад манай ажлын газар үйл ажиллагаагаа хаах гэж байгаа тул 9911-тэй дугаар зарна гэж байна чи авах уу гэсэн юм. Надад онцын шаардлагагүй тул энэ тухай өөрийн нагац ах Н хэлсэн болно. Харин Н ах өөрийн танил Х.Бхэлэхэд Х.Бнадруу утсаар би авъя гэсэн юм. Тэгээд Х.Бнадруу утсаар одоо чамруу нэг хүн мөнгө шилжүүлнэ чи мөнгийг нь аваарай энэ нөгөө дугаарны мөнгө шүү гэсэн. Тэгээд надруу нэг эмэгтэй хүн ярин, Голмт банкны дансаар мөнгө 9,000,000 шилжүүлсэн. Дугаар авах тухайгаа нөгөө танилдаа хэлэхэд манай байгууллага зарахаа больсон гэсэн. Энэ тухай анх ярьсан Х.Бхэлэхэд за яахав мөнгөө буцаагаад өгчих гэсэн. Тухайн үед надтай утсаар ярьж мөнгө шилжүүлсэн Зтай холбогдохоор утсаар залгахад холбогдох боломжгүй байсан учир Х.Бтэй ярилцахад санаа зоволтгүй, бид учраа олно, манай эгчийн хаан банкны дансруу хийчихээ гэсэн юм. Тэгээд би хэлсэн ёсоор нь 2014 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Х.Бийн эгч иргэн Х.Огийн хаан банкны .... тоот дансруу 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. Гэтэл 2018 оны 7-р сард иргэн М.З нь мөнгөө аваагүй, гомдолтой хэмээн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цээр дамжуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх иргэн М.Згийн нэхэмжлэлийг хянан үзээд намайг М.Зд 9,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийн хамтаар төлөх 101/ШШ2018/03350 дугаартай шийдвэрийг 2018 оны 11-р сарын 1-ны өдөр гаргасан байна. М.Зд өгөх мөнгийг өөр хүнээр дамжуулан буруу дансруу шилжүүлсэн нь миний буруу байжээ. Дээрхи мөнгөө буцаагаад өгөөчээ, би эзэнд нь өгье гэж шүүх хурал дээр албан ёсоор хүсэхэд Х.Онь татгалзсан юм. Имйд буруу шилжүүлсэн 9,000,000 төгрөг болон тэмдэгтийн хураамж 158,950 төгрөг, нийт 9,158,950 төгрөгийг нэхэмжлэх үндэстэй тул мөнгө хүлээн авсан дансны эзэн Х.Оээс гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч Х.Ошүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ц Х.О надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. 2014 оны 01 сард миний төрсөн дүү болох Х.Б над руу залгаад таны данс руу Ц гэх хүнээс 9,000,000 төгрөг шилжүүлнэ, мөнгө нь ирэнгүүт надад аваад өгөөрэй гэж хэлсэн. Хэлсэн ёсоор нь миний хаан банк дахь ..... дансанд 2014.01.29-ны өдөр Хишгээд Цээс гэсэн гүйлгээний утгатай 9,000,000 /есөн сая/ төгрөг орж ирсэн. Тэр мөнгийг нь би тэр даруйд нь өөрийн төрсөн дүү болох Х.Бтээ данснаасаа аваад бэлнээр нь өгсөн. Би энэ мөнгийг огт мэдэхгүй, Ц гэж хүнийг ч танихгүй, шилжигдэж орж ирсэн мөнгийг дүүдээ авч өгсөн. Энэ талаар Ц өөрийн нэмэмжлэлийн үндэслэлдээ бичсэн байна. Тиймээс Б.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь надад огт хамааралгүй бөгөөд би нэг төгрөг ч аваагүй нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 саяыг н.З өгсөн байсан. Тэр мөнгөнөөсөө л Б.Цлүү 9 сая төгрөгийг шилжүүлүүлсэн. Тэгээд буцаагаад авсан гэж бодсон. Тэгээд хөдөө яваад холбогдож чадахгүй байж байгаад иртэл ийм асуудал үүсэн байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт мөнгөө залилуулсан гээд хэрэг үүсгүүлээд шалгуулж байгаа. Эгчийнхээ дансыг ашиглаад 9 сая төгрөгөө аваад н.Н ахын бие муу байна мөнгө хэрэгтэй гээд 4,500,000 төгрөгийг буцааж өгөөрэй гэсэн байдлаар өгсөн. Нөгөө хүн бол надаас 10 сая төгрөг аваад гадаад руу яваад алга болсон юм гэв

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Х.От холбогдуулан 9.158.950 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж уг нэхэмжлэлийг хариуцахгүй, миний дансанд орж ирсэн мөнгийг дүү Х.Бтээ өгсөн гэх тайлбарыг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулахаар шаардаж ХААН банк ХХК дахь өөрийн .......тоот данснаас хариуцагчийн .......тоот дансанд 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг үндэслэл болгожээ.

Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тус мөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй, хариуцагчийн дээрх дансанд мөн өдөр 9,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн, хариуцагч мөн өдөр өөрийн данснаас 8,999,000 төгрөгийн бэлэн зарлагын гүйлгээ хийсэн байна. Гагцхүү хариуцагч, нэхэмжлэгчийг танихгүй, дүү Х.Бийн заавраар мөнгийг дүүдээ шилжүүлсэн, миний дансыг ашигласан, би мөнгийг авч захиран зарцуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзан мэтгэлцжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3350 дугаартай шийдвэр болон зохигчийн шүүх, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч маргаж буй 9,000,000 төгрөгийг хэрхэн олж авсан, хэнд буцаан шилжүүлсэн талаархи үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд тайлбарлаж буй Х.Б, М.З нарын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцаа үүсч эрүүгийн журмаар шалгуулж байгаа, хариуцагч уг мөнгийг захиран зарцуулаагүй, гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь энэ хэрэгт нотолгооны болоод нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үгүйсгэх шалтгааныг бий болгохгүй, харин гуравдагч этгээд Х.Б, иргэн М.З нарын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны улмаас нэхэмжлэгч Б.Ц, иргэн М.Зд шүүхийн шийдвэрээр мөнгө төлөх үүрэг хүлээсэн, хариуцагч Х.От мөнгө шилжүүлсэн гэж үзэхээр байна.

Зохигчийн хувьд харилцан мөнгө шилжүүлэх, хүлээн авахтай холбоотой ямар нэг хэлцэл хийгдээгүй, хүсэл зориг илэрхийлэгдээгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардах эрхийг бий болгох ба хариуцагч татгалзлаа нотолж чадаагүй нөхцөлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу мөнгийг буцаан төлөх үүрэгтэй. Хариуцагч мөнгийг захиран зарцуулаагүй явдал нь хариуцагч өөрийн хүсэл зоригоор бус, үндэслэлгүй олж авсан мөнгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэлгүй өөр этгээдэд шилжүүлж бусдад давуу байдал олгосон нь хариуцлагыг мөнгөн хэлбэрээр хүлээх үндэслэл болж, татгалзал нь эрх зүйн маргаанд нотолгооны ач холбогдолгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Оээс 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3350 дугаартай шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийн хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь хариуцагчид холбогдох шалтгаант холбоогүй, харин гуравдагч этгээдийн үйлдэлтэй холбоотой үүссэн гэж үзэхээр тул хариуцагчаас 158,950 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Х.Оээс 9,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цт олгож, нэхэмжлэлээс 158,950 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161,494 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагч Х.Оээс 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Цт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ