| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 196/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Г.Ганзориг,
Хохирогч А.,
Шүүгдэгч К.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 226 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн 2307000000299 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* оны *******-ний өдөр ******* аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт, *******, ******* тоотод оршин суух хаягтай, урьд,
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ы ******* (РД:*******);
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч К.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хороо, тоотод эр, эмийн хардалтын улмаас хохирогч А.тай маргалдаж, түүний толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь "нэг хавирганы далд зөрүүгүй, хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруул, зүүн бугалга, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хавирганы нум, зүүн сарвуу, зүүн, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт, баруун дал, тохой, ууц, зүүн өвдөгт зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч К.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... Тухайн үед А. нь ярих юм байна хүрээд ир гэхээр нь би очсон. Тухайн үед А. нь жоохон уусан байсан. Би бас өөрөө жоохон согтуу байсан. Бид хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. А. пивоны шилээр миний толгой руу цохиж хагалсан. Тэгээд би ахыгаа дуудаад явсан...”гэв
Хохирогч А. нь шүүхийн хэлэлцүүлэгт: “... 9 дүгээр сарын 11-ний өдөр ажилдаа яваад орой 20 цагт гэртээ ирсэн. К.******* өдөржин би өөр эмэгтэй хүнтэй явж байна гээд над руу мессеж бичээд дарамтлаад байсан. Тэр болтол хамт амьдарч байсан. Би гэртээ очоод хүлээж байя чи араас хүрээд ир гэж хэлсэн. Би хувцсаа угаачхаад орондоо хэвтэж байсан чинь намайг шалдан, нүцгэн хэвтлээ. Чи намайг ирэхээс өмнө өөр хүн авчирсан байна гэж хэлээд хайр найргүй зодсон. Шүүгдэгчийн тархи толгойг би хагалаагүй. Ахаа дуудаад намайг хамтарч зодсон. Шүүгдэгч худал ярьж байна. Би согтуу байгаагүй...” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: Хавтаст хэргээс хохирогч А.ын мэдүүлгүүд /хх-5,7/ гэрч К.ийн мэдүүлэг /хх-52/,гэрч н.н мэдүүлэг /хх-62/, шинжээчийн дүгнэлт /хх-11-12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-45/, яллагдагч К.*******ийн мэдүүлэг /хх-24/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-30/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч, Шүүгдэгчийн зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч К.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хороо, тоотод эр, эмийн хардалтын улмаас хохирогч А.тай маргалдаж, түүний толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь "нэг хавирганы далд зөрүүгүй, хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруул, зүүн бугалга, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хавирганы нум, зүүн сарвуу, зүүн, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт, баруун дал, тохой, ууц, зүүн өвдөгт зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.ын өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний орой Налайх дүүргийн хороо, , гэртээ 22 цагийн үед очоод унтаж байх үед К.******* согтуу орж ирээд намайг учир зүггүй хардаад миний нүүр хэсэг рүү гараараа алгадаад, миний толгой хэсэг рүү гараараа цохисон...Миний хавирга хугарсан, уруул хавдсан, үүдэн шүд хөдөлсөн, толгой доргисон, миний гарны булчин хэсгээс хазсан...******* гаднаас орж ирээд “шалдан, нүцгэн хүнтэй байж байгаад гаргаад явуулчихсан байна чи” гээд намайг хардаад шууд цохиж зодсон....” гэх мэдүүлэг,
/хх-5-6 дугаар тал/
2. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр К.ийн өгсөн:“... 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хороо, тоот болох гэртээ эхнэр бид хоёр унтах гээд байж байх үед ******* над руу залгаад “А. намайг зодоод байна, намайг хүрч ирээд авчих” гэсэн. Тэгэхээр нь би эхнэр н хамт Налайх дүүргийн хороо, ын тэнд хашаанд очсон. Очих үед *******ийн толгой хэсгээс цус гарчихсан. Харин А.ын амнаас цус гарчихсан байдалтай, зогсоод хэрэлдээд байсан. Тэгэхээр нь салгаад шууд дүүгээ дагуулаад гэрээс гарсан чинь нь ардаас дагаж гарч ирээд ******* рүү дайраад газар унагаагаад дайраад байсан. Тэгэхээр нь би гар утсаа гаргаж ирээд шууд бичлэг хийсэн. Манай эхнэр дундуур нь орж салгаад *******ийг шууд машинд суулгаад Налайх дүүргийн төвд буулгаад буцаад гэр рүү явсан...Тухайн үед бид хоёр халдсан зүйл байхгүй...******* болон хоёулаа нэлээн согтолттой байсан....”гэх мэдүүлэг,
/хх-52 дугаар тал/
3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.н өгсөн:“... 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн хороо, тоот болох гэртээ байх үед манай нөхрийн дүү ******* манай нөхөр рүү залгаж “ирээд авчих” гэж хэлсэн . Би нөхрийгөө дагаад Налайх дүүргийн хороонд очсон. Тухайн үед орох гэхэд манай нөхөр намайг “гадаа байж бай” гэхээр нь гадаа нь байж байх үед гэрээс маргалдаад гараад ирсэн. Тэгээд А. нь явуулахгүй *******ийг газар дарж унагаагаад орилоод, дээрээс нь цохиод байсан. Тэгсэн манай нөхөр гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Хараад зогсож байх үед А. нь нэлээн цохиж зодоод байсан. Би аргаа бараад салгаад *******ийг машинд суулгаад аваад явсан...А.ын амнаас цус гарчихсан байсан....”гэх мэдүүлэг,
/хх-54 дугаар тал/
4. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 459 дугаартай: “ийн ын биед нэг хавирганы далд зөрүүгүй, хугарал, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт, доод уруул, зүүн бугалга, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хавирганы нум, зүүн сарвуу, зүүн, баруун өгзөг, баруун шилбэнд цус хуралт, баруун дал, тохой, ууц, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх, нидрэх үйлдлээр үүснэ. 2. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт,
/хх-11-12 дугаар тал/
5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл
/хх-45 дугаар тал/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-30 дугаар тал/
6. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-38-40 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчаас: “... Хавтаст хэрэгт цугларсан болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар К.*******ийг согтуурсан үедээ 2024 оны 9 дүгээр сарын 11-нийн өдөр Налайх дүүргийн 4 хороо, гудамжны од гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч А.тай эр, эмийн хардалтын улмаас маргалдаж хохирогч А.ын толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...”гэх тайлбар, дүгнэлтийг гаргав.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч К.******* нь хохирогч А.ын түүний толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 459 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч К.******* нь хохирогч А.ын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь “...мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар гаргаж өгсөн зүйлгүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 92,096 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь мөн нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Шүүгдэгч К.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 540 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Харин шүүгдэгч К.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд гэдэгт “...Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан этгээд нэгэн адил хамаарна” гэж тодорхойлсон байх” тул уг гэмт хэргийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч К.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй байна
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ