Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/01437

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2018/01437

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн / / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.О холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14,806,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Ж.И, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.О нь 2015 оны 01 сарын 21-ний өдөр “А ББСБ” ХХК-тай байгуулсан 009 тоот Зээлийн гэрээний дагуу 7,000,000 /долоон сая/ төгрөгийг, нэг сарын 4 /дөрвөн/ хувийн хүүтэйгээр, 3 /гурван/ сарын хугацаатайгаар зээлсэн.

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Х.О нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, 13312 Хүннү гудамж...... тоот хаягт орших улсын бүртгэлийн .... дугаарт автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан .....тоот Барьцааны гэрээгээр барьцаалуулсан.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 04 сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлийн хугацааг сунгуулах тухай зээлдэгчийн өргөдлийг харгалзан үзэж, талууд зээлийн эргэн төлөх хугацааг 3 /гурван/ сараар сунгаж нэмэлт хугацаа олгосон. Талуудын тогтоосон нэмэлт хугацаа 2015 оны 07 сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаанд нь зохих ёсоор эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. Энэхүү нэхэмжлэлийг гаргах өдрийн байдлаар буюу 2018 оны 01 сарын 31-ний өдрөөр зээлдэгч нь үндсэн зээлд 7,000,000.00 төгрөг, хүүнд 6,273,700.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,532,600.00 төгрөг нийт 14,806,300.00 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэг болон Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.    Зээлийн үндсэн төлбөрт 7,000,000.00 төгрөг, хүүнд 6,273,700.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,532,600.00 төгрөг нийт 14,806,300.00 /арван дөрвөн сая найман зуун зургаан мянга гурван зуу/ төгрөгийг зээлдэгч Х.О гаргуулж өгнө үү.

2.    Барьцааны гэрээнд заасан барьцаалуулагч Х.О

өмчлөлийн улсын бүртгэлийн .......... дугаарт үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК, хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,806,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А ББСБ ХХК, хариуцагч Х.Онар 2015 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 009 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч 7,000,000 төгрөгийг, нэг сарын 4.0 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатайгаар зээлжээ. Мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр хариуцагч нь зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* тоотод орших улсын бүртгэлийн ******* дугаартай 16 м.кв талбайтай автозогсоолыг барьцаалжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч зээл олгосон өдөр хариуцагчид 7,000,000 төгрөгийг дансаар олгожээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хугацаа 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч үндсэн зээл, хүүгийн төлбөр төлж байгаа талаар тайлбарласан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн албадан ирүүлж 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдөр эрх, үүргийг нь танилцуулснаас хойш хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй, энэ талаар үндэслэл бүхий хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан, төлөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээл, хүү төлөөгүй гэх тайлбарыг мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийцсэн, үнэн зөв тайлбар гаргасан гэж үзлээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үнэ буюу зээлийн хүүнд 6,273,700 төгрөг нэхэмжилж, нэмэгдүүлсэн хүүнд 1,532,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэсэнтэй нийцэхгүй тул үндсэн хүү 6,273,700 төгрөгийн хорин хувь болох 1,254,740 төгрөгийг хариуцагчаас гаргуулж 277,860 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчийн хооронд байгуулагдсан барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж буй нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т нийцсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Х.Озээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгчид шууд чиглэдэг тул хариуцагч, нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй.

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, ******* тоотод орших улсын бүртгэлийн ******* дугаартай 16 м.кв талбайтай автозогсоолыг худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр *******ыг хамтран хариуцагчаар оролцуулахаар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 4788 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгч хариуцагч *******т хотбогдох шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, энэ үндэслэлээр хариуцагч *******т холбогдох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчийн албадан ирүүлэн 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдөр эрх, үүргийг нь танилцуулснаас хойш хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-д зааснаар товыг мэдэгдсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хариуцагчийн өмгөөлөгч болохоо нотлоогүй, шүүх хуралдаан давхацсан баримтыг шүүхэд ирүүлээгүй учир нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэж, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

              ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Х.Оаас 14,528,440 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 277,860 төгрөгийн шаардлага болон хариуцагч Х.Хт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,182 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.Оаас 300,792 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ