Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2020/00024

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 156/ШШ2020/00024

Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00568/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х........ а......... Б......... с....... дугаар багт оршин суух, Б Ө (РД: )-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х......... а.........Б........... с....... ....дугаар баг, Ц... оршин суух, Ш А (РД: )-т холбогдох,

"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Ш.А, түүний өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би хариуцагч Ш.А 2015 онд танилцаж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Ө.М төрсөн юм.

Хүүгээ төрснөөс хойш А нь өөр хүнтэй суугаад явсан. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон учраас хүү М эцэг А мөн болохыг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хүү М эцэг нь А мөн гэсэн дүгнэлт гарсан байна.

Иймд хариуцагч Ш.А хүү М тэтгэлэг гаргуулж өгнө үү. Энэ хэрэгт нэмж гаргах нотлох баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй... гэв. (хх-ийн 1, 27 тал)

 

 Хариуцагч Ш.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 6066 тоот шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн маргаан байхгүй. Уг дүгнэлтээр хүү М нь миний хүүхэд мөн болох нь тогтоогдсон тул хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хүүхдийн тэтгэлгийг улирлаар төлнө... гэв. (хх-ийн 28 тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 6066 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Ш.А нь Ө.М биологийн эцэг байх боломжтой байна... Ш.А нь Ө.М биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99, 99%-ийн магадлалтай... (хх-ийн 20-21 тал)

 

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Ш.А хүү Ө.М эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч Ш.А нар нь 2015 онд танилцаж, улмаар эр, эмийн харилцаатай болж, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Ө.М төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 27, 28 талхүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, (хх-ийн 7 тал) Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн № 6066 дугаартай шинжээчийн дүгнэлт, (хх-ийн 20-21 талзэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид нь тус тусдаа амьдарч байгаа бөгөөд хүү Ө.М нь эхийнхээ асрамжинд байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ө.М эцэг нь Ш.А мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байна. 

 

Иймд зохигчдын хооронд хүүхдийн эцэг мөн эсэх болон тэтгэлгийн талаар маргаагүй байна гэж үзэв.

 

Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт ... эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 11044 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүү Ө.М эцэг нь Ш.А мөн гэсэн дүгнэлт гарсан байна.

Хариуцагч Ш.А нь насанд хүрээгүй хүү Ө.М эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. (хх-ийн 28 тал)

 

Иймд 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ө.М эцэг нь Ш.А мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.

           

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, хүү Ө.М эцэг нь хариуцагч .............. регистрийн дугаартай, Ц овогт Ш А мөн болохыг тогтоож, нэхэмжлэгч ............. регистрийн дугаартай, Т овогт Б Ө нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Н.М эх Б.Ө асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, хүү Ө.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, эцэг Ш.А сар бүрийн цалин, орлогоос улирал тутамд тэтгэлэг гаргуулж хүү А.М тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Зохигчид нь хамтран өмчлөх, дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ө даалгаж,

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох... зэрэг эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүү А.М эцэг Ш.А уулзуулж байхыг эх Б.Ө даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш.А 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ц даалгасугай.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ЦЭРЭНДУЛАМ