2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/717

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч ******* нэрээ сольсон ******* /цахимаар/

хохирогч Б.,

шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000950051 дугаартай 4 хавтаст хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 5 дугаар сарын 08-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  “Дэлгэрбэт” ХХК-д хүнд машин механизмын операторч ажилтай, ам бүл 5, эхнэр,  3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* *******ы өргөн чөлөө гудамжны од оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ны од амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:ЦЖ/, ******* овогт *******ы *******.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

-Э.******* нь Америк Улсын виз гаргаж өгнө гэж хуурч 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Д.аас 8 удаагийн үйлдлээр  нийт 12.350.000 төгрөгийг,  

-БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг виз гаргаж өгнө гэж хуурч  2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Б.аас 11 удаагийн үйлдлээр нийт 43.000.000 төгрөгийг,  

-Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн гадна талд БНСУ-ын Элчин сайдын газарт ажилладаг виз гаргаж өгнө гэж хуурч, хохирогч Р.ээс  2,000,000 төгрөгийг,

-2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэл хугацаанд БНСУ-ын виз гаргаж өгнө гэж хуурч хохирогч Н.оос 5,400,000 төгрөгийг,

-2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд хохирогч *******т “ахыг чинь шоронгоос гаргаж өгч чадна” гэж хуурч 27.484.657 төгрөгийг,

-2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Америк Улсын виз гаргаж өгнө гэж хуурч хохирогч С.аас 6.000.000 төгрөгийг,

-2020 оны 5 дугаар сард М.ад өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт ажилладаг Ууганбаяр гэх нэрээр танилцаж, улмаар хамтран амьдарч, гэр бүл болно гэж хуурч, амьдрах байраа засварлаж, тавилга авна гэж хэлж 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс 16-ны өдрүүдэд М.аас  6,900,000 төгрөгийг,  

-2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр М.ын эгч хохирогч З.д тавилга авах шаардлагатай байна гэж З.гээс 4.000.000 төгрөгийг,

-2020 оны 7 дугаар сард М.ын төрсөн эгч М., хүргэн ах Ц. нарт Швед улсын виз гаргаж өгнө гэж хуурч , М., Ц. нараас  6.000.000 төгрөгийг авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Хохирогч Д.тай холбоотой үйлдэлд 2022 оны 7 дугаар сарын 28-наас 2022 оны 9 дугаар сарын 14-ний хооронд 8 удаагийн үйлдлээр нийт 12.350.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч мөрдөн байцаалтын явцад мөрдөгчтэй гурвуулаа нүүрэлдэж 1.000.000 төгрөг хасагдсан. Иймд 11.350.000 төгрөгийг авсан. Үүнээс 6.000.000 төгрөгийг зээлж авсан. Нийт 5.350.000 төгрөгийг аас авсан. Хохирогч Б.тай холбоотой үйлдлийн тухайд нийт 43.000.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Би Б.тай анх 11 дүгээр хорооллын байрнуудын дунд байдаг гарааш дотор покер тоглож танилцаж байсан. Тэгээд хэсэг тоглож байхад Б. Солонгос улсад виз мэдүүлсэн байгаа, миний виз гарсныг мэдэх хүн байна уу гэхээр нь би асуугаад өгье гэж хэлсэн. Тэгээд Б.д виз чинь гарсан байна гэж хэлсэн. Маргааш өдөр нь Б. визээ очиж аваад чи ажилладаг юм уу, хоёулаа нийлж виз гаргах уу гэсэн тэгээд цуг тоглодог байсан учир тэгье гэж хэлээд 10 удаагийн үйлдлээр 20.000.000-22.000.000 төгрөг авсан. Бусад мөнгийг би аваагүй. Тухайн үед Б. надад дамжуулж өгдөг байсан. Тэгэхдээ 1.500.000-2.000.000 төгрөгийн хооронд өгдөг байсан. Голд нь нэг удаа өгөөгүй, учир нь өөрөө Солонгос улс руу явах гэж байна. Билет захиалах гэсэн юм гээд мөнгө өгөөгүй, дан паспорт өгсөн. 43.000.000 төгрөгийн хохирол  Б.д учруулсан гэж байгаагаас би 20.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна, харин 23.000.000 төгрөгийг бол аваагүй учир зөвшөөрөхгүй. Хохирогч Р.тэй холбоотойгоор Р. нь Б.ын найз бөгөөд түүнээс 2.000.000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Н.оос би 5.400.000 төгрөг авсан. Үүнээс 2.000.000 төгрөгийг зээлж авсан. Мөн 2.000.000 төгрөгийг виз гаргаж өгнө гэж хэлж авсан. Үлдсэн  мөнгийг надад баярлалаа гээд өгч байсан. Тэгээд би 1.000.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Хохирогч *******оос 2019 оны 12 дугаар сарын 20-ноос 2020 оны 11 дугаар сарын 20-ны хооронд нийт 27.484.657 төгрөгийг авсан гэж яллах дүгнэлтэд дурдсан байсан. Гэхдээ энэ мөнгийг би аваагүй. Алтансүх гэх хүн авсан. Тэгээд бид хоёр хамтран амьдардаг байхдаа 1.500.000 төгрөгийг бэлнээр аваад гэрийн урд байдаг МТ шатахуун түгээх станц дээр цуг очиж Алтансүхэд өгч байсан. Би 1.500.000 төгрөг эсвэл 2.000.000 төгрөгөөр авч дамжуулдаг байсан. Хохирогч С.аас  би нэг удаагийн үйлдлээр нийт 6.000.000 төгрөг авсан бөгөөд сар гаруй хугацааны дараа дансаар нь 500.000 төгрөгийг буцаан өгсөн. Буцаан өгсөн талаарх баримт алга байна. Хохирогч М.ын хувьд нийт 6.900.000 төгрөгийг авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байна, энэ мөнгийг би аваагүй. Бид хоёр цуг явж цалингийн зээл аваад тэр өдрөө  11-36 гэсэн “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгсэл авсан. Уг тээврийн хэрэгсэл өөрт нь байгаа. Хохирогч З.гээс 4.000.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байсан. Би 2.800.000 төгрөг зээлээч гэж хэлээд авсан. Тухайн үед би Хөвсгөлөөс хот руу явах гээд зээлж авсан. 4.000.000 төгрөгийг аваагүй. Зээлж авсан 2.800.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Хохирогч М., Ц. нарын хувьд нийт 6.000.000 төгрөг авсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байсан. Энэ хоёр нь нэг гэр бүл бөгөөд нэг хүний 1.600.000 төгрөгөөр бодож 3.200.000 төгрөг авсан. Эгч З.гээс 2.800.000 төгрөг, М., Ц. нараас 3.200.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг авсан. Эдгээрийг төлөөгүй байгаа. Б., *******, М. нараас залилж авсан гэх мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад хохирлыг бол хүлээн зөвшөөрч байгаа, авсан мөнгөөрөө мөрийтэй тоглоод алдчихсан юм.  Алтансүх гэх хүнийг олох боломжтой байсан. Би 2023 оны 01 дүгээр сард цагдан хорих ангид орж 4 сард гарч Алтансүхийг “Говь саунд” тоглож байхыг олсон. Урд өдөр нь яг тоглоод гарсан байсан. Тэгээд хяналтын камерын бичлэг шүүх гэхэд шүүлгээгүй бөгөөд цагдаагийн бичгээ аваад ир гэхээр нь мөрдөгчид хэлсэн. Учир нь би *******оос нэг ч төгрөг аваагүй.” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Э.******* гэх хүнтэй би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр танилцаад долоо ч хоноогүй дотно харилцаатай болсон. Тухайн үед би ахынхаа тухай хэлэхэд Э.******* Хууль зүйн дотоод хэргийн сайд гэх хүнийг би танина. Манай ээжийн эгчийнх нь хүүхэд учир 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ахыг чинь хорих ангиас гаргаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед ээждээ хэлж байсан. Төд удалгүй шүүхийн шийдвэрийн харьяа хорих ангид нь 3.500.000 төгрөг өгөх ёстой юм байна, тэгээд асуудалгүй гарна гэхээр нь ээжтэйгээ зөвшилцөөд 3.500.000 төгрөгийг өөрийнхөө дансаар хүлээн авч Их засгийн ойр байдаг “МТ” шатахуун түгээх станцын ойролцоо “Home plaza” хажууд Хаан банкны АТМ-ээс авч Э.*******д өгсөн. Тухайн үед Э.******* нь надад Алтансүх гэх хүний талаар хэлж байгаагүй. Алтансүх гэдэг нэрийг одоо л анх сонсож байна. Тэгтэл сая өгсөн мэдүүлэг дээр таньдаг, уулзаж байсан гэж байж ******* худлаа ярьж байна. Швед улсын иргэншилтэй учир өөрийн нэр дээр дугаар авч болохгүй байна гэхээр нь би хос дугаар авч өгч байсан. Тухайн дугаарын төлбөрийг нь төлөхгүй байсан учир намайг Монгол банкны хар дансанд оруулсан байсан. Иймд би түүний барьж байсан хоёр дугаарынх нь төлбөрийг төлсөн. Нэг дугаар нь 99,150 төгрөг, нөгөө нь 99,000 төгрөгийн төлбөр гарсан байсан.  Э.******* нь анх Интермэд эмнэлгийн дурангийн хагалгааны эмч гэж хэлж надтай танилцаж байсан бөгөөд нийтдээ надаас авсан мөнгөний баримт нь Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа. Эдгээр мөнгийг миний Хаан банкны картыг авч яваад АТМ-ээс авдаг байсан. Дараа нь надтай цуг манай гэрийнхэнтэй танилцана гэж яваад манайхаас  800.000 төгрөгийн мах аваад явсан. Тэгэхээр би Алтансүх гэх хүнд бэлдэж өгөөд явуулсан зүйл бол байхгүй. Эхлээд надаас 3.500.000 төгрөг, дараа нь 1.500.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 200.000 төгрөг, 100.000 төгрөг гэх мэтээр бага багаар их хэмжээний мөнгө авсан. Тэр болгоны мөнгөн дүнг бол би оролцуулаагүй. Байнга миний картаар бэлэн мөнгө гаргаж авдаг байсан. Гэрч хэрэгтэй гэж үзвэл манай ээж болон бэр тухайн үйл явдлыг гэрчилж өгнө. Надад энд худлаа яриад байх ямар ч шаардлага байхгүй байна. Тухайн хэрэг 2019 онд болсон. Өнөөдөр бол 2025 он учир мартах санах зүйл байна. Гэхдээ тухайн үед бол манай ээж олон хүнээс хүүтэйгээр мөнгө зээлсэн. Тэрхүү зээлсэн мөнгөө одоо болтол төлөөгүй байна. Саяхан гэхэд манай ээж хагалгаанд орсон. Тэрхүү хагалгааныхаа шокноос одоо болтол гараагүй байна. Э.******* гэх хүн бидэнд хохирол учруулсан. Тэгтэл гэнэт Алтансүх гэх хүнийг гаргаж ирж байгаад үнэхээр гомдолтой байна. Э.******* нь 6-7 сарын гэж ярьж байгаа боловч ийм зүйл болоогүй. ******* надтай хоёр сар л хамт дотно харилцаатай байсан. Түүнээс хойш Э.******* нь манайхаас үхрийн мах яваад надтай холбоо тасарсан. Тэгээд холбоо барихаар би чамтай харьцахгүй, ээжтэй чинь л холбоо барина гэдэг байсан. Одоо 26.590.000 төгрөг, 800.000 төгрөгийн мах нийтдээ 27.390.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Анх 2019 оны 02 дугаар сар хавьцаа 11 дүгээр хороололд манай байрны урд талын гараашид машинаа  тавьдаг байсан юм. Тэгээд тээврийн хэрэгслээ угаалгангаа байрныхаа хэдэн ах дээр очиж арван гурав тоглож байхад нь би очсон. Тэгсэн Золбоот ах энэ Э.******* манай охины визийг гаргасан гэх зүйл ярьсан. Тэгээд юу болох талаар асуухад энд элчинд ажилладаг хүн орж ирсэн байна гэсэн. Тээврийн хэрэгслээ угаалгангаа арван гурав тоглоод явсан. Тухайн үед охинтойгоо явж байсан. Тэгээд хэд хоногийн дараа Э.*******той таараад бид нар юм яриад сууж байхад Батаа ах хүргэн, хүүхдүүд бүгдээрээ виз гаргуулахаар паспортоо өгсөн гэж хэлсэн. Тэгээд яг виз гардаг юм уу гэхэд Золбоот ах гардаг гэсэн. Би 2000 оноос эхлээд Солонгос улс руу гарч ордог байсан. Тэгээд надаас хүн байгаа юм уу гэхээр нь байгаа гээд дүүгийнхээ паспортыг анх өгч байсан. Тэгэхэд одоо удахгүй хэд хоногийн дараа гарна гэж байсан. Ийм үйлдлээр надаас болон манай нөхөр, хүү нараас авсан. Намайг Солонгос явсан байхад гэрээний ажилчид бүртгүүлэх гээд байна, хурдлаарай гэхээр нь нөхөртөө хэлсэн. Манай нөхөр өөрийнхөө эгч, эгчийнхээ нөхөр нарын паспортыг дэлгүүрийн гадна аваачиж өгсөн. Нийт 11 хүний паспортыг өгсөн. Түүнээс хойш холбоогүй болоод удаад эхэлсэн. Хүмүүс надаас асуугаад ирэхээр нь би өөрийнхөө орон сууцыг 53.000.000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөнөөс 36.300.000 төгрөгөөр хүмүүсийн хохирлыг барагдуулсан. Би одоо 6 дахь жилдээ байр түрээсэлж амьдарч байна. ******* нь надад карт байхгүй, жолооны үнэмлэх байхгүй гэдэг байсан. Би ганцаараа энэ хүнд бэлнээр мөнгө өгөөгүй. Бүх хүмүүс бэлнээр өгсөн байгаа. Өөрөө ч гэсэн бэлнээр авна гэдэг байсан. Би дуудаж уулзаад чи бэлнээр мөнгөө ав гэж хэлж байгаагүй. Анх 43.000.000 төгрөг гэж байсан боловч байраа зараад бэлэн мөнгө болгосон. Тухайн бэлэн мөнгөө тарааж өгсөн учир надад нотлох баримт байхгүй байсан. Ийм учраас би дансны хуулгаа баримт болгосон 36.300.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв. 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 

Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд, бусад бичгийн баримт зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтаас шүүх дүгнэвэл;

Нэг. Э.******* нь О.той Отгоо гэх нэрээр танилцаж, найз нөхдийн харилцаа үүсгэж, улмаар түүний гэр бүлийн харилцаатай эхнэр Д.ыг хуурч “Америк Улсын виз гаргаж өгнө гэж” зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд “манай найз визний газарт ажилладаг, визэнд материалыг нь өгчихсөн, хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын мөнгө хэрэгтэй” гэхчилэнгээр худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  дансаар болон бэлнээр 10.450.000 төгрөгийг залилан авсан болох нь:

1.1 Д.ын бичгээр гаргасан өргөдөл (1-р хавтаст хэргийн 24 дэх тал)

1.2 Д.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансны хуулга (1-р хавтаст хэргийн 25-28 дахь тал)

1.3 Д.ын эзэмшлийн дугаартай Голомт банкны дансны хуулга (1-р хавтаст хэргийн 29-31 дэх тал)

1.4 Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 34-36 дахь тал)

1.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.ын хохирогчоор өгсөн: “2022 оны 6 дугаар сард манай нөхөр О. нь би Отгоо гэх залуутай танилцсан түүнээс хойш манай нөхөр тухайн залуутай байнга уулзаж найзууд болж 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Отгоо гэх залуу нь манай нөхөрт би Америк явах гэж байгаа манай найз визний төвд ажилладаг 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа та хоёр виз гаргуулах уу хэрвээ гаргуулна гэвэл өдөртөө материалаа бүрдүүлж өгөө гэж хэлж байна гээд нөхөр намайг ажил дээрээ байхад яриад хоёулаа Америкийн визэнд материалаа өгье чи юу гэж бодож байна вэ гэж асуухаар нь би найдвартай бол материалаа өгөөд үзье гэж хэлсэн. Бид тухайн өдрөө материалаа бүрдүүлж өгөөд визний хураамж болох 950.000 төгрөгийг би Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Интермед” эмнэлэгт өөрийн ажил дээр байхдаа гар утасны Голомт банкны дугаарын данстай интернэт банкаар дугаарын Хаан банкны данс руу шилжүүлээд бид материалаа Отгоод өгч явуулсан. Түүний дараагаар визэнд материалыг нь өгчихсөн байгаа гэж хэлсэн. 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Отгоо манай нөхөртэй цуг гадуур мотоцикл худалдаж авахаар хамт явж байна гэж над руу утсаар ярьж байсан. Тэгээд тухайн өдрөө Отгоо мотоцикл худалдаж авсан чинь мөнгө нь дутаад 4.820.000 төгрөгийг зээлээч гэнэ 7 хоногийн дараа өгнө гэж байна гээд нөхөр над руу  утсаар ярихаар нь би за тэгээ гээд “Simple” зээлийн аппликэйшин авч өөрийн дансанд байсан 320.000 төгрөгийг нэмээд нийт 4.820.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн ажил дээрээ байж байхад нөхөр залгаад дахиад визинд хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын мөнгө хэрэгтэй гэнэ 2.100.000 төгрөг гэж байна бэлнээр авна гэнэ, энд Отгоо ирсэн байна гэж хэлээд манай нөхөр “Simple” гэх зээлийн аппликшинээс 2.100.000 төгрөгийн зээл авч Отгоод бэлнээр өгсөн. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Отгоо над руу утсаар 88194729 гэсэн дугаараас над руу залгаад нөгөө визний хүндээ нэг хонь авах мөнгө өгчихье гэж хэлээд надаас 300.000 төгрөгийг Хаан банкны дугаарын данс руу шилжүүлж авсан. Дараа нь 8 дугаар сарын 22-ны өдөр нөхөр над руу яриад Отгоо манай ажил дээр ирчихсэн байна ах дүүгийнх нь хүн өнгөрсөн гэнэ 1.300.000 төгрөгийг зээлээч гэж байна би мөнгө зээлээд өгчих үү гэж надаас асуухаар нь би тэг тэг гэж хэлсэн. Манай нөхөр Отгоод тухайн өдөр АТМ бэлэн мөнгөний машинаас авч өгсөн гэж хэлсэн. 9 дүгээр сарын 01-ний өдөр би нөхрийн хамтаар Отгоотой Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороололд байхдаа 1.500.000 төгрөгийг зээлүүлсэн. 9 дүгээр сарын 06-ны өдөр дахин хүн өнгөрсөн гээд 400.000 төгрөгийг Хаан банкны данс руу шилжүүлж авсан. Түүний дараа 9 дүгээр сарын 10, 14-ний өдрүүдэд дахин визинд хэрэгтэй байна гээд 10-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг мөн бэлнээр нөхрийн ажил дээрээс очоод авсан. Тэгээд Отгоо нь 9 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш алга болсон. Нөхрийн найз болохоор итгээд мөнгө шилжүүлсэн. Мөнгөө эрүүлэн авмаар байна.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 40-41 дэх тал)

1.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.ын хохирогчоор дахин өгсөн: “Эхний гүйлгээг Хан-Уул хүүрэг 20 дугаар хороо “Интермэд” эмнэлэгт ажил дээрээ байхдаа гар утаснаас өөрийн Голомт банкны дугаарын данснаас Хаан банкны дугаарын данс руу шилжүүлсэн. 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр мотоцикл авна гээд 4.820.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг 20 дугаар хороо “Интермэд” эмнэлэг ажил дээрээ байхдаа өөрийн Хаан банкны дугаарын данснаас данс руу буюу мотоцикл зарсан хүний данс руу шилжүүлсэн. 8 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэг 01 дүгээр хороо “Жетро” худалдааны төвд байхдаа нөхөр бэлнээр АТМ бэлэн мөнгөний машинаас авч өгсөн. 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо тоотод байхдаа өөрийн Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны 5163470576 Э.Мягмарсүрэн гэх данс руу 300.000 төгрөгийг шилжүүлсэн. 8 дугаар сарын 22-ны өдөр ажил явдал гарчихлаа гээд 1.300.000 төгрөгийг манай нөхөр Хан-Уул дүүргийн 01 дүгээр хороо “Жетро” худалдааны төвд байхдаа нөхөр бэлнээр АТМ бэлэн мөнгөний машинаас авч өгсөн. 9 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймаг руу явах үедээ 1.500.000 төгрөгийг надаас зээлж авч хэрэглэсэн. 9 дүгээр сарын 06-ны өдөр ажил явдал гарсан гэж хэлж 400.000 төгрөгийг Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо тоотод байхдаа Голомт банкны дугаарын данснаас Хаан банкны Б.******* гэх хүн рүү шилжүүлсэн. 9 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр той ярьж байгаад бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн гэж хэлж байсан. 9 дүгээр сарын 14-ний өдөр виз гарсан нөгөө хүнийхээ гарыг цайлгана гэж хэлээд нөхөр той Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байх нөхрийн хуучин ажлын газарт уулзаж миний 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан картыг авч яваад мөнгийг нь аваад хэд хоногийн дараагаас картыг өгсөн. Нийт 9 удаагийн гүйлгээгээр 14.370.000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 44 дэх тал)

1.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.ын гэрчээр өгсөн: “Отгоо гэх залуу нь 2022 оны 4 дүгээр сард “Айрон райдерс мото клуб”-д шинээр орж анх танилцсан нэг клубт хамаардаг найзууд байсан. 7 дугаар сарын 20-ны үеэр Отгоо нь манай ажил дээр ирээд надад манай хар багийн найз Америкийн Элчинд ажилладаг 8 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөх гэж байгаа тэгээд надад нэг буян болчихоё намайг визэнд оруулж өгье гэж байна чи яахав надтай цуг материалаа бүрдүүлээд өгчихгүй юу гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэртэйгээ ярилцаад материалаа өгөхөөр болж 2 хоногийн дараагаар материалаа 950.000 төгрөгийн хамтаар өгсөн. Отгоо манай ажил болох Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байх Эрчим сүлжээний газарт ирж авсан. 2022 оны 8 дугаар сард мотоцикл авна гэсэн чинь мөнгө нь дутаад долоо хоногийн дараа эргүүлэн өгье гээд надаас 4.800.000 төгрөгийг авахаар болоод манай эхнэр нь ажил дээрээ байхдаа мотоцикл зарах хүнд нь мөнгийг нь шилжүүлсэн. Түүнээс хойш 4.800.000 төгрөгийг эргүүлэн өгөөгүй түүний дараа Отгоо Хаан банкны төв салбар болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээр ирээд визний хураамж хэрэгтэй гэнэ гээд надаас 2.100.000 төгрөгийг бэлнээр авч явсан түүнээс хойш одоо гарна гарч байна дараа долоо хоногт гэсээр байсан. Түүний дараагаар хамаатны хүн өнгөрлөө гээд 2 удаа надаас нийт 1.700.000 төгрөгийг авсан 9 дүгээр сарын 01-ний өдөр 1.500.000 төгрөгийг мөн визэнд хэрэгтэй гээд авсаар байсан сүүлдээ 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк чатаар холбогдоход 9 дүгээр сарын 20-ны орчим найдвартай виз гарчихсан явахаар болсон шүү ажил төрлөө зохицуулаад явах бэлтгэлээ хийж байгаарай гэхээр нь би ажлаас гарах өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан түүнээс хойш холбоогүй болсон.” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал)

1.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ын сэжигтнээр өгсөн: “Би анх той танилцаад нэг сар гаруй хугацааны дараагаар буюу 7 дугаар сарын дундуур надад би гадагшаа гармаар байна таньдаг хүн амьтан байна уу гэж асууж эхлэх болсон. Тэгэхээр нь би зохицуулаад өгье надад таньдаг хүн байгаа гэж хэлсэн. Түүний дараагаар хэд хоногоос над руу яриад би визний материалуудаа бүрдүүлчихлээ 2-лаа уулзъя гэх болсон. Тэгээд бид 7 дугаар дугаар 28-ны өдөр оос визний материалыг нь авахаар болж утсаар яриад ын ажил дээр очиж той уулзаад эхнэр ынх ажил дээр нь очиж эхнэртэй нь уулзаад той цуг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байх “Жетро” худалдааны төвийн гадаа байх АТМ-ээс 950.000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас бэлнээр надад авч өгсөн. Би визинд оруулж өгнө гэж авсан материалуудаа авч явж байгаад ашиглахгүй болохоор нь хаячихсан. Тэрнээс хойш бид байнга уулзах болсон бид 8 дугаар сарын 05-ны өдөр би той гадуур явж байгаад замын удирдахын хашаанд очих хувь хүнээс мотоцикл үзэж 7.000.000 төгрөгөөр авахаар болж маргааш нь Энхтөр гэх хүнтэй ярьж байгаад 8 дугаар сарын 06-ны өдөр Толгойтоос очиж мотоцикл авсан авахдаа мөнгийг би оос мөнгө дутчихлаа 5.000.000 төгрөг зээлэх үү 10 хоногийн дараа өгье гэж асуухад би эхнэртэйгээ ярья гээд эхнэртэйгээ ярьж байгаад надад мөнгө зээлэхээр болж би Энхтөр гэх мотоцикл зарах гэж байсан залууд би өөрийн “iPhone 13” маркийн гар утсыг 2.000.000 төгрөгт бодон өгч дээр нь нэмээд оос 5.000.000 төгрөгийг зээлэн Энхтөр гэх хүний данс руу шилжүүлж мотоцикл авсан. Тухайн газраас гараад ын хамтаар Баянгол дүүрэгт байх ломбард орж миний гинж, бөгж хоёрыг тавьж би од 600.000 төгрөгийг өгөөд тэр оройн хоолонд орж салцгаасан. Түүний дараа 8 дугаар сарын 15-ны өдөр өөртөө гар утас авах гээд од визинд ороход даатгалын мөнгө тушаах хэрэгтэй байна гэж хэлээд ын ажил дээр очиж бэлнээр 2.100.000 төгрөгийг авч явсан. Авсан мөнгөөрөө би хороололд байх гар утасны төвөөс “Samsung S21” маркийн гар утас 2.050.000 төгрөгт худалдан авсан. Түүний дараагаар 8 дугаар сарын 19-ний өдөр би өөрийн барьж 88194729 дугаараас руу залгаад визний хүнд юм авч өгнө гэж хэлж 300.000 төгрөгийг Тэрэлж явж байхдаа таксины жолоочийн дансаар авч найзуудтайгаа Тэрэлжид архи дарс ууж идэж байгаад дуусгасан. Түүний дараа 8 дугаар сарын 22-ны өдөр манай найз жолоочийн ахын бие нь муудаад би од ахын бие нь муу байна одоо сэхээнд байна гэж худал хэлээд оос бэлнээр 1.300.000 төгрөгийг авч жолоочид 500.000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 800.000 төгрөгийг идэж уугаад дуусгасан. 9 дүгээр сарын 01-ний өдөр би түүний эхнэр болон найз гийнх нь хамтаар бид Архангай аймаг аяллаар явахаар болж оос сүүлд нь бүгд хувааж төлнө шүү гэж хэлээд 1.500.000 төгрөгийг ын дансанд авч бүгд аялалд явахдаа хувааж хэрэглээд бид Архангайгаас 3, 4-ний хавьцаа ирцгээгээд 9 дүгээр сарын 06-ны өдөр хүн өнгөрсөн гэж хэлээд оос 400.000 төгрөгийг 120 хавьцаа хоол идэж байгаад бэлнээр авч явсан. Түүнээс хойш надаас виз юу болж байна гэж асуух болгонд нь болж байгаа гэж хэлдэг байсан. оос авсан мөнгөөрөө ууж идэж, онлайнаар мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан. Нийт хэдэн төгрөг авсанаа санахгүй байна. 10.000.000 төгрөг хавьцаа байх. Тухайн үедээ мөнгөний хэрэг болоод худлаа ярьж авдаг байсан. Би оос авсан мөнгөө виз гаргуулахад ашиглаагүй...” гэсэн мэдүүлэг  (1-р хавтаст хэргийн 91-92 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хоёр. Э.******* нь Солонгос Улсын Элчин сайдын яаманд ажилладаг гэж Б.тай танилцаж, улмаар түүнд “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “өөрийгөө шинэ ажилд томилогдсон, ажлын хүнд захиж үлдээсэн, элчингийн машинтай явж байна” гэхчилэнгээр худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 36.300.000 төгрөгийг залилан авсан болох нь:

2.1 Б.ын бичгээр гаргасан өргөдөл (1-р хавтаст хэргийн 230 дахь тал)

2.2 Б.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансны хуулга (1-р хавтаст хэргийн 237-240 дэх тал)

2.3 Б.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансны хуулга (4-р хавтаст хэргийн 214-217 дэх тал)

2.4 Б.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (4-р хавтаст хэргийн 209-212 дахь тал)

2.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын хохирогчоор өгсөн: “Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 11 дүгээр хороололд байрлах авто угаалга дээр Оогий гэх залуутай танилцсан түүнээс хойш өдөр болгон автомашинаа байрлуулах үедээ тааралддаг байсан. Тэгээд тэнд хүмүүсийн хамт юм яриад сууж байхад өөрийгөө Солонгос Улсын Элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлж байсан. Тухайн үед би өөрөө нөхрийн хамт Солонгосын визэнд орчихсон байсан тэр тухайгаа хэлэхэд намайг паспортын кодоо өгчих гэсэн. Тэгээд намайг гэрээний ажилчид бүртгэж байна дүү нараас чинь явах хүн байна уу гэхээр дүү нараас асуухад явъя гэж хэлсэн. Тэгээд би тэр гараашид машинаа тавьдаг Амраа, Батаа, Мэндээ, Мийгаа гэх ах нараас асуухад бид нар бүгд паспорт юмнуудаа өгчихсөн авто угаалгын 2 хүн бас өгчихсөн гэсэн. Тэгээд би 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр анх мөнгө өгсөн тэрнээс хойш цувруулж өгсөөр байгаад 20 хүний паспорт өгч 43.000.000 төгрөг өгсөн. Тэр үеэс хойш хариу юу болж байгаа талаар асуухад наадмын дараа гэхэд паспортууд гарчихна тэгэхээр нь би аваад уулзъя гэж байсан. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр над руу яриад Замын-Үүдээс “Toyota Lexus 470” маркийн автомашин захиалсан байсан тэрийгээ авна дараагийн нэг дэх өдөр ирнэ гэж хэлсэн. Тэгээд 28-ны шөнө бүтэн сайн өдөр нь үүрээр 04 цаг өнгөрч байхад мессежээр дөнгөж хот руу орж ирж байна цайны цагаар залгана ирээд аваарай гэж хэлсэн 29-ний өдөр залгаад би шинэ ажилд томилогдсон байна Замын-Үүд рүү явж гэрээний ажилчид бүртгэхээр ажлын хүнд захиж үлдээлээ 19 цагийн үед залгана шүү би хүний хажууд ярьж болохгүй байна Элчингийн машинтай явж байна гэсэн. Тэгээд утас нь холбогдохгүй байсан бөгөөд маргааш нь холбогдоход тэр хүнтэйгээ ярихад паспорт авч гарч чадахгүй байна гэнэ би очиж байгаад авч өгье би одоо Эрээн гарлаа сүлжээгүй болно би өөрөө залгана гэж хэлээд сураггүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Нэг хүнийг 3.500.000 төгрөгөөр гаргахаар тохиролцсон гэхдээ янз бүрээр урьдчилгаа бүтэн гэх мэтээр өгч байсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 246-248 дахь тал)

2.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын хохирогчоор дахин өгсөн: “Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би өөрөө тэр хүнд мөнгө өгөхдөө дандаа бэлнээр өгч байсан бөгөөд би тухайн үед 11 хүний гадаад паспорт болон тухайн хүмүүсээс мөнгө авч өгч байсан бөгөөд тухайн хүмүүсийн хохирлыг барагдуулахын тулд би өөрийн Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо ны байраа 54.000.000 төгрөгөөр зарж өөрөө түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд хүмүүсийн өрийг барагдуулсан. Би тэр хүнд мөнгө өгч байсан баримт байхгүй хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулж мөнгө шилжүүлсэн дансны хуулга зэргээ гаргаж авчирсан юм. Тэгээд би одоо өөрийн биеэр БНСУ-руу 3 сарын хугацаагаар явах гэж байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 244-245 дахь тал)

2.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.ын хохирогчоор дахин өгсөн: “Би нэмэлтээр дансны хуулга өгөх гэсэн боловч амжихгүй явсаар байгаад өгч чадаагүй сүүлд шүүх хурал дээр өгөх гэсэн боловч өгч чадаагүй мартаад явсан байсан. Би тухайн баримтыг авч ирсэн байгаа өөрөө баримт дээр өгсөн хүмүүсээ тэмдэглэсэн байгаа. Миний тэмдэглэснээр би дансаараа бусдад нийт 36.300.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 6.700.000 бэлнээр хэнд өгсөн талаараа одоо санахгүй байна. Өмнө нь миний дансны хуулганд тулгалт хийхдээ дутуу тулгалт хийсэн байна. Би шаардлагатай бол визний мөнгө буцааж өгсөн хүмүүсийг олж ирж мэдүүлэг өгүүлэх болно. Зарим хүмүүс нь хаана байгаа талаар сайн мэдэхгүй байна боломжоороо мөнгийг нь буцааж өгсөн хүмүүсийг олж ирж мэдүүлэг өгүүлнэ. Би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр өөрийн амьдардаг байсан орон сууц болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол ны  9 тоот байрыг нийт 50.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан. Би тухайн үед дансаар 30.000.000 төгрөг авсан. Үлдэгдэл 20.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан тэр мөнгөөрөө бусдын мөнгийг нь шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 195-196 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гурав. Э.******* нь Солонгос Улсын элчин сайдын яаманд ажилладаг гэж Б.аар дамжуулан танилцсан Р.д “Солонгос Улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “би танд тусална танай хүүг Солонгос Улс руу гэрээгээр гаргаж өгнө, 50 хоногт виз гаргаж өгч чадна” хэмээн худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр  2.000.000 төгрөгийг залилан авсан болох нь:

3.1 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 143 дахь тал)

3.2 Р.ийн бичгээр гаргасан өргөдөл (2-р хавтаст хэргийн 144 дэх тал)

3.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.ийн хохирогчоор өгсөн: “Анх 2019 оны 3 дугаар сард өөрийн найз аар дамжуулан ******* гэх хүнтэй танилцаж 2-3 удаа уулзаж байсан. ******* тухайн үед өөрийгөө “Солонгос Улсын Элчинд ажилладаг гэж танилцуулаад би танд тусална танай хүүг Солонгос улс руу гэрээгээр гаргаж өгнө та надад 2.000.000 төгрөг өгчих би 50 хоногт багтааж виз гаргаж өгнө” гэсний дагуу 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар сургуулийн орчим байхдаа бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн. Тэр өдрөөс хойш дахиж холбоо барьж чадаагүй.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 147 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дөрөв. Э.******* нь Н.од өөрийгөө гэх нэрээр  “Элчин сайд яаманд ажилладаг виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж дансаар болон бэлнээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 5.400.000 төгрөгийг залилан авсан болох нь:

4.1 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хавтаст хэргийн 211 дэх тал)

4.2 Н.ын бичгээр гаргасан өргөдөл (2-р хавтаст хэргийн 212 дахь тал)

4.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.ын хохирогчоор өгсөн: “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 10 цаг 19 минутад зүс таних гэх залуу над руу холбогдож ах нь Элчин сайдын яаманд ажилладаг виз гаргадаг гэж хэлэхээр нь за тэгье гэсэн чинь ах нь аль ч улс руу виз гаргаж өгч чадна гэж байсан. Тэгээд манай гэрийн гадаа ирж миний бичиг баримт болон бэлнээр 3.900.000 төгрөг авсан. Тухайн үед намайг Солонгосын визэнд оруулж өгнө гэж хэлээд авсан. Үүнээс хойш над руу холбогдож ах нь Эрдэнэтээс машин худалдаж авах гэсэн чинь мөнгө дутаад байна ахдаа 2.500.000 төгрөг олоод өгөөч гэхээр би боломжгүй байна гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг 5270406108 дугаарын данс руу хийсэн дансны эзэмшигч нь Сонин гэж нэртэй хүн байсан. нь над руу битгий залгаарай ажил ихтэй байдаг учир авахгүй би өөрөө чам руу залгана. Миний визийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарна гэсэн тэр хугацаандаа гараагүй. Тэгэхээр би чат болон гар утасны дугаар руу залгаж мөнгөө авъя гэж хэлтэл чи намайг хүлээж бай Солонгосын виз чинь 2022 оны 01 дүгээр сарын 10-нд найдвартай гарна виз гарахгүй бол би чиний мөнгө төгрөгийг буцааж өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш хааяа над руу залгаж түр хүлээж бай мөнгө төгрөгийг чинь өгнө гэж хэлдэг байсан. Би өгөхгүй бол цагдаад хандана гэж хэлэхэд түр хүлээж бай гааль дээр ачаа бараа буулгаж байна гэж хэлсэн. Сүүлд өгсөн 1.500.000 нэхсэн чинь боломжгүй байна гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би эгчээрээ яриулж байгаад 1.000.000 төгрөгийг буцааж авсан. Тэр хугацаанд намайг гэнэн тэнэг хүүхэн гэдгээ мэдэх үү янхан энэ тэр гэж хэл амаар доромжлоод байдаг байсан. Бордуу царайтай онигор нүдтэй 170-175 см өндөртэй залуу байсан баруун гаран дээрээ шивээстэй байсан. Нэр нь *******ы ******* гэдгийг нь сүүлд мэдсэн.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 217 дахь тал)

4.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2021 онд Жимсээ гэх эмэгтэйтэй хамт амьдардаг байсан амьдарч байхдаа 2021 оны 10 дугаар сарын дундуур Жимсээгийн найз той танилцаж байсан. Тэрнээс хойш Жимсээ бид хоёрын амьдарч байсан байранд хэд хэдэн удаа ирдэг байсан. Бид найз нөхдийн холбоотой болж 11 дүгээр сарын ихээр би той хамт караоке орсон. Тухайн үед надад би гадагшаа явмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яриад хөөцөлдөөд өгье чи юм аа бэлдэж байгаарай гэж хэлсэн. Дараа нь буюу 11 дүгээр сарын 14-ний өдөр би той Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Алтансан хотхоны гадаа уулзаж оос 3.900.000 төгрөгийг бэлнээр, гадаад паспортыг авч явсан. Тэгээд би тэндээс хөдлөөд гэмтлийн эмнэлгийн зүүн талд байх байранд мөрийтэй тоглоод 2 цагийн дараа нь би Эрдэнэт явж машин авчихаар явж байх замдаа би надад 2.500.000 төгрөгийг зээлээч машин авах гэсэн юм гэхэд орой шилжүүлчихье гэж надад хэлээд орой нь Булган аймгийн Могот суманд байхдаа руу залгаад 1.500.000 төгрөгийг зүс таних хүний дансыг ашиглаж авсан нэрийг нь мэдэхгүй байна. Түүнээс хойш удалгүй би руу зээлсэн 1.500.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт оос 5.400.000 төгрөг авсан. Тэрнээс 1.000.000 төгрөгийг буцаан өгсөн одоо 4.400.000 төгрөгийн хохиролтой байгаа. Би оос авсан мөнгөөрөө тэр чигт нь мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан, гадаад паспортыг нь хөдөө явж байхдаа хаячихсан. Анх өөрийн тоглоос тоглохдоо ашигладаг нэр болох гэх нэрийг ашиглаж танилцсан.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 225-226 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Тав. Э.******* нь *******той өөрийгөө “Интермед” эмнэлэгт дурангийн хагалгааны эмч, мөн “Сүлд” чуулгад мөрдөгч ажилтай, *******ы гэх нэрээр танилцаж, түүнтэй хамтран амьдарч “ахыг чинь хорих ангиас гаргаж өгч чадна” гэж хуурч,  зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд “сайд ыг таньдаг, корона гээд хойшилсон 2020 оны цагаан сарын үеэр ахыг чинь гаргаж өгнө” хэмээн худал хэлж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр 27.390.000 төгрөгийг залилан авсан болох нь:

5.1 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 27 дахь тал)

5.2 *******ын эзэмшлийн дугаартай Хаан банкны дансны хуулга  (3-р хавтаст хэргийн 77-97 дахь тал)

5.3 Хохирогч *******норвын нэрээ өөрчилж ******* гэх нэртэй болсон талаархи лавлагаа (3-р хавтаст хэргийн 26 дахь тал)

5.4 “Жи Мобайл” ХХК, “Юнител” ХХК-ийн  төлбөрийн баримт  (3-р хавтаст хэргийн 66,  69 дэх тал)

5.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор өгсөн: “Би Энхтайвны гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сарын сүүлээр байр түрээсэлнэ гэж танилцаад улмаар цуг байхаар тохиролцож үерхэж найзалж эхэлсэн. Тэгээд өөрийн гэр бүлийн талаар ярьж байгаад өөрийн ах Дагвацэрэнгийн Дэчиндоржийн талаар ярьсан ба манай ах Сүхбаатар аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдаж 8 жилийн хугацаагаар хорих ял 2017 онд авсан. Улмаар ахыгаа шоронгоос гаргах санаатай ярихад Э. нь  Хууль Зүйн Яамны сайд ыг таньдаг би туслаад өгье гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжид 3.500.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь 3.500.000 төгрөг өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд гаргаж өгнө гэсэн ба корона гээд хойшиллоо 2020 оны цагаан сарын үеэр гаргаж өгнө гэж хэлсэн. Улмаар ах Д.Дэнчиндоржийг шоронгоос гаргах санаатай уг хүнд 11 удаагийн үйлдлээр нийт 26.500.000 төгрөгийг Хаан банкны тоот өөрийн данснаасаа дандаа бэлнээр авч өгч байсан. Одоо болтол манай ахыг гаргах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Би Э.тай дотно харилцаатай байж бид хоёр хамт нэг сар гаруй хугацаанд амьдарсан. Регистрийн дугаар нь , дугаарын утастай. Энэ дугаар нь миний нэр дээр байдаг. Надад бол ямар ажил хийдгээ хэлж байгаагүй. Надад “Интермед” эмнэлэгт дурангийн хагалгааны эмч, мөн Сүлд чуулгад мөрдөгч хийдэг, Увсын харьяат гэж хэлсэн. Эхнэр хүүхэдтэй байсан байна лээ би огт мэдээгүй. Мөн саяхан Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас залгаж уг хүнийг асууж байсан гэсэн дугаартай цагдаа асууж байсан. Би өөрийн хохирлоо барагдуулж авмаар байна. Би уг мөнгийг дандаа хүмүүсээс хүүтэй мөнгө зээлж авч өгч байсан уг хүүг одоо болтол төлж байгаа уг мөнгөний хүүг нэхэмжилнэ. сайдын өвлийн идэш гээд бүтэн шүдлэн үхрийн мах авчирч өгч байсан. Энэ бүх зүйлээ нэхэмжилж гаргуулж авмаар байна. Мөн надаар “G mobile”-аас 2 дугаар авахуулж байсан. Нэг дугаар нь 60.000 төгрөгийн төлбөртэй үүнийг нөхөн төлүүлмээр байна. Энэнээс болоод төлбөр төлөөгүй гээд Монгол банкинд найдваргүй зээлдэгч болсон байгаа. Мөн дугаарын утасны төлбөр төлөөгүй гээд нэхэмжлээд байгаа. Энэ дугаарууд нь бүгд миний нэр дээр байдаг.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 30-31 дэх тал)

5.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор дахин өгсөн: “ Би 2021 оны 6 сарын 23-ны өдөр нэрээ улсын бүртгэлээр солиулж Отгон болгосон. *******ы ******* нь миний байрыг түрээслэх нэрийдлээр хамт байсан ба, байх хугацаандаа намайг найрч 1, 2 сар хамт байсан юм. Хамт байх хугацаандаа шоронд орсон Дэчиндорж ахыг шоронгоос гаргана гэж хэлээд 11 удаагийн гүйлгээгээр 26.500.000 төгрөг аваад алга болсон. Би тухайн үед Баянзүрх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах 5 давхар саарал байранд амьдарч байсан. Одоо бол хороололд амьдарч байгаа. Сүхбаатар аймгийн Уулбаян суманд оршин суух төрсөн ээж Ш. нь гэртээ байхдаа хүмүүсээс зээл аваад уг 26.500.000 төгрөгийг над руу явуулж байсан. Ээж мөнгийг олдог байсан. Тэгээд уг мөнгийг *******ын данс руу хийе гэхээр надад данс байхгүй чи дансаараа аваад надад бэлнээр аваад өг гэж хэлдэг байсан. Тэгээд өөрөө карт аваад гарчихдаг, мөн энд тэнд явж байхдаа ямар ч хамаагүй банкны салбараас авчихдаг байсан. 2019 онд ******* Хөвсгөл явсан. Тухайн үеэс хойш уулзаагүй. 2020 оны 11 сард гар утсаар холбоо барьсан байх. Хөвсгөлд байна удахгүй бүтнэ л гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 33 дахь тал)

5.7 Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын хохирогчоор дахин өгсөн: “ Би өөрийн тоот хаан банкны данснаас гадуур явж байгаад АМТ-наас бэлэн мөнгөөр *******д өгдөг байсан. 2019.12.20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019.12.31-ний өдөр  88.982 төгрөг, 2019.12.31-ний өдөр 1.300.000 төгрөг, 2020.01.01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2020.01.07-ны өдөр 990.000 төгрөг, 2020.01.26-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020.11.19-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020.02.10-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020.02.27-ны өдөр 800.000 төгрөг, 2020.02.27-ны өдөр 2.000.000 төгрөг, 2020.11.20-ны өдөр 90.000 төгрөг, 2020.04.07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020.10.14-ний өдөр 2.000.000 төгрөг, 2020.03.16-ны өдөр 1.400.000 төгрөг, 2020.03.16-ны өдөр 1.300.000 төгрөг,  2020.05.11-ний өдөр 1.830.000 төгрөг, 2020.11.23-ны өдөр 2.574.000 төгрөг, 2020.04.11-ний өдөр 500.000 төгрөг, 2020.02.21-ний өдөр 180.000 төгрөг нийтдээ 24.561.982 төгрөгийг миний данснаас  гарч Э.******* гэх хүн авдаг байсан ба үлдсэн 1.938.000 төгрөгийг манай гэрт байхдаа бэлнээр надаас авсан. Нийт 26.469.082 төгрөгийн мөнгөний хохирлыг надад учруулсан. Мөн манай ахыг шоронгоос гаргаж өгөх хүндээ өвлийн идэш өгмөөр байна гэхээр нь би аав ээжид хэлээд шүдлэн насны эр үхрийг эвдээд явуулж байсан. Дээрх үхрийг би 800.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Э.******* нь миний нэр дээр “Unitel”-ийн , “Gmobail”-ийн , гэх дугаарууд авсан ба, дугаарыг 99,150 төгрөгөөр, дугаарыг 17,425 төгрөгөөр би өөрөө хаасан, мөн Gmobail-ийн , дугааруудыг 99,000 төгрөгөөр хаасан. Э.******* гэх залуу нь нийт надад 27,484,657 төгрөгийн хохирол учруулж намайг залилсан байна. Улсын Бүртгэлийн *******ы ******* /ЦЖ/ гэх хүний зурагтай лавлагааг харахад манай ахыг шоронгоос гаргана гэх нэрийдлээр намайг залилж 27.484.657 төгрөгийн хохирол учруулсан хүн мөн байсан.  Би Э.******* гэх намайг залилсан хүнээс 27.484.657 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна. Мөн тухайн хүнд хуулийн хариуцлага үүрүүлмээр байна. Дээрхи мөнгийг би хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс зээлж авсан, одоо болтол зарим мөнгөнүүдийг буцааж өгч чадахгүй хүүг нь төлж байгаа.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 35 дахь тал)

5.8 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.*******ын яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 10 дугаар сарын ихээр фейсбүүкт Отгон нь байр түрээсэлнэ гэх зар оруулсан байсан. Би сэтгэгдэл хэсэгт нь байгаа гэж бичсэн түүний дагуу Отгон гэх эмэгтэй надтай холбогдсон түүнээс хойш фейсбүүкээр харилцах болж 10 дугаар сарын дундуур уулзаж миний түрээсэлж байсан байранд ирж надтай нэг шөнө хамт хоноод тэрнээс хойш уулздаг болсон. Тэгээд нэг өдөр би Отгоны гэрт гар утсаараа мөрийтэй тоглоом тоглож байхад Алтансүх гэх нэртэй тэнд тоглож байсан хүнтэй би та ажлаа хийж байгаа юм уу хаана юу хийдэг билээ гэж асуухад би шүүхийн шийдвэрт өр барагдуулах албанд ажилладаг гэж байсан. Тэгээд тоглоод дууссан чинь Отгон надад манай ах хүн амины хэрэгт хоригдсон байгаа наад хүнээсээ тэнд нь ажил хийлгэх юм уу эсвэл гаргаад өгөх боломжтой байдаг юм уу гээд асуугаад өгөөч гэж байсан. Тэгэхээр нь би уулзахаараа асуугаад өгье гэж хэлээд энэ яриа дууссан. Тэгээд хэд хоногийн дараагаас ээж ирж байна ээжтэй танилц гэхээр нь би танилцсан. Маргааш нь Отгон надад ч нөгөө хүнтэйгээ нэг яриад өгөөч манай ахад туслах боломж байна уу гэж надад хэлсэн. Тэгээд би Отгоны ээжтэй нь уулзаад ямар учиртайг нь асуухад надад хэлээд би ээжид нь ямар ч байсан нөгөө хүнтэй нь уулзаад ярья гэж хэлээд салсан...Би Отгонтой хамт Хэнтий аймаг явж идэшний үхэр авч хотод орж ирээд Алтансүх нэртэй хүнд өгсөн. Одоо Алтансүх гэх хүн хаана, ямар утсан дээр байгаа талаар би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Зургаа. Э.******* нь гэх нэрээр С.т “Америкийн виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлнээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 6.000.000 төгрөгийг залилан авсан болох нь:

6.1 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 125 дахь тал)

6.2 С.ын бичгээр гаргасан өргөдөл (3-р хавтаст хэргийн 126-127 дахь тал)

6.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.ын хохирогчоор өгсөн:Би 2019 оноос хойш зөв хооллолтын талаар клуб нээж ажиллуулсан бөгөөд 2020 онд надтай Жимсээ гээд найз маань хамтдаа багшилж ажиллуулдаг байсан. Тэгтэл 2020 оны 8 дугаар сард гэсэн фейсбүүк хаягтай хүн эрүүл зөв хооллолтын хичээлд суухаар ирээд танилцсан. гэж хүн манай эрүүл зөв хооллолтын клубт 10 орчим хоног явж байгаад больсон. Тэгээд нь П.Жимсээтэй дотно танилцаад тэр хоёр харилцаа холбоотой болсон. 2020  оны 11 дүгээр сард манай төрсөн дүү С. нас бараад ажил явдал нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажил явдал болох үед ирж туслаад явах үедээ нь “чи одоо гадаад руу буюу Америк руу явах хэрэгтэй шүү би тус болоод виз гаргаад өгье чи хамт явах хүмүүсийнхээ гадаад паспорт болон визэнд хэрэгтэй мөнгө өгчих” гэхээр нь итгэсэн. Тэгээд би тэр үед өөрийнхөө бас охин Г., бэр  охин дүү Ц., түүний 3 хүүхэд болох Н., Н., Н. нарын нийт 6 ширхэг гадаад паспортыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Мираж” гэдэг рестораны гадаа машин дотор байхдаа бэлэн 4.200.000 төгрөгийн хамтаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уулзаад өгсөн. Удалгүй дахиад тухайн өдрийнхөө орой Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Од” кино театр орчим тай уулзаад бэлнээр 1.800.000 төгрөгийг өгсөн. Нийт 6.000.000 төгрөгийг гэх хүнд 6 ширхэг гадаад паспортын хамтаар өгсөн. тухайн үед 86109512 гэсэн утасны дугаар ашигладаг байсан. гэж махлаг, 170 см орчим өндөртэй, өөрийгөө 1982 онд төрсөн гэх цайвар царайтай эрэгтэй байсан. Тухайн 6.000.000 төгрөг нь миний мөнгө байсан. Өөрөөсөө гаргаж өгсөн мөнгө. Би 6 ширхэг гадаад паспорт болон 6.000.000 төгрөгөө аваагүй байгаа. Би тухайн хүнийг харвал шууд танина, гэхдээ хэр нь яг гэдэг нь эргэлзээтэй байна тухайн үед фейсбүүк дээр нь гэсэн байсан. Сая үзүүлсэн зураг дээрх хүн гэж хүн яг мөн байна өөрийгөө надад болон манай найз Жимсээд гэж танилцуулж байсан. Тэрнээс бичиг баримтыг авч байгаагүй. Э.******* тухайн үед надад хэлэхдээ бараг өдөртөө гаргаад өгнө асуудалгүй гээд  байсан. Тухайн үед нэг ширхэг гадаад паспорт 32.500 төгрөгийн үнэтэй байсан. Би эмчилгээ хийлгэсэн зардал болон нүдний шилний төлбөр зэргийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Жимсээтэй би 2019 оноос хойш найзалж байгаа найзууд, ажил хэргийн шугамаар танилцаж байсан.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 130 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Долоо. Э.******* нь М.тай өөрийгөө Тагнуулын ерөнхий газарт ажилтай, Ууганбаяр гэх нэрээр танилцаж, түүнтэй хамтран амьдарч байх явцдаа “хамт амьдрах байраа засварлаж, тавилга авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бэлнээр болон дансаар 2020 оны 07 дугаар сарын 09-нөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 6.900.000 төгрөгийг залилан авсан болох нь:

7.1 М.ын эзэмшлийн дугаартай Хаан банкны зээлийн дансны хуулга (4-р хавтаст хэргийн 222-224 дэх тал)

7.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ын хохирогчоор өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сард найз Оюунжаргалтай уулзахад Э.******* ирчихсэн байсан. Тухайн үед танилцаж байсан, танилцахдаа өөрийгөө надад Ууганбаяр гэж танилцаж байсан. Өөрийгөө тагнуулын газар ажилладаг гэж хэлж байсан. Шведэд 11 жил ажиллаж амьдарч байгаад ирсэн гэж танилцуулж байсан. Бид Хан-Уул дүүрэг *******нд 10 гаруй хоног амьдарч байсан. 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хуримтлалын мөнгө болох 8.450.000 төгрөгөөр “Toyota Prius 20” загварын автомашин худалдан авч байсан. Түүний дараагаар наадмын өмнө Хөвсгөл аймгийн Галт суманд байх аав ээжийнх рүү *******ын хамт очиж тэндээ 10 гаруй хоноод наадмын өмнө хотод буцаж ирээд хөлсөлж байсан Баянгол дүүрэг 02 дугаар хороонд байх Хятад Монгол хамтарсан олон улсын дээд сургуулийн байранд хамт амьдарч байсан. Хамтран амьдарсан хугацаа нь 6 дугаар сарын эхнээс 9 дүгээр сарын эхэн хүртэл хамт амьдарч байсан дотно харилцаатай байсан. Би Э.*******д 6.900.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сард цалингийн зээл аваад өгч байсан. Манай төрсөн ах аас тавилга захиална гэж 4.000.000 төгрөгийг миний дансаар дамжуулан надаас 3.000.000 төгрөгийг бэлнээр авч 1.000.000 төгрөгийг хүн рүү шилжүүлж байсан. Мөн хүргэн ах М.Регсүмгомбо, эгч нараас 6.000.000 төгрөгийг Швед Улс руу виз гаргаж өгнө гэж авсан. Э.*******д мөнгө өгсөн шалтгаан нь хамт амьдрах байраа засварлаж байгаа, тавилга авна гэж надад итгүүлж байсан учраас мөнгө өгөх болсон. Хамгийн сүүлд  2020 оны 9 дүгээр сарын ихээр уулзсан түүнээс хойш холбоогүй болсон.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 202-203 дахь тал)

7.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ын хохирогчоор дахин өгсөн: “Би 2020 оны 6 дугаар сарын 18-нд “Toyota Prius 20” загварын автомашин худалдан авч байсан. Тухайн автомашиныг 2020 оны 11 дүгээр сард бусдад худалдан борлуулсан. 2020 оны 7 сард цалингийн зээл аваад 6.900.000 төгрөгийг Э.******* гэх хүнд өгч байсан. Тухайн үед ******* надад байраа янзлах шаардлагатай байна гэж хэлээд тухайн мөнгийг авч байсан. 2020 оны 6 дугаар сарын 18-нд би өөрийнхөө хуримтлалын мөнгөөр “Toyota Prius 20” маркийн машин худалдаж авч байсан. Автомашин худалдан авахдаа өөрийн Хаан банкны дугаарын данснаас Хаан банкны дугаарын данс руу 8.450.000 төгрөг шилжүүлж байсан. Тухайн автомашиныг казак хүнээс авч байсан. 2020 оны 11 сард тухайн машиныг зарсан. Би одоо тухайн автомашины улсын дугаарыг мэдэхгүй байна. Тухайн үедээ автомашиныг 9.000.000 төгрөг гаргаад зарсан яг хэдэн төгрөгөөр зарсан талаараа санахгүй байна шаардлагатай баримтуудыг авч ирж өгч болно. Надад ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрөө цалингийн зээлээ төлөөд барагдуулсан тул надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцох боломжгүй дахин *******той уулзмааргүй байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 199-201 дэх тал)

7.4 М.ын Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Миний бие овогтой нь Э.*******д зээлдүүлсэн мөнгөө зээлээ өөрөө төлөөд барагдуулсан. Өөрт учирсан хохирлыг нэхэмжилж авахгүй. Цаашид шүүх хуралд оролцохгүй. Э.*******той дахиж уулзмааргүй байна. Одоо надад гомдол санал байхгүй болно.” гэсэн бичгийн хүсэлт (4-р хавтаст хэргийн 225 дахь тал)

7.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оюунжаргалын гэрчээр өгсөн: “2020 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт Центр нэртэй газарт би нэг найзтайгаа явж байсан чинь нэг тарган залуу танилцах уу гээд байсан. Удалгүй тухайн залуу утсаараа нэг хүн рүү залгаад өгөөч гээд байхаар нь утсаараа залгуулсан. Тэгтэл миний утасны дугаарыг авсан байсан бөгөөд маргааш нь над руу залгасан. Тэгээд дараа нь мессеж бичиж байсан. Дараа нь нэг өдөр би найз М.тай явж байгаад нөгөө тарган над руу залгаад мессеж бичээд байсан залуугийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт нэг газарт уулзаад хоол идсэн. Тэрнээс хойш би М. болон Ууганаа гэдэг залуутай огт таараагүй. М. 2020 оны 11 дүгээр сард холбоо барьсан. Тэр үед намайг Ууганаатай холбоотой байна уу гэж асуусан. Би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл Ууганаад залилуулсан гэж дурсаад дараа уулзаж байгаад хэлнэ гэсэн.” мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 215-216 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Найм. Э.******* нь М.ын төрсөн эгч З.тэй Ууганбаяр гэх нэрээр танилцаж, “гэрийнхээ тавилгыг захиалаад ирлээ, зээл аваад өгөөч” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж М.ын дансаар 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 4.000.000 төгрөгийг залилан авсан болох нь:

8.1 Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 187 дахь тал)

8.2 гийн бичгээр гаргасан өргөдөл (3-р хавтаст хэргийн 188 дахь тал)

8.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.гийн хохирогчоор өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын төвд манай нөхрийн төрсөн дүү ын нөхөр гэх Ууганбаяртай танилцсан. Тэгээд манай хадам аавын гэр болон манайхаар ирж очоод 3 саруй болохдоо Улаанбаатар хот руу ирж очоод байдаг байсан. Тэгтэл нэг өдөр Ууганбаяр нь би Замын-Үүд яваад гэрийнхээ тавилгыг захиалаад ирлээ. бид хоёрт мөнгө байхгүй байна гээд байхаар нь нөхөр бид хоёр зээлтэй гэж хэлсэн. Тэгсэн чинь Ууганбаяр нь та хоёр зээл аваад өгөөч гээд байхаар нь нөхөр бид хоёр 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Галт сумын гэдэг ахаас 4.000.000 төгрөг зээлж аваад хэд хоногийн дараа Галт сумын төвд Банзрагч ахад 40 ямаа зараад ахад 4.000.000 төгрөг өгсөн. Ууганбаяр нь анх манай нөхөр бид хоёроос 4.000.000 төгрөг авсан. 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэсэн. Тэгээд Ууганбаяр нь Замын-Үүд рүү явсан. Тэгээд намаржингаа утсаар ярьсан, өгнө гэж хэлээд одоо болтол байхгүй. Дараа нь хэл амаар намайг доромжлоод байдаг болсон. 2020 оны 9 дүгээр сарын эхээр манай хадам дүү М.аас салсан байсан.  Ууганбаярын бүтэн нэрийг дараа нь мэддэг болсон. Бид нарт болон манай хадам дүүд нэрээ буруу хэлж байсан байна лээ. ******* овогтой гэдэг залуу байсан. Манай хадам дүү М. нь манай найз залуу гэж л байсан. Тэр хоёр хамт 3 сар болсон, удалгүй салсан. Манайд байх хугацаандаа 2 удаа архи уусан. Танай дүүтэй хамт сайхан амьдарна гэж ярьсан. Архи уугаад унтаад өгдөг.  Э. нь манай аав, ээж багад нас барсан ганц ахтай гэж байсан. Э. нь тарган, шардуу царайтай, баруун гарын шуундаа их урт шивээстэй, зүүн гарын булчиндаа шивээстэй бид фейсбүүкийн зургаас Э.ын зургийг олж авсан. Манай хадам аав, ээж хоёр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт нэг байранд очиж байсан гэсэн. Би Э.аас мөнгөө авах гээд манайх мотоцикл авах гэж байна гэсэн чинь Галт сумын 5 дугаар багаас мотоцикл авах болоод 280.000 төгрөгийг Э.аас бэлнээр авч байсан. Манай нөхөр М. бид хоёр т 4.000.000 төгрөг өгсөн. Хадам аав 1.000.000 төгрөг, хадам эгч 3.000.000 төгрөг өгсөн. Хадам эгчийг гадаад руу гаргаж өгнө гэж хэлээд 6.000.000 төгрөг аваад одоо хүртэл өгөхгүй зугтаагаад утсаа авахгүй алга болсон. Нөхөр бид 2 гомдолтой байна. Одоо Э.аас 3.720.000 төгрөгөө гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 194-195 дахь тал)

8.4 Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.гийн хохирогчоор дахин өгсөн: “Би маш их гомдолтой байна. Манай дүү М.ын нөхөр болж ирээд сэтгэл, мөнгө төгрөгийн хямралд оруулсан. Би маш их гомдолтой байна. Мөн нөхөр бид хоёроос 4.000.000 төгрөгийг манай хадам дүү ын дансаар авсан. Тэр 4.000.000 төгрөгөө авмаар байна. ******* овогтой ******* гэдэг нэртэй юм байна гэдгийг одоо мэдэж авлаа. Залилан их хийдэг муу хүн байсан. Бид нар ах дүүгээрээ их сайн байсан.Тагнуулын ерөнхий газарт, шүүх эмч хийдэг гэж өөрийгөө танилцуулсан. ******* овогтой ******* нь манай бага хүүг 1 сар гарантай байхад эмч хүн гээд усанд оруулж өгч байсан. 2020 оны 6 дугаар сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн Галт суманд ирж байсан. 2-3 удаа Улаанбаатар хот руу явж байсан. Өөрийгөө ажилтай гэж яриад байдаг байсан.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 197-198 дахь тал)

8.5 Мөрдөн шалгах ажиллагааны явцад З.гийн хохирогчоор дахин өгсөн: “Э.******* нь өөрийгөө анх танилцуулахдаа Ууганбаяр гэдэг нэрээр танилцуулсан. Тухайн үед манай нөхрийн дүү ын нөхөр болох хүн нь гэж танилцуулсан. Гэр бүл болох гэж байгаа тавилга авахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд надаас мөнгө асуухаар нь манайх тухайн үед банкны зээлтэй зээл гарах боломжгүй байсан учраас сумын танил ах болох Батаа гэх хүнээс 4.000.000 төгрөг зээлээд Ууганбаяр буюу *******д бэлэн мөнгөөр нь өгч байсан. Дараа нь бид нар өөрийн 100 ямаагаа зараад хүнээс зээлж авсан мөнгөө буцааж өгсөн. Тухайн үед 1 ямааг 120.000 төгрөгөөр зараад зээлээ дарсан. Одоо тухайн ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн үеэс хойш тухайн хүнийг ******* гэдэг талаар мэдсэн. Тэрнээс өмнө нь Ууганбаяр гэж мэддэг байсан. Гэрийн тавилга авах гэж байгаа гэж хэлээд надаас мөнгө авсан. Надад бэлнээр мөнгө өгсөн  талаар баримт байхгүй. Тухайн үед манай нөхрийн дүүгийн нөхөр болох хүн гэж итгээд мөнгийг шууд өгч байсан ямар нэгэн баримт үйлдсэн зүйл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хүнээс зээлж авсан мөнгөө өөрийн малаасаа зараад буцаагаад өгчихсөн одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй учраас гомдол санал байхгүй. Би дахин энэ асуудлаар шалгуулах хүсэлгүй байна. Хөдөө мал дээр байдаг учраас байнга сумын төв болон суурин газар руу орж чадахгүй учраас дахин дуудагдаад байж чадахгүй шүүх хуралд оролцох шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 204-205 дахь тал)

8.6 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ын гэрчээр өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос миний төрсөн дүү М.ын хамтаар түүний найз залуу гэж өөрийгөө танилцуулсан Ууганбаяр гэдэг залуу хамт ирсэн. Галт сумын 2 дугаар багт манай гэр болон аавын гэрээр 3 сар болсон. Тухайн үед манай дүүтэй сайхан амьдарна гэж ярьдаг тарган, баруун гарын шуундаа шивээстэй мөн зүүн гарын булчиндаа шивээстэй 35 орчим насны залуу байсан. 3 сар болоход Улаанбаатар хот руу ирж очоод яваад байдаг байсан. Тэгтэл 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрийнхээ тавилга захиалаад ирлээ гэсэн. Тэгээд эхнэр 3. бид хоёроос 4.000.000 төгрөг зээлээч 2020 оны 8 дугаар сарын 15-ны үед өгнө гээд байхаар нь эхнэр ******* овогтой т Галт сумын төвд орж ирээд гэдэг хүнээс бэлэн 4.000.000 төгрөг аваад өгсөн. Тэгээд мөнгөө өгөхгүй, мөн манай дүүгээс салаад, утсаа авахгүй болсон...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 212-214 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ес. Э.******* нь М.ын төрсөн эгч М., хүргэн ах Ц. нартай Ууганбаяр гэх нэрээр танилцаж, “Швед улсын виз гаргаж өгнө” гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Европт гарч ажил хий, Европт ажиллахад сайхан байдаг би Швед улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн” гэхчилэнгээр худал хэлж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бэлнээр 2020 оны 7 дугаар сард 6.000.000 төгрөгийг залилан авсан болох нь:

9.1 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Рэгсүмгомбын хохирогчоор өгсөн: “Би ******* овогтой ******* гэх хүнийг танихгүй. Харин ба Ууганбаяр гэж хүнийг танина. Э.******* гэх хүн нь өөрийгөө надад Ууганбаяр гэж танилцуулж байсан юм. ******* гэх хүнтэй би 2020 оны 7 дугаар сард Хөвсгөл аймгийн Галт суманд байхдаа танилцаж байсан юм. 2020 оны 7 дугаар сард эхнэр бид хоёр Хөвсгөл аймгийн Галт суманд амарсан юм. Тухайн үед манай эхнэр ын төрсөн дүү нь нэг залуутай танилцаад уг залуугаа ээж аавдаа танилцуулахаар Галт суманд авчирсан байсан. Уг залуу нь өөрийгөө бидэнд Ууганбаяр гэж танилцуулж байсан. Тийм учир Ууганбаяр гэх хүний жинхэнэ нэрийг ******* гэдэг гэж мэдээгүй. Тэгээд ******* гэж залуу манай гэрийнхэнтэй хамт Хөвсгөл  далай болон ойр орчмын амралтын газруудаар  амарч хамт явсан. Тэр үед ******* надад ахаа та нүүрс тээврийн жолоочоор ажиллахад хэцүү байгаа биз дээ. Тэрний оронд европт гарч ажил хий европт ажиллахад сайхан байдаг юм. Би Швед улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн. Тэнд манай байр байгаа юм. Би таныг эхнэрийн чинь хамт Швед улс руу гаргаж өгье та хоёр манай байранд байж болно гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр Швед улс руу гарахад яах ёстой талаар  асуухад би та хоёрт Швед улс руу гарах виз гаргаж өгнө. Эхлээд та хоёр надад 6.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр зөвшөөрч Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирээд мөнгөө нийлүүлээд АТМ-ээс бэлнээр 6.000.000 төгрөгийг миний гадаад паспортын хамтаар *******д өгч байсан. Тэгтэл үүнээс нэг их удалгүй надад миний гадаад паспорт хэрэг болсон. Тэгэхээр нь *******оос гадаад паспортоо түр авъя гэж асуухад маргааш өгье гэсээр хэдэн өдөр болоод сүүлдээ утсаа авахаа байсан. Түүнээс хойш одоог хүртэл *******той огт холбогдож чадаагүй. Тэгээд эхнэр бид хоёр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үед манай дүү *******той танилцаад хамтран амьдарч байсан. ******* нь эхнэр бид хоёр болон ын дүү нарт худал хэлж мөнгө авч яваад тэрнээс хойш сураггүй алга болсон. Эхнэр бид хоёр нийлээд 6.000.000 төгрөгийг *******д өгсөн. Уг мөнгийг Швед улс руу гарах виз гаргуулах зорилгоор өгч байсан юм. Бид хоёр мөнгөө нийлүүлж уг 6.000.000 төгрөгийг бэлнээр АТМ-с гаргуулж аваад *******д өгч байсан. Уг мөнгийг Улаанбаатар хотод баруун 4 замд байх ТБД Андууд дэлгүүрийн Хаан банкны АТМ-ээс гаргуулж аваад тэнд нь *******д өгч байсан юм. Уг 6.000.000 төгрөг болон миний гадаад паспортыг буцааж өгсөн зүйл байхгүй. Би *******д өгсөн 6.000.000 төгрөг болон гадаад паспортоо буцааж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 206-207 дахь тал)

9.2 Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.ын хохирогчоор өгсөн: “Би ******* овогтой ******* гэх хүнийг танихгүй. ******* гэх хүн нь өөрийгөө надад анх танилцуулахдаа Ууганбаяр гэж танилцуулсан ******* гэх хүнтэй би 2020 оны 7 дугаар сард танилцаж байсан юм. 2020 оны 7 сард манай төрсөн дүү нь ******* гэх залуутай танилцаад гэрийнхэнтэйгээ танилцуулахаар уг залуугаа Хөвсгөл аймгийн Галт суманд авчирсан юм. Уг залуу нь өөрийгөө бидэнд Ууганбаяр гэх нэртэй гэж танилцуулж байсан юм. Тэр үедээ Ууганбаяр гэх хүний жинхэнэ нэр ******* гэдгийг бид нар мэдээгүй юм. ******* нь Галт суманд ирээд бид нартай хамт Хөвсгөл далай болон амралтын газруудаар хамт амарч явсан юм. ******* нь манай нөхөр бид хоёрыг та хоёр Швед улс руу гарч ажиллаж, амьдар. Би Швед улсад ажиллаж, амьдарч байгаад ирсэн. Швед улсад миний байр байдаг юм та хоёр тэнд очоод миний байранд амьдарч болно гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр зөвшөөрөөд яах ёстой талаар асуухад та хоёр эхний ээлжинд надад 6.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид хоёр зөвшөөрөөд Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирээд баруун 4 замын ойролцоо байх ТБД андууд дэлгүүрийн Хаан  банкны АТМ-ээс нөхөр бид хоёр мөнгөө нийлүүлж 6.000.000 төгрөгийг бэлнээр гаргуулан авч *******д өгч байсан юм. Тэр үед ******* 6.000.000 төгрөгийн хамтаар манай нөхрийн гадаад паспортыг авч байсан юм. Үүний дараа нээх удалгүй манай нөхөр нүүрс тээврийн жолоочоор ажиллахаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Цагаан хад суурьшлын бүст ирээд хилээр гарахаар болоод гадаад паспорт нь хэрэг болсон юм. Тэгээд гадаад паспортоо түр авахаар ******* руу ярихад ******* уг гадаад паспортыг маргааш өгнө гэж олон хоног өнгөрсөөр сүүлдээ утсаа авахгүй алга болчихсон. Тэгээд манай нөхөр бид хоёр залилуулсан гэдгээ мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байсан юм.  Тухайн үедээ манай дүүгийн найз залуу байсан юм. Тэр үедээ манай нөхөр бид хоёр болон манай дүү нараас мөнгө аваад сураггүй алга болчихсон юм. Манай нөхөр бид хоёр нийлээд 6.000.000 төгрөгийг ******* гэх хүнд өгч байсан. Бид хоёр Швед улс гарах виз гаргуулахаар уг мөнгийг өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 210-211 дэх тал)

9.3 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ийн гэрчээр өгсөн: “Манай эхнэр Д. нь охин нөхөртэй болж байгаа гэж надад хэлсэн. Би юу хийдэг талаар асуусан чинь Тагнуулын газрын задлан шинжилгээний эмч гэж өөрийгөө охинд хэлсэн байсан. Охин ээжээсээ нөхөр болох залуугаа дагуулаад очих уу гэж байсан. Тэгэхээр тийм хүнтэй болж байгаа бол хоёулаа хүрээд ирэхгүй юу гэж би хэлсэн. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин найз залуу болох Ууганааг Галт сумын 5 дугаар баг хамт ирсэн. Тэр хоёрыг ирэхээр нь би  хүндлээд шаазан аяганд сүү бариад гэртээ анх оруулсан. Хатгал тосгонд ирээд 2 хоноод Өвөрхангайн Өгийн нуур дээр 2 хоноод замдаа явж байсан чинь ажил гараад бид хоёр Улаанбаатар хот явж байна гэсэн. Дараа нэг удалгүй охин Ууганаа хоёр ирээд самар жимсэнд цуг яваад 10 гаруй хоноод буцаад явах гэхээр нь эхнэр бид нар хамт Улаанбаатар хот руу явсан. Ууганаа гэдэг залуугийн Улаанбаатарт байх гэрт нь очсон. Тэндээ 10 гаруй хоносон. Уг газар нь Улаанбаатар хотын  25 дугаар эмийн сангийн ойролцоо байсан. Ууганаа нь уг байраа миний байр гэж байсан. Тэгээд байрандаа тавилга авах гэж байгаа мөнгө хэрэгтэй байна гэсэн. Ууганаа нь тэгээд миний хүүгийн эхнэр гээс 4.000.000 төгрөг, охин , хоёрыг Швед улс руу явуулж өгнө гэж хэлээд 6.000.000 төгрөг авсан. Охин аас 3.000.000 төгрөгийг Ууганаа дандаа бэлэн авч байсан. Тэгээд Улаанбаатар хот ороод Ууганаа хоёр салсан гэж ээж нь надад хэлсэн. Ууганаа гэж өөрийгөө танилцуулж байсан. Бүтэн нэрийг нь Ууганаа гэж бол мэдэхгүй иргэний үнэмлэхийг нь хараагүй. Аав, ээж хоёр нь нас барсан гэж байсан. Нэг ах байдаг одоо Япон улсад байгаа гэж байсан. Тагнуулын газар задлан шинжилгээний эмч хийдэг. Үхсэн үнэр их хэцүү Шведээс эмнэлгийн тоног төхөөрөмж оруулаад ирвэл ажлаасаа гарна гэж байсан. Би гомдолтой миний хүүхдүүдээс 13 сая төгрөг залилаад зугтаасан байна.” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 217-219 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрхи бичгийн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                                 ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ы *******ыг үргэлжилсэн үйлдлээр “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гурав /03/ жил зургаа /06/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.*******д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Э.*******ын цагдан хоригдсон 141 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Э.*******оос нийт 92.540.000 төгрөгийг гаргуулж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.д 10.450.000 төгрөг, Б.д 36.300.000 төгрөг, Р.д 2.000.000 төгрөг, Н.од 4.400.000 төгрөг,  *******д 27.390.000 төгрөг, С.т 6.000.000 төгрөг, М., Ц. нарт 6.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

6. Хохирогч Д. нь 1.900.000 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ