Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Шинжээч Ж.Жаргалан

Гэрч *******

Гэрч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхдэй овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421003210422 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хөхдэй овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт сумын төвд худган дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас *******тай маргалдаж, улмаар биен тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн талын 6-р хавирганы цууралт гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэдэг хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би тухайн өдөр “монгол коммент” нэвтрүүлэг эхлэхээс өмнө ус авахаар худаг дээр очиход зэрэгцээд ус авахаар ирсэн байсан. Би түүнд “Үхэр, тугал нийлэх гээд бас 18 цагаас зурагтаар “Монгол коммент” нэвтрүүлэг үздэг болохоор яарч байна. Ах нь эхлээд усаа авчих уу” гэхэд “чадахгүй” гэж хэлээд салаавч гаргасан. Энэ үед эхнэр маань “Иймэрхүү хүмүүстэй маргалдаж байж цагдаад ээрэгддэг юм. Боль боль” гэхээр нь дахин юм хэлээгүй. Ингээд усаа авч дуусаад явсан. Бид хоёр маргалдсан нь үнэн. Өөр зүйл болоогүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд худгаас ус авч байхад ах машинтайгаа ус авахаар ирсэн. “Би яаралтай ажилтай байгаа учир хурдан ус авмаар байна. Шаланкаа өг” гэхээр нь “Би ч бас яараад байна шүү дээ ахаа” гэж хэлсэн. Тэр үед ах “Тэр чинь надад ямар хамаатай юм бэ” гэж хэлээд миний гараас татахаар нь гараа угзарч татаж авсан. ах дахин миний гараас татаад хавирга хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би машиндаа суугаад “ ахаа би танд дарамтлуулаад байж чадахгүй шүү” гэж хэлээд салаавч гаргаад явсан” гэв.

Шинжээч Ж.Жаргалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:Миний зүгээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинжлүүлэгчид үзлэг хийж, 07 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлтээ гаргасан. Хохирогчид гэмтэл авсан даруйд өвдөлт зовиур мэдрэгдэнэ. Хувь хүний онцлог, биеийн бүтцээс шалтгаалан мэдрэгдэх мэдрэмж хүн бүрт харилцан адилгүй байна. Шинжлүүлэгчид үзлэг хийх явцад цээжний зүүн хэсэгт хатгуулаад байна гэсэн бөгөөд эмзэглэл мэдрэгдэж байгаа хэсэгт гараараа дарж үзэхэд өвдөлт, зовиур илэрсэн. Гэхдээ шинжлүүлэгчид нүдэнд ил харагдах хаван, цус хуралт, ямар нэгэн шарх сорви байгаагүй. Иймд шинжлүүлэгчид учирсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр морины ус авчрахаар худаг руу явсан. Ирээд морины ажлаа хийх ёстой байтал машинаасаа бууж ирэхгүй байсан. Би гайхаад руу очиход “миний цээж өвдөөд байна. Сая худаг дээр ахтай маргалдсан” гэхээр нь би уурлаад “Морь уяж байхад хүнтэй маргаад байхдаа яадаг юм бэ? Явж эмнэлэгт үзүүл” гэж хэлсэн. Би хажууд нь байгаагүй учир өөр зүйлийн талаар мэдэхгүй байна” гэв.

Гэрч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би нөхөр, хүүхдүүдийн хамт худгаас ус авахаар очсон. Тэр үед бид нартай хамт зэрэгцээд машинтайгаа ирээд усны шаланкийг аваад савандаа ус хийж эхэлсэн. Ингээд манай нөхөр д “Шаланкаа өгчих, бид нар түрүүлээд усаа авчихъя” гэхэд салаавч өгөөд “Ах гэхээрээ түрүүлээд ус авах ёстой юм уу?” гэж хэлсэн. Манай нөхөр цохисон зүйл байхгүй. Хэрвээ цохисон байсан бол түрүүлээд Цагдаагийн газарт очоод хүн цохисон талаараа хэлэх л хүн. манай нөхөртэй маргалдаад байхаар нь би нөхөртөө “Иймэрхүү хүмүүстэй битгий маргалдаад бай, цагдаад шалгагдах хэрэг болно шүү. Боль” гэхэд манай нөхөр “за” гэж хэлээд дахин ямар нэгэн үг үйлдэл гаргаагүй. усаа авч дуусаад автомашиныхаа тэвшин дээрээс үсэрч буугаад машиндаа суугаад “Та чаддаг юм бол бариарай” гэж хэлээд салаавч гаргаад явсан” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд худаг руу ус авахаар явсан. Худаг дээр очоод машиныхаа тэвшин дээр зогсоод усаа хийгээд сав бараг дүүрэх дөхөж байтал ах машинтайгаа худаг дээр ирсэн. Тэгээд худаг руу машинтайгаа ухарч зогсоод 60 литрийн цэнхэр сав гаргаж ирээд тагийг нь аваад миний хажууд ирээд “наад шаланкаа өг” гэхээр нь би “дүүрэх гэж байна” гэхэд “хурдан өгөөдөх, би яараад байна” гэж хэлэхээр нь би “ахаа хүнтэй зөв харьц л даа” гэхэд “би чамаас гуйдаг нь биш” гэж хэлэхээр нь би “та чинь ямар соёлгүй юм бэ” гэхэд миний зүүн гараас татаад зүүн талын хавирга руу гараараа нэг удаа цохисон. ...Тэгээд явж байтал замд машин дотор амьсгалахад цээжээр хатгуулаад байсан. Мориныхоо уяан дээр очиход гэх морь хамт уядаг ах, манай эхнэр хоёр намайг хүлээгээд байж байсан ба тэр үед нь би машинаас буугаад эхнэр ах хоёрт “сая худаг дээр ах миний зүүн хавирга хэсэг рүү цохичихлоо, амьсгалахад хөндүүрлээд хатгуулаад байна” гэж хэлэхэд цагдаад мэдэгдээд эмнэлэг оч гэж хэлсэн. Би цагдаад дуудлага өгч, сумын эмнэлэг дээр очиж биеийн байдлаа үзүүлсэн. ...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ******* гэх хүн нь миний биеийн зүүн талын хавирга хэсэгт гараараа нэг удаа цохисон. Уг үйл явдлаас өмнө би өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж муудалцан зодолдсон, биедээ гэмтэл авсан зүйл байхгүй. Харин өдрөө сайн санахгүй байна. 2024 оны 06 дугаар сарын 26 бил үү, 27-ны өдөр би сумын төвд “Батын толгой” гэх газарт байж байгаад юманд явах гээд мотоциклоо унаад хөдлөх үедээ мотоциклын урд дугуй нь том чулуунд тээглэж тэр үедээ баруун гар тийшээгээ жолоогоо дараад газарт унаж байсан. Газарт унах үедээ биедээ гэмтэл аваагүй, тухайн үед газарт зүгээр л унасан болохоос биш биедээ эмнэлэгт очиж үзүүлэх хэмжээний гэмтэл автлаа хүчтэй унаагүй. Тэгээд босоод мотоциклоо босгож унаад цааш явсан. Энэнээс өөрөөр надад биедээ гэмтэл авах хэмжээний үйл явдал юм болоогүй. ...Би сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. ...Тухайн үйл явдал болсны дараа ******* надаас ирж уучлалт гуйсан, түргэн уурнаасаа болоод ийм үйлдэл гаргачихлаа намайг уучлаарай гэж уучлалт гуйсан...” гэжээ. /хх-ийн 13-21, 99-100/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай нөхөр ******* усаа аваад ирсэн. Тэр үед манай нөхөртэй хамт морь уядаг гэх ахтай би хамт байж байсан бөгөөд манай нөхөр машинаасаа бууж ирээд “миний хавирга өвдөөд байна” гэж хэлэхэд нь би “яасан юм” гэж асуухад “ гэх хүнтэй маргалдсан, намайг машины тэвшин дээр ус хийж байхад миний зүүн гарнаас татаад зүүн талын хавирга руу гараараа цохичихлоо” гэж хэлсэн. ...Манай нөхөр ******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хүнтэй маргалдаж зодолдсон асуудал миний мэдэхээр байгаагүй. Мөн биед нь учирсан бэртэл гэмтэл байгаагүй, гэртээ зүгээр л байдаг байсан. Тэр 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүнд цохиулчихлаа гэснээсээ хойш хавирга өвдөөд байна гээд аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн. Мөн хэд хоног гэртээ амарч хэвтсэн...” гэжээ. /хх-ийн 36-37/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ урагшаа морь уяж байсан газартаа очиж уяа мориндоо морины ажил хийсэн. ...орой болоод 19 цагийн орчимд тэнд байсан уяа морио услах болоод байтал ус байгаагүй учир хамт морь уяж байсан гэх залуу Портер маркийн машины тэвшин дээр 200 литрийн сав тавиад сумын төвийн баруун урд хотхоны худгаас ус авчрахаар болсон. Удаагүй байж байтал худгаас усаа аваад ирсэн. машинаас буугаад “миний хавирга цээж орчимд өвдөөд байна” гэж ярьсан ба тэр үед нь эхнэр тэнд байсан ба нөхрөөсөө “яасан юм” гэж асуухад нь “худаг дээр гэх хүнтэй маргалдаад намайг машины тэвшин дээр байхад зүүн гарнаас татаад хавирга  орчим руу цохичихлоо” гэж ярьсан. Тэр үед нь би эмнэлэг рүү очиж үзүүл гэж хэлсэн. эхнэрийнхээ хамт сумын эмнэлэг рүү явсан. ...2024 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрийн аль нэгэнд нь уг морь уяж байсан Батын толгой гэх газарт юманд явах гээд мотоцикл унаад хөдлөхдөө урдаа газарт байсан чулуунд мотоциклынх нь урд дугуй тээглэж, хажуу тийшээгээ жолоогоо дарж мотоцикл нь газар хажуу талаараа унасан өөрөө унаагүй. Тэгээд мотоциклоо газраас босгоод унаад хөдлөх үед нь би болгоомжтой яв л даа гэж хэлээд явуулсан...” гэжээ. /хх-ийн 40-41/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...19 цагийн орчимд манай эмнэлгээс залгаж зодуулсан хүн ирээд байна гэж хэлэхээр нь эмнэлэг рүү яваад очсон. Очиход ******* гэх залуу хүнд зодуулсан гээд байж байсан. Тэр үед нь уг залууг эмнэлгийн үзлэгийн өрөөндөө оруулж биеийн байдлыг нь үзэж өөрөөс нь асуухад миний цээжний зүүн талаар өвдөөд байна гээд цээжнийхээ зүүн талд гараараа дараад зааж байсан, мөн амьсгалахад хэцүү байна гэж хэлсэн. Үзэхэд биеийн байдал ерөнхийдөө дунд зэрэг, нүдэнд харагдах ил шарх байхгүй, хөхөрч няцарсан зүйл харагдаагүй. Тэр үед уг залууд өвчин намдаах тариа хийж өгөөд аймгийн төв рүү явж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж рентген зураг авхуул гэж хэлээд явуулсан. ...Тэр үед ирж биеийн байдлаа үзүүлэхдээ баруун урд хотхонд байдаг худгаас ус авч байхад гэх хүн худаг дээр ирээд уг хүнтэй маргалдаж байгаад цохиулчихлаа гэж ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 44-45/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 382 тоот хүний биед хийсэн дүгнэлтэд:

1. Ч. биед зүүн талын 6-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 50-51/

Шинжээч эмч Ж.Жаргалан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинжлүүлэгч Ч. биед шүүх эмнэлгийн үзлэг хийж, Дорнод аймгийн БОЭТ-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн цээжний рентген зургийн хариуг үндэслэн зүүн талын 6-р хавирганы цууралт гэсэн гэмтлийг тогтоосон болно. Ясны хугарал гэмтлийн үүссэн цаг хугацааг шинжлүүлэгчийн биед хийсэн үзлэгээр илэрсэн уг хугарлын түвшиндэх цус хуралт, зулгаралт, шарх гэх мэт гэмтлийн өнгө, тав, эдгэрэлтийг үндэслэн тогтоодог. Шинжлүүлэгчийн биед нүдэнд харагдах гэмтэл үгүй, тэмтрэлтээр цээжинд өвчтэй буюу эмзэглэлтэй байсан. Иймд шинжлүүлэгчийн биед тогтоогдсон гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй буюу шинэ, хуучныг ялгах боломжгүй байна...” гэжээ. /хх-ийн 57-59/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. ...тухайн үед Тулгаа гэх залуутай амаараа маргалдсан болохоос биш барьцалдаж аваад зодолдож нүдэлдсэн асуудал огт байхгүй...” гэжээ. /хх-ийн 73-74/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/

*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 107/

Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 102-103/

******* БОЭТ-д эмчлүүлсэн тусламж үйлчилгээний зардлын тооцоо /хх-ийн 105/

Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 52/

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 108-115/

*******аас прокурорт гаргасан гомдол /хх-ийн 92/

Гомдлыг хүлээн авахаас татгалзсан прокурорын тогтоол /хх-ийн 93-96/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 78-79/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хөхдэй овогт ******* нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт орших сумын төвийн худаг дээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч *******тай маргалдаж, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь зүүн талын зургаадугаар хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Ч. “...Худаг дээр очоод машиныхаа тэвшин дээр зогсоод усаа хийгээд сав бараг дүүрэх дөхөж байтал ах машинтайгаа худаг дээр ирсэн. Тэгээд худаг руу машинтайгаа ухарч зогсоод цэнхэр сав гаргаж ирээд тагийг нь аваад миний хажууд ирээд “наад шаланкаа өг” гэж хэлэхээр нь би “дүүрэх гэж байна” гэхэд “хурдан өгөөдөх, би яараад байна” гэж хэлэхэд нь би “ахаа хүнтэй зөв харьц л даа” гэхэд “би чамаас гуйдаг нь биш” гэж хэлэхээр нь би “та чинь ямар соёлгүй юм бэ” гэхэд миний зүүн гараас татаад зүүн талын хавирга руу гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч *******ын “... машинаас буугаад “миний хавирга цээж орчимд өвдөөд байна” гэж ярьсан ба тэр үед нь эхнэр тэнд байсан ба нөхрөөсөө “яасан юм” гэж асуухад нь “худаг дээр гэх хүнтэй маргалдаад намайг машины тэвшин дээр байхад зүүн гарнаас татаад хавирга  орчим руу цохичихлоо” гэж ярьсан. Тэр үед нь би эмнэлэг рүү очиж үзүүл гэж хэлсэн. эхнэрийнхээ хамт сумын эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.гийн “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүнд цохиулчихлаа гэснээсээ хойш хавирга өвдөөд байна гээд аймаг руу явж эмнэлэгт үзүүлсэн...” гэх, гэрч ийн “...19 цагийн орчимд манай эмнэлгээс залгаж зодуулсан хүн ирээд байна гэж хэлэхээр нь эмнэлэг рүү яваад очсон. Очиход ******* гэх залуу хүнд зодуулсан гээд байж байсан. Тэр үед нь уг залууг эмнэлгийн үзлэгийн өрөөндөө оруулж биеийн байдлыг нь үзэж өөрөөс нь асуухад миний цээжний зүүн талаар өвдөөд байна гээд цээжнийхээ зүүн талд гараараа дараад зааж байсан, мөн амьсгалахад хэцүү байна гэж хэлсэн. Үзэхэд биеийн байдал ерөнхийдөө дунд зэрэг, нүдэнд харагдах ил шарх байхгүй, хөхөрч няцарсан зүйл харагдаагүй. Тэр үед уг залууд өвчин намдаах тариа хийж өгөөд аймгийн төв рүү явж Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж рентген зураг авхуул гэж хэлээд явуулсан. ...Тэр үед ирж биеийн байдлаа үзүүлэхдээ баруун урд хотхонд байдаг худгаас ус авч байхад гэх хүн худаг дээр ирээд уг хүнтэй маргалдаж байгаад цохиулчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 382 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч Ж.Жаргалангийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорнод аймгийн БОЭТ-ийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн цээжний рентген зургийн хариуг үндэслэн зүүн талын 6-р хавирганы цууралт гэсэн гэмтлийг тогтоосон болно. ...Хохирогч гэмтэл авсан даруйд өвдөлт зовиур мэдрэгдэнэ. Хувь хүний онцлог, биеийн бүтцээс шалтгаалан мэдрэгдэх мэдрэмж хүн бүрт харилцан адилгүй байна. Шинжлүүлэгчид үзлэг хийх явцад цээжний зүүн хэсэгт хатгуулаад байна гэсэн бөгөөд эмзэглэл мэдрэгдэж байгаа хэсэгт гараараа дарж үзэхэд өвдөлт, зовиур илэрсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд “Хохирогч *******тай маргалдсан боловч зодолдож барьцалдаагүй учир түүнд гэмтэл учруулаагүй” гэж гэмт хэрэг үйлдээгүй талаар мэдүүлж байх боловч түүний энэ мэдүүлэг хохирогч Ч. “Худаг дээр байхад ах намайг цохиж, үүний улмаас хавирга цуурах гэмтлийг авсан” гэх удаа дараа тогтвортойгоор өгсөн мэдүүлэг, шинжээч Ж.Жаргалангийн шүүх хуралдаанд өгсөн “Рентген зургийг үндэслэн гэмтлийг тогтоосон. Хохирогч гэмтлийг авсан даруйд биед нь өөрчлөлт орж өвдөлт зовиур мэдрэгдэнэ. Цаг хугацааны хувьд өмнө авсан гэмтэл тухайн үед сэдрэх боломжгүй” гэх мэдүүлэг, гэрч *******, Ж., нарын мэдүүлэг, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 382 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувдын “Шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.      

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Ч. эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 382 тоот “Ч. биед зүүн талын 6-р хавирганы цууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалангийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч. эрүүл мэндэд хөнгөн хохирол, сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогч *******д төлөх төлбөргүй байна. Харин хохирогч ******* нь биедээ хөнгөн гэмтэл авч Дорнод аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 38,674 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлын тооцоо зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 38,674 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхдэй овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 38,674 /гучин найман мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА