Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/02977

 

 

 

 

   

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар

зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Б Боржигон овогт Ш. нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2005-06-08-ны өдөр төрсөн охин Б.Д , 2009-03-24-ний өдөр төрсөн Б.Э  нарыг эх Ш.Д ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар 2009-03-24-ний өдөр төрсөн Б.Э г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Б.Э  Б.Д  нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Б-ээс тэтгэлэгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Эд хөрөнгийн тал дээр нэхэмжлэгчид БЗД-ийн 26-р хороо  тоот  обьектыг, 482м2 газрын хамт Д.Б ийн өмчлөлд үлдээж, Д.Б , Д.Б , Д.Э , Д.Э  нарт төлөх 80.000.000 төгрөгийг Д.Б  хариуцах.

-Хариуцагч Ш.Д-д Д.Б  нь М  ХХК-ний гишүүнээс татгалзаж, өөрийн мэдлийн 50 хувийн хувьцааг Ш.Д-д шилжүүлэх. /М ХХК-ний РД:  /

-М  ХХК-ний үндсэн хөрөнгө болох БЗД-ийн   байрлах 185м кв үйлчилгээний талбай /РД:  / өмчлөлд шилжүүлэх,

- А  худалдааны төвийн 1-р давхарт байрлах 8м2 худалдааны тайлбайгаас хамтран эзэмшигч С.Б ын өмчлөлийн талбайг хасч үлдэж буй 4м2 үйлчилгээний -р худалдааны талбайг /2011-11-09-ний өдрийн №202-33-р бүхий худалдах, худалдан авах гэрээгээр авсан/-г Ш.Д ийн өмчлөлд шилжүүлэх,

-Сүхбаатар дүүргийн 800 м2 газартай /  дугаартай газар эзэмших гэрчилгээ нь Ш.Д ийн нэр дээрх 400 м2 газар/ 5х7 хэмжээтэй зуслангийн байшинг Ш.Д-гийн өмчлөл шилжүүлэх, ийнхүү эд хөрөнгийг харилцан тохиролцож эд хөрөнгийг хуваарилсанаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг хуулийн дагуу тус бүрт нь гаргаж харилцан шилжүүлэн өгөхөөр эвлэрлийн гэрээг харилцан тохиролцож байгуулсныг баталгаажуулсугай.

5. Нэхэмжлэгч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, тэтгэлэгт ноогдох 68316 төгрөгийг гаргуулж улсйн орлого болгох, эд хөрөнгөд ноогдох тэмдэгтийн хураамжид төлсөн 2862338 төгрөгний тал хувь 1.431.169 төгрөгийг БЗД-ийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох, хариуцагч Ш.Д-с 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, эд хөрөнгөд ноогдох 1.431.169 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэх эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ш.Д , эцэг Д.Б  нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.

7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА