Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Манхлаг овогт ******* *******, Бодонгууд овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2421004140049 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Манхлаг овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Бодонгууд овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч ******* *******, ******* ******* нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг “” ХХК-ийн хойд талд зогсоолд байрлуулсан байсан иргэн эзэмшлийн ачааны улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 17 ширхэг машины дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 2,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Манхлаг овогт ******* *******, Бодонгууд овогт ******* ******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутагт байх “” ХХК-ийн хойд талын зогсоолд байрлуулсан улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээс БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 17 ширхэг машины дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч 2,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч “...******* бид хоёр буцахдаа алхаж явсан. Ингээд явж байхдаа ******* сумын 10 дугаар баг, “” захын хойд талд байрлах шатахуун түгээх газрын хойно том оврын ачааны машин зогсож байсан. Би тухайн машины ачаа руу авирч гарсан бөгөөд ******* ах доор хүлээгээд зогсож байсан. Миний хувьд тухайн машины ачааг нээж үзэхэд олон тооны суудлын машины дугуй байсан бөгөөд тухайн дугуйнуудаас аваад доошоо нэлээн хэдийг шидсэн. Тухайн үед архи уусан болоод ч тэр үү хэдэн дугуй шидсэн гэдгээ санахгүй байна. Мөн өндрөөс шидэж байгаа учир зарим дугуйнууд нь өөр тийшээ өнхөрч алга болсон. ******* ах бид хоёрын хувьд нийт 10 дугуйг авч явсан бөгөөд манай гэрт авч очсон. Тухайн дугуйнуудаа Оюунтогтох ахтай зарахаар тохирч түүнээс маргааш өгье гээд 100,000 төгрөгийг бэлнээр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/, шүүгдэгч *******гийн “...түүний гэр рүү явж байх замдаа ******* сумын 6 дугаар баг, “” захын хойно байрлах шатахуун түгээх газрын хажууд байсан том оврын ачааны хучлагатай машин руу ******* авирч гарсан. Ингээд тэрээр баахан дугуй байна гэж хэлээд үүнийг аваарай гээд дээрээс баахан дугуй над руу шидсэн. Тухайн үед би согтуу дээрээс харанхуй байсан учир хичнээн дугуй шидсэн талаар мэдэхгүй байна. Ямартай ч түүний шидсэн дугуйнуудыг ******* бид хоёр хамт авч явж зарсан. Тэрээр хэдэн төгрөг болгож зарсан талаар тодорхой мэдэхгүй ч надад өөрөө хэлэхдээ 120,000 төгрөгөөр зарсан гэж л хэлдэг. Тухайн мөнгөөр ууж идээд л түүнээс салсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч “...Миний бие зах зээлд худалдан борлуулж байгаа автомашины дугуйнуудаа Улаанбаатар хотоос татаж Дорнод аймагт авчран худалдаж борлуулдаг. 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би том оврын автомашинаар хот хооронд ачаа зөөдөг ахаар Улаанбаатар хотоос 278 ширхэг дугуй ачуулаад Дорнод аймаг руу гаргасан. Маргааш өглөө буюу 2024 оны 08 дугаар сарын 18-ны өглөө над руу утсаар яриад “ах нь шөнө ирээд ачаагаа буулгаж чадалгүй машин дээрээ хонуулаад орхисон чинь шөнө дугуйнууд хулгайд алдагдсан байна, би цагдаагийн байгууллагад бүртгүүлчихсэн” гэж хэлсэн. Түүний дараа би ахаас автомашины дугуйнуудаа хүлээж авах үед миний дугуйнаас 17 ширхэг дугуй дутаж би 261 ширхэг дугуй хүлээж авсан. Миний дугуйнаас 205.60.16 хэмжээстэй дугуй 7 ширхэг, 195.65.15 хэмжээстэй дугуй 8 ширхэг, 215.65.16 хэмжээстэй дугуй 2 ширхэг нийт 17 ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. Би 205.60.16 хэмжээстэй дугуй ширхэг бүрийг нь 80,000 төгрөгөөр, 195.65.15 хэмжээстэй дугуй ширхэг бүрийг нь 80,000 төгрөгөөр, 215.65.16 хэмжээстэй дугуй ширхэг бүрийг нь 160,000 төгрөгөөр үнэлнэ. ...*******, ******* нар нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. ...Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17/,

гэрч “...Миний бие Улаанбаатар хот, Дорнод аймаг хооронд ачаа тээвэр хийдэг. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг Улаанбаатар хотод өөрийн улсын дугаартай, маркийн том оврын машинтайгаа ачаа ачих гэж байхад Дорнодын таньдаг хүн болох Батуунаа нь 278 ширхэг автомашины дугуй 973,000 төгрөгөөр ачуулахаар тохиролцоод би Улаанбаатар хотоос дугуйг ачиж шөнийн 23 цаг өнгөрч байхад гараад Дорнод аймагт өчигдөр орой 22 цагийн орчим ирсэн. Тухайн үед би туслах хамт ирээд “Шинэ хөгжил” ЕБС-ийн хойд талын колонкийн хойд талд том оврын машинууд зогсдог зогсоол дээр очиж машинаа байрлуулсан. Орой ирсэн болохоор дугуйнуудыг буулгаж чадаагүй. Өглөө эрт өгнө гэж бодоод туслах машиндаа ачаануудаа харуулж хонуулаад өөрөө гэртээ хариад амарсан. Өглөө 07 цаг 30 минутын орчим Болорхүү над руу “машин дээрээс дугуйгаа хулгайд алдсан юм шиг байна, 1 ширхэг дугуй газарт унасан байдалтай байгаа ба ачааны хучлагыг сөхөж үзэхэд дугуйнууд дутуу байна” гэж хэлэхээр нь би очиж үзэхэд зүүн зүгт харуулж байрлуулсан том ачааны урд захаас хонхойлгоод дугуй хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

гэрч Б. “...Миний бие өөрийн найз болох тай хамт түүний том оврын маркийн машинаар Улаанбаатар хот Дорнод аймаг хооронд ачаа тээвэр хийдэг ба би ын туслахаар хамт явдаг. Одоогоос 2 хоногийн өмнө бид хоёр Улаанбаатар хотоос жижиг машины дугуйнууд ачаад Дорнод аймаг руу гарч Дорнод аймагт өчигдөр орой 22 цагийн орчим ирээд Шинэ хөгжил сургуулийн хойно байдаг колонкийн ард машинаа зогсоогоод ачаагаа буулгалгүй өглөө буулгахаар болоод гэр рүүгээ хариад би ачаагаа манаад машин дотроо хоносон. Замдаа их ядарсан болохоор өчигдөр шөнө нам унтаад өгсөн. Өглөө 07 цагийн орчим сэрэхэд машины хажууд 1 дугуй хэвтэж байхаар нь хучлагаа татаад ачаагаа шалгахад урд талаас нь дугуйнууд хулгайлсан байдалтай хонхойсон байсан. Ингээд д утсаар холбогдож хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

гэрч “...өнгөрсөн шөнө 02 цагийн орчим надтай хамт засвар хийж байгаа ******* нь манай гэрт согтуу орж ирээд “та автомашины дугуй худалдаж авах уу, нэг хүн зарна гээд байна, хямдхан зарах юм чинь та авчихгүй юу даа” гэж хэлсэн. Тухайн үед нь би ******* томоотой элдэв асуудалд орооцолддоггүй болохоор нь итгээд “ахынх нь дансанд 120,000 төгрөг л байгаа, өөр мөнгө байхгүй гэж хэлэхэд болно” гэж хэлэхэд миний ХААН банкны картыг аваад явсан. Шөнийн 04 цагт миний данснаас 120,000 төгрөгийг АТМ-аээс авсан байсан. Харин машины дугуйг та өглөө манай гэрээс очоод авчихаарай гэж хэлсэн. Өнөөдөр өглөө засвараа хийх гээд 10 цагийн орчим 7 дугаар байшинд очиход ******* ирчихсэн хүлээж байсан. Би өнөөдөр өглөө 09 цагийн орчим гэр болох Зангиат хорооллоос очиж нийт 10 ширхэг жижиг машины дугуйг авсан. Тухайн дугуйнууд нь одоо манай аавын хашаа болох Тээвэрчдийн 10-11 тоотод байгаа. Би 120,000 төгрөгт 4 ширхэг хуучин явж байсан дугуй авсан юм. ******* надад хэлэхдээ хуучин явж байсан дугуйнууд гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хэрэг болж магадгүй гэж бодоод авсан. Гэтэл өнөөдөр дугуйнуудыг очиж үзэхэд шинэ дугуйнууд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/, гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн РЦ-24-377 тоот дүгнэлт /хх-ийн 35-40/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******, ******* нарын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч 2,480,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч *******, ******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, тэдгээрт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, *******, тэдгээрийн өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь, шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бол шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөнд 2,480,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн РЦ-24-377 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нар нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Манхлаг овогт ******* *******, Бодонгууд овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарт тус бүр 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л. нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА