Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хатиган овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421006480069 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймгийн сумын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

мөн Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Хатиган овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод иргэн ямар нэгэн шалтгаангүйгээр хүчтэй түлхэж унагаасны улмаас буйдан дээр дээш харан тогтсон байсан хутган дээр биеийн дал хэсгээрээ унаж улмаар зүүн дал хэсэгт хутгалагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн ил шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Хатиган овогт ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч шалтгаангүйгээр хүчтэй түлхсэнээс хохирогч нь буйдан дээр дээш харан тогтсон байсан хутган дээр ар талаараа унаж, зүүн дал хэсэгт хутгалагдсаны улмаас түүний биед цээжний хөндий рүү нэвтэрсэн ил шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн авчилт гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “…гэрт нь ирэхэд ах, нар байсан. Бидний хувьд өдрөөс хойш орой 20 цаг хүртэл уусан. ..., гэх ах бид гурав уугаад сууж байхад гэх өвгөн нь надад хандаж “чи аятайхан байгаарай, над шиг наслахгүй шүү” гээд агсрах гээд байсан. ...Тухайн үед миний санаж байгаагаар 20 цаг өнгөрч байсан. Энэ үед ах надтай ам хэлээр зөрж ярьсан явдлаас болоод түүний хувьд миний зүүн гуя орчимд хутгаар 2 удаа хатгасан. Би түүнийх нь хариуд ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ...Миний хувьд ахад хутгалуулсан уурандаа гэх залууг ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд л түлхээд унагаасан. гэх залуугийн хувьд надад түлхүүлсэн үйлдлийн улмаас ахын гэрийнх нь урд талын хананд байрлуулсан буйдан шиг зүйл дээр унасан. Ингээд нь буцаад босож ирэхдээ миний нурууны зүүн дал орчимд халуун оргиод байна гэсээр босож ирсэн. Энэ үед хамт байсан гэх залуу гийн цамцыг нь сөхөж харахад зүсэгдсэн шархтай, цус гоожоод байна гэж байсан. ...тухайн буйдан руу очоод харахад ахын намайг хутгалсан хутга буйдан дээр байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цаг 30 минутын орчимд зүс таних өвгөн гэх хочтой ахын гэрт нь архи уухаар очсон. Учир нь ахын гэрт архи уугаад байдаг учир би тэднийд архи уух санаатай л орсон. Миний хувьд тухайн үед уг айлд өглөө нь архи ууж байгаад гарсан. Тэдний гэрт ер нь тэр хавийн ихэнх хүмүүс цуглаж архи ууцгаадаг. Тэдний гэрт ороход гэж дууддаг гэх залуу, ******* сумын харьяат гэх залуу болон гэрийн эзэн өвгөн хочтой ах нар л байсан. Өөр хэн нэгэн хүн байгаагүй. Миний хувьд гэрт нь ороод байтал нь ямар нэгэн үгийн зөрүүгүй босож ирээд миний цээж хэсэгт түлхсэн. ******* түлхүүлсэн үйлдлийн улмаас арагшаа ойчсон бөгөөд ахын гэрийн урд талын хананд тулгаж тавьсан байсан буйдан дээр нуруугаараа ойчсон. Намайг ойчих үед миний нурууны зүүн далны орчимд халуу оргиод байсан бөгөөд тэдний гэрт байсан гэх залууд харуулсан чинь чиний нуруу зүсэгдэж цус гоожсон байна гэж хэлсэн. ...Миний эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө зэргийг намайг хүчтэй түлхэж унагаасан гэгч нь бүрэн төлж барагдуулсан. Одоо бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад аас ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. ... миний биед хутга барьж халдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,

гэрч Г.ийн “...хэсэг маргаан намдаж ын хувьд байгаа байдал нь намдаж дуугүй суух болсон. Удалгүй гаднаас гэх залуу архи уусан байдалтайгаар орж ирсэн. нь гаднаас орж ирээд бидэнтэй цуг уух бодолтой байсан юм. Түүнийг орж суугаад ойролцоогоор 5 минут хүрэхгүй хугацаанд нь ахад хутгалуулсан уурандаа шаралхсан юм уу яасан юм бүү мэд ямартай ч нь ууртай босож ирээд ямар нэгэн үгийн зөрүүгүй гэх залуугийн цээж хэсэгт нэг удаа гараараа түлхсэн бөгөөд энэ үед нь арагшаа хүчтэй савж унаж байгаа харагдсан. нь унах үедээ нуруу хэсгээрээ ахын гэрийн урд талын хананд шахаж байруулсан байсан буйдан дээр унасан. Миний хувьд тэр хоёрыг маргалдах юм байна гэж бодоод голоор нь орж ыг хориод байж байхад гэх залуу нурууг маань хараад өгөөч энд халуу оргиод байна гэхээр нь би түүний цамцыг сөхөөд харахад зүүн дал орчим газраас цус гоожиж байсан. Би бодохдоо түүнийг буйдан дээр байсан хутган дээр ойчиж хатгуулсан байна гэж харсан. Учир нь ах ын зүүн хөлийн гуя орчимд хутгалсан хутгаа гэрийнхээ буйдан дээр шидчихсэн байсан. Ингээд гэх залуу ээж рүүгээ залгаж болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

гэрч “...Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн орчимд өөрийн гэртээ байж байхад манай төрсөн хүү над руу утсаар залгаж ахын гэрт орж ирсэн чинь нэг хүн намайг санаатай түлхэж би ойчихдоо нуруу хэсгээрээ хутган дээр ойччихлоо хүрээд ирээч гэж хэлсэн. ...Ингээд би гэгчийн гэрт очиход цагдаа нараас гадна гэрийн эзэн , манай хүү , манай хүүг түлхсэн гэх залуу, өөр нэг залуу байж байсан. Би тэднийг сайн танихгүй манай хүү бэртсэн учраас энэ хэрэгт хүүтэйгээ цуг явж байгаад тэдний нэрийг нь мэддэг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

гэрч “...Тухайн үед ерөнхий жижүүрээс сумын 2 дугаар баг, Чойбалсан тоотод хэрүүл маргаан болоод байна гэх дуудлага ирсэн шиг санаж байна. ...Ингээд тухайн айл руу ороход өвгөн, , , гэх хүмүүс байсан бөгөөд тэдний , гэх хоёр иргэн нэг нь гуян дээрээ, нэг нь далан дээрээ хутгалуулсан гэмээр байдалтай байж байсан. ... гэгчийг дагуулж гаран түүнээс юу болсон талаар асуухад тэрээр гэгчийн гуя орчимд өвгөн хутгалсан гэх утга бүхий зүйл ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

гэрч “...Тухайн орой 20 цаг 30 минут өнгөрч байхад тус цагдаагийн газрын 7058102 тусгай дугаарын утсанд сумын 2 дугаар баг, тоотод хэрүүл маргаан болоод байна, хутгаар манай хүүг бэртээсэн, би уг газарт байхгүй байна, манай хүү над руу ингэж ярилаа гэх дуудлага гэх иргэнээс өгсөн. ...мэдээллийг шивж оруулах гээд хэрхэн гэмтсэн талаар асуухад нь бусдад хутгалуулсан, нь бусдад түлхүүлж уг гэмтлийг авсан хэмээн тухайн тоотод байсан хүмүүс мэдүүлж байна гэж мэдээлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 644 тоот “...ийн биед зүүн дал хэсэгт хутгалагдаж цээжний хөндий рүү нэвтэрсэн ил шарх, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 48-50/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-8/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авах тухай тэмдэглэл /хх-ийн 15-16/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албанд  ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болно. Харин шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардалд зарцуулсан 1,615,862 төгрөгийг төлсөн болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатиган овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын нийтийн албанд ажиллах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга нэг ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд 1,615,862 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА