Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 д хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421003540362 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, , дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 197 дугаар шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасныг журамлын мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 д хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлг албадлагын арга хэмжээ авагдсан,

мөн шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаар шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Хатигин овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 07 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, “ ”-ийн хөшөөний урд талын засмал замд согтуугаар маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн жолоодож явсан маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч амь насыг хохироосон г гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлдээ: “Тухайн өдөр бид нар шөнөжин архи уусан. Ингээд өглөөний 05 цагийн орчимд ах бид хоёр ******* голоос аймгийн төв рүү явах гэж байхдаа осол гаргасан. Тухайн үед би жолоо бариад явж байсан” гэв.

Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлдээ: “Би энэ хуралд өөрийн 8, 9, 10 настай хүүхдүүд, нэрийнхээ ээж, ах, эгч, дүү, найзуудыг төлөөлөөд зогсож байна. Дээрх хүмүүсийг хурлын танхимд оруулаад шүүгдэгчийн царайг харуулмаар санагдаж байна. Би энэ хүнээс гомдлоо нэж авмаар байна. Үнээр их гомдолтой байна. Миний нэр өмнө нь, дараа нь ч үнээр гайхалтай эмэгтэй байсан. Цаашид ч байх болно. Эхнэр маань нөхөр, хүүхдүүддээ халамжтай, ажил дээрээ нэр хүндтэй хүн байсан. Би шүүгдэгчээс хохирол нэмжилсэн. Тухайн мөнгийг авснаар нэр  маань босоод иргүй, амьдрал маань сайхан болохгүй нь тодорхой. Нэгэнт ийм зүйл болсон учраас цаашид дахин ийм хэрэг гарахгүй, ухамсарлуулахын тулд хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг хамгийн өндөр хэмжээгээр нэмжилж байна. Яллах дүгнэлтэд *******ыг өмнө нь ял эдэлж байсан гэж байна. Гэтэл тухайн ялыг эдэлж байх хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж болохгүй гэдгийг ухамсарлаж ойлгоогүй байна. Шүүгдэгч нь энэ хийсэн хэрэгтээ насан туршдаа харамсаж гэмших ёстой. Миний хадам ээж 80 настай хүн, цусны даралт нь ихсээд гэртээ байгаа. Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд оролцож байгаа байдлыг харахаар гэмшиж байгаа гэдэг нь анзаарч харагдахгүй байна. Бид нартай яагаад холбогдоогүй юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Миний бодлоор ******* өмнө нь 2 удаа ял эдэлж байсан учир сурчихсан гэж бодож байна. Магадгүй өмнө авсан ялаа биеэр эдэлсэн бол ийм байдал үүсгүй байх ч боломжтой. Монгол Улсын хууль ийм сул дорой болсон уу. Миний нэр өндөр ёс суртахуунтай хүн байсан. Хэрвээ нэр маань нас бараагүй байсан бол ирээдүйн амьдрал маань ямар байх байсан яг тийм зүйлийг шүүгдэгчээс нэмжилмээр байна. Иймд хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн талбөрийг хуульд заасан хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдээ: “...Оршуулгын зардалд 34,101,550 төгрөг зарцуулсан би 34,101,550 төгрөг нэмжилж байна...” гэжээ. /1-р хх-ийн -47/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдээ: “... яг урд талын замаар явж байтал бидний өөдөөс буюу баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байсан улаан өнгийн 20 маркийн машин гэнэт урсгал сөрж орж ирээд манай машины зүүн талаар шүргээд өнгөрсөн. ...Шүргүүлсний дараа нөхөр маань машинаа зогсоогоод арагшаа харах үед уг 20 маркийн машин цагаан өнгийн машинтай мөргөлдчихсөн, замаас гарчихсан байсан. ... маркийн машины хажууд хоёр эрэгтэй залуу зогсож байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр нэг эмэгтэйн толгой гар нь тэр чигтээ цус болчихсон ухаангүй байдалтай сууж байсан. Тэр хоёр залуугийн нэг нь эмэгтэйн суудлынх нь бүсийг тайлаад эмэгтэйг сэрэ гэсэн боловч уг эмэгтэй сэргүй байсан. Харин улаан өнгийн 20 маркийн машин замын урд талын далан руу уначихсан байсан. Машины жолоочийн хажуу талын суудлын хойд талд нэг эрэгтэй залуу толгойноосоо цус гоожуулчихсан, нэлээн хүнд амьсгаатай, хэвтэж байсан. Уг хэвтэж байсан залуугаас архи үнэртэж байсан. Түүний хажууд өөр нэг цагаан фудволкатай согтуу залуу “Юу болчихвоо” гээд ухаан санаа нь орж гараад яваад байсан. Тэр үед маркийн машины жолооч залуу “Чи машин барьж явсан биз дээ” гээд цагаан фудволкатай согтуу залууд хэлсэн чинь “Би машин бариагүй, энэ машин барьж байсан, өөрийнхөө машиныг өөрөө барина гээд барьсан” гээд ухаангүй хэвтэж байгаа залуу руугаа заагаад байсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаагийн газарт зам тээврийн осол гарсан талаар дуудлага өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 57-58/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдээ: “...2024 оны 07 дугаар 10-ны өглөө 06 цаг 40 минутын үед гүйцэтг захирал , засварын хэлтсийн ахлах мэргэжилтэн бид 3 тухайн байрнаас гараад манай компанийн эзэмшлийн цагаан өнгийн маркийн дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хажуудаа гүйцэтг захирал , ардаа намайг суулгаад ******* сумын 4 дүгээр баг хотхонд байрлах салбараараа дайраад замаараа бензин аваад шууд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Ингээд миний хувьд машины арын суудал дээр зүүрмэглээд явж байсан бөгөөд гэнэт манай машины өөдөөс өөр нэгэн машин “урсгал сөрөөд ороод ирлээ” гээд , нарын хашхирч байгааг сонссон. Энэ үед би сэрсэн бөгөөд өөдөөс ирж байсан машин манай машиныг урд хэсгээрээ мөргөчихсөн. Ослоос өмнө манай машиныг жолоодож байсан нь жолооны хүрдээ хойд зүгт дарсан бөгөөд баруунаас зүүн чигт урсгал сөрөөд ирж байсан машин манай машины зүүн урд хэсгийг буюу гүйцэтг захирал ийн сууж явсан хэсгийг мөргөчихсөн...” гэжээ. /1-р хх-ийн 60-63/

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлдээ: “...Миний бие 2024 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд Дорнод аймгийн сум руу явахаар гэрээсээ гарсан. Ингээд 07 цагийн орчимд аймгийн баруун талд “ ”-ийн хөшөөний орчимд өөрийн улсын дугаартай саарал өнгийн маркийн тээврийн хэрэгслээ жолоодон зүүнээс баруун чиглэлд зорчиж явахад миний урдаас урсгал сөрөөд улаан өнгийн 20 маркийн тээврийн хэрэгсэл баруунаас зүүн чиглэлийн урсгалаас ороод ирсэн. Тэгээр нь би холдох гээд хойд тал руугаа дарахад тэр улаан 20 машин миний зүүн талын буюу зөв талын толь мөргөөд хойшлоод миний машины бөгсийг мөргөхөөр нь би зогсоод машинаасаа буугаад эргээд харахад миний машиныг мөргөсөн улаан 20 машин цагаан өнгийн маркийн машинтай мөргөлдөөд өөрөө замын урд гарчихсан байсан. ...манай нэр эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. ...Би бол 40-50 км цагийн хурдтай явж байсан байх. Харин нөгөө улаан өнгийн 20 маркийн машин миний өөдөөс 70-80 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. ...улаан 20 машинтай явсан г гаран дээрээ шивээстэй залууг харахад согтуу гэдэг нь мэдэгдэж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 64-68/

Э. мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлдээ: “...Захирал , бид гурав ...2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгаас Улаанбаатар хот руу буцах гэж байсан юм. 2024 оны 07 дугаар сарын 10-ны өглөө би 06 цаг 40 юм уу 50 минутын орчимд өөрийн улсын дугаартай, цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгслээ жолоодон захирал жолоочийн хажуу талын суудал дээр, харин арын суудал дээр зорчиж буудаллаж байсан байрнаасаа хөдөлсөн. ...Аймгийн төвөөс гарах гээд зүүнээс баруун чиглэлд төв замаар нь зорчиж явсан ба “ ” хөшөөний урд хэсэгт явж байхад гэнэт миний урд явж байсан машиныг нэг улаан өнгийн 20 маркийн машин урсгал сөрөөд цагаан зураас даваад бөгсийг шүргээд, тэр чигээрээ урсгал сөрөөд миний машиныг урд талаас нь мөргөсөн. Тэгэд миний машин замын хойд хэсэгт байх зогсоол руу,  харин нөгөө машин замын урд талд доош буусан гороо хэсэгт очоод зогссон. Миний хажууд сууж явсан захирал ийн ам, хамар, чихнээс нь цус гарсан байхаар нь би захирлыг сэрэ гээд биед нь хүрэд сэргүй байхаар нь суудлыг нь хойшлуулаад амнаас нь гарч байсан цус нөжрөөд байхаар нь залгичихаж магадгүй гэж бодоод аманд нь байсан нөжирсөн цусыг нь гаргасан. ... машины жолооч залуу нэртэйгээ над дээр ирээд “энэ чинь шал согтуу байна” гээд тэр улаан өнгийн 20 машины залууг хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 70-72/

мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлдээ: “...2024 оны 07 дугаар сарын 10-ны өглөө үүрийн 04 цаг өнгөрч байхад манай найз над руу утсаар яриад “Баруун бетон гүүрний баруун доор голын эрэг дээр байна, чи хэдэн пиво олоод хүрээд ирээч” гэж дуудсан. Ингээд би аар машинаа бариулаад баруун бетон гүүрний доор дээр явж очсон. Тэр үед голын хойд талын эрэг дээр майхан барьчихсан, найзуудтайгаа сууж байсан. Ингээд би түүнтэй уулзаад түүнд ууж байсан архиа гаргаж өгөөд, найзуудад нь пиво өгсөн. Тэд нар бид хоёрыг очиход хорхог хийчихсэн байсан бөгөөд бид хоёрыг ширээндээ уриад хорхог, хоол унд идүүлсэн. Тэнд дандаа миний таньдаг хүмүүс гэр бүлээрээ явж байсан учраас би тэд нартай цуг ууж идээд өглөө 07 цаг хүртэл суусан. Тухайн үед манай нэр Энхтуяа над руу утсаар яриад “Охин чинь сур харвааны наадамд орж байхад чи архи уулаа” гээд надтай хэрүүл хийгээд байсан. Ингээд би голд усанд орж жаахан сэргээд сурын талбай руу явахаар болсон. Голын эрэг дээрээс хөдлөх гээд би машинаа барих гэж байтал “Та угаасаа машинаа бариулах гэж намайг дуудсан юм байгаа биз дээ, би машиныг чинь баръя” гэж хэлсэн. Тэр үед манай найз “Чи одоо согтуу байж машинаа барьж яах гээд байгаа юм, жолоочтой явж байгаа юм бол жолоочоороо машинаа бариулаач” гэж хэлсэн. Ингээд баруун бетон гүүрний баруун хойд талын голын эрэг дээрээс миний дугаартай улаан өнгийн 20 маркийн машиныг жолоодоод сурын талбай орохоор аймгийн төв рүү хөдөлсөн. Хөдлөөд явж байх үед манай нэр Энхтуяа дахиж над руу залгасан. Би нэртэйгээ “Охин руугаа явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудалд суудлаа арагшаа налуулаад хагас хэвтээ байдалтай, утсаараа яриад явж байсан. Тэгээд нэг сэрэд би эмнэлэг дээр сээний тасагт нүцгэн дусал залгуулаад хэвтэж байсан. Яг осолд орсноо юу ч санахгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 74-76/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлдээ: “...2024 оны 07 дугаар сарын 10-ны өглөө үүрийн 05 цагийн орчимд би өөрийн найз рүү утсаар яриад “Хөгшөөн бид нарын ууж байсан пиво дуусчихлаа, чамд пиво байвал чи надаа дөхүүлээд өгөөч, баруун бетон гүүрний баруун доор байна” гэж хэлсэн. Тухайн үед “ за найз нь яваад очъё” гэж хэлсэн. Өглөө 06 цаг 30 минутад улаан өнгийн 20 маркийн машинтай ирсэн. Тухайн үед түүний машиныг нь хуурай дүү нь г гэдэг залуу жолоодоод явж байсан. тэр үед согтуу байсан бөгөөд “Би архи уучихсан, хуурай дүүгээрээ машинаа жолоодуулаад явж байна” гэж хэлсэн. ыг архи уусан эсийг нь бол би анзаараагүй. Тухайн үед би тэр хоёрыг ширээндээ суулгаад хорхог идүүлсэн. Тэр хоёр хоол идснийхээ дараа надад 1 шил 0.7 литрийн Эдэн архи задалж өгсөн. Аягалж өгсөн архийг нь би дээш өргөчихөөд уугаагүй. , хоёр тэр архиа хувааж уусан. нэлээн их согтсон байсан бөгөөд сэргэнэ гээд голын усанд ороод гарсан. арай бага согтолттой байсан боловч түүний хэл яриа нь нэлээн ээдэрчихсэн байсан. Тэр хоёр архиа ууж дуусгалгүй талд нь оруулаад, тал шилтэй архиа манай ширээн дээр үлдээгээд зүүн тийш аймгийн төв рүү хөдөлсөн. Өглөө 07 цаг жаахан өнгөрч байх үед тэр хоёр хөдөлсөн бөгөөд хөдлөх үед машиныг нь жолоодоод явсан ба харин жолоочийн хажуу талын суудалд суугаад хөдөлсөн. Түүнээс цааш юу болсон талаар мэдгүй...” гэжээ. /1-р хх-ийн 78-79/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 234 тоот “ VII/10 гэж хаягласан цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” г дүгнэлт. /1-р хх-ийн 90-92/                       

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот дүгнэлтэд:

1. Амь хохирогч биед гавал тархи, биеийн хавсарсан гэмтэл, гавал ясны суурийн баруун дунд хонхор, чулуулаг дайрч салаалсан, том нүхний ирмэг, дагз руу үргэлжилсэн шугаман хугарал, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, элэгний язарсан шарх, өвчүү, баруун талын олон хавирга ясны хугарал, зүүн бугалганы дээд 1/3 хэсгийн далд хугарал, шарх, зүүн нүдний дээд доод зовхи, цээж, баруун, зүүн бугалга, ташаа, баруун өвдөг, шилбэ, зүүн шилбэнд цус хуралт, хоншоор, уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүс боломжтой.

3. Үхлийн шалтгаан болсон тул хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Амь хохирогч Н. нь гавал тархи, биеийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. 2024.07.10-ны өдрийн 08 цаг 40 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 2 цаг орчим болсон байна.

5. Үхэлд хүрг архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

6.7. Химийн шинжилгээгээр спиртийн агууламж илрээгүй байна.

8. Гуравдугаар бүлгийн цустай байжээ” гэжээ. /1-р хх-ийн 118-121/

 “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 25 тоот “ 20 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь зам тээврийн хэрэгт холбогдох үед Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7а-д “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байна. ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасны дагуу “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу хүнд зэргийн согтолттой үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах гол шалтгаан болжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь жолоочийн сэтгэцэд нөлөөлж самбаачлах хугацааг уртасгадаг тул ******* нь ослоос урьдчилан сэргийл арга хэмжээ авч чадаагүй байна...” г дүгнэлт /1-р хх-ийн 126-127/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлдээ: “...2024 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө би хуурай ах гийн дугаартай улаан өнгийн маркийн машиныг жолоодоод түүний зааж өгсөн газруудаар нь явж, түүнийг архи уухад нь хань болж архийг нь хундагалж өгөөд архинаас нь уулцсан. ...Ингээд ах бид хоёр аймгийн төв орохоор голын эрэг дээрээс хөдөлсөн. Тухайн үед ах нэлээн больчихсон согтуу байсан, би ч бас нэлээн халамцуу байдалтай байсан. Ингээд би машиныг нь жолоодоод тэндээс хөдөлсөн. Тухайн үед жолоочийн хажуу талын суудалд ах суусан. Бид хоёр хойшоо хөдлөөд төв засмал замд ороод Өүлэн ийн хөшөөний баруун талд аймгийн төвийг чиглээд явж байх үедээ би гар утсаа доошоо унагаачихсан. Гар утсаа авахаар доошоо тонгойгоод өндийгөөд харахад миний өөдөөс саарал өнгийн Хариар маркийн машин ирж явсан. Уг машинтай шүргэлцээд үрүүлээ баруун гар тийш нь дарсан. Тэр үед машин замаас гарах гэж байхаар нь би үрүүлээ зүүн гар тийш буцааж дарсан. Тэр үед би өөдөөс ирж явсан цагаан өнгийн маркийн машинтай мөргөлдсөн...” гэжээ. /1-р хх-ийн 187-189/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 18/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-28/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураглал /1-р хх-ийн 29, 31/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1-р хх-ийн 32-34/

Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 35-37/

улсын дугаартай, Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 38/

мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 50-51/

мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар  сарын 23-ны өдрийн 233 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 106-108/

Яаралтай тусламжийн хуудас /1-р хх-ийн 132-133/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн РЦ-24-284 тоот, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн РЦ25-08 тоот дүгнэлт /1-р хх-ийн 158-161, 166-172/

нас барсны гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 206/

*******, Н. нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 207/

Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******оос хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /1-р хх-ийн 208-214/

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 тоот “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон” дүгнэлт /1-р хх-ийн 224-226/

г иргэний хариуцагчаар татах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 230-232/

Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтг газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 тоот тогтоол /2-р хх-ийн 01/

*******ын иргэний үнэмлийн болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /1-р хх-ийн 191-192/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсийг шалгах хуудас /1-р хх-ийн 193/ болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хууль ёсны төлөөлөгч *******ийн шүүхэд гаргасан нэмжлэл /1 хуудас/, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын баримт /2 хуудас/, , нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл бойжиж байгаа тодорхойлолт /4 хуудас/, “Мелодикүйн холдинг” ХХК-ийн захирлын тодорхойлолт /1 хуудас/, шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрт 10,000,000 төгрөг *******т шилжүүлсэн төлбөрийн баримт /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бжүүлж авсан нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрл боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Хатигин овогт ******* нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 07 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутагт байх “Өүлэн ” хөшөөний урд талын засмал замаар улсын дугаартай, Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай, Prius Alpha маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...Өүлэн ийн хөшөөний баруун талд аймгийн төвийг чиглээд явж байхдаа би гар утсаа доошоо унагаачихсан. Гар утсаа авахаар доошоо тонгойгоод өндийхөд миний өөдөөс саарал өнгийн Хариар маркийн машин ирж явсан. Уг машинтай шүргэлцээд үрүүлээ баруун гар тийш нь дарсан. Тэр үед машин замаас гарах гэж байхаар нь би үрүүлээ зүүн гар тийш буцааж дарсан. Тэр үед би өөдөөс ирж явсан цагаан өнгийн маркийн машинтай мөргөлдсөн...” г мэдүүлэг, амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******ийн “...Би энэ хүнээс гомдлоо нэж авмаар байна. Үнээр их гомдолтой байна. Миний нэр үнээр гайхалтай эмэгтэй байсан. Цаашид ч байх болно. Эхнэр маань нөхөр, хүүхдүүддээ халамжтай, ажил дээрээ нэр хүндтэй хүн байсан. Би шүүгдэгчээс хохирол нэмжилсэн. Тухайн мөнгийг авснаар нэр  маань босоод иргүй, амьдрал маань сайхан болохгүй нь тодорхой. Нэгэнт ийм зүйл болсон учраас цаашид дахин ийм хэрэг гарахгүй, ухамсарлуулахын тулд хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийг хамгийн өндөр хэмжээгээр нэмжилж байна...” г мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...улаан өнгийн 20 маркийн машин гэнэт урсгал сөрж орж ирээд манай машины зүүн талаар шүргээд өнгөрсөн. ...Шүргүүлсний дараа нөхөр маань машинаа зогсоогоод арагшаа харах үед уг 20 маркийн машин цагаан өнгийн машинтай мөргөлдөөд замаас гарчихсан байсан...” г, гэрч гийн “...гэнэт манай машины өөдөөс өөр нэгэн машин “урсгал сөрөөд ороод ирлээ” гээд , нарын хашхирч байгааг сонссон. Энэ үед би сэрсэн бөгөөд өөдөөс ирж байсан машин манай машиныг урд хэсгээрээ мөргөчихсөн. Ослоос өмнө манай машиныг жолоодож байсан нь жолооны хүрдээ хойд зүгт дарсан бөгөөд баруунаас зүүн чигт урсгал сөрөөд ирж байсан машин манай машины зүүн урд хэсгийг буюу гүйцэтг захирал ийн сууж явсан хэсгийг мөргөчихсөн...” г, гэрчээр өгсөн “...миний машиныг мөргөсөн улаан 20 машин цагаан өнгийн маркийн машинтай мөргөлдөөд өөрөө замын урд гарчихсан байсан. ...улаан 20 машинтай явсан г гаран дээрээ шивээстэй залууг харахад согтуу гэдэг нь мэдэгдэж байсан...” г, гэрчээр өгсөн “...захирал ийн ам, хамар, чихнээс нь цус гарсан байхаар нь би захирлыг сэрэ гээд биед нь хүрэд сэргүй байхаар нь суудлыг нь хойшлуулаад амнаас нь гарч байсан цус нөжрөөд байхаар нь залгичихаж магадгүй гэж бодоод аманд нь байсан нөжирсөн цусыг нь гаргасан...” г, гийн гэрчээр өгсөн “...Хөдлөөд явж байх үед манай нэр Энхтуяа дахиж над руу залгасан. Би нэртээ “Охин руугаа явж байна” гэж хэлсэн. Тухайн үед би жолоочийн хажуу талын суудалд суудлаа арагшаа налуулаад хагас хэвтээ байдалтай, утсаараа яриад явж байсан...” г, гэрч Д.ийн “...хөдлөх үед машиныг нь жолоодоод явсан ба харин жолоочийн хажуу талын суудалд суугаад хөдөлсөн...” г мэдүүлэг,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн химийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 234 тоот “ VII/10 гэж хаягласан цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” г дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 25 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураглал, осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлддээ өөрийн үйлдэл, эс үйлдүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэд ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* нь бусадтай архидан согтуурч, улмаар иргэний хариуцагч гийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас амь нас хохирсон болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот “Н. зам тээврийн осолд орж гавал тархи, биеийг хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон” дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 234 тоот “ гэж хаягласан цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн” г дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” ТББ-ийн авто инженер, шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 25 тоот “******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу хүнд зэргийн согтолттой үедээ мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарах шалтгаан болжээ” г дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Авто зам гэдэг бол тээврийн хэрэгслээр зорчиход зориулагдсан нийтийн хэрэгцээний зурвас газар байхаас гадна замын хөдөлгөөнд оролцогчдын түргэн шуурхай зорчих, тэдгээрт аюул осолтой байдал бий болгохгүйн тулд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг замын хөдөлгөөнд оролцогч аливаа этгээд сахин биелүүл үүрэгтэй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байтал шүүгдэгч ******* нь хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам хөдөлгөөнд оролцсоноос тухайн замаар зорчиж явсан тээврийн хэрэгслүүдийг мөргөж, улмаар нэг хүний амь нас хохирсон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон байна.     

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Иймд шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бжүүл, үнэл шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 д хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл, хүндрүүл нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ хандсан хандлага, согтуурлын зэрэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 10,000,000 төгрөг төлсөн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 д хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 д хэсгийн 4.1-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг арван жилээр тогтоож, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/162 дугаар шийтг тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх боловч шүүхээс оногдуулсан 10,550,000 төгрөгөөр торгох ялыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн биелүүлсэн болох нь Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтг газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 52 тоот тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгчид эдлээгүй үлдсэн нэмж нэгтг ял байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас амь нас хохирч, иргэний нэмжлэгч , Э. нарын эд хөрөнгөд хохирол учирсан байхаас гадна тус хэрэгт шүүгдэгч *******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл өмчлөгч болох г мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:   

Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд оршуулгын зардалд 34,101,550 төгрөг, хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү буюу гэм хор учруулсны төлбөрт 111,354,804 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнц хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнц хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар тогтооно гэж зааснаар 134,100,000 төгрөг тус тус нэмжилж, шүүгдэгч ******* хууль ёсны төлөөлөгч *******т оршуулгын зардалд 10,000,000 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгсөн байна. Шүүх амь хохирогч хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад оршуулгын зардалд нэмжилсэн 34,101,550 төгрөгөөс амь хохирогч буяны үйл ажиллагаанд орон нутгаас ирсэн хүмүүсийг байрлуулж хүлээн авах үйл ажиллагааг хийсэн г “Ханаан нутаг” амралтын газрын “Төрөл бүрийн бусад төрлийн үйлчилгээний үнэ 23,000,000 төгрөг” гэсэн баримт /хх-ийн 213 тал/-аар 23,000,000 төгрөгийг талийгаачийн буяны ямар зан үйлд зарцуулсан, оршуулгатай холбоотой зайлшгүй гарсан зардал гэж үз үндэслэл нотлогдон тогтоогдохгүй байх тул хэлэлцгүй орхиж, оршуулгын зардалд 11,101,550 төгрөг гаргуулахаас шүүгдэгч *******ын төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,101,550 төгрөгийг иргэний хариуцагч гээс гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Харин амь хохирогчийн насанд хүрээгүй хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү буюу гэм хор учруулсны төлбөрт 111,354,804 төгрөгийг түүний хууль ёсны төлөөлөгч нэмжилсэн боловч нас барагчийн цалин хөлс, орлогын дундажийг тогтооход шаардлагатай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй тул хэлэлц боломжгүй байна.  

Амь хохирогч гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршигт 134,100,000 төгрөг нэмжилсэн. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнц хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнц хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний нөхөр ******* тогтоогдсон ба хууль ёсны төлөөлөгч *******ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүнд түвшинд, дасан зохицохын хямрал, хүчтэй стресст үзүүл хариу урвалын шинжүүд оношлогдож, сэтгэцэд дөрөвдүгээр зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 тоот сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлтээр тогтоогдож байхаас гадна Н. нь 36 насандаа нас барсан болох нь түүний нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Үндэсний статистикийн хорооноос монгол эмэгтэй хүний дундаж наслалтыг 2024 онд 76,7 жил гэж тооцжээ. Иймд эмэгтэй хүний дундаж наслалт 76,7 жилээс амь хохирогчийн нас 36 жилийг хасахад зөрүү нь 40,7 жил болох ба зөрүү 40,7 жилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнц хэмжээний мөнгөн дүн /660,000x5=3,300,000/-гээр үржүүлэх нь хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу амь хохирогч гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг хэмжээг 134,310,000 /40,7x3,300,000=134,310,000/ төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас гаргуулж, хууль ёсны төлөөлөгч *******т олгохоор шийдвэрлэв.

Тус гэмт хэргийн улмаас иргэний нэмжлэгч тээврийн хэрэгсэлд 1,316,400 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгсэлд  25,725,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн тээврийн хэрэгслийг үнэлсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн РЦ-24-284 тоот, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн РЦ25-08 тоот дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байхаас гадна учирсан хохирлыг шүүгдэгч *******, иргэний хариуцагч нар төлж барагдуулсан зүйлгүй байх тул гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохиролд 27,0,400 төгрөгийг иргэний хариуцагч гээс гаргуулж иргэний нэмжлэгч д 1,316,400 төгрөгийг, иргэний нэмжлэгч Э.д 25,725,000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тус хэрэгт шүүгдэгч *******ын жолоодож явсан улсын дугаартай, Prius-XW20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч г мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд нь тухайн цаг хугацаанд архидан согтуурах явцдаа *******ыг дуудаж өөрийн тээврийн хэрэгслийг жолоодуулсан нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх тул тус гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг иргэний хариуцагч гээс, гэмт хэргийн улмаас бусдын сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч *******аас тус тус гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хор уршигт 134,310,000 төгрөгийг гаргуулж амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******т, иргэний хариуцагч гээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 28,142,950 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т оршуулгын зардалд 1,101,550 төгрөгийг, иргэний нэмжлэгч д эд хөрөнгийн хохиролд 1,316,400 төгрөгийг, иргэний нэмжлэгч Э.д эд хөрөнгийн хохиролд 25,725,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоож, амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******ийн нэмжлэлээс оршуулгын зардалд нэмжилсэн 23,000,000 төгрөг, хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү буюу гэм хор учруулсны төлбөр 111,354,804 төгрөг нийт 134,354,804 төгрөгийн нэмжлэлийг хэлэлцгүй орхиж, хууль ёсны төлөөлөгч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл журмаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас нэмжл эрхтэй болохыг, шүүгдэгч ******* нь оршуулгын зардалд 10,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэлэлц шүүх хуралдааны товыг иргэний нэмжлэгч , Э., иргэний хариуцагч нарт мэдэгдсэн боловч шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдааныг товлосон цагт явуулах, шүүх хуралдаан хойшлуулах явдал олон дахин давтагдахгүй байх, хэргийг хуулиар тогтоосон хугацааны дотор шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг аль болох богино хугацааны дотор сэргэ, шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бусад оролцогчдын санал хүсэлт, ашиг сонирхлыг харгалзан үз зэрэг хуулиар тогтоогдсон хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зорилтуудад нийцүүлэн тэдгээрийн эзгүйд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг шинжлэн судалж шүүх хуралдааныг явуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг өөрчилж, шийтг тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийл арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтг газрын Цагдан хорих байранд хүргүүлээр шийдвэрлэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 д хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатигин овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 д хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 д хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан хор уршигт 134,310,000 /нэг зуун гучин дөрвөн сая гурван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******т, иргэний хариуцагч Цахар овогт гээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд нийт 28,142,950 /хорин найман сая нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т оршуулгын зардалд 1,101,550 /нэг сая нэг зуун нэг мянга таван зуун тавь/ төгрөгийг, иргэний нэмжлэгч д эд хөрөнгийн хохиролд 1,316,400 /нэг сая гурван зуун арван зургаан мянга дөрвөн зуу/ төгрөгийг, иргэний нэмжлэгч Э.д эд хөрөнгийн хохиролд 25,725,000 /хорин таван сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгохоор тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******ийн нэмжлэлээс оршуулгын зардалд нэмжилсэн 23,000,000 төгрөг, хоёр хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү буюу гэм хор учруулсны төлбөр 111,354,804 төгрөг нийт 134,354,804 төгрөгийн нэмжлэлийг хэлэлцгүй орхиж, хууль ёсны төлөөлөгч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрл журмаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч нараас нэмжл эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь оршуулгын зардалд 10,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т төлсөн, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтг газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

8. Шийтг тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийл арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтг тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА