| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0058/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-03-14 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр /томилолтоор/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421005120042 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* хорооллын Дан байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Сүх- ХХК-ийн зүүн талын төв зам дээр Тоёота Камри маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан хохирогч мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 21,150,000 төгрөг нэхэмжилсэн. Миний зүгээс 18,150,000 төгрөгийг төлсөн. Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор 3,000,000 төгрөгийг төлнө...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр осол болсон талаар орой мэдсэн. Би тухайн үед хөдөө хадлан дээр байсан. ... нь 18,150,000 төгрөгийг төлсөн. Би сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 106,920,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо надад гомдол санал, байхгүй. ...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амь хохирогч нь миний төрсөн ах байгаа юм. Гэхдээ манай ах ээжээр овоглодог, би ааваараа овоглодог. Манай ах эхнэр хүүхэд байхгүй, тийм болохоор манай гэрийнхэн ярилцаж байгаад намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оруулахаар болсон. Би Дорнод аймаг Матад суманд хадлан дээр байх үеэр буюу 2024 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчимд манай төрсөн эгч надад ахыг эмнэлэгт найдваргүй болсон, тэгээд нас барсан гэж хэлэхэд нь мэдсэн. Талийгаач ахыг мотоциклтой явж байхад нь согтуу эмэгтэй хүн машинаар мөргөсөн гэж байсан. Гэхдээ яг нарийн асуудлын талаар мэдсэн зүйл байхгүй. ...Би маш их гомдолтой байна. Зүгээр малаа хараад явж байсан хүний амь насанд хүрсэн болохоор хуулийн дагуу шалгуулж хариуцлага тооцуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
“...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, дүгнэлттэй санал нийлж байна. Талийгаачийн оршуулгын зардалд 16,494,904 /баримттай 15,800,604 төгрөг, баримтгүй 2,340,000 төгрөг/, өмгөөлөгчийн төлбөр 4,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүх- ХХК-нд тогооч ажилтай, Сүх- ХХК-нд байрлан ажилладаг. Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед ажилчдын баазаас гарч ирэхэд манай компанийн хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хар өнгийн жижиг суудлын машин асар хурдтай тоос шороо босгоод явж байсан. Тэгээд би дотроо ямар хурдан явдаг юм бэ гэж бодоод Сүх- ХХК-ийн хашаагаар орох гэхэд зүүн талд нөгөө хар машин тоос манаргаад зогсчихсон. Тэгэхээр нь их хурдтай явж байгаа болохоор адуу мал мөргөсөн юм байхдаа гээд хараад байсан чинь машинаас нэг эмэгтэй бууж ирээд замын хажууд нэг хүнийг сэгсрээд байсан. Тэгээд юу болов гээд манай компаний харуул хамт тухайн хар машин байгаа газар ...очиход нөгөө хурдтай явж байсан хар машины жолооч мотоциклтой хүн мөргөчихсөн юм шиг байсан. Машин нь зам дээр нөгөө хүний мотоцикл замын урд машинаас нэлээн зайтай, өмсөж байсан хамгаалах малгай /каск гэх/ хол шидэгдсэн, хар машины жолооч эмэгтэй нөгөө мотоциклтой хүнийг татаж чангаагаад сэгсрээд байж байсан. Тэгэхээр нь битгий сэгсрээд бай гэж хэлээд цагдаа, түргэн дуудаад цагдаа нар ирэхээр нь яваад өгсөн. ...Би тухайн газарт очихын хувьд очсон. Гэхдээ зайтай байсан болохоор ухаантай, ухаангүй байсныг мэдэхгүй байна. Ойртож чадаагүй болохоор биед нь ил харагдах гэмт шарх байсан үгүйг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сүх- ХХК-нд харуул хамгаалагч хийдэг. 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ээлжтэй байсан. Өглөө 08 цагийн үед манай ээлж солилцдог юм. Тэгээд 07 цаг 40 минутын үед ээлж солихоос өмнө нь гадаа хог цэвэрлээд байж байхад манай тогооч байрнаас гарч ирсэн. Бидний байж байхад манай компаний хойд талын засмал замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй хар өнгийн жижиг суудлын автомашин асар хурдтай, галзуу солиотой нь мэдэгдэхгүй улаан галзуу юм тоос шороо босгоод зүүн тийшээ гарсан. Тэгээд харчхаад “ямар хурдтай явдаг юм бэ” гэж бодоод тогооч тай яриад зогсож байхад зүүн талд тас няс гээд чимээ гарсан. Тэгэхээр нь ...яваад очиход хар өнгийн Камри маркийн машин мотоциклтой хүн мөргөөд осол гаргасан байсан. Тэр хар машины жолооч эмэгтэй, жолоочийн хаалгаа онгойлгочихсон “би хүн дайрчихлаа” гээд уйлаад сууж байсан. ...Тэгээд замын урд далан дагуу мотоцикл элгээрээ харчихсан ногоон өнгийн дээлтэй залуу мотоциклийн хажууд шороон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цаг 10 минутын орчимд эхнэр *******эй видео каллаар холбогдоход “би хүн дайрчихлаа” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь “чи ийш тийшээ яваагүй биз дээ” гэсэн чинь “би цагдаа дуудсан, хойд талд явж байсан машиныг зогсоогоод эмнэлэг, цагдаа дуудаад өгөөч гээд гуйсан” гэж хэлсэн. Тэгээд ээс “чи эмнэлэг рүү явах боломжтой юу” гэтэл “цагдаа явуулахгүй гэнээ, намайг эрүүлжүүлэх рүү аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө 2 ахыг эмнэлэг рүү явуулаад тэр хүнийх нь биеийн байдлыг асуулгасан бөгөөд миний том ах над руу 11 цаг өнгөрч байхад “нөгөө хүн нь өнгөрчихлөө” гэж хэлж байсан. ...Миний эхнэрийн хувьд надад хэлэхдээ “өмнө дэлгүүрээс авсан байсан шинэ гарсан пивыг ууж үзмээр санагдаад 2 лаазыг уугаад, дахин өөр нэг лаазтай пиво уугаад 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 06 цагийн үед улсын дугаартай Камри маркийн тээврийн хэрэгслээ унаад Хэрлэн сумын 2-р багт үйл ажиллагаа явуулах Бумбатын тойргийн ******* ШТС дээр очоод ажлынхаа эгч Туултай уулзаад, Хэрлэн 1-р багт үйл ажиллагаа явуулах Бунхан толгойн хойд талын дэлгүүрээс пиво аваад зүүн тийшээ явж байгаад зам тээврийн осол гаргасан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 46-47/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөөний 07 цаг 50 минутын үед “Хэрлэн сумын 1-р баг Сүх- ХХК-ийн зүүн талын зам дээр мотоциклтой хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн. ...Хэргийн газарт ирэх үед мотоциклийн жолоочийг эмнэлэг аваад явсан байсан ба түүнийг мөргөсөн гэх хар өнгийн Камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртэж байсан. Мөн эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьсан үндэслэлээр 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1 жилийн хугацаатай жолоодох эрхээ хасуулсан байсан. Хэргийн газарт үзлэг хийхэд осол гарсан гэх шалтгаан нь маш ойлгомжтой байсан бөгөөд Сүх- ХХК-ийн зүүн талын зам дээр ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийн жолооч ыг Камри маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь хажуугаар нь зөрөхдөө мотоциклийн зүүн талаас буюу шатахуун хадгалах сав, дөрөө хэсгийг өөрийн тээврийн хэрэгслийн баруун урд талын хэсгээрээ мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас мотоциклийн жолооч замын урд талын хэсэг рүү унасан байж болох нөхцөл байдал тогтоогдсон.Тухайн осол болсон гэх газарт ямар нэгэн уулзвар зам байгаагүй бөгөөд осол болсон газраас зүүн тийш 20 орчим метр зайд замын урд хэсэгт шороон гарц байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 06 цаг өнгөрч байх үед над руу видео каллаар залгаад “дүү нь жаахан пиво уусан юмаа” гээд ярьж байхаар нь “хаана, хэнтэй уусан юм бэ” гэсэн чинь “ганцаараа явж байна” гээд машинаа бариад явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу 06 цаг 40-50 минутын үед нь хар өнгийн Камри маркийн машинтайгаа ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирэхээр нь жаахан загнатал “уучлаарай дүү нь 00 орчихоод гаръя” гээд ажлын 00 ороод буцаж гараад зүүн тийш машинтайгаа чиглээд явсан бөгөөд “харьж амарна” гээд явсан. ...Үүнээс хойш буюу 08 цагийн үед нь над руу залгаад “яанаа эгчээ би хүн дайрчихлаа” гээд уйлаад видео каллаар дүрсээ харуулахаар нь “түргэн, цагдаа дууд, наагуур чинь хүн амьтан байвал тусламж гуйгаарай” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчим өөрийн эзэмшлийн улсын дугаартай хар ангийн камри маркийн машин дотор ганцаараа гэрийнхээ гадаа 0,5 литрийн хэмжээтэй коктейль 2 ширхгийг уусан. Мөн 2,5 литрийн хэмжээтэй тал пиво ганцаараа уусан. Гэхдээ машин дотор ганцаараа уусан болохоор шөнө унтаагүй, өглөө болгосон. Тэгээд өглөө 06 цагийн үед ажил руу хамт ажилладаг гэх хүнтэй уулзахаар очоод удаагүй төв замаар ертөнцийн зүгээр зүүн тийшээ ганцаараа явсан. Ингээд Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 айл өнгөрөөд засмал замаар зүүн тийш Сүх- ХХК-ны барилга өнгөрөөд удаагүй ойролцоогоор 200-300 метр зайд явж байхад замын хажуу талаас гэнэтхэн хаанаас ч юм мэдэгдэхгүй жалганаас ч юм уу бүү мэд нэг мотоциклтой хүн гарч ирснээ жолоочийн дугуйн дээд хэсэгт байрлах кирлан руу мөргөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би машинаа дарахад нөгөө мотоциклтой хүн урагшаа замын хажуу руу далан руу унасан байсан. Би машинаа зогсоогоод харахад нэг эрэгтэй мотоциклийн хажууд доошоо харсан байдалтай амьсгалаад хэвтэж байсан. Тэгэхээр нь би та зүгээр үү бие чинь яаж байна гэхэд хариу үгээр хэлэхгүй, зүгээр амьсгалаад баруун талын хөмсөгний дээд талаас нь цус гарчихсан байсан. Тэр үед миний машины ард нэг цагаан өнгийн машинтай ах ирээд зогсохоор нь тусламж гуйгаад би хүн мөргөчихлөө түргэн, цагдаад дуудаад өгөөч гэхэд утсаар хэлж байх шиг байсан. Тухайн үедээ би өөрөө шоконд орчихсон байсан болохоор тэр хүний царай зүсийг нь санахгүй байна. ...тухайн үед бага зэргийн согтолттой байсан. Машинаа бариад явах бүрэн чадвартай байсан. Гэхдээ хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар машины милл заалтаа хараагүй. Бүүр тийм аймар хурдан бол яваагүй. ...2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчим нөхөр Хүдэрсүхийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг Хэрлэн сумын 1 дүгээр баг Сүх- ХХК-ийн хойд талын замаар баруунаас зүүн тийш жолоодон явж байхдаа талийгаач ын жолоодон явсан мотоциклийг анзаараагүй, учир нь машины багана хэсэг таараад зам тээврийн осол гарчихсан. улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сард нөхөр бид 2 урьдчилгаа 12 сая төгрөг төлж Монибокс ББСБ-аар зээл гаргуулан авч байсан. Гэрчилгээн дээр тухайн ББСБ нэр байдаг хэдий ч хохирол төлбөртэй холбоотой асуудал уг аж ахуйн нэгжид хамаагүй. Уг тээврийн хэрэгсэл нь нөхөр бид хоёрын өмч учир хохирлын үнэлгээ гаргуулах шаардлагагүй гэж үзэж байна. Талийгаач ын хохиролд 11 сая төгрөгийг дансаар өгч 1 сая төгрөгийг бэлнээр өгч нийтдээ 12 сая төгрөгийг төлөөд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 115-116, 119/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 117 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач Ц.ын цогцост зулайн заадаснаас дагз, суурь яс, баруун чамархай болон самалдаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, духны 2 талын хонхор хэсгийн тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины 2 тал бөмбөлгийн духны суурь хэсгийн тархины эдийн няцрал, хуйхны зулайн ар хэсгийн няцарсан шарх, баруун мөрний цус хуралт, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн хөлийн дотор шагайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрхи гавал тархины гэмтэл нь үхлийн шалтгаан болсон тул хохирлын зэрэг тогтоохгүй, бусад гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй бөгөөд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач Ц.ын цусанд спиртийн зүйл илрээгүй.
5. Талийгаач Ц. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
6. Талийгаач Ц. нь 0 I бүлгийн цустай байна. /хх-ийн 57-60/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 306 тоот дүгнэлтэд:
1. “ 29н... 2024.09.22” гэж хаягласан цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 70-71/
Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 тоот дүгнэлт:
1. Тоёота Камри загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундааны хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байна.
2. Улаан өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл /мотоцикл/ жолоодон явсан Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байна.
3. Тоёота Камри загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн, нойргүй, хэт ядарсан, сэтгэл санааны тогтворгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь самбаачлах хугацаанд нөлөөлж богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чадаагүйгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалт зөрчин хоорондын болон хажуугийн зай бариагүйгээс шахаж орж ирэн хажуу талаас мөргөсөн нь хэргийн газрын үзлэг хийхэд оролцсон гэрч мэдүүлгээр батлагдаж байна. Мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчиж урд яваа тээврийн хэрэгслийг мөргөж ослын шалтгаан болжээ гэжээ. /хх-ийн 76-77/
Нийслэлийн шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1526 тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч //-ийн сэтгэцэд хор уршиг учирсан байна.
2. //-ийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.
3. Цаашид гэр бүлийн дэмжлэгт орчин болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэжээ. /хх-ийн 82-83/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн автотехникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР0225/005 тоот дүгнэлтэд:
1. Улсын дугааргүй улаан өнгийн Dayun hunter маркийн, тоот арлын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын гишгүүрийн зүүн урд булан хар өнгийн будаг мэт зүйлээр бохирлогдсон байна.
2. Мөрдөгчийн тогтоолд дурдсан байх шинжээчээс асуусан 2-р асуулт нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй.
3. Тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл нь шүргэлцэх байдлаар үүссэн байна. Гэрэл зургаар тоймлон зураг №87 дээр харуулав.
4. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл шинээр илрээгүй гэжээ. /хх-ийн 90-94/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-20/
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21/
- Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 23/
- Эд зүйл /тээврийн хэрэгсэл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25, 26-27/
- Телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 56/
- Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 69/
- Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 109/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130/
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 131-136/
- Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 137-140/
- Moneybox ирүүлсэн албан бичиг /хх-ийн 143/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 145-184/
- *******ийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 186-189/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар хохирол төлбөрийн талаар тохиролцсон бичгээр хийсэн гэрээ, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс *******ийн дансны 3 хуудас хуулга /задгай/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Сүх- ХХК-ийн зүүн талын төв зам дээр Тоёота Камри маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан хохирогч мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б., , , , Ө., Б. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, зам тээврийн ослын схем зураглал, эд зүйл /тээврийн хэрэгсэл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 117 тоот “Талийгаач Ц.ын цогцост зулайн заадаснаас дагз, суурь яс, баруун чамархай болон самалдаг яс руу үргэлжилсэн шугаман хугарал, духны 2 талын хонхор хэсгийн тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины 2 тал бөмбөлгийн орой хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины 2 тал бөмбөлгийн духны суурь хэсгийн тархины эдийн няцрал, хуйхны зулайн ар хэсгийн няцарсан шарх, баруун мөрний цус хуралт, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн хөлийн дотор шагайн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь 1 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрхи гавал тархины гэмтэл нь үхлийн шалтгаан болсон тул хохирлын зэрэг тогтоохгүй, бусад гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй бөгөөд хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ц.ын цусанд спиртийн зүйл илрээгүй. Талийгаач Ц. нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Нас барсан цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач Ц. нь 0 I бүлгийн цустай байна” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 306 тоот “ 29н... 2024.09.22” гэж хаягласан цусанд 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 тоот “Тоёота Камри загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 3.7-д “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй эсвэл согтууруулах ундааны хэрэглэсэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн байна. Улаан өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл /мотоцикл/ жолоодон явсан Ц. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гэсэн заалт зөрчсөн байна. Тоёота Камри загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн, нойргүй, хэт яварсан, сэтгэл санааны тогтворгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь самбаачлах хугацаанд нөлөөлж богино хугацаанд зөв шийдвэр гаргаж чадаагүйгээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна” гэсэн заалт зөрчин хоорондын болон хажуугийн зай бариагүйгээс шахаж орж ирэн хажуу талаас мөргөсөн нь хэргийн газрын үзлэг хийхэд оролцсон гэрч мэдүүлгээр батлагдаж байна. Мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчиж урд яваа тээврийн хэрэгслийг мөргөж ослын шалтгаан болжээ” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн автотехникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР0225/005 тоот “Улсын дугааргүй улаан өнгийн Dayun hunter маркийн, тоот арлын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын гишгүүрийн, зүүн урд булан, хар өнгийн будаг мэт зүйлээр бохирлогдсон байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсан байх шинжээчээс асуусан 2-р асуулт нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй. Тээврийн хэрэгслүүдийн эвдрэл гэмтэл нь шүргэлцэх байдлаар үүссэн байна. Гэрэл зургаар тоймлон зураг №87 дээр харуулав. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр зүйл шинээр илрээгүй” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 342 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь хэрэгт авагдсан /хх-ийн 140/ жолоочийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн оршуулгын зардалд зарцуулсан 16,494,904 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөг зэргийг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 106,920,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******тай хохирогчийн оршуулгын болон бусад зардалд нийт 21,150,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож 18,150,000 төгрөгийг төлж, үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгөхөөр харилцан тохирч бичгээр гэрээ байгуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа болохыг Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1526 тоот дүгнэлтээр тогтоосон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын тооцсон “Хүн амын дундаж наслалт”-д зүүн бүс Дорнод аймагт эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.6 нас гэж тооцжээ. Амь хохирогч Ц. нас барахдаа 35.2 настай байсан байх тул Үндэсний статистикийн хорооны дундаж наслалт 67.6-аас амь хохирогчийн насыг хасахад 32.4 болж байна. Иймд хохирогчийн дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000х5=3,300,000/ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогч Ц.ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 106,920,000 /32.4x3,300,000=106,920,000/ төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд 106,920,000 /нэг зуун зургаан сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т олгосугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА