| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0046/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/95 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/95
2025 03 20 2025/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч ********************* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А**********гийн А**************д холбогдох эрүүгийн 2438************ дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius-20” маркийн ***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд орж “Toyota Prius-30” маркийн ***** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Б*******гийн биед баруун талдаа 5 ширхэг, зүүн талдаа 5 ширхэг хавирганд хугарал, зүүн дунд чөмөг ясны толгой болон зүүн сүүжний тогоонд хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч О.Б********гийн тээврийн хэрэгсэлд 4,465,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius-20” маркийн ***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд орж “Toyota Prius-30” маркийн ***** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Б*******гийн биед баруун талдаа 5 ширхэг, зүүн талдаа 5 ширхэг хавирганд хугарал, зүүн дунд чөмөг ясны толгой болон зүүн сүүжний тогоонд хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч О.Б********гийн тээврийн хэрэгсэлд 4,465,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ****************ны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Мөрөн сумын 10 дугаар багт байдаг М***** эгчийн гэрт машинтайгаа очсон. Тухайн үед М***** эгчийн гэрт төрсөн өдөр нь гээд хүмүүс байсан. П********* надад М***** эгчийн төрсөн өдөр юм чинь нэг юм авч өгье гэхээр нь би дэлгүүр гараад нэг шил архи авч өгөөд хамт ууж байгаад явсан. Тэгээд гадаа гараад зарим зүйл санахгүй байна. Замд явж байхад миний суудлын бүсний дохиолол дуугараад байхаар нь баруун гараараа татаж хийх гэхэд нэг эгч миний эсрэг талын суудал дээр сууж явсан. Би юу билээ гэж бодоод гайхаад тэр үед эсрэг урсгалаас ирж явсан машиныг би мөргөсөн. Тэр үед би Мөрөн сумын 9-р багт байрлах гудамжны дунд байдаг хөндлөн хар зам дээр зүүнээс баруун тийшээ явж байсан. Тэгээд машинаас буугаад цагдаа, эмнэлэг ирээд би цагдаагийн машинтай явсан. ...Би талийгч ээжийг нь мэддэг байсан тул үлдээсэн зүйлийг нь очоод авчихъя гэж бодоод машинаа хөдөлгөж, 10 дугаар хороонд байрлах эгчийнд нь очиход эгчийнх нь төрсөн өдөр гээд хохирогч Г.Б*******, өөр танихгүй олон хүмүүс байсан. Сойзоо авсан бол явъя гэхэд эгчийн төрсөн өдөр юм байна гээд надаар нэг шил архи авхуулсан. Авч өгсөн архинаасаа уугаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд осол гаргаж ухаан орсон. Тухайн үедээ би Г.Б******* гэж хүнийг хажууд сууж явааг мэдээгүй. Миний буруу…” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Б*******гийн мөрдөн шалгах шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар багт найзынхаа төрсөн өдөрт очсон. Тэнд орой байж байтал гаднаас 2 залуу орж ирэхээр нь нэг залуугаас нь “машинтай юм уу” гэсэн чинь “машинтай” гэхээр нь гэр лүгээ ойртох гээд хашааны гадаа байсан жижиг машины урд талын суудалд суусан. Тэр жолооч залуу машинаа бариад хөдлөх үед би гэрийнхээ хаягийг хэлсэн чинь хаагуур юм нэг гудмаар ороод их хурдтай юм хэлэхгүй явсан. Би айгаад юм хэлж чадаагүй. Тэгтэл Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг гудамжинд дунд байдаг хар зам дээр зүүн зүгээс баруун зүгт явж байгаад эсрэг талын урсгалд урдаас явж байсан машиныг мөргөөд юу болсон юм бүү мэд би эмнэлэгт очсон байсан. Би тэр сууж явсан машины жолоочийг согтуу гэж мэдээгүй, эмнэлэгт дээр очоод мэдсэн. Би тэр жолоочийг танихгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35, 38-р хуудас),
Хохирогч О.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед би Мөрөн сумын 9-р багийн гудамжинд байдаг хөндлөн хар зам дээр өөрийн Приус-30 маркийн ***** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй баруун талаас зүүн чиглэлд ганцаараа явж байтал эсрэг урсгалаас Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл шууд орж ирээд мөргөөд зогссон. Тухайн үед тээврийн хэрэгслийн маань зүүн талын урд хэсгийг мөргөөд машин маань эвдэрсэн. Ингээд машинаас буухад нөгөө тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу байсан. Тэгээд цагдаа ирээд нөгөө машины урд талын суудал дээр нэг хүн байсныг мэдсэн. Тэр машины гаднаас нь юм харагдахгүй цонх хагарсан байсан. Тэгээд түргэн ирээд тэр машинаас нэг эмэгтэй хүн аваад явсан. Миний машины эвдрэл, засвар үйлчилгээ хийлгэх гээд үнэлгээ 4,847,500 төгрөг гарсан байсан. Би үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Тэр миний машиныг мөргөсөн хүн надад 4,500,000 төгрөг өгсөн. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27, 30-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.А********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Г.Б******* гэх хүний эрүүл мэндийн даатгалын сангийн лавлагааг шалгахад 2024 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ойрын дуудлага үйлчилгээ 59,304 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг үзлэг оношилгоо, шинжилгээний багц 50,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мэс заслын тасагт үйлчилгээ авсан 308,880 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын гэмтэл согог 3,868,904 төгрөгийн зардал эрүүл мэндийн сангаас гарсан байх тул буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас),
Гэрч Э.Х*******лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр А************** нь бүрэн дунд боловсролтой, барилга засал чимэглэл хийдэг. Одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяатай. Нөхрийн маань хувьд ааш зан сайн, даруухан, дөлгөөн, үнэнч шударга зантай, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас),
Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 7-р хуудас),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас),
Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 11-14-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 581 дугаартай: “
1. Г.Б*******гийн биед баруун талдаа 5 ширхэг, зүүн талдаа 5 ширхэг хавирганд хугарал, зүүн дунд чөмөг ясны толгой болон зүүн сүүжний тогоонд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Г.Б*******гийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.6.1-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 61-р хуудас),
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8361 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 50-р хуудас),
“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2131 дугаартай шинжээчийн “...Үнэлгээгээр тогтоосон дүн 4,847,500 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 51-53-р хуудас),
Хөвсгөл аймгийн Г***********э ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн автомашины гэмтлийн оношилгоо (хх-ийн 54-56-р хуудас),
2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 68-69-р хуудас),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 85-р хуудас),
Хаан банкны 50********* тоот дансны хуулга (хх-ийн 92-95-р хуудас),
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-ийн 96, 98-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 81-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 82-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 83-р хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 84-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 86-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 87-88-р хуудас), техникийн тодорхойлолт (хх-ийн 90-91-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2438************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд з******* үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т з******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ********************* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т з******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүгдэгч ********************* нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд з******* хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд з******* шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius-20” маркийн ***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд орж “Toyota Prius-30” маркийн ***** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Б*******гийн биед баруун талдаа 5 ширхэг, зүүн талдаа 5 ширхэг хавирганд хугарал, зүүн дунд чөмөг ясны толгой болон зүүн сүүжний тогоонд хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч О.Б********гийн тээврийн хэрэгсэлд 4,465,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 34-35, 38-р хуудас), хохирогч О.Б********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 26-27, 30-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 49-р хуудас), гэрч Э.Х*******лын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 41-42-р хуудас), зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол (хх-ийн 7-р хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 10-р хуудас), зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-ийн 11-14-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 581 дугаартай дүгнэлт (хх-ийн 61-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8361 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт (хх-ийн 50-р хуудас), “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2131 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 51-53-р хуудас), Хөвсгөл аймгийн Г***********э ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн авто машины гэмтлийн оношилгоо (хх-ийн 54-56-р хуудас), 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа (хх-ийн 68-69-р хуудас), жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 85-р хуудас), 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Эвлэрлийн гэрээ (хх-ийн 96, 98-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч ********************* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Toyota Prius-20” маркийн ***** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон эсрэг урсгалд орж “Toyota Prius-30” маркийн ***** ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Б*******гийн биед баруун талдаа 5 ширхэг, зүүн талдаа 5 ширхэг хавирганд хугарал, зүүн дунд чөмөг ясны толгой болон зүүн сүүжний тогоонд хугарал бүхий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогч О.Б********гийн тээврийн хэрэгсэлд 4,465,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т з******* согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид з******* нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т з******* согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ********************* нь хохирогч Г.Б*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч Г.Б*******тай 3,000,000 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчээс 2,000,000 төгрөгийн гаргуулж хохирогч Г.Б*******д олгож, хохирогч Г.Б******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *********************ас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна. Харин хохирогч О.Б********гийн тээврийн хэрэгсэлд 4,465,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэж байх тул шүүгдэгчийг хохирогч О.Б********д төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Г.А****** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 3,868,904 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Г.Б*******д 3,868,904 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 45-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********************ас 3,868,904 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********************* нь хохирогч Г.Б*******д 3,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаар гэрээ байгуулсан бөгөөд 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 2,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохирсон. Хохирогч О.Б********гийн тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. ********************* нь барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг хийж гүйцэтгэдэг гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хязгаарлагдахгүй өөр аймагт ажиллаж, ажил хөдөлмөр эрхэлдэг талаараа мөн мэдүүлэгтээ дурдсан. Зорчих эрхийг хязгаарлах ял нь түүний ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаж байна. Хөвсгөл аймагт дулааны станцын өргөтгөл хийгдэх хүсэлт дахин барилга байгууламж баригдахгүй. Тиймээс өөр аймаг, хот руу явж ажил хөдөлмөр эрхэлж, хохирлыг төлж барагдуулах шаардлагатай. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, тухайн зүйлд з******* ялыг оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэх хуулийн заалттай. ...********************* нь Мөрөн суманд байнгын ажил хөдөлмөр эрхэлдэггүй учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохирохгүй байна. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд з******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж өгнө...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т з******* согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********************* нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 86-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 198 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 87-88-р хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *********************д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ****************нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, 6 сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч ********************* нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэв.
Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *********************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид з******* санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2438************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Б********д төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Б******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *********************ас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С********* овогт А**********гийн А*********ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т з******* согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч А**********гийн А*********нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *********************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмээг авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *********************д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********************* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид з******* санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *********************ас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б*******д, 3,868,904 (гурван сая найман зуун жаран найман мянга есөн зуун дөрөв) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн 2438************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч О.Б********д төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Б******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч *********************ас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР