2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/596

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч З.Бат-Амгалан, хохирогч Э.**********, түүний өмгөөлөгч С.Энхбаатар, орчуулагч Б.Эрдэнэбэлэг, шүүгдэгч П.Ф.**********, түүний өмгөөлөгч А.Отгонжаргал, шүүгдэгч /хохирогч/ П.Ф.**********,  түүний өмгөөлөгч Э.Гансугар, хохирогч Э.**********, шүүгдэгч /хохирогч/ Г.**********, тэдгээрийн өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Дархан овогт Гэрэлцогтын **********, Паулино ********** ********** /**********/ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2410025910983 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.1.   Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биохимич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, ********** хотхоны 1401-75 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Дархан овогт Гэрэлцогтын ********** /РД: **********/.

 

1.2.   Бразил Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Бразил Улсад төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Сэлэнгэ Фалконс хөлбөмбөгийн багт зөвлөх ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Юү Би Таун хотхоны 58/6 байрны 1701 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Паулино ********** ********** /**********/ паспортын дугаар: **********.

 

1.3.   Бразил Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бразил Улсад төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, Сэлэнгэ Фалконс хөлбөмбөгийн багийн тоглогч, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Юү Би Таун хотхоны 58/6 байрны 1701 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Паулино ********** ********** /**********/ паспортын дугаар: **********.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

   Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/ нь 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвийн хоолны гудамжинд хохирогч Э.**********ийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн зөрөөгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 

Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/ нь 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл Экспо төвийн хоолны гудамжинд хохирогч Г.**********гийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал зулайн хуйх баруун зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

 

Шүүгдэгч Г.********** нь нь 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл Экспо төвийн хоолны гудамжинд хохирогч Паулино ********** ********** /**********/-н биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хацар, зүүн бугалгад цус хуралт, эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:

 

Хохирогч Э.**********: “…2024 оны 06 дугаар сарын 22-ны орой ...тухайн гадаад хүмүүстэй англиар ярилцсан, Монголоор яриагүй. Найзуудыгаа авъя гэж англиар хэлээд явах гэтэл явуулахгүй байсан. Хоорондоо ярилцаад байж байтал Г.********** найзыг маань хойд талаас нь алгадсан, ...би уурлаад тухайн хүн дээр очиход намайг шилэн аягаар цохисон. Шилээр цохиулсны дараа манараад хартал Г.********** дээр 4, 5 хүн нийлж зодож байсан. Би очоод салгах гэж оролдсон, хамгаалагч нар ирээд салгасан хэдий ч энэ бүх ингээд дуусаагүй. Дараа нь гадаад монгол нийлээд 20, 30 хүн зодолдох гэж 1 цаг гаруй байсан. Тэр үед хүмүүс зодолдох гэж зодоон өдөөж байсан. Тэд сайн зүйл яриагүй, хэрүүл өдөж уурлаж харааж байсан. Цагдаа 1 цаг гаруй хугацааны дараа ирсэн. Би цагдаагийн машинд сууж гэмтлийн эмнэлэг ороод буцаж ирээд мэдүүлэг өгсөн. Би Бүгд найрамдах Солонгос улсад яаралтайгаар эмчлүүлэх хүсэлтэй байна. Төлбөр тооцоог бодсон баримтыг өгсөн. Тэр тооцоонд Солонгос улсын эмчилгээний тооцоог оруулаагүй байгаа. Надад хамрын болон нүүрний зардлууд гарсан. Би гомдолтой байна …” гэв.

 

Хохирогч  Г.**********: “...Миний хамрын таславч хугарсан. Миний баруун нүдний ухархай мөн хугарсан энэ нь хэзээ ч дахин засагдахгүй гэсэн хариу өгсөн. Миний эмчилгээг Монгол улсад хийлгэх боломжтой гэж үзсэн. Миний эмчилгээний зардалд 3,370,000 төгрөг шаардлагатай гэсэн эмнэлгийн хариу өгсөн Би Асралт мед эмнэлэгт судалгаа хийлгүүлсэн, би гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч П.Ф **********: “...Би 3,500,000 орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Би гомдолтой байгаа, эмчилгээний зардалд гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.

          Шүүгдэгч Г.**********: “…Тухайн өдөр Э.********** бид хоёрыг манай н.Мишээл гэх найз хамт хоол идье гэж дуудсанаар Мишээл экспо руу явж очсон. Бид хоёрыг явж очоод найзыгаа гараад ир гээд дуудахад н.Мишээл намайг гадаад улсын иргэд явуулахгүй байна гэсний дагуу дотогшоо орсон. Найзтайгаа уулзаад юу болсныг асууж, найзыгаа аваад явах талаар хэлэхэд П.Ф.********** “энэ манай найз охин” гэж хэлсэн бид хариуд нь “энэ манай найз ” гэж хэлээд найзыгаа авч явах гэтэл маргаан гарсан. Тухайн үед нэг солонгос залуу байсан тэр залууд юу болсон талаар тайлбарлаж байх хооронд П.Ф.********** намайг солонгос залуугийн хажуугаар орж ирээд алгадсан. Би П.Ф.********** руу очоод яагаад намайг алгадаж байгааг асуутал П.Ф.********** надад юм хэлээгүй. Цаанаас Э.**********ийг ирэхэд П.Ф.********** гартаа барьж байсан хундагаараа цохисон. Би тэр үед уурлаад нэг удаа хацар луу нь цохисон. Цохилт болсны дараа П.Ф.********** ирээд миний нүүр рүү 10-15 удаа цохисон. Би эсэргүүцэл үзүүлээгүй. Намайг олон удаа цохисон. Бүх зүйл дууссаны дараа хамгаалагч нар ирж салгасан …” гэв.

 

          Шүүгдэгч П.Ф **********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

         

          Шүүгдэгч П.Ф **********: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнийн 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн хажуу талын олон баарны гудамжнаас **********г авах гээд очиход гадаад хүмүүс байсан. Тухайн гадаад хүмүүстэй ярилцах гээд байж байхад нэг мэдэхэд зодолдоод эхэлсэн. Нэг гадаад хүн миний нүүр рүү цохих шиг болсон, би эргэн тойрноо харахад манай найз хэдэн залуучуудтай золдоод байсан, тэгэхээр нь би нэг гадаад хүнийг хөлөөрөө жийгээд холдуулсан. Миний нүүр хэсгээс цус гараад эхэлсэн, хамгаалагч нар салгаад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Өргөн шанаатай сахалтай, надаас намхан, дундаж мяраатай, өмсөж явсан хувцсыг нь харж чадаагүй. Миний зүүн талын хацар хэсэгт виски хийгээд байдаг хундагаар цохисон. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, бид нар хэл нэвтрээгүй болохоор маргалдсан гэж бодож байна.

...Тухайн үед Мишээл-Экспо төвийн дотор гудамж 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 04 цагийн үед найз **********г авах гээд очиход тэнд байсан танихгүй гадаад хүмүүс ********** болон хамт байсан эмэгтэй найзуудыг нь явуулахгүй гээд хоргоогоод байсан. Тэр хүмүүс англиар юм яриад би ойлгохгүй байсан. Тэгэхэд тэнд байсан нэг сахалтай, намхан гадаад залуу **********гийн зүүн чих рүү нь хойд талаас нь алгадсан. Тэгээд тэр залуу арагшаа ухрахад тэнд байсан бас нэг гадаад залуу уг залууг цаашаа аваад холдуулсан. Тэгэхэд бас нэг гадаад хүн **********г аваад холдуулсан. Би уурлаад **********г алгадсан залуу руу дөхөж очиход тэр залуу хүний ард зогсож байгаад миний нүүр рүү барьж байсан зузаан шилэн стаканаар 1 удаа цохиж, нүүрэн дээр хагарсан. Би цохиулаад хэсэг манарч зогсоод ********** дээр очоод салгахад хамгаалагч нар гарч ирээд салгаасан. Тэгээд би тэнд байсан шилэн цонхонд өөрийгөө хартал зүүн хацар зүсэгдэж цус гарсан байсан. Би тэр үед эсэргүүцэл үзүүлж, зодоон хийгээгүй. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй. Дараа нь Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиход намайг цохисон залуутай таарсан. Тэр залууг одоо харвал танина. Дараа нь фейсбүүк харж байхад Монголын хөл бөмбөгийн холбооны аварга авсан тамирчдын зураг багаараа авхуулсан байсан. Тэр дунд намайг цохисон залуу байсан. Бас уг залуугаас гадна тэнд байсан залуучууд байсан. Тухайн үед томографын зураг 150,000 төгрөг, өвчин намдаах эм 50,000 орчим төгрөг, дараа нь оёдлоо цэвэрлүүлэх, авхуулахад 150,000 төгрөг орчим, бактерийн цэвэрлэгээний саван 20,000 төгрөг, нийт 370,000 гаруй төгрөгийн зардал гарсан...” /1 дэх хавтас хэргийн 16, 52-53, 235-236 дахь тал/ гэсэн, 

 

Хохирогч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн найз **********тэй 2024 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед найз **********тэй уулзахаар Мишээл экспо төв рүү очсон. Тэгээд ********** бид хоёр үүдэнд нь очоод **********тэй утсаар яриад гараад ир гэхэд “гадаад хүмүүс дагаад, хоргоогоод явуулахгүй байна, та хоёр орж ирээд намайг аваад гарчих” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дотогшоо ороод манай найз ********** найз охидтойгоо зогсож байхад 4-5 гадаад хүмүүс тойроод явуулахгүй зогсож харагдсан. Тэгээд ********** бид хоёр очоод англиар “манай найзууд байгаа юм, бид 2 аваад явлаа, та хэд одоо ингээд явчихаа” гэхэд тэнд байсан япон нь надтай англиар “бид нар хөл бөмбөгийн тамирчид байгаа, аваргын төлөө тоглоод цом авсан” гэж хэлж байсан. Тэгээд юм яриад зогсож байхад дундаж өндөртэй, сахалтай, хар урт куртиктэй Европ царай төрхтэй эрэгтэй хүн үгийн зөрүүгүй миний хажуу талаас баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би очоод англиар “намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд дуугүй зогсоод байсан. Тэгэхэд хар арьстай гадаад залуу над дээр “намайг тайвшир” гэж хэлээд намайг алгадсан гадаад хүнээс холдуулсан. Тэгэхэд намайг алгадсан гадаад залуу гартаа барьсан шилэн аягаар хажууд зогсож байсан **********ийн нүүрэнд  цохиж, аяга нь нүүр дээр нь хагарсан. Тэгээд би очоод тэр гадаад залуугийн хацар руу нь 1 удаа гараа зангидаж байгаад гэдэс рүү нь хоёр удаа гараараа цохисон. Тэгэхэд тэнд байсан хар арьстай залуу миний баруун гарыг тэврээд хөдөлгөөн хязгаарласан. Тэгэхэд цаанаас бас өөр гадаад залуу ирээд баруун нүд, шанаа руу гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Тэгэхэд баарны хамгаалагч нар гарч ирээд салгасан. Тэгэхэд **********ийн хацраас нэлээд цус гарч байсан. Тэгээд удалгүй гаднаас баахан Монгол залуучууд орж ирсэн. Тэд нар өөрсдийгөө гадаад залуучуудын багийн гишүүд нь гэж хэлж байсан. ...Сахалтай гадаад залуу үгийн зөрүүгүй намайг алгадаад, хамт явж байсан хар арьстай залуу намайг салгахад намайг алгаддаг залуу **********ийг нэг удаа хацар дээр нь шилэн аягаар цохиж хагалсан. Тухайн үед намайг алгадсан сахалтай залууг би нүүр рүү нэг удаа, гэдэс рүү нь хоёр удаа цохисон. Үүний дараа хар арьстай залуу намайг барьж бай хооронд шар царайтай бага зэрэг хууз сахалтай 175-178 см орчим өндөртэй, туранхайвтар гадаад эрэгтэй намайг нүүр рүү нэлээд олон удаа цохисон. ...Би Гэмтлийн эмнэлэгт томографын зураг даруулахад 180,000 төгрөг, тэрнээс хойш 2-3 хоногийн дараа хувийн эмнэлэгт нүдээ үзүүлэхэд 40,000 төгрөг болсон. Нийт 220,000 төгрөгийн зардал өөрөөсөө гаргасан...” /1 дэх хавтас хэргийн 39-41, 55-56, 238-239 дэх тал/ гэсэн, 

 

Хохирогч П.Ф ********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр манай “Сэлэнгэ Фалконс” хөлбөмбөгийн баг аварга авч, багаараа тэмдэглэхээр болж хаягийг нь мэдэхгүй “Омни” шөнийн клубт орж баяраа тэмдэглэсэн. Тухайн үед бид нар ойролцоогоор 15-лаа байсан. Тэгээд бид нар виски, пиво ууцгаасан. Би тухайн үед 100 граммын стаканаар хоёр удаа виски уусан. Тэгээд бааранд Монгол 4 охинтой танилцаад хамт сууж ууцгаасан. Тэгээд баарнаас гараад ирэхэд нөгөө охидтой манай хамт явж байсан найз Бразил улсын иргэн Томайс яриа өрнүүлсэн. Тэгээд Томайс англи хэл мэдэхгүй байсан учир надаар англи хэлээр тэр охидод хамт хоол идэх үү гэдэг санал тавьсан. Тэгээд тэр охинтой дөнгөж ярилцаад 1 минут орчмын дараа бид нар дээр хоёр монгол залуу ирээд дандаа монголоор над руу яриад байсан. Би ярьсан зүйлийг нь ойлгоогүй. Тухайн үед Томайс тэр хоёр залууд хандан англиар “ямар нэгэн асуудалгүй” гэж хэлсэн. Гэтэл нөгөө хоёр залуу нь над руу биеийн хэлэмжээрээ Монголоор яриад дайраад байсан. Тухайн үед тэр 2 залуу тэнд байсан монгол охидыг хардаад байсан гэж ойлгосон. Тэгээд би арагшаа ухарч байхад тэр хоёр залуу зодолдох гээд өмсөж явсан гадуур хувцсаа тайлаад дайрсан. Тухайн үед би сандраад намайг зодох гэж байна гэж ойлгоод тэнд байсан өндөр монгол залууг баруун гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон. Тухайн үед би баруун гартаа шилэн стакан барьсан байсан цохих үед стакан хагарч, миний алга зүсэгдэж, нөгөө залуугийн зүүн шанаа, хацар нь зүсэгдсэн байсан. Тэгэхэд хамт байсан намхан биетэй биерхүү залуу нь над руу ирээд миний нүүр рүү эхлээд нэг удаа цохиход би доошоо толгойгоо буулгасан. Тэгэхэд миний цээж, эгэм, толгой руу хэд хэдэн удаа цохиод байсан Тэгэхэд хамгаалагч нар болон өөр Монгол хүмүүс ирээд салгасан. Тэгээд хамгаалагчийн өрөөнд цагдаа ирэхийг хүлээж байгаад уг зодоон хийсэн залуучуудтай хамт цагдаагийн газар очсон. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Нөгөө хоёр залуу архи уусан эсэхийг мэдээгүй. Тухайн үед баарнаас гараад Томайс бид хоёр охидтой уулзаад ярилцаад зогсож байсан Хамт явж байсан хүмүүс гадаа машины зогсоол дээр бид хоёрыг хүлээж байсан. Тэгээд зодоон болсны дараа салгах гэж хүмүүс ирсэн...” /1 дэх хавтас хэргийн 46-48 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр багаараа дээд лигийн аварга болоод ...баяраа тэмдэглээд 23 цагийн үед Мишээл экспо төвийн хажуу баар руу орсон. ...Би буцаад ороод ирэхэд харилцан зодоон болоод тухайн баарны хамгаалагч нар салгасан байсан...” /1 дэх хавтас хэргийн 58 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед бид 4 бааранд бүжиглэж байхад ...Монгол залуучууд болон гадаад залуучууд бид 4 дээр ирээд хамт сууя гээд вип өрөөнд ороход ойролцоогоор 20 орчим Монгол, гадаад хүмүүс байсан. Тэгээд өрөөнд нь хамт шөнийн 03 хүртэл сууж байгаад гарах болсон. Би өөрийн найз болох **********, ********** хоёр руу залгаад ирээд авчих гэсэн. Тэгээд баар хаахаар болоод бид 4 түрүүлээд гараад **********, ********** нарыг хүлээгээд үүдэнд нь сууж байсан. Тэгэхэд бааранд хамт суусан гадаад залуучууд ирээд “хамт явъя, манайх руу явъя” гэж англиар яриад байсан. Тухайн үед бид нар зөвшөөрөөгүй, явахгүй гэж хэлээд байж байхад гаднаас **********, ********** хоёр орж ирээд тэнд байсан биеийн тамирын хар өмдтэй, хар хөх өнгийн поло подволктой гадаад залуу руу ********** хандан “бид нар найзуудыгаа аваад явлаа” гэж англиар хэлэхэд уг залуу өөдөөс нь англиар “явуулахгүй, миний найз охин” гэж хэлж байсан. Тэгээд эхэндээ аятайхан хэл амаа ололцоод зогсож байхад цаана нь **********г нэг гадаад залуу цохиод авсан. Тэгэхэд тэнд байсан гадаад залуучууд бөөндөө орилолдоод дайраад эхэлсэн Тэгэхэд **********тэй ярилцаж байсан хар поло подволктой гадаад залуу гартаа барьсан вискиний шилэн аягаар **********ийн нүүр рүү 2-3 удаа цохиж шилэн аяга хагарсан. Тэгээд нэг харсан чинь **********ийн зүүн хацар, шанаа нь том ярагдаж цус урсаж байсан. Тэгээд хамгаалагч нар гарч ирээд зодооныг салгаад цагдаа дуудсан...” /1 дэх хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн,

 

Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баарны үүдэнд миний Бразил найз ********** бид хоёр хэсэг монгол охидтой хамт хоолонд оръё гээд ярилцаж байсан. Тэгэхэд гаднаас монгол хоёр залуу бид нар дээр ирсэн. Тэр хоёр ирээд монголоор яриад байсан. Би тухайн үед ойлгоогүй учраас, англиар “асуудал байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд тэр хоёр залуу ********** руу дайрахаар нь би дундуур нь орж болиулсан. Тэгэхэд ********** болон тэр монгол залуучуудын хооронд зодоон болсон, ...хамт явж байсан найз **********й бас оролцсон байж магадгүй...” /1 дэх хавтас хэргийн 71-73 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Х.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бразилаас ирсэн дасгалжуулагч **********, тоглогч **********, бас тоглогч Гуара нар яриа өдөөд англиар яриад зогсож байсан. Тэгээд би очоод уг яриаг нь сонсоод зогсож байхад нэг эмэгтэй нь та нар гараад байж бай, бид нар араас чинь гараад очъё гэж надад Монголоор хэлсэн. Тэгээд би **********, ********** хоёрыг аваад гарах гэтэл ********** нөгөө эмэгтэйтэй англиар юм яриад зогсоод гарахгүй байсан. Тэгээд зогсож байхад удалгүй монгол хоёр залуу хүрч ирээд **********, ********** хоёр руу дайраад Англиар “асуудал байна уу” гэж хэлээд дайраад байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж “асуудал байхгүй ээ, энэ хоёр гадаадыг аваад гарлаа” гэж хэлсэн. Тэгээд нэг залууг нь холдуулчхаад эргээд харахад нөгөө монгол залуугийн шанаа нь зүсэгдсэн цус гарч байсан. Тэгээд би тэр залууг холдуулахад тэнд байсан охид тэр залууг татаж авсан. Тэгээд нөгөө залууг нь хартал ********** тэр залуутай барьцалдаад ганц хоёр удаа харилцан цохилцож харагдсан. Тэгээд удалгүй Мишээл-Экспо-гийн хамгаалагч нар ирээд салгаад хоёр тийшээ болгосон. ...Манай ********** тэр охидтой хамт үргэлжлүүлж явъя гээд байсан. Тэгээд тэр хоёр залуу ирээд охидоо харамлаад зодоон үүссэн...” /1 дэх хавтас хэргийн 74-77 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Ц.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**********ын биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа, тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Нүүрний баруун хэсэгт учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох, цохих үед үүссэн гэмтэл байна. Тухайлбал баруун нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, хамрын  нурууны баруун хажуу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1 дэх хавтас хэргийн 100-101 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Ф ********** /**********/ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн бразил залууд туслахаар монгол охинтой явж хоол идэцгээх үү, KFC орох уу гэх зэрэг зүйлс яриад удаагүй байж байхад монгол хоёр залуу хүрч ирээд монголоор чанга чанга яриад над руу ойртоод байсан, би тухайн үед айсан, ...хойшоо ухарч байхад урдаас дайраад байсан болохоор нь би айгаад гартаа барьж байсан коланы жижиг шилэн аягатай гараараа нэг залууг цохисон...” /1 дэх хавтас хэргийн 110,  211-213 дахь  тал/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Ф ********** /**********/ мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнийн клуб хаах цаг болж бид нар баарнаас гарцгаасан. Тэгэхэд гадаа нөгөө дөрвөн охин түрүүлж гараад сандал дээр сууцгааж байсан. Тэгэхэд манай ах ********** болон Томайс хоёр, мөн багийн Монгол залуучууд тэр 4 охинтой яриа өрнүүлээд үлдсэн. Би Владимор, Матиус хоёртой цаашаа шууд гараад явсан. Тэгээд гадаа хэсэг хүлээж байгаад **********, Томайс хоёрыг дуудахаар буцаад дотогш ороход манай ах ********** руу танихгүй монгол өндөр залуу өөдөөс нь орилж, хашхираад зогсож байсан. ...Нэг намхан монгол залуу **********ын нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би ахыгаа хамгаалъя гэж бодоод тэр залууг холдуулаад нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд ********** руу дайраад байхаар нь би тэр залуугийн хүрмээс зуураад холдуулж байхад тэр залуу намайг цохиход би зөрүүлээд тэр залууг хүрмээс нь доошоо тонгойж байхад цохисон, хэдэн удаа цохисноо санахгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 89, 99, 198 дэх тал/ гэсэн, 

 

Шүүгдэгч Г.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...**********тэй яриад зогсож байсан хууз сахалтай залуу ирээд үгийн зөрүүгүй миний араас баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь ********** бид хоёр уг залуу руу дөхөж очоод англиар яагаад алгадаж байгаа юм бэ гэхэд хажуу талаас олон хүмүүс бужигнаж орж ирээд ********** бид хоёрыг холдуулсан. Тэгэхэд уг залуу гартаа барьсан шилэн аягаар **********ийн нүүрэнд цохиж шилэн аяга нүүрэн дээр нь хагарч **********ийн хацраас цус гарсан. Би тэрийг хараад уг залуугийн нүүр рүү нь нэг удаа, цээж рүү нэг удаа цохиод хальтраад гэдэс рүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхэд хажуу талаас хар арьстай буржгар үстэй, хууз сахалтай залуу намайг бариад салгахад цаанаас бас нэг өөр залуу гүйж ирээд намайг дарж байгаад нүүр рүү хэдэн удаа доороос цохисон...” /1 дэх хавтас хэргийн 124-125, 224-225 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №8575  дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Э.**********ийн биед зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн, зөрүүгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, зүсэх үйлдлээр үүснэ.  

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” /1 дэх хавтас хэргийн 80-81 дэх тал/ гэсэн,

 

Мөн газрын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №8638 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.**********гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах, механизмаар хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тусдаа хөнгөн хохирол тогтоогдоно, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дэх хавтас хэргийн 88-89 дэх тал/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №8606 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ф.**********ын биед хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хацар зүүн бугалгад цус хуралт, хоёр эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1 дэх хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,

 

Мөн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №981 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт 1. Хохирогч Энхбаатарын **********ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.

2.3 Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийн эдгэрэл түр зуурын эсхүл байнгын эсэх нь эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэг бүхийн орчин зэргээс хамраана.

4.5 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно...” /2 дахь хавтас хэргийн 21-23 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагаа хуудас /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 4-13 дахь тал/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23-31 дэх тал/,

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /1 дэх хавтас хэргийн 240, 244 дэх тал/,

-  Хохирлын баримтууд /2 дахь хавтас хэргийн 5-12 дахь тал/,

- Шүүгдэгч Г.**********, П.Ф **********, П.Ф ********** нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 129, 144, 148 дэх тал/, оршин суух үнэмлэх /1 дэх хавтас хэргийн 145, 149 дэх тал/, байнгын оршин суух хаягийн лавлагаа /хавтас хэргийн 131 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 156, 157, 158 дахь  тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/ нь 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл экспо төвийн хоолны гудамжинд хохирогч Э.**********ийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн зөрөөгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/ нь 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл Экспо төвийн хоолны гудамжинд хохирогч Г.**********гийн биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал зулайн хуйх баруун зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Э.**********ийн: “...2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 03 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл Экспо төвийн хажуу талын олон баарны гудамжнаас **********г авах гээд очиход гадаад хүмүүс байсан. Тухайн гадаад хүмүүстэй ярилцах гээд байж байхад нэг мэдэхэд зодолдоод эхэлсэн. Нэг гадаад хүн миний нүүр рүү цохих шиг болсон, би эргэн тойрноо харахад манай найз хэдэн залуучуудтай золдоод байсан, тэгэхээр нь би нэг гадаад хүнийг хөлөөрөө жийгээд холдуулсан. Миний нүүр хэсгээс цус гараад эхэлсэн, хамгаалагч нар салгаад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Өргөн шанаатай сахалтай, надаас намхан, дундаж мяраатай, өмсөж явсан хувцсыг нь харж чадаагүй. Миний зүүн талын хацар хэсэгт виски хийгээд байдаг хундагаар цохисон. Би юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна, бид нар хэл нэвтрээгүй болохоор маргалдсан гэж бодож байна.

...Би уурлаад **********г алгадсан залуу руу дөхөж очиход тэр залуу хүний ард зогсож байгаад миний нүүр рүү барьж байсан зузаан шилэн аягаар нэг удаа цохиж, нүүрэн дээр хагарсан. Би цохиулаад хэсэг манарч зогсоод ********** дээр очоод салгахад хамгаалагч нар гарч ирээд салцгаасан. Тэгээд би тэнд байсан шилэн цонхонд өөрийгөө хартал зүүн хацар зүсэгдэж цус гарсан байсан. Би тэр үед эсэргүүцэл үзүүлж, зодоон хийгээгүй. Би тэр залууг өмнө нь харж байгаагүй...” /1 дэх хавтас хэргийн 16, 52-53, 235-236 дахь тал/ гэсэн, 

Хохирогч Г.**********гийн: “...Би өөрийн найз **********тэй 2024 оны 06 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед найз **********тэй уулзахаар Мишээл экспо төв рүү очсон. ********** бид хоёр үүдэнд нь очоод **********тэй утсаар яриад гараад ир гэхэд “гадаад хүмүүс дагаад, хоргоогоод явуулахгүй байна, та хоёр орж ирээд намайг аваад гарчих” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр дотогшоо ороод манай найз ********** найз охидтойгоо зогсож байхад 4-5 гадаад хүмүүс тойроод явуулахгүй зогссон харагдсан. Тэгээд ********** бид хоёр очоод англиар “манай найзууд байгаа юм, бид 2 аваад явлаа, та хэд одоо ингээд явчихаа” гэхэд тэнд байсан япон нь надтай англиар “бид хэд хөл бөмбөгийн тамирчид байгаа, аваргын төлөө тоглоод цом авсан” гэж хэлж байсан. Тэгээд юм яриад зогсож байхад дундаж өндөртэй, сахалтай, хар урт куртиктэй Европ царай төрхтэй эрэгтэй хүн үгийн зөрүүгүй миний хажуу талаас баруун хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би очоод англиар “намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд дуугүй зогсоод байсан. Тэгэхэд хар арьстай гадаад залуу над дээр “намайг тайвшир” гэж хэлээд намайг алгадсан гадаад хүнээс холдуулсан. Тэгэхэд намайг алгадсан гадаад залуу гартаа барьсан шилэн аягаар хажууд зогсож байсан **********ийн нүүрэнд  цохиж, аяга нь нүүр дээр нь хагарсан. Тэгээд би очоод тэр гадаад залуугийн хацар руу нь нэг удаа, гэдэс рүү нь гараа зангидаж байгаад 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд тэнд байсан хар арьстай залуу миний баруун гарыг бариад хөдөлгөөн хязгаарласан. Тэгэхэд цаанаас бас өөр гадаад залуу ирээд баруун нүд, шанаа руу гараараа нэлээд хэдэн удаа цохисон. Тэгэхэд баарны хамгаалагч нар гарч ирээд салгасан...” /1 дэх хавтас хэргийн 39-41, 55-56, 238-239 дэх тал/ гэсэн, 

Гэрч Б.**********гийн: “...Тухайн үед бид 4 бааранд бүжиглэж байхад ...Монгол залуучууд болон гадаад залуучууд бид 4 дээр ирээд хамт сууя гээд вип өрөөнд ороход ойролцоогоор 20 орчим Монгол, гадаад хүмүүс байсан. Тэгээд өрөөнд нь хамт шөнийн 03 цаг хүртэл сууж байгаад гарах болсон. Тэгээд би өөрийн найз болох **********, ********** хоёр руу залгаад ирээд авчих гэсэн. Тэгээд баар хаахаар болоод бид 4 түрүүлээд гараад **********, ********** нарыг хүлээгээд үүдэнд нь сууж байсан. Тэгэхэд бааранд хамт суусан гадаад залуучууд ирээд “хамт явъя, манайх руу явъя” гэж англиар яриад байсан. Тухайн үед бид нар зөвшөөрөөгүй, явахгүй гэж хэлээд байж байхад гаднаас **********, ********** хоёр орж ирээд тэнд байсан биеийн тамирын хар өмдтэй, хар хөх өнгийн поло подволктой гадаад залуу руу ********** хандан “бид нар найзуудыгаа аваад явлаа” гэж англиар хэлэхэд уг залуу өөдөөс нь “явуулахгүй, миний найз охин” гэж англиар хэлж байсан. Тэгээд эхэндээ аятайхан хэл амаа ололцоод зогсож байхад цаана нь **********г нэг гадаад залуу цохиод авсан. Тэгэхэд тэнд байсан гадаад залуучууд бөөндөө орилолдоод дайраад эхэлсэн. Тэгэхэд **********тэй ярилцаж байсан хар поло подволктой гадаад залуу гартаа барьсан вискиний шилэн аягаар **********ийн нүүр рүү цохиж шилэн аяга хагарсан. Тэгээд нэг харсан чинь **********ийн зүүн хацар, шанаа нь том ярагдаж цус урсаж байсан. Тэгээд хамгаалагч нар гарч ирээд зодооныг салгаад цагдаа дуудсан...” /1 дэх хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн,

Гэрч **********-н: “...Баарны үүдэнд миний Бразил найз ********** бид хоёр хэсэг монгол охидтой хамт хоолонд оръё гээд ярилцаж байсан. Тэгэхэд гаднаас монгол хоёр залуу бид нар дээр ирсэн. Тэр хоёр ирээд монголоор яриад байсан. Би тухайн үед ойлгоогүй учраас, англиар “асуудал байхгүй” гэж хэлж байсан. Тэгэхэд тэр хоёр залуу ********** руу дайрахаар нь би дундуур нь орж болиулсан. Тэгэхэд ********** болон тэр хоёр монгол залуучуудын хооронд зодоон болсон, ...хамт явж байсан найз **********й бас оролцсон байж магадгүй...” /1 дэх хавтас хэргийн 71-73 дахь тал/ гэсэн,

Гэрч Х.**********ий: “...Тэгээд зогсож байхад удалгүй монгол хоёр залуу хүрч ирээд **********, ********** хоёрт англиар “асуудал байна уу” гэж хэлээд дайраад байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж “асуудал байхгүй ээ, энэ хоёр гадаадыг аваад гарлаа” гэж хэлсэн. Тэгээд нэг залууг нь холдуулчхаад эргээд харахад нөгөө Монгол залуугийн шанаа нь зүсэгдсэн цус гарч байсан. Тэгээд би тэр залууг холдуулахад тэнд байсан охид тэр залууг татаж авсан. Тэгээд нөгөө залууг нь хартал ********** тэр залуутай барьцалдаад ганц хоёр удаа харилцан цохилцож харагдсан...” /1 дэх хавтас хэргийн 74-77 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч П.Ф ********** /**********/-н : “...Би тухайн бразил залууд туслахаар монгол охинтой явж хоол идэцгээх үү, KFC орох уу гэх зэрэг зүйлс яриад удаагүй байж байхад монгол хоёр залуу хүрч ирээд монголоор чанга чанга яриад над руу ойртоод байсан, би тухайн үед айсан, ...хойшоо ухарч байхад урдаас дайраад байсан болохоор нь би айгаад гартаа барьж байсан коланы жижиг шилэн аягатай гараараа нэг залууг цохисон...” /1 дэх хавтас хэргийн 110,  211-213 дахь  тал/ гэсэн,

Шүүгдэгч П.Ф ********** /**********/-н : “...Шөнийн клуб хаах цаг болж бид нар баарнаас гарцгаасан. Тэгэхэд гадаа нөгөө дөрвөн охин түрүүлж гараад сандал дээр сууцгааж байсан. Тэгэхэд манай ах **********, Томайс хоёр болон багийн Монгол залуус тэр 4 охинтой яриа өрнүүлээд үлдсэн. Би Владимор, Матиус хоёртой цаашаа шууд гараад явсан. Тэгээд гадаа хэсэг хүлээж байгаад **********, Томайс хоёрыг дуудахаар буцаад дотогш ороход манай ах ********** руу танихгүй монгол өндөр залуу өөдөөс нь орилж, хашхираад зогсож байсан. ...Нэг намхан монгол залуу **********ын нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би ахыгаа хамгаалъя гэж бодоод тэр залууг холдуулаад нэг удаа нүүр рүү нь цохисон. Тэгэхэд ********** руу дайраад байхаар нь би тэр залуугийн хүрмээс зуураад холдуулж байхад тэр залуу намайг цохиход би зөрүүлээд тэр залууг хүрмээс нь доошоо тонгойж байхдаа цохисон, хэдэн удаа цохисноо санахгүй байна...” /1 дэх хавтас хэргийн 89, 99, 198 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны №8575  дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Э.**********ийн биед зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн, зөрүүгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, зүсэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо...” /1 дэх хавтас хэргийн 80-81 дэх тал/ гэсэн,

Мөн газрын 2024 оны №8638 шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.**********гийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах, механизмаар хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тусдаа хөнгөн хохирол тогтоогдоно, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цээжний цус хуралт нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоогдохгүй...” /1 дэх хавтас хэргийн 88-89 дэх тал/ гэсэн,

Мөн газрын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №981 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт: Хохирогч Энхбаатарын **********ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө үйлдэгдсэн  гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна...” /2 дахь хавтас хэргийн 21-23 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 4-13 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 23-31 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч Э.**********ийн эрүүл мэндэд учирсан зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн, зөрүүгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-н түүний нүүр рүү шилэн аягаар цохисон санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Хохирогч Г.**********гийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-н түүнийг цохиж, зодсон санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-н хохирогч Э.**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-н хохирогч Г.**********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  Паулино ********** ********** /**********/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар, шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

Харин шүүгдэгч Дархан овогт Гэрэлцогтын **********г Паулино ********** ********** /**********/-н биед тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэнд нь гараараа цохиж эрүүл мэндэд хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хацар, зүүн бугалгад цус хуралт, эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.

Учир нь хэрэгт авагдсан баримтууд болох хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар шүүгдэгч Г.********** нь 2024 оны 06 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл Экспо төвийн хоолны гудамжинд Паулино ********** ********** /**********/-н хохирогч Э.********** рүү чиглэсэн түүний эрүүл мэндэд хохирол учруулж буй довтолгооныг няцаах үүднээс дундуур нь орж Паулино ********** ********** /**********/-г цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасан тул шүүгдэгч Г.**********гийн дээрх үйлдлийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 буюу “гэмт хэргийг үгүйсгэх байдал тогтоосон” гэснийг журамлан Г.**********д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/, Паулино ********** ********** /**********/ нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

 Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгч нарын өөрсдийн гэм буруугаа  хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр,

шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэх.

 

3. Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.**********ийн эрүүл мэндэд зүүн хоншоор ясны өмнөд хажуу хананд үргэлжилсэн хөндлөн, зөрүүгүй шугам хугарал, зүүн хацарт зүсэгдсэн шарх, зүүн нүдний дотор өнцөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.**********гийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, зулайн хуйх, баруун зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч Э.********** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал буюу цаашид Бүгд Найрамдах Солонгос улсын Асан эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэхэд шаардагдах 53,000,000 вон буюу тухайн өдрийн ханшаар 127,848,672 төгрөг нэхэмжилснийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж хэлэлцэхгүй орхив.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.**********ийн сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хохирогч сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 22,99 дахин нэмэгдүүлсэн буюу 15,173,400 төгрөгөөр тогтоож, уг хохирлыг гэм буруутай этгээд болох Паулино ********** ********** /**********/-аас гаргуулж, хохирогчид олгохоор,

Хохирогч Г.********** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд баримтаар 80,000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардалд 3,370,000 төгрөг нэхэмжилснээс шүүх баримтаар тогтоогдсон 80,000 төгрөг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.**********гийн сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн хоёрдугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч зөвшөөрсөн, тухайн хохирлыг нэхэмжилнэ гэсэн тул шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд зааснаар гэмт хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 8,573,400 төгрөгөөр тогтоож, нийт 8,653,400 төгрөгийг гэм буруутай этгээд болох Паулино ********** ********** /**********/-аас гаргуулж хохирогчид олгохоор тус  тус шийдвэрлэв.

Харин хохирогч нар нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч Э.********** нь Паулино ********** ********** /**********/-аас, хохирогч Г.********** нь Паулино ********** ********** /**********/-с иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээв.

Шүүхээс шүүгдэгч Г.**********д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул хохирогч Паулино ********** ********** /**********/-аас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 3,562,060 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2410025910983 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Г.**********гээс гаргаж өгсөн Brain СТ гэсэн бичиглэл бүхийг компакт диск 1 ширхгийг хохирогч Г.**********д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Паулино ********** ********** /**********/, Паулино ********** ********** /**********/, цагаатгагдсан этгээд Г.********** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Дархан овогт Гэрэлцогтын **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжэгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Паулино ********** ********** /**********/, Паулино ********** ********** /**********/ нарт шийтгэсэн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Паулино ********** ********** /**********/ нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 03 /гурав/ сар, шүүгдэгч Паулино ********** ********** /**********/  нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 /тав/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-аас 15,173,400 /арван таван сая нэг зуу далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Э.**********т,

шүүгдэгч Паулино ********** ********** /**********/-аас 8,653,400 /найман сая зургаан зуун тавин гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Г.**********д тус тус олгож,

хохирогч Э.**********, Г.********** нар гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Паулино ********** ********** /**********/-аас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 3,562,060 /гурван сая таван зуун жаран хоёр мянга/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн 2410025910983 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, Г.**********гээс гаргаж өгсөн Brain СТ гэсэн бичиглэл бүхийг компакт диск нэг ширхгийг хохирогч Г.**********д буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Паулино ********** ********** /**********/, Паулино ********** ********** /**********/, цагаатгагдсан этгээд Г.********** нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Паулино ********** ********** /**********/, Паулино ********** ********** /**********/, цагаатгагдсан этгээд Г.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч шүүгдэгч Паулино ********** ********** /**********/, Паулино ********** ********** /**********/, цагаатгагдсан этгээд Г.********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР