Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/133

 

 

 

 

 

 

 

  2025       03          17                                           2024/ШЦТ/133

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.З

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2525000000105 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

О овгийн Б-ийн Б, Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “*****” авто машин засварын газар засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто гоёл” машин угаалгын газрын гадна Б.Г-тай яаж яваад байгаан, шахаж явлаа, соггуу байгаа юм уу гэсэн шалтгаанаар маргалдаж, баруун хацарт нь алгадаж, хавирч унаган толгой руу нь өвдөглөж эрүүл мэндэд “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ББ-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн харуцлагыг зөвшөөрнө” гэв.

 

Хохирогч Б.Г “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч БГ-н “Би тухайн өдөр Их хаадын цуваанаас дээшээ өгсөөд ББ-Од руу эргэсэн тэгээд эргэлтэн дээр **-** гэсэн Приус 30 авто машиныг гүйцэж түрүүлсэн. Тэгээд ажлынхаа яг урд очоод зогсох гээд явж байсан чинь хажуугаар шахаж орж ирээд зогссон тэгэхээр нь би цонхоо онгойлгосон яаж яваад байгаа пизда вэ гээд шууд баруун шанаа руу цохисон яагаад байгаа юм бэ гээд буугаад ирсэн чинь гичий минь ална шүү гэсэн малгайтай цамцнаас доош дарж байгаад ална чамайг гөлөг минь пизда минь гээд байж болох бүх хараалыг хэлсэн. Тэгснээ дээш нь татаж босгож ирснээ чи гөлөг минь архи ууцан юм биш үү чамайг би цагдаад өгнө гэсэн. Шууд хавирч унагасан. Тэгэнгүүтээ дээрээс толгой руу нь өвдөглөсөн тэгээд босоод болилдоо яагаад байгаа юм бэ гээд би машин руугаа ороод суутал машины гупер өшиглөсөн. Тэгээд машиндаа суухлаар нь явах нь дээ гэсэн чинь буцаж дахиж ирснээ пиздаа би ер нь чамайг алнаа гээд ахиад цохих гэхээр нь цонхоо хаатал гарыг нь хавччихсан. Ахиад л лалар минь гөлөг минь би чамайг алнаа буугаад ир гээд байсан чинь эхнэр нь урдуур нь ороод явсан. Би тэгэхлээр нь цагдаад очиж өргөдөл бичиж өгсөн. Баруун чихний хэнгэрэг хагарсан тархи хөдөлсөн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Томограф авах шаардлагатай гэсэн. Баруун чих сонсгол муудсан. Миний сэтгэцэд ямар нэг өөрчлөл ороогүй зүгээр хэвийн. Би хохирлоо бүрэн нөхөн төлүүлсэн надад одоо ямар нэгэн санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 11, 13-р тал/

2. Гэрч П.М-н “2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө нөхрөө ажил руу нь хүргэж өгөх гээд явж байсан Их Хаадын цуваанаас наашаа явж байгаад Тип топын уулзвараар хойшоо хороолол руу өгсөх гээд явж байтал приус 10 хажуугаар орж ирээд гүйцэж түрүүлсэн. Эмнэлгийн урд талын гарцан дээр нэг эгчийг дайрангаа алдаад тэр эгч араас нь орилсон нөхөр бид хоёр цаашаа явж байсан ард нь урд зөндөө цуваа явж байсан чинь нүүрэн талын эгнээний гудмын шороон замаар давхиад явсан. Бид хоёр нөхрийн ажил руу эргэхэд хажуугаас тулсан.Тэгээд манай нөхөр буусан жоохон хоёр банди байсан. Манай нөхөртэй хэрэлдээд байсан. Би машинаас буутал манай нөхөр татаад унагаасан чи яаж яваад байгаа юм бэ хүн амьтан аллаа шүү дээ гээд тэгээд би нөхрөө боль гээд ажил руу нь оруулсан. Тэр залуу ч яваад өгсөн. Хажуу талын залуу нь аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/

3. Гэрч Н.Э-ны “Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 10 цагийн үед найз Г-н  хамт капитрон банкнаас гараад буцаад ажил руугаа явж байсан Вансэмбэрүүгийн ард байдаг Авто гоёл гээд угаалгын газар манай ажил Тип топын уулзвар дээр найз Г  урд явж байсан цайвар ногоон өнгийн Приус 30 машиныг гүйцэж түрүүлсэн. Тэгээд уулзвараар иргээд ажил руугаа орох гээд явж байсан чинь урдуур орж ирж зам хааж зогсоод жолооч нь бууж ирсэн, манай найз цонхоо буулгаад яасан бэ гэхийн завдалгүй шууд алгадаад машинаас нь буулгаж ирээд заамдалцаад яагаад байгаа юм бэ гэсэн чинь чи согтуу байна ш дээ яаж яваад байгаа юм бэ пизда минь гэсэн. Тэгээд эхнэр нь цагдаа дуудчихъя аа боль гэсэн чинь манай найз ч гэсэн цагдаагаа дууд гэсэн тавилдаа гэсэн чинь тавихгүй байсан. Тэгснээ манай найзыг хавсарч унагаасан тэгэхлээр нь би буугаад боль гээд салгаад манай найз бид хоёр машиндаа суугаад ажлын үүдэн дээр ирээд би буугаад манай найз модны зах орно гээд явсан. Эхлээд алгадсан чих нүүр лүү нь буулгаж ирээд дахиад ганц нэг алгадаад байх шиг байсан. Тэгснээ заамдалцаж хэрүүл хийж байгаад хавсарч унагаагаад дээрээс нь ганц нэг цохиод байх шиг байсан, тэгээд салсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №272 дугаартай “БГ-н биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 23-24-р тал/

5. Яллагдагч Б.Б-н “2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өглөө 11 цагийн үед ажилдаа машинаа бариад Тип топын уулзвараар хойшоо иргээд явж байсан чинь Приус 11 маркийн машин хойноос сигналдахаар нь зам тавиад өгсөн чинь хажуугаар гараад яваад өгсөн Хойноос нь дагаад явж байсан чинь гарцаар гарч явсан нэг эгчийг дайрах шахаад гараад явсан урд нь явж байсан 3-4 машиныг гүйцэж түрүүлээд баруун тийшээ эргээд орсон тэгээд би цаашаа явж байгаад ажил руугаа орох гээд Nexg кузов засвар луу эргэтэл хажуугаас ахиад сигналдаад ороод ирэхээр нь би, чи одоо түрүүнээс хойш яаж яваад байгаа юм бэ гарцаар гарж байгаа хүн амьтан дайрлаа шүү дээ гэтэл хуц пизда минь чамд ямар хамаатай юм гэхээр нь би бууж очоод алгадчихсан юм. Тэгсэн чинь бууж ирээд яаж байгаа юм пизда минь гэхээр нь хавирч унагаагаад босгосон өөр нэмж цохисон зүйл байхгүй. Би хүн амьтан дайрлаа шүү дээ аяар яваач гэсэн хуц пизда минь чамд ямар хамаатай юм гэхээр нь уур хүрээд нэг л алгадсан. Г-н  хохирлыг нөхөн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Гэм буруугаа ухамсарлаж байна. Хохирол мөнгө төгрөгөө барагдуулсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто гоёл” машин угаалгын газрын гадна Б.Гантулгыг яаж яваад байгаан, шахаж явлаа, соггуу байгаа юм уу гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж баруун хацарт нь алгадаж, хавирч унаган толгой руу нь өвдөглөж эрүүл мэндэд “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч БГ-н “би цонхоо онгойлгосон яаж яваад байгаа пизда вэ гээд шууд баруун шанаа руу цохисон яагаад байгаа юм бэ гээд буугаад ирсэн чинь гичий минь ална шүү гэсэн малгайтай цамцнаас доош дарж байгаад ална чамайг гөлөг минь пизда минь гээд байж болох бүх хараалыг хэлсэн. Тэгснээ дээш нь татаж босгож ирснээ чи гөлөг минь архи ууцан юм биш үү чамайг би цагдаад өгнө гэсэн. Шууд хавирч унагасан. Тэгэнгүүтээ дээрээс толгой руу нь өвдөглөсөн тэгээд босоод болилдоо яагаад байгаа юм бэ гээд би машин руугаа ороод суутал машины гупер өшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч П.М-н “Би машинаас буутал манай нөхөр татаад унагаасан чи яаж яваад байгаа юм бэ хүн амьтан аллаа шүү дээ гээд тэгээд би нөхрөө боль гээд ажил руу нь оруулсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Э-ны “Эхлээд алгадсан чих нүүр лүү нь буулгаж ирээд дахиад ганц нэг алгадаад байх шиг байсан. Тэгснээ заамдалцаж хэрүүл хийж байгаад хавсарч унагаагаад дээрээс нь ганц нэг цохиод байх шиг байсан, тэгээд салсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №272 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Б-н “би бууж очоод алгадчихсан юм. Тэгсэн чинь бууж ирээд яаж байгаа юм пизда минь гэхээр нь хавирч унагаагаад босгосон өөр нэмж цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 11 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто гоёл” машин угаалгын газрын гадна Б.Г-тай маргалдаж, баруун хацарт нь алгадаж, хавирч унаган толгой руу нь өвдөглөж, эрүүл мэндэд “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч Б.Б нь шууд санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч БГ-н эрүүл мэндэд “баруун чихний хэнгэргэн хальсны цооролт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

          2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

          Улсын яллагчаас шүүгдэгчид санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг санал нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдалд нь тохирсон бөгөөд хуульд нийцсэн байна. Харин шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай санал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай давхацаж байх тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ББ-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ял биелүүлэхийг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А