Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

2025      03        11                                            2025/ШЦТ/120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Д.У

Улсын яллагч Ц.Л

Хохирогч Б.А

Шүүгдэгч В.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Э-т  холбогдох эрүүгийн 2525000000054 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б овгийн В-ийн Э, Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цагдаа мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгай *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч В.Э нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” зочид буудалд найз охин болох В.А-тай  үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхи, зүүн чамархай, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Э мэдүүлэхдээ “Миний буруу, хохирогчоос уучлалт гуйсан” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.А мэдүүлэхдээ “5 дахь өдөр хагалгаа хийлгэнэ, нэхэмжлэх зүйлгүй, намайг заналхийлсэн. Би одоо маш их айдастай байгаа” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.А-н “2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн үед найз залуу болох Э-тай  уулзаад Дээдэс төвийн буудалд ороод 21 цагийн үед буудлаас гараад манай хоёр хүүхдийг авч цуг хоолонд орчихоод буцааж хүүхдүүдээ гэрт нь хүргэж өгчхөөд Э  хоёр найзтайгаа яриад Эрдэнэт их дэлгүүрийн караокед ороод байж байсан чинь Э ын найзууд болох М , Э хоёр нэг эрэгтэйн хамт ирээд бид нар караокед хүний нэг нэг пиво, нэг винотой хувааж уусан. Тэгээд 00 цагийн үед караокеноос гараад дэлгүүрээс 2 том пиво аваад бид 5 Дээдэс буудалд авсан өрөөндөө ирж ууцгаасан. Тэгээд байж байсан чинь М  найз эмэгтэй Э-тай  цуг энд хамт хоноё гэхээр нь би цуг явсан эрэгтэй найзыг нь хамт хоночихгүй юу их согтсон байна гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь М  уурлаад гараад явсан чинь Э , цуг явсан эрэгтэй нь хамт араас нь гарч яваад хэсэг байж байгаад тэр гурав буцаж орж ирээд бид гурав явлаа та хоёр хоно гээд гараад явсан. Тэгсэн Э  тэр гурвыг гаргаж хаалгаа хаачихаад намайг орон дээр хэвтэж байсан чинь чи хүн хонуулах дургүй байхад чинь намайг хараад ойлгодоггүй юм уу эргүү гичий чинь гээд дээр гарч суугаад миний толгой хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд 3-4 удаа цохисон. Тэгээд би болилдоо өвдөж байна гараа авалдаа гэсэн чинь миний хэлснийг тоохгүй байсан тэгээд би хэсэг нүүрээ дараад уйлсан чинь гараа аваа би дахиж толгой руу чинь цохихгүй гэхээр нь нүүрээ дархаа больсон тэгээд намайг дахиж цохиогүй. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн үед Э  урдаас ажлынхаа хувцастай ажлынхаа бууг зүүчихсэн гарч ирээд намайг 2 удаа хүчтэй алгадсан чинь би хойшоо саваад уначихсан. Тэгээд босоод ирсэн чинь дахиад нэг удаа алгадаад намайг Хаан банкны урд зогсоол дээр байсан машин руу чирч очиж машиндаа суулгаад явсан. Замдаа миний утас, цүнх хоёрыг авчихсан, намайг машин дотор хоолой боогоод 2-3 удаа алгадаад би чамайг 12 цагаас хойш гэрээсээ гаргахгүй гэж хэлдэг биздээ гарах гэж байгаа бол намайг амарч байхад гарч бай гээд байсан. Би Э-тай  2023 оны 12 дугаар сард танилцсан нэг гэрт орж хамт амьдраагүй. Энэнээс хойш сүртэй зодохгүй ч гэсэн 2-3 удаа надад гар хүрч байсан би ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй. Э  Орхон аймгийн дотоодын цэрэгт харуул хийдэг 24 цаг ээлжинд гараад 48 цаг амардаг юм. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ээлжтэй байсан. Э  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр над дээр ирэхдээ тэр өдөр ажилтай байсан болохоороо ажлынхаа хувцастай ажлынхаа буутай ирсэн. Гэхдээ над руу буу гаргаж буу тулгасан зүйл байхгүй. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зодуулахдаа би ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй намайг алгадаж хоолой боосон. 2024 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө намайг зодохдоо миний чих рүү алгадаад миний чихний хэнгэргийг цоолсон, баруун гарын шуу хэсэг хөхөрсөн, баруун нүд хөхөрсөн, цээж хөхөрсөн. Би 2024 оны 12 дугаар сарын 24-ний өглөө эмнэлэгт үзүүлсэн чинь хэнгэрэг цоорсон байсан тэгээд би хэнгэргэндээ наалт наалгасан. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Э  түргэн ууртай, хартай надтай дээрэлхүү ширүүн харьцдаг догшин авиртай хүн. Надад сэтгэл санааны хохирол учраагүй сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Э  надад удаа дараа гар хүрч байгаа болохоор би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 11-12-р тал/

2. Гэрч З.М ын “Би 2024 оны 12 дугаар сарын 23-ны 22 цагийн орчим найз болох Э , А  тэр хоёр дээр Э , Б  бид гурав Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт их дэлгүүрийн нэг давхарт байдаг караокед очсон. Тэгээд бид нар хүний гурав гурав пиво уусан. Тэгээд караокеноос 00 цагийн орчим гараад Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс буудлын 205 тоот өрөөнд орсон. Бид нар юм ярьж сууж байгаад 02 цагийн орчим би Э , Б  бид гурав буудлаас гараад Уртбулаг багийн 5-4 дүгээр байрны гадаа Б г булгаад бид хоёр гэртээ харьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/

3. Яллагдагч В.Э ын “Би 2024 оны 12 дугаар сарын 23-ний орой 23 цагийн үед Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт их дэлгүүрийн нэг давхарт байрлах караокед найз М , Э , Б , найз охин болох А  нарын хамт орсон. Тэгээд бид нар хүний гурав гурван пиво ууцгаасан. Шөнө 00 цагийн үед караокеноос гараад Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Дээдэс нэртэй зочид буудалд 205 тоот өрөөнд тавуулаа орсон. Буудал дотор дахин хоёр, хоёр пиво уугаад юм ярьж сууцгаасан. Тэгээд 03 цагийн үед М , Э , Б  гурав гэртээ харьцгаана гээд гараад явсан. Тэгээд би найз эмэгтэй А тай үлдээд хоорондоо хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгсэн найз охин А  чи найзуудыгаа хэсэг суулгасангүй, араас гарч дуудаж авч ирсэнгүй гэх мэтээр хэлээд байхаар нь би хүмүүс гэртээ харьж амарна гэж байхад би яах юм бэ одоо унтаж амарцгаая одоо больчихооч гэсэн чинь болихгүй маргалдаад байхаар нь би баруун зүүн шанаа хэсэг рүү нь баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадсан. А д учирсан гэмтлийг би учруулсан. Би баруун, зүүн гараараа 2 чих рүү нь нэг нэг удаа алгадаж цохисон тэгэхэд хэнгэрэг нь хагарсан байх” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р тал/

4. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 148 дугаартай “Б.А-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхи, зүүн чамархай, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зүүн чихний хэнгэргэн хальс цоорол гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч В.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” зочид буудал дотор найз охин болох В.А г үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхи, зүүн чамархай, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Имйд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-т  1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.А-н “Э  тэр гурвыг гаргаж хаалгаа хаачихаад намайг орон дээр хэвтэж байсан чинь чи хүн хонуулах дургүй байхад чинь намайг хараад ойлгодоггүй юм уу эргүү гичий чинь гээд дээр гарч суугаад миний толгой хэсэг рүү хоёр гараараа ээлжлээд 3-4 удаа цохисон. 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн үед Э  урдаас ажлынхаа хувцастай ажлынхаа бууг зүүчихсэн гарч ирээд намайг 2 удаа хүчтэй алгадсан чинь би хойшоо саваад уначихсан. Тэгээд босоод ирсэн чинь дахиад нэг удаа алгадаад намайг Хаан банкны урд зогсоол дээр байсан машин руу чирч очиж машиндаа суулгаад явсан. Би Э-тай  2023 оны 12 дугаар сард танилцсан нэг гэрт орж хамт амьдраагүй. Энэнээс хойш сүртэй зодохгүй ч гэсэн 2-3 удаа надад гар хүрч байсан би ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй. Э  надад удаа дараа гар хүрч байгаа болохоор би энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг, яллагдагч В.Э ын “би баруун зүүн шанаа хэсэг рүү нь баруун, зүүн гараараа нэг нэг удаа алгадсан. А д учирсан гэмтлийг би учруулсан. Би баруун, зүүн гараараа 2 чих рүү нь нэг нэг удаа алгадаж цохисон тэгэхэд хэнгэрэг нь хагарсан байх” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 148 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч В.Э нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дээдэс” зочид буудалд В.А-тай  үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, толгойн тус газарт нь 3-4 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхи, зүүн чамархай, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Шүүгдэгч В.Э нь шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж, хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

          Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

          Гэмт хэргийн улмаас хохирогч В.А гийн эрүүл мэндэд “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхи, зүүн чамархай, цээжинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор, уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгах нь зүйтэй.

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Э-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн В-ийн Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-г 320 /гурван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Э-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-т  оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч В.Э-т  оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт эдлүүлэхээр тогтоож, ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС