Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2436005100412 дугаартай, хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 2006 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаадаг, ам бүл-4, эцэг эх, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* *******  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт “АТОМ” баарны гадна  шөнийн 00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч ******* нүүрэн тус газар цохисны улмаас нүүр хэсгээрээ замын тэмдэглэгээний шон мөргөж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

- Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл   (хавтаст хэргийн 1 дэх тал),

- Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр цэрэг халагдсан юм. Тэгээд найзууд дуудаад бөөнөөрөө баар ороод уугаад сууж байтал Уртнасан ах намайг таньсангүй гэж хэлээд маргаж байтал хамгаалагч ах бид нарыг хөөж гаргасан. Тухайн үед бид нарыг маргаж байхад манай найзыг нэг хүн барьчихсан байхаар нь би очоод найзыгаа аваад зогсож байтал Гигант төвийн харанхуй гудам руу тэнд байсан залуучууд ханараад явахаар нь бид хэд бас тийшээ алхаж байтал миний өмнө Уртнасан тулж ирээд намайг элэгдэж унагаагаад хажуу талаас 3-4 залуучууд хөл, гар руу өшиглөөд, цохиод байсан. Баарны хамгаалагч бид нарыг хөөгөөд гаргасан, тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад зогсож байтал хажууд манай нэг найзыг бас нэг залуу барчихсан байхаар нь би очиж найзыгаа аваад зогсож байтал Гигант төвийн хажуугийн харанхуй гудамж руу тэнд байсан залуучууд ханараад явахаар нь бид хэд бас тийшээ алхаж байтал миний өмнө Уртнасан тулж ирээд намайг элэгдэж унагаагаад тэгээд хажуугаас 3-4 орчим залуучууд хөл гар руу өшиглөөд цохиод байсан, тэгсэн нэг залуу нь одоо хаяа гээд орилтол бүгд зугтаад явчихсан юм..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

-Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би найзуудынхаа хамт Атом бааранд ороод сууж байтал ЗХ-123 дугаар ангид цуг алба хаасан залуучууд хамт ахлах дарга нартайгаа хамт орж ирсэн, тэгээд баар хаах дөхөөд гарахдаа би цамцаа мартсан байсан тул цамцаа авахаар ороод гараад иртэл Уртнасан, Хас-Очир хоёр уулзаад зогсож байсан, тэгэхээр нь би хажуугийн тамхины цэг дээр очоод тамхи татаад зогсож байтал тэр хоёрын уулзаад зогсож байсан газар бужигнаан болоод явчихсан тэгэхээр нь гүйгээд очтол манай найз Хас-Очир газар хэвтэж байсан, тэгэхээр нь би ******* боль гээд тарцгаасан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...гадаа гараад үүдэнд тамхи татаад зогсож байтал тэнд байсан залуучууд манай халагдсан цэргүүдтэй маргаад байж байтал Хас- Очир гэх залуу баарнаас гарч ирээд 123-ийнхан хаана байна ална гээд орилоод Уртнасан чамайг би цэрэгт алж чадаагүй одоо ална гээд ирэхээр нь би уулзааж чи яасан юм би чамд хийсэн гэм байхгүй гээд хэлтэл замын цаад тал руу гараад орилоод байхаар нь очихгүй байтал Хас-очир өөрөө над дээр хүрч ирээд намайг заамдаж аваад миний уруул хэсэгт цохиод миний малгай унасан энэ үед манай хамт явж байсан сургагч ахлагч намайг татаж аваад боль одоо явцгаая гээд араас татсан би энэ үед Хас-Очирын цээж хэсэгт тулчихсан байсан би цохиогүй байсан тэндээсээ салаад тамхи со-руу алхаж байтал Хас-очир гартаа чулуу барчихсан гүйгээд ирэхээр нь би цээж хэсэгт нь түлхээд холдуултал надтай хамт явж байсан хэд чи одоо боль яагаад байгаа юм гээд хэлтэл цаанаас нь нэг найз нь гүйж ирээд ******* аваад явсан. Бид хэд алхаж явсаар байгаад 62 айлын эмийн сангийн эсрэг талаас такси бариад шууд 123-р анги дээрээ ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

            -Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уртнасан луу хандаж орилоод би чамайг цэрэгт байхад алж чадаагүй одоо ална гээд гүйж ирээд Уртнасанг цохиод авахаар нь би хэд наанаас нь очиж зодоон болохоос өмнө Уртнасанг татаад авчихсан бид хэд цааш эргээд алхаж байтал Хас-Очир бид хэдийн араас гартаа чулуу барчихсан гүйж ирээд Уртнасанг хайгаад орилохоор нь , Ууг Ууганбаатар бид 3 барьж аваад чи одоо боль ахын дүү хэнд өш санаад байгаа юм гээд тайвшруулаад зогсож байтал цаанаас нь найз нь гүйж ирээд буцаагаад аваад явсан. Бид 4 лээ цааш алхаж 62-ийн тэндээс такси бариад явцгаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 10 дугаар сарын 15-ны орой эгч Анужинг ажлаас нь авахаар Атом бааранд найз хамт 78-18 ХОЕ улсын дугаартай авто машинтай ирсэн. Тэгээд эгчийг аваад гарч ирээд Атом баарны гадна талд баахан залуучууд маргаан хийж байсан. Би тухайн үйл явдлыг харахад Зоогий /Хас-Очир/ гээд хар саравчтай малгайтай цайвар өнгийн өмдтэй хар өнгийн цамцтай залуу архи согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн байдалтай хүмүүс рүү орилж дайраад байсан. Тухайн Зоогий гэх залуу найзуудтайгаа нийлээд миний таньдаг гэх залууг цохисон. эргүүлээд нүүрэн хэсэгт нь цохиход Зоогий гэх залуу нүүрэн хэсгээрээ замын тэмдэглэгээний шон мөргөөд хамраа бариад яваад байсан. Тэгээд бид нар удалгүй хөдлөөд явсан. Анужин, Төгөлдөр, Тэмүүлэн бид нар хамт машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-23 дахь тал),

-Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “... гэдэг залууг таниад мэндлээд өнгөрсөн. Тэгээд явах гэж байхад Төөгий гээд найз бид хоёртой машин дотор юм яриад байж байтал хүмүүс маргалдаж байсан. Тэгээд бид нар машинаасаа буугаад гараад харсан. Хүмүүс маргалдаад зодоон болсон Миний тантдаг зодолдож байсан., ... Миний санаж байгаагаар зодоод маргаан Зоогий гэх залуугаас болж үүссэн. Зоогий гэх залууг Хас-Очир гэдэг. Зоогий хар саравчтай малгайтай цайвар өнгийн өмдтэй хар өнгийн цамцтай залуу байсан тухайн залуу архи согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн байдалтай хүмүүс рүү орилж дайраад хэрүүл маргаан үүсгэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

-Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1060 дугаартай “...******* хамар ясны далд хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхины урд хэсэгт цус хуралт, дээд уруулын гадна, дотор хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний баруун хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн цаг хугацааны хувьд 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. ******* биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт “АТОМ” баарны гадна  шөнийн 00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, улмаар хохирогч ******* нүүрэн тус газар цохисны улмаас нүүр хэсгээрээ замын тэмдэглэгээний шон мөргөж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан   гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч *******ын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Шүүгдэгч ******* нь  хүний биед нь халдаж цохисон үйлдэл нь  өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан.

2.3. Шүүгдэгч, хохирогч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Дээрх гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл мөн нөлөөлсөн байна гэж үзлээ.

2.4. Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

3.1. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

   3.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбар өгсөн болно.

3.4. Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), оршин суугаа хаягийн бүртгэлийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдлоо.

3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.6. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, тус торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар СД-1 ширхгийг хураагдаж ирснийг хэргийг хадгалах хүртэлх хугацаагаар хадгалахыг тус тус дурдах нь зүйтэй гэх санал, дүгнэлт

3.7. Хохирогч Т.Хас-Очир нь хохирол хор уршиг нэхэмжлээгүй, шүүхэд баримт ирүүлээгүй байх тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.9. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.

3.10. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн СД-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалах, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 04 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн СД-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хохирогч Т.Хас-Очир нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС