| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2017/02842/И |
| Дугаар | 101/ШШ2017/02890 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2017/02890
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар
зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар К.А, Ш.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар 2004-09-24-ний өдөр төрсөн Ц.Ан-г эх К.А-гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар 2004-09-24-ний өдөр төрсөн Ц.А-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ш.Ц-оос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Хариуцагч Ш.Ц 1 өрөө орон сууц худалдан авахад зориулж байрны 50 хувь болох 30.000.000 төгрөгийг 2018-03-01-ний өдөр нэхэмжлэгч К.А-д өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг баталгаажуулсугай.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хүүхдийн нэг жилийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68316 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох. 60.000.000 төгрөгний эд хөрөнгөд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 307950 төгрөгний тал хувь 153.975 төгрөгийг БЗД-ийн татварын хэлтэсээс гаргуулан нэхэмжлэгч К.А-д олгох, хариуцагч Ш.Ц-с 153,975 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэх эдэдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх К.А , эцэг Ш.Ц нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг дурдсугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Дэжидмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА