| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0057/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/69 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Е.Хулан |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг **************5 оны 0******* дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, барилгын засалчин ажилтай, ам бүл *******, эцэг, эхийн хамт Говь-Алтай аймгийн Цээл сумын ******* дугаар баг “Баянгол” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ********************* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *********************/ШЦТ/1*******9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1*******.5 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж байсан, овогт /РД:ДН99**************14/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь **************4 оны дугаар сарын 1*******-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу **************5 оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан /амьсгал дахь спиртийн агууламж 1.65 хувь/ үедээ эзэмшлийн улсын дугааргүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй “Toyota Mark II Grande” маркийн автомашиныг жолоодсон хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна.” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. **************5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Баяраа гэх айлд бууз хийлцэх гээд байж байтал орж ирээд хамт ороё гэхээр нь тэгье гээд хамт очиж *******.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж уучхаад дахиад ийн хамт дэлгүүр орж *******.5 литрийн ******* ширхэг “Сэнгүр” нэртэй пиво аваад очоод хувааж уучхаад байж байтал ийн утас дуугараад эхнэр нь төрөөд удаагүй байсан тул боолт хийлгэх цаг болчихлоо гээд утсаар дуудсан. Би хамт гэр рүү нь очоод гэрийн гаднах машинаа асаатал шар гэрэл нь ассан байхаар нь “машинд чинь бензин хийж өгье гээд клонк орчхоод ирье” гэсэн чинь “тэг тэг” гэхээр нь унаж явж байгаад цагдаад баригдсан. Драгерь үлээхэд 1.65 хувийн согтолттой байна гэж надад харуулсан. Би ид шинэ хүүхэдтэй болсон гэж машинд нь бензин хийж өгөх санаатай клонк руу явж байгаад цагдаад баригдсан. Тухайн үед би бага зэрэг уусан болохоор согтоогүй гэж бодоод машин барьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-44/
Гэрч : “**************5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр манай гэрт ******* очоод надаас “пиво уух уу” гэж асуусан. Тэгээд би *******ын хамт дэлгүүр орж *******.5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво авсан. Тэгээд байж байтал Жавхаа ирээд гэрт очиж бид ******* пиво хувааж уучхаад манай эхнэр хагалгаанд ороод удаагүй байсан тул хоол унд хийж өгөхөөр мөн сумын эмч ирсэн боолт хийж байсан. Тэгээд би машинаа халаах гээд асаатал шар гэрэл нь ассан байсныг ******* харчхаад найз нь машинд чинь бензин хийж өгье клонк ороод ирье гэхээр нь тэг тэг гэж хэлээд гэр рүүгээ орсон. Удалгүй ******* цагдаад баригдсан талаар утсаар хэлсэн. Тухайн тээврийн хэрэгслийг би **************0 онд хүнээс авсан ба миний эзэмшилд байдаг, өнгөрсөн жил авто тээврийн үзлэгт тэнцээгүйн улмаас авто тээврийн бүртгэлээс хасуулсан. ******* миний машиныг надаас зөвшөөрөл авч унаж явсан. Машинаа өгч явуулснаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-1*******/
Гэрч : “**************5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Сайхан-Овоо сумын төвөөр эргүүл, шалгалтын ажлаа хийж явтал номер дугааргүй, Тоёота гранд марк-******* маркийн машин явж байхаар нь зогсоож шалгатал ямар ч бичиг баримтгүй Гансүх овогтой гэх хүн жолоодож явсан. Торгуулийн багажаар шалгахад **************4 оны сард Хан-Уул дүүрэгт нэг жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан тул цагдаагийн кобон дээр авч ирж драгерь багаж үлээлгэн шалгахад 1.65 хувийн согтолттой байсан тул цагдаагийн ахлах дэслэгч Ш.Ууганбаярт хүлээлгэн өгсөн. гэх хүний тээврийн хэрэгсэл гэж ярьж байсан. Сайхан-Овоо сумын ******* дугаар баг МТ колонкын урд талд явж байхад нь зогсоож, шалгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/
Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “**************5 оны ******* сарын 07-ны өдөр *******0 цаг ******* минутад ******* 1.65 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн *******/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 5-9/
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **************4 оны сарын 1*******-ны өдрийн **************4/ЗШ/151******* дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн *******5-*******/
Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “ДН99**************14 регистрийн дугаартай ын жолооны үнэмлэхийн дугаар 118*******771, жолооны үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн *******0/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн **************/
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ********************* оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1*******9 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-54/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа **************5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота марк-*******” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /1.65 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /********************* оны 1******* сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ *******7.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.*******0, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******ын **************4 оны дугаар сарын 1*******-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ **************5 оны ******* дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота марк-*******” загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /1.65 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Туснай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын **************5 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, *******700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, *******.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******6.1, *******6.******* дугаар зүйлийн 1, *******, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, *******700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР