| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2018/03670/И |
| Дугаар | 101/ШШ2019/00317 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2019/00317
| 2019 оны 01 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2019/00317 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, О /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б /регистрийн дугаар /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат, хариуцагч М.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, гэрч Э.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.О нь М.Б д 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг Хаан банкны ******* тоот дансаар 2 тасалж шилжүүлэн зээлдүүлсэн.
Миний мөнгийг аваад Ланд 200 маркийн автомашиныг барьцаанд тавихаар харилцан тохиролцсон боловч барьцааны автомашинаа аваад явсан учир цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан боловч иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хэрэгтэй хэмээн хэрэгсэхгүй болгосон.
Тухайн үед зээлийн гэрээг байгуулаагүй байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нотариат дээр Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулан 5 хувийн хүүтэйгээр /гэрээнд 01 сар гэж алдаатай бичсэн/ 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангитай харилцан тохиролцсон.
Харин гэрээний хугацаа дууссан боловч нэг ч төгрөг өгөөгүй, өдөр хоног өнгөрөөсөөр өнөөдрийг хүрлээ.
Иймээс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан байгаа. Гэрээний дагуу зээлүүлсэн 10,000,000 төгрөг болон 5,000,000 төгрөгийн алданги, нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч М.Б гаас гаргуулахаар нэхэмжлэж байна. Хамтран хариуцагч Э.Г*******эс татгалзсан гэв.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 онд М*******, Ч******* нар над дээр ирж, машинаа 10 сая төгрөгийн барьцаанд тавья гэсэн. Тэгээд би Д.О т зуучилж өгөөд 10 сая төгрөгөө Э.Ган-Эрдэнийн дансруу шилжүүлээд Э.Г******* авчирч өгсөн. Тэгээд зээлсэн мөнгөөрөө тоглоод алдсан. Дараа нь машинаа ав, 10 сая төгрөгөө төл гэхэд машинаа авах нөхцөл бүрдэхгүй байсаар байгаад Д.О гадагшаа явсан байсан. Гэтэл цагаан сарын өмнө ирээд машинаа аваад явсан байсан. Та яагаад машинаа аваад явсан бэ гэхэд миний машин тоос шороонд дарагдаад байгаад байна. Д.О тэй холбогдож болохгүй байна гэсэн. Тэгвэл та мөнгийг нь өг гэхэд надад 7 сая төгрөгийг өгсөн. 3 саяыг нь яах гэж байна вэ гэхэд М******* ах миний дүү аргалаад өгөөч 3 сая төгрөг байхгүй байна гэсэн. Үүний дараа би Ч*******д 20 сая төгрөг зээлүүлээд, тэр мөнгийг нь төлөөд өгчхөөч гэхэд за хэлсэн. Тэгээд би 7 сая төгрөгийг нь Д.О т өгөх гэтэл утас нь холбогдохгүй байхгүй байсан. Тухайн зээлийг авахад Ч*******, М******* 2 хамт байсан, хамт үрсэн. Тэгээд би 20 сая төгрөгөө авъя, 10 сая төгрөгөө өгье гэхэд дараа нь Ч******* хэрэгт ороод шоронд явсан. Нэгэнт ийм асуудал үүссэн учраас би 10 сая төгрөгийг төлье гэсэн. Тухайн үед бүх утас нь холбогдохгүй байсан. Тэгээд надад ямар ч бичиг цаас байгаагүй учраас бичиг бичиж өг гээд нотариат дээр очиж учраа хэлээд төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Иймээс би яг 7 сая төгрөг авсан, нөхцөл байдлаас болоод 10 сая төгрөгийг нь төлье гэсэн байр суурьтай байна. 15 сая төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч М.Б д холбогдуулан, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 19,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хамтран хариуцагчаар татсан Э.Г*******эс болон нэхэмжлэлийн шаардлагын 4,500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үндсэн зээл 10,000,000 төгрөгийг Төлбөр барагдуулах гэрээний дагуу алданги 5,000,000 төгрөгийн хамт нийт 15,000,000 төгрөгийг хариуцагч М.Б гаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч М.Б нь бусдад мөнгөний хэрэгцээ гарахад зээлж авсан, намайг өөртөө мөнгө зээлж аваагүйг нэхэмжлэгч Д.О мэдэж байсан, зээлсэн 10,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, өөртөө мөнгө зээлж аваагүй тул алданги төлөхгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөгийг зөвшөөрч талууд маргаж байна.
Талууд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулж, төлбөр төлөгч М.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр амаар байгуулсан хэлцлийн дагуу авсан 10,000,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлбөр авагч Д.О т төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч нь өөрийн өмчлөлдөө дээрх 10,000,000 төгрөгийг аваагүй, бусдад зориулж зээл авсан болох нь хэрэгт авагдсан гэрч С.М*******, Ц.Ч*******, Э.Г******* нарын мэдүүлэг болон өөр хүнд зээл авч өгч байгааг нэхэмжлэгч Д.О мэдэж байсан гэх нэхэмжлэгч талын тайлбар зэргээр тогтоогдов.
Дээр дурдсан мөнгө зээлж буй үйл баримтыг дүгнэхэд, хариуцагч М.Б д Иргэний хуульд заасан зээлийн гэрээний үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч алданги төлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзэж, хариуцагч М.Б гийн бодитоор авсан 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.О т олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б гаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА