Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн *******, 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2*******22000000019 дугаартай хэргийг 202******* оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг Боржигоны *******11 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 0 дугаар сарын 2*******-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14******* дугаар зүйлийн 14*******.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, овогт /РД:ЙК9*********************18/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хойд талд байх асфальтан замаар өөрийн эзэмшлийн 80-*******0 ДУЭ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2.3*******%) үедээ жолоодсон, мөн 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хойд талд байх асфальтан замаар өөрийн эзэмшлийн 80-*******0 ДУЭ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 2.3*******%) үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. а “Жолоочид дараах зүйлийг хориглоно: …согтууруулах ундаа, …хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын бродюр шахаж байрлуулсан байсан эзэмшлийн *******2-10 ДУА улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн автомашиныг мөргөж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Надад прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 1******* цаг өнгөрч байх үед гэрээсээ гарсан. Тухайн үед би 80-*******0 ДУЭ улсын дугаартай, цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод гарсан. Тэгэхдээ би эхнэрээ ажилд нь хүргэж өгөх зорилгоор явсан юм. Тэгээд эхнэрийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах "Хими цэвэрлэгээний газар"-т буулгаж өгчхөөд буцаад гэр рүүгээ явах замдаа Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах "Дундговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын хойд талын асфальтан зам дээр замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан *******2-10 ДУА улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хойд тал руу өөрийнхөө жолоодож явсан машины жолооч талын урд хэсгээрээ мөргөсөн. Тухайн үед сандарч яахаа мэдэхгүй болоод цааш явж байрнуудын дунд ороод зогссон. Тэгээд тэндээ байж байтал цагдаа ирж намайг ажил дээрээ авч ирээд драгерь үлээлгэсэн. Тухайн үед надаас 2.3******* хувийн согтолт илэрсэн. Энэ машин миний эзэмшлийнх бөгөөд би 2024 оны ******* дугаар сард "Нет капитал ББСБ"-аар худалдан авсан. Одоо энэ машин *******.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Би тухайн өдөр гэртээ найз Жавхлантөгсийн хамт 1 ширхэг "Нийслэл" нэртэй 2.******* литрийн савлагаатай пиво мөн нэг, нэг ширхэг 0.******* литрийн савлагаатай пиво уусан байсан юм. Тэгээд пиво ууж дуусахад эхнэрийг ажил руу нь хүргэж өгөх шаардлагатай болоод би машинаа унаад гарсан. Би уг машины хохирлыг бүрэн барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-*******0/

Иргэний нэхэмжлэгч “...Би 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр өөрийн эзэмшлийн *******2-10 ДУА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 1******* цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын хойд талын баруунаас зүүн чиглэл бүхий 1 урсгалтай асфальтан замын нэгдүгээр эгнээнд замын хашлага руу шахаж зогсоод Дундговь аймгийн Хаан банкны салбар руу орсон. Тэгээд Хаан банк руу орж 1 цаг гаран болоод гараад иртэл миний машины хойд гуперийн жолооч талын хэсгийг машин мөргөөд хагалчихсан байсан ба миний машиныг мөргөсөн машин байгаагүй. Тэгэхээр нь би өөрөө цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед 1******* цаг 43 минут болж байсан. Би тухайн үед тэр хавиар байгаа эсэхийг шалгахад камер байгаагүй. Тэгээд би тэр хавиар явж байсан хүмүүсээс “машин мөргөснийг харсан хүн байна уу” гэж асуугаад байж байтал нэг танихгүй залуу “манай байрны гадна урд талын гупер нь хагарчихсан машин зогсож байна лээ” гэж хэлэхээр нь би гэрийг нь заалгаад яваад очтол Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах Цаг уурын газрын замын эсрэг талын байрны зүүн талын зогсоол дээр цагаан өнгийн 80-*******0 ДУЭ улсын дугаартай машин зогсож байсан бөгөөд уг машины жолооч талын урд гупер, крыло, гэрэл зэрэг нь эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд хараад байхад миний машиныг мөргөсөн байх боломжтой байсан. Тэгэхээр нь өмнө нь миний өгсөн дуудлагын дагуу ирсэн цагдаа руугаа дахин залгаад болсон асуудлыг хэлсэн. Тэгээд цагдаа ирсэн. Цагдааг ирээд удаагүй байхад 20 гаран насны согтуу залуу хаанаас олоод ирэв гэж хэлээд гараад ирсэн. Тэгэхээр нь хаанаас ч хамаагүй чамайг олно шүү дээ гэж хэлсэн. Тэр залуу миний машиныг мөргөж зугтаагаад өөрийнхөө машиныг байрны гадна үлдээгээд өөрөө холоос хараад байж байсан юм шиг байна билээ. Тэгээд би тэр залуугаас “чи яагаад машин мөргөчхөөд зугтаагаад явчхав” гэхэд “би айгаад сандраад тэр чигээрээ явчихсан юм” гэж хэлсэн. Миний машин зүгээр байсан, энэ талаар манай гэрийнхэн мэдэж байгаа. Энэ машин миний өөрийн машин байгаа юм. Надад миний машин мөргүүлсэн байх үеийн зураг байгаа. Тэр зураг нь би машинаа мөргүүлсэн газраас огт хөдлөөгүй байх үеийн зураг. Мөн миний машиныг мөргөсөн машиныг анх олсон үеийн зураг байгаа юм. Л.Ням-Адъяа миний машин үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 1*******-1)

Гэрч “...Би 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байх үед 1*******, 1 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багт байрлах “Ахмадын хороо”-ны хойд талын засмал зам дээр байсан машиныг мөргөөд явчихсан байна гэж дуудлага ирсэн. Дуудлагын дагуу яваад очиход цагаан өнгийн “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг засмал замын нэгдүгээр эгнээнд тавьсан байхад нь хойд гуперийнх нь зөв талын арын хэсгийг мөргөсөн байсан бөгөөд ослын газарт мөргүүлсэн машин нь байсан. Харин мөргөсөн машин нь байгаагүй. Тэгээд мөргүүлсэн машины жолооч гэх эмэгтэйтэй уулзахад “би машинаа энд тавиад Хаан банк руу орчхоод иртэл миний машиныг мөргөөд явсан байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн хэсэг газрыг харахад хяналтын камергүй байсан. Мөн машины эвдрэлүүдийг харахад цагаан өнгийн Приус-20 маркийн машин мөргөөд явсан байх шиг байсан. Тэгээд байж байтал Сайнцагаан сумын дугаар багт байрлах байрнуудын дундаас нэг эрэгтэй гарч ирээд байрнуудын хойд талд юм мөргөсөн машин зогсож байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яваад очтол жолооч талын урд хэсгээрээ юм мөргөсөн цагаан өнгийн Приус-20 маркийн машин зогсож байсан. Тэгтэл машины хажууд эзэн нь гэх зүс таних ******* согтуу байдалтай зогсож байсан. Би явж очоод “яасан юм, юу болсон юм” гэхэд ******* “уучлаарай ахаа, миний буруу би жолоо барьж яваад мөргөчихсөн юм” гэж хэлж байсан. Тухайн үед *******гаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул Л.Ням- Адъяаг аймгийн цагдаагийн газар авч ирээд драгерь үлээлгэхэд 2.3******* хувийн согтолттой гэж гарсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20)

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1********************* дугаартай “ эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн *******210 ДУА улсын дугаартай автомашинд учирсан шууд зардлын дүн-3**************.000 төгрөг, шууд бус зардлын дүн -40.000 төгрөг, нийт дүн-40*******.000 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн 24-2*******)

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19*******1 дугаартай “Нэткапитал ай жи эл ХХК”-ны эзэмшлийн “Тоёота приус-20” маркийн 80*******0 ДУЭ улсын дугаартай автомашинд учирсан шууд зардлын дүн-1.*******0.000 төгрөг, шууд бус зардлын дүн -182.*******00 төгрөг, нийт дүн-1.4**************.*******00 төгрөг” гэх хохирлын үнэлгээний тайлан (хх-ийн *******)

202******* оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрийн 2 дугаартай “...Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.*******-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдрэх гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул жолооч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт 80-*******0 ДУЭ улсын дугаартай "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг 2.3******* хувийн согтолттой жолоодож Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3..а дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж замын 1 дүгээр эгнээнд зогсож байсан эзэмшлийн *******2-10 ДУА улсын дугаартай "Toyota Prius-20" маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан гэх шалтгаант холбоотой байна” гэх мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 33-34)

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1)

Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “2024 оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 19 цаг *******0 минутад нь спиртийн агууламж 2.3******* хувь” гэжээ. (хх-ийн 2-3)

Цагдаагийн ерөнхий газрын “...*******...жолооны үнэмлэхийн төлөв: Эрх хасагдсан. ...Зөрчлийн тухай хууль 14..*******.1, 2024-11-29, 202*******-11-29, 1 жил...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн *******4 тал) Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 2024/Ш/8*******9 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн *******-*******9)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн *******0)

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 201******* оны 0 дугаар сарын 2*******-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн **************-2)

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэлд: “ЙК9*********************18 регистрийн дугаартай гийн жолооны үнэмлэхийн дугаар 1*******431*******1, үнэмлэхийн төлөв “эрх хасагдсан” гэжээ. /хх-ийн /

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын хойд талд байх асфалтан замаар өөрийн эзэмшлийн 80-*******0 ДУЭ улсын дугаартай “Tоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн 2.3******* хувийн согтолттой үедээ жолоодож явахдаа замын хашлага шахаж байрлуулсан байсан эзэмшлийн *******2-10 ДУА улсын дугаартай “Toёота приус-20” маркийн автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн /2023 оны 12 сарын 0-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 2.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан ..тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.

Шүүгдэгч *******гийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14. дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1 дэх хэсэгт заасан “жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр өөрийн эзэмшлийн 80-*******0 ДУЭ улсын дугаартай “Toёота приус-20” маркийн автомашиныг согтуурсан үедээ 2.3******* хувийн согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг, мөн өдөр эзэмшлийн *******2-10 ДУА улсын дугаартай “Tоёота приус-20” маркийн автомашиныг мөргөж хохирол учруулан зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч *******гийн 2024 оны 12 дугаар сарын 1-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцаа замын хашлага шахаж байрлуулсан *******2-10 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас иргэний нэхэмжлэгч 40*******.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 1********************* дугаартай авто машин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд учирсан 40*******.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ******* төлж барагдуулсан болох нь “******* миний машин үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх /хх-ийн 1*******-1/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “эгчээсээ мөнгө зээлээд хохирлыг төлсөн” гэх мэдүүлгүүд болон шүүхээс иргэний нэхэмжлэгч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгчийн иргэний нэхэмжлэгч учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болохыг дурдлаа.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******г 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээр тогтоон, энэ хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******., 3*******.8, 3*******.10, 3*******.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт заасан гэмт хэргийг, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулан шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар оногдуулсан /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч *******г 8/найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8/найм/ сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай. *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай. *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******. дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. . Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР