| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2536000000027 дугаартай, 319/2025/0059/Э индекстэй хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 15-16 өдөр шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч нүүрэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, дээд доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:
1.1. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), 1.2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны орой гэртээ байж байтал 20 цагийн орчимд манай найз болох над руу утсаар холбогдож “Рояал” нэртэй зочид буудлын 308 тоотод хүрээд ирээч гэхээр нь очсон. Бид хоёр архи уугаад сууж байтал манай хуурай дүү болох гаднаас орж ирсэн. Улмаар бид хоёр 0.5 граммын “Агар” нэртэй архи, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уусан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Тухайн ууж байсан архи, пиво зэргийг ууж дуусгаад найз болох буудалдаа үлдэж, бид хоёр “Х” нэртэй бааранд орж нэг ширээнд суугаад би 0.5 граммын граммын “Сэнгүр” нэртэй нэг шилтэй пиво захиалж уунгаа бид хоёр бүжиглэж байгаад нойл орчхоод гараад ирэхэд манай арван жилд нэг сургуульд байсан Баяраа гэх залуу таараад бид хоёр маргалдаж байгаад салсан. бид хоёр явах гээд гадагшаа гарч машиндаа суугаад хөдлөх гэж байхад Баяраатай хамт явж байсан ******* гэх залуу араас гарч ирээд намайг машинаас чирч буулгаад газарт унагааж миний нүүрэн тус газарт нэг удаа өшиглөсөн. Тэгж байхад надтай хамт явж байсан машинаас бууж ирээд бид хоёрыг салгасан. Миний зүүн талын нүд болон зүүн талын чихний арын хэсгээр өвдөж, зовуурь ихтэй байна. Би гомдолтой байгаа тул хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгнө үү ...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8 дахь тал),
1.2. Хохирогч дахин өгсөн “...Одоо надад өвдөж байгаа зүйл алга байна. Миний бие бүрэн эдгэсэн. ******* миний хохирлыг барагдуулсан. Надад эмчилгээний мөнгө 700,000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Би гомдол саналгүй байна. Би эмнэлгийн байгууллагаар үзүүлсэн зүйл байхгүй. Эмнэлэгт хэвтсэн зүйл байхгүй. Би нийгмийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45 дахь тал),
1.3. Гэрч “...Тухайн өдөр би найз ******* болон Төгсөө нарын хамт 23 цагийн үед “X” бааранд орсон. Бид хэд танд байхад арван жилд нэг сургуульд суралцаж байсан гэх залуутай таарсан. Улмаар бид хоёр ах дүүгийн асуудлаас болж маргалдаж барьцалдаж авахад тэнд байсан хүмүүс салгасан. Тэрнээс болж надтай хамт явж байсан ******* гэх залуу намайг өмөөрч баарны гадна нүүрэн тус газар өшиглөсөн гэж сүүлд сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 дахь тал),
1.4. Гэрч А.гийн “...Тус өдөр намайг гэртээ байж байхад манай хуурай ах болох над руу утсаар холбогдож “Рояал” нэртэй зочид буудалд хүрээд ирээч, ах нь архи уучихсан байгаа болохоор ирээд миний машин бариад өгөөч гэж дуудсан. Би тус буудлын 308 тоотод очиход Б6 ах архи уугаад сууж байсан. Тэгээд удалгүй бид хоёр гараад Ховд зочид буудлын караоке орж хэсэг дуулж байгаад улмаар X бааранд очсон. Тэнд очиж ах нэг лаазтай пиво авч уусан. Бид хоёр бүжиглэж байгаад ах нь нойл орчхоод ирье гээд нойл явсан. Би бүжиглэж байгаад эргээд харсан чинь Б. ах Баяраа гэх залуутай маргалдаад зогсож байхаар нь очиж салгаж аваад явах гээд баарнаас гарч машиндаа суухад араас тухайн бааранд Баяраатай хамт явж байсан ******* гэх залуу гарч ирээд машины хаалга онгойлгож ыг чирч буулгахдаа ах халтирч унах явцад нүүрэн тус газар нэг удаа өшиглөөд авахаар нь би очиж салгаж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12 дахь тал),
1.5. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... “Би Б.ыг машинаас татаад буулгахад халтираад унасан. Тэгэхээр нь нүүрэн хэсгийн зүүн нүд хавьцаа өшиглөсөн. Тэгтэл дүү нь гарч ирээд бид хоёрыг салгасан ....” гэх мэдүүлэг (хх-ийн 35 дахь тал), 1.7 Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Дээр дурдсан үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн нутаг дэвсгэрт 2025 оны 01 дүгээр сарын 15-16 өдөр шилжих шөнө тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч нүүрэн тус газарт нэг удаа өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи болон алиманд цус хуралт, дээд доод зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж заасан байх ба шүүгдэгч *******ийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Хүний биед халдах нь ёс суртахууны хувьд болон хуулиар хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.
2.2. Шүүгдэгч ******* нь хүний биед нь халдаж цохисон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж, хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан.
2.3. Шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газар биеэ зөв авч яваагүй, бусадтай зүй бус харьцаж, уур бухимдлаа барьж чадаагүйгээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.
2.4.Иймд шүүгдэгч *******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол төлбөр төлсөн” гэх тайлбар өгсөн болно.
3.4. Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эх, ах дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирол төлсөн гэх хувийн байдал тогтоогдлоо.
3.5. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй гэх санал, дүгнэлт,
3.7. Хохирогч ******* нь хохирол хор уршиг нэхэмжлээгүй, шүүхэд баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
3.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.9. Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.10. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******эд мэдэгдсүгэй.
5. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС