| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2018/00787/И |
| Дугаар | 101/ШШ2018/00943 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2018/00943
| 2018 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2018/00943 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХКнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д холбогдох,
Даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 621,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч МХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Д болон МХХК нар нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг үндэслэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1500010563 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч Д.Д нь 535,000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 335,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 200,000 төгрөгийн даатгалын хураамжийг төлөөгүй. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар №1600012637 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулж, даатгуулагч Д.Д нь 460,000 төгрөгийн даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 38,340 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 421,660 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс даатгуулагч Д.Дтой удаа дараа холбогдож даатгалын хураамжийн үлдэгдлийг төлж барагдуулахыг хүссэн.
Иймд Д.Доос Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид
2
учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу дээрх 2 даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 621,660 төгрөгийг МХХК-д гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянбүрдийн New car нэртэй авто угаалгын газар машинаа угаалгахаар ороход МХХК-ийн ажилтан надад автомашины гэрээний даатгал санал болгож гэрээний утгын эрсдэл тайлбарлаж өгөөгүй бүх л талаар надад ашигтай гэж үгээр гэрээг тайлбарлан ойлгуулан өгч гэрээнд гарын үсэг зурах хэсгийг заан өгч гарын үсэг зуруулж гэрээг байгуулсан. Тэр өдөр надаас 300,000 төгрөг хүлээн авсан, дараа нь нэмж 35,000 төгрөг төлсөн. Тэр өдрөөс хойш нэг ч анхааруулга өгөөгүй холбогдохгүй байж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр утсаар холбогдон дахин шинээр гэрээ байгуулах санал тавьж өмнөх гэрээний талаар огт дурьдаагүй, иймд би өмнөх гэрээг дуусгавар болсон гэж ойлгосон. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шинээр гэрээ авчран ирж гарын үсэг зурах хэсгийг заан өгч гудамжинд гарын үсэг зуруулан гэрээ байгуулж, 38,340 төгрөгийг миний бие хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш гэрээ дуусахаас хэд хоногийн өмнө Д.Д би машинтай мөргөлдөж хохироод МХХК-д очоод 2016 оны үлдэгдэл гэрээний төлбөрөө төлөөд өөрийн машин болон хүний машины хохирлоо гаргуулан авья гэхэд МХХК-ийн зүгээс өргөдөл бичээд өгчих гэхэд миний бие өргөдөл бичиж өгсөн. Гэтэл тэрнээс хойш ямар ч хариу өгөөгүй ба ямар ч хохирол барагдуулж өгөөгүй гэрээ дуусгавар болсон. Тэрнээс хойш ямар ч хариу өгөөгүй байж байгаад гэнэт надаас шүүхээр дамжуулан их хэмжээний төлбөр буюу 621,600 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжилж байна. Д.Д миний бие энэ нэхэмжилсэн төлбөрийг төлөх хуулийн үндэслэл байхгүй ба нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ؿ ,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Д.Дид холбогдуулан даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 621,660 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
М ХХК нь Д.Дтой 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №1500010563, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №1600012637 дугаартай Сонголт-Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г тус тус байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь эдгээр гэрээний дагуу төлөгдөх даатгалын хураамжийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна.
Гэрээний нэг тал болох М ХХК нь оноосон нэрээ МХХК болгон өөрчилсөн болох нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг болон 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгогдсон
3
улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй №000136728 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнүүдийн дагуу Д.Дийн өмчлөлийн Porshe Cayenne маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг МХХК хариуцахаар, Д.Д нь даатгалын хураамжийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, тус гэрээнд дурьдсан нөхцлөөр байгуулсантай зохигчид хэн алин нь маргаагүй байна.
Эдгээр гэрээ нь агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар зохигчдын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан, энэхүү хуулийн зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Даатгуулагч Д.Д нь 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр №1500010563 дугаартай гэрээний дагуу 535,000 төгрөгийн даатгалын хураамж төлөх үүрэг хүлээснээс 335,000 төгрөгийг төлж, 200,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №1600012637 дугаартай гэрээний дагуу 460,000 төгрөгийн даатгалын хураамж төлөх үүрэг хүлээснээс 38,340 төгрөгийг төлж, 421,660 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 437 дугаар зүйлийн 437.2-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй байх эрхийг хуулиар зохицуулсан байх ба энэ нь даатгуулагчийг даатгалын хураамж төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгагч, даатгуулагч гэрээнээс татгалзсан, эсхүл даатгалын гэрээ цуцлагдсан, дуусгавар болсноос бусад тохиолдолд даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, даатгалын хураамжийг төлөх үүрэгтэй байна.
Мөн Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг даатгуулагч хүлээжээ.
Хариуцагч нь ... гэрээ дуусахаас хэд хоногийн өмнө Д.Д би машинтай мөргөлдөж хохироод МХХК-д очоод 2016 оны үлдэгдэл гэрээний төлбөрөө төлөөд өөрийн машин болон хүний машины хохирлоо гаргуулан авья гэхэд МХХК-ийн зүгээс өргөдөл бичээд өгчих гэхэд миний бие өргөдөл бичиж өгсөн, гэтэл тэрнээс хойш ямар ч хариу өгөөгүй ба ямар ч хохирол барагдуулж өгөөгүй гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж, татгалзаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
4
Түүнчлэн хариуцагч Д.Д нь даатгалын хураамжийг төлөхөө илэрхийлсэн хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж байсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу хариуцагч Д.Доос даатгалын хураамжийн төлбөрийн үлдэгдэл 621,660 /200,000+421,660/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
115 115.1, 115.2.1, 116, 118 뿿
:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Доос 621,660 /зургаан зуун хорин нэгэн мянга зургаан зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 угаар 7.1.1- ийн сөн 19,299 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос улсын тэмдэгтийн хураамжид 19,299 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
د .