Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар  2021/ДШМ/260

 

 

 

 

 

 

       2021         3             16                                        2021/ДШМ/260                              

 

 

Э.Т, Н.Ба, Ч.Э,

Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч П.Гансүх,

шүүгдэгч Н.Баын өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ю.Батболд,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Доржсүрэн, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШТ/06 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Т, Н.Ба, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1710 00715 0097 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б овгийн Бын Б, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ..... дүүргийн ..... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../;

 

Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхээр 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, Б.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Октябрийн районы ардын шүүхийн 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг нэмж, нийт 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн шүүхээр 1994 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Нийслэлийн шүүхээр 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2,117 дугаар зүйлийн 3-т зааснаар 18 жилийн хорих ял,

Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 12 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн,

Багануур дүүргийн эрүүгийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн А/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял шийтгэгдэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

2. Б овгийн Эын Т, ..... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт ..... үүргийн ..... дүгээр хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../;

Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 235 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

3. Б овгийн Нийн Ба, ..... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ..... дүүргийн ..... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../;

Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 528 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай энгийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар, 146 дугаар зүйлийн 5.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хуулийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 

4. Б овгийн Чын Э, ..... оны ..... дугаар сарын .....-ний өдөр өдөр ..... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..... дүүргийн ..... дугаар хороо, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...../;

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдсэн,

 

1. Э.Т нь Н.Батой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгай тоотод оршин суух иргэн Д.Гн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 65.010.150 төгрөгийн хохирол учруулсан,

2. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 72 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Д.Нын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 31.772.137 төгрөгийн хохирол учруулсан,

3. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роял гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод байрлах Мөнх төгөл од ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Бт 3.770.000 төгрөгийн хохирол учруулсан,

4. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амины орон сууцны 01-01 тоотод оршин суух иргэн Д.Дийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 5.047.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны Д-34 тоотод оршин суух иргэн О.Хын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 17.570.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Э.Т нь Н.Батой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Ч.Аын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан,

7. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Тарвагатайн амны 1 тоотод оршин суух иргэн З.Адийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 31.450.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 6 дугаар сарын 10-наас 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 16 дугаар гудамжны 432 тоотод оршин суух иргэн А.Сийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.563.640 төгрөгийн хохирол учруулсан,

9. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 30-наас 2019 оны 6 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 11-468 тоотод оршин суух Б.Цын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 4.008.899 төгрөгийн хохирол учруулсан,

10. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Титэм хорооллын 103 тоотод оршин суух иргэн З.Нийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан,

11. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт тоотод оршин суух Ж.Нийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан,

12. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 20-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 1-13 тоот Стандарт форум ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффисын байранд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Б.Э, Д.Ж, Б.Х нарт 790.000 төгрөгийн хохирол учруулсан,

13. Э.Т нь Н.Ба, Ч.Э нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан,

14. Э.Т нь Н.Батой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 32 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Гын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

15. Э.Т нь Д.Цтой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн 7-4А тоотод оршин суух иргэн Г.Оын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,

16. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557а тоотод оршин суух иргэн Т.Дийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,

17. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилтын 10-51 тоотод оршин суух иргэн П.Тийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян Уулыг 8-18 тоотод оршин суух иргэн Я.Нын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

19. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгий 8 дугаар гудамж 89 тоотод оршин суух иргэн Б.Уын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Т.Шийн амралтын 208 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 611.950 төгрөгийн хохирол учруулсан,

21. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Ц.У, Д.Д нарын амралтын 207 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 618.400 төгрөгийн хохирол учруулсан,

22. Э.Т нь Н.Батой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух иргэн О.Бн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын зуслан иргэн Д.Хын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 419.940 төгрөгийн хохирол учруулсан,

24. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ны 1-4 тоотод оршин суух иргэн М.Эийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

25. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24-7 тоотод оршин суух иргэн Б.Бийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.626.800 төгрөгийн хохирол учруулсан,

26. Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Фрэш эйр /Fresh Air/ хотхоны 97В тоотод оршин суух иргэн Ц.Огийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 4.932.400 төгрөгийн хохирол учруулсан,

27. Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон, 207 дугаар хотхон 102 тоотод оршин суух иргэн Б.Хны хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

28. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр вилла хотхон, 111-2 тоотод оршин суух иргэн Д.Бн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 22.789.300 төгрөгийн хохирол учруулсан,

29. Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 4 тоотод оршин суух иргэн Н.Б хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.484.800 төгрөгийн хохирол учруулсан,

30. Э.Т нь Н.Батой бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатантуул хотхоны АЗ тоотод оршин суух иргэн Д.Мын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 48.669.542 төгрөгийн хохирол учруулсан,

31. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 1-12 тоотод оршин суух иргэн Б.Пын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,

32. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарлаг хотхоны 4-1 тоотод оршин суух иргэн П.Аийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.633.000 төгрөгийн хохирол учруулсан,

33. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 6 тоотод оршин суух иргэн Ж.Бын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.441.900 төгрөгийн хохирол учруулсан буюу Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийт 33 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,

 

1. Н.Ба нь Э.Ттэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгай тоотод оршин суух иргэн Д.Гын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 65.010.150 төгрөгийн хохирол учруулсан,

2. Н.Ба /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан лакшари хотхоны 8-01 тоотод оршин суух Австрали улсын иргэн HSJ-н хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 27.337.497 төгрөгийн хохирол учруулсан,

3. Н.Ба нь Э.Ттэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Ч.Аын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан,

4. Н.Ба /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд оршин суух иргэн Д.Нын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 88.747.300 төгрөгийн хохирол учруулсан,

5. Н.Ба нь Э.Т, Ч.Э нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан,

6. Н.Ба нь Э.Ттэй бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 32 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Гын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. Н.Ба /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Аийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ч.Лд 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

8. Н.Ба нь Б.Бтой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Гын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. Н.Ба нь Э.Ттэй бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух иргэн О.Бын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.280.000 төгрөгийн хохирол учруулсан,

10. Н.Ба /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Амины орон сууцны 2 тоотод оршин суух иргэн Т.Гийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.573.380 төгрөгийн хохирол учруулсан,

11. Н.Ба нь Э.Ттэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатантуул хотхоны АЗ тоотод оршин суух иргэн Д.Мын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 48.669.542 төгрөгийн хохирол учруулсан,

12. Н.Ба /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 48 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Э.Сийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 16.340.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,

 

1. Ч.Э /ганцаараа/ нь 2020 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны 22-5 тоотод оршин суух иргэн Б.Сын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 19.315.494 төгрөгийн хохирол учруулсан,

2. Мөн Н.Ба, Э.Т нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,

 

1. Б.Б нь Н.Батой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Гын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т, Н.Ба нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, Б.Б, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 1710007150097 дугаартай хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СД зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Т, Н.Ба, Б.Б, Ч.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийх шаардлагатай ба уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

            1. Шүүгдэгч Э.Тд холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэх талаар: Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч П.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Тд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг баримтаар гаргаж өгөв. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Э.Тд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоос үзвэл: тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт шалгагдаж байгаа болох нь нотлогдож байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол...” гэж заажээ. Үүнээс үзэхэд ялтан шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа эсхүл өөр гэмт хэрэг үйлдсэн нь шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тохиолдолд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэх талаар зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд, хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч Э.Тгийн хувьд Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2008000000919 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд Э.Тг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Шүүгдэгч Э.Тгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэргийн шинжтэй тул түүнд холбогдох эрүүгийн 2008000000919 дугаартай хэргийг нэгтгэн нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг шүүгдэгч тус бүрээр бүрэн тогтоож чадаагүй, хохирлын тооцоо зөрүүтэй талаар:

2.1. Хохирогч ХСЖ /HSJ/ 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлэхдээ “...1 ширхэг цагаан алтан, аквамарин, очир алмазан үнэт эрдэнийн чулуун чимэглэлтэй хуримын бөгж, мөн ижил загварын аквамарин, очир алмазан үнэт чулуун чимэглэлтэй зүүлт...” алдсан талаар мэдүүлжээ. /2 хх 81/

Гэтэл Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №ХУД040 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд 38-н нэр төрлийн эд зүйлийг 27.173.417 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд дээрх цагаан алтан аквамарин, очир алмазан үнэт чулуун чимэглэлтэй зүүлтийн үнэлгээг орхигдуулсан байна. /2 хх 93/

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд очир алмазан цагаан алтан, аквамарин, очир алмазан үнэт чулуун чимэглэлтэй зүүлтийг 9.768.300 төгрөгөөр үнэлжээ. /22 хх 45-46/

Прокуророос Н.Баод эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 106 дугаартай тогтоол /22 хх 113-115/, 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Баыг ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 18-24-ний хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан лакшари хотхоны 8-01 тоотод оршин суух, хохирогч Австрали улсын иргэн ХСЖ /HSJ/-ий орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлж 27.337.497 төгрөгийн хохирол учруулсан гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон очир алмазан цагаан алтан, аквамарин, очир алмазан үнэт чулуун чимэглэлтэй зүүлтийн үнэ 9.768.300 төгрөгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ба прокуророос шүүгдэгч Н.Баыг хохирогч ХСЖ /HSJ/-д 27.337.497 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийх боломжгүй, нөгөөтээгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт яллагдагч “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчиж болохгүй юм.

2.2. Хохирогч З.Ад 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлэхдээ ...бүргэд хаалгыг дахин ашиглах боломжгүй эвдсэн, мөн хоёр ширхэг мөнгөн бугуйвчаа үнэлүүлмээр байна...” гэжээ. “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд бүргэд хаалга 252.000 төгрөг, эмэгтэй хүний бугуйвч нэг бүрийн үнэ 45.000 төгрөг, нийт 90.000 төгрөгөөр үнэлсэн байна. /7 хх 151-152/, Мөн хохирогч З.Аийн эд хөрөнгө болох 22 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээг “Тэнцвэр эстимэйт ХХК-иас нийт 31.450.000 төгрөгөөр үнэлсэн байна. /22 хх 38-42/

Прокуророос Э.Тд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 105 дугаартай тогтоол /22 хх 91-95/, 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Тг ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Тарвагатайн амны 1 тоотод оршин суух иргэн З.Амангэлдийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 31.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл: гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдох эмэгтэй хүний хоёр ширхэг бугуйвчийн үнэ 90.000 төгрөгийг /Дамно ХХК-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон/ хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.

2.3. Хохирогч Б.Цын эд хөрөнгөд учирсан хохирлын үнэлгээ “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 12 нэр төрлийн эд зүйлийг 3.857.899 төгрөг /8 хх 66-68/, мөн “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд зам заах төхөөрөмжийн үнэ 152.000 төгрөг /8 хх 70-71/ баримт авагдсан байна. Дээрх эд зүйлийн үнэлгээгээр хохирогч Б.Цэдэнбалжирт нийт 4.009.899 төгрөгийн хохирол учирсан байна.

Прокуророос Э.Тд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 105 дугаартай тогтоол /22 хх 91-95/, 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.Тг ганцаараа 2019 оны 5 дугаар сарын 30-наас 2019 оны 6 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Морингийн 11-468 тоотод оршин суух Б.Цын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.008.899 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй дүгнэсэн.

2.4. Шүүгдэгч Э.Т, Н.Ба, Ч.Э нарыг бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн боловч “Дамно” ХХК-ийн үнэлгээгээр 22 нэр төрлийн эд зүйлийг нийт 76.132.692 төгрөгөөр үнэлгээг тогтоосон байна. /22 хх 52-55/

2.5. Яллах дүгнэлтийн хавсралт хохирлын тооцоонд хохирогч Х.Нямжавын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 880.160 төгрөг гэж тооцсон боловч “Тэнцвэрт эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланд эд зүйлийн үнэлгээг 880.000 төгрөг, шууд бус хохирол 160.000 төгрөг /13 хх 180-181/ үнэлсэн байхад 880.160 төгрөг гэж үнийн дүнг зөрүүтэй тооцсон байна.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээг тогтоосны үндсэн дээр хохирлын тооцоог нэг мөр зөв гаргаж ирүүлэх нь зүйтэй байна.

3. Хохирогч Ганзулын гэрт байрлах камерын бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах талаар:

Хавтаст хэрэгт хохирогч Г.Гын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгтэй холбоотой баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14 хх 32-43/, хохирогч Г.Гын мэдүүлэг /14 хх 46-49/, гэрч Т.Эын мэдүүлэг /14 хх 57-59/, эд зүйлийн үнэлгээ /14 хх 51/ зэрэг баримтууд нь гэмт хэрэг хэрхэн үйлдэгдсэн, хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирлын хэр хэмжээ зэргийг тогтооход ач холбогдолтой бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч Н.Ба, Б.Б нар үйлдсэнийг шууд нотолсон баримт биш юм. Харин хохирогч Г.Гын гэрт байрлах хяналтын камерын бичлэгт тухайн гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг авагджээ.

Улсын яллагч нараас “камерын бичлэгт гарч байгаа хоёр хүний зүүн талынх нь шүүгдэгч Н.Ба, баруун талынх нь шүүгдэгч Б.Б юм. Баруун талд байгаа хүний гар дээрх шивээс шүүгдэгч Б.Бын гарын шивээстэй тохирч байгаа” гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэгт “...цайвар өнгийн малгайтай цамц өмсөж, нүүрэндээ бараан өнгийн маск зүүж нүүрээ далдалсан байдалтай хоёр хүний дүрс бичлэгээр шүүгдэгч Н.Ба, Б.Б нар мөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Мөн бичлэгт гарч буй хүний гар дээрх шивээсийг ердийн байдлаар харахад ямар хэлбэр, дүрстэй болох, шүүгдэгч Б.Быг шивээстэй тохирох эсэхийг харьцуулан дүгнэх боломжгүй байна.

Иймд нарийн мэргэжлийн криминалистикийн шинжээчээр камерын бичлэгт буусан этгээдүүдийн дүр төрх, биеийн харьцаа, онцлог байдал нь шүүгдэгч Н.Ба, Б.Б нартай тохирох эсэх, дүрс бичлэг гарч буй этгээдийн гар дээрх шивээс шүүгдэгч Б.Бын гар дээрх шивээстэй тохирох эсэх талаар дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

4. Шүүгдэгч Э.Т, Н.Ба нар нь гэмт хэргийн үйлдэл оролцооны талаар маргаантай Тухайлбал: прокуророос шүүгдэгч Н.Ба /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Амины орон сууцны 2 тоотод оршин суух иргэн Т.Гийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.573.380 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Э.Т уг гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрсөн. Иймд уг гэмт хэргийг Н.Ба, Э.Т нарын хэн нь үйлдсэн болохыг нэг мөр шалгаж тогтоох нь зүйтэй.

5. Шүүгдэгч Н.Ба нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй байхад мөрдөн байцаалтад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт гомдол гаргав.

Мөрдөн байцаалтад Н.Баын удаа дараа яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, яллагдагчаар татсан тогтоол болон хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээс үзэхэд тэрээр бичиг үсэг мэддэг гэхэд эргэлзээтэй байна.

Тухайлбал: 2 хх 139, 7 хх 78-79, 9 хх 63-65 /хүлэн зөвшөрж ууншиж танлаа/, 9 хх 68-70 /танзлаа/, 10 хх 144-145 /танлзлаа/, 11 хх 165 /үнэн зөөв/, 13 хх 2 /танлзлаа/, 15 хх 4-6 /үнэн зөө/, 16 хх 54-56, 18 хх 164-166, 19 хх 43-44, 21 хх 205-207, 22 хх 117-120 /уншиж танизлаа/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол танилцуулсан тэмдэглэлд 21 хх 204 /уншж талзлаа, хүлэн зөвшж байна/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд 22 хх 14 /хийсн хэрээг гэвиж байнаа/ гэх мэтчилэн тэмдэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй талаар заасан байхад Н.Баоос мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нараас шүүгдэгч Э.Тд холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгдэгч Н.Ба, Б.Б, Ч.Э нарт холбогдох хэргийг шийдвэрлэх санал гаргасан боловч шүүгдэгч нар нь гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцооны талаар маргаантай, түүнчлэн шүүгдэгч тус бүрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээг бүрэн тогтоож чадаагүй, хохирлын тооцоо зөрүүтэй байх тул хэргийг тусгаарлах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Т, Н.Ба, Б.Б, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 1710007150097 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Т, Н.Ба, Б.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шүүхийн тогтоолыг хүлээн авах боломжгүй байна.

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1573 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурц, Б.Гүнсэл нарын хамтран бичсэн 47 дугаартай прокурорын эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ДШМ/1156 дугаартай магадлалаар “...хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд Э.Т, Н.Ба, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ. ...нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой.

2. 2015 онд батлагдан 2017 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдсөн шинэ Эрүүгийн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг шударга ёсны зарчмыг бодитой хэрэгжүүлэх үндсэн нөхцөл гэж үзсэн хууль тогтоогчийн санаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд тусгагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим бөгөөд энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоосныг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж хууль зүйн дүгнэлт хийж байна.

Шүүгдэгч Э.Тг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд тухайн зүйл ангид зааснаар 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж заасан тул шийтгэх тогтоолоор ялыг нэмж нэгтгэхдээ хорих ялыг 12 жилээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах нь эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүгдэгч хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлвэл хэрхэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.Т нь хэрэв өөр гэмт хэрэгт шүүхээр ял шийтгүүлвэл дээрх зүйл хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэх боломжтой байна.

3. Н.Ба /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Амины орон сууцны 2 тоотод оршин суух иргэн Т.Гийн хүн байнга амьдрах зориулапттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.573.380 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /16 хх 11-15/, хохирогч Т.Гийн мэдүүлэг /16 хх 24/, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /16 хх 29-32/, яллагдагч Н.Баын мэдүүлэг /16 хх 55/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, сонгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” эрхтэй, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заажээ.

Гэтэл Шүүгдэгч Э.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, үйл баримтын мөн чанар, шүүгдэгч нарын эсрэг тэсрэг сонирхлын агуулга зэргийг шууд үнэлж уг гэмт хэргийг Н.Ба, Э.Т нарын хэн нь үйлдсэн болохыг нэг мөр шалгаж тогтоолгохоор буцаасан нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь батлагдаагүй тохиолдолд худал мэдүүлэг өгсөнтэй нь холбогдуулан эрүүгийн хариуцлагад татах боломжгүй, мэдүүлгийг дангаар үнэлэн хэргийг прокурорт буцаах үндэслэл гэж хүлээж авах бас боломжгүй юм.

4. Шүүгдэгч Н.Баын удаа дараа яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, яллагдагчаар татсан тогтоол болон хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэлээс үзэхэд тэрээр бичиг үсэг мэддэг гэдэгт эргэлзээтэй байна. Тухайлбал “...хүлэн зөвшөрж...ууншиж танлаа...танзлаа...танлзлаа...үнэн зөөв...уншиж танизлаа...” гэх мэтчлэн тэмдэглэгдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэжээ.

Анхан шатны шүүхийн тогтоолд иш татсан яллагдагч Н.Баын алдаатай бичсэн бичиглэлийн агуулга нь “...уншиж танилцсан, зөвшөөрсөн...” гэх агуулгыг илэрхийлж байгаа нь тодорхой, боловсролын хувьд зөв бичих дүрмийн алдаатай бичсэн байгааг бичиг мэдэхгүй гэж дүгнэх боломжгүй.

Иймд Н.Баоос өмгөөлөгчгүй мэдүүлэг авсныг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

5. Зарим хохирогч нарын үнэлгээнд дурдагдсан үнийн дүнг яллах дүгнэлтэд зөрүүтэй бичсэн байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийх боломжгүй, ямар хэрэгт яллагдаж байгаа мэдэх эрхийг зөрчиж болохгүй гэсэн бөгөөд хэрэгт дээрх зөрүүтэй гэх эд зүйлсийн үнэлгээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийж хавсаргасан бөгөөд тогтоолд дурдагдсан “...1.000 төгрөг, 90.000 төгрөг, 1.923.875 төгрөг, 160.000 төгрөгийн...” үнийн зөрүү нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, түүнчлэн яллагдагч нарыг дээрх үнийн дүнгийн зөрүүнээс ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хуульчийн дотоод итгэл гэдэг нь хэрэг, маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтын хүрээг зөв тодорхойлж эх сурвалжийг тогтоосон, тэдгээр нь хөдөлбөргүй нотлогдсон талаар хуульчийн мэргэжлийн ур чадварт тулгуурласан итгэл үнэмшил бөгөөд уг итгэл үнэмшлээ хуульд нийцүүлж гаргасан шийдвэрээр баталгаажуулж байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг гаргасан болно.

Харин дээрх тайлангуудад үнэлэлт, дүгнэлт өгч, улмаар гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөх нь хохирлыг арилгах арга хэмжээ болно.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь нэмэлт мөрдөн байцаалтаар өөрчлөгдөн тогтоогдохгүйгээс гадна хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж хэргийн зүйлчлэлд нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй юм.

Дээрх нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэхүү зөрчил нь шүүхээс шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн, нөлөөлж болохуйц гэж үзэх, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох нөхцөл байдал болохгүй юм. Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Э.Т, Н.Ба, Ч.Э, Б.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШТ/06 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.

Хохирлын тооцоог гаргахдаа прокуророос техникийн шинжтэй алдаа гаргасан. Шүүх хуралдаанаар хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжтой. Шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордох, хэргийн зүйлчлэл хүндрэх асуудал үүсэхгүй.

Э.Т нь 2020 оны 5 дугаар сард өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Энэ асуудал урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яригдсан. Энэ хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр прокуророос шүүхэд шилжүүлэх санал гаргасан. Энэ үед эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй байсан...” гэв.

 

Шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Тг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар яллагдагчаар татсан учир урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийг нэгтгэж шийдүүлэх талаар хэлсэн. Яллагдагчаар татах тогтоолын хуулбарыг авах гэсэн боловч Түмэнбаяр мөрдөн байцаагч амарсан байсан. Сүүлд болсон анхан шатны шүүх хуралдааны үеэр яллагдагчаар татах тогтоолыг хэрэгт өгсөн...” гэв.

 

Шүүгдэгч Н.Баын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдааны үеэр Г.Ганзулын гэрт байсан камерын бичлэгийг шинжлэн судалсан. Бичлэгт гарч байгаа хүмүүсийг Э.Т, Н.Ба гэж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас криминалистикийн  шинжилгээ хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Н.Баыг бүрэн дунд боловсролтой гэж дурдаад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан байдаг. Хэрэгт боловсролын талаарх нөхцөл байдлыг тодруулсан талаар баримт авагдаагүй. Мөрдөн байцаагч, прокурор нар нь сэжигтэн, яллагдагчийн хувийн байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон. Б.Б нэг удаагийн үйлдэлтэй. Гэтэл энэ хэрэгт Г.Мөнхбаатар гэх хүн яригдаад байдаг. Б.Быг 2018 оны 6 дугаар сараас 4 дүгээр сарын хугацаанд хорьсон. Гэмт үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж үзэн шүүх хувийн батлан даалтад гаргасан. Б.Бын нэг удаагийн үйлдэл нь тогтоогдохгүй байгаа. 2020 оны 6 дугаар сараас эхлэн дахин хоригдсон. Нийт 1 жил 3 сарын хугацаанд хоригдож байна. Авах ялын магадлангийн хугацаанаас илүү хоригдож байгаа. Энэ хугацаанд биеийн байдал муудсан учраас 5 удаа 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтсэн. Эрх нь зөрчигдөж байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Гүнсэлийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Б.Быг хувийн батлан даалтад гаргаж өгнө үү...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Б.Гүнсэлийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад Э.Т, Н.Ба, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШТ/06 дугаартай шүүхийн тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэж хуульчилсан бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэгт хохирлын тооцоо зөрүүтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг шүүгдэгч тус бүрээр бүрэн тогтоож чадаагүй байх ба мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг шүүгдэгч нэг бүрээр зөв тогтоох шаардлагатай байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 2020/ДШМ/1156 дугаартай магадлалаар “...нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул хохирогч Г.Гын гэрт байрлах камерын бичлэгт буусан этгээдүүдийн дүр төрх яллагдагч Н.Ба, Б.Б нарын биеийн харьцаа, дүр төрхтэй тохирох эсэхийг харьцуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй..., Түүнчлэн, Н.Ба нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хонож, улмаар зөрчлийн хэргээр шалгагдаж байсан гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоох шаардлагагүй ба тэрээр хохирогчийн гэрт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 30 минутын үед нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ба эрүүлжүүлэх байранд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. ...Э.Тг өөр хэрэгт яллагдагчаар татагдсан, яллах дүгнэлт үйлдэгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй...” гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1573 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан байна.

Өөрөөр хэлбэл, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1573 дугаартай шүүгчийн захирамжид ...яллагдагч Н.Ба нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хонож, улмаар зөрчлийн хэргээр шалгагдаж байсан гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй... гэж хэргийг прокурорт буцааж байсан байх ба дээрхи нөхцөл байдал хэрэгт авагдсан АСАП сангийн мэдээлэлд /11хх179/ 2017 оны 12 дугаар сарын 17-ны 22 цаг 50 минутанд эрүүлжүүлэгдсэн гэх баримтаар үгүйсгэгдсэн, мөн яллагдагчаар татсан тогтоол хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр яллагдагч нарын дүр төрхтэй харьцуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн болно. 

Харин гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Тгийн өмгөөлөгч П.Гансүхээс нотлох баримт болгон гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2008000000919 дугаартай прокурорын тогтоолоор Э.Тг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /23 хх 69-70/ болох нь тогтоогдож байх тул хэргийг нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн тогтоолыг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Анхан шатны шүүхээс өмнө нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг тодруулахаар хохирогч Г.Ганзулын гэрт байрлах камерын бичлэгт буусан этгээдүүдийн дүр төрх, биеийн харьцаа нь Н.Ба, Б.Б нартай тохирох эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг дээр дурдсан үндэслэлээр шинжээч томилох шаардлагагүй гэж үзэн давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байсан байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эргэлзээтэй нөхцөл байдал бий болсон байх ба хэргийг нэгэнт прокурорт буцааж шийдвэрлэсэнтэй холбогдуулан камерын бичлэгт буусан этгээдүүдийн дүр төрх, биеийн харьцаа нь Н.Ба, Б.Б нартай тохирох эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж, хэргийн үйл баримтыг хөдөлбөргүй тогтоох нь зүйтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...” гэж заасан ба шүүгдэгч Н.Ба нь боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан нь хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад хохирол, хор уршгийн талаарх мэдээллийг тодорхой, зөрүүгүй байдлаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгахыг заасан тул шүүгдэгч бүрийн үйлдэл, тэдгээрийн бусдад учруулсан хохирлын хэмжээ болон шүүгдэгч тус бүрээс гаргуулах хохирол төлбөрийн хэмжээ, хохирлоос төлөгдсөн байдал, үлдсэн хохирлыг хэн хэнээс хариуцаж төлөх тооцоог нарийвчлан хүн тус бүрээр тогтоон яллах дүгнэлтийн хавсралтад тусгахыг тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурор Б.Гүнсэл, Б.Хурц нар хариуцаж ажиллавал зохино.

Иймд прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШТ/06 дугаартай Шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 2021/ШТ/06 дугаартай Шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ                                           

 

                                  ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                  ШҮҮГЧ                                                                Б.АРИУНХИШИГ