| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/76 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/76
2025/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгч: С.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн С Эод холбогдох эрүүгийн 2512.......... дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ....... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний ......... дугаар ангид сантехникч ажилтай, ам бүл 2, эгчийн хамт А аймгийн Э сумын дүгээр багийн ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Сийн Э /ИБД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ....... аймгийн ...... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр .......... дээр Тоёота приус маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2512.......... дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэрч Б.М өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд 01 цаг 40 минутын үед ............. уулзварын баруун талд ..............улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад С.Э нь уг тээврийн хэрэгслийг жолоодсон түүний хажууд нэг эмэгтэй хүн сууж явсан. Жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн гэмээр улаан сигнал асаж байсан учир тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж жолооч С.Эыг ........ аймгийн Цагдаагийн газарт авч ирж драгер багажаар үлээлгэхэд 2.25% согтолттой байсан. Тиймээс дээрх хэргийг Цагдаагийн байгууллагад гомдол мэдээллийн санд бүртгүүлсэн. Цагдаагийн газарт ирсэн шинэ драгер багажаар шалгасан. Уг багажаар шалгасан зураг болон согтуу жолоочийн зургийг мөрдөгчид хүлээлгэж өгсөн байгаа. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан эсэхийг Х-Cover 4 нэртэй багажаар шалгахад 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хасуулсан байсан. Шаардлага эсэргүүцсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-14 хуу/
Гэрч Б.О мэдүүлсэн “...Тухайн үед үсчин, гоо сайханчдын шинэ жил болоод намайг ирж авсан бөгөөд би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор найз залуу болох С.Эыг дуудаж хүргүүлэхээр өөрийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариулаад Наран буудлын тойрог дээр цагдаа зогсоож шалгахад Эыг согтуу байна гээд үлээлгэхэд 2.25% согтолтой гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар мэдээгүй цагдаа шалгахад л мэдсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаар мэдэж байсан. Э бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/
Яллагдагч С.Эын өгсөн: “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 хуу/
Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.М 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 04 хуу/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...2.25% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх тэмдэглэл /хх-ийн 6 хуу/,
Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 09 хуу/,
Шүүгдэгч С.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 18-25 хуу, 37 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16 хуу/,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/859 дугаар шийтгэвэр /хх-ийн 40-42 дугаар тал/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 57 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч С.Эод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
1.1 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Э нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ........ замд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Тоёота приус маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
1.2 Шүүгдэгч С.Э нь ........... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/859 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь гэрч Б.М “.................улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад С.Э нь уг тээврийн хэрэгслийг жолоодсон түүний хажууд нэг эмэгтэй хүн сууж явсан. Жолоочийг архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн гэмээр улаан сигнал асаж байсан учир тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд аваачиж жолооч С.Эыг ...... аймгийн Цагдаагийн газарт авч ирж драгер багажаар үлээлгэхэд 2.25% согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч Б.О мэдүүлсэн “...Наран буудлын тойрог дээр цагдаа зогсоож шалгахад Эыг согтуу байна гээд үлээлгэхэд 2.25% согтолтой гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч С.Эын мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/, Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа, зохицуулагч цагдаагийн дэд ахлагч Б.М 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл” /хх-ийн 04 хуу/, ..............улсын дугаартай Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан С.Эыг /Alkotest AL7510/ багаж ашиглан шалгахад 2.25% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэх 2024 оны 12 сарын 11-ний өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6 хуу/, жолоочийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 09 хуу/, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар Б овогт Сийн Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/859 дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
1.3 Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж дүгнэв.
1.4 Шүүгдэгч С.Э нь шүүхээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ...... аймгийн ..... сумын ...... дугаар багийн нутаг дэвсгэр ........ Тоёота приус маркийн ..............улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн байх тул түүнийг эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
2.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг заавал шаардахгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй болно.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
3.1 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
3.2 Шүүгдэгч С.Э нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд түүнд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрөл хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, торгох ял оногдуулахаар, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлсийг харгалзан оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг ............ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
4. Бусад асуудлын талаар:
4.1. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Эод хяналт тавьж ажиллахыг ........... аймаг дахь Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА