| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0061/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ч.Жаргалан, шүүгч Д.Орхонтамир нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Б.Т
Иргэдийн төлөөлөгч: Р.У
Хохирогч: Д.Г
Хохирогчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Б, Ө.Б
Шүүгдэгч: М.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн Мын Хд холбогдох 2412........... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 03 сарын 18-нд өдөр ........аймгийн ........... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 7, аав, ээж, ах, дүү, эхнэр хүүхдийн хамт .....аймгийн ........ сумын ........... дугаар баг, .......багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овгийн Мын Х (ИБД:...........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ....... аймгийн ......сумын ......баг ...... тал гэх газар иргэн Д.Гтой тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, үйлийн хайчаар биед нь халдаж эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн хуралдалт /1300 мл/, цээжинд шарх, зулгаралт, өвчүүний бүдэрхий, нуруунд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Х мэдүүлэхдээ: Миний бие энэ хэрэгт холбогдсон цагаас хойш миний аав ээж хоёрын бие эрс муудсан. Урьд өмнө нь зүгээр байдаг байсан. Энэ намрын хэргээс хойш ээжийн маань бие муудаж, маш хүнд хагалгаанд орсон, одоо сэхээн амьдруулах тасагт байгаа. Аавын минь саахар ихэссэн. Манай найз охин энэ сарын 14-нд төрсөн, хоёр гуравхан хонож байгаа, нярай хүүхэдтэй. Надад үүсгэсэн хэргийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсч байна. Өөрийнхөө хийсэн болгоомжгүй үйлдлийг нийгэмд хор уршиг учруулсан гэж маш их ухаарч гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж байна гэв.
Хохирогч М.Г мэдүүлэхдээ: М.Хд хатгуулж гэмтэл авснаас хойш шөнө унтаж чадахгүй болсон. Шөнө унтаж байгаа юм шиг байснаа гэнэт амьсгаа авч чадахгүй болоод босч ирдэг. Цаашид сайн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2412............ дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогч М.Гын мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд халамцуу М гэх айлд очсон. Гэрт нь ороод сууж байхад над руу хандаж чи манай энэ хавийн нутагт байх эрхгүй, чиний газар гэж энд юу ч байхгүй гэж маргалдаж байхад М босч ирээд намайг зодсон. Би урдаас нь хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд Мын эхнэр бид хоёрыг салгаж орон дээр суулгасан. Намайг баруун талын орон дээр сууж байхад Мын хүү болох Х манай гэрээс зайл гэж хэлэхээр нь та нарт хөөгдөх зүйл би хийгээгүй гэж хэлсэн. Тэгсэн Х шууд босож ирээд чамайг нэг мөсөн гүйцээчихье гэж хэлээд тогооны шүүгээнээс хайч аваад миний цээж хэсэг рүү нэлээн хэдэн удаа хутгалах шиг болсон. Чи намайг хутгалчихлаа, би үхлээ намайг авраарай гэж хэлсэн. Тэгээд шууд М болон түүний эхнэр Бын хамт эмнэлэг дээр ирсэн. Миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд зүүн талын цээж хэсэг рүү өшиглөх шиг болсон. Тухайн үед би газар уначихсан миний дээрээс зодоод байсан болохоор хэдэн удаа цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тухайн үед Х зүүн гартаа хайчаа барьчихсан байх шиг байсан. Тэгээд цээж хэсэг рүү нэлээн хэдэн удаа хутгалчих шиг болсон. Бид хоёрын хооронд өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Би тухайн үед 0.75-тай Х нэртэй архийг нутгийн 4 хүнтэй хамт хувааж уусан, М болон Х нар эрүүл байсан. Тухайн үед М руу хандаж чи энэ нутагт байх ёсгүй гэж хэлэхээр маргалдсан. Би гомдолтой байна. Би өөрийнхөө эмчилгээний зардал болон унаа тэргээр нааш цааш явсан зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13 хуу/
Хохирогч М.Гын дахин мэдүүлсэн: “...Би гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, шинжээчийн дүгнэлт гаргуулна. Би хохирол төлбөрөө аваагүй. Миний хохирлыг барагдуулах талаар хэн ч ирж уулзсан юм байхгүй. Тухайн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлээ эмчлүүлэх зорилгоор болон бусад шаардлагатай эм тариа авч эмчлүүлэхэд нийт 12,000,000 төгрөгийн хохирол учирсан. Дээрх баримтууд бүгд байгаа. Би маш их гомдолтой байна. Энэ гэмт хэрэг болох шалтгаан нь М гэх хүнээс улбаалж үүссэн. М миний баруун хөмсөг хэсэгт гараараа цохисны улмаар баруун хөмсөг язарч цус гарсан, мөн хавдсан. Мөн цээж хэсэг рүү олон удаа дэвссэн. Үүний улмаас миний баруун суга, хавирга орчим хөхөрч, цус хурсан. Дээрх хоёр гэмтлийг гэрэл зургаар бэхжүүлж хэргийн материалд хавсаргуулсан. Би эмчид үзүүлсэн. А аймгийн Ө сумын их эмч Х.Н гэх эмчид үзүүлж байсан. Х.Н гэх эмч өөрийн ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үзсэн эмчийн тодорхойлолтод дээрх гэмтлийг тусгаагүй, мөн бичиж өгөхгүй цаг хугацаа алдсаны улмаас миний баруун нүд, баруун суга орчим үүссэн гэмтлүүд эдгэсэн. Нгээс олон удаа шаардсаны улмаас 10 хоногийн дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичиж өгөхдөө 49 настай байтал намайг 44 настай гэж бичсэн байсан. Мөн Н, багийн эмч Б нараас гэрчийн мэдүүлэг авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 хуу/
Гэрч Д.Бын мэдүүлсэн: “...2024 оны 10 сарын 12-ны өдөр гэртээ тугалаа хашчихаад хоолоо идээд байж байтал гаднаас 18 цагийн үед иргэн Д.Г халамцуу манайд орж ирсэн. Тэгээд хоорондоо мэнд ус мэдэлцэж байгаад удалгүй Г М руу чи намайг өвөлжөөний хажууд буулаа гэж хэлсэн гээд маргалдаад барилцаж аваад газар уначихсан цохилцоод байх шиг байсан. Би тухайн үед хаашаа цохисон талаар сайн хараагүй. Тэгээд би тэр хоёрыг салгаад орон дээр суулгасан. Г М руу хандаж би чамайг дийлнэ, алчихна шүү малын бэлчээр дээр уулздаг шүү гэж хэлэхээр нь М би чамд муу санадаг зүйл байхгүй. Чи юу бодож ирж агсам тавьдаг юм бэ гэж хэлсэн. Манай хүү Х “Г ахаа, та одоо яваа” гэж хэлэхэд Г “чам шиг чацгад хамаа байхгүй, чи гэрээсээ хөөдөг хэн юм бэ” гэж хэлж байсан. Би тараг бүрэх гээд жижиг гэр рүү ороод байж байхад том гэрт орилолдоод байгаа бололтой байхаар нь орсон чинь М гэрийн баруун хойд талд шар алаг өнгийн бариултай хайч барьсан зогсож байсан. М.Х баруун хойморт зогсчихсон Г баруун талын орны хажууд цээжээ барьсан, гар нь цус болчихсон байсан. Яг хэн хайчаар хутгалсан болохыг би хараагүй. Тэгээд би Маас хайчийг нь аваад тогооны авдар тал руу шидээд Гыг нөхөр бид хоёр аваад шууд эмнэлэг рүү явсан. Би яг хаана байсныг сайн мэдэхгүй байна. Манай хүү хувь мушгаад сураар юм хийж байсан. Тэгэхдээ ашиглаж байсан байх. Гэрт Г, М, Х бид дөрөв байсан. Тухайн үед барьцалдаж аваад газар унаад хоорондоо цохилцоод байсан. Яг хаашаа яаж цохисон талаар анзаараагүй. Гэрт байхад Г нь чи намайг өвөлжөөний хажууд буулаа гэж хэлсэн гээд хоорондоо маргалдаад байсан. Г нь тасарчихсан биш халчихсан орж ирсэн. Өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Гэрч С.Мын мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагийн үед гэртээ эхнэр хүүхэд болон Ж гэх залуугийн хамт хоол идээд байж байсан. Гадаа мотоцикль чарлуулаад хаазлаад байхаар Ж манай гэрээс гараад явсан. Удалгүй Г, Жтай орж ирээд сууж байгаад Ж гараад гэр рүүгээ явсан. Тэгээд Г мэнд усаа мэдээд байж байтал над руу “чи өвөлжөө бууцаа надаас харамласан” гэхээр нь “чи над руу яагаад дайраад байдаг юм бэ, би чамд хийсэн хэрэг байхгүй аав, ээж чинь манайхантай айл байсан нүүхэд нь хүртэл би туслаад явж байсан ямар шалтгааны улмаас ингээд байгаа юм” гэхэд Г “чамд дургүй хүрч байна, чамайг би ална, тална, чамтай би хээр 2-3 удаа таараад алаад нүдчих байсан юмаа чи намайг өвөлжөөнөөсөө хөөсөн” гэж надад хэлсэн. Би нэг ч удаа Гыг хөөгөөгүй. Тэгээд би “яагаад чамд алуулж байх ёстой юм” гээд босоод түлхэхэд газар хамт унаж Г нь газар байсан аккумулятор мөргөөд уначихсан. Би дээрээс нь бас унаад хоорондоо хэдэн удаа цохилцсон. Манай эхнэр Б ирээд бид хоёрыг салгаад би зүүн талын орон дээр Г баруун талын орон дээр суусан. Одоо миний хөгшин яваа яахаараа ингэж хэрүүл хийгээд байдаг юм гэж хэлээд мөрөн дээрээс нь татахад дийлээгүй. Тэгээд манай хүү М.Х хайчаар хувь хийж сууж байгаад “ахаа та одоо яваад өгөөч, би таныг мордуулаад өгье” гэхэд Г “чам шиг чацга намайг гэрээсээ хөөх болоогүй” гэж хэлээд Г, Х араас нь цохих шиг болсон. Тэгсэн Г, Х хоёр барилцаад ноцолдоод байсан. Тэгээд би дундуур нь гүйж ороод салгаж шар алаг өнгийн бариултай хайчийг Гын гарнаас нь авсан. Тухайн үед хоорондоо ноцолдож байгаад хутгалчих шиг болсон. Би яг хэн нь хутгалсаныг хараагүй. Гаднаас Б гэрт орж ирсэн. Гын цээж хэсгээс нь цус гараад байсан. Тэгээд шууд бид гурав эмнэлэг рүү явсан. Манай хүү Х гэртээ үлдсэн. Замдаа явж байтал машины шар гэрэл нь асахаар бензин дууслаа гэж бодоод Гын гэрийн гадаа очиж машиныг хүүхэдтэй нь хамт аваад явсан. Манай хүү Х гэрийн хоймор хэсэгт ширээний баруун буланд хайчаа хажуудаа тавьчихсан хувь хийгээд сууж байсан. Гэрт Г, Х, Б бид дөрөв байсан. Г над руу хандаж чи намайг өвөлжөөнөөсөө хөөсөн гэж ярьж байгаад маргалдсан. Би уурлаад босож ирээд түлхэхэд хамт газар унасан. Г газар байсан акумляторыг мөргөсөн. Тэгээд бид хоёр хоорондоо ганц хоёр удаа л цохилцсон. Би хаашаа цохисноо мэдэхгүй байна. Бид хоёрт өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй. Би шинжээч томилуулахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/
Гэрч Х.Нгийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-нд гэртээ байж байхад хүн хутгаар дүрүүлсэн байна гэж Мын хүү Х гэх залуу 20 цаг 30 минутанд ирж намайг аваад эмнэлэг ороод бага эмч Б бид гурав явж Адгийн зэгстэй гэх газраас тосч эмнэлэг дээр ирсэн. Иргэн Д.Гын биеийн байдал нь хүнд, маш их цус алдалттай, мөн согтуу байсан. Эмнэлэг дээр ирээд цээжин хэсгийг харахад нилээн цус болсон 3 удаагийн шарх харагдаж байсан. Нэг нь цээжний хөндий рүү нэвтэрсэн гүн шарх, нөгөө хоёр нь арьсан давхаргыг нэвтэрсэн мөн арьсны өнгөн давхарга нь шалбарсан байсан. Адгийн зэгстэй гэх газар таарахдаа цус тогтоох өвчин намдаах тариа хийгээд цус гарч байгаа газар нь тампон тавиад өөрийнхөө гараар дараад явсан. Эмнэлэг дээр ирээд өвчний түүх нээж хэвтүүлж шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Иргэн Д.Гыг тосоод эмнэлэг рүү явж байхад ямар нэгэн яриа болоогүй. Харин Ө сумын төвөөс С.Мын том хүү болох М.Хтай тосох гээд явж байх замд М.Х нилээн бухимдалтай манайд ирж агсан тавьсан юм шиг байна. Өмнө бас манайд ирж агсан согтуу тавьж байсан гэх зүйл ярьж байсан. Мөн Х нь манай дүү М.Х хутгаар дүрчихсэн юм шиг байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 хуу/
Гэрч Х.Нгийн дахин мэдүүлсэн: “...Гын биеийн баруун талдаа цээжний хөндийн дээд хэсэгт гүн шархтай өвчүүний зүүн тал руу арьсан өнгөц гэмтсэн өвчүүний зүүн талд 2,3 хавирганы орчимд өнгөц арьс гэмтсэн байсан. Гуяндаа хөхөрсөн байсан. Баруун талын зовхи бага зэрэг хэгзэрсэн оёдол тавихаар гүн том шарх биш байсан. Цэвэрлээд цус тогтсон. Өөр биед ил харагдах шарх байгаагүй. Г гэх хүн нэлээд архи уусан байсан. Намайг машинд суухаас эхлүүлээд унтаараад байсан. Эмнэлэгт ирээд “би зүгээр явъя” гээд байсан. М гэх хүнтэй бол ойртож уулзаагүй болохоор архи уусан талаар мэдээгүй. Би эмчилгээ хийлгэж дуусаад яаралтай тусламжийн хуудас бичиж өгсөн. Гын ар гэрээс яг хэнд өгсөн талаар санахгүй байна. Гын эхнэр Отгонжаргал утсаар Гын биед анхны үзлэг хийсэн талаар тодорхойлолт авъя гэж ярьсан. Би тухайн үед Улаанбаатар хотод семинартай байсан болохоор очиж байгаад хийж өгье гэж хэлсэн. Намайг утсаар загнаад байсан. Чи наад тодорхойлолтоо яагаад өгөхгүй байгаа юм, Мын талд үйлчлээд байгаа юм уу гэсэн утгатай зүйл яриад байсан. Тэгээд дахин над руу яриагүй тодорхойлолтыг гаргаад би хэсгийн төлөөлөгч Цод өгсөн байгаа. Гадна талаас харахад бол жижигхэн 0,5-аас 1 см орчим арьсны өнгөц давхарга нэвтэрсэн гүн биш шарх байсан. Оёдол тавих шаардлагагүй байсан. Уг шархыг цэвэрлэхэд цус гарч байсан нь тогтсон. Энэ хүмүүс хоорондоо юм ярихгүй байсан. Би машин барьж байгаа залуугаас “чи хэн билээ” гэж асуухад би Гын хүү байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-152 хуу/
Гэрч Г.Гийн мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Ө сумын Ө багийн нутаг дэвсгэр Цагаан худаг гэх газраас аав Г бид хоёр салсан. Надаас салах үедээ аав Г адуугаа харахаар явсан. Харин би өвөлжөөнөөс өөрийн гэр рүүгээ харьсан. Тэгсэн тухайн орой бүрэнхий болж байх үед 18-19 цагийн үед манай гэрийн гадаа нэг тээврийн хэрэгсэл ирсэн. Гараад харахад М, өөрийн эхнэр Бын хамт ирсэн. Ирээд манай аав Гыг цус алдаад байна гэхээр юу болсон юм гэж асуухад М, Г хоёр маргалдаж байгаад Х танай аавыг хайчаар шаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгслээ унаад аавын араас нь буюу Ө сумын Ө багийн нутаг дэвсгэр засмал замын урд талаас тосож авсан. Машиндаа суулгаад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх үед урдаас эмч нар ирж машин дотор суугаад явсан. Эмнэлэгт шууд очсон. Эмнэлэг рүү ороод дээлийг нь тайлаад цамцыг нь тайлах гэхэд цамц урд хэсэг олон удаагийн нүх гарсан байсан. Ингээд байж байхад гадаа үүдэнд эмч нарын өрөөнд хоорондоо “Х ямар аймаар юм бэ, дутуудуулсан байна нэг мөсөн гүйцээнэ гээд гэрээсээ хутга авна гээд байсан” гэж ярьсан. Мөн машины руль булааж аваар осол гарахаа шахлаа ямар аймаар хүмүүс вэ? гэж ярихыг сонссон. Хэн гэдэг эмч ярьсныг мэдэхгүй байна. Миний бодлоор дуудлагад явсан эмч ярьсан байх гэж бодож байна. Эмнэлэг дээр очоод хувцсыг нь тайлах үед цээжин хэсэгт 3 хэсэг шарх, мөн хажуу хэсэгт 3 ширхэг жижиг шарх гэмтлүүдтэй байсан. Мөн баруун талын хөмсөг хэсэг сэтэрсэн, цээжин хэсэг хөхөрч няцарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Ямар ч байсан их цус алдсан байсан. Би тухайн үед асуугаагүй. Учир нь манай аав их хэмжээний цус алдаж биеийн байдал нь хүнд байсан болохоор тэр үед нь асуугаагүй. Харин сүүлд асуухад М, Х нар хамтран цохиж зодсон, мөн Х нь хайчаар цээжин хэсэг рүү хатгасан гэж хэлсэн. Тухайн үед Мтай уулзахад танай аав чинь манай гэрт согтуу орж ирээд агсан согтуу тавиад Хтай маргалдаад Х хайчаар цээжин хэсэг рүү хатгасан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Д.Г нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100......... тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. Би эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4.478.047 төгрөгийг дээрх дансанд төлүүлэхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 156-157 хуу/
Яллагдагч М.Х мэдүүлсэн: “...2024 оны 10 сарын 12-ны өдөр манай Ө сумын Цагаан улиас гэх газар байх манай гэрт Г ах мотоциклтой ирсэн. Тэр үед би гэртээ хувь мушгиж байсан. Тэгээд гаднаас Г ах орж ирээд идээ өгөөд цай өгсөн чинь Г ах бид нар руу агсраад байсан. Тэгсэн аавтай барьцалдаж аваад газар унахдаа манай гэрийн гэрэл зурагтыг унтраагаад унасан. Тэгэхээр нь би очиж аавыгаа зүүн талын орон дээр суулгаад Г ахыг баруун талын орон дээр суулгасан. Тэгсэн Г ах бид нар руу агсраад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би урдаас нь “та одоо боль гэртээ харь, эсвэл би хүргээд өгье” гэсэн чинь “чи муу чацга миний яах ийхийг заахгүй ална тална” гээд байсан. Тэгээд орон дээрээс босоод ирсэн над руу дайраад хөл алдаад миний дээрээс дарж миний гарт байсан шар алаг бариултай хайчийг нэлээд хоёр тийш нь татаж булаацалдсан. Тэгээд сүүлд нь гар хөлрөөд Г ахын гарт уг хайчаа алдсан. Тэгээд харахад Г ахын цээжин хэсгээс цус гараад байсан. Тэгээд ээж аав хоёр эмнэлэг аваад явсан. Г ах миний дээрээс дарж унахад миний гарт байсан хайч цээжин хэсэгт хатгагдсан байх гэж бодож байна. Мөн бид хоёр хайчаа булаацалдаад байхад хатгагдсан байж магадгүй гэж бодож байна. Би яг санаатайгаар цээжин хэсэгт хайчаар хатгаагүй. Би Г ахыг ирэхэд хувь хийх гэж сурын өө засаж байсан юм. Г ах анх ирэхэд 18 цаг болж байсан. Тэгээд ээж, аав эмнэлэг рүү Г ахыг 19 цагийн орчимд авч явсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 132-133 хуу/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13902 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
шингэн хуралдалт /1300 мл/, цээжинд шарх, зулгаралт, өвчүүний бүдэрхий, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.
/хх-ийн 18-20 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 84 дугаартай дүгнэлтэд:
ирүүлсэн байна. Уг уутанд байх зүйлийг нээж үзэхэд: шар алаг өнгийн бариултай 26 см урттай хайч ирүүлсэн байна. Уг хайчны ажлын хэсгийн урт 15 см, бариул хэсгийн урт 11 см байна.
сажа нунтаг болон багс ашиглаж шинжилж үзэхэд: уг хайчны бариул хэсэг болно ажлын хэсгээс гарын мөр илрэхгүй байна.
Дүгнэлтэд: 1,2,3,4. Шинжилгээнд ирүүлсэн хайчнаас гарын мөр илрэхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 73-74 хуу/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3468 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
цамцны гэмтэл үүссэн байна... гэх дүгнэлт /хх-ийн 88-89 хуу/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 6453 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
гаралтай ул мөр илрээгүй.
цайвар бор өнгийн дээл зэргээс цусны ул мөр илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.
бүлгийн харъяалалтай байна. Цайвар бор өнгийн дээлнээс илэрсэн цусанд урвал яваагүй тул бүлгийн харъяалал тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 99-100 хуу/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3386 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
цамц, цайвар бор өнгийн дээл шинжилгээнд тэнцэнэ.
зах ирмэг суналттай, утасны тасралтуут жигд бус, оёдолын алхамууд илэрч байх тул татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. Хувцаснуудад үүссэн 13х20 мм, 6 мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэгүүд нь тэгш, нэг бүхлийг үүсгэсэн, өнгөө алдаж бохирлогдоогүй байх тул хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. Хувцаснуудад үүссэн 22х7 мм, 5х5 мм, 20х13 мм, 7х5 мм, 7х5 мм, 10х10 мм хэмжээтэй гэмтлийн тасарсан утасны үзүүрүүд жигд бус, нэг бүхлийг үүсгэхгүй, үрчийж хунираагүй, өнгөө алдаж бохирлогдоогүй байх тул хатуу, мохоо үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ цооролт байна.
судлалын шинжилгээгээр тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 103-104 хуу/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоох шинжилгээнд:
сарын 12-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна.
уршигийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.
байна...гэх дүгнэлт /хх-ийн 178-180 хуу/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-30 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 64-67 хуу/
М.Хурэлтулгын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 82-83 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/
Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 135 хуу/
М.Х мөрдөн байцаалтын шатанд хохирол төлсөн талаар гаргаж өгсөн дансны хуулга /хх-ийн 138 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 163-165 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч М.Хд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хүрэлцээтэй, хангалттай байна гэж дүгнэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр .......... гэх газар хохирогч Д.Г нь бусдад үйлийн хайчаар биедээ хатгуулснаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
1. Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч М.Х нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр .......... аймгийн ....... сумын ...... баг ......... тал гэх газар хохирогч Д.Гын биед халдаж үйлийн хайчаар буюу зэвсэг хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М.Гын мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчимд халамцуу М гэх айлд очсон. Гэрт нь ороод сууж байхад над руу хандаж чи манай энэ хавийн нутагт байх эрхгүй, чиний газар гэж энд юу ч байхгүй гэж маргалдаж байхад М босч ирээд намайг зодсон. Би урдаас нь хариу үйлдэл хийгээгүй. Тэгээд Мын эхнэр бид хоёрыг салгаж орон дээр суулгасан. Намайг баруун талын орон дээр сууж байхад Мын хүү болох Х манай гэрээс зайл гэж хэлэхээр нь та нарт хөөгдөх зүйл би хийгээгүй гэж хэлсэн. Тэгсэн Х шууд босож ирээд чамайг нэг мөсөн гүйцээчихье гэж хэлээд тогооны шүүгээнээс хайч аваад миний цээж хэсэг рүү нэлээн хэдэн удаа хутгалах шиг болсон. Чи намайг хутгалчихлаа, би үхлээ, намайг авраарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13 хуу/, гэрч Д.Бын мэдүүлсэн: “...2024 оны 10 сарын 12-ны өдөр гэртээ тугалаа хашчихаад хоолоо идээд байж байтал гаднаас 18 цагийн үед иргэн Д.Г халамцуу манайд орж ирсэн…би тараг бүрэх гээд жижиг гэр рүү ороод байж байхад том гэрт орилолдоод байгаа бололтой байхаар нь орсон чинь М гэрийн баруун хойд талд шар алаг өнгийн бариултай хайч барьсан зогсож байсан. М.Х баруун хойморт зогсчихсон Г баруун талын орны хажууд цээжээ барьсан, гар нь цус болчихсон байсан. Яг хэн хайчаар хутгалсан болохыг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/, гэрч С.Мын мэдүүлсэн: “...би яагаад чамд алуулж байх ёстой юм гээд босоод түлхэхэд газар хамт унаж Г нь газар байсан акумлятор мөргөөд уначихсан. Би дээрээс нь бас унаад хоорондоо хэдэн удаа цохилцсон. Манай эхнэр Б ирээд бид хоёрыг салгаад би зүүн талын орон дээр Г баруун талын орон дээр суусан. Одоо миний хөгшин яваа, яахаараа ингэж хэрүүл хийгээд байдаг юм гэж хэлээд мөрөн дээрээс нь татахад дийлээгүй. Тэгээд манай хүү М.Х хайчаар хувь хийж сууж байгаад ахаа та одоо яваад өгөөч, би таныг мордуулаад өгье гэхэд Г чам шиг чацга намайг гэрээсээ хөөх болоогүй гэж хэлээд Г, Х араас нь цохих шиг болсон. Тэгсэн Г, Х хоёр барилцаад ноцолдоод байсан. Тэгээд би дундуур нь гүйж ороод салгаж шар алаг өнгийн бариултай хайчийг Гын гарнаас нь авсан. Тухайн үед хоорондоо ноцолдож байгаад хутгалчих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/, гэрч Х.Нгийн мэдүүлсэн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-нд гэртээ байж байхад хүн хутгаар дүрүүлсэн байна гэж Мын хүү Х гэх залуу 20 цаг 30 минутанд ирж намайг аваад эмнэлэг ороод бага эмч Б бид гурав явж Адгийн зэгстэй гэх газраас тосч эмнэлэг дээр ирсэн. Иргэн Д.Гын биеийн байдал нь хүнд маш их цус алдалттай мөн согтуу байсан…иргэн Д.Гыг тосоод эмнэлэг рүү явж байхад ямар нэгэн яриа болоогүй. Харин Ө сумын төвөөс С.Мын том хүү болох М.Хтай тосох гээд явж байх замд М.Х нилээн бухимдалтай манайд ирж агсан тавьсан юм шиг байна. Өмнө бас манайд ирж агсан согтуу тавьж байсан гэх зүйл ярьж байсан. Мөн Х нь манай дүү М.Х хутгаар дүрчихсэн юм шиг байна гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 хуу/, гэрч Г.Гийн мэдүүлсэн: “...тухайн орой бүрэнхий болж байх үед 18-19 цагийн үед манай гэрийн гадаа нэг тээврийн хэрэгсэл ирсэн. Гараад харахад М, өөрийн эхнэр Бын хамт ирсэн. Ирээд манай аав Гыг цус алдаад байна гэхээр юу болсон юм гэж асуухад М, Г хоёр маргалдаж байгаад Х танай аавыг хайчаар шаачихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгслээ унаад аавын араас нь буюу Ө сумын Ө багийн нутаг дэвсгэр засмал замын урд талаас тосож авсан. Машиндаа суулгаад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байх үед урдаас эмч нар ирж машин дотор суугаад явсан. Эмнэлэгт шууд очсон. Эмнэлэг рүү ороод дээлийг нь тайлаад цамцыг нь тайлах гэхэд цамц урд хэсэг олон удаагийн нүх гарсан байсан. Ингээд байж байхад гадаа үүдэнд эмч нарын өрөөнд хоорондоо “Х ямар аймаар юм бэ дутуудуулсан байна, нэг мөсөн гүйцээнэ гээд гэрээсээ хутга авна гээд байсан” гэж ярьсан. Мөн машины руль булааж аваар осол гарахаа шахлаа ямар аймаар хүмүүс вэ гэж ярихыг сонссон. Хэн гэдэг эмч ярьсныг мэдэхгүй байна. Миний бодлоор дуудлагад явсан эмч ярьсан байх гэж бодож байна. Эмнэлэг дээр очоод хувцсыг нь тайлах үед цээжин хэсэгт 3 хэсэг шарх, мөн хажуу хэсэгт 3 ширхэг жижиг шарх гэмтлүүдтэй байсан. Мөн баруун талын хөмсөг хэсэг сэтэрсэн, цээжин хэсэг хөхөрч няцарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Ямар ч байсан их цус алдсан байсан. Би тухайн үед асуугаагүй. Учир нь манай аав их хэмжээний цус алдаж биеийн байдал нь хүнд байсан болохоор тэр үед нь асуугаагүй. Харин сүүлд асуухад М, Х нар хамтран цохиж зодсон, мөн Х нь хайчаар цээжин хэсэг рүү хатгасан гэж хэлсэн. Тухайн үед Мтай уулзахад танай аав чинь манай гэрт согтуу орж ирээд агсан согтуу тавиад Хтай маргалдаад Х хайчаар цээжин хэсэг рүү хатгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-122 хуу/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 13902 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
1.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тайлбарт “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Х гэмт хэрэг үйлдэхэд ашигласан үйлийн хайчийг зэвсэг гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч М.Х үйлийн хайч буюу зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
1.3. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Х зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн шүүгдэгч М.Х үйлийн хайч буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Х үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
1.5. Улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд зөв дүгнэсэн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.
Хохирогч Д.Гын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн хуралдалт /1300 мл/, цээжинд шарх, зулгаралт, өвчүүний бүдэрхий, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
2.2. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын Хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.4-т “энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь" болно. Иймд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан эмгэгийг таван зэрэглэлд ангилсан шалгуурын дагуу хувьчилж, хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу 1-р зэрэглэл 0-3%, 2-р зэрэглэл 4-8%, 3-р зэрэглэл 9-15%, 4-р зэрэглэл 15-30%, 5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасан.
2.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаар “Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоох” шинжилгээгээр Д.Гын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна, дээрх гэмтлүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэсэн байх тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар сэтгэцэд учирсан хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож буюу 660,000х18=11.880.000 (арван нэг сая найман зуун наян мянга) төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
өдрийн эрүүл мэндийн эмчилгээ Дунфаннайрамдалаас авсан 205,000 төгрөг, 1,022,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эмийн сангаас эм тариа авсан 83,725 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Найрамдал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 900,000 төгрөг, Энхжин П21-ээр үйлчилгээ авсан 43,200 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мөнгөн гүүр эмнэлгээс үйлчилгээ авсан 350,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дашинчилэн ШТС-аас шатахуун авсан 39,520 төгрөг, 90,000 төгрөг, хоол хүнс авсан 24,000 төгрөгийн нийт 2,757,445 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинээр гаргаж өгсөн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ШТС-аас шатахуун авсан 65,550 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Энх наран ХХК эмийн сангаас эм авсан 4,800 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ази Фарма-Сүлжээ эмийн сангаас эм авсан 68,500 төгрөг, 40,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алхана Трейд ХХК-иас шатахуун авсан 50,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ивээл эмийн сангаас эм тариа авсан 76,400 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сөүл мед эмнэлгээс үйлчилгээ авсан 124,000 төгрөг, 60,000 төгрөг, 30,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Гарьдмагнай эмнэлгээс үйлчилгээ авсан 15,000 төгрөг, 55,000 төгрөг, 55,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Шинэ даль эмийн сангаас эм авсан 27,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Жаргалжин фарм эмийн сангаас эм авсан 18,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Ник ХХК ШТС-аас шатахуун авсан 67,988 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ник ШТС-аас шатахуун авсан 100,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ник ШТС-аас шатахуун авсан 45,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ник ШТС-аас шатахуун авсан 93,975 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр худалдан авалт хийсэн 128,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Лүн сумын ШТС-аас шатахуун авсан гэх 150,000 төгрөг, Дашинчилэн ШТС-аас шатахуун авсан 111,090 төгрөг, Петростар ХХК ШТС-аас шатахуун авсан 200,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Энх наран хулан ХХК эмийн сангаас эм тариа авсан 22,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Интер стандарт нефть ШТС-аас шатахуун авсан 42,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дашинчилэн ШТС-аас шатахуун авсан 42,050 төгрөг, 88,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр МТ колонкоор үйлчилгээ авсан 25,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ник ШТС-аас шатахуун авсан 97,721 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дашинчилэн ШТС-аас шатахуун авсан 70,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр дэлгүүрээс бараа авсан 7,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Уран дөш ШТС-аас шатахуун авсан 53,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Алхана Трейд ХХК ШТС-аас шатахуун авсан 37,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шатахуун авсан 83,352 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ШТС-аас шатахуун авсан 70,000 төгрөгийн буюу 2,072,426 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын баримтууд нийт 4,829,871 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.
2.5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Д.Г, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой тайлбартаа сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 15,340,000 (арван таван сая гурван зуун дөчин мянга) төгрөг, шинээр хохирлын баримт 2,287,000 (хоёр сая хоёр зуун наян долоон мянга) төгрөг нийт 17,540,000 (арван долоон сая таван зуун дөчин мянга) төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч шүүхээс хохирогчийн хохиролтой холбоотой гаргаж өгсөн эмчилгээ үйлчилгээ, эм тариа, хоол унд, нааш цаашаа явсан шатахуун авсан зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан 4,798,872 (дөрвөн сая долоон зуун ерөн найман мянга найман зуун далан хоёр) төгрөгийн хохирол, сэтгэцэд учирсан хохирол 11,880,000 (арван нэг сая найман зуун наян мянга) төгрөг нийт 16,678,872 (арван зургаан сая зургаан зуун далан найман мянга найман зуун далан хоёр) төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн бөгөөд үүнээс шүүгдэгч М.Х нь хохирогч Д.Год мөрдөн байцаалтын шатанд төлсөн 12,000,000 (арван хоёр сая) төгрөг, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр 2,300,000 (хоёр сая гурван зуун мянга) төгрөг, шүүх хуралдаанаас завсарлага авч 2,395,000 (хоёр сая гурван зуун ерөн таван мянга) төгрөг нийт 16,695,000 (арван зургаан сая зургаан зуун ерөн таван мянга) төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч М.Х энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
2.6. Харин хохирогч Д.Гын нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүнс авсан 24,000 төгрөгийн, шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргаж өгсөн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хоол авч идсэн, худалдан авалт хийсэн 128,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Их ундарга дэлгүүрээс evok нэртэй архи авсан 7,000 төгрөгийн нийт 159,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Г нь цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
2.7. Хавтаст хэргийн 159 дүгээр хуудсанд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн лавлагаанд хохирогч Д.Гын 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр 65,000 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 25,000 төгрөгийн, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 430,400 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 555,984 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 196,380 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 25,000 төгрөгийн, 49,401 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,122,080 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 49,401 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 49,401 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан гэх баримт хэрэгт авагдсан байна.
2.8. Иргэний нэхэмжлэгч Ч.М мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан 4,478,047 төгрөг нэхэмжилснээс гэмт хэрэг гарсан хугацаанд хамаарах хохирогч Д.Гын эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх төлбөр болох 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 555,984 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 196,380 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 25,000 төгрөг, 49,401 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 3,122,080 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 49,401 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 49,401 төгрөг нийт 4,047,647 (дөрвөн сая дөчин долоон мянга зургаан зуун дөчин долоо) төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хас гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгож, иргэний нэхэмжлэлээс хохирогч Д.Гын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 430,400 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
3.1. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.2. Шүүгдэгч М.Х хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус харилцаанаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан,түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Хд 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.3. Шүүгдэгч М.Хд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
4.Бусад асуудлын талаар:
4.1. Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн бариултай хайч 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Х 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хд оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч М.Х нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч Д.Год төлөх хохиролгүй, хохирогч Д.Г цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Хас 4,047,647 (дөрвөн сая дөчин долоон мянга зургаан зуун дөчин долоо) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар алаг өнгийн бариултай хайч 1 (нэг) ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгч М.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Ч.ЖАРГАЛАН
Д.ОРХОНТАМИР