| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/00145/И |
| Дугаар | 101/ШШ2019/00335 |
| Огноо | 2019-01-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2019/00335
2019 оны 01 сарын 22 өдөр Дугаар 101/ШШ2019/00335 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн Х /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* Сд сургуульд холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Х , хариуцагчийн төлөөлөгч Т.Бумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан тус сургуульд няравын ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа хамт олны итгэл даан ажиллаж байсан. Гэтэл намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хойгуур буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр сахилгын шийтгэл удуу дараа давтан гаргасан эд хөрөнгө шамшигдуулсан хэмээн гүтгэж ажлаас халсан байсан. Би 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн 101/ШШ2018/03001 дугаар шийдвэрээр Г.Х г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи хугацаанд ажилгүй байсан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын цалин хөлстэй тэнцэх олговорт 757,011 төгрөгийг хариуцагч ******* дүгээр сургуулиас гаргуулж Г.Х д олгох, уг олговороос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг зохих журмын дагуу суутгаж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2298 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Тухайн үед ажлаас чөлөөлөгдсөн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх ажлын цалин 416,5******* төгрөг, амралтын олговор болох 340,490 төгрөг, нийт 757,011 төгрөгийг нэхэмжилсэн юм.
Шүүхийн шийдвэр гарсан боловч намайг ажилд маань эргүүлж авахгүй байгаа бөгөөд үүнээс хойш буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 04-ний өдөр хүртлэх 5 сарын цалин болох 2,082,605 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* ******* Сд сургуулийн төлөөлөгч Т.Бумаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн 101/ШШ2018/03001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 2298 дугаар магадлалын биелэлтийг хэрэгжүүлж сургуулийн захиргаанаас дараах шийдвэрийг гаргасан болно.
1. Захирлын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/69 дүгээр тушаалаар Г.Х гийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 416,5******* төгрөгийг олгосон.
2. Захирлын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/76 дугаар тушаалаар Г.Х гийн нэхэмжилсэн 2018 оны ээлжийн амралтын 340,490 төгрөгийг олгосон.
3. Захирлын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/82 дугаар тушаалаар Г.Х г ажилд эгүүлэн тогтоосон. /Эд хөрөнгө хариуцагч нь эд хөрөнгийн хохирол учруулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул тушаал бууруулж үйлчлэгчээр ажилд авсан болно/ Тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 13-нд Г.Х д гардуулж өгсөн.
Г.Х нь О*******лийн технологийн компанид үйлчилгээний зөвлөх ажилтнаар 2018 оны 10 дугаар сарын 31-нээс ажиллаж байгаа.
Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гарсан боловч ажилд минь эргүүлж аваагүй байгаа бөгөөд үүнээс хойшхи буюу 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 12 дугаар сарын 04-ний өдөр хүртлэх 5 сарын цалин болох 2,082,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатын шүүхийн шийдвэрийн хариу гартал 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ нь манай сургуулиас шалтгаалж ажилгүй байлгаагүй болно.
Г.Х д 6 сарын өвчтэй байсан хугацаа болон ажлын 4 хоногийн мөнгийг бодож олгосон. 7 дугаар сарын ээлжийн амралтын мөнгийг нөхөн олгосон. 2018 оны 7 дугаар сарын 04-нөөс 8 дугаар сарын 04-ний хооронд 1 сарын цалинг анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олгосон ба ажилд эргүүлэн авч, тушаалыг гардуулж өгсөн боловч өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй. 5 сарын мөнгө нэхэмжилсэн нь зүйд нийцэхгүй байна.
Г.Х нь тус сургуульд няраваар ажиллаж байх хугацаандаа 1,133,730 төгрөгийн үнэ бүхий I5 Lenovo маркийн нөүтбүүк дутаасан нь баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байхад яагаад энэ хүний талд шүүхийн шийдвэр гараад байгаад гайхаад байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Г.Х г 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үед тэрээр 11-12 долоо хоногтой жирэмсэн байсан нь тогтоогдсон гэсэн байна. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь Г.Х г жирэмсэн байсан гэдгийг бид мэдээгүй. Тэр талаар эмнэлгийн магадлагаа ч сургуулийн захиргаанд ирүүлээгүй. Ид ажлын ачаалалтай байсан үед буюу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс утсаа салгаад ямар ч хэл сураггүй алга болсон. 6 дугаар сарын 06-нд ирэхдээ эмнэлгийн магадлагаа авч ирж өгсөн бөгөөд онош нь мэдрэлийн ядаргаа гэсэн оноштой байсан.
Иймд нотлох баримтад тулгуурлан Г.Х гаар дутаасан нөүтбүүкийг төлүүлж, сургуулийг хохиролгүй болгож өгөх шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
Г.Х г тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан боловч Г.Х нь дээр дурдсанаар ажил олгогчийн итгэлийг алдсан тул түүнийг няравын ажилд бус, үйлчлэгчийн ажилд авсан. Үүнийг захирал дангаараа шийдээгүй, сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлөөр шийдвэрлэсэн. Шүүх шударга шийдвэр гаргавал бид биелүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч ******* ******* Сд сургуульд холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговорт 2,082,605 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулахдаа, тус сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна.
******* ******* Сд сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Г.Х г тус сургуулийн няравын ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоож, түүнийг няравын ажилд эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн 101/ШШ2018/03001 дүгээр шийдвэрийг хариуцагч ******* дүгээр дунд сургууль сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Г.Х гийн эрх зөрчигджээ.
Хариуцагч ******* дүгээр дунд сургууль нь дээр дурдсан, шүүхийн 101/ШШ2018/03001 дугаартай шийдвэрийн дагуу Г.Х г урьд эрхэлж байсан няравын ажилд томилох тушаал гаргаагүй атлаа Г.Х г тушаал бууруулж сургуулийн үйлчлэгчээр ажиллуулах *******гийн Х г ажилд авах тухай 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/82 дугаартай тушаал, мөн Г.Х д ажилгүй байсан хугацааны цалин 416,5******* төгрөг олгох Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/69 дүгээр тушаалыг тус сургуулийн захирал гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Х г урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин хэлэлцэхгүй бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д тус тус заасан үндэслэлээр, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргах нь зүйтэй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн 101/ШШ2018/03001 дүгээр шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хэлэлцэж, 2298 дугаартай магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гаргасан байх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг шаардах эрхтэй.
Хариуцагч нь хэргийг давж заалдах шатны шүүх хянасан хугацааны цалин хөлсийг хариуцахгүй гэж маргаж байх боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлоор хэргийг шүүх хэлэлцсэн тул хариуцагчийн маргаж буй үндэслэлийг зөвтгөх боломжгүй.
Нэхэмжлэгч Г.Х гийн нэг сарын цалин хөлс 416,5******* төгрөг болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн 101/ШШ2018/03001 дүгээр шийдвэрээр тогтоогдсон тул дээр дурдсан 2018 оны 9 дүгээр сарын *******-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртлэх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 731,225 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, хариуцагч ******* ******* Сд сургуулиас хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 731,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,351,380 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх олговроос шимтгэл тооцон нэхэмжлэгч Г.Х гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* дүгээр дунд сургуульд үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар, няравын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 22,099 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар дансанд нөхөн төлүүлж, хариуцагч ******* ******* Сд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 22,099 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Х д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА