| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 130/2019/00603/И |
| Дугаар | 130/ШШ2019/00764 |
| Огноо | 2019-12-18 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 130/ШШ2019/00764
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Х Хын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, Н С,
Хариуцагч: Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, Төлек овогт М Б нарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З, хариуцагч М.Б, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө гол гэх газарт байршилтай Сийн намаржааны өтөг гэх Х.Хын эзэмшлийн газраас Н.Сийн барьсан байшин, Н.Бн барьсан хашаа хороог албадан нүүлгэх тухай.
Нэхэмжлэгч Х.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Х миний бие С сумын нутаг Х-ын адагт байгаа Өмнө гол гэх газар байршилтай Сийн намаржааны өтөг гэх нэршилтэй газрыг 2003 оны 10-р сарын 16-ны өдрийн С сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 48 тоот захирамжаар намаржааны зориулалтаар эзэмшилд авсан ба 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, мөн 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн нэгж талбарын 030901149 тоот дугаартай Газар эзэмших эрхийн 000683336 дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа билээ. Гэтэл Х.Х миний эзэмшилд байгаа энэхүү газарт давхцуулан иргэн С гэгч өвлийн байшин барьж, Н.Б нь миний хашаа хороог дур мэдэн өөрчилж, өргөтгөн томсгож, хувийн хашаа хороо барьж, одоо нутагшин амьдарч байна. Хариуцагч Н.С, Н.Б нарын хууль бус аргаар Х.Х миний хууль ёсны эзэмшил газрыг дур мэдэн эзэмшиж, өөрсдийн үл хөдлөх хөрөнгийг барьж босгон газар эзэмшигч миний газар эзэмших эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож, албадан нүүлгэх шаардлагыг зогсоож, албадан нүүлгэх шаардлагыг С сумын Засаг даргын зүгээс Мэдэгдэх хуудас өгч шаардлага хүргүүлсэн юм. Гэвч хариуцагч нар биелүүлээгүй болно. Газрын маргааныг зохицуулан шийдвэрлэж өгөхийг хүсэж, С сумын Засаг даргад хандаж өргөдөл өгсөн боловч 2019.09.16-ны өдөр С сумын Засаг даргын 01/252 тоот албан бичгээр хариу өгч, хариуцагч нар газрыг чөлөөлөөгүй байна. Тухайн маргаан бүхий газарт хариуцагч нар үл хөдлөх хөрөнгөө барьж байгуулан, Сумын Засаг даргын зүгээс Мэдэгдэх хуудас өгч, албадан нүүлгэхийг шаардсан боловч биелүүлээгүй, тухайн газарт хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа бөгөөд газрыг хууль ёсоор эзэмшигч Х.Х миний газар эзэмших эрхэд саад учруулж байна. Газрын тухайн хуулийн 60-р зүйлийн 60.2-т зааснаар Шүүхийн хянан шийдвэрлэх маргаан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хүсэх нь:
1. Иргэний хуулийн 92-р зүйлийн 92.1, 101-р зүйлийн 101.1, 106-р зүйлийн 106.1, 106.4-т зааснаар С сумын нутаг дэвсгэрт харьяалагдах Өмнө гол гэх газарт байршилтай Сийн намаржааны өтөг гэх Х.Хын эзэмшлийн газраас Н.Сийн барьсан байшин, Бн барьсан хашаа хороог албадан нүүлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: 2003 онд К.Болат С сумын Засаг даргаар ажиллаж байхад би намаржаа олгохыг хүсэж, өргөдөл оруулж байсан. Үүний дагуу намаржааны газар олгосон. 2003 онд гэрчилгээ аваад 2007 онд Н.С тухайн газарт балк буулгаж байна гэж сонсож, юу болж байгаа талаар сураглуулахаар хүүхдээ явуулсан. Тэгэхэд С.Х та нарт ч ашигтай, бид нарт ч ашигтай тэнд ямар нэгэн хашаа хороо барихгүй гэж хэлсэн. Тэгээд бид нар өөр газарт хэлж, хэл ам гаргаагүй. Гэтэл 2017 оноос тэнд хашаа барчихсан. Дараа жил бид нар намаржаанд нүүгээд очиж бичиг баримтаа үзүүлэхэд, Н.Б Казахстан улсад явсан байсан. Н.Бн ах нь Т бид нарыг хөөж явуулсан. Бидэнтэй А гэдэг хүн хамт намарждаг байсан. Тэр хүн мал авчирсныг мэдэж байгаа. Н.С олон газар авсан. Яагаад түүнд олон газар олгож байдаг юм бэ. Н.С байшингийн дээврийг аваад явсан байсан. Бид нар шүүхэд өгснөөс хойш Н.Б Өд намаржиж байна. Н.Б урьд нь Н.Сийн малчин байсан, одоо манаач нь болсон гэж сонссон. Тийм учраас миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, энэ хүмүүсийг албадан нүүлгэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Н.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С сумын 3 дугаар багийн иргэн Х овогтой Хын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Н овогтой С нь Ө сумын 12-р багт оршин суудаг ба иргэн Х.Хын сайн танихгүй, мөн одоогоор иргэн Х.Х нь хаана амьдардаг, ямар газар өвөлжиж, хаварждаг талаар мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан газар миний эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн хөрөнгө байхгүй болно. Иргэн Х.Хын гаргасан энэхүү нэхэмжлэлийн утгыг ойлгосонгүй. Иймд С сумын иргэн Х.Х нь ямар учраас огт үндэслэлгүй намайг өөрийн эзэмшил газарт байшин барьсан мэтээр гүтгэсэн шалтгааныг тодруулж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье. Х нь намайг сайн танихгүй мөртлөө миний оршин суудаг хаяг, утсыг таамгаар бичиж үндэслэлгүй намайг гүтгэсэн байна. Миний бие Ө сумын ..-р багт биш 12-р багт оршин суудаг болно гэжээ.
Хариуцагч М.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие М овогтой Б нь С сумын 3-р багийн иргэн. Ам бүл 3. Эхнэр хүүхдийн хамт тус сумын 3-р багийн нутаг болох Бын нэртэй газар /хуучнаар "Цийн намаржаа" нэртэй газар/ оршин сууж амьдарч байгаа.
Миний нэр дээр тус шүүхэд ирүүлсэн иргэн Хы Хын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсанаар намайг "Сийн намаржааны өтөг" нэртэй газар хашаа хороо барьсан байгаа тул нүүлгэж өгнө үү гэсэн байна.
Х.Хын намаржааны баруун урьд талд миний төрсөн дүү болох Аын өвөлжөө оршдог ба миний бие өөрийн амьдрах байргүй тул дүү Аын өвөлжөөнд 2 жил өвөлжсөн болно. 2018 оноос эхлэн Аын байрыг чөлөөлөн өгч дээр дурдсан Бын гэдэг газар амьдрах болсон. Иймд миний бие Хын өргөдөлд дурдсан шиг түүний эзэмшил газар ямар нэгэн хашаа хороо барьсан асуудал байхгүй болно. Мөн өргөдөлд дурдсан "Сийн намаржааны өтөг" гэдэг газар нь одоогоор сул байгаа ба Хын намаржааны баруун хойд талд оршдог. Google-с татаж авсан газрын зураг дээр Хын одоогийн намаржиж буй газар болон бусад айлуудын байршлыг тэмдэглэн хавсаргав.
Иймд иргэн Хын миний хашаа хороог нүүлгэж өгөхийг хүссэн өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хашаа миний нэр дээр байгаа хашаа биш. Би уг хашаанд хоёр жил өвөлжсөн. Гэрчилгээ нь Аын нэр дээр байдаг. Хашааныхаа чулууг нүүлгээд аваад явсан гэж байгаа нь худлаа. Энэ хүн өөрийнхөө намаржаа хаана байгааг мэдэхгүй байна. Сийн намаржаа бид нараас 200 метрийн зайтай байдаг. Энэ хүн өөр газар намаржиж байсан. Хашаа Н.Сийн ч биш, миний ч хашаа биш Аын нэр дээр байгаа. Би энэ хүний байгаа намаржаанаас 15 км хол газар байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Х нь хууль ёсны эзэмшилд байгаа Б аймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө голын намаржаа гэх газраас Н.Сийн байшин, М.Бн дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн байна.
Хариуцагч Н.С нь ... Х.Хыг танихгүй, одоогоор хаана амьдардаг, ямар газар өвөлжиж, намарждаг талаар мэдэхгүй. Нэхэмжлэлд дурдсан газар миний эзэмшлийн болон өмчлөлийн ямар нэгэн хөрөнгө оршдоггүй. С сумын иргэн Х.Х нь ямар учраас огт үндэслэлгүй намайг өөрийн эзэмшил газартаа байшин барьсан мэтээр гүтгэсэн шалтгааныг тодруулж холбогдох хууль журмын дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсье гэж,
Хариуцагч М.Б нь ... С сумын 3-р багт, эхнэр хүүхдүүдийн хамт тус сумын 3-р багийн нутаг болох Бын нэртэй газар /хуучнаар Цийн намаржаа нэртэй газар/ оршин сууж амьдарч байна. ... Хын намаржааны баруун урьд талд миний төрсөн дүү болох Аын өвөлжөө оршдог ба миний бие өөрийн амьдрах байргүй тул дүү Аын өвөлжөөнд 2 жил өвөлжсөн болно. 2018 оноос эхлэн Аын байрыг чөлөөлөн өгч дээр дурдсан Бын гэдэг газар амьдрах болсон. Иймд миний бие Хын өргөдөлд дурдсан шиг түүний эзэмшил газар ямар нэгэн хашаа хороо барьсан асуудал байхгүй болно. Мөн өргөдөлд дурдсан Сийн намаржааны өтөг гэдэг газар нь одоогоор сул байгаа ба Хын намаржааны баруун хойд талд оршдог. Google-с татаж авсан газрын зураг дээр Хын одоогийн намаржиж буй газар болон бусад айлуудын байршлыг тэмдэглэн хавсаргав. Иймд иргэн Х.Хын миний хашаа хороог нүүлгэж өгөхийг хүссэн өргөдөл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэж хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан болно.
Нэхэмжлэгч Х.Х нь Б аймгийн С сумын нутаг дэвсгэрт тус сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны 48 тоот шийдвэрээр 030901149 дугаар бүхий 0,07 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, Өмнө голын намаржаа-д намаржааны зориулалтаар эзэмшдэг болох нь 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон №000683336 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ-гээр нотлогдох боловч нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймгийн С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжаар газар эзэмшүүлэх болзол, журам, нөхцөлүүдийн шаардлага хангасан ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын урьд эзэмшиж байсан эзэмшил газарт олгох гэрээ, гэрчилгээг Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2003 оны 165 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу бичиж олгохыг Газрын даамал /Т.Бейбит/-д үүрэг болгож, байгууллага, иргэдийн урьд өмнө газар эзэмшиж, ашиглаж байсан гэрээ, гэрчилгээг хураан авч шинээр олгосон гэрээ, гэрчилгээний үнийг банкаар дамжуулан ордерээр хийлгэж тооцоо хийлгэхийг Тамгын газрын Төрийн сангийн төлөөлөгч /Б.Саги/-д даалгасан байх ба энэхүү захирамжийн хавсралтаар иргэн Хы Хад газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй, мөн энэхүү захирамж 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх ба иргэн Хы Хад газар эзэмших эрхийн гэрчилгээг 13 жилийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр бичиж өгсөн нь эргэлзээтэй байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Х нь эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд С сумын Засаг даргын 2003 оны 10 сарын 16-ны өдрийн 45 тоот шийдвэрийг үндэслэн, мөн гэрээний 2.1-т газар эзэмшигчид олгосон газрын нийт хэмжээ 0,07 /га/, нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт Сийн намаржааны зориулалтаар эзэмшүүлэх гэж бичигдсэнээс үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын байршил, хаяг нэр буюу газар эзэмшүүлэх гэрээнд бичигдсэн байдал нь хороондоо зөрүүтэй байна.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэсэн байх ба нэхэмжлэгч Х.Х нь гэрээний дагуу газрын төлбөр төлж байсан нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч Х.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... миний эзэмшилд байгаа энэхүү газарт давхцуулан иргэн Н.С гэгч өвлийн байшин барьж, М.Б нь миний хашаа хороог дур мэдэн өөрчилж, өргөтгөн томсгож, хувийн хашаа хороо барьж, одоо нутагшин амьдарч байна гэж бичсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хы ... маргаан бүхий газарт үзлэг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг хангаж, шүүхээс уг маргаан бүхий газарт очиход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х нь Х.Хын эзэмшил газарт энэхүү өвлийн байшин болон чулуугаар өрсөн хашааг М.Б, Н.С нар зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан гэж зааж өгсөн газарт үзлэг хийхэд Х.Хын эзэмшил газар гэж зааж өгсөн газар нь хэн нэгний газартай давхацсан байдал тогтоогдоогүй ба Х.Хын эзэмшил газар гэдэг нь тодорхойгүй, ямар нэгэн тэмдэглэгээ байхгүй, мөн ... миний чулуун хашааг нурааж авч ирж М.Б хашаа хороо барьсан гэж тайлбарлаж байгаа боловч нураасан гэх чулуу хашаа нь хэний хашаа болох нь тодорхойгүй, уг газарт хууль бусаар барьсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба уг маргаан бүхий газарт хууль бусаар барьсан гэх өвлийн байшин, хашаа хорооны зургийг фото аппаратаар баталгаажуулж зургийг нь авсан болно.
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д ... хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана гэж тус тус заасан байна.
Б аймаг С сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/252 дугаартай С сумын 3 дугаар багийн иргэн Х.Хад гэх албан бичигт: Танд С сумын Өмнөгол гэх газраас 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 48 тоот захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан эзэмшүүлсэн газрыг М.Б зөвшөөрөлгүй хашаа хороо барьж байна гэсэн таны өргөдлийн дагуу М.Бд уг газрыг чөлөөлөхийг шаардан мэдэгдэх хуудас өгсөн боловч М.Б нь уг газрыг чөлөөлөөгүй байна. Иймд уг асуудлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Иргэний хуулийн холбогдох заалтын дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж, 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай 3 дугаар багийн иргэн М.Бд гэх мэдэгдэх хуудсанд ... Х.Хын эзэмшил газарт дур мэдэн хашаа байшин барьж Газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа тул уг газрыг яаралтай чөлөөлж Х.Хын өөрт нь хүлээлгэж өгөхийг мэдэгдье гэж тус тус Б аймгийн С сумын Засаг дарга мэдэгдэх хуудас, албан бичиг үйлдэж байсан мөртлөө энэхүү албан бичиг, мэдэгдэх хуудсанд дурдсан үйл баримтыг тогтоосон, Газрын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн болохыг шалгаж тогтоосон байдал нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.С, М.Б нар нь иргэн Х.Хын эзэмшил газарт хашаа байшин барьсан байна гэж дүгнэлт хийх боломжгүй байна.
Мөн хавтаст хэрэг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн багийн Засаг дарга Х.Даулетбекийн тодорхойлолтод ... Хагалгатын ам Сийн намаржиж байсан намаржааг намарждаг гэж бичсэн байдал нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөголын намаржаа, Сийн намаржаа гэж янз бүрээр тодорхойлж байгаа нь бас эргэлзээтэй байна.
Нэхэмжлэгч Х.Х нь тус шүүхэд ... миний эзэмшил газарт Н.Сийн барьсан өвлийн байшин, М.Бн барьсан хашаа хороог албадан нүүлгэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Х.Хад газар эзэмших эрхийн гэрчилгээгээр намаржааны зориулалтаар эзэмшүүлсэн газарт хариуцагч Н.Сийн барьсан өвлийн байшин, хариуцагч М.Бн барьсан хашаа хороо байгаа эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байхад Б аймгийн С сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж нь үндэслэлгүй гарсан захирамж байна.
Нэхэмжлэгч Х.Хын газар эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Х.Хын хууль ёсны эзэмшилд байгаа Б аймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө голын намаржаа гэх газраас Н.Сийн байшин, М.Бн дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Хын хууль ёсны эзэмшилд байгаа Б аймгийн С сумын нутаг дэвсгэр Өмнө голын намаржаа гэх газарт барьсан Н.Сийн байшин, М.Бн дур мэдэн барьсан хашаа, хороог албадан нүүлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН