| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2017/02810/И |
| Дугаар | 101/ШШ2019/00385 |
| Огноо | 2019-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2019/00385
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.1, 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Б Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.А , 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б.Х нарыг эцэг Б.Б ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч талууд хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг, зардал болон гэр бүлийн дундын өмчлөлийн маргаангүй тухай эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагч нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, гэрлэгчид гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүйг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б өөс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА