| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0011/э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Р.А,
улсын яллагч Т.Н,
насанд хүрээгүй хохирогч Б.Н-н хууль ёсны төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.Г, П.Н,
шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Б, Г.Э,
шүүгдэгч Э.Ц, түүний өмгөөлөгч А.О,
шүүгдэгч Д.Ө, Ш.А, тэдний өмгөөлөгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-н А, Б овогт Б-н Ц, Б овогт С-н Б, А овогт О-н О, Б овгийн Э-н Ц, Б овгийн Д Ө, Я овогт Ш-н А нарт холбогдох эрүүгийн 2117000550053 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 10-нд Ө аймгийн Д суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ** боловсролтой, *** мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Г аймгийн С сумын **дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт У-н А /РД:.........../,
Монгол Улсын иргэн, 19** оны 08 дугаар сарын 19-нд Д** аймгийн С** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, Г **ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Г аймгийн ** сумын ** дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Ц /РД:........./,
Монгол Улсын иргэн, 19** оны 01 дүгээр сарын 01-нд Д аймгийн М суманд төрсөн, **настай, эмэгтэй, ** боловсролтой, ** мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Г** аймгийн С** сумын **дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт С-н Б /РД:........../,
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 26-нд Д аймгийн С суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **боловсролтой, ** мэргэжилтэй, **ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт Г аймгийн С сумын **дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Агаа овогт О-н О /РД:........../,
Монгол Улсын иргэн, 19** оны 12 дугаар сарын 24-нд Д аймгийн Г суманд төрсөн, ** настай, эмэгтэй, **боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдийн хамт Г аймгийн С сумын **дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н Ц /РД:....../,
Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 16-нд Д аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ** мэргэжилтэй, Г ** ажилтай, ам бүл **, *** хамт Г аймгийн С дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Д Ө /РД:......../,
Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 12-нд Д аймгийн Г суманд төрсөн, стай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эжилтэй, Г** ажилтай, ам бүл **хамт Г аймгийн С дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Я овогт Ш-н А /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч У.А нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 6.2-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтны хэрэгцээг тооцож, сул орон тоог нөхөх, ажилтныг мэргэжил, албан тушаалын хувьд ахиулах төлөвлөлт (карьер)-ийг ойрын болон дунд хугацаагаар хийж, эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын бүх албан тушаал, мэргэжлээр гаргаж, өөрчлөлт ороогүй тохиолдолд 3 жил тутамд, өөрчлөлт орсон тухай бүрд шинэчлэн, шинээр тасаг, нэгж, ажлын байр үүссэн тухай бүрд шинээр боловсруулан баталгаажуулна. 6.8-т Ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, сэлгэх, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөр олгох, ажил амралтын цагийн зохицуулалт, ажилтан хоорондын болон удирдах албан тушаалтан, ажилтан хоорондын харилцаа, ажилтны санал, гомдол шийдвэрлэлт зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, шийдвэрийг баталгаажуулан ил тод мэдээлнэ. MNS 4621-5:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэл, стандартын 2.1.1-т MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын хавсралт А-ын 1.2 буюу “хууль, журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ”, Эрүүл мэндийн Сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 9.2-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.”, 9.4-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төрийг өргөж үлгэрлэн манлайлж ажиллана", Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан,
Яллагдагч Б.Ц нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 8.2-т “Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно.”, 8.4-т “Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2.4.1 буюу “эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны орон тооны бус гишүүн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь тухайн байгууллагын эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой талуудын уялдаа холбоог ханган, хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлнэ", MNS 5665-5:2006 "Мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээ" стандартын 15.1-т MNS 6206:2010 "Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5.1 буюу ерөнхий эмч нь мэдээгүйжүүлэг хийх эмчийг журмын дагуу томилж ажиллуулна", MNS 4621-5:2008 "Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдэл" стандартын 2.1.1, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан,
Яллагдагч С.Б нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 8.2-т "Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно.”, 8.4-т ,Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2019 оны А/565 тоот тушаалын нэгдүгээр хавсралт "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээллэх, хариу арга хэмжээ авах журам"-ын 3.6 болон 3.9 дахь заалтыг мөрдөөгүй, дээрх журмын хоёрдугаар хавсралтын 2.1.1.2-т зааснаар “хүний нөөцийн хангамж хүртээмж, мэргэшсэн байдлын эрсдэлийг үнэлэн, илрүүлж эмнэлгийн удирдлагын багт мэдээллэн тухайн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаагүй”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан,
Яллагдагч О.О нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр жижүүр эмчээр ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.8-т "Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна", 12.1.10-т "Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 6206:2010 "Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг" стандартын 7-т "Мэргэшсэн эмч сувилагчгүй байх нь ерөнхий мэдээгүйжүүлэг хийх эсрэг заалт" 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам 13.6, 13.7, 13.8, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн ажиллах журам, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд тухайн ээлжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа сахилга хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулж ахлан ажиллах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан,
Яллагдагч Э.Ц нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2-т “Мэдээгүйжүүлэлтийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчиний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, мөн дээрх стандартын хавсралтын А-ын 1.2-т “Зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.”, MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандартын 15.1-т “Клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын мэс засалч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч бүрэлдхүүнтэй хийнэ”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж заасныг тус тус мөрдөж ажиллагаагүй, дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчиж мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд мэдээгүйжүүлэгч эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-н эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан,
Яллагдагч Д.Ө нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” стандарын 12.16.2-д “Мэдээгүйжүүлгийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5 дугаар бүлэгт заасан “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана” гэж заасныг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүргийг тус тус мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчсөний улмаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд хуваарийн дагуу орох ёстой байтал мэдээгүйжүүлэгч эмчээр ороогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-н эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан,
Яллагдагч Ш.А нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.5-т “Үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө”, 12.1.6-д “үйлчлүүлэгчид оношлогоо, эмчилгээний үйлдэл, ажилбар, мэс засал хийхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн өөрөө болон үзүүлэх гэж байгаа тусламж үйлчилгээний байдлаар товч танилцуулж, холбогдох журмын дагуу зөвшөөрөл авсан байна”, 12.1.10-т “Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм, журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандарт, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д, 14.6-д, 18.1-д, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааны журмыг тус тус мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журмыг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд орох мэс заслын багийг дуудахдаа хуваарийн дагуу орох ёстой байсан эмнэлгийн мэргэжилтнийг дуудалгүй дур мэдэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан нэгдүгээр жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр хагалгаанд орох эрхгүй эмчийг дуудаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-н эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А, Б.Ц, О.О, С.Б, Э.Ц, Д.Ө, Ш.А нарт холбогдох эрүүгийн 2117000550053 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч У.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 01 цагийн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга миний гар утас руу залгаад мэс заслын явцад хүүхэд нас барчихлаа гэж дуудсан. Тэгээд би эмнэлэг дээр яваад очиход нэг давхарт нь хохирогч хүүхдийн аав нь уйлаад байж байсан. Тэгээд аавтай нь уулзчихаад мэс заслын эмчийн өрөө рүү орсон. Манай эмч нар бүгд ирчихсэн ийм, ийм зүйл болчихлоо гээд танилцуулж байсан. Яг юу болсон талаар үзэхэд Э.Ц эмч унтуулгыг нь хийсэн байсан. Э.Ц эмч унтуулгыг нь хийснээс гадна Д.Ө эмч хуваарийн дагуу хагалгаанд орох ёстой байсан. Гэтэл Э.Ц эмч орчихсон байсан гэв.
2. Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хагалгаанд орсон хүүхэд байгаа. Тухайн шөнө гэртээ унтаж байхад 01 цаг өнгөрч байхад Э.Ц эмч над руу залгаад та ажил дээр хүрээд ирээч гэж залгасан. Тэгэхээр нь яасан юу болов гэхэд хүүхэд хагалгаанд ороод өнгөрчихлөө гэсэн. Тэгээд би машин дуудаад эмнэлгийн ойролцоо явж байхад Д.Ө эмч та ирж байна уу гэж залгахаар нь би ойрхон ирж байна гэсэн. Тэгээд эмнэлэг дээр ирээд шууд мэс заслын тасаг руугаа явж орсон. Хагалгааны өрөө рүү ороход хүүхэд нас барчихсан, эмч нар бүгдээрээ байж байсан. Тэгээд Э.Ц эмчээс юу болсон талаар асуухад би дуудагдаж ирээд хагалгаа хийгдсэн гэв.
3. Шүүгдэгч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би 2003 оноос хойш халдвартын эмчээр ажиллаж байгаа. Аймгийн хэмжээнд халдвартын эмчээр би ганцаараа ажилласан. Яг тухайн цаг үед би чанарын албаны даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэж байсан. 2021 онд ковидын цар тахал улс орон даяар дэгдчихсэн маш хатуу хяналтан дор эмчилгээ явагддаг ийм үе байсан. Яг энэ үед би улаан бүсэд 14 хоног дотроосоо гарахгүйгээр ажиллаад тэгээд эргээд 14 хоног тусгаарлалтанд байдаг байсан. Яг энэ тусгаарлалтад байх үед харамсалтай тохиолдол гарсан байгаа. Тухайн үед би дуудагдаж ирэх, дүрэм стандартыг мөрдөх боломж байгаагүй. Би тусгаарлалтанд байсан. Би өөрөө эх хүний хувьд, эмч хүний хувьд энэ үйлдэлд үнэхээр их харамсдаг. Тэгээд анафилакси шок гэж эмийн бодисын хэт мэдрэгшил гэдэг бол аврахад маш хүнд хэцүү тохиолдол юм. Мэргэжлийн эмч Э.Ц, Д.Ө эмч орсон ч тэр эмийн хэт мэдрэгшил гэдэг юм болох юм бол аврах үнэхээр хэцүү хүнд тохиолдол, үнэхээр харамсаж байна гэв.
4. Шүүгдэгч О.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө би эмнэлэгт нэгдүгээрт жижүүрийн үүргээ гүйцэтгэсэн байгаа. Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эмнэлэгт 2, 103-т 1 эмч нийтдээ 3 эмч ажилладаг. Хоёр жижүүрийн эмч 9 тасгаа хуваан авч үздэг. Миний хувьд болохоороо төрөх эмэгтэйчүүд, хүүхэд, нярайн тасгийг хариуцан ажилладаг. Тухайн үед хоёрдугаар жижүүр эмчээр Э эмч ажиллаж байсан. Хоёрдугаар жижүүр эмч бол дотор, мэдрэл, халдварт, мэс засал, гэмтэл гэсэн тасгуудыг хариуцан ажиллаж байсан. Тухайн үед ковидын нөхцөл байдал маш их хүнд байсан. Эмнэлгийн эмч, ажилчид нэлээн өвчлөх хандлагатай байсан. Би өөрөө хүртэл өвчлөөд эмчлэгдээд тэр өдөр ажилдаа орж ирсэн үе. Эмнэлгийн ажилчид өвчлөх хандлагатай байсан учраас эмнэлгийн эмч, ажилчдын бөөгнөрөл төвлөрлийг сааруулан хариуцсан тасгийнхаа үйл ажиллагааг хариуцан ажиллана. Үнэхээр хүнд эргэлзээтэй, анхаарал татах үед тухайн жижүүр эмч тэр асуудлыг шийдэх боломжгүй тохиолдолд нэгдүгээр жижүүр эмч болон дарга, орлогч нартаа мэдэгдэх үүргээр ажиллаж байсан. Энэ үед би ийм хүүхдийг ирснийг мэдээгүй гэв.
5. Шүүгдэгч Э.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэрчийн мэдүүлгүүд дээрээ бүгдийг нь тусгаад өгсөн байгаа. Тухайн өдрийн үйл явцыг дарга, Б.Ц эмч нарт тодорхой хэлсэн. Д.Ө эмчтэй ирээд уулзсан. 2021 оны 06 дугаар сарын 28-ны шөнө дуудахад тэр тухай аман заавар хэвээрээ байгаа учраас намайг дуудаж оролцуулсан болов уу гэсэн үүднээс би ирж хагалгаанд орсон. Зөвхөн ар даах биш тухайн өдрөөс бусад өдрүүдэд ч гэсэн хагалгаанд дуудагдаж байсан нь нотлох баримтаар байгаа байх гэж бодож байна гэв.
6. Шүүгдэгч Д.Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би мэдээгүйжүүлгийн эмчээр ажиллаж байсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эмээгээ дагаж өөрөө орсон гэж байна. Ковидын улаан бүсээс хүн орж гарч болдог гэсэн нэлээн юм сая яригдлаа. Бүгд л хүнд ноцтой нөхцөл байсан гэж ярьж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр эмээ буюу манай хамаатны эмээтэй 93 настай хүн амьсгалын цочмог дутагдалд ороод ковидоор хүндрээд улаан бүс рүү орох хүн байхгүй болохоор Улаанбаатар хот руу шилжүүлнэ гэсэн. Амьсгалын дутагдалтай хүнийг тээвэрлэхэд маш эрсдэлтэй байдаг учраас би халдвартын эрчимт эмчилгээний тасаг энд байгаа учраас энд эмчилье гэсэн санал хүсэлт тавьсан нь үнэн. Гэхдээ шийдвэрийг нэгдсэн эмнэлгийн дарга гаргах үүрэгтэй гаргасан гэв.
7. Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Тухайн үед сувилагчаар ажиллаж байсан. Намайг дур мэдэж дуудсан гэсэн асуудал яриад байгаа. Энэ дээр огт дур мэдэж дуудсан юм байхгүй. Намайг гэрчээр дуудагдсан Э эмч хариуцаж ажиллаж байсан. Э эмч хагалгааны баг дуудахыг мэдэж байгаа. Э.Ц эмч анх удаа дуудагдаад орчихсон юм шиг ойлголт өгөөд байна. Энэ асуудлаас өмнө 20 гаруй хагалгаанд орсон баримтууд нь хавтаст хэрэгт байсан. Огт мэдэгдээгүй асуудал байхгүй. Хариуцаж байгаа эмч нэгдүгээр эмчтэйгээ холбогдоод ингэж болох асуудал байхгүй. Э.Ц эмч рүү залгахад би хагалгаанд орох боломжгүй гэж хэлсэн бол би удирдлагууд болон нэгдүгээр эмч рүүгээ танилцуулж болох байсан гэв.
8. Насанд хүрээгүй хохирогч Б.Н-н хууль ёсны төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Миний бие нас барсан охин Н-н ээж Н гэдэг хүн байна. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө миний охин олгой ургасан байж магадгүй гэсэн оноштой Шивээговь сумаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд ирээд бид хоёр зааврын дагуу сувилагчдаа хандаад эмчдээ хандаад бүх шинжилгээг хийлгэсэн. Тэгээд хагалгаа хийх эмчтэй уулзсан. Э.Ц эмч, Б.Н эмч хоёр ширээний ард өөд өөдөөс хараад сууж байсан. Тэгээд Б.Н эмч хагалгаа хийхэд ийм процесс явагдана гэдгийг учир битүүлэг надад тайлбарласан. Тэгэхээр нь би та яг юу гээд байгаа юм бэ? би сайн ойлгохгүй байна гэхэд бид нар ямар нэгэн алдаа гаргахгүй, хийдэг ажлаа хийх гэж байна гэж хэлж байсан гэв.
9. Насанд хүрээгүй хохирогч Б.Н-н хууль ёсны төлөөлөгч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Чойрт эмнэлгийн гадаа ирээд шинээр баригдсан эмнэлгийн 103 руу би охиноо аваад орсон. Нөхөр гадаа машиндаа үлдсэн. Охиноо аваад 103 дээр ороход А гэдэг сувилагч хүлээж аваад яаралтай тусламжийн хуудас нээсэн. Тэр хуудсан дээр охиныг 2021.06.28-ны өдөр 20:55 ирснээр бүртгэсэн байсан. А гэх сувилагчаас гадна нэрийг мэдэхгүй нэг эмэгтэй манай охиныг үзээд “олгой байна” гэсэн. Тэр эмэгтэй Э гэдэг эмчийг дуудаж эмч ирж үзээд “олгой байна” гэсэн. Охин маань надад болон эмчид хэлэхдээ хүйсний нүхний эргэн тойронд өвдөөд байна гэж хэлж байсан.
Тэгээд шөнийн 00 цаг 13 минутад дээр нэр дурдсан 5, нэрийг мэдэхгүй 2 хүн бүгд хагалгаанд орохоор хагалгааны өрөө рүү орцгоосон. Тэгээд байж байтал удалгүй манай нөхөр Шивээговь сум яваад охины хагалгаанд ороход хэрэгтэй зүйлсийг авч ирсэн. Манай нөхөр охинтойгоо уулзаж амжаагүй. Ирэхэд нь охин мэс заслын хагалгааны өрөө рүү орчихсон байсан. Тэгээд нөхөр бид 2 эмнэлгийн үүдний өрөөнд охиноо хагалгаанаас гарч ирэхийг хүлээгээд 20-30 суусан. Тэгээд байж байтал манай нөхөр гэнэт эмнэлгийн хаалганы цаанаас “яасан бэ? юу болоод байгаа юм бэ?” гээд босоод ирэхээр нь би хартал мэс заслын өрөөнөөс нэг эмнэлгийн эмэгтэй ажилтан нэрийг нь мэдэхгүй яг хэн байсныг санахгүй байна тэр хүн утсаараа нэг хүн рүү залгаад “Хурдан ирээрэй” гээд дуудаад байсан. Тэгтэл доороос мөн нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хүн маш хурдан гүйгээд гараад ирсэн. Тэгэхээр нь би тэр хүнээс “юун хүн бэ?” гэхэд “Наркозын эмч байна” гэж хэлсэн. Тэр хүн нь Ө гэдэг эмч байсан. ... гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-21, 25-26, 2-р хх-ийн 121 дүгээр хуудас/,
10. Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Тэгээд удалгүй 1 давхраас шар царайтай залуу хүрч ирээд хагалгаа хийж байгаа өрөө рүү орсон. Тэр залуу ороод 10 орчим минутын дараа наркозын эмч гэх нүдний шилтэй эмэгтэй гарч ирээд манай эхнэрт “танай охины зүрхний цохилт тасалдаад, хэм алдагдаад байна” гэж хэлээд орсон. Тэгээд мөн л 10 орчим минутын дараа хагалгаа хийсэн гэх эмэгтэй эмч, наркозын эмч нар гарч ирээд “өнгөрчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн хамт хагалгаа хийж байгаа өрөө рүү гүйгээд ортол манай охин хагалгааны ширээ дээр хэвтэж байсан. Манай охины гарын үзүүр хөхөрсөн байдалтай, бие нь хүйтэн, аньсагандаа нулимстай байсан. Тухайн үед хагалгаа хийсэн эмч нар нь ширээ тойроод зогсож байсан бөгөөд нэг хүн цэвэрлэгээ хийж байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 28-29 дугаар хуудас/,
11. Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Тэгээд би өрөөнд ороод гараа угааж, халат өмсөөд дараа нь бээлийгээ өмсөөд хагалгаа эхлэх гэтэл унтуулгын эмч Ц “Одоо хагалгаа хийж болно” гэсэн зөвшөөрөл өгсний дагуу би 2021 оны 06 дугаар сарын 29-ний шөнийн 00 цаг 25 минутад хагалгааг эхлүүлж хэвлийн баруун доор мухар олгойн проекцод ойролцоогоор 4-5 см зүслэг хийж хэвлийг үечлэн нээсэн /үечлэн гэдэг нь эхлээд арьс, өөх, булчин, гялтан хальс зэргийг үечлэн зүсдэг/ тэр үед хэвлийгээс бохир шаргал өнгийн шингэн /үрэвслийн шингэн/ гарахаар нь 2 ширхэг ариун салфеткаар шингээн авсан. Тэгтэл унтуулгын эмч Ц “Хүүхэд сонин болчихлоо” гэж хэлэхээр нь би хагалгаагаа зогсоогоод хүүхдийн царай руу харахад хүүхдийн уруул хөхөрсөн байдалтай харагдаж байсан. Тэр үед унтуулгын эмч Ц эмч асрагчид хандан “Ө эмчийг дууд” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би цээж шахалт буюу сэхээн амьдруулах шахалт хийсэн. Намайг хүүхдэд цээж шахалт буюу сэхээн амьдруулалт хийж байх үед унтуулгын эмч Ц унтуулгын сувилагчдаа хэлж хүүхдийн гарын сарвуунд уян зүү байрлуулсан байснаар тариа хийж байгаа харагдсан. Би яг ямар тариа хийсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд хүүхдэд цээж шахалт 15 удаа хийгээд 2 удаа амьсгал өгөөд байсан бөгөөд нэг мэдсэн чинь Ө эмч ирчихсэн байсан бөгөөд тухайн хүүхдийн зүрх 01 цаг 15 минутад зогссон, Ө эмч бид хоёр ээлжлээд цээж шахалтыг хүүхдийн зүрх зогстол үргэлжлүүлэн хийсэн. Тэгээд унтуулгын эмч гадагшаа гарч хүүхдийн аав ээжид болсон зүйлийн талаар хэлсэн.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дугаар хуудас/,
12. Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Хагалгаанд орохоос өмнө хагалгаанд орох хүүхдийг Н-н гэдэг 7 настай бас мухар олгойн хагалгаа хийнэ гэдгийг мэдэж байсан. Хагалгааны бэлтгэл ажил хийгдэж дуусаад хагалгаанд орох хүүхдийн хувцсыг манай асрагч О солиулан хагалгаа хийх өрөөнд оруулж ирсэн. Хагалгаа хийх бүрэлдэхүүнд унтуулгын сувилагч М, унтуулгын эмч Ц, хагалгааны эмчээр Н, хагалгааны сувилагч миний бие болон асрагч О нар хагалгаа оролцсон. Тэгээд хагалгаа 24 цаг 20 минутад эхэлж унтуулгын тариаг Ц эмч Н-нд хийсэн. Унтуулгын тарианы тун нь тухайн хүний жингээс нь хамаараад өөр өөр байдаг тэгээд Н-н унтсан, дараа буюу 24 цаг 25 минутад заслын хутганы ирийг би Н эмчид авч өгөөд зүслэг эхэлсэн зүслэгийг Н эмч хийсэн. Зүслэгийг хүйсээс баруун доор хөндлөн зүсэж хийдэг ба зүслэг хийж эхлээд хэвлийг нээгээд Н эмч шаргал шингэнтэй байна гэж хэлтэл унтуулгын эмч Ц, М нар “хүүхэд эвгүй болчихлоо байж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Н эмч хагалгааны ажлыг цааш үргэлжлүүлж хийлгүй зогссон. Тухайн үед унтуулгын эмч Ц, М нар нь тухайн хүүхдийн биеийн байдлыг мэдээлж байдаг монитор аппаратыг хянаж байсан ба хүүхдийн биеийг эвгүй болсныг аппаратаас харж мэдсэн байх. Тэгээд Ц, М эмч нар тухайн хүүхдийг сэхээн амьдруулах арга хэмжээ авах шаардлагатай болсон учраас цааш хагалгаа хийх боломжгүй болсон учир Н эмч нөгөө хийсэн зүслэгээ оёсон буюу хэвлийг хаасан. Түүнчлэн сэхээн амьдруулах ажиллааг хийж байх үед тусгаарлалтад байсан унтуулгын эмч Ө орж ирээд Ц болон М нарт тусалсан. Тэгээд Ө, Ц эмч нар охиныг сэхээн амьдруулах ажиллагааг 20-30 минут хийсэн боловч тухайн хүүхдийг авч чадаагүй ба Н-н 00 цаг 15 минутад нас барсан. Тэгээд энэ тухай ар гэрийнхэнд нь болон эмнэлгийн удирдлагуудад мэдэгдсэн. Сувилагч нар эмч нартаа туслах үүрэгтэй ажилладаг. Унтуулгын эмч Ц хагалгаанд орох гэж байгаа хүнийг унтуулах М сувилагч бол Ц эмчид туслах, Н эмч хагалгааг удирдаж гардан хийж явуулна.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,
13. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Ц эмч “Ө эмчийг дуудуулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад тарианы өрөөнд ороод тухайн өдөр жижүүрт гарч байсан Т гэх сувилагчид “Ө эмчийг дуудаарай” гэж хэлтэл Т өөрийнхөө гар утсаар Ө эмчийн гар утас руу нь залгаж дуудсан. Тэгээд би хагалгааны өрөөний наад талын өрөөнд байж байтал удалгүй Ө эмч ороод ирэхээр нь би түүнд улавч өмсүүлээд хагалгаа хийгдэж байгаа өрөө рүү оруулсан. Тэгээд хэдий хугацаа өнгөрсөн эсэхийг нь би мэдэхгүй байна, нэлээд удсан шиг санагдаж байна хагалгааны өрөөнөөс Ц эмч гарч ирээд “Хүүхдийн аав, ээжтэй нь уулзана” гээд гарч ирээд шууд гадагшаа гарч тухайн охины аав ээжтэй уулзсан. Тэгээд хагалгаанд орсон охины ээж нь орж ирж байсан. Би тухайн үед хагалгааны өрөөний наад талын өрөөнд байсан болохоор юу болсон эсэх талаар ерөөсөө мэдэхгүй байна. Би тухайн өдөр хагалгаанд орох гэж байсан охиныг ерөөсөө хараагүй. Тухайн өдрийн хагалгаанд хагалгааны эмчээр Н эмч, хагалгааны сувилагчаар Д, мэдээгүйжүүлэгчийн сувилагч М, нойрсуулагч эмчээр Ц нарын бүрэлдэхүүнтэй хагалгаанд орсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 39-40 дугаар хуудас/,
14. Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Бын Н гэх 7 настай, эмэгтэй хүүхэд хэвлийгээр өвдөнө, бөөлжинө, дотор муухайрна гэсэн зовуурьтай байсан. Тухайн хүүхдийг үзэхэд хүүхэд “хэвлий, гэдсээр хүчтэй базалж өвдөөд байна” гээд уйлаад байсан. Тэгэхээр нь өвчин намдаах зорилгоор анельгин 2 гр, демедрол граммыг хольж нийт 3 граммыг хүүхдийн зүүн өгзгөнд тарьсан. Өвчин намдаах хийснийхээ дараа сумын эрүүл мэндийн төвийн хүний их эмч Алтанбаганыг дуудаж хүүхдийн өвчний оношийн талаар зөвлөлдөж урьдчилсан оношийг нь би мухар олгойн цочмог үрэвсэл гэж тавиад А эмч яаралтайгаар 13А маягт бичиж өгөөд хүүхдийг Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу 20:30 цагт илгээсэн. Манай эмнэлэг дээр хүүхэд 30 минут л болсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,
15. Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Яаралтай тусламжийн хуудаснаас харахад хүүхдийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 20:00 цагт ирснээр бүртгэсэн байна. Хүүхдийг Б-ын Н-н гэж байсан. 7 настай, эмэгтэй хүүхэд байсан. Хүүхдийн зовуурь хэвлийгээр өвдөнө. Бөөлжинө гэсэн зовуурьтай байсан. Тэгээд эмч У хүүхдийг ирж үзээд дараагийн арга хэмжээг авч, хүүхдийг Аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг руу 13А маягт бичиж өгөн явуулсан. У эмч өөрөө үзсэнийхээ дараа А эмчийг дуудаж мөн хүүхдийг үзүүлж 13А маягтаар аймгийн нэгдсэн эмнэдэг рүү явуулсан. 13А маягтыг А эмч бичиж өгсөн. Миний хувьд тухайн өдөр ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Хүүхдийг эмнэлэгт ирэхэд нь хүлээн авч үзэн яаралтай тусламжийн хуудас бөглөж үнэлгээ өгсөн. Хүүхдийг үзэхэд биеийн халуун 36,7, зүрхний цохилт 104, артерийн даралт хэвийн, амьсгалын тоо 28, хүчилтөрөгчийн хувь 96 байсан. Би хүүхдийг эрэмбэлэн ангилалтын үнэлгээгээр шар буюу дунд зэрэг гэж үнэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,
16. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 17:30 цагт ажил тарчхаад эмнэлэг дээр байж байтал хүлээн авахаар өвчтэй хүн ирлээ У эмч хамт үзээд өгөөч гэж байна гээд би хүлээн авах дээр 20:10 цагт очиход Б.Н-н гэх 7 настай, эмэгтэй хүүхэд хэвлийгээр өвдөнө, бөөлжинө, дотор муухайрна гэсэн зовуурьтай байсан. Намайг ирэхээс өмнө сувилагч Б үзээд яаралтай тусламжийн хуудас нээчихсэн У эмч үзээд анельгин, демедрол тариагаар хийсэн гэж байсан. Тэгээд У эмч хүүхдэд үзлэг хийхэд хэвлийгээр өвдөлттэй мухар олгойн цочмог үрэвслийн шинжтэй байсан учраас 13А маягт бичиж бөгөөд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Хүүхэд манай эмнэлэг дээр 30 минут болсон. Хүүхдийг ээж нь дагуулчихсан явж байсан бөгөөд аймгийн эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47 дугаар хуудас/,
17. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2021 оны 06 дугаар сард 7 цагийн үед өөрийн дүү болох Н-н олгойны хагалгаанд ороод нас барсан талаар мэдсэн. Тэгээд шууд Говьсүмбэр аймаг руу явсан. 10 цагийн үед Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргатай уулзахад Улаанбаатар хотоос эмчилгээний баг ирж задлан хийхээр ирж байгаа гэж хэлсэн. Тэрний дараа ойролцоогоор 02 цагийн үед хотоос ирсэн гээд 1 эмчтэй уулзаад задланд хамт орох талаар хэлэхэд ар гэрийн хүмүүстэй нь орохгүй мөн Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний эмч нартай орохгүй хагалгаанд орсон эмч нартай л орно гэж уурлаж байсан. Эсвэл бүүр орохгүй Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг гуйж авчирсан зэрэг зүйлс ярьж байсан. Тэгээд өдрийн 13 цагийн үед цагдаагийн байгууллагаас ямар нэгэн төлөөлөл ирээгүй байсан учир би дуудлага өгсөн. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоож тухайн хагалгаанд орсон эмч удирдлагуудад хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Хотоос ирсэн эмч задланд ар гэрийн хүмүүсийн оруулж болохгүй энэ хуулийг үз гэсэн. Гэхдээ би тухайн хуулиас тийм заалтыг орж хараагүй. Тухайн хагалгаа 00:13 минутад хагалгааны өрөө рүү орсон. 00:35 минутад зүрх нь зогссон талаар хэлсэн. Би Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, удирдлагуудад маш их гомдолтой байна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-52 дугаар хуудас/,
18. Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр томилогдсон. Миний ажил үүргийн хуваарь 103-ын утсанд дуудлага ирсэн тохиолдолд айлуудаар өвчтөн үзээд явна. Хэрэв дуудлага ирээгүй тохиолдолд тасагтаа сууж 103-аар үзүүлэхээр ирсэн хүмүүсийг үздэг. 2021 оны 06 дугаар сарын 28-ны орой Шивээговь сумаас хэвлийгээр өвдсөн гэсэн зовуурьтай эмэгтэй хүүхэд ээжтэйгээ ирсэн. Тэгэхээр нь би жижүүр эмч Эийг дуудаж үзүүлээд дуудлагандаа явсан. Тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй. Миний хувьд дуудлагатай байсан учраас үзлэг хийгээгүй явсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57 дугаар хуудас/,
19. Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
хагалгааны сувилагч Д, асрагч О, яаралтай тусламжийн их эмч Ц нартай цуг ирсэн. Тэгээд би хагалгааны өрөөнд ашиглагдах эд зүйлсээ бэлдэхээр орсон. Тэгээд байж байх үед Ц эмч хагалгааны өрөөнд орж ирээд “7 настай хүүхэд юм байна хоёулаа унтуулга хийе” гэж хэлсэн тэгээд унтуулгын эм тариа төхөөрөмжөө бэлдээд эмч Цын зааврын дагуу эхлээд 0.9 натри 500 гр-ийг дуслаар залгаж Пентанил 50мкг, Тиопинтол 125 гр, Тракром 10 мл-ийг талийгаачийн зүүн гарын сарвууны ар хэсгийн судсанд уян зүү тавьж нойрсуулах зорилгоор хийсэн. Тэгээд хагалгааг 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 00 цаг 20 минутад эхэлж талийгаачийн биед зүсэлт хийх үед тухайн талийгаачийн зүрхний пульс гэнэт унаж эхэлсэн, тэр үед нь зүрх дэмжих тариа хийж эмч нар зүрхний массаж хийсэн тэр үед би эмч нарын заавраар хэлсэн үед нь зүрх дэмжих тариаг хийгээд байж байсан. Зүрх дэмжих тариа нь Адирналин, Атпэрин гэх тарианууд байдаг. Тэгээд тухайн талийгаачийн биеийн байдал дээрдэхгүй байж байгаад 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 01 цаг 15 минутад зүрх бүр мөсөн зогсож хагалгаа дууссан. Яаралтай тусламжийн сувилагч А залгаж “хагалгаанд ор гэж байна” гэж хэлсэн тэр үед нь би “хэн гэж эмч намайг хагалгаанд ор гэж хэлсэн юм бэ” гэхэд А нь “мэдэхгүй байна О эмч дуудсан байх” гэх тодорхойгүй зүйлийг хэлсэн миний санаж байгаагаар О эмч нь жижүүрийн 1 дүгээр эмч байсан. Яаралтай тусламжийн тасгийн их эмч Ц унтуулгын эмчээр, дотрын сувилагч М унтуулгын сувилагчаар, мэс заслын их эмч Н хагалгааны эмчээр, мэс заслын сувилагч Д сувилагчаар, асрагчаар О байсан. Ц эмч нь ямар нэгэн унтуулга хийх эрх байхгүй мэргэшсэн зүйл байхгүй, би унтуулгаар гэрчилгээтэй гэхдээ хугацаа дууссан тийм учраас би унтуулгын сувилагч хийх гэрээгээ цуцлуулж дотрын сувилагчаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59-60, 62-63 хуудас, 2 дугаар хх-ийн 127 дугаар хуудас, 7 дугаар хх-ийн 47 дугаар хуудас/,
20. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Б.Н-н-н цогцост хийсэн задлан шинжилгээгээр эмийн бодисын хэт мэдрэгшлийн шок, цусны бичил эргэлтийн алдагдал, дотор эрхтнүүдийн цус дүүрэлт, цэгчилсэн цус харвалтууд, цус зогсонгишил, тархи, уушгины хаван, мухар олгойн үхжилт үрэвсэл, хэсгийн гялтантаст үрэвсэл, ходоодны үрэвсэл, нарийн гэдэсний үрэвсэл, хэвлийн баруун доод хэсэгт мэс заслын шарх, өвчүүний дунд хэсгийн цус хуралт эмгэгүүд тогтоогдлоо.
- Б.Н-н-н цогцост гэмтэл тогтоогдсонгүй.
- Өвчүүний дунд хэсгийн цус хуралт нь сэхээн амьдруулах ажиллагааны явцад үүссэн байх боломжтой.
- Талийгаачид шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
- Б.Н-н нь АВ /IV/ бүлгийн харьяалалтай цустай байна.
- Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Цусанд эмийн бодис тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй байна.
- Б.Н-н нь мухар олгой авах мэс ажилбарын явцад эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас нас баржээ.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Ж гэжээ. /1 дүгээр хх-ийн 149-152 дугаар хуудас/,
21. Шүүх шинжилгээний үндэсний хүлээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар талийгаач Б.Н-н өвчний оношийг зөв тогтоосон байна.
- Мухар олгойн үрэвсэл нь мухар олгойн ургацгийн салст бүрхэвчийн мэдрэл-шүүрлийн зохицуулга алдагдан тэнд үрэвслийн голомт үүсч улмаар ургацаг үрэвсэж идээлэх өвчин юм. Мухар олгойн цочмог үрэвслийн үед зөвхөн мэс заслын эмчилгээ хийнэ.
- Б.Н-нд мухар олгойн цочмог үрэвсэл үүссэн байсан тул яаралтай хагалгаа хийх нь зөв байсан.
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн 1693 дугаартай өвчний түүхэнд Б.Н-н нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 24 минутад үзүүлэх үед биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, хэвлийн баруун доод хэсгээр хатгуулж өвдөнө, бөөлжинө гэсэн зовиуртай, мухар олгойн цочмог үрэвсэл гэсэн онош тавигдсан байна. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 цаг 29 минутад мэс заслын эмч үзээд яаралтай журмаар мэс засалд бэлтгэх анестезиологи /мэдээгүйжүүлэг/ эмчид үзүүлэх, цефазолин 1.0, натрихлорид 0.9%-10.0, сорил тавьж 8 цагаар судсаар хийх гэсэн байх ба цусны ерөнхий шинжилгээнээс өөр шинжилгээ хийгдээгүй байна. Б.Н-н биед үзлэг хийсэн эмч нар нь хүүхдийн биеийн байдлыг зөв үнэлж, зөв оношилсон боловч хагалгааны өмнөх бэлтгэлийг бүрэн хийгээгүй байна.
- Хагалгаанд орохын өмнө мэдээгүйжүүлгийн эм, тарианы харшлын сорил тавьдаггүй бөгөөд ийм стандарт, журам байдаггүй. Талийгаач Б.Н-н биед үзлэг хийсэн мэс заслын эмч нь хагалгааны өмнө антибиотикийн сорил тавих гэж үзлэгийн тэмдэглэлд бичсэн байх боловч өвчний түүхэнд сорил тавьсан тухай тэмдэглэл байхгүй байна.
- Талийгаач Б.Н-нд тарьсан унтуулгын тарианы тун хэмжээ түүний жинд тохирсон, зөв дэс дарааллаар тарьсан байх бөгөөд энэ нь өвчний түүхийн мэдээгүйжүүлгийн явцын тэмдэглэлд тусгагдсан байна.
- Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон талийгаачид 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө тарьсан гэх “Atropine injection 1 mg” гэсэн бичиглэл бүхий тарианы шилний үйлдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сар, дуусах хугацаа 2021 оны 06 дугаар сар гэсэн байх бөгөөд дээрх бичиглэл бүхий мэдээлэлтэй эмийн бодисыг хэрэглэх боломжтой. Хугацаа нь 6 сар дуустал хүчинтэй гэж үзнэ.
- Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээний /MNS 5665-5:2006/ стандартад мухар олгойн хагалгааг клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй хийнэ гэж заасан байдаг. Талийгаач Б.Н-н мэс заслын хагалгаанд мэдээгүйжүүлгийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч оролцоогүй байна. Төлөвлөгөөт болон яаралтай хагалгааны үед хагалгаанд орох баг бүрэлдэхүүн, дуудагдан ажиллах эмч, мэргэжилтний хуваарийг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга гаргаж, эмнэлгийн даргаар батлуулж мөрдүүлэх ёстой. Яаралтай хагалгааны үед тухайн өдрийн 1-р жижүүр эмч хуваарийн дагуу хагалгааны баг бүрэлдэхүүнийг дуудах, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлнэ.
- Мэдээгүйжүүлгийн эмчийг оруулалгүй, мэргэжлийн биш яаралтай тусламжийн эмч хагалгаанд оруулсан нь мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээний /MNS 5665-5:2006/ стандартад заасан мухар олгойн хагалгааг клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй хийнэ гэж заалтыг зөрчсөн байна.
- Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эсэх нь хуулийн ойлголт тул шинжээч эмч тогтоохгүй.
- Талийгаач Б.Н-нд хийх мухар олгойн хагалгаанд мэдээгүйжүүлгийн нарийн мэргэжлийн эмчийг дуудаж оруулах боломжтой байсан байна. Мухар олгойн цочмог үрэвсэл оношлогдсон тохиолдолд хагалгааг яаралтай хийх шаардлагатай ба хугацаа алдсан тохиолдолд мухар олгойн нэвчдэс, буглаа, хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, үжил зэргээр хүндэрч амь насанд аюултай байдалд хүргэдэг.
Дүгнэлт гаргасан: Мэргэшсэн шинжээч эмч Г.Э, ахлах шинжээч эмч Ө.С, шинжээч эмч О.Б гэжээ. /2 дугаар хх-ийн 134-142 дугаар хуудас/,
22. Шинжээч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би хэрэг бүртгэлтийн 211700055 дугаартай хэрэгт мөрдөгчийн тогтоолыг үндэслэж 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 110 дугаартай дүгнэлтийг гаргасан. Мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээний стандарт MNS: 5665-5:2006-д зааснаар зайлшгүй хийгдэх шинжилгээнд цусны цагаан эс тоолох шинжилгээ хийнэ гэж заасан. Боломжтой үед хийж болох үзлэг шинжилгээ, хэт авианы шинжилгээ буюу ЭХО, хэвлийг гэрэлд тойм харах, улаан эсийг хянахын тулд үзэх шинжилгээнүүд багтсан байсан. Гэхдээ тухайн хүүхдийн оношийг дээрх шинжилгээнүүдийг хийхгүйгээр оношийг зөв тавьсан буюу мухар олгой гэдгийг оношилсон байсан. Мухар олгойн үрэвслээр өвдсөн өвчний шинж тэмдэг илэрснээс хойш харьцангуй удаан буюу олон цагийн дараа эмнэлэгт хандсан байсан. Оношийг зөв тогтоосон. Хагалгаа яаралтай хийсэн нь зөв боловч хагалгааны өмнө, хагалгаанд ороход эм тарианд харшлах эсэхийг тодруулах үүднээс мэдээгүйжүүлгийн нарийн мэргэжлийн эмч хүүхдийн биед үзлэг хийх ёстой байсан. Анафлаксын шоконд орсон тохиолдолд амь нас аврагдах боломж муутай байдаг. Хүүхдийг яг ямар эм тарианаас харшилтай гэдгийг тогтоох боломжгүй. Өвчний түүхээс харахад яаралтай тусламжийг зохих хүрээнд үзүүлсэн байсан. Өвчний түүхээс харахад унтуулганд хэрэглэсэн эм тариа унтуулгын жиндээ таарсан байх ба ямар шалтгааны улмаас хүүхэд харшлын цочролд орсон эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна... гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 192-194 дүгээр хуудас/,
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар талийгаач Б.Н-нд мухар олгойн цочмог үрэвсэл гэж өвчний оношийг зөв тавьсан байх бөгөөд энэ онош нь нас барсны дараа хийгдсэн задлан шинжилгээгээр батлагдсан байна.
- Мухар олгойн ургацгийн салст бүрхэвчийн мэдрэл-шүүрлийн зохицуулга алдагдан, тэнд үрэвслийн голомт үүсэж улмаар ургацаг үрэвсэж идээлнэ. (Монгол улсын стандарт: МNS 5665-5:2006)
- Монгол улсын МNS 5665-5:2006 стандартын дагуу мухар олгойн цочмог үрэвслийн үед яаралтай мэс засал эмчилгээ хийнэ.
- Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Эрүүл мэндийн төвийн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, мэдээгүйжүүлгийн эмчийн үзлэг зэргээс харахад өвчтөнд яаралтай хагалгааны өмнөх үнэлгээг зөв хийсэн байна. Хагалгааны өмнөх бэлтгэл гэдэг нь эмчилгээ хийлгүйгээр мэс засалд оруулахад өвчтөний амь насанд аюул учруулж болохуйц нөхцөл байдлууд, шингэн ихээр алдсан, цус алдсан, өндөр халуурсан, аль нэг эрхтний дутагдалд орсон шинж тэмдэг илэрсэн буюу өвчтөний амин үзүүлэлтүүд буурсан, амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа ээнэгшлээ алдаж байгаа нөхцөлд уг байдлыг засах, нөхөх эмийн эмчилгээ бөгөөд талийгаачийн амьд ахуйн амин үзүүлэлт болон шинжилгээний үзүүлэлтүүдээс тухайн нөхцөлд заавал хагалгааны өмнөх эмийн өвөрмөц бэлтгэл хийх шаардлагагүй байсан байна. Тухайн тохиолдолд антибиотик эмчилгээг сорил тавьж эхлүүлсэн, уян зүү тавьсан зэргээс хагалгааны өмнөх бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж болох ба хагалгааны өмнөх бэлтгэлийг хэн, хэрхэн хангуулах талаар стандарт удирдамж байхгүй.
- МNS 5665-5:2006 стандартын дагуу цусны ерөнхий шинжилгээг заавал хийнэ гэсний дагуу шинжилгээг хийсэн байна.
- Монгол улсад унтуулга хийх “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг – MNS 6206:2010” стандартыг мөрддөг ба энэ стандартаар унтуулгын тарианд харшлын сорил хийхгүй.
- Монгол улсад унтуулга хийх "Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг – MNS 6206:2010" стандартыг мөрдөгдөнө.
- Бага насны хүүхдэд МNS 6206:2010 дагуу мухар олгойн хагалгааг ерөнхий мэдээгүйжүүлэгтэйгээр хийнэ. Хүүхдэд хийх мэдээгүйжүүлгийн эмийн тунг МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлгийн стандарт”-ын дагуу тооцно.
- Өвчний түүхийн мэдээгүйжүүлгийн хуудсанд тэмдэглэсэн эмийн бодисуудын тун хэмжээнээс харахад талийгаач Б.Н-нд МNS 6206:2010 стандартын дагуу эмийн тун хэмжээг зөв тохируулан сонгосон байх ба хийсэн дараалал зөв байна.
- МNS 6206:2010 стандартад тусгаснаар “Ерөнхий мэдээгүйжүүлгийн явцад захын мэдрэлийн гэмтэл, шүдний гэмтэл, залгиур, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, уушгины гэмтэл, аспираци, уушгины хатгалгаа, арьс ба амьсгалын замын түлэгдэл, хагалгааны үеийн сохролт, маскаар амьсгалуулах болон цагаан мөгөөрсөн хоолойн гуурс хийх бололцоогүй байдал, гипокси, өөрийн амьсгал сэргэхгүй удаашрах, тархины бор гадар болон тархины үхэл, зүрх зогсох, харшил, шок, брохоспазм, ларингаспазм, өвчтөн нас барах” зэрэг олон төрлийн хүндрэл гарч болно.
- Анафилаксийн шок гэдэг нь хүний бие махбодыг хүчтэй мэдрэгшүүлсэн аллергений эсрэг IgE эсрэг биеийн оролцоотой түргэн илрэх урвалаар явагддаг, олон эрхтэн тогтолцоог хамарсан, эмнэлзүйн хүнд шинж тэмдгээр илэрдэг, амь насанд аюултай байдал юм. Олон улсын тоо баримтаас үзэхэд 10000-20000-д 1 тохиолддог байна. Эмийн бодист хувь хүн бүр харилцан адилгүй урвал үзүүлдэг тул талийгаачид анафилаксийн шок үүсэх боломжтой, эсвэл боломжгүйг урьдчилан хэлэх боломжгүй.
- Эмийн бодисын хэт мэдрэгшлийн буюу анафилаксын шок үүсч байгааг хагалгааны явцад эмнэл зүйн шинж тэмдгүүдээр оношлоно. Анафилаксын шок нь олон эрхтэн тогтолцоог хамардаг ба зүрх судасны системийн гэнэтийн гүнзгий хямрал болох артерийн даралт буурах, зүрхний цохилтын тоо цөөрөх шинжээр илэрнэ. Хөнгөн тохиолдолд буюу арьсны хэлбэрийн үед арьсан дээр тууралт гарах, загатнах гэх мэт шинж илэрнэ.
- Хүүхэд ханиалгаж цочирох нь хэт мэдрэгшлийн урвалын шинж тэмдэг биш бөгөөд энэ нь ерөнхий мэдээгүйжүүлгийн үед амьсгалын замыг хамгаалах зорилгоор өвчтөний цагаан мөгөөрсөн хоолойд байрлуулсан гуурс буюу гадны биеийн механик нөлөөнд бие махбодиос үзүүлж буй хариу урвал юм. Энэ тохиолдолд мэдээгүйжүүлгийг гүнзгийрүүлэх буюу эмийн бодисыг давтан хийх арга хэмжээг авч болно.
- Ханиалгаж цочрох нь хэт мэдрэгшлийн урвалын шинж тэмдэг биш бөгөөд энэ үед мэдээгүйжүүлгийг гүнзгийрүүлэх арга хэмжээ авна. Ингэхдээ давтан тунг эхний тунгийн 1/2-ээр хийнэ. Иймд тракриум 5 мг давтан хийсэн нь зөв байна.
- МNS 5665-5:2006 стандартад клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслыг мэс засалч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч мэдээгүйжүүлгийн сувилагч бүрэлдэхүүнтэй хийнэ гэж заасан байна. Энэ бүрэлдэхүүнээс мэдээгүйжүүлэгч эмчгүйгээр талийгаач Б.Н-нд хагалгааг хийсэн байна. Тухайн өдөр баг бүрэлдэхүүнийг хэн дуудаж бүрдүүлэхийг байгууллагын дотоод журмаар зохицуулах ба мэргэшсэн хүний нөөц, зориулалтын өрөө тасалгаа, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангахыг байгууллагын удирдлага хариуцна. (Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа- МNS 5468:2017 стандартын 12.1.3)
- Ковидын нөхцөл байдал буюу онцгой нөхцөлд мэдээгүйжүүлгийн эмч УЛААН бүсэд ажиллаж байсан, тухайн үед зохиомол амьсгалын аппаратаар амьсгал удирдаж байгаа өвчтөнд илүү тусламж шаардлагатай, харин өвчтөн анафилаксийн шоконд орсон үед амьсгал зүрхний сэхээн амьдруулах арга хэмжээ авч буй өвчтөнд амьсгалын аппараттай өвчтөнөөс илүү тусламж шаардлагатай. Яаралтай тусламжийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод: Орлон ба хавсарч ажиллах ажлын байрны нэр гэсэн хэсэгт: бусад мэргэжлийн эмчийг орлон ажиллаж болно, дуудагдан ажиллана гэж тусгасан байна.
- Хагалгаа хийх үед гарсан хүндрэл буюу анафилаксын шокийн үеийн тусламж үйлчилгээг тухайн мэс засалд оролцсон эмч, сувилагч нарын баг зөв үзүүлсэн байна. Адерналин тарих, амьсгал зүрх судасны лавшруулсан дэмжлэг үзүүлэх үйлдлийг зөв хийсэн байна. Амь насыг аврах аврах боломжтой байсан эсэхийг тогтоох боломжгүй.
- Мэс заслын тасагт хэрэглэгдэх эм тариа, тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангагдсан байсан эсэхийг шинжээч нар тогтоох боломжгүй. Мэс заслын тасагт хэрэглэгдэх эм тариа, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг байгууллагын удирдлага хариуцна. (Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа – МNS 5468:2017 стандартын 12.1.3)
- Анафилаксын шок нь мэдээгүйжүүлгийн нарийн мэргэжлийн эмч орсон эсэхээс үл хамааран үүсэх бөгөөд ижил төрлийн эм, тариа хэрэглэж байгаа тул эмийг хэн хийснээс үл шалтгаална. Анафилаксын шок нь өвчтөний бие махбодоос тухайн эмийн бодисын аль нэг бүрдэл хэсэгт, эсвэл тухайн эмэнд бүхэлд нь үзүүлж буй хариу урвал юм.
- Мэдээгүйжүүлгийн явцын хяналтын хуудсаас дүгнэхэд цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлгийг стандартын дагуу үзүүлсэн байна. Стандартын дагуу тусламж үйлчилгээг үзүүлсэн ч гарч болзошгүй хүндрэлүүдийн нэг болох анафилаксийн шок үүсэж амь нас эрсэдсэн байна.
- Яаралтай тусламжийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод: Орлон ба хавсарч ажиллах ажлын байрны нэр гэсэн хэсэгт: бусад мэргэжлийн эмчийг орлон ажиллаж болно, дуудагдан ажиллана гэж тусгасан байна. - Монгол улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний тогтоолоор ковид цар тахлын улмаас БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД шилжсэн. Удаа дараа сунгагдсан. - Монгол улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 тоот тогтоолоор ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ шилжүүлэх шийдвэрийг 2021 оны 06 дугаар сарын 30-н хүртэл сунгасан. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед эмч хүн өөрийн бүхий л чадлыг дайчлан ажиллах ёстой.
- Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа – MNS 5468:2017 стандартаар аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай хагалгаа хийх эмч нарын бэлэн байдлыг байгууллагын удирдлага хариуцна.
- Дараагийн шатны эмнэлэгт хүргэсэн тохиолдолд ч Монгол улсад мэдээгүйжүүлэгт хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн эмийн бодисууд ижил тул аминд аюултай анафилаксийн шок үүсэх эрсдэл хэвээр байх болно.
Дүгнэлт гаргасан: Мэргэшсэн шинжээч эмч М.Э, ахлах шинжээч Ч.Э, М.А, Л.С, Н.Б гэжээ. /3 дугаар хх-ийн 25-35 дугаар хуудас/,
24. Шинжээч Ч.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нн тогтоолын дагуу М.Э, А.А, Л.С, Н.Б нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын эрүүл мэндийн төвийн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл, мэдээгүйжүүлгийн эмчийн үзлэг зэргээс харж тус дүгнэлтийг гаргасан. Хагалгааны өмнөх бэлтгэл гэдэг нь эмчилгээ хийлгүйгээр мэс засалд оруулахад өвчтөний амь насанд аюул учруулж болохуйц нөхцөл байдлууд, шингэн ихээр алдсан, цус алдсан, өндөр халуурсан, аль нэг эрхтний дутагдалд орсон шинж тэмдэг илэрсэн буюу өвчтөний амин үзүүлэлтүүд буурсан, амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагаа мэдээгээ алдаж байгаа нөхцөлд уг байдлыг засаж, нөхөн хийх эмийн эмчилгээ бөгөөд талийгаачийн амьд ахуйн амин үзүүлэлт болон шинжилгээний үзүүлэлтээс тухайн нөхцөлд заавал хагалгааны өмнө эмийн өвөрмөц бэлтгэл хийх шаардлагагүй байсан байна. Монгол улсад унтуулга хийж цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай мэдээгүйжүүлэг МNS-6206:2010 стандартыг мөрддөг ба энэ стандартаар унтуулгын тарианд харшлийн сорил хийхгүй. Тийм учраас харшлын шок /анафимгл/-ыг урьдчилан сэргийлэх боломжгүй. 1-р хавтаст хэргийн 211-р хуудасны арын нэгт байх мэдээгүйжүүлэх эмчийн үзлэгийн хяналтын хуудаст үзлэгүүдийг хийж тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул эмч Э.Ц нь тус стандартыг хэрэгжүүлсэн байна... гэх мэдүүлэг /7 дугаар хх-ийн 44-46 дугаар хуудас/,
25. Эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/23 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Ш.А нь:
- MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 9.3.4, 12.1.5, 12.1.6, 12.1.10 дахь заалт,
- MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ”,
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоодын журмын 13.6, 14.6, 18.1,
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг,
- ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”,
- Тухайн байгууллагын яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааны журмыг мөрдөж ажиллах ёстой.
Сувилагч Ш.А нь мэс заслын багийг дуудахдаа эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан нэгдүгээр жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр эдгээр эмнэлгийн мэргэжилтнийг дуудсан нь уг журмыг зөрчсөн гэж үзэж байна.
О.О нь:
- MNS 5095:2017 Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа стандартын 12.1.8, 12.1.10,
- MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 7.3 заалт мэргэшсэн эмч сувилагчгүй байх нь ерөнхий мэдээгүйжүүлэг хийх эсрэг заалт,
- 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам 13.6, 13.7, 13.8,
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн ажиллах журам,
- ЭМС-н 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
О.О нь эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан “тухайн ээлжийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулж, ахлан ажиллана” гэсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэж байна.
Э.Э нь:
- MNS 5095:2017 нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа стандартын 12.1.8,
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам болон жижүүрийн эмчийн ажиллах журам,
- Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмчийн албан тушаалын тодорхойлтод заагдсан чиг үүрэг,
- ЭМС-н 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
Э.Э нь стандарт, дүрэм, журам зөрчөөгүй гэж үзэж байна.
У.А нь:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 6.2 болон 6.8 дахь заалт,
- MNS 5095:2017 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэл” стандартын 2.1.1,
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын хавсралт А-ын 1.2 буюу зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.
- ЭМС-н 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийн 9.2, 9.4 дэх заалт,
- Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалтын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мөрдөж ажиллаж ёстой.
Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга У.А нь дээр дурьдсан стандарт, дүрэм журмуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Б.Ц нь:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 8.2 болон 8.4 дэх заалт,
- МУ-ын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар баталсан дүрмийн 2.4.1 буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны орон тооны бус гишүүн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь тухайн байгууллагын эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой талуудын уялдаа холбоог ханган, хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлнэ,
- МNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ” стандартын 15.1,
- МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5.1 буюу ерөнхий эмч нь мэдээгүйжүүлэг хийх эмчийг журмын дагуу томилж ажиллуулна,
- МNS 4621:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд” стандартын 2.1.1,
ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Ц нь дээр дурдсан стандартуудыг зөрчсөн байх магадлалтай гэж үзэж байна.
С.Б:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа” стандартын 8.2 болон 8.4 дэх заалт,
- ЭМС-ын 2019 оны А/566 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам,
- ЭМС-ын 2019 оны А/566 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрсдэлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах заавар”,
- ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллана.
Чанарын албаны дарга С.Б нь эмчлүүлэгч Б.Н-н мэс заслын үед нас барсан тохиолдлыг ноцтой тохиолдлоор бүртгэн ЭМС-ын 2019 оны А/566 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам”-ын 3.6 болон 3.9 дэх заалтыг мөрдөөгүй. Түүнчлэн чанарын алба нь 2019 оны А/566 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын 2.1, 1.2-т зааснаар хүний нөөцийн хангамж, хүртээмж, мэргэшсэн байдлын эрсдэлийг үнэлэн, илрүүлж эмнэлгийн удирдлагын багт мэдээллэн тухайн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллах ёстой байсан.
Д.Ө нь:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2 болон 12.16.4,
МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5 дугаар бүлэг заалт,
- ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг мөрдөж ажиллана.
Д.Ө нь Б.Н-н нас барсан мухар олгойн хагалгаанд ороогүй үйлдэл дээрх стандарт, дүрэм, журамд тусгасан үүргийг зөрчсөн байх магадлалтай. Утсаар Ц эмчид зааварчилгаа өгсөн нь МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартыг зөрчсөн гэж үзэж байна.
Э.Ц нь:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2 болон 12.16.4,
- МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5 дугаар бүлэг заалт,
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын хавсралт А-ын 1.2 буюу зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ”,
- МNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ” стандартын 15.1,
- ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
Э.Ц нь дээрх стандарт, дүрэм, журам болон Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 дугаар заалтыг зөрчсөн.
Б.Н:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын хавсралт А-ын 1.2 буюу зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ”,
- МNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ” стандартын 15.1,
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2 болон 12.16.4, 12.16.5,
- МNS 4621:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд” стандартын 2.1.1,
ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
Мэс заслын эмч Б.Н нь стандарт, дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна.
М.М нь:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.2.4,
- МNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ” стандартын 15.1,
- ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
Сувилагч М.М нь стандарт, дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна.
Д.Д нь:
- МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.2.4,
- МNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээ” стандартын 15.1,
МNS 4621:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдлүүд” стандартын 2.1.2.3 дахь заалт,
- ЭМС-ын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллах ёстой.
Мэс заслын сувилагч Д.Д нь стандарт, дүрэм зөрчөөгүй гэж үзэж байна.
Шинээр илэрсэн нөхцөл байдлууд:
- Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага нь тухайн цар тахлын үед улаан бүсэд ажиллах ажилчдын хуваарь болон бусад холбогдох зохицуулгыг байгууллагын даргын тушаалаар баталгаажуулсан байх ёстой. ЯТТ-ийн эмч Э.Ц мухар олгойн хагалгааны үед мэдээгүйжүүлэг хийлгэх тухай томилсон эмнэлгийн даргын тушаал, шийдвэр байхгүй байна.
- ЯТТ-ын эмчийн албан тушаалын тодорхойлолт дээр “ЯТТ-ын эмч нь бусад мэргэжлийн эмчийг орлон ажиллах” гэж тусгасан, мөн нэмэлтээр ирүүлсэн материалд эмч Э.Ц-ын эрчимт эмчилгээний эмч гэсэн албан тушаалын тодорхойлолт ирүүлсэн нь энэ чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрхгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан эрчимт эмчилгээний эмчийн албан тушаалд томилсон нь МNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын хавсралт А-ын 1.2 буюу зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэсэн заалттай зөрчилдөж байна.
- Ирүүлсэн материалд ЯТТ-ийн Э.Ц эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ буюу лизензний хугацаа 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан, лицензийг сунгуулах талаар тодорхой тусгагдсан материал байхгүй байна.
- Тухайн эмнэлгийн 2021 оны 06 сарын жижүүрийн хуваарь нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан байгаа нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 13.2 дахь заалтыг мөрдөөгүй бөгөөд уг бичиг баримт нь хуурамч байх магадлалтай.
- 2021 оны 06 дугаар сарын батлагдсан хуваарийн дагуу нэгдүгээр жижүүр эмч С.Ч, мэдээгүйжүүлгийн сувилагч Б.М, мэс заслын эмч Ч.Б нар нь хуваарийн дагуу ажилласан эсэх нь тодорхойгүй.
- Мэдээгүйжүүлэгч Д.Ө эмчийн улаан бус буюу КОВИД тасагт аппараттай, хүнд хүнтэй байсан нь нотлогдохгүй ба улаан бүсэд ажиллахын зэрэгцээ ерөнхий унтуулгад орох ёстой гэж даргын тушаал, шийдвэр байхгүй байна.
- 2021 оны 06 дугаар сард С.Б нь чанарын албаны даргын ажлыг хавсарч хийж байсан эсэх нь тодорхойгүй, зөрүүтэй мэдээлэлтэй.
Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэгч Б.Н-н нь мухар олгойн цочмог үрэвсэл оноштой мэс засал эмчилгээний үед нас барсан нь тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй нь эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын буруутай үйл ажиллагаа, эмнэлгийн тогтолцооны алдаа гэж дүгнэж байна. Түүнчлэн өөрийн эмчлэх эрх, үүргийг тогтоосон хууль, дүрэм, журам, стандартын дагуу үзүүлээгүй эмчийн ёс зүйн алдаатай үйлдлүүд байгаа нь шинжээчид ирүүлсэн нотлох баримтууд дээр харагдаж байна.
Жич: Мухар олгойн хагалгааны үеийн мэдээгүйжүүлгийн эмийн сонголт, тун болон мэдээгүйжүүлгийн үйл явцад тухайн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлт гаргана.
Дүгнэлт гаргасан: Б.БТ, А.О, З.А, Ч.Д, Г.Г, М.О, Б.Х гэжээ. /3 дугаар хх-н 93-97 дугаар хуудас/,
26. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 1, 12-14 хуудас/,
27. Мобиком ХХК-н ярианы хэрэглээний баримт, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, мэс засал, мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, мэдээгүйжүүлэлтийн явц, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, эмчлүүлэгчийн амин үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 22-23, 45, 193, 197-201, 206-210, 211-214, 215, 219, 2 дугаар хх-ийн 39-54, 55, 3 дугаар хх-ийн 175-191, 192-193, 4 дүгээр хх-ийн 54-80, 81-94 дүгээр хуудас/,
28. 2021 оны 6 дугаар сарын жижүүрийн хуваарь, тасгуудын ажлын бус цагаар дуудагдан ажиллах болон холын дуудлагын хуваарь, Говьсүмбэр аймгийн даргын тушаал, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолт, У.А, Б.Ц, С.Б, Д.Ө, О.О, Ш.А, М.М, Э.Э, Э.Ц, Д.Д, Б.Н, Э.Ц нарын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, дипломын хуулбар /1 дүгээр хх-ийн 223-226, 227, 228-229, 230, 231, 232, 234, 235, 236, 237, 238, 239, 240, 241, 242, 243, 245-246, 247, 248, 249-250, 2 дугаар хх-ийн 1, 2-3, 4, 5, 6-7, 8, 9-10, 11, 12, 13, 14, 15, 16, 17-18, 21, 26, 30-31, 33, 36-37 хуудас/,
29. 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/562 дугаартай Коронавируст халдварын оношилгоо, эмчилгээний түр заавар шинэчилсэн тушаал, заавар /4 дүгээр хх-ийн 99-110, 6 дүгээр хх-ийн 136-161 дүгээр хуудас/,
30. Монгол улсын стандарт, 2021 оны 06 дугаар сарын хуваарь, яаралтай тусламж үзүүлэх үлгэрчилсэн журам, амилуулах суурь тусламжид нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жишиг жагсаалт, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам, Монгол улсын шадар сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал, Эрүүл мэндийн сайдын А/566 дугаартай тушаал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төлөвлөгөө, эрүүл мэндийн байгууллагад ижил мэргэжилтний үнэлгээ хийх заавал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны даргын ажлын чиг үүрэг /2 дугаар хх-ийн 154-163, 3 дугаар хх-ийн 47-57, 169, 194-199, 200-205, 206-209, 210-212, 213-222, 223-224, 225-227, 228-232, 233-248 дүгээр хуудас/,
31. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүх эд эсийн шинжилгээний илгээх бичиг, химийн шинжилгээний хариу, эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, нас барсны гэрчилгээний дэвтэр, төрсөний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хх-ийн 126-140, 143-146, 161-186, 188, 189 дүгээр хуудас/,
32. Жижүүрийн эмч нарын ажиллах журам, эмч нарын хамтарсан үзлэг хийх журам /6 дугаар хх-ийн 217-220, 221 дугаар хуудас/ зэрэг болно.
33. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 дүгээр хх-ийн 40-42, 5 дугаар хх-ийн 40, 47, 54, 61 дугаар хуудас/ зэрэг болно.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч У.А нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнийн мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ажил үүргээ хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүйгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,
Шүүгдэгч Б.Ц нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй, лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй,
Шүүгдэгч С.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй,
Шүүгдэгч О.О аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэгдүгээр жижүүр эмчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн нэгдүгээр жижүүр эмчийн хуваарийн дагуу ажиллах ёсгүй байтал нэгдүгээр жижүүр эмчээр ажиллаж яаралтай түргэн тусламжаар ирсэн Н-н мухар олгойн хагалгаанд орох гэж байгааг мэдсээр байж хагалгаанд орох баг бүрэлдэхүүнийг асууж тодруулаагүй. Хагалгаа тухайн үеийн эмч мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа, сахилга хариуцлага эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулж ахлан ажиллах нэгдүгээр жижүүр эмчийн үүргээ биелүүлээгүй,
Шүүгдэгч Э.Ц нь яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байхдаа мэдээгүйжүүлгийн эмчийн эрхгүй атлаа удирдлагадаа мэдэгдэлгүй сувилагч Ш.А-ий дуудсанаар ирж 7 настай Н-н мухар олгойн хагалгаанд мэдээгүйжүүлгийн эмчээр орохдоо короно вирусийн улаан бүсэд ажиллаж байсан мэдээгүйжүүлгийн эрхтэй эмч Д.Ө-аас гар утсаар хүүхдийн биеийн байдал өндөр, жинг танилцуулж ямар тариа хэдэн миллграммаар хийх талаар асууж мэдээгүйжүүлэгч эмчээр орсон,
Шүүгдэгч Д.Ө нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмчээр ажиллаж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны шөнө мухар олгойн хагалгаанд орох болсон Н-н талаар яаралтай тусламжийн эмч Э.Ц-ыг гар утсаар ярихад мэдсэн атлаа хүүхдийн биеийн жин өндрийг асууж мэдээгүйжүүлгийн эрхгүй эмчид тариа хийх зааварчилгаа өгсөн. Хагалгаа хуваарийн дагуу орох ёстой байтал мэдээгүйжүүлэгч эмчээр ороогүй,
Шүүгдэгч Ш.А нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 2021 оны 06 дугаар сарын 28-ний өдөр сувилагчаар ажиллаж байхдаа Н-н мухар олгойн хагалгаанд орох мэс заслын багийг дуудахдаа жижүүрийн хуваарийн дагуу орох ёстой байсан эмнэлгийн мэргэжилтнүүдийг дуудаагүй нэгдүгээр жижүүр эмч О.О мэдэгдэлгүй нэгдүгээр жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр хагалгаанд орох эрхгүй эмч Э.Ц-ыг дуудаж оруулсан дээрх үйлдлүүдийн улмаас 7 настай хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нарын үйлдлүүд нь талийгаач 7 настай охин болох Б.Н-н нас барсантай шууд шалтгаант холбоотой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н өмгөөлөгч Ц.Г гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд санал байна. Оршуулгын зардлыг үлдэгдэл 10,556,593 төгрөгийг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс хувь тэнцүүлж гаргаж өгөөч гэж хүсэж байна. Сэтгэл санааны хохирол болох 63,000,000 төгрөгийг иргэний хариуцагч буюу Нэгдсэн эмнэлгээс гаргуулж өгөөч гэсэн хүсэлт байна. Хохирогчийн талын өмгөөлөгчийн хувьд хоёр хүнд нэлээн гомдолтой байгаа. Эхний хүн нь шүүгдэгч Э.Ц юм. Шүүгдэгч Э.Ц нь мэдээгүйжүүлгийн эмчийн эрхгүй, түүний 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэс заслын өрөөнд хийсэн үйлдлийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн гэж тооцох боломжгүй. Шинжээч нарын дүгнэлт байгаа. Энэ дээр амь нас аврагдах боломж муутай байжээ гэж бичсэн байгаа. Огт аврах боломжгүй гэж хэлээгүй учраас амь хохирогчийн ээж энэ дээр гомдоод байгаа юм. Үнэхээр мэргэжлийн хүн байсан бол миний охин өнөөдөр амьд байх боломжтой гээд гомдол тээгээд явж байна. Шүүгдэгч У.А-н хувьд мэдээгүйжүүлэгч эмчээр Э.Ц-ыг орох гэж байсныг мэдэж байсан. Мөн түүнийг мэдээгүйжүүлэг хийх эрхгүй гэдгийг мэдсэн байж уг үйлдлийг таслан зогсоогоогүй, харин ч дэмжсэн байдаг. Шүүгдэгч У.А-н яриад байгаа зүйл үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ерөнхий мэдээгүйжүүлэлт орохгүй бусад үед нь хагалгааны бэлтгэл ажлыг нь хангаад байж байгаарай. Тэгэхлээр нь Д.Ө эмч гүйж гарч ирээд хагалгаанд чинь орчихно гээд яриад байх юм. Тухайн хагалгаанд орох гэж байгаа өвчтөний биеийн байдлыг мэдэхгүй хүн, үзээгүй хүн бэлтгэл хангасны дараа гэнэт гарч ирээд мэдээгүйжүүлгийн эмчийг хийхгүй. Ийм зүйл хаана ч байхгүй” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Нгийн гэм буруугийн шүүх хуралдаанд “Би өмгөөлөгч хүний хувьд мэргэжлийн хуульч хүний хувьд ч гэсэн тусгайлан хоёр хүнийг буруутгамаар байна. Ер нь “би дарга хүн учраас бүүр сайдаас ч илүү эрх мэдэлтэй сайдын тогтоол чухал биш. Хуулиас ч илүү эрх мэдэлтэй. Яагаад гэвэл би дарга” гээд байна. 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр У.А, Д.Ө, Э.Ц гурав уулзаж тохирсон гэж байгаа юм. Гэхдээ энэ яриа, тохироо нь цаасан дээр буугаагүй. Дарга нэг хуваарь баталчихсан гэж байгаа. Гэхдээ тэр хуваарийн мөрдөөгүй. Мөрддөггүй юм бол тэр хуваарь дээрээ гарын үсэг зурж, тамга дарж яах юм. Энэ Э.Ц гэж хүн маш олон хагалгаанд орчихсон байсан. Энэ үйлдэл нь хуваарь мөрддөггүйн нэг хэлбэр. Яаралтай тусламжийн эмч тэр чиглэлээрээ ажиллах ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд нэг өгүүлбэр байна. Эмнэлгийн тусламжийг үзүүлээгүй, зохих ёсоор үзүүлээгүй гэж юу гэсэн үг вэ гэхээр эмнэлгийн ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой. Харин шүүгдэгч нар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэндээ үзүүлээгүй. Би бол энэ хоёр хүн үйлдлээрээ шалтгаант холбоотой, заавал хамааралтай гэж хэлмээр байна. У.А-н эмч цаашаа бусад бүх хүмүүсээс ёс зүйгээ шаардаад явах ёстой” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О нарын өмгөөлөгч Ч.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Э.Ц эмч бол ирэхдээ хэнд ямар хагалгаа ямар байдлаар унтуулга хийх талаар мэдээгүй ирсэн байдаг. Ирээд нөхцөл байдлаа ерөнхийд нь мэдээд Д.Ө луу ярьдаг. Д.Ө бүтэн унтуулгатай орох нь зүйтэй, ийм ийм тунгаар хийгээрэй гэж зөвлөсний дагуу орчихсон. Тэгэхлээр Э.Ц-ын хувьд ерөнхий унтуулгад орж болохгүй гэдгээ мэдсээр байж, Д.Ө-ын хувьд ерөнхий унтуулгад өөрөө орох ёстой хуваарьтай гэдгээ мэдсээр байж хоорондоо утсаар ярьж энэ хагалгааг хийсэн ийм үйл баримт тогтоогдож байгаа. Нөгөө талаасаа Э.Ц эмч унтуулгыг хийсэн ч гэсэн зохих журмын дагуу зөв хийсэн гэдэг шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байгаа. Тун, дарааллыг зөв хийсэн гэвч Э.Ц эмч ямар нэг байдлаар алдаа гаргаснаас үүдэж ийм эрсдэл үүссэн гэдэг дүгнэлт бол байхгүй. Ийм үйл явдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хэдийгээр зөв тунгаар зөв дарааллаар зөв эмийн бодисыг хэрэглэсэн боловч маш ховор тохиолдол үүсдэг анафилаксын шокоор нас барсан гэдэг дүгнэлтүүд гарсан. Энийг үгүйсгэх нотлох баримтууд хавтаст хэрэгт байхгүй. Иймд шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О нарын өмгөөлөгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “талийгаач 7 настай Б.Н-н нь маш ховор тохиолддог анафилаксийн шокоор нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд эмнэлгийн мэргэжилтнээс санаатайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт эмнэлгийн шаардлага дотоод журмыг зөрчсөн түүний улмаас хохирогч нас барсан хоёрын хооронд зайлшгүй шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгч нарын тодорхой журам стандарт зөрчсөн үйлдэл нь хохирогч Б.Н-н нас барсантай шууд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Иймд миний үйлчлүүлэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гаргавал шүүгдэгч ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу У.А, Б.Ц, С.Б, О.О нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ц-ын өмгөөлөгч А.О гэм буруугийн шүүх хуралдаанд “Энэ хэрэг нь Ковид-19 халдварт өвчний хатуу хөл хориотой байх үед болсон. Шүүгдэгч Э.Ц тэр хагалгааны өрөө рүү орох ёсгүй байсан гээд байгаа. Орох ёсгүй байсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу эмнэлгийн тусламж буюу эмчийн үүргээ гүйцэтгээгүй гэдэг асуудал нөгөө талдаа жинхэнэ яригдана. Шүүгдэгч Э.Ц-ын хувьд эм тариа дутуу хийх, урд хойно нь хийх, дарааллыг нь зөрчиж мэргэжлийн алдаа гаргачихсан байх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгагдана. Уг мэс засалд мэдээгүйжүүлэгч эмчээр орох ёсгүй байж орчихсон. Гэхдээ уг мэс засалд орсон ч гэсэн үйлдлүүдээ зөв хийсэн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд хууль тогтоомж, журам, стандарт зөрчсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчлаагүй. Миний үйлчлүүлэгч Э.Ц-ын үйлдэл нь хохирогч Б.Н-н нас барсантай шалтгаант холбоогүй. Журам зөрчсөн үйлдэл бүрийг гэмт хэрэг гэж үзэхгүй. Хууль хэрэглээ талаас нь анхаараарай. 2019 онд эмчлэх эрхийн тэр лицензийн хугацаа дуусаад дахиад сунгагдсан байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Ө, Ш.А нарын өмгөөлөгч Э.Г гэм буруугийн шүүх хуралдаанд “Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлэгч эмчээр ажиллаж байсан Д.Ө-ын хувьд улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Энэ нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралдаан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийн шинж нь үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Д.Ө нь тухайн үед улаан бүсэд ажиллаж байсан. Улаан бүсэд ажиллаж байсан хүн гарч ирж хагалгаа хийх үндэслэл байхгүй. Д.Ө нь улаан бүс рүү орсон гэдэг нь цалингийн тооцоон дээр дарга, нягтлан хянасан эмнэлгийн орлогч дарга гэж баталгаажиж 2021 оны 06 дугаар сар, 07 дугаар сард нийт 6,600,000 төгрөг олгосноор үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Ш.А-гийн хувьд 1 дүгээр жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр хагалгаа хийх баг, бүрэлдэхүүнийг дуудсан гэж байгаа. Энэ дээр Э.Ц эмч өөрөө татгалзах эрхтэй байсан” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Ц, Б овогт С-н Б, А овогт О-н О, Я овогт Ш-н А нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Б.Ц нь Монгол улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 8.2-т Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно. 8.4-т Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ. Монгол улсын шадар сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2.4.1 буюу эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны орон тооны бус гишүүн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь тухайн байгууллагын эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой талуудын уялдаа холбоог ханган, хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлнэ", MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээ” стандартын 15.1-т MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5.1 буюу ерөнхий эмч нь мэдээгүйжүүлэг хийх эмчийг журмын дагуу томилж ажиллуулна”, MNS 4621-5:2008 “Эмчилгээ оношилгооны тугээмэл үйлдэл” стандартын 2.1.1, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаагүй,
шүүгдэгч С.Б нь Монгол улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 8.2-т “Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно. 8.4-т “Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2019 оны А/565 тоот тушаалын нэгдүгээр хавсралт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам”-ын 3.6 болон 3.9 дахь заалтыг мөрдөөгүй, дээрх журмын хоёрдугаар хавсралтын 2.1.1.2-т зааснаар хүний нөөцийн хангамж хүртээмж, мэргэшсэн байдлын эрсдэлийг үнэлэн, илрүүлж эмнэлгийн удирдлагын багт мэдээллэн тухайн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаагүй, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаагүй,
шүүгдэгч О.О нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр жижүүр эмчээр ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.8-т “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, 12.1.10-1 “Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 7-т “Мэргэшсэн эмч сувилагчгүй байх нь ерөнхий мэдээгүйжүүлэг хийх эсрэг заалт” 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам 13.6, 13.7, 13.8, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн ажиллах журам, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй,
шүүгдэгч Ш.А нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.5-т “Үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө”, 12.1.6-д “үйлчлүүлэгчид оношилгоо, эмчилгээний үйлдэл, ажилбар, мэс засал хийхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн өөрөө болон үзүүлэх гэж байгаа тусламж үйлчилгээний байдлаар товч танилцуулж, холбогдох журмын дагуу зөвшөөрөл авсан байна”, 12.1.10-т “Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм, журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээ” стандарт, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д, 14.6-д, 18.1-д, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааны журмыг тус тус мөрдөж ажиллаагүй үйлдлүүд нь 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгааны явцад нас барсантай шууд шалтгаант холбоогүй байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан нөхцөл байдал хамаардаг. Гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүнд шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц, С.Б, О.О, Ш.А нар нь эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой дээрх стандарт, дүрэм, журмыг зөрчсөн болох нь Эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч тэдний уг үйлдэл нь эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн алдаа юм. Эмч, эмнэлгийн мэргэжилтний гаргасан мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцож болохгүй. Шүүгдэгч Б.Ц, С.Б, О.О, Ш.А нар нь талийгаач 7 настай Б.Н-н мэс засалд шууд оролцоогүй болох нь гэрч Э.Э-ийн “...Миний хувьд хүүхдэд урьдчилсан байдлаар мухар олгойн цочмог үрэвсэл гэсэн оношийг тавьсан. Мэс заслын эмч Н ирж үзээд миний тавьсан оношийг батлаад шууд хагалгаа орно гэж хэлсэн. Эцсийн оношийг мэс заслын эмч тавьдаг. Хагалгааны багийг 103-ын сувилагч Ш.А дуудсан. Ц, М нарыг А л дуудсан байх, тэр өдрийн өдөр нь кесар хагалгаа ороход орсон хагалгааны багийг л дуудсан байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Н-гийн “...Тэгээд би удалгүй хагалгааны өрөөнд ороход хүүхдийг хагалгааны орон дээр хэвтүүлчихсэн байсан бөгөөд тухайн хагалгаанд орохоор унтуулгын эмч Ц, унтуулгын сувилагч М, хагалгааны сувилагч Д, асрагч О нар байсан бөгөөд миний бие үндсэн хагалгааг хийх байсан. Тэгээд би өрөөнд ороод гараа угааж, халат өмсөөд дараа нь бээлийгээ өмсөөд хагалгаа эхлэх гэтэл унтуулгын эмч Ц “Одоо хагалгаа хийж болно” гэсэн зөвшөөрөл өгсний дагуу би 2021 оны 06 дугаар сарын 29-ний шөнийн 00 цаг 25 минутад хагалгааг эхлүүлж хэвлийн баруун доор мухар олгойн проекцод ойролцоогоор 4-5 см зүслэг хийж хэвлийг үечлэн нээсэн...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О нарын өмгөөлөгч Ч.Б, Г.Э, шүүгдэгч Э.Ц-ийн өмгөөлөгч А.О, шүүгдэгч Д.Ө, Ш.А нарын өмгөөлөгч Э.Г нараас гаргасан “шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:
Хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч У.А нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 6.2-т “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтны хэрэгцээг тооцож, сул орон тоог нөхөх, ажилтныг мэргэжил, албан тушаалын хувьд ахиулах төлөвлөлт (карьер)-ийг ойрын болон дунд хугацаагаар хийж, эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын бүх албан тушаал, мэргэжлээр гаргаж, өөрчлөлт ороогүй тохиолдолд 3 жил тутамд, өөрчлөлт орсон тухай бүрд шинэчлэн, шинээр тасаг, нэгж, ажлын байр үүссэн тухай бүрд шинээр боловсруулан баталгаажуулна.” 6.8-т “Ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, сэлгэх, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөр олгох, ажил амралтын цагийн зохицуулалт, ажилтан хоорондын болон удирдах албан тушаалтан, ажилтан хоорондын харилцаа, ажилтны санал, гомдол шийдвэрлэлт зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, шийдвэрийг баталгаажуулан ил тод мэдээлнэ.”, MNS 4621-5:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэл, стандартын 2.1.1-т, MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын хавсралт А-ын 1.2 буюу “хууль, журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ”. Эрүүл мэндийн Сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 9.2-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.”, 9.4-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төрийг өргөж үлгэрлэн манлайлж ажиллана", Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мөрдөж ажиллаагүй,
шүүгдэгч Э.Ц нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2-т “Мэдээгүйжүүлэлтийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчиний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, мөн дээрх стандартын хавсралтын А-ын 1.2-т “Зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.”, MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандартын 15.1-т “Клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын мэс засалч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч бүрэлдхүүнтэй хийнэ”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж заасныг,
шүүгдэгч Д.Ө нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” стандарын 12.16.2-д “Мэдээгүйжүүлгийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5 дугаар бүлэгт заасан “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана” гэж заасныг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүргийг тус тус мөрдөж ажиллаагүй, шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нар нь дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгааны явцад нас барсан болох нь хохирогч хууль ёсны төлөөлөгч Н.Н, гэрч М.Б, Б.Н, Д.Д, Д.О, О.У, Д.Б, А.А, Б.Б, Н.Д, М.М, М.О, Э.Э, Б.Т, Н.О, Ц.М, шүүгдэгч У.А, Д.Ө нарыг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, шүүгдэгч Д.Ө, Э.Ц нарыг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, шүүгдэгч У.А, Э.Ц нарыг мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, гэрч Б.М, Х.Б, Ж.А, М.Ц, Б.Б, Л.Б, иргэний хариуцагч У.Б, шинжээч Л.Ж, Г.Э, Ч.Э, Б.БТ нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/23 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2021 оны 6 дугаар сарын жижүүрийн хуваарь, тасгуудын ажлын бус цагаар дуудагдан ажиллах болон холын дуудлагын хуваарь, Говьсүмбэр аймгийн даргын тушаал, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь хэсэгт “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах” гэж заасан ба хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектив тал нь эмнэлгийн мэргэжилтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжийг агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Б, Г.Э, А.О, Э.Г нар нь “талийгаач охин Б.Н-н нь эмийн бодисын хэт мэдрэгшил буюу анафилаксын шокоор нас барсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна” гэх дүгнэлтүүдийг гаргасан боловч шүүгдэгч У.А-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Батлагдсан хуваарийн дагуу ажил үүргээ гүйцэтгэх ёстой байдаг. 2021 оны 06 дугаар сард Д.Ө эмч ажлын бус цагаар сардаа дуудагдаж ажиллах хуваарьтай байсан хэдий ч уг хагалгаа дээр Ц той ярьж байгаад түүнийг оруулсан байсан. 2021 оны 06 дугаар сарын 12-ны орой ажлын цаг тарсны дараа манай эмнэлгийн халдвартын тасагт Ковид-19 халдвараар өвдөж хүндэрсэн 91 настай, эмэгтэй Ч /нэрийг нь буруу хэлсэн байж магадгүй/ гэх хүний өвчин улам хүндэрч Улаанбаатар хот руу Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү шилжүүлэхээр холбогдох мэргэжилтэнтэй нь тохирч явуулахаар болсон боловч мэдээгүйжүүлэхийн эмч Ө нь энэ шилжүүлэх гэж байгаа хүн бол манай төрсөн эмээ байгаа юм аа энэ хүнийг би өөрийн гараар эмчилмээр байна... ...Тэгээд би Өт хэрэв чи Халдвартын тасаг руу орж эмээгээ эмчлэх юм бол улаан бүс рүү орно гэсэн үг тийм учраас М дарга улаан бүсээс хамгаалах хувцсаа өмсөөд гарч ирээд хагалгаандаа дуудагдаад ороод байна гэвэл эмээг чинь шилжүүлэхгүй энд эмчилгээ хийж болно гэж байна гэж хэлсэн... ...Тэгэхээр нь Ө-т хоёулаа энэ шийдвэрээ Ц эмчид танилцуулъя, Ц нь яаралтай тусламжийн эмч, мэдээгүйжүүлэхийн эмч Ө улаан бүс рүү орох гэж байгаа талаар хэлье гэж хэлээд 2021 оны 06 дугаар сарын 12-ны орой 23 цагийн үед Ц-ыг эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр 24 цагийн хугацаагаар жижүүрт гарч байхад нь очиж уулзаад... ...Ц эмч Ө эмчтэй бид 2 хоорондоо ярилцсан... ...Би мөн Ц эмчид чи судас унтуулга хийхгүй шүү тийм асуудал байхгүй шүү гэдгийг онцолж хэлсэн. Тэр өөрөө ч надад би судас унтуулга буюу ерөнхий унтуулга хийж мэдэхгүй гэдгээ хэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлөвлөгөөт хийсвэр хагалгаа орсон байсан. Тэрэнд бас Ц нугасаар мэдээгүйжүүлэг хийж хүн төрүүлсэн байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 6 сарын 12-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр 24 цагийн хугацаагаар жижүүрт гарч байхад 23 цагийн үед нэгдсэн эмнэлгийн дарга У.А, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэхийн эмч Ө 2 надтай уулзаад Ковид-19 өвчний улмаас Халдвартын тасагт хүн хүндрээд байгаа учраас Ө эмчийг тийш нь оруулах өөр аргагүй боллоо. Ө эмчийг улаан бүсэд байх хугацаанд яаралтай хагалгаануудад чи орж байгаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би ерөнхий унтуулгатай хүнд бол орж чадахгүй, харин нугасны мэдээ алдуулалтай хагалгаа хийх хүмүүс дээр орж байя гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш би 1 мухар олгой үрэвсэл, 1 кесар хагалгаанд нугасны мэдээ алдуулалтаар орсон. 3 дахь хагалгаанд энэ хүүхдийн хагалгаа байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн эмнэлгийн дарга У.А-н шийдвэрээр Ковидын үеийн улаан бүс буюу Халдвартын эрчимт эмчилгээний тусламж үзүүлэхээр орж ажилласан... ... 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын үед буюу намайг халдвартын эрчимт эмчилгээний тасагт улаан бүсэд ажиллаж байх үед Э.Ц эмч над руу утсаар яриад “мухар олгойн үрэвслийн хагалгаа орох гэж байна хүүхэд байна яаж орох вэ?” гэж асуухаар нь “ерөнхий унтуулгаар орсон нь дээр, кг жиндээ эм тариагаа сайн тооцоод хийгээрэй, хагалгааны өмнөх үзлэгээ сайн хийгээрэй” гэж хэлсэн... ...2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нэгдсэн эмнэлгийн дарга У.А чи халдвартын эрчимт эмчилгээний тасагт орж ажилла тэнд нөхцөл байдал хүнд, өвчтөнүүд хүндрээд байна. Э.Ц ыг тийш нь оруулах гэхээр Ковидын вакцин хийлгээгүй, дээрээс нь жирэмсэн учраас чамаас өөр орох хүн алга гэхээр нь би мэдээгүйжүүлэхийн ажлыг хөнгөлөхгүй бол миний ачаалал хэтрэх гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд А эмч тэгвэл Ц 3-лаа уулзъя гээд 2021 оны 6 сарын 12-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 23 цагийн үед уулзсан...” гэх мэдүүлэг,
Гэрч М.М-гийн “...яаралтай тусламжийн их эмч Ц нартай цуг ирсэн. Тэгээд би хагалгааны өрөөнд ашиглагдах эд зүйлсээ бэлдэхээр орсон тэгээд байж байх үед Ц эмч хагалгааны өрөөнд орж ирээд 7 настай хүүхэд юм байна хоёулаа унтуулга хийе гэж хэлсэн тэгээд унтуулгын эм тариа төхөөрөмжөө бэлдээд эмч Ц-ын зааврын дагуу эхлээд 0.9 натри 500 гр-ийг дуслаар залгаж Пентанил 50мкг, Тиопинтол 125 гр, Тракром 10 мл-ийг талийгаачийн зүүн гарын сарвууны ар хэсгийн судсанд уян зүү тавьж нойрсуулах зорилгоор хийсэн...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Тэр өдөр нь хийсвэр хагалгаа ороход Ц эмч М сувилагч дуудагдаж орсон болохоор нь тэр 2-ыг мөн дуудсан. Мэдээгүйжүүлэлтийн эмч Д.Ө нь тэр өдөр улаан бүс буюу Коронавирусын голомтод халдвартын эмнэлэгт ажиллаж байсан... ... Манай эмнэлэгт мэдээгүйжүүлэхийн нэг эмчтэй тэр нь Д.Ө эмч байгаа юм. Ц эмч яаралтай тусламжийн эмч байгаа юм...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Дгийн “...Хагалгааны бэлтгэл ажил хийгдэж дуусаад хагалгаанд орох хүүхдийн хувцсыг манай асрагч О солиулан хагалгаа хийх өрөөнд оруулж ирсэн. Хагалгаа хийх бүрэлдэхүүнд унтуулгын сувилагч М, унтуулгын эмч Ц, хагалгааны эмчээр Н, хагалгааны сувилагч миний бие болон асрагч О нар хагалгаа оролцсон. Тэгээд хагалгаа 24 цаг 20 минутад эхэлж унтуулгын тариаг Ц эмч Н-нд хийсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Оы “...Тэгээд 00 цаг өнгөрч байхад хүүхдийг хагалгаанд оруулах гээд хагалгааны өрөө рүү аваад орсон. Би хагалгааны өрөөг хүлээлгэж өгөөд хагалгааны өрөөний наад талд байж байтал Ц эмч “Ө эмчийг дуудуулъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад тарианы өрөөнд ороод тухайн өдөр жижүүрт гарч байсан Т гэх сувилагчид Ө эмчийг дуудаарай гэж хэлтэл Т өөрийнхөө гар утсаар Ө эмчийн гар утас руу нь залгаж дуудсан. Тэгээд би хагалгааны өрөөний наад талын өрөөнд байж байтал удалгүй Ө эмч ороод ирэхээр нь би түүнд улавч өмсүүлээд хагалгаа хийгдэж байгаа өрөө рүү оруулсан...” гэх мэдүүлэг, 2021 оны 6 дугаар сарын жижүүрийн хуваарь, тасгуудын ажлын бус цагаар дуудагдан ажиллах болон холын дуудлагын хуваарь, Эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/23 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч У.А нь 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмч буюу яаралтай тусламжийн эмч Э.Ц-оор мэдээгүйжүүлэх хийлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтэн буюу мэдээгүйжүүлэх эмч Д.Ө-ыг ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан,
шүүгдэгч Э.Ц нь мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд мэдээгүйжүүлэх эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан,
шүүгдэгч Д.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-н хагалгаанд хуваарийн дагуу орох ёстой байтал мэдээгүйжүүлэх эмчээр ороогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-н хагалгааны явцад нас барсан нь албан үүрэгтээ хэт хайнга, хариуцлагагүй хандсан болох нь тогтоогдож байх тул улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Г, П.Н нарын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.
Прокуророос шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б овогт У-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирогч нь нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Э-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Д Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас 7 настай Б.Н-н амь нас хохирсон ба шүүгдэгч Э.Ц-ын зүгээс нь 2 000 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нд нөхөн төлсөн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдаанд талийгаач Б.Н-г оршуулахтай холбогдуулан гарсан зардал болох 10,566,593 төгрөгийг шүүгдэгч нараас, сэтгэцэд учирсан хохирол болох 63,000,000 төгрөгийг иргэний хариуцагч буюу Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээс нэхэмжилжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү ашигтай журам тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.
Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгоно. Нэгэнт хуулинд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учир Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч буюу Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээс, талийгаач Б.Н-н оршуулгын зардал болох 10,566,593 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-эс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан хохирол болох 63,000,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хариуцагч болох Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг, шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Өыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч У.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Э.Ц-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Д.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар санал хэлж байсан. Эрүүгийн хариуцлага дээр санал илэрхийлээгүй. Би үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригоор ажиллана. Тэгэхээр эрүүгийн хариуцлагатай холбоотой хэлэх санал байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулахад үйлчлүүлэгч татгалзах зүйлгүй гэж хэлсэн” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, тэдний өмгөөлөгч Ч.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч У.А-г гэм буруутайд тооцсон. Иймд торгуулийн ялын доод хэмжээ буюу 5,400,000 төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг хасах хугацааг 1 жил болгон багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, тэдний өмгөөлөгч Г.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “тусгайлан гаргах санал байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Э.Ц-ын өмгөөлөгч А.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгч Э.Ц-той холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ангиллынхаа хувьд хөнгөн ангиллын гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн цаг үе Ковид-19 цар тахлын үе байсан. Дээрээс нь хүүхдэд яаралтай хагалгаа хийж чадах бүхнээ хийгээд ийм нөхцөл байдалд орсон. Тэгэхээр 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эмчлэх эрхийг хамгийн доод хугацаа буюу 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.Ө, Ш.А нарын өмгөөлөгч Э.Г эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Д.Өын хувьд шүүхээс гэм буруутай гэж үзсэн учраас эрүүгийн хариуцлага оногдуулахтай холбогдуулан дараах санал хүсэлтийг гаргаж байна. 1-рт: Д.Өын үйлдлийн хувьд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Анх удаа тохиолдлын шинж чанартай ийм гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. 2-рт: хөнгөрүүлэх нөхцөл байдлын нэг гол шалтгаан бол албан тушаалын байдлаар эрхшээлдээ оруулсны улмаас гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрлийн хувьд торгуулийн ялын доод хэмжээ оногдуулах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл буюу эрхийг хасах асуудал дээр хамгийн бага хэмжээ буюу 1 жилээр хасаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно.” гэж заасан ба шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь Монгол Улс төдийгүй Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал өвчний цаг хугацаатай давхацсаныг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч У.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Э.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7000000 төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Э.Ц-од оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялыг тэдний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг,
шүүгдэгч Э.Ц-од оногдуулсан эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг,
шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 3273000 төгрөгийг шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1 091 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дотроо шаргал өнгийн шингэнтэй 20 гр шприз 1 ширхэг, дотроо тунгалаг өнгийн бага зэргийн шингэнтэй 10 гр шприз 1 ширхэг, 2.5 гр шприз 2 ширхэг, Тиопентал натри 1г гэсэн бичиглэл бүхий бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, Дексаметазон-Ферейн 1 мл хүрэн өнгийн шил 1 ширхэг, Адреналин 1 мг гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шил 3 ширхэг, atropine injection 1 мг гэсэн бичиглэл бүхий тарианы шил 2 ширхэг, fentanyl citrate injection 2 мг гэсэн бичиглэл бүхий тарианы шил 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Ц, Б овогт С-н Б, А овогт О-н О, Я овогт Ш-н А нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б овогт У-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Э-н Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Д Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-н эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ын эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө-ын эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Э.Ц-од оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг,
шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-д оногдуулсан эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг,
шүүгдэгч Э.Ц-од оногдуулсан эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг,
шүүгдэгч Д.Ө-т оногдуулсан эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч У.А, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 3 273 000 /гурван сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1 091 000 /нэг сая ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч буюу Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээс, талийгаач Б.Н-н оршуулгын зардал болох 10 128 653 /арван сая нэг зуун хорин найман мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-д олгосугай.
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлсний эцэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч буюу Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дотроо шаргал өнгийн шингэнтэй 20 гр шифриз 1 ширхэг, дотроо тунгалаг өнгийн бага зэргийн шингэнтэй 10 гр шприз 1 ширхэг, 2.5 гр шприз 2 ширхэг, Тиопентал натри 1г гэсэн бичиглэл бүхий бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, Дексаметазон-Ферейн 1 мл хүрэн өнгийн шил 1 ширхэг, Адреналин 1 мг гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шил 3 ширхэг, atropine injection 1 мг гэсэн бичиглэл бүхий тарианы шил 2 ширхэг, fentanyl citrate injection 2 мг гэсэн бичиглэл бүхий тарианы шил 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, С.Б, О.О, Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ