Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,

улсын яллагч Б.Ануужин,

хохирогч ...., иргэний нэхэмжлэгч ...., тэдгээрийн өмгөөлөгч Б.Намнансүрэн /ҮД:2802/,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг /ҮД:0139/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .... овогт .... ....холбогдох эрүүгийн 2417001530021 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ___ оны ___ дүгээр сарын ___-нд ___ хотод төрсөн, _ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, __ мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл __, __, __,__ дугаар хороо, __ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх .... овогт .... .... /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч .... нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар зөрлөгийн 480/181 км шонгийн орчимд ....улсын дугаартай Норд бенз V3 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, б/урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд... хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар замын эсрэг урсгалд зорчиж явсан ....улсын дугаартай Хьюндай пронтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолооч буюу хохирогч ....ын биед баруун шаант ясны ил хугарал, өвчүүний хугарал, зүүн шагайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1-р шүдний сулрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч .... нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар зөрлөгийн 480/181 км шонгийн орчимд Норд бенз V3 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд...хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, улмаар замын эсрэг урсгалд зорчиж явсан Киа Бонго Пронтер маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан жолооч буюу хохирогч ....ын биед баруун шаант ясны ил хугарал, өвчүүний хугарал, зүүн шагай цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Хохирогч ....ийн “...2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн төрсөн дүү болох .... хамт ....улсын дугаартай Киа Бонго Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй, би жолоодон Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу явж байсан. Орой 21 цагийн үед Говьсүмбэр аймгаас хойш 44 км-т Баянтал гэх газар явж байтал өөдөөс явж байгаа тээврийн хэрэгслийн ард нь явсан ....улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд урсгал сөрж миний явж байгаа эгнээ рүү гэнэт орж ирсэн тэгээд би жолооны хүрдээ зайлсхийж баруун гар тал руугаа дарсан тэгтэл би эгнээнээс гарч амжаагүй ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний унаж явсан ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тал буюу зөв талын их гэрэл хэсэг рүү ирж мөргөсөн тэгээд зогссон байсан. Нэг мэдэхэд миний хоёр хөл ковшны төмрөнд хавчуулагдсан хөл мэдээ алдсан байсан би гаргаж авах гэж оролдсон боловч гаргах боломжгүй байсан... Би унаж явсан ....улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан. Тоормос гишгэж, өөдөөс ирж мөргөх гэж байгаа тээврийн хэрэгслээс зайлсхийх санаатай баруун гар тийш жолооны хүрдээ дарсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

2. Иргэний нэхэмжлэгч ....ийн “Тухайн зам тээврийн ослоос болж миний толгой өвддөг. Баруун талын өвдөг өвдөж байгаа өөр надад ямар нэгэн гэмтэл шарх үүссэн зүйл байхгүй. Толгойн тархины зураг авхуулсан 150,000 төгрөг, эмийн сангаас эм авсан 26,200, бинт 5,200 төгрөгийн зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

3. Иргэний нэхэмжлэгч Г.Цэцэгдэмбэрэлийн “........ нь эмчилгээний зардалд 316,970 төгрөг, .... .... эмчилгээний зардалд 258,231 төгрөг, нийт 575,201 төгрөгийн эмчилгээний зардал тус тус гарсан байна. Иймд Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох нэхэмжлэлийг гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

4. Гэрч ....ийн “...Би өөрийн төрсөн ах ....ын хамт 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 12-13 цагийн хооронд улсын дугаарыг нь мэдэхгүй, хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос гарсан юм. Тухайн машиныг манай төрсөн ах .... жолоодож явсан бөгөөд би түүний хажууд нь сууж явсан... Тэгээд 16 дугаар зөрлөг өнгөрөөд явж байтал бидний зорчиж явсан эгнээний эсрэг талын эгнээ буюу авто замын талын эгнээнд том оврын тээврийн хэрэгслүүд явж байсан бөгөөд бид тэдний хажуугаар зөрөөд явж байтал нэг том оврын тээврийн хэрэгслийн араас улаан өнгийн том оврын тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд гараад ирсэн. Тухайн үед тэр том оврын тээврийн хэрэгсэл өмнөө явж байсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг талын урсгал руугаа орж ирсэн. Тэр үед бид ойрхон явж байсан болохоор машинаа зогсоох арга хэмжээ авахын зуургүй тус тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед зам халтиргаа ихтэй, мөн цасан шуурга шуурч байсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

5. Гэрч ....“...2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Замын-Үүдээс Улаанбаатар хот орохоор 06 цагийн үед ....улсын дугаартай V3 тээврийн хэрэгсэлтэй нөхрийн хамт явж байсан. Дорноговь аймгийн ойролцоо явж байгаад замдаа нэг зогсоод тэрнээс хойш явахад унтсан. Тэгээд Чойр гараад явж байна гэхээр нь нэг сэрсэн. Тэгээд унтаж байгаад халууцаад сэрээд хартал урдаасаа хойшоо чиглэлтэй явах замын зүүд талд том машинууд аваараа татаад зогсоод байж байсан. Тухайн тээврийн хэрэгслүүдийг өнгөрөөд явж байтал бид 2 урд талд нэг том ачааны машин явж байсан тэгэхээр нь бид хоёр тэр машиныг дагаад явж байсан урд явж байсан тээврийн хэрэгсэл дөнгөж өнгөрөөд урсгалдаа ороод байж байсан. Тэгтэл гэнэт хойноос урагшаа чиглэлтэй тээврийн хэрэгсэл өөдөөс гараад ирсэн бөгөөд бид 2 гэрлээрээ анивчиж дохио өгөөд байж байтал тухайн тээврийн хэрэгсэл өөдөөс яваад байсан тэгээд бид хоёр зогссон. Урдаас ирж байсан тээврийн хэрэгсэл удааширч байгаа харагдсан тэгээд тухайн тээврийн хэрэгслийг зогслоо гэж бодтол гэнэт урдаас ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дугаар хуудас/,

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14044 дугаартай дүгнэлтэнд:

- ....ын биед баруун шаант ясны ил хугарал, өвчүүний хугарал, зүүн шагай цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсэн шинэ гэмтлүүд байна.

- Дээрх баруун шаант ясны ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.25-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, өвчүү ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул тус журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт, бусад зүүн шагай цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1-р шүдний сулрал гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч С.Кадел гэжээ. /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

7. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4, 6-11 дүгээр хуудас/,

8. Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

9. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 002/2025 дугаартай мөрдөгчийн магадлагааны дүгнэлт хэсэгт:

- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2. "Зам тээврийн осол” тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал” гэж заасан учир уг үйлдэл нь зам тээврийн осол мөн байна.

- ....маркийн автомашины жолооч .... нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байна.

- ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .... нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”,

13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”,

13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:

а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;

б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд;

- Уг осолд зам орчны байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

- ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч .... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”,

13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно:

а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал;

б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд хориглоно гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

Магадлагаа гаргасан: Ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Майнбаяр гэжээ. /хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

10. Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 95-96, 102-103, 106 дугаар хуудас/,

11. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт “...........ын сэтгэцэд учирсан хор уршгийн “Тавдугаар” зэрэглэлийг тогтоов...” /хх-ийн 184 дүгээр  хуудас/,

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 132, 136 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч ...., иргэний нэхэмжлэгч, гэрч ...., иргэний нэхэмжлэгч ..., гэрч ...., Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14044 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 002/2025 дугаартай мөрдөгчийн магадлагаа, Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. жолоочийн лавлагаа болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгч ....д эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч ....ийн гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч .... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Өлзийхишигтэй оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч ....ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч ....ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Шүүгдэгч ....ийн зүгээс хохирогч ....ад 4 172 565 төгрөг, иргэний нэхэмжлэгч ....т 339 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 575 201 төгрөг тус тус төлсөн байна.

Хохирогч ...., иргэний нэхэмжлэгч .... нарын өмгөөлөгч Т.Намнансүрэн нь “Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй. Тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу тээврийн хэрэгсэл эвдэрсэн үнэлгээ 5 535 000 төгрөг болсон. Тээврийн хэрэгслийн оношилгооны төлбөрт 120 000 төгрөг гарсан, дунд оврын ачааны автомашиныг тээвэрлэх зардалд 1 100 000 төгрөг гарсан. Мөн Улаанбаатар хотод эмчлүүлэхээр явсан зардалд 500 000 төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс 4 172 000 төгрөгийг төлсөн, 792 000 төгрөг огт төлөгдөөгүй. Уг зардлуудыг нэмээд нийт 8 047 000 төгрөг болж байна. 2025 оны 02 дугаар сард эмнэлгийн магадлагаа, шийдвэрээр группт орсон.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэсэн хуулийн зүйл заалт байгаа. 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөг байсан, үүнийг 5 сарын хугацаагаар үржүүлээд 3 300 000 төгрөг болж байна. Хохирогч үүнээс 03 дугаар сарын 13-ны өдөр 397 500 төгрөг буюу эхний группын мөнгийг авсан. 3300000 төгрөгнөөс 397 000 төгрөг, 2 992 500 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасны дагуу нэхэмжилж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 5 дугаар зэрэглэл гэж тогтоосон. Өмгөөлөгчийн хувьд 5 дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 149 дахин нэмэгдүүлж 98 340 000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Хохирогч ....ын зүгээс 109 379 500 төгрөгийг нэхэмжилж байна. Иргэний нэхэмжлэгч ....ийн хувьд 105 000 төгрөгийн баримтыг өнөөдөр гаргаж өгсөн. Гэмт хэргийн улмаас энэ хүний биед хөнгөн гэмтэл гарсан. Улсын дээд шүүхийн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас үүссэн хүний биед учирсан хөнгөн гэмтэлд хамаарч байна. ....ийн хувьд 2 дугаар зэрэглэлд хамаарч байна. 2 дугаар зэрэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээг тогтоож өгсөн. 8 573 000 төгрөг түүн дээр нэмээд 105 000 төгрөгийг нэмэхээр 8 678 400 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцуулах хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байна” гэх дүгнэлт гаргасан байна.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч ....ын эмчилгээний болон бусад зардалд нийт 4 451 265 төгрөгийн зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс 4 172 565 төгрөгийг шүүгдэгч .... нь хохирогч ....ад нөхөн төлсөн байх тул үлдэгдэл төлбөр болох 278 700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч .... нь иргэний нэхэмжлэгч ....т 339 000 төгрөгийг нөхөн төлсөн ба иргэний нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 105 000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлөөгүй байх тул уг зардлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирогч ....ын сэтгэцэд учирсан хор уршиг нь хавтаст хэргийн 184 дүгээр хуудсанд авагдсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягт”-аар Тавдугаар зэрэглэлийг тогтоосон байна. Шүүхээс хохирогч ....ын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогч ....ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шүүгдэгч ....ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ....ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ....ын эрүүл мэндэд баруун шаант ясны ил хугарал бүхий хүнд хохирол, өвчүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол, зүүн шагай цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод 1-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч .... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй болох нь мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байх тул хохирогч ....ын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 000 төгрөгийг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 46 200 000 төгрөгийг шүүгдэгч ....өөс гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ....өөс үлдэгдэл төлбөр болох 278 700 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 5 535 000 төгрөг, хохирогч ....ын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 46 200 000 төгрөг, нийт 52 013 700 төгрөгийг гаргуулж хохирогч ....ад,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ....өөс 105 000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....т тус тус олгож шийдвэрлэлээ.

Харин хохирогч .... ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, иргэний нэхэмжлэгч .... нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгоогүй байх тул хохирогч ...., иргэний нэхэмжлэгч .... нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ...., Норд бенз V3 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ....нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч .... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгч ....д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилсан болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч .... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасанТээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... нь зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч .... нь цагдан хоригдоогүй, хохирогч ....ад 4172565 /дөрвөн сая нэг зуун далан хоёр мянга таван зуун жаран тав/ төгрөг, иргэний нэхэмжлэгч ....т 339 000 /гурван зуун гучин есөн мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 575 201 /таван зуун далан таван мянга хоёр зуун нэг/ төгрөгийг тус тус нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ....өөс үлдэгдэл төлбөр болох 278 700 /хоёр зуун далан найман мянга долоон зуу/ төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 5 535 000 /таван сая таван зуун гучин таван мянга/ төгрөг, хохирогч ....ын сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр болох 46 200 000 /дөчин зургаан сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 52 013 700 /таван хоёр сая арван гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ....ад,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ....өөс 105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ....т тус тус олгосугай.

            8. Хохирогч ...., иргэний нэхэмжлэгч .... нар нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ...., Норд бенз V3 маркийн ....улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ....нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ