Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/26

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М,

Улсын яллагч Б.Д,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч Г.Б, Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Г.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А нарт холбогдох эрүүгийн 241.900.308.0284 тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Г.Б

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Г.А

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б, Г.Анар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний орой Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөлгүй усны сайр гэх газар хохирогч С.Г эзэмшлийн мухар буурал зүсмийн бүдүүн эр үхэр, хохирогч У.П-ийн эзэмшлийн улаан халзан зүсмийн эвэртэй бүдүүн эр үхэр нийт 2 тооны үхрийг буюу олон тооны малыг бүлэглэн Эврист маркийн мотоцикл, Приус 20 маркийн 78-28 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э-ийн алдуул  8 тооны адууг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж машин механизм ашиглаж завшиж бусдад 10,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би урьд нь мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахиж мэдүүлэг өгөхгүй” гэжээ.

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн 2024 оны 02 дугаар сарын орчим, тус аймгийн Хутагтын хурд гэх нэртэй фейсбүүк нэртэй хаяган дээр хонгор азаргатай 8 тооны адууны эзнийг нь хайж байна гэсэн утгатай зар байхаар нь би тухайн зар тавьсан хүнтэй холбогдоод би наад адуунуудын эзэн нь байгаа юм аа, байлгаж байгаарай гэж хэлсэн. Түүний дараа 5-6 орчим хоногийн дараа ганцаараа эверест гэсэн банкин дээр бичиглэлтэй цэнхэр өнгийн мотоциклтой Сайншандаас урагш Хайрханы хажууханд байх А гэх айлд очиж тухайн залуутай уулзаад миний ахын адуу байгаа юм аа гэж худлаа хэлсэн. Тэр үед тухайн залуу өөр ямар нэгэн зүйл асуугаагүй. Би унаж явсан мотоциклтойгоо туугаад Сайншанд суманд офицерын 80 айлаас баруун тийш байдаг Данзандаржаа гэх таньдаг хүний хашаанд тавьсан. Би тэдний хашаанд өөрийнхөө гүүг өмнө нь маллаж байхдаа саравч тэнд барьж байсан болохоор тэдний хашаанд нь оруулж тэжээсэн. Д гэх хүн нь байнга хөдөө байдаг болохоор намайг хашаанд нь мал оруулж тэжээж байсныг огт мэдэхгүй байгаа, би анх А-оос амаадаа харсан дан саран тамгатай хонгор азарга 1, хүрэн будан гүү 2, хонгор будан гүү 1, хоёр зээрд гүү 3, шарга морь 1 зэргийг авсан. Авч явахдаа хүрэн будан гүүний нэгийг нь А гэх хүнд үлдээгээд бусдыг нь туугаад явсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа будан гүүний дэлийг нь засах гэж байгаад бугуйлдаад үргээд тэр чигтээ алга болчихсон. Би будан гүүг бугуйлдаад алдчихсан шүү наана чинь явж байж магадгүй гэж хэлсэн. Удалгүй гүүг чинь олоод авчихсан шүү гэж хэлсэн. Түүний дараа 3 орчим хоногийн дараа над руу нэг хүн залгаад сайн байна уу? юм асуух гэсэн юм аа хонгор азаргатай адууны эзэн нь байна аа, А-гээс асуусан чинь чамайг аваад явсан гэж байна аа, цагдаа сэргийлэх гэхгүй аваад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за тэгье гээд маргааш нь хөлсний машин гуйгаад үлдсэн адуунуудыг нь ачаад Зүүнбаянд очоод нөгөө залуутай уулзаад адуунуудыг нь хүлээлгэж өгөөд уучлалт гуйсан” гэжээ /хх-ийн 43/

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 07 дугаар 01-ний өдөр дүү Б.М гэрт нь байхад М машины гэрэл, дохио засаж байхад Буянжаргал хүрч ирсэн. Намайг машинтай нэг тийшээ яваад ирье гээд түүнтэй хамт Г авто засвар дээр ирээд хийж байхад М, Б нар хоорондоо юм яриад байсан ба над дээр хүрч ирээд зүүн урагшаа ойрхон үхэр хийчхээд ирье, та хамт явах уу гэхэд нь за тэгье гээд би хамт зүүн урагшаа 30 гаран км яваад бараг Өргөн сумын нутаг, уулын энгэрт байх айлын эзгүй өвөлжөөний гадаа очсон. Тэгээд тэндээс Б ганцаараа өөрийнхөө мотоциклтой холгүй явж ирээд 3 тооны үхэр тууж ирээд Б 1 үхрийг нь унагаад үлдээхээр нь М бид 2 махалж байх хооронд хамт тууж ирсэн 2 үхэр нь зугтсан, тэр дахиад 3, 4 үхэр тууж ирээд түүнээсээ дахиад 1 үхрийг унагаж бид нар хамт махалсан. М унаж ирсэн .. ДГС дугаартай цагаан өнгийн машинд ачаад төв зам руу явсан. Тэгээд нядалсан 2 үхрийнхээ мах, толгой, шийрийг Өргөн сум руу явах замд байх гүүрний баруун талд дутуу баригдсан блокон байшингийн баруун талд 2 үхрийн толгой, шир, шийрийг нь хаяад махыг нь аваад Сайншанд руу ирсэн. Шандад орж ирэхэд үүрийн 04 цаг өнгөрч байсан. Тэгээд бид Шандад орж ирээд М гэрийн гадаа ирж түүний машины цонхыг нээж 2 үхрийн махыг сэврээсэн. Тэр үед Б хүнтэй уулзана гээд яваад өгсөн ба Мөнхбат бид хоёр 09 цагийн орчимд 75 худалдааны төвийн ченж гэх нэг эмэгтэй хүнд эвэртэй халзан үхрийн махыг 1,246,000 төгрөг, мухар буурал үхрийн махыг тэнд мах авах гээд ирсэн зам ангийн бололтой хүнд 2,735,000 төгрөгөөр нийт 2 үхрийн махыг 3,981,000 төгрөгөөр зарсан. Үхрийн мах зарсан мөнгийг би өөрийн дансаар авсан ба түүнээсээ 1,160,000 төгрөг Б-д АТМ-аас би авч өгсөн. Тэгээд М бид 2  гэр рүү харьсан.” гэжээ. /хх-ийн 82/

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын сүүлээр хонгор азаргатай амаадаа харсан дан саран тамгатай хонгор азарга 1, хүрэн будан гүү 2, хонгор будан гүү 1, 2 зээрд гүү, шарга морь 1, бидэртэй хонгор гүүг Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн вокзалын хойд талаас бэлчээр дээрээс нь алдсан. Тэгсэн сураг гарахгүй 20 гаруй хоногийн дараа Сайншанд сумын Хаалганы булаг гэх газар нутаглах А гэх хүний гэрийн гадаа 2 гүү нь уяатай байгаа сураг гарсан. Тэгэхээр нь би тэр айлын утасны дугаарыг нь олж холбогдоход "Уруудсан адуу байсан юм гэж бодоод гэрийн гадаа авчирч услаад зургийг нь авч фейсбүүк зард эзнийг нь олохоор байршуулсан. Тэгсэн Сайншанд сумаас Буянжаргал гэх залуу утсаар холбогдоод миний алдсан адуу байна, хаана байгаа бэ? та байлгаж байгаарай. Очиж авна гэж яриад ирээд миний адуунаас 1 гүүг нь бэлгэнд өгөөд үлдсэн 7 тооны адууг нь тэр залуу аваад явсан" гэж ярьсан. Тэгэхээр нь би Сайншандаас ярьсан гэх Б-ын утсыг нь А-с аваад холбогдож ярьсан чинь "Манай ахын адуу" гээд эхлээд тэгээд байсан. Тэгээд утсаар би "Адуугаа авчирч өг. Та нар" гэж хэлээд маргааш нь буюу Сайншандаас 5 адууг нь Буянжаргал нь ачиж авчирсан. Харин 2 адууг нь Адъяадорж нь авчирч өгсөн. Тэгээд гурван нүүрээрээ суугаад уулзахад Б-ыг А нь "Энэ адууг чи өөрийн адуу гэж хэлээд аваад явсан шүү дээ" гэж хэлэхэд ямар ч үг дуугарахгүй байгаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 Хохирогч У.П  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчимд өөрийн цахим хаягнаас фейсбүүк рүү ороход Дорноговь аймгийн Өргөн сумын зарын групп дээр манай сумын цагдаа 2 үхрийн толгой, шийрний зураг тавьсан энэ хэний үхэр вэ? Эзэн нь байвал аймгийн цагдаагийн газар дээр ирж уулз гэсэн байхаар нь зургийг харахад 1 үхэр нь манай улаан халзан зүсмийн бүдүүн эр үхэр мөн байсан. Нөгөө үхэр манай багийн С.Г гэх хүний мухар буурал зүсмийн бүдүүн эр үхэр байсан. Тэгээд өнөө өглөө толгой, шийр хаясан гэх газрыг нь Г ахаар заалгаж очиж үзэхэд манай бүдүүн эр үхэр яг мөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/,

Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би үхэртээ хамгийн сүүлд явахад 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өргөн сүүж гэх газрын усан дээр байхаар хараад өнгөрсөн. ... Өчигдөр буюу 07 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр багийн малчин П залгаад Дорноговь аймгийн Өргөн сумын зарын групп дээр танай буурал мухар үхэр, улаан халзан үхрийг нядалсан юм шиг байна. Эзэн нь байна уу гэсэн зар оруулсан байна. Фейсбүүкээс орж хараарай гэхээр нь харахад манай үхэртэй маш төстэй 1 үхрийг нядалсан зураг тавьсан байсан. ... толгой, шийр олдсон гэх газрыг заалгаж, очиж үзэхэд манай буурал зүсмийн мухар үнээ мөн байсан.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/,

 Гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2024 оны өвөл би амаадаа харсан дан саран тамгатай хонгор азаргатай, гар цоохор гүү, хүрэн цоохор гүү, 2 хүрэн гүү, хонгор будан гүү, шарга морь нийт 8 тооны адуу манай өвөлжиж байсан газрын урд эцсэн байдалтай байхаар нь би усалж гаргаад тэр хооронд зургийг нь аваад фейсбүүк дээр эзнийг нь хайж тавьсан чинь түүнээс хойш 2 хоногийн ар дээр миний гар утас руу адууны эзэн гэх өөрийгөө Б гэх залуу залгаж орж ирээд зарын дагуу ярьж байна. Наад адуу чинь манай адуу байна гэж хэлээд намайг харж байгаарай гэж хэлээд би 10 гаруй хоног харж байгаад ирэхгүй болохоор нь нөгөө дугаар луу нь залгаж яриад чи ирж адуугаа ав аа гээд байлгаад байсан. Анх ярьсан өдрөөс хойш 10 гаруй хоногийн ар дээр Буянжаргал гэх залуу ирээд тухайн хонгор азаргатай адууг машинтай ганцаараа ирээд туугаад явсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 39 минутад зүс таних М гэх залуу залгаад "Эгч ээ нэг үхэртэй ирчихлээ. Та авчих аа" гэхээр нь би "Кодтой юу" гэхэд "Кодтой" гэхээр нь 09 цагт дэлгүүр дээр ирэхэд цагаан өнгийн Бонго машинтай ирсэн байхаар нь лангуу руугаа зөөлгөж, жинлэхэд 139 килограмм татахаар нь 1 килограммыг нь 9,000 төгрөгөөр тооцож нийт 1,246,000 төгрөгийг А гэсэн хүний данс руу хийлгэж аваад явсан.”гэх мэдүүлэг /хх-ийн 70/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

Ашид билгүүн ХХК-ий 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ- ...... дугаартай "...нийт үнэ, төгрөг... 10,100,000..." гэсэн дүгнэлт /хх-ийн 27-31/,

Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ....... дугаартай "...7828 ДГС улсын дугаартай... Prius 20 маркийн автомашины... зах зээлийн дундаж үнийг 16,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов..." гэсэн дүгнэлт /хх-ийн 85-86/

Ашид Билгүүн ХХК-ий 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ- ......... дугаартай "...бүдүүн эр үхэр 2,500,000... гэсэн дүгнэлт /хх-ийн 99-102/,

Ашид Билгүүн ХХК-ий 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ- ........... дугаартай "...бүдүүн эр үхэр /махны чиглэлийн гэх/... 3,500,000..." гэсэн дүгнэлт /хх-ийн 108-111,

Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "... Цэнхэр өнгийн эверест маркийн мотоцикл... 2,000,000..." гэсэн дүгнэлт /хх-ийн 186-189/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-58/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 59, 60/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 61,62/

Шүүгдэгч Г.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 184/,

Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр 15-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 204-210/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б, Г.А нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний орой Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх газарт хохирогч С.Г эзэмшлийн буурал зүсмийн мухар эр үхэр, хохирогч У.П эзэмшлийн буурал зүсмийн бүдүүн эр үхэр нийт 2 тооны буюу олон тооны малыг бүлэглэн Эврист маркийн мотоцикл, Приус 20 маркийн 78-28 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э өмчлөлийн 8 тооны адуу буюу алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж  завшиж 10,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Шүүгдэгч Г.Б, Г.А нарын бусдын мал хулгайлах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч Г.Б бусдын 8 тооны алдуул малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.  

 Шүүгдэгч Г.Б, Г.А нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар сарын 01-ний орой Дорноговь аймгийн Өргөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх газарт хохирогч С.Г эзэмшлийн буурал зүсмийн мухар эр үхэр, хохирогч У.П эзэмшлийн буурал зүсмийн бүдүүн эр үхэр нийт 2 тооны буюу олон тооны малыг бүлэглэн Эврист маркийн мотоцикл, Приус 20 маркийн 78-28 ДГС дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2024 оны 02 дугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч Б.Э өмчлөлийн 8 тооны адуу буюу алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж  завшиж 10,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын сүүлээр... хонгор азаргатай амаадаа харсан дан саран тамгатай хонгор азарга 1, хүрэн будан гүү 2, хонгор будан гүү 1, 2 зээрд гүү, шарга морь 1, бидэртэй хонгор гүүг Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн вокзалын хойд талаас бэлчээр дээрээс нь алдсан. Тэгсэн сураг гарахгүй 20 гаруй хоногийн дараа Сайншанд сумын Хаалганы булаг гэх газар нутаглах А гэх хүний гэрийн гадаа 2 гүү нь уяатай байгаа сураг гарсан. Тэгэхээр нь би тэр айлын утасны дугаарыг нь олж холбогдоход "Уруудсан адуу байсан юм бодоод гэрийн гадаа авчирч услаад зургийг нь авч фейсбүүк зард эзнийг нь олохоор байршуулсан. Тэгсэн Сайншанд сумаас Буянжаргал гэх залуу утсаар холбогдоод миний алдсан адуу байна, хаана байгаа бэ? та байлгаж байгаарай. Очиж авна гэж яриад ирээд миний адуунаас 1 гүүг нь бэлгэнд өгөөд үлдсэн 7 тооны адууг нь тэр залуу аваад явсан" гэж ярьсан. Тэгэхээр нь би тэр Сайншандаас ярьсан гэх Б утсыг нь А аваад холбогдож ярьсан чинь "Манай ахын адуу" гээд эхлээд тэгээд байсан. Тэгээд утсаар би "Адуугаа авчирч өг та нар" гэж хэлээд маргааш нь буюу Сайншандаас 5 адууг нь Буянжаргал нь ачиж авчирсан. Харин 2 адууг нь Адъяадорж нь авчирч өгсөн. Тэгээд гурван нүүрээрээ суугаад уулзахад Б А нь "Энэ адууг чи өөрийн адуу гэж хэлээд аваад явсан шүү дээ" гэж хэлэхэд ямар ч үг дуугарахгүй байгаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/, гэрч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны өвөл би амаадаа харсан дан саран тамгатай хонгор азаргатай, гар цоохор гүү, хүрэн цоохор гүү, 2 хүрэн гүү, хонгор будан гүү, шарга морь нийт 8 тооны адуу манай өвөлжиж байсан газрын урд эцсэн байдалтай байхаар нь би усалж гаргаад тэр хооронд зургийг нь аваад фейсбүүк дээр эзнийг нь хайж тавьсан чинь түүнээс хойш 2 хоногийн ар дээр миний гар утас руу адууны эзэн гэх өөрийгөө Б гэх залуу залгаж орж ирээд зарын дагуу ярьж байна. Наад адуу чинь манай адуу байна гэж хэлээд намайг харж байгаарай гэж хэлээд би 10 гаруй хоног харж байгаад ирэхгүй болохоор нь нөгөө дугаар луу нь залгаж яриад чи ирж адуугаа ав аа гээд байлгаад байсан. Анх ярьсан өдрөөс хойш 10 гаруй хоногийн ар дээр Б гэх залуу ирээд тухайн хонгор азаргатай адууг машинтай ганцаараа ирээд туугаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн12/, хохирогч У.П  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 18 цагийн орчимд өөрийн цахим хаягнаас фейсбүүк рүү ороход Дорноговь аймгийн Өргөн сумын зарын групп дээр манай сумын цагдаа 2 үхрийн толгой, шийрний зураг тавьсан энэ хэний үхэр вэ? Эзэн нь байвал аймгийн цагдаагийн газар дээр ирж уулз гэсэн байхаар нь зургийг харахад 1 үхэр нь манай улаан халзан зүсмийн бүдүүн эр үхэр мөн байсан. Нөгөө үхэр манай багийн С.Г гэх хүний мухар буурал зүсмийн бүдүүн эр үхэр байсан. Тэгээд өнөө өглөө толгой, шийр хаясан гэх газрыг нь Г ахаар заалгаж очиж үзэхэд манай бүдүүн эр үхэр яг мөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 65/, хохирогч С.Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би үхэртээ хамгийн сүүлд явахад 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Өргөн сүүж гэх газрын усан дээр байхаар нь хараад өнгөрсөн... Өчигдөр буюу 07 дугаар сарын 02-ны өдөр 1 дүгээр багийн малчин П залгаад Дорноговь аймгийн Өргөн сумын зарын групп дээр танай буурал мухар үхэр, улаан халзан үхрийг нядалсан юм шиг байна. Эзэн нь байна уу гэсэн зар оруулсан байна. Фейсбүүкээс орж хараарай гэхээр нь харахад манай үхэртэй маш төстэй 1 үхрийг нядалсан зураг тавьсан байсан. ... толгой, шийр олдсон гэх газрыг заалгаж, очиж үзэхэд манай буурал зүсмийн мухар үнээ мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68/, гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 39 минутад зүс таних М гэх залуу залгаад "Эгч ээ нэг үхэртэй ирчихлээ. Та авчих аа" гэхээр нь би "Кодтой юу" гэхэд "Кодтой" гэхээр нь 09 цагт дэлгүүр дээр ирэхэд цагаан өнгийн Бонго машинтай ирсэн байхаар нь лангуу руугаа зөөлгөж, жинлэхэд 139 килограмм татахаар нь 1 килограммыг нь 9,000 төгрөгөөр тооцож нийт 1,246,000 төгрөгийг А гэсэн хүний данс руу хийлгэж аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70/, Ашид билгүүн ХХК-ий 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-  дугаартай "...нийт үнэ, төгрөг... 10,100,000..." гэсэн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай "...7828 ДГС улсын дугаартай... Prius 20 маркийн автомашины... зах зээлийн дундаж үнийг 16,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов..." гэсэн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ий 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-  дугаартай "...бүдүүн эр үхэр 2,500,000... гэсэн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ий 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ-  дугаартай "...бүдүүн эр үхэр /махны чиглэлийн гэх/... 3,500,000..." гэсэн дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн "... Цэнхэр өнгийн эверест маркийн мотоцикл... 2,000,000..." гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 56-58/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 59, 60/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 61,62/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Б Г.А нар нь уг гэмт хэргийг санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, гэмт хэргийн улмаас бусдад 16,100,000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл байна.

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн болон гэм буруугийн талаар маргалдаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгч Г.Б нь хохирогч Б.Э учруулсан 8 тооны адууны хохирол 10,100,000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч нарын 2 тооны үхрийн төлбөрөөс хохирогч У.П, 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг, хохирогч С.Г 519,000 /таван зуун арван есөн мянга/ төгрөгийг тус тус төлөөгүй байгаа тул  уг төлбөрийг шүүгдэгч Г.Б гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б, Г.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.А нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч нарт хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.А ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй гэж үзэв.

 Шүүгдэгч Г.Б нь өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 180 /нэг зуун ная/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна. Мөн шүүгдэгч Г.Б өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 135 /нэг зуун гучин тав/ хоногийн нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийг хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй юм. Иймд шүүгдэгч нарт энэ хуульд заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2,000,000 төгрөгний үнэлгээтэй, цэнхэр өнгийн, улсын дугааргүй, эвэрест маркийн мотоциклийг эзэмшигч Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын тамгын газарт, ДГС улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тоёото приус-ХW20 маркийн автомашиныг эзэмшигч Л.Б нарт буцаан олгож, шүүгдэгч Г.Б-с мотоциклийн үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг, шүүгдэгч Г.Б, Г.А нараас машины үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Г.А 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2,700,000 /хоёр сая, долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар тооцож, 180 /нэг зуун ная/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 180 /нэг зуун ная/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 135 /нэг зуун гучин тав/ хоногийн нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б эдлэх 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сар, 180 /нэг зуун ная/ хоногийн, шүүгдэгч Г.А эдлэх 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Б бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Өргөн сумын ... багийн малчин У.П, 519,000 /таван зуун арван есөн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Өргөн сумын ... багийн малчин С.Г  тус тус олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 2,000,000 төгрөгний үнэлгээтэй, цэнхэр өнгийн, улсын дугааргүй, эвэрест маркийн мотоциклийг эзэмшигч Дорноговь аймгийн Иххэт сумын Засаг даргын тамгын газарт, .......ДГС улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тоёото приус-ХW20 маркийн автомашиныг эзэмшигч Л.Б нарт буцаан олгож, шүүгдэгч Г.Б мотоциклийн үнэ 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг, шүүгдэгч Г.Б, Г.А нараас машины үнэ 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч Г.Б, Г.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Г.Б, Г.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.Ц