Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 130/ШШ2019/00715

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын .. дүгээр баг, Х 000 тоотод оршин суух, утас:, РД:, Б овогт Аийн Аийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын .. дүгээр багт оршин суух, утас:, РД:Ж  овогт Мийн Ад холбогдох иргэний хэргийг сөрөг нэхэмжлэлийн хамт хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч М.А, хариуцагчийн өмгөөлөгч А.С, гэрч Х.А, хэлмэрч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулан, охин А.Аг асрамжид авах тухай.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хуваарьт хөрөнгө болох 18000000 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт нь болон охин А.Ад оногдох хэсэг болох 8666666 төгрөг нийтдээ 26666667 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр болох М.Атэй 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр сайн дурын үндсэн дээр гэр бүл болсон бөгөөд гэр бүл болоод 2 жил гаруй болсон юм. Эхнэр М.А биднийг хүндэлдэггүй, байнга маргаан гаргадаг. Гэрлэхээс өмнө би чамаас жирэмсэн болсон гэснээр гэрлэсэн ба 5 сарын дараа охин төрүүлсэн. Харин охин маань одоо 1 нас 6 сартай юм. Хүүхэд төрүүлсний дараа М.А бид хоёр сайхан амьдарчих байх гэж бодсон. Сүүлийн үед эхнэр маань ааш зан муудаж эцэг эх дүү хамаатан саданг хүндэлдэггүй төрхөмдөө байн-байн явдаг болсон юм. Би түүний нөхрийн хувьд хүүхдээ бодож эхнэрт юу ч хэлдэггүй байсан. Төрхөмдөө очоод намайг зоддог гэж худлаа ярьдаг, гүтгэдэг юм. Би түүний хэлж байсан үгэнд гомдоод гэр бүлийн талаар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан юм. Бид хоёр эвлэрсэн боловч эвлэрснээс хойш мөн гэр бүлийн таарамж муудаж хэрүүл маргаан үүсгэдэг, худал ярьж намайг гүтгэдэг болсон ба түүний төрөл садангийн хүмүүс ирж эхнэр болох А.Ад гэр бүлийн талаар ойлгуулан сайн сайхан амьдрахын талаар хэлж байсан удаатай. Цаашид эхнэр болох Атэй хамт амьдрах боломжгүй, айдас түгшүүртэй амьдралд амьдрах нь надад хэцүү байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Аг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.Аийн тус шүүхэд хандаж надад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, охин А.Аг эцэг болох Аийн асрамжид үлдээх тухай нэхэмжлэлтэй танилцаж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. А нь шүүхийг төөрөгдөлд оруулахыг завдаж өөрийгөө гайхалтай эр хүн болгож харин намайг муухай хүн болгохыг харуулж тэрээр гэр бүл болохоосоо өмнө жирэмсэн болсон, улмаар хүчээр гэрлэсэн, мөн намайг гэр бүлийн гишүүдийг хүндэлдэггүй ааш муутай мэтээр ор үндэслэлгүй утгагүй зүйлүүд бичсэн байна. Бодит байдалд тийм биш юм. А бид хоёр сайн дурын үндсэн дээр танилцаж, дурлаж үерхэж байгаад 2017 онд казахын ёс заншлын дагуу хуримаа хийсэн. Бид хоёрын гэр бүл болсны дараа Аийн бодит дүр төрхийг мэдсэн. Энэ нь юу вэ гэвэл А маш их хартай ба энэ шалтгаанаар би ажлаасаа гарч гэртээ хүүхдээ харж, гэр орны ажлыг л хийдэг болсон. А намайг бусдаас хардаж сэрддэг ба тэрээр гэрээсээ гарахдаа намайг гэрээс гаргахгүйн тулд гэрийн болон хашааны хаалганы гадна талд том том чулуу тавьж явдаг байсан. Нэг удаа гэрийн балконд 2 цагаар түгжиж явсан. Тохиолдол гарч байсан. Нөхөр А бид хоёр Казахстан улсад оршин сууж тэнд амьдарч үзсэн. А гадаад улсад сургуульд явсан ба өвс татдаг муу зуршилтай. Би уг муу зуршлыг өмнө мэддэггүй байсан ба гэр бүл болсноос хойш мэдсэн. А мансуурсан үедээ унтаж байгаад гэнэт босож ирээд хутга бариад хэн нэгнийг хөөж байгаа юм шиг сонин сонин зан үйл гаргадаг. Ингэхдээ надад халдаж байгаагүй. Гэхдээ би надад болон охиндоо муу юм тохиолдох бий гэж маш их айдаг. Заримдаа А намайг мафийн бүлгийн гишүүн гэж үндэслэлгүй зүйл хэлж байсан. Энэ бүхэн түүний татаж буй өвстэй холбоотой юм. Үүнээс гадна А видео тоглоом хэтрүүлж тоглодог. Түүнчлэн А охин Аг харж ханддаггүй, нэг ч удаа охиндоо зориулж хувцас хунар зэрэг эд зүйл авч өгч байгаагүй юм. Би нөхөртөө зүй ёсны шаардлага тавьж уг муу зуршлаа болих хэрэгтэй гэж байнга хэлдэг. Үүнээс болж таарамжгүй байдал гардаг. Гэр бүл цуцлуулах хэмжээнд хүрсэн асуудалд нөхөр А буруутай. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулахыг дэмжиж байна. Гэхдээ охин Аг өөрийн асрамжид авна. Учир нь охиныхоо хүмүүжил түүний ирээдүй надад маш чухал болно гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ[1]: Гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамжтай холбоотой тайлбараа шүүхэд өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт гэрлэлт цуцлах үед...хамтран өмчлөх дундын хөрөнгө хуваах,...талаар гаргасан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж болно гэж заасны дагуу энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Өөрөөр хэлбэл, нэгэнт нөхөр Аээс гэрлэлтээ цуцлуулах болсон тул хуваарьт хөрөнгө болон гэр бүлийн дундын хөрөнгөтэй холбоотой маргаанаа үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. А бид хоёр сайн дурын үндсэн дээр танилцаж, дурлаж, үерхэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр казахын ёс заншлын дагуу хуримаа хийсэн. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр охин Аг төрүүлсэн. Миний бие хадам аавын гэр бэр орж очсон ба 2017 оны 9 дүгээр сард өрх тусгаарлан гарч Бүгд Найрамдах Казахстан улсад амьдрахаар болсон. Казахын ёс заншилд гэр бүл болоход охин \бэр\ талаас түүний төсек орон (ор дэвсгэр)-ийг өгдөг билээ. Хэрэв манай төрхмөөс төсөк орон ор дэвсгэр болгож ор хөнжил, тавилга гэх мэт орны эд хогшил өгсөн тохиолдолд А бид хоёр эдгээрийг Казахстан улс руу тээвэрлэх шаардлагатай байсан. Тийм учраас нөхөр А төсек орон (ор хөнжил) авах мөнгийг бэлнээр авъя гэсэн санал гаргасан. Ингээд А бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БНКазУ-д байхад төрсөн ах Өээс төсөк орон-ны мөнгө гэж 3000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 7381650 төгрөг дээр нь 618350 төгрөгтэй тэнцэх хэмжээний тенге (ойролцоогоор 88335 тенге) нэмж нийт 8000000 төгрөгийг бэлнээр авсан юм. Гэтэл уг 8000000 төгрөгт төсек орон-ны зүйл худалдаж аваагүй, А уг мөнгийг аваад эцэг эхдээ өгсөн. Түүнчлэн миниий ээж Ж надад 10000000 төгрөг өгсөн. Би уг 10000000 төгрөгнөөс 600000 төгрөгийг аваад үлдсэн 9400000 төгрөгийг хадам ээж Ад өгсөн. А бид хоёр БНКаз Улсад ломбард ажиллуулж ашиг олсон ба 2018 онд Ниссан кашкай маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Миний бие Казахстан Улсад байгаа орон сууцанд маргахгүйгээр 180000000 төгрөгийг авмаар байна. Иймд хариуцагч Аээс хуваарьт хөрөнгө 18000000 төгрөг, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон охин А.Ад ноогдох хэсэг болох 8666666 төгрөг нийтдээ 26666667 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Аийн сөрөг нэхэмжлэлд бичгээр гаргасан хариу тайлбартаа[2]: М.А нь хууль дурдаад дундын болон хуваарьт хөрөнгийн мөнгө болох нийт 26000000 төгрөгийг шунахай байдлаар ямар ч үндэслэлгүйгээр надаас нэхэмжилжээ. Энэ нь надаас гэрлэлтээ цуцлуулахгүйг гэсэндээ элдэв олон, худал хуурмаг шалтгаан дурдаж олон сая төгрөг нэхэмжилж, намайг айлган, сүрдүүлэх улмаар дарамтлан байж шүүхээр дахин эвлэрэхийг хүсэж байгаа арга юм гэж үзэж байна. Учир нь, Шүүх хурлын үед эвлэрэх асуудал яригдахад надтай эвлэрэх талаар хэлж сөрөг нэхэмжлэлээ хүлээн зөвшөөрүүлнэ гэж М.А бусдад ярьж яваа гэсэн. Энэ үндэслэлээр худал, хуурмаг сөрөг нэхэмжлэл гаргасан гэж бодож байна. 1.Төсек орон буюу хуваарьт хөрөнгөнд М.Аийн төрхөм нь төрсөн ах нь Ө гэгч 8000000 төгрөгний хуваарьт хөрөнгө өгсөн гэдэг нь худлаа. Энэ бичээд буй 8000000 төгрөг гэдгийн тухай тайлбарлаж хэлье. Биднийг Казахстан Улсад амьдарч байхад М.А нь Турк Улсад очиж бие үзүүлнэ, оношилгоо шинжилгээ хийлгэнэ бас эмчлүүлнэ гэж байнга хэлж надад энэ эмчилгээ шинжилгээнд болон Турк Улсад очиж ирэх зардал мөнгийг эцэг эхээс аваад олж өг гэж байнга шахаж дарамталдаг болсон. Би аав ээжээсээ 10000000 гаруй төгрөг олж туслахыг хүсэхэд одоогоор өгөх боломжгүй гэж тухайн үед өгөөгүй. Учир нь, М.А нь өвчингүй, эрүүл байсан ба мөн нэг залууг дагаж Турк Улсад эмчлүүлэх, шинжлүүлэх нэрээр нэг сар зугаалан явах, тэнэх зорилготой байсныг нь аав ээж мэдээд мөнгө өгөөгүй байсан. Гэтэл М.А нь төрхөмөөс мөнгө авна гэж тэднийг элдвээр дарамтлан дээрхи сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 3000 ам.долларыг төрхөм талаас 2017 оны намар байх авхуулсан нь үнэн. Тухайн үеийн ханшаар тенгегээр бодоход 7000000 орчим төгрөг байсан байх. Энэ мөнгийг миний аав, ээжийн өгсөн 7000000 төгрөгт дүйцэх 3000 ам.доллар бүгд 6000 ам.доллар Турк Улсад бид хоёр явсан ба миний аав ээж нэмж дахиад 10000000 төгрөгний тусламж өгч шинжилгээ, эмчилгээгүй зугаалж явж ирсэн. Хуваарьт хөрөнгө буюу төсөк орон гэх казахын ёс жаяг, зан заншил болох ёстой журмаар хийгддэг болохоос хэдэн халтар мөнгийг надад өгсөн гэснээр төсөк орон буюу төрхөмийн өгөх ёстой инж болчихгүй гэдгийг эрхэм шүүгч анхаарна уу. Иймд дээрхи 8000000 төгрөг ч гэсэн үү хуваарьт хөрөнгөнд надад өгсөн гэх доллар, тенге, төгрөг гэгчийг нь би аваагүй, аваад өөрийн ээждээ өгөөгүй. Энэ 8000000 төгрөг гэдэг нь батлагдахгүй, нотлогдохгүй эрх биш охин нь болохоор М.Аийн төрхөм нь охиныхоо талд худал гэрчилж юм хэлж, бичиж өгөх байлгүй. 2.Ж 10000000 төгрөг надад өгсөн ба би 600000-г аваад бусдыг хадам ээжид өгсөн. Энэ 10000000 төгрөгөөр Казахстан ломбард ажиллуулж их ашиг олсон орлогоор Ниссан кашкай гэдэг машин авч өгсөн гэж зөгнөсөн үлгэр бичжээ. Бүгд худал энэ 10000000 төгрөгийг эхээсээ М.А авсан бол би түүнийг нь мэдэхгүй. Миний ээжид өгсөн бол түүнийг нь би мэдэхгүй. Ниссан-Кашкай машин авч өгсөн гэдэг нь ч худал энэ машиныг би зээлээр авсан ба зээлээ төлж чадахгүй минь мэдсэн эзэн нь буцаагаад авчихсан. Харин бусдын нэрд байсан ломбардыг хэдэн сар газар түрээслэн ажиллуулсан бараг түрээсийн төлбөрт унаж хаагдсан. Иймэрхүү хоёр хүний дунд ам хэлэлцээр хэдэн сар ломбардыг ажиллуулсан үед олсон ашгийг эхнэр бид хоёр өдөр тутмын хэрэгцээндээ зориулчихсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч А.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэрлэсэн, 12 дугаар сарын 18-ны өдөр охиноо төрүүлсэн. 4 сар хамт амьдарсан ба анхнаасаа муудалцаж эхэлсэн. А гэртээ тогтдоггүй. Би ажлаасаа ядарч ирдэг. А гэртээ хэд хэдэн удаа өөр хүн авчирч байсан тул уг асуудлаас болж таарахгүй болсон. Би эвлэрүүлээ зуучлагчид өргөдөл өгсөн ба бид эвлэрч байсан. Би эхнэрээ авах гээд олон удаа очиж байсан ч ирээгүй. А 2018 оны 04 дүгээр сараас хойш ирээгүй. Би охиноо харах гэж очиж байсан. Би эхнэрээ эвлэрье гээд зөндөө гуйсан ч бүтээгүй. Бид хоёрт эвлэрэх, нэг нэгнээ хайрлах хүндлэх сэтгэл байхгүй болсон тул нэхэмжлэл гаргасан. Бид 1 жил 6 сар тусдаа амьдарч байна. Би хүүхдээ өөрийнхөө асрамжид авахыг хүсэж байна. А надад чиний хүүхэд биш гэж гүтгэж, доромжилсон тул би шүүхэд эцэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Миний хүүхэд мөн гэх шинжилгээний хариу гарсан тул би хүүхдээ өөрөө авмаар байна. Би эцэг эхийн хамт хүүхдээ асран хүмүүжүүлэхийг хүсэж байна. Би А ямар хүн гэдгийг сайн мэдэж байна Миний охин тул тэтгэлэг төлнө. Би А анхнаасаа мөнгөний ашиг сонирхлын улмаас надтай гэрлэсэн гэж бодож байна. Бид хоёрт мөнгө байсан. Бид Казахстан улсад ламбард ажиллуулж байгаад дампуурсан тул Өд ирсэн.Миний бие зээлээр Ниссан Кашкай маркийн машин авч унаж байгаад зээлээ төлж чадаагүй тул эргүүлээд авчихсан. Одоо бидэнд ямар ч мөнгө үлдээгүй гэв

 

Хариуцагч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аийн ярьж байгаа бүх зүйл худал, би түүний ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бид анх 2014 онд танилцсан. Бид нэг нэгнээ хайрласан. Би өвөө эмээ дэрээ өсөж хүмүүжсэн. Би жирэмсэн болсон тул бид гэрлэсэн. Бид гэрлэсний дараа хүүхэд төрөх хүртэл сайхан амьдарсан. Би хүүхдээ төрүүлсний дараа Аийн зан аашит өөрчлөлт орж, гадуур их тэнэх болсон. Тэрээр гэртээ ирж хонодоггүй ба байнга мөрийтэй тоглоом, баараар явдаг. Би А гэрт ирэх үед яагаад тэнээд байгаа юм бэ, хүүхдээ асрах хэрэгтэй, сайхан амьдаръя гэж хэлэхэд намайг дарамталж хэрүүл маргаан гаргадаг. А чамд ямар хамаатай юм бэ, би ажил бүтээж явдаг гэж хэлдэг ч энэ нь худал. Би хүүхдээ өргөж аваад нөхрийнхөө араас явдаг. Тэрээр хартай, намайг хүн болгонтой харддаг. Аийг мансуурах бодис хэрэглэдэг гэдгийг сонсож байсан. Түүнээс болж Ат урьд нь сүй тавьж байсан хүн байсан ч тэр эмэгтэй гэрлэхээс татгалзаж сүйгээ буцаасан. А балкон болон угаалгын өрөөнд орохдоо хаалга цоожилж уддаг байсан. Бид Казахстан улсад 8 дугаар давхарт амьдардаг байсан. Би гэр цэвэрлэж байгаад өвсний төрлийн зүйл олж авсан. А хий зүйл хардаг энэ нь өвс татдагтай холбоотой гэж боддог. Жишээ нь, тэрээр гэрт нэг залуу явж байна, чиний хажууд хүн байна, хутга барьж аваад шүүгээний хаалга онгойлгоод намайг нааш ир гэж дууддаг. Казахстанд бидний ажиллуулдаг ломбардны урд талд том мөрийтэй тоглоомын газар бий тэнд А орж тоглодог байсан. А байнга намайг дарамталдаг ба хүүхдээ боддоггүй. Тэрээр эхнэр, хүүхдээ харж ханддаггүй. А миний хүүхэд гэж байгаа ч ямар хувцас авч өгсөн удаагүй хайр халамж үзүүлж байгаагүй. Харин хадам эцэг эх, охин бид хоёрт хувцас авч өгдөг. А намайг гэрээс гаргадаггүй, миний эрх ашгийг зөрчиж байнга гэрт цоожилчхоод явчихдаг. Би гэрээс гарч найз нартайгаа уулздаггүй. Би Ат чиний хүүхэд биш гэж хэлж байгаагүй. А байнга сэтгэл санааны дарамт үзүүлдэг ба сэтгэл санааны дарамтаас болж миний баруун талын нүд хараагүй болсон. Учир нь, би жирэмсэн байхдаа байнга дарамттай явдаг байсан. Бид Турк улсад очоод нүдний эмчид 4 хоног үзүүлээд буцаж ирсэн. А намайг миний мөнгөнд болж гэрлэсэн гэж хэлж байна. Би Аийг хайрласан тул гэрлэсэн. 10 сая төгрөгийг эцэг минь надад зориулж хураасан байсан. Инж гэж ээж маань 8 сая төгрөг өгсөн. Бид гэрлэсний дараа аймгийн төвд 2 сар амьдарсан ба 9 дүгээр сард хадам эцэг биднийг Казахстан улсад тусад нь гаргасан. Миний ээж болон ах 08 дугаар сарын үед мөргөлд очих үеэрээ манай гэрт ирээд бидний байдалтай танилцаад та нарт бүх зүйл байгаа юм байна, би гэрийн тавилга авч өгье гэж хэлсэн. Тэр үед А бид нарт бүх зүйл байгаа, та бэлэн мөнгө өг гэж хэлсэн. 2 талын ах дүү нарыг цуглуулж ээж минь үгээ хэлээд 8 сая төгрөгийг өгсөн. Би нэхэмжилж буй уг мөнгийг аваад баяжих гээгүй. Миний эцэг эхийнхээ хөлсөө дуслуулан байж олсон мөнгийг надад эгүүлээд өгөхийг хүсэж байна. Казахстанд амьдрах болсон тул миний дансанд байсан 10 сая төгрөгний 600000 төгрөг өөрт хэрэгтэй хувцас хунар аваад үлдсэн мөнгийг хадгалж ээжид өгсөн. Ломбард ажиллуулах Ниссан кашкай маркийн машиныг нэг хүн манай ажиллуулдаг ломбардад тавьж мөнгө зээлээд буцаж төлж чадаагүй тул Ниссан кашкай маркийн машинаа зээлийн оронд өгснөөр Аийн хувийн өмч болсон. Тэрээр энэ машиныг зээлээр аваагүй. 4 дүгээр сарын үед А энэ машинаар манай хилээр орж ирж байсан. Миний ээж ах дүү нар Аийн эцэг эх, ах дүү нартай ярилцаад бид хоёрыг цаашид хамт амьдарч чадахгүй юм байна, гэр бүлээ цуцлуулаг гэж шийдсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтээ цуцлуулан, охиноо өөрийн асрамжид авч, эцгээр нь тэжээн тэтгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг тус тус хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

 

1)Нэхэмжлэгч РД: Б овогт Аийн А, хариуцагч РД:Ж  овогт Мийн А нар нь 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон нь Б аймгийн Ө сумын иргэний гэрлэсний бүртгэлийн 8301000209-рт бүртгэж 2017 оны 9 дүгээр сарын 04-ны өдөр Б аймгийн Ө сумын Улсын бүртгэгчийн олгосон Гэрлэлтийн гэрчилгээ-гээр;

 

Мөн РД: Б овогт Аийн А, хариуцагч РД:Ж  овогт Мийн А нарын гэр бүлд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр РД:0000 охин Аийн А төрсөн болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр олгосон №-28/000114 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа-аар тус тус нотлогдож байна.

 

Урьд нь Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр нэхэмжлэгч А.А, хариуцагч М.А нар хоорондоо эвлэрч 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 509 дугаартай Эвлэрлийн гэрээ-г тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШЗ2018/02885 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан боловч тэд эвлэрч чадаагүй, байнгын хардалтаас үүдэлтэй хэрүүл маргаантай байсан, улмаар 2018 оны 4 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа болох нь талуудын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч А.А, хариуцагч М.А нарын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбарт дүгнэлт хийхэд хоорондоо сэтгэл санаа ааш зан үг яриа нийлдэггүй, хардалтаас үүдэлтэй гэр бүлийн таарамжгүй харьцаатай, бие биедээ хайр халамжгүй, 01 жил 06 сар тус тустаа амьдарч байгаа байдал болон гэрлэгсэд гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзээд гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

 

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Аийн Аг төрснөөс хойш өнөөдрийг хүртэл хариуцагч М.А асран хүмүүжүүлж байгаа байдал, эхийн хайр халамж, ахуйн нөхцөл, бололцоог тус тус харгалзан үзээд охин А.Аг төрүүлсэн эх М.Аийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг баримтлан эцэг А.Аээр охин А.Аг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Учир нь, Монгол Улсын Үндсэн Хуулийн арван долоодугаар зүйлийн 2-д ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.4-д эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 35 дугаар зүйлийн 35.1-д ...эцэг, эх нь хүүхдээ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэсэн хуулийн заалтаар нэхэмжлэгч А.А, хариуцагч М.А нар гэрлэлтээ цуцлуулах нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөхгүй болно.

 

2) Хариуцагч М.Аийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон эд хөрөнгийн үнэлгээг тус тус үндэслэн хариуцагчийн хуваарьт болон гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг дараах байдлаар тооцож хуваарилах нь зүйтэй байна. Үүнд:

 

Хариуцагч М.А нь А.Атэй гэр бүл болохоос өмнө (хууль ёсны гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө) 10000000 төгрөгний мөнгөн хуримтлалтай байсан нь хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны Б салбараас 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон №850177 дугаартай Хадгаламжийн дэвтэр-ийн бичилтээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д зааснаар хариуцагч М.Аийн хуваарьт хөрөнгө мөн байсан боловч хариуцагч М.А энэхүү хуваарьт хөрөнгө болох мөнгөн хуримтлалаас 9989200 төгрөгийг гэр бүл болсны дараа (нөхрийн хамт Казахстан Улсад амьдрах шаардлага гарснаар) буюу 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хадгаламжийн данснаас гаргаж авсан нь №850177 Хадгаламжийн дэвтэр-ийн бичилтээр болон талуудын бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Энэ нь Иргэний хуулийн 126.2.5-д зааснаар хариуцагч М.А өөрийн хуваарьт хөрөнгө болох мөнгөн хуримтлал 9989200 төгрөгийг гэр бүл болсны дараа дундаа хамтран өмчлөхөд зориулж авснаар энэхүү мөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарна.

 

Мөн нэхэмжлэгч А.А, хариуцагч М.А нар нь Казахстан Улсад амьдарч байх хугацаанд шинээр бий болсон хөрөнгө болох нэхэмжлэгч А.А нь Ниссан Кашкай (Nissan Qashgai) маркийн машинтай байсан гэдгийг үгүйсгээгүй боловч нэхэмжлэгч А.А энэхүү Ниссан Кашкай (Nissan Qashgai) маркийн машиныг Казахстан Улсад байхад зээлээр авсан зээлээ төлөөгүй байсан тул буцаагаад өгсөн гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1-д зааснаар гэрлэгчид гэр бүл болсны дараа шинээр бий болсон Ниссан Кашкай (Nissan Qashgai) маркийн машин нь одоо Монгол Улсад байхгүй гэдэгт талууд маргаагүй тул машиныг үнэлсэн үнээр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тооцох нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б аймгийн Ө сумын ЗДТГ-ын МЭТ-ийн мэргэжилтэний Машины үнэ тогтоох тухай[3] баримтыг үндэслэн Ниссан Кашкай (Nissan Qashgai) маркийн машины үнэ 13000000 төгрөг, мөн бэлэн мөнгө 9989200 төгрөг бүгд 22989200 төгрөгний эд хөрөнгийг нэхэмжлэгч А.А, хариуцагч М.А нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзээд Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.2-т зааснаар энэхүү 22989200 төгрөгний гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын хөрөнгийг гэр бүлийн 3 гишүүнд тус тус тэнцүү хуваахад нэг хүнд 7663066 төгрөг оногдож байгаа ба хариуцагч М.А, охин А.А нарт бүгд 15326132 төгрөгний гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын хөрөнгө ногдож байна.

 

Мөн хариуцагч М.Ад ор дэвсгэр инж болгон төрхөмөөс бэлэн мөнгө 3000 ам.доллар өгсөн болох нь Ү.Ж[4], М.Ө [5], нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Төрийн банкны Б салбарын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Фастер мөнгөн гуйвуулга илгээх Орлогын мэдүүлэг, Фастер мөнгөн гуйвуулга илгээх маягт болон нэхэмжлэгч А.Аийн бичгээр шүүхэд гаргасан тайлбарт дээрхи сөрөг нэхэмжлэлдээ дурдсан 3000 ам.долларыг төрхөм талаас 2017 оны намар байх авхуулсан нь үнэн... Тухайн үеийн ханшаар тенгегээр бодоход 7000000 орчим төгрөг байсан байх. Энэ мөнгөнд миний аав, ээжийн өгсөн 3000 ам.долларыг нэмээд бүгд 6000 ам.доллар Турк Улсад бид хоёр яваад эмчилгээ хийлгээгүй зугаалж явж ирсэн.... Хуваарьт хөрөнгө буюу төсөк орон гэх казахын ёс жаяг, зан заншил болох ёстой журмаар хийгддэг болохоос хэдэн халтар мөнгийг надад өгсөн гэснээр төсөк орон буюу төрхөмийн өгөх ёстой инж болчихгүй ... гэж өгсөн тайлбар зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.2-т зааснаар энэхүү төрхөм талаас бэлгийн журмаар инж болгон өгсөн бэлэн мөнгө 3000 ам.доллар[6] буюу 7381650 төгрөг нь хариуцагч М.Аийн хуваарьт хөрөнгө мөн байна.

 

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М.А, охин А.А нарт оногдох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бэлэн мөнгө бүгд 15326132 төгрөг, мөн хариуцагч М.Аийн хуваарьт хөрөнгө бэлэн мөнгө 7381650 төгрөг нийтдээ 22707782 төгрөгийг нэхэмжлэгч А.Аээс гаргуулан хариуцагч М.Ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 3958885 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн СД-бичлэг нь хуулийн шаардлага хангахгүй байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй, мөн хариуцагч М.Аийн Турк Улсад эмчилгээ хийлгэж байсан гэх материалууд нь энэ хэрэгт хамааралгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч А.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 102211 төгрөг (шүүхэд гэрлэлт цуцлуулахад буюу үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70200 төгрөг + мөн нэг хүүхдийн нэг жилийн тэтгэмжийн мөнгө 1144200 төгрөгт төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32011 төгрөг = 102211 төгрөг)-ийг, мөн хариуцагч А.Аийн (сөрөг нэхэмжлэлд) төлсөн улсын тэмдэгтийн хураамж 291285 төгрөгийг тус тус улсын орлого болгож, нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах буюу үнэлж болохгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагч М.Аээс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 271488 төгрөгийг нэхэмжлэгч А.Аээс гаргуулан хариуцагч М.Ад тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-ийг баримтлан Б овогт Аийн А, Ж  овогт Мийн А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-г баримтлан РД:0000, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Аийн Аг эх Ж  овогт Мийн А асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-ийг тус тус баримтлан РД:0000, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин Аийн Аг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 наснаас 16 нас (суралцаж байгаа бол 18 нас) хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б овогт Аийн Аээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.5, 129 дүгээр зүйлийн 129.2-ыг тус тус баримтлан хариуцагч М.А, охин А.А нарт гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө бэлэн мөнгө бүгд 15326132 төгрөг, мөн хариуцагч М.Аийн хуваарьт хөрөнгө бэлэн мөнгө 7381650 төгрөг нийтдээ 22707782 төгрөгийг нэхэмжлэгч А.Аээс гаргуулан хариуцагч М.Ад олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 3958885 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч А.Аийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 102211 (нэг зуун хоёр мянга хоёр зуун арван нэгэн) төгрөгийг, хариуцагч М.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 291285 (хоёр зуун ерэн нэгэн мянга хоёр зуун наян таван) төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч М.Аээс 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ат, нэхэмжлэгч А.Аээс 271488 (хоёр зуун далан нэгэн мянга дөрвөн зуун наян найман) төгрөгийг гаргуулан хариуцагч М.Ад тус тус олгосугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

7.Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК