Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/128

 

2023 оны 12 дугаар

 сарын 04-ний өдөр                     Дугаар 2023/ШЦТ/128                             Мандал сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.мөнх даргалж

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* Д.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******

Гэрч Э.*******, Г.*******, С.*******

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******д холбогдох

2232000820012 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн,******* аймгийн ******* суманд -ны өдөр төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, , хот, дүүргийн , оршин суух, “Ач” анагаах ухааны их сургуулийн чанар дотоод албаны дарга ажилтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн

*******/рд:/

           Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.******* нь Төрийн тусгай албаны удирдах албан тушаалтнаар буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/22 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх хэсэг тус тус заасныг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн төрсөн ах Д.ийн найз буюу өөрийн танил С.*******ыг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалаар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн галчаар томилуулж, улмаар С.*******ыг тус хэлтэст ямар нэгэн байдлаар ажил, албан үүрэг гүйцэтгээгүй байхад нь түүнийг ажилласан мэтээр цагийн бүртгэлийг нөхөн хийлгэж 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд буюу 07 сарын хугацаанд нийт 3.722.664 төгрөгийн цалин олгосон, 923.032 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, С.*******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4.645.696 төгрөгийн, мөн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу албаны улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Мандал сум дахь “” -ын дарга Э.д, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албаны улсын дугаартай, АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машинд тавьсан байсан КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж төрсөн ах Д.ийн найз буюу өөрийн танил С.*******т тус тус өгч, бусдад давуу байдал бий болгон төсвийн хөрөнгөд 6.600.000 төгрөгийн, нийт төсвийн хөрөнгөд 11.245.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: ...ОБХ-ийн даргаар 2021 оны 1 сарын 18-ны өдөр томилогдож ирсэн. Энэ тушаалтайгаа би ТАЗ-д гомдол гаргаснаар намайг 3 сарын 5-ны өдөр чөлөөлөөд 9-ний өдөр буцаагаад томилсон. Энэ өдрөөс хойш онцгой байдлын албанд бол ер нь хэлтэс дээр бол өөрийн гэсэн төсөв захиран зарцуулдаггүй. Ер нь бол бас тодорхой хугацаанд ажиллаад ир гэсэн томилгоог ер нь сайн ажиллавал чамайг ерөнхийдөө буцаагаад татна гэсэн. Бас нэг иймэрхүү аман тохироотой байсан учраас нэлээн бас энэ хамт олонтойгоо бүтээн байгуулалтын ажлуудыг бол хийж ажилласан. Энэ намайг буруутгаж байгаа дугуй сольдог асуудлууд дээр бол энэ гэрчүүдийн мэдүүлэг бол бүгд зөрөөтэй байгаа. Захиргааны хэргийн шүүх дээр ер нь бол энийг бол анх ОБЕГ-ын дотоод хяналтын албаны даргын санаачилгаар надад мэдэгдэлгүйгээр хотод миний хариуцаж байгаа алба хаагчдыг дуудаж аваад мэдүүлэг авсан байдаг. За энэ мэдүүлэгт бол бүгд  нэг аман мэдүүлэгтэй. Саяын энэ мэдүүлгүүдээс нь харахаар бүгдээрээ ******* гэх хүнийг онцгой байдлын албанд хэлтэс дээр ажиллаж байгаагүй гэдгийг бүгд 3 сард нотолж хэлсэн байдаг. Тэр мэдүүлэг дээр бүгдээрээ бол одоо фото зураг дээр биднүүс өөрсдөө мэдэж байгаа 6 сарын 20-ны өдөр бөөнөөрөө сууцгаагаад онцгой байдлын албаныхаа баярыг тэмдэглээд энэ хүнээр зураг шугамаа ахлуулаад цуглаан хийгээд явж байснаа манай алба хаагчид бүгд мэднэ. Энэ бол зохион байгуулалттай дээрээс чиглэсэн нэг ийм захиргааны хэрэг дээр өгсөн мэдүүлгүүд байдаг. Би энийг бол сая энэ хавтаст өгсөн байгаа. ******* гэдэг хүн бол Засаг дарга танайх энэ хүнийг одоо ер нь энгийн орон тоо байвал томилуулчихвал танайд хэрэгтэй. Төсөв хөрөнгө байхгүй учраас ойр зуурын одоо бүтээн байгуулалт янз бүрийн зүйл дээр чинь бол хэрэг болдог. Танай албан хаагчид одоо ой хээрийн түймэрт явахаар эднийхээс зээл авдаг юм байна лээ. Хүнсний манайд бол түрүүлээд өгөөд явуулчих урьдчилан сэргийлэх хүнс байдаггүй. Энэ хүнтэй бол хамтарч ажиллаад л нэг янз бүрийн ажил юм байвал ингээд би бол тушаал гаргадаг хүн биш ээ яах вэ манайд бол өргөдөл төсөлдөө өгчих дээш нь уламжилъя гэсэн. Энэ одоо эрх үүргийнхээ чиглэлийн дагуу өгсөн өргөдлийг нь бол би 4 сарын 9-ний өдөр байх. Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт уламжилж онлайнаар явуулсан. Тухайн үед ковидын учраас шууд эндээс нөгөө манайх унаа түнш байхгүй учраас онлайнаар цахимаар материалыг нь хүргүүлсэн. Ингээд ******* хурандаа бол тушаалаа гаргасан байдаг. Гэхдээ ганцхан энэ

******* гэдэг хүнийг яриад байгаа биш. Би бичиг хэргээр бас С. гээд эмэгтэйг үйлчлэгчийн орон тоон дээр бас санал явуулсан. Танайх одоо бичиг хэргээ архив янз бүрийн юмнуудаа одоо ингээд хий гээд. Тэгэхээр одоо би бол энэ 2 хүнээс яагаад *******ыг одоо зөвхөн надад хамаатуулаад байгааг би ойлгохгүй байна. 1 дүгээрт хоёрдоод ирэхэд одоо бүхэл бүтэн тэр газрын дарга гэдэг хүн миний эрхшээлд орж яагаад тушаал гаргасан юм. Тэгвэл энэ 2 хүнийг хоёуланг нь тушаал гаргаад цалин олгосон юм бол цалинг нь яагаад өгсөн би энэ улсуудад ямар цалин авч байгааг би мэдэхгүй. Хувь хүний нууцад дансанд нь ордог цалин авч байгаагүй би ерөөсөө мэдэхгүй. Гол энэ *******ыг ажиллаж байгааг бол энэ эднүүс бол гэрчилсэн байдаг намайг өрөөндөө дууддаг гээд. Энэ ЗГ-ын тогтоолоор Онцгой комиссын албан даалгавраар 2020, 2021 онуудад шаардлагагүй албан хаагч нарыг гэрээс нь ажиллуул гэдэг ийм албан даалгавар ирсэн. Энэ албан даалгавар цахимаар ОБХ дээр ч байгаа. Би энэ онцгой байдлын газраас энэ өгсөн үүрэг даалгавруудыг өгөөч ээ гэсэн. Миний энэ хүсэлтийг биелүүлэхгүй байгаа тэр битгий хэл одоо ажил хүлээлцэхдээ зочин амраах өрөө гээд л одоо сайхан засаад л өөрийнхөө бүх тавилгыг авчирч ирлээ. Бүгдийг нь хандивлаад л явсан. Одоо 3 сая 800 гаруй мянган төгрөгийн юм. Энэ хүлээлцсэн актыг одоо өгөөч ээ. Би өөрөө энэ иргэн хүнийхээ хувьд энэ алба хашиж байгаа хүнийхээ хувьд байгууллагууддаа ямар сэтгэл зүрх гаргаж байснаа бас энэ дээр баталж харуулъя. Нэг хэдэн 6 дугуй хуучин дугуйны төлөө одоо шинэ болгож энэ ингээд л үйлдвэрлэсэн ийм зөрчилтэй юм дээр энэ бус актыг бас өгөхгүй байж байгаа өнөөдрийг хүртэл. Ингээд *******ын бол цалин аваад явсан эсэхийг бол би ерөөсөө мэдэхгүй. Тэр хүн биднүүс ч гэсэн *******гийн ямар цалин авч байгааг би мэдэхгүй манай цалинг Сэлэнгийн онцгой байдлын газраас өгдөг цагийн тооцооны хуудсыг одоо ******* хурандаа хууль бусаар хийлгэж ыг сар болгон хий гэж одоо ******* намайг гүтгэсэн байдаг. За энэ сая одоо яллах дүгнэлт дээр ч байсан гэрчүүд дээр бүгд бүгдээрээ ******* дуудаад бичүүлсэн гэдгээ бас мэдүүлэгт нь байна. Мөн ******* өөрөө ийн асуултад Сэлэнгийн онцгой байдлын газраас яаралтай бүрдүүлээд явуул гээд байна аа гээд 11 сарын 24-ний өдөр хийлгэсэн байдаг юм байна. *******ын тушаал бол 11 сарын 7-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн энэ бол одоо ерөөсөө зориудын, бас санаатай, дээрээс чиглэсэн үйл ажиллагаа гэж би бол ойлгож байгаа юм. Дугуйны тухайд Засаг даргатай бол мэдээж орон нутгийнхаа удирдлагатай биднүүс хамтарч ажиллах ёстой өөрөө ямар ч төсөвгүй байгууллагын хувьд одоо бусад зөвхөн ер нь бол одоо энэ гэрчийн мэдүүлгүүдээс ингэж байгаа юм. Доод подвалд гээд ер нь тэр 2 АЦ40 ТСВ-6 гэдэг бол одоо нэг давхрын буюу үндсэн гараашинд байрлалтай байсан. Шалгалт харах нэрийдлээр би угаалгуулаад нэгэнт ажиллахгүй байлдааны үүрэг гүйцэтгэхгүй учраас мотор оруулж ч байхгүй. Одоо эндээс төлөөд л гаргаад л ирсэн чинь бүгд тоногдчихсон. Намайг байх үедээ ч тийм юм байхгүй байсан 66-гаар чирүүлээд доод гарааш руу оруулсан. Бодит байдал дээр зарим гэрчүүд бол дээд гараашаа сольсон үед ярьж байгаа юм. За ингээд тэр доод гарааш дээр бол бүх ажиллахгүй машинууд нь Ланд 80 одоо нэг Прадо ч билүү гээд нэг баахан машинууд байдаг. Ингээд *******той бол би Бороо гоулд компанийн нэг ийм данстай Түнхэл тосгон дар данстай “Бороо гоулд”-аас манайд өгсөн галын яг адилхан галын улаан машин байгаа. Хятад за тэр дугуйг бол *******т сольсон оронд нь бас фитнес төв мөв тохижуулах бас нэг хэрэгцээ шаардлага бас манайд албан хаагчдын бас нэг чөлөөт амралтын үед нэгдээд тэгээд манай дээр чинь одоо ямар ч одоо гантель янзалсан шийдвэрүүд нь байхгүй эвдрэлтэй. Тэгээд одоо бас Засаг даргаас гуйж байгаад энэ мөнгөн хараа чуулгын юунаас байсан фитнесийн нөгөө тренежир билүү тэр зүйлийг нь гүйлтийн замыг нь *******оос гэх мэтчилнээр ингээд ширээний теннис. Ингээд энд нэг 7 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг би татсан байдаг юм. Энэ үед бол би өөрийн биеэр байгаагүй одоо энд захиргааны хэрэг дээр ч байж байгаа.

******* дэд хурандаа ******* миний бие бид гурав 5 дугаар сарын 23-ны өдөр дээр хяналт шалгалтаар явсан. Яг энэ дээр одоо нотлох актууд нь энд байж байна. 24-ний өглөө би хот явсан. *******т бүх үүрэг чиглэлийг өгөөд одоо ард талаа сайн дааж яв аа за тэгэхээр одоо ******* бол эндээс би бас чөлөө аваад явсан гээд л нэг одоо хэлтсийн даргатайгаа зэрэгцээд л одоо чөлөө аваад явсан болж таарна. Яг одоо хавтаст хэрэг дээр бодит мэдүүлэг дээр бол албан ёсны чөлөө авсан нь бол 2 сард байгаа энэ бас нотлох баримтаараа байж байгаа. Тэгэхээр одоо энэ нэг дугуй сольсон асуудлуудыг одоо бүхэл бүтэн нэг хурандаа дээр очоод нэг хэдэн боолт тайлах дээр нь хийчхээд л байна. Тэгээд нөгөө гэрчүүдийнх нь юм нь болохоороо 3, 4 хүн над дээр солиулсан гээд хэлчихсэн байж байдаг. Энийг бол ерөнхийдөө бол Засаг дарга ******* бид 3 явж байгаад тэр гараашинд явж байгаад за ийм ийм машинуудын дугуйг ингээд сольё оо түр солиод мэдээж бол хот тохижилтын машинууд дугуй бол хээ гайгүй тэ гол нь хог яв хогонд явахаар ингээд нэг хадаас мадаас төмөр хийгээд ингээд гол нь нөхөөстэй болчихдог юм байна лээ. Манайх бол ерөөсөө тэгж цоорох ямар нэгэн үндэслэл байхгүй бас хээ За ингээд би энэ 23-ны өдөр ажилласнаас хойш 24-ний өглөө хот явсан. Энэ үйлдлүүд нь бол 25ны өдөр болсон. Энийгээ бол бүх гэрчүүд хэлж байгаа. Нэг зарим гэрчүүд нь бол намайг бууж ирээд одоо өөрөө байлцаж байгаад ачуулсан юм шиг байж байна. За энэ 25-ны өдөр бол ын Түнхэл тосгон дахь данстай галын машины 6 дугуйг *******т тэр сольж өгүүлсэн байдаг. Тэгээд би буцаж хүрч ирээд дараагийн нэг дэх өдөр нь хүрч ирээд ямар дугуйнууд байна аа гэсэн сайхан өнгөлчихсөн дугуйнууд угаагаад адилхан л байж байгаа. Хээний хувьд бол манайх бол өвлийн бууцаа хийдэг юм шиг байна лээ. Тэднийх бол ийм долгионтой одоо зуны хээтэй бас хээ сайтай. Тэгээд бол *******т бол би тухайн үед нь бол за энэ хээ сайтай юм чинь одоо энэ нэг албан ёсны бичиг цаас нь ирээгүй байгаа байгаа учраас энэ хээ сайтай дугуйг нь хот тохижихынхонд өгчих өө ялгаа байхгүй энэ дотор тал нь хагараагүй энээ тэрээ байж байгаа бол энийг нь ингээд өгчих өө гэж хэлж байсан. Энэ бол бас намайг зун 7 сард амар амарсны дараа сольсон юм байна лээ. Энэ дээр ямар дугуйнууд ирсэн үү гэж. Би бол түүнээс хойш анзаараагүй ээ. Миний өгсөн үүрэг чиглэл бол ерөөсөө тэр *******оос ирсэн тэр чиргүүлийнх нь дугуйнууд хээ сайтай учраас тэрийг нь буцаагаад солиод өгчих л гэсэн ийм асуудлууд өгсөн. Камер унтраа гэдэг асуудлыг одоо би одоо хэдэн ч хүнд өгчихсөн болчхов доо одоо энэ мэдүүлгүүдээс нь харахаар тэгэхээр энэ их мэдүүлгүүдийн зөрөөтэй за энэ дээр бол одоо мэдээж бол бас яах вэ бас цэргийн байгууллага дээрээсээ ямар нэгэн дарамт байхыг бол би үгүйсгэхгүй. Ер нь дарамт байгааг бол би гадарлана мэднэ. Тэгээд одоо яг ингээд мэдүүлэг дээр нь ингээд шинжлээд нарийн харах юм бол одоо тэр 25-ны өдрийг одоо тэр гал сөнөөгч нар ямар их сайн санаж байна аа. Улсын дугаар байна. Би одоо энэ 86 хэдэн метр би цээжээр мэдэхгүй манай ажилчид одоо ч мэдэхгүй хэдэн хэдэн өдөр үүрэг өгүүлснээ ч мэдэхгүй ганцхан 25-ны өдрийг бол гагцхүү сайн мэддэг. Яг одоо намайг буруутгаж зүтгээд одоо ******* дарга өөрөө байж байгаад тэгсэн гээд би өөрөө байхгүй байсан гээд байгаа юм. ******* нь хүртэл одоо юу? Сүүлд л одоо энэ нотлох баримтыг Захиргааны хэргийн юмнуудаас гаргаж ирж байгаа.Бид гурав гурвуулаа явсан. Тэгэхээр бол миний хувьд бол бас эдгээр одоо бодит үнэнд нь үл нийцэх дээр нь бас би өөрөө нэг галч дагуулж яваад томилуулаад нэг галчаар би өөртөө хувийн ашиг хийгээд надад ямар золиг байх вэ дээ. Үндсэндээ бол бодит хэрэг дээр бол Засаг даргад хүсэлт уламжлаад хамтарч ажиллах хүрээнд бас энэ мод мод бүтээд байна. Үгүй ээ зөрчил яривал тэгээд л энэ галын тусгай зориулалтын машиныг мод услахаар гаргахгүй шүү дээ. Одоо ч та нар гаргаж л байгаа байх. Тэгээд л мод ус услаад л явдаг л байсан Зүүнхараагийнхан бүгд л мэднэ энэ гэж орон нутагтаа хамтарсных нь төлөө бол нэг санаатай 7 машин ийм одоо бусад одоо зөндөө л одоо шавард хайрга дайрга гадна талын хэлтэс рүүгээ эргэсэн гэрэл дохио. Ер нь бол бид бүхэн 480 сая орчим төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хийсэн байдаг юм. Ямар ч одоо төсвөөс мөнгө авахгүйгээр энэ бүх одоо хүний хийсэн бүтээсэн энэ ажлыг зүгээр нэг 6 дугуйгаар бол одоо өнөөдөр үхтэл нь хардуулаад бүүр одоо төрийн дайсан мэтээр одоо ингээд ингээд зогсоолгочихсон. Энд бол одоо бас ингээд манай одоо алба хаагч нар хамтран зүтгэж байсан улсуудаас гар бие оролцоход бол би одоо харамсалтай байх юм. Тухайн үедээ бол одоо намайг самарт одоо хэдэн хүн явуулчихъя аа чөлөөг нь өгчих гээд л цусгүй алхаж байсан юмнууд бол бий шүү дээ. Энэ бүгдийг нь бас бас төрд нэг 20 хэдэн жил ажиллачихсан хүний хувьд бол тийм зүйлд бол хутгалдахгүй ээ. Алтны нэг нөгөө нүх рүү оруулчихъя ч гэсэн удаа байдаг энэ бүх, одоо, жинхэнэ одоо утгаар нь хууль зөрчсөн энэ асуудал дээр бол би бол хөдлөөгүй. Тэгээд өнөөдөр бол одоо тодорхой хэмжээний улсууд. Одоо би яагаад одоо энэ гэрч нарыг заавал одоо ингээд тарчхаа гэж нэг эр хүнийхээ хувьд тэр цэрэг эрийн хувьд нүүр нүүрээ харж байгаад юу болсноо бодитоор нь ярьчих аа л гэж би харсан юм. Нэгээр дуусахгүй бас нэг бодит үнэн нь бас энэ. Дээрээс нь гараасаа шүүхийн танхимд одоо үнэн мөн нь одоо олдоосой гэсэн утгаар одоо ийм өрсөлдөөнтэй тавих юм аа. Миний хувьд бол энэ яллах дүгнэлт үйлдсэн энэнтэй бол санал нийлэхгүй байгаа. За яагаад гэхээр зарим энэ чиглэлээр бас ганц нэг хуулийн улсуудтайгаа уулзахаар нэг гэрчүүдийг нэг доор дуудаж мэдүүлэг авна гэдэг бол эрүүдэн шүүх гээд л бас явдаг л юм шиг байна лээ. Авлигатай тэмцэхийн газрынхан бол энэ цагдаагийн үүдэн дээр ирээд л захиргааны 3 давхарт бүгдийг нь зэрэгцээд дуудуулчхаад л одоо энэ гэрчүүд ярих л байх. Манайхныг бол өөрөөр хэлбэл жагсааж байгаад л оруулсан юм байна лээ. Өөрөөр хэлбэл тэр гэрчүүдэд бол сэтгэл зүйн хувьд нөлөө үзүүлж байгаа юм. Би ч гэсэн албатай тэнцэх гээд байцаагч анх гэхээр дуудахад бол ингээд л аягүй эвгүйцэж байсан. Хэцүү би одоо 2012 онд БХД-ийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа шударга бүрэн тушаа гэдэг бол тх яах вэ энэ бол би нөгөө бас мөрдөн байцаах явцдаа бас нэг тиймэрхүү алдаа гарсан. Нөгөө хувийн зүгээс бас дүгнэлт хийж үзээд байгаа юм 2012 онд одоо шударга төрийн төсөө гээд л 9 хүний нэг нь болж л байсан түүхтэй. Тэгээд өнөөдөр бол би 2021 онд бол шударга ажилласан гэж өөрийгөө үзэж байгаа. Надад эндээс аваад гийгүүлсэн юм байхгүй сайхан цалин авсан. Харин ч одоо гэрийнхээ эд хогшлыг энэ хэлтэст хийчихсэн та нар хэрэглээд л явж л байгаа юм. Юун тэр 6 дугуй хүний өгсөн юман дээр одоо бас энэ бас хэрвээ одоо хохирогч болж байж байгаа бол энэ байгууллага байж байгаа бол бас хүний хандивласан юман дээр бас нэг талархлын бичиг ч өгчих ёс суртахуун байх ёстой гэж би ойлгож байгаа. Энэ хэдийн өгсөн мэдүүлэгтээ бол би олсон процесс үнэн мөний төлөө бол одоо энд бол нотлох баримтын хүрээнд за заримдаа бол одоо би үндсэндээ нэг хууль үнэндээ мэдэхгүй юм. Тэгэхээр зарим одоо бас энд ингээд харахаар яг чухал. Одоо *******ыг 25-ны өдөр байсан гэдгийг нотлох бас нэг баримт дээр энэ тэр нь сая өгч чадаагүй байж байна. *******гийн галын дүгнэлт гэхдээ энэ бол асуултаар тогтоогдох байх гэж би хэлмээр байна. Тэгээд гурвуулаа явсан. Маргааш өглөө нь би хот явсан гэх мэтчилний одоо өөрийн хайхрамжгүй зүйлээс хавтаст хэрэгт шаардлагатай материалуудыг оруулж чадаагүйгээр нөгөө талаар миний хүссэнээр Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газар одоо ч би одоо Улаанхуаран дээрээс асууна. Өөрт ашигтай байх баримтуудыг удаа дараа өгсөн.Энэ одоо шүүх рүү шилжээд одоо бараг жилд шахуулах гэж байгаа ийм юман дээр надад нэг ч материал гаргаж өгөөгүй. За энэ 6 энэ 2 машин бол бусад аймгуудынх бүгд актлагдсан юм байна лээ. Тэр нь ч энэ. Энүүгээр хавтаст хэрэг дээр нотлогдож байгаа өөр компанийн нэр дээр шилжчихсэн юм байна лээ. Ганцхан Сэлэнгэ аймгийн энэ актлагдаж байгаа энэ Мишээлүүдийн бичиг баримтууд нь өнөөдрийг хүртэл ирээгүй гэж байгаа боловч би мэдэхгүй. Би энэ шүүх танхимаас энэ улсуудаас надад яах вэ. Бас ингээд тодорхой асуух нь. Энэ баримтыг нуун дарагдуулсан бол бас дараад нь ямар нэгэн асуудал сөхдөг байх. Цаасан дээр ирчихсэн энэ бичиг баримт акт гэдэг чинь мөрөө үлдээдэг хойно өнөөдөр яах вэ? Зүгээр юмыг одоо хашааны гадна гаргаж аваад тодорхой зорилго зорилтын хүрээнд надад ашигтай материалуудаа өгөхгүй байж болно оо. Гэхдээ АТГ өөрөө тэр шалгах ажиллагаагаараа АТҮТ-өөс авчихсан юм байна лээ. Тэгээд өнөөдөр одоо бүх мэдүүлгүүд нь одоо бүх галч нар. Тэр жолооч нарыг бол зүгээр ямар сайхан оюун ухаан саруул юм гайхаж байна. Гэхдээ гэрчийн мэдүүлгүүдийг нарийн унших юм бол яах вэ. Тайлбартаа бичсэн байгаа. Нарийн унших юм бол инээдэмтэй байгаа. Тэгэхээр эрхэм шүүгчид бол болсон бол бүх процессууд өдөртөө судартай гээд камер унтраа гэдэг нь би яг хэнд нь хэлчихсэн юм тэр дугуй одоо соль гэдгийг би хажууд нь хэн хэнийх нь хажууд зогсож байгаад яачихсан юм энэ гэрчүүдийн мэдүүлгийг би ерөөсөө ойлгохгүй ийм зөрөөтэй мэдүүлгээр хүнийг, өнөөдөр, ингээд яллагдагч гээд ингээд зогсчихсон дээр. Энэ гэрчүүд бол удаа дараа энэ хурлыг  болон зарим тохиолдолд бол санаатай буюу санамсаргүй тохиолдлоор удаа дараа гацаасан. Би бол шүүгчдэд ганц хүссэн зүйлд бол нүүр нүүрээ харж байгаад энэ гэрч нартай учраа олъё оо л гэсэн хүсэлтээ тавьсан. Тэгээд гэрч нартаа асуулт, хариулт мэтгэлцэхэд бэлэн байгаа.

...гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Ш.******* мэдүүлэхдээ: ...Шүүхэд гаргасан энэ автомашины дугуйнуудын тухайд бол одоо тус байгууллагыг хариуцан ажиллаж байгаа даргын хувьд энэ АЦ 40, Тсв 6 маркийн автомашинууд нь эдэлгээний элэгдэлд орсны улмаас актлах саналыг Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын даргаар уламжлуулаад ТӨХ-нд санал нь хүргэгдсэн байгаа юм байна лээ. 2 жилийн өмнө санаж байна. Энийг одоо яг бүүр тодорхойлсон баримт бичиг нь бол аймгийн онцгой байдлын газар дээр байгаа миний зүгээр яг багцаалдаж санаж байгаагаар одоогоос 2 жилийн өмнө актлах санал нь явсан 6 техник дотор энэ 2 техник байдаг. 2 дугаарт энэ ******* даргын тус хэлтэст хэлтсийн даргаар томилж ирсэн цагаас хойш бид бүхэнд тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор өөрөөр хэлбэл одоо шуурхай албанд соната-7 автомашиныг шийдвэрлүүлэх мөн одоо тэр хур хогийн асуудал байна. Энэ хур хогийн тухайд бол манай ОБХ-ийн санхүү бүх одоо санхүүгийн бичиг, бичиг хэрэгслийн зардал хүртэл бүгд одоо аймгийн онцгой байдлын газраас санхүүждэг. За ингээд хогийн асуудал сүүлийн 2 жил бас л хот тохижилтыг гуйгаад ингээд зөөлгөөд хаяулаад бас нэг харилцан бие биедээ туслалцаа харилцах тийм харилцаа үүсгэхгүй бол бас хэн нэгэнд ийм 2, 3 хово хогийг зөөгөөд асгаад байх боломжгүй юм байна лээ. За ноднин бас зөөсөн. Энэ жил ч гэсэн бас зөөлгөсөн байгаа. Ер нь бол юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ дугуй сольсон гэх асуудал нь бол бас нэгэнт одоо төрийн байгууллагууд бие биедээ туслалцаа үзүүлэх зорилгоор ингэсэн юм байна аа гэж одоо би ойлгож байгаа. За 3 дугаарт энэ АЦ-40, ТСВ-6 маркийн машинууд нь нэгэнт одоо эдэлгээний элэгдэлд ороод хуучирчихсан учраас актлагдах санал нь явчихсан байгаа. Байлдааны хуваарьт бол байдаггүй байлдааны хуваарь гэдэг нь бол нөгөө харуул ээлжийн томилгоонд өнөөдөр ямар, ямар машинууд зэхэлтэд бэлэн байдалд байдаг вэ гэдэг томилгооны дотор сүүлийн 3 жил энэ машинууд тийм жагсаалтад ордоггүй. Санал нь явчихсан учраас эцсийн вариантаар одоо нөгөө ТӨХ-ноос шийдвэр гаргахыг хүлээлтийн байдалтай, ийм байдалтай байдаг. Тэгээд нэгэнт эдгээр машинуудын одоо дугуйны хээний өндөр намын л асуудал байгаа болохоос биш тухайн үедээ одоо сольсон болохоос биш яг ингээд тайлаад бүүр дугуйгүй болгоод аваад явчхаагүй 1-д 2 дугаарт хуучин дугуйг хуучин дугуйгаар нь сольсон ийм л асуудлууд байна аа гэж би үзэж байгаа. Дугуйны тухайд бол за энэ галчийн цалин мөнгөтэй холбоотой асуудалд бол газрын дарга хариулах байх. Дугуйны тухайд бол оронд нь ирсэн дугуйнууд бол одоо буцаагаад 6 дугуйг тэр ТСВ-6 гэдэг маркийн автомашинд угсарчихсан байна лээ. ТСВ-6 гээд ус тээвэрлэгч машин байгаа. За энэ машины дугуйнууд нь бол авсан газар нь одоо буцаагаад авчраад тавь гэсэн гээд ноднин энэ АТГ-ын мөрдөн байцаагч нар 10 сард ирээд явснаас хойш 11 сард байдаг байх аа. Тэр 6 дугуйг буцаагаад авчраад угсарчихсан байна лээ. За нөгөө машины дугуйны хувьд бол яг тэр Бороо гоулдоос ирсэн машиных нь юм уу үндсэн одоо тэр АЦ-40 маркийн автомашиных нь юм уу тэр дугуйнууд нь бол одоо би яг нарийн ширээ салгаж бол шууд хэлж бол чадахгүй байна. Ямар ч байсан эдгээр машинууд бол дугуйтай нь дугуйтай бүгдээрээ хий юу нь гараагүй доороос нь мод юмаар дэвхэдэж, газраас хөндийрүүлээгүй, бүгдээрээ хийтэй гээд л ийм машинууд одоо байж байгаа. Тэгээд миний зүгээс бол дугуйны хувьд  нэг их хохирч хохирол тооцох одоо тогтдог юм уу одоо гомдоод байхгүй гэхдээ тэгж л хэлэх гээд байна. Цалин хөлстэй холбоотой асуудал бол тухайн үед ингээд ******* ах одоо манай анги байгууллагаар ирээд ороод гараад энэ дугуй янз бүрийн юутай ингээд явсан юм байна даа. Тухайн үед би одоо яг нөгөө байгууллага удирдаж байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. За миний зүгээр материал юмнуудыг үзэхэд бол цалин хөлс нь буцаад Төрийн санд тушаагдчихсан ийм юм байгаа юм байна лээ. Тэгэхээр одоо мөнгө төгрөг нь Төрийн санд тушаагдчихсан учраас хохироод байх хохирол байхгүй ээ гэж үзэж байна гэжээ.

Гэрч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...За байз тэр чинь 5 сарын эхээр билүү тушаал нь гарсан байдаг гэж байна 5 сарын 10 сарын тийм 5

сарын хэдэнд нь он сарыг нь би яг сайн санахгүй байна. Тэгээд 9 сард больсон байдаг юм. Тэгэхдээ галчийн орон тоон дээр галч гэсэн орон тоон дээр нөгөө ковидын үе байсан болохоор бол би бол очиж бол ажиллаж байгаагүй хааяа нэг *******ийг дуудахад очиж ийш тийшээ юманд явдаг байсан. ...Тэр чинь хэдэн он билээ 2021 он билүү дээ. 2021 он байсан байх аа. ...Би яг тоог нь санахгүй байна нэлээн хэдэн удаа очиж байсан. ...Байгаа байгаа. Тийм. Манай машинууд нөгөө хот руу хүнс тээвэрлэх гэж явахдаа хоосон явдаг байсан юм. Тэгээд эндээс бас юм тээвэрлээд хот оруулж байсан тохиолдол байгаа. Сэлэнгэ аймаг руу бас даргыг дагуу дагаад нэг номер дугаар авах зорилгоор бас өөрийнхөө тээврийн хэрэгслээр явж байсан. ...Тухайн үед дуудагдаад очиж байсан болохоор одоо тэгээд өөрийнхөө дээврийн хэрэгслээр бас ийш тийшээ явдаг байсан тэгээд бага хэмжээгээр бол хийдэг байсан, байнга болбол хийгээгүй байх. ...Үгүй ээ би одоо цалингаа буцаагаад төлчихсөн байгаа. Яг ямар зорилгоор Би ОБХ-т нэг хүсэлт өгөөд тэгээд ОБХ-ийн уяачаар нь үндсэндээ ажилласан онцгой байдлын нэр дээр морь малаа уралдуулж ингэж л байсан хүн шүү дээ. Энэ цалин болбол буцаагаад төлчихсөн байгаа. Одоогийн байдлаар тэгээд ямар яг надад болбол үндсэн хэрэг болоогүй тэр морь малдаа л зарцуулдаг байсан. ...Тэр чинь 4 сарын сүүл 5 сарын эх билүү би нэг Хэнтий аймаг явчхаад ирсэн л миний тушаал гарчихсан байсан юм. Тэгээд одоо яг хэн нь тушаал гаргасныг бол би сайн мэдэхгүй байна. ...Ерөнхийдөө Мандал сум чинь Сэлэнгэ аймагтаа харьяалагддаг юм чинь нийтээрээ тэгж л ойлгох байх л даа. ...Байгаа 2021 онд нөгөө улсын наадам хориглоод ковидоос болж тэгээд улс даяар 3 бүс болж уралдсан юм. Хуваагдаж тэрний Сэлэнгэ аймагт төвийн бүсийн наадам болж тэнд манайхаас 2 морь 15-аар давхисан хоёулаа тэгээд тэр нь хоёулаа онцгой байдлын нэр дээр мордож байсан юм. ...Үгүй үгүй. Ер нь нэг Сэлэнгэ аймгийн энэ нөгөө авто тээврийн газраас эднийх чинь нэг номер авах зорилгоор санаатай 7 болов уу тэ. Авах зорилгоор л номер авах гэж зорилгоор намайг дагуулж явсан юм. ...Тийм би бичгээр ерөнхийдөө өргөдөл бичиж өгсөн юм. Тийм ажил байна уу. Ер нь ер нь энэ нэг сайхан хийморьтой хүмүүс бүгд онцгой байдлаар овоглоод явах юм. Ингээд бас нэг нэр холбогдвол бас сайхан юм уу гэж гэдэг утгаараа хүсэлт гаргасан. Тэгээд би тэрийг бол одоо батлагдчихна ч гэж бодоогүй тэгээд 5 сард тушаал гарчихсан байсан. ...Үгүй ээ аваачиж өгөөд хэд онцгойгоос нь манай дээр авчирсан юм орных нь дугуйг өгөөд тийм зураг тэгээд зөрөөнд нь ******* хурандаа манайх нэг бизнесийн юу тохижуулж байгаа юм аа тэрэнд нь энэ гүйлтийнхээ замыг өгчхөөч ээ ах ингээд хоёулаа сольё тэгэхээр нь одоо чамд хэрэг болж байвал хамаа юу гэж вэ гээд л Тэр гүйлтийн замаа бол би дугуйг нь буцааж өгөөд буцаагаад гүйлтийн замаа авчихсан байгаа. ...Тийм буцаагаад солиод  өөрийнхөө 6 дугуйг аваад гүйлтийнхээ замыг ч гэсэн авчихсан байгаа. ...гэх мэдүүлэг.

Гэрч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...За өдөр хоногийн тодорхой санахгүй байна. ******* хурандаа Сэлэнгэ аймгийн аймгийн төв дээр автомашины номер дугаар авах ажилтай явж байсан. За тухайн үедээ явж байхдаа одоо *******той хамт явж байна гэдэг газар дээр орж ирж ажил төрлөө танилцуулаад ингээд явсан. Гэхдээ энэ хүнтэй хамт явж байгаа гэдгээ бол надаа хэлсэн. ...Энэ талаар би бол тодорхой мэдэхгүй байна. Миний хувьд бол одоо ыг онцгой байдлын байгууллагын нэр дээр морио уралдуул барина энэ тэр гэдэг тийм зүйл ярьсан зүйл бол байхгүй. Тэгж одоо санал хүсэлт гаргасан зүйл бол байхгүй. Тухайн албан хаагчдаа өөрөө өөрийн хүсэл санал санаачилгаараа, хүсэл санал санаачилгаараа морь морио уралдуулсан байхыг үгүйсгэхгүй ээ. ...Энэ хүнийг Мандал сумын ОБХ-ийн хэлтсээс галчаар авна гэдэг хүсэлтийг ирүүлсэн. За тэгээд хүсэлтийг хүлээж авч шийдвэрлэсэн байгаа. Галчийн орон тоон дээр 19 дүгээр ангийн тэгэхээр галчаар хэлтсийн галчаар тийм ОБХ нь хэлтсийн галчаар. ...Тухайн ажилчин төрийн албаны тухай хуульдаа ч байгаад улирлын чанартай төрийн тусгай албанд улирлын чанартай алба хаагчийг аваад чөлөөл гэдэг ийм үүрэг чиглэл бол байхгүй. Тухайн ажилтан албан хаагчийг одоо хэрхэн яаж, ямар хугацаанд ажиллуулах, за мөн одоо галлагаа зогссон үед өөр одоо ОБХ-ийн бусад ажил албанд ажиллуулах эрх нь тухайн одоо ОБХ-ийн даргын 100% өөрийнх нь эрх мэдлийн асуудал байгаа учраас хэлтсийн дарга нь хэрвээ санал хүсэлт ирүүлээгүй тохиолдолд би захиргааны санаачилгаар тухайн албан хаагчийг халах эрх зүйн үндэслэл байхгүй байгаа. ...гэх мэдүүлэг

Гэрч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...За ******* гээд иргэн болбол манай байгууллагуудын галчаар онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсон. За сар болгоны цалингийн хоногийг болбол би эхний ээлжид гаргадаг ОБХ-ийн даргаараа хянуулдаг. За тэгээд хянагдсаны үндсэн дээрээс Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газарт орж цалин олгогддог байгаа. Тэгээд тухайн үед нь болбол би бол сар болгоны цалингийн хоногоо явуулахдаа 2 сард 2 удаа явуулдаг урьдчилгаа цалингийн хоног бөгс мөнгө гэж 2 явуулдаг. Энэ дээр одоо ******* гэдэг хүн бол ажиллаагүй боломжгүй гэдгээр нь би хасаад оруулдаг байсан. Тухайн үед бол манай хэлтсийн даргаар ирж байсан хурандаа ******* гэдэг хүн болбол наадхаа бүрнээр нь явуул аа одоо ингээд дарга энэ нэг одоо нөхцөл байдал маань одоо ингээд ажил хийгээгүй болохоор наадхыг чинь одоо бичих боломжгүй ч гэсэн наадхаа өөрөө чи зохицуулаад хий гэж хэлээд цагийн бүртгэл дээр ирээгүй байсан ч ирснийг бүртгэж явсан. ...Харин яг тухайн үедээ болбол яг цагийг нь бол бүртгээгүй одоо энэ өдрийн 8 ажилчид дээрээс нь харуул ээлжид гарч байгаа алба хаагчид тэгээд галчийн цагийн бүртгэлийг бүртгэдэг манай бүртгэл байгаа. Тухайн үед болбол цалин мөнгийг нь бүрнээр олгоод бид нар бол ирээгүйгээр бүртгэж байсан. Нөхцөл байдал хүндрээд одоо ийм одоо бүртгэл гарчихсан байна аа энийг яах вэ дарга наадхыг чинь өөрөө аргал гэж надад үүсгээд албаны шалгалт орж ирсэн. Албаны шалгалт орж ирээд тухайн үедээ болохоор намайг болбол хэлтсийн дарга бид 2-ыг хамтарч одоо ингээд ыг цалин цалинтай ажиллуулаад цалинг нь хувааж идлээ гэдэг ийм асуудал нь бол яригдсан. Тэгээд бид хэд за ямар ч байсан хэлтсийн дарга надад үүр өгсөн одоо наад хүмүүсээ тэгээд эхнээс нь одоо ажилласнаа бүртгэхгүй болбол бид нар хуурамчаар цагийн бүртгэл явуулсан гэдэг асуудал үүсэх гээд байна гэдгээр л би бүртгүүлсэн байгаа. ...Удирдлагаас өгсөн би шийдвэрийг л биелүүлсэн дур мэдэж би бол тэрийг бичүүлээгүй. ...Цалингийн хоногийг би өөрөө бичдэг. ОБХ-ийн дарга хянадаг байхгүй юу. Тухайн сард одоо урьдчилгаа цалин дээр хэн ажил тасалсан хэн ажилд ирээгүйгээ давхар хянаад хасах нэмэх урамшуулал олгох олгохгүй талыг бол хэлтсийн дарга л мэднэ. Тэгэхээс би бол мэдэхгүй. ******* гэдэг иргэн маань болбол манайд онцгой байдлын газрын даргын тушаалаар томилогдсоноос хойш нэг ч ажил хийгээгүй. Сарын цалинг олох цагийн бүртгэлийг явуулах чиглэлийг хэлтсийн дарга надад өгсөн үүргийн дагуу л би бүртгэж байгаа. Би энийгээ ч онцгой байдлын газрын дотоод хяналт шалгалтын газрын дарга ч гэсэн танилцуулсан. ...Цалингийн намайг бүрэн олго гэж хэлээд дараа нь нөгөө цалинг ажиллаагүй хүний цалин авсан гэдэг нь нотлогдоод ирэхээр намайг бүртгэ гэсний дагуу би бүртгэсэн тэрнээс би тэрийг бүрд бүртгэх надад шаардлага байхгүй шүү дээ. Хариуцлагаа хүлээнэ хүлээнэ. ...Энэ жоохон буруу ойлголт явагдаад байна аа энд тухайн үед бол бүр цалин олгож байсан ч гэсэн бид нар бүртгэдэггүй байсан байхгүй юу. Бүр бүртгэдэггүй Харин цаг нь бүртгэгдээгүй яагаад цалин олгоод байгаа шалтгааныг нь хэлтсийн дарга намайг цалингийн хоног дээр газрын даргын тушаалаар томилогдсон бүх хүмүүс ажилласан уу ажиллаагүй юу гэдэг сарын цалин дээр гарч ирдэггүй хоног нь. За тэгээд тухайн үед нь *******ыг би ажилласан ажилласан 22 хоногоос ажилласан хоног нь 0 гээд тавихаар хэлтсийн дарга наадхаа бүрэн гүйцэд бич ээ наадхын чинь цалин мөнгөөр дарга цэрэг нар ирж байгаа ундаа усны асуудлыг шийдчихье чи наадхаа зүгээр дуугай бич гэж хэлээд 22 хоногоос ажилласан 22 хоног гээд бичүүлээд байсан байхгүй юу. Тэгээд дараад нь шалгалт болоод ирсэн чинь одоо дарга нөгөө ******* гэдэг хүний чинь цалин мөнгийг нь ингээд хуурамчаар орчихлоо. ...Үгүй тэр үед эндээс нөгөө нэг одоо жишээ нь одоо ******* гэдэг хүнийг ажиллаж байна уу ажиллахгүй байна уу гэдэг бол Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын ахлах нөхөд л ямар ч мэдэх боломжгүй байхгүй юу. Боломжгүй.Тэрийг дагаад тэгээд. Харин өдөр болгон ингээд өдөр болгон ингээд ирээд өдөр болгон ирээд тэр хүн ажлаа хийх ёстой ирээгүй ирээгүйг нь үндэслээд би цагийг нь бүртгэхгүйгээр за наадах чинь ажиллаагүй юм чинь гээд би газрын дарга хэлтсийн дарга дээр ороод 22 хоног ажиллахаас ажилласан хоног нь 0 байна аа. Ажиллаагүй ээ тасалснаар нь л оруулж байгаа байхгүй юу. Тэгэхээр хэлтсийн дарга наадхаа ажилласнаар нь бүртгэ ээ гэхээр би заавал тэр хүнийг маргааш өглөө нь ирсэн ирээгүйг бүртгэх ёстой болчхоод байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ерөөсөө бүртгээгүй юм нэг ч бүртгээгүй явж байсан юм. За асуудал хөндөгдөөд ирсэн. Би хэлтсийн даргад танилцуулсан чинь наад асуудлаа чи өөрөө шийд гэж хэлээд би буцаагаад бас нэг хэлтсийн даргыгаа янз бүрийн асуудалд орчих вий гэдэг үндэснээс нь бүртгэж эхэлсэн чинь дотоод хяналт шалгалтын нөхөдүүд ирээд цагийн бүртгэл хийгээд ажил хуурамчаар бүртгэж эхэллээ гээд эргээд ингээд асуудал үүссэн байхгүй юу. ...гэх мэдүүлэг.

Эрүүгийн  2232000820012 тоот хавтаст хэргээс

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би ямар хэрэгт хохирогчоор тогтоогдож байна гэдгээ ойлгож мэдлээ. Иргэн ******* гэх хүн авах ёсгүй, ажиллаагүй хугацааны цалин, нийгмийн даатгалыг буцаан төлсөн, мөн ******* хувьдаа авсан 6 дугуйг буцаан өгсөн юм байна. Тэгэхээр одоо зөвхөн Мандал сумын Хот тохижуулах газарт өгсөн гэх 6 дугуйг буцаан гаргуулаад авчих юм бол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. С.******* гэх иргэн 2021 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд буюу уурын зуух ажиллахгүй үед манай Онцгой байдлын хэлтэст ажилладаг мэтээр цалин авч, нийгмийн даатгал төлснөөс манай цалингийн санд 4.645.696.72 төгрөгийн хохирол учирсан байна. Гэхдээ энэ мөнгийг хууль хяналтын байгууллагаас буцаан төлүүлсэн юм бол одоо энэ мөнгийг нэхэмжлэхгүй. ...Дээрх 2 авто машин нь Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд ашигладаг боловч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байдаг юм. Энэ 2 машиныг актлах гээд Онцгой байдлын хэлтсээс Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт өмнө нь санал хүсэлтээ ирүүлсэн байсан, гэхдээ төрийн өмчийн хороогоор орж албан ёсоор актлах шийдвэр, тогтоол гараагүй байгаа. Энэ хоёр машиныг одоо албан ажилд ашиглахгүй байгаа. ...Уг нь бол зуны цагт хүнийг галчаар томилж, цалин олгоод байгаа асуудал чинь байж болохгүй шүү дээ, уурын зуух дээр ажиллах, галч хүнийг угаасаа өвлийн улиралд цалинтай ажиллуулах ёстой, зуны улирал нийгмийн даатгалыг нь төлөөд л явах ёстой. ******* нь *******ийн санал, хүсэлтийг дагуу тус хүнийг ажилд томилж болох эсэхийг би хэлж мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/3 дугаар хх-ийн 196-

197 хуудас/,

Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...АЦ-40 маркийн улсын дугаартай, гал унтраах зориулалттай авто машин байгаа, энэ машиныг 1977 онд ОХУ-д үйлдвэрлэгдэж, 1977 ондоо Монгол Улсад орж ирж Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа бөгөөд миний мэдэхийн 2016 оноос хойш уг машиныг бараг ашиглаагүй, энэ машин нь 2 тонн ус багтаах чадамжтай учир гал унтраах хүчин чадал муутай байдаг, 2013 онд манай хэлтэст 5 тонн багтаамжтай камаз машин, 2020 онд 10 тонн багтаамжтай МАЗ маркийн машинууд ирсэн учир дээрх 2 тонн багтаамжтай машиныг ашиглах шаардлага гарахгүй байгаа, одоо дээрх АЦ40 маркийн улсын дугаартай машиныг актлах гээд бичиг баримтыг нь бүрдүүлээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтэс рүү хүргүүлсэн байгаа. Харин дугаартай, ТСВ-6 маркийн машин нь 1980 онд ОХУ-д үйлдвэрлэгдэж, уг ондоо Монгол Улсад орж ирсэн байгаа. Уг машин нь ус тээвэрлэх зориулалттай, 6 тонн багтаамжтай ба энэ машин бас 2016 оноос хойш бараг ашиглагдаагүй байгаа, дээрх   дугаартай машинтай яг адил, актлах гээд материалыг нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн байгаа. Авто машины хувийн хэргээс үзэхэд дугаартай, АЦ-40 маркийн машин нь 2019 онд  нэмэлт дуудлагаар гарч нийт 47 км, 2020 онд 8 км зам туулж  гал унтраах ажилд оролцсон юм байна. Харин дугаартай, ТСВ-6 маркийн машин нь 2019 онд нийт 6 км явж гал унтраах ажилд оролцсон бүртгэлтэй юм байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/,

Гэрч Э.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ....2021 оны зун 06 билүү 07 дугаар сарын үед манай хадам ээжийн бие өвдсөн учир миний хувьд аймгийн Онцгой байдлын газрын даргаас 7 хоногийн чөлөө авч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явсан юм. Ингээд чөлөөтэй  байж байгаад ажилдаа ирсэн чинь дугаартай АЦ-40 маркийн  гал унтраах зориулалттай үндсэн албаны авто машины 6 ширхэг дугуйг солиод хуучин, их муу дугуй тавьсан байсан юм. Үүний дараахан намайг ажилдаа ороод удаагүй байтал 2021 оны 07 дугаар сардаа сумын Засаг дарга , сумын Хот тохижуулах газрын дарга нар манай Онцгой байдлын хэлтэс дээр ирээд ******* хурандаатай уулзаад, тэр 3 хамтдаа манай хэлтсийн авто машины гражж руу орсон юм. Энэ үед би араас нь яваад очсон чинь Засаг дарга нь “Хот тохижуулах газрын машинуудын дугуй хагараад хогоо ачиж дийлэхгүй байна, танай хэлтсийн харьяаны гал унтраах зориулалттай машиныг актлах санал гарчихсан байгаа юм чинь дугуйг нь солиод хот тохижуулахын машинд тавья, оронд нь танай Онцгой байдлын хэлтэст аавын цээж машин өгье” гэж яриад зогсож байсан юм. Ямар ч байсан ******* дарга өөрөө манай албаны улсын дугаартай машины 6 дугуйг хот тохижуулахын машинд сольж тавихаар тохирсон байсан юм. Тэр орой ажил тараад намайг гэртээ байж байтал орой 22 цагийн үед Хот тохижуулахын дарга над руу утсаар яриад “ахаа танай байгууллага руу орох гэсэн чинь харуул чинь оруулахгүй байна, та хэлээд өгөх үү” гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн өдрийн харуул руу утсаар яриад “хэлтсийн дарга ******* зөвшөөрөл өгсөн, наад машинаа оруулчих” гээд хэлчихсэн юм. Тэгээд нь өөрөө манай хэлтэс рүү ороод тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жолоочоор /нэрийг нь санахгүй/ улсын дугаартай машины дугуйг тайлуулж, Хот тохижуулахын машинд тавиулсан байсан юм. Тэр үед ******* хурандаа өөрөө “гражийн камер унтраа” гэж хэлээд гражийн камер унтраалгасан гэж  байсан. ...******* гэх хүнийг хурдан морины уяач гэдгээр нь мэднэ, дээрээс нь манай суманд “Тэнгэр” нэртэй худалдааны төв ажиллуулдаг учир манай сумынхан бүгд л энэ хүнийг мэднэ. ******* нь манай хэлтэст ямар нэгэн байдлаар ажил хийж байгаагүй, гэхдээ 2021 оны 04 сараас 11 дүгээр сар хүртэл манай  Онцгой байдлын хэлтсийн галчаар ажилласан тухай тушаал байдаг юм. Миний хувьд ажилчдын цалингийн хоногийг гаргаж, хэлтсийн даргаар хянуулснаар аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлж, ажилчдын цалинг аймгаас тавьдаг юм. Анх 2021 оны 04 дүгээр сард ******* хурандаа өөрөө *******ыг дагуулж яваад аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаал гаргуулаад түүнийг галчаар томилуулсан байсан,  миний санаж байгаагаар 2021 оны 04 билүү 05 сарын үед ******* нь өөрөө манай  хэлтэс дээр ирж надтай уулзаад “за ******* даргаа би танай хамт олон болсон, бага загнаарай” гэж хэлж байсан юм. Үүний дараахан би ажилчдын ажилласан хоног гаргаад цалинг олгуулах гэтэл ******* дарга надад хандаж “*******ын нэрийг оруул, бүтэн ажилласан гэж оруул” гэж хэлсэн юм. Энэ үед би ******* даргад хандаж “даргаа энэ ******* гэх хүн чинь огт ажил хийгээгүй, ажилд  ирээгүй байхад цалин олгож, цалингийн хоног бодож болохгүй ш дээ” гэж хэлсэн юм. Гэтэл ******* дарга надад хандаж “зүгээр цалингийн хоногийг нь бүтэн оруул, наад хүний чинь цалингаар янз бүрийн дарга нар ирэхээр ундаа ус авна” гэж хэлж байсан. Угаасаа ******* даргын өөдөөс нь юм хэлэхээр “санаа нийлээд ажиллаж чадахгүй бол өргөдлөө өгөөд зайлаарай” гэж хэлдэг, үүнийг нь манай хамт олон бүгд мэднэ. Ингээд дарга хүн үүрэг өгөөд байхаар нь би яах ч арга байхгүй *******ын  ажилласан хоног бодож, ажиллаагүй байхад нь ажилласан байдлаар цалингийн хоног оруулж дарга *******д өгдөг юм. Ингээд ******* дарга өөрөө хянаж гарын үсгээ зурж, тамгаа дараад аймаг руу явуулдаг юм. ...Онцгой байдлын хэлтсийн нийт алба хаагчдын өдөр тутмын ажилд ирсэн, явсан цагийг тухайн өдрийн дуудлага хүлээн авагч, салаан дарга нар бүртгэлийн дэвтрээр бүртгэж, бүртгэсэн цагийг нь би хянадаг юм. 2021 оны 04 сарын үед манай дуудлага хүлээн авагч нар *******ыг ажилд ирсэн мэтээр цаг бүртгэсэн байсан ба тэр үед нь би дуудлага хүлээн авагч нарт хэлж байгаад *******ыг ирсэн цагийг арилгуулж /тас/ цагаар бүртгэж байсан юм. Гэтэл хэлтсийн дарга ******* намайг өрөөндөө дуудаж уулзаад ширээн дээрээ байгаа ундаа усыг заагаад “энэ ууж идэж байгаа ундаа ус, дарга, цэрэг нарын хоол ундны мөнгийг наад *******оос чинь авч болгодог юм, тэгэхээр наад хүнийхээ ажлын цагийг бүтэн оруулж, цалин бодуул” гэж үүрэг өгсөн юм. Ингээд дээд шатны даргаас үүрэг өгөөд, өгсөн үүргийг нь биелүүлэхгүй болохоор “хална, солино” гэж дарамтлаад байсан учир яах ч арга байхгүй ыг ажилд ирээгүй байхад ирсэн мэтээр цаг бүртгэж байсан юм. “Чиний оронд өөр хүн авна, хамтраад ажиллаж чадахгүй бол зайлаарай, өргөдлөө өг” гээд дарамтлаад байхаар чинь аягүй хэцүү юм байна лээ. ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө өөрийгөө 2021 оны 6-7 дугаар сарын үед чөлөө авсан гэж бодоод албаны , улсын дугаартай машинуудын дугуйг 2021 оны 07 дугаар сарын үед сольж авсан гээд мэдүүлчихсэн юм. Холбогдох баримт, ажлын цагийн бүртгэлийг үзэхэд би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө ажил дээрээ очиж цагаа бүртгүүлээд хөтлөгдвөл зохих баримт бичгүүдээ батлаад  тэр өдрөө хот руу явсан юм байна. Миний хувьд 2021 оны 05 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд чөлөө авсан юм байна. Тэгэхээр би 2021 оны 05 сарын 25-ны өглөө ажилдаа очиж чөлөө аваад хот руу явсан ба тэр орой буюу 05 сарын 25-ны орой албаны улсын дугаартай машины дугуйг сольж т өгсөн юм байна. Харин Хот тохижилтын газрын дарга нь улсын дугаартай машины 6 дугуйг сольж авсан, гэхдээ *******т дугуй өгөхийн өмнө эсвэл дараа болсон үйл явдал гэдгийг ялгаж санахгүй байна, ямар ч байсан 2021 оны 05 дугаар сард ажлын цаг дуусчихсан намайг гэртээ амарч байтал орой 22-23 цагийн үед Хот тохижилтын газрын  дарга над руу утсаар ярьж байгаад ангийн хашаа руу орж улсын дугаартай машины дугуйг сольж авсан юм, ямар ч байсан нь ирж дугуй авсан өдөр ажлын цагаар сумын Засаг дарга нь тэй хамт  манай хэлтэс дээр ирж хэлтсийн дарга *******тэй уулзаад машины дугуйг сольж авах тухай асуудлыг яриад явж байсан юм. ...мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 174-179 дүгээр хуудас/,

Гэрч Ч. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 08:30 цагаас 05 сарын 26-ны өглөө 08:30 цагийн хооронд салаан дарга Б., дуудлага хүлээн авагч -, жолооч ахлах ахлагч , ахлах ахлагч миний бие, гал сөнөөгч , ахлах ахлагч Орхон, ахлагч нарын бүрэлдэхүүнтэй 7 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж хоносон юм. Үүрэг гүйцэтгэж байх үед буюу 2021 оны 05 сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед ******* дарга бид хоёрыг дуудаад хэлтсийн доод талын авто машины гражид уулзаад “энэ улсын дугаартай машины 6 ширхэг дугуйг обудтай нь хамт тайлаад *******т хүргээд өгчих” гэж хэлсэн ба энэ үед ******* гэх хүний ажилчин бололтой 2-3 залуу хуучин обудтай нэлээд муудчихсан 6 ширхэг дугуй авч ирсэн юм. Ингээд ******* даргын өгсөн үүргийн дагуу бид хоёр албаны улсын дугаартай АЦ-40 маркийн машины 6 ширхэг дугуйг обудтай нь тайлаад нөгөө ******* гэх хүний явуулсан 6 ширхэг дугуйг обудтай нь сольж  тавьсан юм. Ингээд албаны машинаас тайлж авсан сайн чанарын 6 ширхэг  дугуйг *******т хүргэж өгөх байсан учраас хэлтсийн даргын өгсөн үүргийн  дагуу би өөрөө уг 6 дугуйг албаны ЗИЛ-131 маркийн дугаартай авто машинд ачаад Мандал сумын 3 дугаар багт байрлах “Тэнгэр” худалдааны төвийн хашаанд хүргэж буулгаж өгсөн юм. ...Намайг байхгүй үед л ажилчдыг жагсаагаад “Улсын их хурлын гишүүн ирж байна” гээд хурал болсон юм гэсэн. Ажилчдын ярьж байгаагаар тухайн үед Улсын их хурлын гишүүн Ундрам ирээд дугуйтай мөнгийг хэлтсийн даргад хүлээлгэж өгсөн юм гэсэн. Энэ үед би байгаагүй учир мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 181-182 дугаар хуудас/,

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний санаж байгаагаар 2021 оны 05-06 сарын үед ахлах ахлагч бид хоёр харуулын ээлжтэй байсан юм. Гэтэл салаан дарга, ахмад Итгэл-пүрэв нь бид хоёрыг дуудаад “хэлтсийн дарга ******* нь та хоёрыг улсын дугаартай АЦ-40 маркийн машины дугуйг тайлж бэлд гэж байна” гэж хэлсэн юм. Үүний дагуу бид хоёр байгууллагын граж дотор байсан дугаартай машины 6 ширхэг дугуйг обудтай нь тайлж авахад бэлдээд данхраадаад боолтыг нь суллаад бэлэн болгосон юм. Гэтэл “Тэнгэр” төвийн захирал ын ажилтан нь юм уу, хамаатан нь юм уу нэг залуу ачааны машинаар 6 ширхэг обудтай дугуй ачиж ирсэн ба тэр 6 дугуй нь язарчихсан, гадна наранд байсаар байгаад муудчихсан, шавар шороотой их муу дугуй байсан юм. Гэтэл хэлтсийн дарга ******* өөрөө гарч ирээд граж руу ороод бид хоёртой уулзаад “наад машиныхаа 6 дугуйг энэ хүний авч ирсэн 6 дугуйгаар солиод тавиарай, тэгээд өөрийнхөө машинаас тайлсан 6 дугуйг *******т хүргээд өгчих”  гэж хэлсэн ба ******* хүний явуулсан 6 дугуй нь шавар  шавхаа ихтэй, өнгө муутай байсан чинь ******* дарга бид хоёрыг дээрх 6 дугуйг “сайхан угааж өнгөлөөд дугаартай машинд байсан өөрийнхөн дугуйтай адилхан өнгөтэй болго” гэж үүрэг өгсөн юм. ...2021 оны 07 сард Улсын их хурлын Ундрам ирнэ гээд нийт алба хаагчдыг цуглуулж хэлтсийн хурлын зааланд оруулсан юм. Энэ үед Ундрам гишүүн өөрөө дугтуйтай мөнгийг хэлтсийн дарга *******д хүлээлгэн өгч байсан ба алба хаагч нарын ам дамжсан ярианаас сонсоход 5 сая төгрөг өгсөн л гэж байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/,

  • Гэрч Б. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2021 оны жижүүрийнирцийн бүртгэлээс харахад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 08 цагаас 05 дугаар сарын 20-ны өглөө 09 цаг хүртэл миний хувьд салаан захирагчаар ажиллаж, 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Тухайн өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын цаг дуусаагүй байхад хэлтсийн дарга ******* нь надтай дотоод станцаар холбогдож албан өрөөндөө дуудсан юм. Тэгээд би хэлтсийн даргын өрөөнд орж уулзахад “албаны 65-85 дугаартай, ТСВ-6 маркийн машины 6 дугуйг тайлж авахад бэлэн болгочих” гэж үүрэг өгсөн юм. Бид нар чинь цэргийн байгууллага учир даргын өгсөн үүргийн дагуу “тийм”, эсхүл “ойлголоо” гэж хариулдаг, тэгээд би даргын өгсөн дагуу доошоо буугаад тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан гал унтраах автомашины жолооч болох ахлах ахлагч , ахлах ахлагч Б. нарыг дуудаж уулзаад “хэлтсийн дарга ******* 05-86 дугаартай машины дугуйг тайлж бэлд гэж байна, та хоёр энэ машины дугуйг тайлж бэлдээд гайх боолтыг нь суллаарай” гэж хэлсэн юм. Миний хэлсний дагуу манай хоёр жолооч уг машины 6 дугуйг тайлж авахад бэлэн болоод гайх, боолтыг нь сулласан юм. Тэгээд удаа ч үгүй байтал хэлтсийн дарга ******* нь өөрөө доошоо бууж ирээд граж руу ороод камерт харагдахгүй газарт буюу гражийн үүдэн хэсэгт зогссон, тэгээд би дарга руу гүйгээд очтол дарга намайг “камер унтраа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би дээшээ мэдээлэл хүлээн авагч нарын өрөөнд очиж мэдээлэл хүлээн авагчаар ажиллаж байсан д хандах “камер унтраа, хэлтсийн дарга унтраа гэж байна” гэж хэлсэн юм.

Тэгээд байж байтал манай жолооч нь албаны дугаартай ЗИЛ-131 маркийн машинд дугаартай машин 6 дугуйг тайлаад ачиж аваад явсан, сүүлд нь би өөрөө аас хаашаа явсан талаар нь асуухад дээрх машины 6 дугуйг “Тэнгэр” худалдааны төвийн “*******т хүргэж өгөөд ирлээ” гэж хэлж байсан юм. Тэр өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ангийн захирагч хошууч Э.******* нь ажилдаа ирэнгүүтээ чөлөө аваад яваад өгсөн учир ******* дарга энэ үйл явдлын талаар мэдэхгүй, миний өмнөх өдөр буюу 05 сарын 24-ний өдрөөс 25-ны өглөө 09 цаг хүртэл ахмад М.Итгэл-пүрэв үүрэг гүйцэтгэж хоносон байсан юм. Харин дугаартай, АЦ-40 маркийн машины дугуйг хэзээ, хэн сольж авсан талаар би мэдэхгүй байна, учир нь намайг жижүүрийн ээлжгүй, гэртээ амарч байх үед л дугаартай машины дугуйг сольж авсан юм шиг байна лээ. ...Энэ хоёр машины дугуй нь хээ сайтай, гайгүй дугуйнууд байсан. Үнэлгээний талаар би хэлж мэдэхгүй байна. ...Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө ТСВ-6 машины дугуй авсан гээд буруу мэдүүлчихсэн байна, би тодорхой санаж байна. Намайг жижүүрийн ээлжтэй байх үед улсын дугаартай, АЦ-40 маркийн Зил-130 машины 6 дугуйг тайлж, манай жолооч ахлах ахлагч Ч. албаны өөр машинаар ачиж аваад явсан юм. эргэж ажил дээр ирээд надад хэлэхдээ “дээрх 6 дугуйг ******* гэх хүнд хүргэж өгсөн” гэж ярьж байсан. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 187-188, 191-192 дугаар хуудас/,

  • Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ямар ч байсан 2021 оны хавар ажил тарсны дараа ажлын бус цагаар улсын дугаартай машины 6 ширхэг дугуйг солиод хуучин өөр дугуй авч ирээд тавьсан байсан юм.

Ажилчдаас сонсоход ******* дарга дээрх машины 6 дугуйг солиод “Тэнгэр” худалдааны төвийн захирал буюу *******т өгсөн гэж ярьж байсан юм. Үүний дараа дугаартай машины 6 ширхэг дугуйг бас солиод хуучин дугуйнууд  авч ирээд тавьсан байсан, энэ асуудлыг би тухайн үед нь мэдээгүй, хэзээ, хэн сольж авсан талаар ч мэдэхгүй байна. Бүр сүүлд 2021 оны 09-10 сарын үед Онцгой байдлын ерөнхий газраас манай хэлтэс дээр шалгалт ирэх үед дээрх машины 6 дугуй солигдсон асуудлыг мэдсэн юм. Намайг 2014 онд Онцгой байдлын хэлтэст шинээр ажилд орох үед улсын дугаартай АЦ-40 маркийн машинд шинээр 6 дугуй тавьсан байсан юм. Нөгөө машины дугуйг хэзээ сольж тавьсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан дээрх 2 машинд ОХУ-д үйлдвэрлэсэн КАМА брэндийн 9.00 хэмжээтэй дугуйнууд байсан юм. Дугуйнууд нь хагарсан, элэгдсэн зүйлгүй, бараг шинээрээ шахуу хээ сайтай 90 орчим хувийн хээтэй байсан юм. ...*******ыг танина, “Тэнгэрийн й” гэдэг нэрээр нь мэднэ. Энэ хүн манай хэлтэст ямар нэгэн байдлаар ажил хийж байгаагүй, сүүлд 2021 оны 07 дугаар сард би өөрийн биеэр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар руу явж санхүүгийн тайлангаа өгсөн юм. Энэ үед аймгийн Онцгой байдлын газрын нягтлан бодогч, хошууч А.Уянга нь надтай юм ярьж байгаад “танайх чинь галчтай биз дээ, тэр галч ******* гэх хүнээрээ уурын зуухныхаа судалгааг гаргаж, засвар үйлчилгээгээ хийлээрэй” гэж хэлж байсан юм. Энэ үед л ******* гэх хүнийг манай галч гэсэн орон тоон дээр цалинжиж байгааг мэдсэн юм. Ингээд сонирхоод ажилчдын цагийн бүртгэлийн үзэхэд 2021 онд ******* гэх хүнийг манай хэлтэст огт ажиллаагүй байхад нь ажилласан мэтээр цагийн бүртгэл хийсэн байсан юм.

...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 200-202 дугаар хуудас/,

Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Миний хувьд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 08:30 цагаас 05 дугаар сарын 25-ны өглөө 08:30 цагийн хооронд дуудлага хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэж ажилласан юм. Тухайн өдөр буюу 05 сарын 24-ний өдрийн 10-11 цагийн үед хэлтсийн дарга ******* нь намайг дуудаад “бичиг хэргийн өрөөнд ороод сууж бай, сумын Засаг дарга ирнэ” гэж хэлсэн юм. Үүний дагуу би ******* даргын албан өрөөний үүдэнд байрлах бичиг хэргийн  өрөөнд ороод сууж байсан юм. Намайг даргын өрөөний үүдэнд очиж суугаад удаагүй байтал 30 орчим минутын дараа сумын Засаг дарга нь ганцаараа  манай хэлтэс дээр ирээд ******* даргын өрөө рүү орсон юм. Засаг даргыг орж ирсэн хугацаанаас хойш 10 минутын дараа сумын Хот тохижуулах газрын дарга Э. ганцаараа орж ирээд ******* даргын өрөө рүү орсон юм. Тэгээд би цай, кофе хийгээд Засаг дарга болон Э. нарт кофе оруулж өгөөд өрөөнөөс гарах гэтэл манай хэлтсийн дарга ******* нь надад “байгууллагын хяналтын камерыг унтраа” гэх аман үүрэг өгсөн юм. Би “ойлголоо” гэж хэлээд даргын өрөөнөөс гарч ******* даргын өгсөн үүргийн дагуу дуудлага хүлээн авагчийн өрөөнд байрлах хяналтын камерын залгуурыг салгаж, байгууллагын хяналтын камерыг бүхэлд нь унтраасан юм. ...Ажилчдын цагийн бүртгэл дээр Д.******* гэх хүний цагийг ерөөсөө бүртгэдэггүй байсан юм. Гэтэл нэг өдөр намайг амарч байхад /огноог нь санахгүй/ ангийн дарга ******* нь намайг албаны 70367101 дугаарын утсаар залгаж дуудсан ба би гэртээ амарч байсан учир хэлтэс дээр яваад очсон юм. Намайг хэлтэс дээр очих үед дэд ахлагч - жижүүрийн ээлжтэй үүрэг гүйцэтгэж байсан, манай нөгөө ээлжид үүрэг гүйцэтгэдэг ахлах ахлагч мөн адил дуудагдаад хэлтэс дээр ирсэн байсан юм. Тэгээд -, бид 3 дуудлага хүлээн авагчийн өрөөнд хамт байж байтал ангийн дарга хошууч ******* бууж ирээд бид гуравтай уулзаад “Д.******* гэх хүнийг ажилд ирсэн байдлаар нөхөж бүртгэ” гэх үүрэг өгсөн юм. Тэгээд Д.******* гэх хүний цагийг нөхөж бүртгэсэн юм, тэрнээс биш , - бид 3 өдөр бүр гэх хүний цагийг бүртгэдэггүй байсан юм. Бүр сүүлд 2021 оны 10 билүү 11 сард нөхөж бүртгэсэн юм. ...Энэ  талаар мэднэ, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би жижүүрээс буугаад амарч байсан юм. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204206 дугаар хуудас/,

  • Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Ямар ч байсан 2021 оны хавар билүү намар намайг харуулын ээлжтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэсэн ба байгууллагын үүдний пост дээр гараагүй, байгууллага дотор байж байтал орой ажил тарсан хойно бараг 22-23 цагийн үед сумын Хот тохижуулах газрын Зил-130 ачааны  машин манай ангийн  хашаа руу ороод би аврах ангийн машинуудын тавиулан буюу граж руу ороод ирсэн юм. Тухай үед граж руу гаднын машин ороод ирсэн учир би өөрөө граж дээр явж очиход Хот тохижуулах газрын дарга нь хажуудаа 2 билүү 3 жолоочтой хамт байсан юм. Тэгээд би тэр хүмүүсээс “яах” гэж байгааг нь асуухад нь надад хандаж улсын дугаартай ТСВ6 маркийн машиныг заагаад “энэ машины дугуйг сольж авах гэж байна, ******* дарга чинь өөрөө мэдэж байгаа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би ******* даргын зөвшөөрлийн дагуу машины дугуйг сольж авч байгаа юм байна гэж ойлгоод байн, байн граж руу орж тэр хүмүүсийг харж байсан ба болон түүний жолооч нар нь гаднаас унаж орж ирсэн ачааны цэнхэр өнгийн машин дээрээ 6 ширхэг обудтай дугуй ачиж ирсэн юм. Тэгээд өөрсдийн ачиж ирсэн обудтай  дугуйгаа буулгаад  манай  албаны улсын дугаартай, ТСВ-6 маркийн машины дугуйг тайлаад, дугуйнуудыг сольж боож авчхаад манай албаны машинаас тайлж авсан 6 дугуйгаа ачиж аваад явцгаасан юм. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

Гэрч Ч.- мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч нар нь 24 цаг үүрэг гүйцэтгээд 48 цаг амардаг юм. Дээрх 2 машины дугуй сольж авсан асуудлыг би тухайн үед нь огт мэдээгүй, сүүлд 2021 оны намар Онцгой байдлын ерөнхий газраас манай хэлтэс дээр шалгалт ирэх үед нь дээрх 2 машины дугуй солигдсон гэх асуудлыг алба хаагчдаас сонсож мэдсэн юм. Цагийн бүртгэлийг шүүж үзэхэд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болсон асуудал байсан, тухайн өдөр буюу 05 сарын 25-ны өглөө 09 цагаас 05 сарын 26-ны өглөө 09 цагийн хооронд би жижүүрийн дуудлага хүлээн авагчаар хонож ажилласан байсан, миний санаж байгаагаар тухайн үед хэн билээ дээ /нэрийг нь санахгүй/ надтай хамт нэг ээлжид үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дуудлага хүлээн авагчийн өрөөнд ирж надад хандаж “камераа түр унтраачих” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би дуудлага хүлээн авагч нарын өрөөнд байрладаг хянах камерыг залгуураар нь салгаж унтраасан юм. Тэр өдөр яагаад камер унтраалгасан асуудлыг би огт мэдээгүй, сүүлд нь  алба хаагч нараас сонсоход надаар камер унтраалгаж  байгаад жолооч , нар нь албаны машины дугуйг тайлж авч явсан гэж л сонссон. Нарийн асуудлыг би үнэхээр мэдэхгүй байна. ...“Тэнгэрийн й” гэдгээр нь мэднэ, энэ хүн Мандал сумын Онцгой байдлын хэлтэст галчаар томилогдсон гэж сонсож байсан, гэхдээ энэ хүн ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэж галчаар ажиллаж байгаагүй. ...С.******* гэх хүний ажлын цагийг 2021 оны 04 дүгээр сараас 11 сарын хооронд огт бүртгээгүй байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын сүүл үед намайг 24 цагаар үүрэг гүйцэтгээд хэлтэс дээр ажиллаж байтал манай ангийн дарга, хошууч Э.******* нь надад хандаж “*******ыг ажилд ирсэн байдлаар цагийг бүртгэх хэрэгтэй байна, чи бүртгэлийн дэвтэртээ нөхөөд бичээрэй” гэж хэлсэн, тэгснээ “за за чи бүгдийг нь бичиж болохгүй юм байна, бичгийн хэв нь зөрөөд байх юм байна, нөгөө 2 дуудлага хүлээн авагчаа дуудаж өөр өөрсдийн жижүүртэй өдрүүдэд *******ын цагийг нөхөж бүтгэ” гэж хэлсэн юм. Үүний дагуу би , нар руу утсаар ярьж хэлтэс дээр дуудсан, тэгээд нь түрүүлж ирээд дуудлага хүлээн авагч нарын өрөөнд сууж байгаад өөрийн жижүүрийн гараатай өдрүүдэд ыг ажилд ирсэн байдлаар цагийг нь нөхөж бүртгэсэн. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/,

Гэрч Г. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Он сарыг нь үнэхээр санахгүй байна, ямар ч байсан 2021 оны 05 дугаар сард нэг бороотой өдөр манай галын машины жолоочоор ажилладаг надтай хамт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч , нар нь манай албаны дугаартай, АЦ-40 маркийн машины дугуйг тайлаад албаны ЗИЛ-131 маркийн машинаар ачиж яваад явсан юм. Уг дугуйг яагаад тайлсан, хэнд хүргэж өгсөн талаар мэдэхгүй байна, ямар ч байсан намайг харуулын үүрэг гүйцэтгэж байхад жолооч нь албаны машинд дугуй ачаад явсан ба намайг “ачилцаад өг” гэхээр нь би граж руу орж 6 ширхэг дугуйг ачилцаж өгсөн юм. Тухайн үед дугаартай машины 6 дугуйг тайлж аваад оронд нь өөр хуучин, муу дугуйнууд тавьсан байсан. ...Тэнгэрийн й гэдгээр нь л мэднэ, энэ хүн нь манай хэлтсийн галчаар бичигдээд яваад байсан юм шиг байна лээ, бодит байдал дээр бол сүүлийн 3 жилийн хугацаанд манай гал сөнөөгч, жолооч нар өөрсдөө жижүүртэй үедээ галчийн ажлаа давхар хийдэг юм. ******* гэх хүн манай хэлтэст ажил хийж байгаагүй. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/,

Гэрч У. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Машинуудын дугуй солигдох үед би жижүүрийн үүрэг гүйцэтгээгүй учир энэ талаар нарийн мэдэхгүй байна. ...Ажилчдын өдөр тутмын цагийн бүртгэлийг тухайн өдрийн дуудлага хүлээн авагч нар бичиж бүртгэсэн юм. Дуудлага хүлээн авагч -, бид 3-ын тухайд ажилчдын цагийг бүртгэхдээ С.******* гэх хүний ажлын цагийг ерөөсөө бүртгэдэггүй байсан юм. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр намайг гэртээ амарч байтал дуудлага хүлээн авагч - нь над руу албаны 70367101 дугаарын утаснаас залгаж яриад “ангийн захирагч ******* таныг ажил дээр дуудаж байна” гэж хэлсэн юм. Тэгээд ажил явж очоод дуудлага хүлээн авагч нарын өрөөнд ороод -эс юу болсон талаар асуухад “цагийн бүртгэл дээр С.*******ын цагийг бүртгэ” гэж байна гэж хэлсэн ба тухайн үед ирчихсэн, цагийн бүртгэл дээр *******ын цагийн бүртгээд сууж байсан юм. Тэгээд би яагаад С.*******ын цагийг нөхөж бүртгэх гэж байгааг мэдэх гээд ангийн дарга *******тай уулзаад “*******ын цагийг яагаад нөхөж бүртгэж байгаа талаар болон асуудал гарвал яах юм бэ?” гэх асуудлыг ярьж асуусан юм. Гэтэл ******* дарга надад хандаж “зүгээр л өөрийнхөө жижүүртэй байсан өдрүүдийг нөхөөд бүртгэ, Сэлэнгэ аймаг руу явуулах  гэж байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би дуудлага хүлээн авагч нарын өрөөнд суугаад цагийн бүртгэлийн дэвтэр дээр С.*******ыг ажилд ирсэн мэтээр цагийг нь нөхөж бүртгэсэн ба бүртгэл хийхээсээ өмнө өөрийн эзэмшлийн гар утас  дээр бүртгэлийн дэвтрийн зургийг авч, С.*******ын цагийг бүртгээгүй байх үеийг нь баримтжуулж авч байсан юм. Би өөрийн гар утас дээр дарсан зургийг үзэхэд 2021 оны 11 сарын 24-ний өдөр дарсан зураг байна, тэгэхээр С.*******ын цагийг бүртгэхгүй явж байгаад тэр өдөр бүгдийг нь нөхөж бүртгэсэн гэсэн үг”. ...гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 219-220 дугаар хуудас/,

Гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Тэгээд би энэ хүндрэлтэй байгаа асуудлыг сумын Засаг дарга ид удаа дараа хэлж байсан юм, “” нь өөрийн үйл ажиллагааны орлогоор байгууллагынхаа үйл ажиллагааг явуулах ёстой бөгөөд орон нутгаас ямар нэгэн дэмжлэг байдаггүй юм, иймд 2021 оны 05 дугаар сарын үед Засаг дарга нь намайг дуудаж албан өрөөндөө уулзаад “сумын Онцгой байдлын хэлтэс дээр актлагдаж байгаа машины дугуй байгаа юм байна, би ******* даргад хэлчихсэн байгаа, чи тэр Онцгой байдлын машины дугуйг аваад ашиглаж байгаарай” гэж хэлээд ******* даргын утасны дугаарыг өгсөн юм. Тэгээд би ******* даргын утас руу залгаж  яриад “Засаг дарга нь танай байгууллага дээр  нэг машины дугуй байгаа гэнэ, намайг очоод үзчих гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд тэр өдрөөс хойш 1-2 хоногийн дараа Засаг дарга дарга бид хоёр Засаг даргын хувийн ланд-200 маркийн машинаар Онцгой байдлын хэлтэс дээр очиж ******* даргын өрөөнд орж уулзсан юм, тэгээд “нэг орон нутагт адилхан үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага юм чинь 2 байгууллагын 2 машины дугуйг хооронд нь сольж тавих талаар ярьж тохирсон” юм. Тэгээд ******* нь дарга бид хоёрыг дагуулаад доод граж руугаа ороод нэг ЗИЛ-130 маркийн машины дугуйг үзүүлсэн юм. Онцгой байдлын машин нь хээ сайтай, боломжийн дугуйтай байсан ба ******* дарга надад хандаж “за тэгээд над руу ярьж байгаад ажил тарсны дараа хүрч ирээд дугуйг нь солиод авчих” гэж хэлсэн юм. Тэгээд дарга бид хоёр буцаж явсан ба орой 21 цагаас хойш харанхуй болсон байхад би “” -ын жолооч Сайнсанаа, Батзаяа нарын хамтаар албаны 97-77СЭҮ улсын дугаартай ЗИЛ-130 машинтай Онцгой байдлын хэлтэс дээр очсон юм. Тэгээд машинтайгаа Онцгой байдлын хэлтсийн граж руу нь ороод дугуйг нь сольж авах гэж байгаа машиныхаа хажууд зогсоож байгаад 2 машины 6 ширхэг дугуйг хооронд нь сольж тавьж авсан юм. Дугуйг сольж авах үед Онцгой байдлын хэлтсийн 1 алба хаагч граж руугаа орж гараад л биднийг хараад яваад байсан.

...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 222-223 дугаар хуудас/,

Гэрч М. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би одоо үнэхээр санахгүй байна, ямар ч байсан миний гараатай үед буюу 2021 оны 05-06 дугаар сарын үед Хот тохижилтын газрын жолооч нар ирж манай албаны улсын дугаартай  машины дугуйг сольж авсан юм байна лээ, яг машин дугуйг сольж авах үед нь би юу ч мэдээгүй, бүр сүүлд хотоос манай Онцгой байдлын ерөнхий газраас манай хэлтэс дээр  ирж шалгалт ирэх үед албаны машины дугуй солигдсон гэдэг асуудлыг мэдсэн юм. Ямар ч байсан дээрх албаны 2 машины дугуйг  их ойрхон цаг хугацаанд сольж авсан юм байна лээ. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 225-226 дугаар хуудас/,

Гэрч С.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би бол галчийн ажил хийгээгүй, намайг галчаар ажилд томилсон өдөр Онцгой байдлын хэлтэс дээр очиж *******тэй уулзаж байсан, түүнээс хойш дахиж Онцгой байдлын хэлтэс дээр очоогүй. Миний хувьд хурдан морь уяж аймаг, сум, улс, бүсийн баяр наадамд уралдуулдаг юм. Анх 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цэргийн баяраар ******* бид хоёр  хамт хөдөө яваад манай адуун дээр очиж ганц хоёр шил архи уусан юм. Тэгээд буцаж ирээд манай ажил дээр буюу “Тэнгэр” худалдааны төв дээр ирж манай өрөөнд суугаад дахиад 2-3 шил пиво ууж, айраг ууж суусан юм. Тэр үед ******* нь надад хандаж “та манай Онцгой байдлын нэрийг гаргаж, манай Онцгой байдлын хэлтсээс овоглож морио уралдуулах хэрэгтэй байна, тэгэхийн тулд би таныг Онцгой байдлын хэлтэст ажилд томилъё” гэж хэлсэн юм. Үүний дараа ******* нь намайг дагуулаад Сэлэнгэ аймагт очиж аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа *******тай уулзаад “намайг ажилд томилох” тухай ярьж, ******* нь  зөвшөөрсөн юм”. Үүний дараахан намайг ажилд томилсон тушаал гарч байсан ба сард 200 гаруй мянган төгрөгөөр 2 удаа нийт 500 гаруй мянган төгрөгийн цалин ордог байсан юм. Тухайн үед ******* нь намайг “ажилд томилсон тушаал гарсан, дансаа бүртгүүл” гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 5001059843 дугаартай дансыг бүртгүүлж, уг дансаар цалин авч байсан юм. Би авсан цалингаа өөрийн хэрэгцээнд л зарцуулж байсан. ...Би Онцгой байдлын хэлтсийн дугуй гэж мэдээгүй, тухайн үед буюу 2021 оны хавар ******* нь өөрөө манай ажил дээр ирж нэг хоол идсэн юм, тэр үед манай хашаанд миний дэлгүүрийн бараа зөөвөрлөх зориулалттай ачааны 57-92 АЧ дугаартай ногоон өнгийн чиргүүл байсан ба уг чиргүүл маань жаахан муу, 50 хувьтай усан хээтэй  дугуйтай байсан юм. Гэтэл ******* нь өөрөө миний чиргүүлийг  харснаа “ахаа та энэ чиргүүлийнхээ дугуйг сайжруулах уу, би танд 6 дугуй өгье, энэ чиргүүлийн чинь дугуйг сольж авъя, зөрүүнд нь та надад өөртөө байгаа гүйлтийн замаа өгчих” гэж хэлсэн юм. Тэгэхээр би *******д хандаж “өөрт чинь болж байгаа бол хамаа юу байна, чамд болж байвал би өөрийнхөө чиргүүлийн дугуйг сайжруулаад авна гэвэл болж л байна” гэж хэлсэн юм. Үүний дараахан ******* нь өөрөө алба хаагч нараараа 6 дугуй өгөөд явуулсан байсан, ямар ч байсан Онцгой байдлын хэлтсийн нэг алба хаагч өөрөө манай хашаанд 6 дугуй авч ирж өгсөн, тэр үед нь манай чиргүүлийн 6 дугуйг тайлаад манай жолооч нар Онцгой байдлын хэлтэс дээр зөрүүлж хүргэж өгсөн санагдаж байна. ...Би Авлигатай тэмцэх газрын хохирол нөхөн төлбөр, барьцааны 100900033401 дугаартай данс руу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3.722.664 төгрөгийг “цалингийн буцаалт” гэсэн гүйлгээний утгаар төлсөн, мөн өнөөдөр буюу 02 сарын 01-ний өдөр дээрх данс руу 923.033 төгрөгийг “нийгмийн даатгалын буцаалт” гэсэн утгаар төлсөн байгаа. Тэгэхээр би Онцгой байдлын хэлтсээс цалин хэлбэрээр авсан мөнгө болон миний нийгмийн даатгалын шимтгэлд төлөгдсөн мөнгийг бүрэн буцаан төлсөн байгаа. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 228-229, 231 дүгээр хуудас/,

Гэрч Г.******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...С.******* гэх хүнийг албаны шугамаар л мэднэ. Өөрөөр хэлбэл С.******* нь 2021 онд Мандал сумын Онцгой байдлын хэлтэст  галчаар орж ажиллах тухай хүсэлт ирүүлсэн ба ******* хурандаа өөрийн биеэр *******ыг дагуулж Сэлэнгэ аймагт ирээд

“энэ хүнийг галчаар ажилд авмаар байна” гэдэг асуудлаа надад танилцуулсан, ******* хэлэхдээ “энэ хүнтэй хамт явж байгаа” гэж хэлж байсан юм. Үүний дагуу тус хүнийг Мандал сумын Онцгой байдлын хэлтэст галчаар томилж байсан юм. ...Энэ хүнийг галчаар ажиллахгүй байгаа гэдэг асуудлыг би мэдээгүй, ер нь бол галчаар ажиллах хүнийг улирлын чанартай ажилд томилох тухай хуулийн зохицуулалт байхгүй, тухайн үед Мандал сумын Онцгой байдлын хэлтэст галч орон тоо байгаа боловч галчгүй, алба хаагч  нар нь өөрсдөө галлагааны ажил хийж байсан юм. Мөн галч нь өөрөө улирлын чанартай ажил хийдэг боловч цалин багатай учир өвлийн улиралд галч хийх хүн олдохгүй байдаг юм. Иймд ******* хурандаа надад танилцуулахдаа тус хүнийг  тогтвор суурьшилтай галчаар ажиллуулах тухай асуудлыг хэлж танилцуулсан юм. Би ******* даргын тавьсан саналын хүрээнд тус хүний хүсэлтийг хүлээж аваад, материалыг нь судлах үүргийг хүний нөөцийн мэргэжилтэн хошууч Дэлгэрдалайд өгсөн юм. Ингээд хүний нөөцийн албан тушаалтан уг хүний материалыг судлаад тушаалын төсөл оруулж ирсэн учраас уг хүнийг ажилд томилсон байгаа. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 235-

236 дугаар хуудас/,

Гэрч Н. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Онцгой байдлын хэлтэс дээр очиж уулзсан нь үнэн. Тухайн үед Онцгой байдлын хэлтэс дээр актлагдаж байсан ЗИЛ-130 маркийн машин байсан ба “” ын албан хэрэгцээнд ашиглаж байсан, хог ачилтын авто машинуудын “дугуй муудсан, солих шаардлагатай” гэдэг асуудлыг тус газрын дарга надад танилцуулж байсан, би өөрөө ч гэсэн бодит байдал, газар дээр нь танилцаж байсан учир дугуйны асуудлыг сайн мэдэж байсан юм. Ингээд Онцгой байдлын хэлтсээс нэгэнт актлагдаж байгаа машин юм чинь 2 байгууллагын машины дугуйг сольж тавих боломжтой эсэх талаар ******* даргатай уулзаж санал тавьсан ба тус 2 байгууллагын дарга нарыг буюу *******, нарыг хооронд нь уулзуулж өгсөн юм. Би бол зүгээр саналын хүрээнд л дугуй солих асуудлыг *******д хэлсэн, тухайн үед ******* нь өөрөө “нэгэнт ашиглахгүй, актлагдаж байгаа  машин юм чинь 2 байгууллага хоорондоо уулзаж байгаад шийднэ” гэж хариу өгч байсан юм. Ямар ч энэ уулзалтын дараа нь надад хэлэхдээ “Онцгой байдлын машины 6 дугуйг сольж хог ачилтын машиндаа тавьсан, манай хог ачилтын машины ажлаа хэвийн хийж байгаа” гэж танилцуулж байсан юм. ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 238-239 дүгээр хуудас/

Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай Онцгой байдлын хэлтэст надаас өөр мужаан хийдэг хүн байхгүй, миний хувьд өөрийн сонирхлоор мужаан хийж, мод, модон материалаар өөрийн хийж чадах зүйлээ хийдэг юм. Манай Онцгой байдлын хэлтэст амралтын газар барина гээд өмнө н 2019 онд нэлээд их хэмжээний палк бэлтгэж авсан ба уг палкаар амралтын газрын 4 ширхэг шовгор байшин болон хашаа барьж 1 байшин барих палк буюу 7,5 см зузаан хэмжээтэй 120 ширхэг палк үлдээсэн юм. Уг 120 ширхэг палкаар амралтын газарт хоолны газрын зориулалттай байшин барихаар төлөвлөж байсан юм.Гэтэл хэлтсийн дарга ******* нь дээрх 120 ширхэг палкаар байгууллагын дотор засал хийнэ гээд 2021 оны 02 дугаар сард 50 орчим ширхэг палкийг надаар үзүүлж прүүс болгоод байгууллын 1-2 давхарт уналттай тааз хийлгэсэн юм. Тэгээд үлдсэн 70 орчим ширхэг палкыг нь зүсэж банз болгоод 4 ширхэг саравч хийлгэсэн ба 1 саравч хийхэд 7,5 см зузаантай, 3,80-4 метрийн урттай 18-20 ширхэг палк орж байсан юм. Ямар ч байсан ээлжийн ахлагч нараар туслуулаад би өөрөө гардаад 2021 оны 05 дугаар сараас 07 дугаар сар хүртэл бараг 2 сарын хугацаанд 3*3 хэмжээтэй, 6 талтай сүүдрэвч 3 ширхэг, 3*5 хэмжээтэй 4 талтай сүүдрэвч 1 ширхэг нийт 4 ширхэг сүүдрэвчийг хийж дуусгасан юм. Хэлтсийн дарга Д.******* нь намайг харуулын ээлжтэй үедээ дээрх модоор сүүдрэвч хийх үүрэг өгч байсан ба дарга Д.******* хэлэхдээ дээрх 4 ширхэг сүүдрэвчийг зарж мөнгө олно, олсон мөнгөөрөө ангидаа эд зүйл худалдан авч тохижилт хийнэ гэж ярьж байсан юм. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэлтсийн дарга Д.******* нь 2 ширхэг сүүдрэвчийг хотод хүргэж зарна гэж хэлээд 3*5 хэмжээтэй 4 талт сүүдрэвч 1 ширхэг, 3*3 хэмжээтэй 6 талт сүүдрэвч 1 ширхэг, нийт 6 ширхэг сүүдрэвчийг “Тэнгэр” төвийн захирал *******ын эзэмшлийн амбаартай том машинд ачиж аваад хот руу явсан юм. Энэ үед сүүдрэвчийг гаргаж хийснээрээ чи очиж суурилуулж өг гэж хэлээд намайг дэд ахлагч Ууганбаатартай хамт хот руу явуулсан юм. Ууганбаатар бид хоёр уг сүүдрэвчийг ачсан машинд суугаад 2021 оны 09 сарын 14-ний орой 22-23 цагийн үед Мандал сумаас гараад 09 сарын 15-ны өглөө үүрээр 06 цагийн үед Нарантуул захын том оврын машины зогсоол дээр очсон юм. Тэгээд Нарантуул зах дээр байж байтал ******* дарга над руу утсаар яриад “одоо нэг жижиг ачааны машин очно, сүүдрэвчээ дамжуулж ачаад 1 сүүдрэвчийг нь Хонхорын тэнд хүргэж барина, 1 сүүдрэвчээ аваад миний байгаа газар хүрээд ир” ...гэж хэлсэн юм. Ингээд байж байтал 09 сарын 15-ны өглөө 09 цагийн үед нэг амбаартай портер маркийн машинтай 1 эрэгтэй хүн ирсэн ба "БУМ-БУМ" нэртэй амортизатор худалдааны төвийн жолооч гэж байсан. Тэгээд Ууганбаатар бид хоёр сүүдрэвчээ ачиж аваад уг жолоочтой хамт БУМ-БУМ нэртэй авто засварын газар дээр очиж 3*5 хэмжээтэй, 4 талт сүүдрэвчээ буулгаж үлдээсэн ба 3*3 хэмжээтэй 6 талт сүүдрэвчээ аваад нөгөө жолоочтой хамт 3-уулаа Налайх дүүрэг рүү явах замд Хонхор гэх газарт байрлах "Арматурын үйлдвэр"-ийн хашаанд очсон ба нөгөө жолооч нь сүүдрэвчийг буулгаад Ууганбаатарт бид хоёрт үлдээгээд яваад өгсөн юм. Тэгээд Ууганбаатар бид хоёр уг арматурын үйлдвэрийн хашаанд 3*3 хэмжээтэй 6 талт сүүдрэвчээ барьж босгоод орой 16 цагийн үед дууссан юм. Тэр арматурын үйлдвэрийн хашаанд өөр нэг ачааны пронтер маркийн машин байсан ба ******* дарга над руу дахиж утсаар яриад "...наад газарт чинь нэг ачааны машин байгаа юм байна, та хоёр наад машиндаа суугаад БУМ-БУМ дээр очоод нөгөө том сүүдрэвчээ ачаад миний байгаа газарт хүрээд ирээрэй.." гэж хэлсэн юм. Тэгээд Ууганбаатар бид хоёрыг бас нэг танихгүй жолооч залуу дагуулаад нөгөө пронтер маркийн машинаараа хот руу орж БУМ-БУМ дээр очсон ба бид хоёр нөгөө 3*5 хэмжээтэй 4 талд сүүдрэвчээ машинд ачсан юм. Тэгээд нөгөө жолооч залуу нь Ууганбаатар бид хоёрыг аваад 7 буудлын тэнд байрлах нэг зуслангийн лагерь дээр орой 19-20 цагийн үед очсон ба тухайн газарт ******* дарга өөрөө байж байсан юм. Тухайн үед цаг орой болж харанхуй болсон учир хоол цай идэж угаад Ууганбаатар бид хоёр унтаж амарсан ба маргааш өглөө нь буюу 09 сарын 16-ны өглөө босоод 3*5 хэмжээтэй 4 талт сүүдрэвчээ бариад орой 22 цагийн үед дууссан юм. Гэтэл барьсан сүүдрэвчдээ дээвэр хийлгэнэ, модыг өнгөлнө, лак түрхэнэ гээд Ууганбаатар бид хоёр тэнд 4 билүү 5 хоносон юм. Нөгөө БУМ-БУМ-ын захирал нь хотоос дээврийн материал авна, лак авна гээд тэр материал нь ирэхгүй удаагаад байсан юм. Ямар ч байсан Ууганбаатар бид хоёр тэр газар 4 билүү 5 хоноод нөгөө сүүдрэвчээ бариад дээвэр хийгээд, модны лак түрхээд ашиглахад бэлэн болгож өгсөн ба тэр үед ******* дарга тэндээс явахгүй найз нартайгаа идэж уугаад 4-5 хоносон юм. Ажил дууссаны дараа би өөрөө ******* даргын хувийн ренж ровер маркийн машиныг унаад ******* даргыг аваад гэрт нь хүргэж өгсөн ба ******* даргын гадна манай албаны соната-7 маркийн машин байсныг Ууганбаатар бид хоёр унаж аваад Мандал сум руугаа буцаж ирсэн юм. Миний санаж байгаагаар 2021 оны 09 сарын 19-20-нд шилжих шөнө 2 цагт сумандаа орж ирсэн юм. Тэгээд би 2 өдөр амарч байгаад 09 сарын 22-нд ажилдаа орсон юм. ...Үнэлгээний талаар сайн мэдэхгүй байна, 1 ширхэг сүүдрэвчийг хийхэд 7,5 см зузаантай, 4 метр орчим урттай 18-20 ширхэг палк орж байсан. хотод тийм сүүдрэвч хийхэд бараг 2 сая төгрөгийн үнэлгээтэй байдаг юм шиг байна лээ. ... БУМ-БУМ-ын эзэн гэх эрэгтэй хүн ******* даргын оюутан ангийн найз юм байна лээ. ******* дарга мөнгө авсан эсэхийг мэдэхгүй байна, ямар ч байсан БУМ-БУМ-ын эзэн гэх эрэгтэй хүн Ууганбаатар бид хоёрыг ажлаа хийж дуусаад явах үед баярлалаа гээд бэлнээр тус бүрд нь 50000 төгрөг өгснийг Ууганбаатар бид хоёр аваад бензин тосоо хийгээд, замдаа хоол унд идээд таарсан юм. ...Тэрийг бол ёстой мэдэхгүй байна. Бүр сүүлд сонсоход ******* дарга л жолооч нарт хэлээд машинуудын дугуйг солиулж өөр хүнд өгсөн гэж сонсогдсон. ...Тэрийг ёстой мэдэхгүй байна. ... гэх хүн манай байгууллагад ажиллаж байгаагүй, сүүлд сонсоход манай ажилчин гээд нэр нь бүртгэлтэй явж байдаг юм гэсэн. ...2021 оны 07 дугаар сард нийт ажилчдыг цуглуулж байгаад УИХ-ын гишүүн Ундрам ирж яриа танилцуулга хийсэн юм. Тэр үед нийт ажилчдын өмнө Ундрам гишүүн өөрөө цагаан өнгийн дугтуйтай мөнгийг ******* даргад хүлээлгэн өгсөн юм. Чухам хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №б/190 дугаартай “Д.*******ийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар/2 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/,

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №б/1376 дугаартай “Д.*******д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын хуулбар/2 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 сарын 13-ны өдрийн №Б/39 дугаартай С.*******ыг “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалын хуулбар/2 дугаар хх-ийн 89 дүгээр хуудас/,

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.ы баталсан “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт биелэлтийн болон албаны шалгалт явуулах тухай ажлын удирдамж”-ийн дагуу хийгдсэн хяналт, шалгалтын ажлын тайлангийн хуулбар/2 дугаар хх-ийн 105-148 дугаар хуудас/,

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №МН/55 дугаартай “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орон тоо” албан тоотын хуулбар/2 дугаар хх-ийн 64-71 дүгээр хуудас/,

Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн МН/57 дугаартай “Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, гал унтраах, аврах 19 дүгээр ангид бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн судалгаа”-ны албан тоотын хуулбар/2 дугаар хх-ийн 74-79 дүгээр хуудас/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №03/662 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “С.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа” /2 дугаар хх-ийн 29-32 дугаар хуудас/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.04.06-ны өдрийн №6/2937 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Д.*******ийн эд хөрөнгийн талаарх лавлагаа/2 дугаар хх-ийн 34-38 дугаар хуудас/

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №181 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Д.*******ийн хөрөнгө орлогын мэдүүлэг”/2 дугаар хх-ийн 46-62 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”/1 дүгээр хх-ийн 17-24 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны “Гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”/ 1 дүгээр хх-ийн 25-38 дугаар хуудас/,

Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн цагийн бүртгэл 2021.01.10-2022.01.04 хүртэлх/1 дүгээр хх-ийн 39-140 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №2022/А-01 дугаартай “тээврийн хэрэгслийн 12 ширхэг дугуйнд үнэлгээ тогтоосон” дүгнэлт /2 дүгээр хх-ийн 01-16 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №31/370 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн хүснэгт”/2 дугаар хх-ийн 156-213 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2014-2015 онд АЦ-40 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг сольж, хангалт хийсэн тухай “Орлого, зарлагын баримт”/3 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

Авлигатай тэмцэх газар, мөрдөн шалгах хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №06/444 дугаартай албан тоот, Авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №044 дугаартай АТГ-ын МШХийн албан бичгийн хариу “Тээврийн хэрэгслийн лавлагаа”/2 дугаар хх-ийн 24-26 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын балансад бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн лавлагаа/2 дугаар хх-ийн 147-148 дугаар хуудас/

Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын илтгэх хуудас/2 дугаар хх-ийн 107-110 дугаар хуудас/

АТГ-ын мөрдөгч комиссар Л.ийн “Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл”/1 дүгээр хх-ийн 39-140 дүгээр хуудас/

Шүүгдэгч Д.*******ийн “Албан тушаалын тодорхойлолт”/2 дугаар хх-ийн

104 дүгээр хуудас/

ХХК-гий шинжээчийн үнэлгээний тайлан, Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт/2 дугаар хх-ийн 8-23 дугаар хуудас/

Гэрч З.*******ын “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаа/2 дугаар хх-ийн 31-32 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.*******ийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/2 дугаар хх-ийн 47-62 дугаар хуудас/

Гал унтраах аврах 19 дүгээр ангийн харуулын хоногийн томилгооны хуулбар/2 дугаар хх-ийн 240-243 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргад дэд хурандаа Б.т хандан ажлаас чөлөө хүссэн Э.*******ын өргөдөл/3 дугаар хх-ийн 39 дүгээр хуудас/

Техник хүлээлцсэн тэмдэглэл/3 дугаар хх-ийн 45-47 дугаар хуудас/

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн орлогын баримт/3 дугаар хх-ийн 49 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын эзэмшлийн улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийн №03133620 дугаартай гэрчилгээний хуулбар/3 дугаар хх-ийн 96 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа/2 дугаар хх-ийн 40 дүгээр хуудас/

Шүүхийн шатанд шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нараас гаргаж ирүүлсэн баримтууд/4 дүгээр хх-ийн 76 дугаар хуудас/

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж ирүүлсэн шүүгдэгчийн оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт болон бусад баримт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Нэг.Шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч  Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/39 дугаартай “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалаар Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн галчаар томилогдсон С.*******ыг ажил албан тушаалдаа ажиллаагүй зохих ёсоор үүрэг гүйцэтгээгүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж танил дотно харилцаатай С.*******ыг галчаар ажилласан мэтээр цагийн бүртгэлийг доод албан тушаалтнаар нөхөн хийлгэж 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд буюу 07 сарын хугацаанд нийт 3.722.664 төгрөгийн цалин олгож, 923.032 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар төлүүлж, С.*******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4.645.696 төгрөгийн, мөн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу албаны улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машины КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Сэлэнгэ аймгийн

Мандал сумын “” -т өгсөн, мөн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албаны улсын дугаартай, АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машины КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж өөрийн танил С.*******т тус тус өгч бусдад давуу байдал бий болгож төсвийн хөрөнгөд 6.600.000 төгрөгийн, нийт 11.245.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/3 дугаар хх-ийн 196-197 хуудас/,  гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 171-172 дугаар хуудас/, гэрч Э.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 174-179 дүгээр хуудас/,гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 181-182 дугаар хуудас/,гэрч

Д. мөрдөн байцаалтад мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 184-185 дугаар хуудас/, гэрч Б. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 187-188, 191192 дугаар хуудас/, гэрч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 200-202 дугаар хуудас/, гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 204-206 дугаар хуудас/, гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 208-209 дүгээр хуудас/, гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 211-212 дугаар хуудас/, гэрч Г. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 214-215 дугаар хуудас/, гэрч У. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1-р ххийн 219-220-р тал/,гэрч Э. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр ххийн 222-223 дугаар хуудас/,гэрч М. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 225-226 дугаар хуудас/,гэрч С.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 228-229, 231 дүгээр хуудас/, гэрч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 235-236 дугаар хуудас/, гэрч Н. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 238-239 дүгээр хуудас/, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №б/190 дугаартай “Д.*******ийг ажилд томилох тухай” тушаалын хуулбар/2 дугаар хх-ийн 82 дугаар хуудас/, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №б/1376 дугаартай “Д.*******д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалын хуулбар/2 дугаар хх-ийн 83 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 сарын 13-ны өдрийн №Б/39 дугаартай С.*******ыг “Туршилтын хугацаагаар томилох тухай” тушаалын хуулбар/2 дугаар хх-ийн 89 дүгээр хуудас/, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.ы баталсан “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт биелэлтийн болон албаны шалгалт явуулах тухай ажлын удирдамж”-ийн дагуу хийгдсэн хяналт, шалгалтын ажлын тайлангийн хуулбар/2 дугаар хх-ийн 105-148 дугаар хуудас/, Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №МН/55 дугаартай “Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын орон тоо” албан тоотын хуулбар/2 дугаар хх-ийн 64-71 дүгээр хуудас/,Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн МН/57 дугаартай “Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, гал унтраах, аврах 19 дүгээр ангид бүртгэлтэй авто тээврийн хэрэгслийн судалгаа”-ны албан тоотын хуулбар/2 дугаар хх-ийн 74-79 дүгээр хуудас/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 04 дүгээр сарын 08ны өдрийн №03/662 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “С.ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа” /2 дугаар ххийн 29-32 дугаар хуудас/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.04.06-ны өдрийн №6/2937 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Д.*******ийн эд хөрөнгийн талаарх лавлагаа/2 дугаар хх-ийн 34-38 дугаар хуудас/,Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №181 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Д.*******ийн хөрөнгө орлогын мэдүүлэг”/2 дугаар хх-ийн 46-62 дугаар хуудас/,Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”/1 дүгээр хх-ийн 17-24 дүгээр хуудас/, Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны “Гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт”/ 1 дүгээр хх-ийн 25-38 дугаар хуудас/, Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт” Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн цагийн бүртгэл 2021.01.10-2022.01.04 хүртэлх/1 дүгээр хх-ийн 39-140 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №2022/А-01 дугаартай “тээврийн хэрэгслийн 12 ширхэг дугуйнд үнэлгээ тогтоосон” дүгнэлт /2 дүгээр хх-ийн 01-16 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №31/370 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн хүснэгт”/2 дугаар хх-ийн 156213 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн 2014-2015 онд АЦ-40 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг сольж, хангалт хийсэн тухай “Орлого, зарлагын баримт”/3 дугаар хх-ийн 48-49 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.*******, Э.*******, Г.******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” ...гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, мөн хуулийн 3.1.4 дэх хэсэгт “давуу байдал”. ...гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгно гэж, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ”...гэх олон нийтийн итгэлийг, …3.1.2 дахь хэсэгт “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.3 дахь хэсэгт “ашиг сонирхлын зөрчил” ...гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тус тус ойлгохоор хууль тогтоогч хуульчлан өгсөн бөгөөд энэ эрх зүйн хэм хэмжээнүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авлигын гэмт хэрэг”-ийн үндсэн шинжид хамаарахаар заасан болно.

Тиймээс шүүгдэгч Д.******* нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.6 дахь хэсэгт заасан төрийн тусгай албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн галчаар томилогдсон С.*******ыг ажил албан тушаалдаа ажиллаагүй зохих ёсоор үүрэг гүйцэтгээгүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж танил дотно харилцаатай С.*******ыг галчаар ажилласан мэтээр цагийн бүртгэлийг доод албан тушаалтнаар нөхөн хийлгэж 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд буюу 07 сарын хугацаанд нийт 3.722.664 төгрөгийн цалин олгож, 923.032 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар төлүүлж, С.*******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4.645.696 төгрөгийн, мөн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу албаны улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машины КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Сэлэнгэ аймгийн

Мандал сумын “” -т өгсөн, мөн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албаны улсын дугаартай, АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машины КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж өөрийн танил С.*******т тус тус өгч бусдад давуу байдал бий болгож төсвийн хөрөнгөд 6.600.000 төгрөг, нийт 11.245.696 төгрөгийн хохирол учруулсан идэвхитэй үйлдэл нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.*******ийн гэмт үйлдлийн улмаас төрд учирсан

11245696 төгрөгийг хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.*******ийн бусдад давуу байдал би болгосны улмаас төрд учирсан буюу иргэн С.*******ыг ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад олгосон цалин, нийгмийн даатгалын шимтгэл нийт 4.645.696 төгрөгийг иргэн С. нь Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсныг тус данснаас буцаан гаргаж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт олгож,

Иргэн С.*******, Мандал сумын ОНӨУҮ газарт олгосон 12 ширхэг дугуйг буцаан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэст өгсөн байх тул шүүгдэгч нь тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

Гурав.Шүүгдэгч Д.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн галчаар томилогдсон С.*******ыг ажил албан тушаалдаа ажиллаагүй зохих ёсоор үүрэг гүйцэтгээгүй байхад албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж танил дотно харилцаатай С.*******ыг галчаар ажилласан мэтээр цагийн бүртгэлийг доод албан тушаалтнаар нөхөн хийлгэж 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд буюу 07 сарын хугацаанд нийт 3.722.664 төгрөгийн цалин олгож, 923.032 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраар төлүүлж, С.*******т хууль бус давуу байдал бий болгож төсөвт 4.645.696 төгрөгийн, мөн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй буюу албаны улсын дугаартай, ТСВ-6 загварын ЗИЛ-130 маркийн авто машины КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж Сэлэнгэ аймгийн

Мандал сумын “” -т өгсөн, мөн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр албаны улсын дугаартай, АЦ-40 загварын ЗИЛ-130 маркийн авто машины КАМА брэндийн 6 ширхэг дугуйг сольж өөрийн танил С.*******т тус тус өгч бусдад давуу байдал бий болгож төсвийн хөрөнгөд 6.600.000 төгрөг, нийт 11.245.696 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг ха ргалзан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”...гэж заажээ.

Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршиг зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн буюу хуульд заасан торгох ялыг шүүгдэгчийн эрхэлсэн ажил, тогтсон орлого, цалин хөлсийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын гарцаагүй байх, биелэгдэх боломжтой байх заримыг баримталж оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах торгох ялыг 36 сарын хугацаанд буюу 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 5400/таван мянга дөрвөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 5400000 төгрөгөөр торгосон торгох ялыг 03/гурав/жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсан 4645697/дөрвөн сая зургаан зуун дөчин даван мянга зургаан зуун ерэн долоо/төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус данснаас гаргаж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт оруулахыг Монгол Улсын Авлигатай тэмцэх газарт даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ