Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар           109/ШШ2022/0102

 

 

 

 

 

 

 

                                     109/ШШ2022/0102

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий  шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ж.Г,

            Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Хариуцагч: Улсын бүртгэлийн хэлтэс нарт холбогдох Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ж.ын Ж.Гд анх олгосон регистр АВХХХХХХХХ дугаарыг АЯХХХХХХХХ болгож  өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, нийгмийн даатгалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, гуравдагч этгээд Б.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Гнь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах-аар маргаж байна.

2.  Иргэн Ж.Гнь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу ажилласан жил нөхөн тооцуулахаар Архангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох материалыг бүрдүүлэн өгчээ. Улмаар нэхэмжлэгч Ж.Ггийн ажилласан жил нөхөн тооцуулах хугацаа баталгаажсан боловч баталгаажилтын хуудас нь хэвлэгдэж ирээгүй байна.

3.Улмаар иргэн Ж.Гнь 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1/935 дугаар албан бичгээр ... теллерийн буруутай хийсэн гүйлгээг нийгмийн даатгалын хэлтэс хариуцахгүй гэж хариу хүргүүлжээ. Ийнхүү дээрх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

4.Нэхэмжлэгч Ж.Ггаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие тэтгэврийн даатгалын шимтгэлийн 10 жилээ тооцуулах зорилгоор Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын Улсын байцаагч Жамъянлхүндэвт 2015 онд “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуульд заасны дагуу бүрдүүлж өгсөн. 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр миний бие иргэний үнэмлэхээ олохгүй байсан тул өөрийн төрсний гэрчилгээнээс өөрийн регистрийн дугаар /АВХХХХХХХХ/-ыг харж Архангай аймгийн тэтгэврийн даатгалын сангийн дансанд төлбөрөө тушаасан.  ... өөрийн тэтгэврийн сангийн бүрдүүлбэр хангагдсан гэж итгэн явсаар 2020 онд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст очиж өөрийн мэдээллийг шүүлгэж үзтэл миний нэр дээр бичилт гараагүй тул Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн харилцах дансны харилцагчийн хуулгыг шалгахад Ж.ын Э /АВХХХХХХХХ/ гэх өөр хүний нэрд бичилт хийгдсэн байсан ба тухайн иргэний регистрийн дугаар миний төрсний гэрчилгээний регистрийн дугаартай адилхан байсан учир өөрийн иргэний үнэмлэхийн регистрийн дугаарыг шалгаж үзэхэд төрсний гэрчилгээний дугаараас өөр дугаар байсныг мэдсэн. Тиймээс Улсын бүртгэлийн хэлтэст анх намайг бүртгэхдээ алдаа гаргасан байгаа учраас миний регистрийн дугаар өөр хүний регистрийн дугаартай давхардсан байгааг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлбарлан өргөдөл гаргаж давхар шивэгдсэн регистрийн дугаарыг засаж миний одоогийн иргэний үнэмлэхийн регистрийн дугаараар бүртгэж тэтгэврийг нөхөн тогтоож өгөхийг хүссэн боловч "Төрийн банкны теллерийн буруугаас хийгдсэн гүйлгээг Нийгмийн даатгалын хэлтэс хариуцахгүй" гэсэн хариу өгсөн. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцохдоо өөр хүний нэр дээр тэтгэврийн даатгалын шимтгэл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулж, миний нэр дээр тэтгэврийн даатгалыг нөхөн тооцуулахыг даалгуулах хүсэлтэй байна. ” гэжээ.

5. Нэхэмжлэгч Ж.Ггаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчилж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Гби Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Ж.Ггэсэн нэрийг бичиж ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн дансанд 78120 төгрөг тушаасан юм. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллага уг тушаасан мөнгөний дагуу надад Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож олгоогүй, уг нийгмийн даатгалын шимтгэлийг миний нэр дээр биш надаас тэс өөр нэртэй Ж.ын Э гэдэг хүний нэр дээр шилжүүлэн тооцож баталгаажуулсан байна. Мөнгийг Ж.Ггэж нэр бичиж, Ар Жаргалант Нийгмийн даатгалын хэлтсийн дансанд тушаасан байтал Б.Э хүний нийгмийн даатгалын шимтгэлд тооцож нөхөн тооцолт оруулсан байдал нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Үүнээс шалтгаалан миний эрх ашиг зөрчигдсөн. Мөн Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь анх надад 1988 онд олгосон регистрийн дугаарын сери, сүүлийн тоог 2011 онд иргэний үнэмлэх солих үед өөрчилсөн байдаг ба үүнийг яагаад өөрчлөх болсон талаар надад хэлж мэдэгдээгүй учраас би өөрийн регистрийг солигдсон гэдгийг тухайн үедээ анзаарахгүй, төрсний гэрчилгээ дээрх регистрийн дугаараар  мөнгө тушаасан болно. Улсын бүртгэлийн хэлтэс надад уг регистрийн дугаар солих болсон шалтгаан, солигдсон байдлын талаар хэлж мэдэгдсэн байсан бол би хуучин регистрийн дугаараа хэрэглэхгүй байсан байх. Би одоо регистрийн дугаарыг хуучнаар болгож өөрчлүүлэхгүй хэдий  ч миний регистрийн дугаарыг өөрчилсөн байдлаа надад мэдэгдээгүйд нь гомдолтой  байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ж.ын Ж.Гд  анх олгосон   регистр АВХХХХХХХХ дугаарыг АЯХХХХХХХХ болгож  өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,  “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Ар Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Ггийн эрх ашгийг хамгаалж түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Ж.Гнь 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар 78120 төгрөг тушааж баримтыг Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын байцаагчид өгсөн байдаг. Энэ талаар Жаргалант сумын Нийгмийн даатгалын байцаагчид мөнгө тушаасан баримтаа өгсөн гэдэг. Мөн тайлбартаа дурдаагүй нэг зүйл нь Ар-Жаргалант нийгмийн даатгалын хэлтэс гэсэн дансанд 78120 төгрөг тушаахдаа өөрөө яг тушааж баримтаа авсан зүйл байхгүй. Ж.Гнь иргэний үнэмлэхийн хуулбар, өргөдөл, бусад баримтуудаа нийгмийн даатгалын байцаагчид 78120 төгрөг хүлээлгэж өгсөн асуудал яригдаж байгаа. Тухайн 78120 төгрөгийг тушаахад Жамъянлхүндэв байцаагч ажиллаж байсан байна лээ. Одоо ч энэ хүн ажиллаж байгаа. Ингэж тушаахдаа /РД:АВ:77122422/ гэсэн дугаараар тушаасан. Энэ материалд төрсний гэрчилгээний хуулбар давхар өгсөн гэдэг асуудал яригддаг. Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн учраас энэ баримтын дагуу улсаас 6 жил 7 сарыг нөхөж авсан гэж тооцсон. 2019 онд Малчнаар ажилласан жилийг нөхөн тооцуулах тухай хууль 2020 онд хэрэгжих асуудал, нийгмийн даатгалын асуудал яригдаж эхэлсэн чинь Ж.Ггийн мөнгө өөрийн нэр дээр орж баталгаажаагүй байна гэдэг асуудал яригдсан. Ингэж мэдсэн цаг үеэс хойш сумынхаа нийгмийн даатгалын байцаагчтайгаа яаж зөвтгөх үү гэдэг асуудал ярьж хүсэлт өргөдөл өгсөн. Үүнийг нийгмийн даатгалын байцаагч аймаг руу уламжилж аймаг ерөнхий газарт уламжлахад хуулийн үйлчлэл нэгэнт зогссон учраас нөхөн залруулах боломжгүй гэх хариу өгсөн. Ийм учраас төрийн байгууллага албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас болж бид дунд нь хохирч үлдэх нь гэж хандсан. Улсын бүртгэлийн хэлтэс ч мөн регистрийн дугаар сольсон асуудал яригдсан. Мөн дээр нь нийгмийн даатгалын байгууллагад Ж.Ггэж нэр тавьж тушаасан мөнгө Б.Эгийн нэр дээр орж баталгаажиж хохирсон. Ийм учраас Ж.ын Эгийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг Ж.ын Ж.Ггийн нэр дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр зөвтгөн баталгаажилт хийлгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг анх улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж гаргасан. Нийгмийн даатгалын байгууллага нь Ж.ын Ж.Гд регистрийн бүртгэл хийхдээ /РД:АВХХХХХХХХ/ гэсэн дугаартай болгосон байсан. 2011 онд иргэний үнэмлэх солих үед регистрийн дугаар өөрчлөгдсөн асуудал яригдаж байгаа. Энэ талаар албан ёсоор тухайн хүнд хэлж мэдэгдсэн баримт байдаггүй. Тэр ч байтугай захиргааны хэргийн шүүхэд гаргасан тайлбартаа Ж.ын Эгийн регистрийн дугаар өөрчилсөн бүртгэлийг хийсэн байна. Жамсрангийн Ж.Ггийн регистрийн дугаараар бүртгэсэн тухайн иргэнд регистрийн дугаар өөрчилсөн бүртгэл байхгүй байна гэсэн тайлбарыг өгдөг. Улсын бүртгэлийн анхан шатны баримтаас шүүх үзлэг хийж авсан баримтаар анх /РД:АВХХХХХХХХ/ гэсэн дугаар олгосон. Энэ өөрчлөөд байгаа асуудлыг өнөөдрийг хүртэл иргэнд мэдэгдээгүй явсан. Тийм учраас улсын бүртгэлийн байгууллагын энэ өөрчлөлт хийж иргэний эрх ашигт нөлөөлөхүйц үйл баримт болоод байгаа үйл ажиллагаа хийгдээд байхад мэдэгдээгүй үйлдэл нь хууль бус байна гэж үзэж улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс Жаргалант суманд ажиллах явцад Ж.Грегистрийн дугаарыг өөрчлүүлж яах вэ дээ хэдий улсын бүртгэлийн хэлтэс буруутай ч нэгэнт регистрийн дугаар солиулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтээ өөрөө илэрхийлсэн байгаа. Ингээд үлдсэн Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.ын Ж.Г нь 2015 онд ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдахдаа мөнгө тушаасан байдаг. Ингэж мөнгө тушаахдаа /РД:АВХХХХХХХХ/ дугаараар буюу Ж.ын Эгийн нэр дээр тушааснаас болж ийм алдаа гарсан гэж манай байгууллагын зүгээс үзэж байгаа. Нэхэмжлэгч өмгөөлөгч нэхэмжлэгч өөрөө мөнгөө тушаагаагүй Жаргалант сумын улсын байцаагч Жамъянлхүндэв өгч тушаалгасан гэж хэллээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийг асуухад Жамъянлхүндэв нь Ж.Ггаас мөнгө авч тушаасан гэдгийг мэдүүлээгүй байсан. Иймд тухайн хуулийн хугацаа хэрэгжиж дууссан учраас Ж.ын Ж.Ггийн 7 жил 6 сарын шимтгэлийг Ж.ын Эгийн нэр дээр орж баталгаажсан.  Тухайн үед Б.Э гэх хүнийг шууд бүртгэж байсан учраас цахим үнэмлэхийн хуулбар байхад бүртгэж тухайн сумын байцаагч баримтыг нөхөн бүрдүүлж авах ёстой байсан байна лээ. Бүрдүүлбэрийн тухайд манай байгууллагын байцаагчийн алдаа байгаа нь үнэн түүнийг хүлээн зөвшөөрнө.  Шүүхийн шийдвэр яаж гарахаас шалтгаална. Хэрвээ шүүх манай байгууллагад даалгаж шийдвэрлэвэл мөнгөө хийвэл хаалтын эрх авч засвар хийвэл ямар ч асуудалгүй. Жамсрангийн Ж.Ггийн нэр дээр хийж хаалтаа авч программ уншуулбал ямар ч асуудал үүсэхгүй. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.ын Ж.Г нь анх 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ХААТР-1 маягтад /РД:АВХХХХХХХХ/ гэсэн регистрийн дугаарыг олгосон байгаа юм. Ингээд 2002 оны 02 дугаар сарын 19-нд цэнхэр иргэний үнэмлэх хэвлэгдэж гарсан. АР:2436321 дугаартай иргэний үнэмлэх дээр /РД:АВ77122423/ дугаартай болсон. Ж.Гнь нэг ёсондоо улаан паспорттой байж байгаад дараа нь цэнхэр иргэний үнэмлэхийг 2 удаа солиулж авсан байгаа. Цэнхэр иргэний үнэмлэхийг авахдаа регистрийн дугаараа хэлж зурагчин дээр очиж зургаа авхуулдаг. 2011 оны 05 дугаар сарын 20-нд АР:2505565 дугаартай цэнхэр иргэний үнэмлэх авч 2012 оны шинэчилсэн бүртгэлээр иргэний ухаалаг цахим үнэмлэх хэвлэгдсэн байгаа. Ж.Гнь 3 хүүхэдтэй бид архивын баримтаас АЯ-тай дугаартай байна уу АВ-тэй дугаар байна уу гэдгийг үзсэн. Ингэхэд 2003 онд төрсөн Ариунзул, 2007 онд төрсөн Ариунтуяа, 2009 онд төрсөн Сүхбат гэсэн 3 хүүхэдтэй. Тэгсэн 2003 онд төрсөн Ариунзулыг төрөхөд АВ-тэй регистрийн дугаартай сүүлийн 2 хүүхдийг төрөхөд АЯ-тай регистрийн дугаараар төрсний бүртгэл хийгдэж гэрчилгээ авсан. Тэгэхээр энэ иргэн регистрийн дугаар өөр байсан гэдгийг улсын бүртгэлийн байгууллага буюу тухайн үеийн иргэний бүртгэл мэдээллийн төв буюу хууль зүйн хэлтэст харьяалагддаг байсан, яагаад мэдэгдээгүй талаар мэдэхгүй байна. Гэхдээ энэ иргэн 2002 оноос хойш /РД:АЯХХХХХХХХ/ гэсэн дугаарыг ашиглаж байна гэж хэлмээр байна.” гэв.

9. Гуравдагч этгээд Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... иргэн Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлага болох миний Б.Э нэр дээр тэтгэврийн даатгалын шимтгэл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд өөрт нь хохирол учруулсан зохион байгууллага хариуцсан ажилтнаар хохирлоо барагдуулна уу. нэхэмжлэгч өөрийн хариуцлагагүйгээс болж аль хэдийн солигдсон өмнөх регистрийн дугаараа бичүүлж, зохих бичиг баримтгүйгээр банкны ажилтанд шимтгэл төлсөн. Нийгмийн даатгалын ажилтан регистр  ижил ч хоёр өөр хүний нэр, овог зэргийг шалгаж үзээгүй нөхөлт хийсэн зэрэг нь хариуцлагагүй алдаанаас болж миний бие хохирч үлдэх ёсгүй гэж бодож байна. нэхэмжлэгчийн бичсэн 10 жилийн нөхөлт миний дэвтэр дээр хийгдээгүй бөгөөд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон Нийгмийн даатгалын дэвтэр 2017 онд 1994-2000 он хүртэлх 7 жилийн нөхөлт хийгдэж миний гар дээр ирсэн. Архангай аймгийн Жаргалант сумын нийгмийн даатгалын ажилтан Б.Жамъянлхүндэв нь тухайн үед багийн Засаг даргаар ажиллаж байсан миний төрсөн ахад өгч дамжуулан Улаанбаатар хотод ирсэн. Миний бие тэтгэврийн даатгалын нөхөгдөж ирсэн 7 жилийн нөхөлтийг хүчингүй болгуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад зөрчил гарсан ямар ч мэдээлэл ирээгүй болно. Цаанаасаа алдаа гаргаагүй байсан бол шимтгэлээ тухайн цаг хугацаанд нь төлөөд, мөрдөгдөж байсан хуулийн дагуу дэвтрээ нөхүүлэх байсан. Тиймээс энэ бүхнийг харгалзан үзэж миний нэр дээр бичигдсэн нөхөлтийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.”

10. Гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний ах Ганбаатарт удаа дараа мэдэгдсэн гэж хэлж байна. Жамъянлхүндэв дүүгийн чинь дэвтэр ирсэн байна та аваад явуулахгүй юм уу гэж хэлэхээр нь манай ах аваад надад өгсөн. Тухайн үед мөнгө төлөх боломжгүй байсан. Хуулийн үйлчлэл дуусна гэж мэдээгүй. Мөнгийг хэн төлсөнг ч мэдээгүй байсан 2021 онд энэ талаар надад өөр хүний мөнгө орсон талаар Жамъянлхүндэв байцаагч хэлсэн. Түүнээс би энэ хүнийг танихгүй. Сүүлд Ж.Ггийн нөхөр над руу энэ асуудлаар ярихад нь өмнө яагаад хэлээгүй юм бэ өмнө хэлсэн бол ийм зүйл болохгүй байсан талаар хэлсэн.. Яагаад гэхээр Ж.Ггийн шимтгэлийг бүртгэж Б.Эгийн нэр рүү орсон байна гэдгийг хэлсэн бол би Ж.Гд зохих хэмжээний төлбөрийг хийгээд бид тохиролцож болох байсан. Миний регистрийн дугаа солигдож байсан мэдээгүй. Солигдсон талаар сая л мэдлээ. Нийгмийн даатгал Ж.Гбид хоёрыг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.Гнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ж.ын Ж.Гд  анх олгосон  регистр АВХХХХХХХХ дугаарыг АЯХХХХХХХХ болгож  өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Ар Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж маргасан болно. /х.х-н 63-64, 155/

2. Нэхэмжлэгч Ж.Ггаас  шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч бүрэн төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хуульд заасан журмыг зөрчөөгүй байна./х.х-н 60-62, 155/

 

3.  Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох,  Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

5. Хариуцагч нь хариу тайлбар, татгалзлын үндэслэлээ: “... иргэн Ж.Гнь мөнгө тушаахдаа өөрийн регистрийг буруу хийж АВ77122423 гэж тушаасан нь өөр иргэн болох Б.Эгийн нэр дээр мөнгө нь орж татагдсан байна. Б.Э нь мөн тус сумын иргэн бөгөөд “Ажилласан жил тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох хуулиар бүртгүүлж, программд баталгаажсан боловч мөнгө төлөөгүй байдалтай байсан. Ж.Ггийн буруу регистрийн дугаараар мөнгө тушаасан нь Б.Эгийн регистрийн дугаартай давхцаж баталгаажилтын хуудас хэвлэгдэж ирсэн байна. Энэ үйлдэл нь тухайн иргэний өөрийн буруутай үйлдэл тул манай байгууллага хариуцахгүй болно.” гэжээ.

 

6. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

7. Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Ж.ын Ж.Гд анх олгосон регистр АВХХХХХХХХ дугаарыг АЯХХХХХХХХ болгож  өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

 

8. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  /2009он/ 3 дугаар зүйлийн 3.1.4., 3.1.5.-д зааснаар “улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв, бодитой .. хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999он/ 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх.. хамгаалах үндсэн зарчмыг баримтална.” гэж,

 

9. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 он/ 5 дугаар зүйлийн 5.1., 5.2., 5.3.1.-д “иргэний улсын бүртгэл төрсний бүртгэл нь нотлох баримтад үндэслэн улсын бүртгэл хөтлөх журмын дагуу хөтөлнө”. гэж,

 

10. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 он/ 12 дугаар зүйлийн 12.2-д “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сумын улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараахь баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус зохицуулсан байна.

 

11. Нэхэмжлэгч Ж.Гнь Архангай аймгийн Жаргалант сумын Төрөлтийн журналын  9, 10-т “1977 оны 12 дугаар сарын 24-ны өдөр” төрсөн болохыг тэмдэглэсэн байна. /х.х-н 41-42/

 

12. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999он/ 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар улсын бүртгэлийн ХААТР маягт 1 /б/  БНМАУ-ын хүн амын регситрын карт 440 дугаарт иргэн Ж.ын Ж.Гд АВХХХХХХХХ регистрийн дугаарыг олгожээ. /х.х-н 33-36/

 

13. Түүнчлэн мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.3.,  дэх хэсэгт заасны дагуу 2001 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Иргэний үнэмлэх авах өргөдөлд Ж.Ггийн анх олгосон ХААТР-21 /Б/-д Ж.ын Ж.Ггийн АВХХХХХХХХ регистрийн дугаарыг АЯХХХХХХХХ дугаартай болж өөрчлөгджээ.  /х.х-н 38-40/

 

14. Улмаар биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 /Б/-д 2.регистрийн дугаар: АЯХХХХХХХХ, 3. Ургийн овог Боржогон, эцгийн нэр Ж., нэр Ж.Г гэж бичигдэж хурууны хээгээ өгч, иргэний үнэмлэхээ авсан байна. /х.х-н 31-32/

 

15. Гуравдагч этгээд Б.Эгийн тухайд; Архангай аймгийн Жаргалант сумын Төрөлтийн журналын  14-т “1977 оны 12 дугаар сарын 24-ны өдөр” төрсөн болохыг тэмдэглэсэн байна. /х.х-н 118-119/

 

16. Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999он/ 28 дугаар зүйлийн 28.1.-д зааснаар улсын бүртгэлийн ХААТР маягтанд иргэн Ж.ын Эд АВхххххххх регистрийн дугаарыг олгожээ. /х.х-н 120-121/

 

17. Паспорт авах өргөдлийн ХААТР-21 /А/-д Ж.ын Эгийн АВхххххххх регистрийн дугаарыг АВХХХХХХХХ дугаартай болж өөрчлөгджээ.  /х.х-н 122-123/

 

18.  Улмаар иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21 /А/ РД:АВХХХХХХХХ Ж.ын Э гэж, мөн  биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31 /А/-д 2.регистрийн дугаар: АВхххххххх, 3. Ургийн овог Ногоон суунаг, эцгийн нэр Ж., нэр Э гэж бичигдэж хурууны хээгээ өгч, иргэний үнэмлэхээ авсан байна. /х.х-н 124-127/

 

19. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Гнь “Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Ж.ын Ж.Гд  анх олгосон регистр АВхххххххх дугаарыг АЯхххххххх болгож өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд түүний нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбарласан болно.  /х.х-н 155/

 

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд уг татгалзсанаа бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байна.

 

21. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Ж.ын Ж.Гд  анх олгосон регистр АВХХХХХХХХ дугаарыг АЯХХХХХХХХ болгож өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

22. “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

 

23. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ.”, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Гнь холбогдох баримт бичгийг бүрдүүлж Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байна. / х.х-н 45-49/

 

24. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Гнь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэгт 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 1994-2000 он хүртэл хугацаанд ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар мэдүүлэг гаргасан байна. /х.х-ийн 47/

 

25. Түүнчлэн Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын байцаагчид 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “1994-2000 оныг дуустал ажил хөдөлмөр эрхлээгүй тул энэ хугацааг ажилласан жилд оруулан тооцуулахаар өргөдлийн тус тус гаргажээ. /х.х-ийн 46/

 

26. Нэхэмжлэгч Ж.Гнь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн банкны 180300005119 дугаар дансанд 78120 төгрөгийг гүйлгээний утгад Ж.Гнэрээр АВХХХХХХХХ гэх регистрийн дугаарыг бичиж тушаажээ.  /х.х-н 48/

 

27. Гэрч Б.Ж шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн “... Ж.Гнь 2015 онд материалаа бүрдүүлж өгсөн. Бүрдүүлж өгөхдөө иргэний үнэмлэхийн хуулбар, мөнгө тушаасан баримт, бусад баримт бүрдсэн байсан тул Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст материалыг хүргүүлсэн. Ж.ын Э материалаа  надад бүрдүүлж өгөөгүй. .. Ер нь материалуудыг хянаж үзээд явуулдаг байсан. Ж.Ггийн хувьд банканд мөнгөө тушаахдаа төрсний гэрчилгээний регистрийн дугаараар тушаасан байсан. Тэр регистр нь Б.Эгийн регистрийн дугаартай адилхан байсан..” гэх, / хх-н 151-154/

 

28. Гэрч Ч. М-гийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэн “би нийтдээ 32 жил ажиллаж байна. .. Сумын даатгалын байцаагч нь өөрсдөө орлогыг оруулдаг байсан. Өөрөөр хэлбэл сумын нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын дансанд оруулж орлогын төлөвлөгөөг дүгнүүлдэг байсан. .. 1994 оноос 78000 төгрөг төлдөг байсан. Мөнгө төлөгдөөгүй бол баталгаажилт нь ирэхгүй. Программд ордоггүй байсан.. 47 дугаар хуудсанд би тухайн жилийг нягтлан үзээд доод талд нь 7 жил 78.120 гэсэн мөнгөн дүнг бичсэн байна. 52 дугаар хуудсанд би ямар нэгэн тэмдэглэл хийгээгүй байна. Тухайн жилийн чеклэж ирснийг хянаад жилийг нь тооцоолж программд оруулдаг.” гэх, /х.х-н 163-164/

 

29. Иймд иргэн Ж.Гнь Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай хуулийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар холбогдох баримтуудаа өгсөн, Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангийн дансанд 78120 төгрөгийг тушаасан нь нотлогдон тогтоогдож байна.

 

30. Гуравдагч этгээд Б.Э тухайд,  2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулахаар” АВХХХХХХХХ регистрийн дугаараар бүртгүүлсэн байна.  /х.х- 51-52/

 

31. Гуравдагч этгээд Б.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “..Нийгмийн даатгалын ажилтан регистр ажил ч хоёр өөр хүний нэр овог зэргийг шалгаж үзээгүй нөхөлт хийсэн зэрэг хариуцлагагүй алдаанаас бол миний бие хохирч үлдэх ёсгүй гэж бодож байна... Цаанаас алдаа гаргаагүй байсан бол шимтгэлээ тухайн цаг хугацаанд нь төлөөд, мөрдөгдөж байсан хуулийн дагуу дэвтрээ нөхүүлэх байсан.. миний нэр дээр бичигдсэн нөхөлтийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 

32. Гуравдагч этгээд Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Би ажил жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах мөнгөө тушаагүй... Ж дүүгийн чинь дэвтэр ирсэн байна та аваад явуулахгүй юм уу гэж хэлэхээр нь манай ах аваад надад өгсөн. 2021 онд энэ талаар надад өөр хүний мөнгө орсон талаар Ж хэлсэн. Түүнээс би энэ хүнийг танихгүй. Нийгмийн даатгал Ж.Гбид хоёрыг хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна.” гэжээ.

 

33. Гэрч Б.Гн шүүхэд өгсөн мэдүүлэгт “.Би Б.Эгийн төрсөн ах. Б.Эгийн өмнөөс өргөдөл бичиж өгөөгүй. Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Жамъяанлхүндэвт нийгмийн даатгалын дэвтрийг дамжуулж өгсөн. Эгийнх хот руу шилжсэн. Эг мөнгө тушаасан эсэх талаар би сайн мэдэхгүй... Би энэ тодорхойлолтыг гаргаж өгөөгүй” гэжээ. /х.х-н 161-162/

 

34. Гуравдагч этгээд Б.Э нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцуулах хугацаа буюу 7 жилийн шимтгэлийн 78120 төгрөгийг нь тушаагаагүй талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон болно.  /хх-ийн 51-52, 77/

 

35. Дээрх үйл баримтуудаар Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг  нөхөн тооцох хуулийн дагуу Ж.ын Ж.Г нэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байна.

 

36. Учир нь, Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь нийгмийн даатгалын төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоож, нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, .. нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж, мөн хуулийн 21 дугаар зүйлийн 2/ “нийгмийн даатгалын байгууллага” гэж .. төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, .. тэтгэвэр, ... олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;  4/” нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон .. хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг; 5/ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа” гэж .. даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг даатгалын санд шилжүүлсэн өдрийг ; гэж,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 2.4/-т зааснаар “тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон... шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах; гэж тус  тус зааснаар иргэн нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлөх, улмаар шимтгэл төлснөөр ажилласан жил, тэтгэврийн даатгалын эрх нээгдэх, эрх зүйн орчныг бий болгоход хуульчилжээ. 

 

37. 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хэрэгжиж, өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зохицуулжээ.

 

38. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний ажилласан хугацааг нөхөн тооцох, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх ажлыг нийгмийн даатгалын төв байгууллага зохион байгуулж гүйцэтгэнэ.” гэж,

 

39. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т “Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1.-д заасан баримт бичгийн хамт аймаг,.. нийгмийн даатгалын газарт өгнө.” гэж,

 

40. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам”  3 дугаар зүйлийн 3.2.-тНийгмийн даатгалын байгууллагын ажилтан нь иргэний баримт бичгийг хүлээн авч өргөдлийн маягтыг тухайн иргэн, даатгуулагчаар бичүүлж, баталгаажуулан гарын үсэг зуруулах бөгөөд өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгаад, хүсэлтийг хүлээн авсан өдрийг өргөдөлд тодорхой бичнэ. 3 дугаар зүйлийн 3.5.-т “Нийгмийн даатгалын төв байгууллага нь хүсэлт гаргасан иргэдийн бүртгэлийг баталгаажуулна.” 4 дүгээр зүйлийн 4.1.-т “Аймаг, дүүргийн /сумын/ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан иргэний бүртгэлийг батлагдсан маягтын дагуу хариуцан гүйцэтгэнэ.” 4.4.-т Нийгмийн даатгалын төв байгууллага нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн иргэдийн бүртгэлийг нийгмийн даатгалын салбарын нэгдсэн мэдээлэл, Иргэний бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй  тулган шалгаад сар бүрийн 25-ны дотор баталгаажуулан аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлнэ.” гэж зааснаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Ж.Ггаас ирүүлсэн холбогдох баримт бичгийг хянаж шалгаагүй, дээрх журамд зааснаар бичиг баримт бүрэн эсэх, нэгдсэн мэдээлэлтэй тулган шалгаагүйгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэв.

 

41.Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Ж.Ггийн 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэмэлт тайлбартаа: “... нийгмийн даатгал байцаагч Б.Ж нь надаас тухайн нөхөн тооцуулах 78.120 төгрөг, 500 төгрөгийг сумын банканд тушаахдаа регистрийн дугаарыг зөрүүлж, АВХХХХХХХХ гэсэн төрсний гэрчилгээний регистрийн дугаараар тушаасан байсан. Энэ буруутай үйлдлийг тухайн улсын байцаагч гаргасан. Иймд намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

42. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “.. манай байцаагчийн буруутай үйлдэл байгаа.. Хэрвээ ..ерөнхий газарт хүсэлтээ өгөөд Ж.Эгаас 78120 төгрөгийг гаргуулж Ж.Ггийн нэрээр нөхөн төлүүлээд засварлах боломжтой.. “ гэж,   “.. хаалтын эрх авч засвар хийвэл ямар ч асуудалгүй...  манай ийм ажиллагаа хийх юм байна гэж энэ байдлыг засаж өгнө үү .. Жамсрангийн Ж.Ггийн нэр дээр хийж хаалтаа авч программ уншуулбал ямар ч асуудал үүсэхгүй...”  гэжээ. / хуралдааны тэмдэглэлд х.х-н 137,176/

 

43. Түүнчлэн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2., Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журмын 3.1., 3.1.1., 3.1.5., 3.2.-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийн шалгаж үзээгүй байна.

 

44. Учир нь, нэхэмжлэгч Ж.Ггийн бүрдүүлсэн баримтад Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, өөрийн гараар бичсэн өргөдөл, төлбөр цагдаагийн ерөнхий газарт тушаасан 500 төгрөгийн баримт,  нийгмийн даатгалын хэлтэст төлсөн 78120 төгрөгийг баримт хавсаргасан байна. Харин Б.Эгийн Иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах өргөдөл гаргагчийн мэдүүлэг, он, сар, өдөр, дугааргүй, гарын үсэггүй тодорхойлолт болон иргэний үнэмлэх хуулбар тус тус авагдсан байна. /х.х-н 46-53/

 

45. Эндээс дүгнэхэд, тухайн иргэний бүрдүүлэх баримт тус бүрийг хянаж шалгаагүй, дутуу баримтуудыг бүрдүүлсэн эсэхэд нягтлаагүй, өргөдлийн маягтыг үнэн зөв бөглөсөн эсэхийг шалгах, гар өргөдлийг бичүүлж аваагүй, төлсөн шимтгэлийн баримтыг нягталж үзээгүй, тухайн тодорхойлолтод он, сар, өдөр бичигдээгүй, гарын үсэг зурагдсан эсэхийг шалгаж, тогтоох үүргээ биелүүлж ажиллаагүй тухайн нийгмийн даатгалын ажилтаны буруутай үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.  

 

46. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 12/ төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх үүрэгтэй; 14/ Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,...эрхтэй.;  Арван есдүгээр зүйлийн 1. Төрөөс хүний эрх, .. хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 3. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ.. бусад хүний эрх, эрх чөлөөгөө хохироож.. болохгүй гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хүн эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээх нь төрийн байгууллагуудын хариуцлага мөн тул шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хангах нь зүйтэй. 

 

47. Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 106 дугаар зүйлийн 106.1., 106.2.,106.3.,106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14., 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ггийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ж.ын Ж.Гд анх олгосон регистр АВХХХХХХХХ дугаарыг АЯХХХХХХХХ болгож өөрчлөх болсон талаар Ж.Гд мэдэгдээгүй үйлдлийн хууль бус болохыг тогтоолгох” хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 21 дугаар зүйлийн 4/, 26 дугаар зүйлийн 2.4/, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай /2012он/ 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.1. 7 дугаар зүйлийн 7.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ж.ын Ж.Г нэрээр Архангай аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын дансанд тушаасан 78120 төгрөгийг Ж.ын Э нэр дээр баталгаажсан үйлдэл хууль бус болохыг тогтоож, Ж.ын Э нэр дээр Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж баталгаажсан үйлдлийг  Ж.ын Ж.Г нэр дээр нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр зөвтгөн баталгаажилт хийхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.ОДОНТУЯА