| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0153/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын *******-ны өдөр аймгийн суманд төрсөн,*******,*******,*******,,, эхийн хамт аймгийн сумын 2 дугаар баг “” гэх газарт оршин суух,, Эхэн суурин овогт Ганхуягийн , Регистрийн дугаар: ЗЙ9402*******11
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч .ЖавхлаГнтөгс нь 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “” гэх газар байхдаа хохирогч “мал хөөж элдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, газар унагааж дээр нь өвдөглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт баруун шуунд шарх, баруун шуу, тохойд зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******өд зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “Би аймгийн сумын 2 дугаар багт байх төрсөн дүү д малыг нь маллаж өгдөг бөгөөд “” гэх газар нутаглаж байгаа. 2024.06.08-ны өглөө 08-аас 09 цагийн үед малаа услах гээд худаг дээр ирчихээд буцаад гэртээ иртэл манай дүү Гэрэлчулуун надад “Говьсүмбэр аймагт байгаа Маам хөгшний бие өвдөөд байна, Говьсүмбэр явлаа, гэр ачиж явна” гэхээр нь би ачилцаж өгчихөөд эргээд худаг дээр иртэл манай мал манай сумын залуу ийн хоньтой нийлсэн байсан. Тэнд бид 2 хонио салгаад бие хонио хорьж байгаад хонио усалж дуусахыг нь хүлээж байгаад дуусахаар нь хонио гэр рүүгээ чиглүүлээд дарчихаарай гэтэл “би хонио хаашаа гаргахаа өөрөө мэднэ” гэж хэлчихээд гэр рүүгээ яваад өгсөн. Тухайн үед манайд Буяа гэх туслах өвгөн надтай хамт байсан ба Буяаг хонио харж бай гэж хэлчихээд ийн хонийг зүүн тийш гэр рүү нь чиглүүлж худгаас холдуулсан. Тэгээд эргээд өөрийнхөө хонийг усалж дуусчихаад зүүн хойшоо хонио туугаад явж байтал замд ийн хонь ахиад байж байхаар нь би хонийг нь урагш нь эргүүлтэл давхиж ирээд хонь элдээд “энэ хонхорт миний эцэг байсан, миний гаргасан ус, миний бэлчээр” гээд дайраад хүрж ирээд заамдаж аваад баруун гараараа баруун нүд рүү 2-3 удаа цохисон, хамар руу ахиад 2 удаа цохисон, боож газар унагаад баруун гар дээр өвдөглөөд дээр суучихаад, дахиад 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь би эргэх гэтэл босоод яваад өгсөн. Миний нүүр амнаас цус гарсан байхаар нь худаг дээрээс ус авч нүүрээ угаасан. Тэгээд би гэртээ очтол Буяа гэх хүн гэрт байсан ба “намайг яачихсан юм” гэхээр нь “хонь эргүүлснээс бол зодуулчихлаа” гэсэн. ... бид хоёроос өөр хүн байгаагүй... Миний баруун нүд хөхөрсөн, уруул язарсан толгой дүүрч өвдөөд байгаа толгойн зүүн тал хавдсан, баруун гарын тохойн хэсэгт шалбалсан ба янгинаж өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06, 9-10-р хуудас/
Гэрч “... 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би ус авах гээд усан дээр ирсэн чинь хонь гэдэг хүний хоньтой нийлчихсэн тэр 2 ялгаад байж байсан. Тэр 2 хонио ялгаж дуусаад гэдэг хүн хонио туугаад явсан. Тэгээд хонио усалж гаргачихаад бид хоёр юм ярьж зогсож байгаад хонь руугаа мордоод явсан. Тэгээд би ус аваад нэг харсан чинь хоёр дээр доороо ороод байхаар би барилдаж байна гэж бодсон юм. Тэгээд би яасныг нь сайн мэдэхгүй байна. Тэр хоёр уснаас зайтай байсан болохоор би тэр хоёрыг барилдаж байна гэж бодсон. Тэгээд би гэртээ хариад байж байсан чинь төд удахгүй хүрээд ирсэн ба баруун талын хацар нь урагдаж шалбарсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16, 21-22-р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч 20******* оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 194 дугаартай “ биед тархи доргилт, баруун шуунд шарх, баруун шуу, тохойд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 7-10 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Тархи доргилт, баруун шууны шарх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 25-26-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч “мал хөөж элдлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн толгойн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохих, газар унагааж баруун гаран дээр өвдөглөх зэргээр зодсон ба дээрх үйлдлийн улмаас хүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдан цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба дээрх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч *******ийн хохирогч биед шууд санаатай халдан зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирлын талаар:
Хохирогч А. нь баримтаар 931.400 /есөн зуун гучин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг, сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсан тул үүнийг мөнгөн дүнгээр нэхэмжилсэн.
Шүүгдэгч ******* нь хохирогч А.д баримтаар гаргаж өгсөн хохирол болон сэтгэцэд учирсан хор уршигт нийт 1.931.400 /нэг сая есэн зуун гучин нэгэн мянга дөрвөн зуу/ төгрөг төлсөн тул гомдол, саналгүй талаар хохирогч шүүхэд хүсэлт ирүүлсэн, түүнчлэн түүний энэ хүсэлтийг өмгөөлөгч нь батлан тайлбар гаргаж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал харин тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс үзлээ.
Учир нь шүүгдэгч хувийн байдлын хувьд этгээд гэж мэдүүлж байх ба түүний хөдөлмөрлөх болон зорчин явах эрхийг хөндөлгүйгээр хохирол нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгөөр тооцон 195.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж 255.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 13 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгөөр тооцон 195.000 /нэг зуун ерөн таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч *******өд урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД