Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн   

Улсын яллагч *******   

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг ******* оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1*******,*******,*******,,,,,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1.92%) үедээ эзэмшлийн 60-80 ДУЭ улсын дугаартай "Toyota Prius-41" /Тоёота Приус-41/ маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Гэрч “Би 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-ний өдөрт шилжих шөнө цагдаа зохицуулагч, ахлах ахлагч хамт аймгийн сумын 9-р багийн нутаг дэвсгэрт Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД" нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүл шалгалтын үүргийг аймгийн сумын 9-р баг "Мандал хороолол" баруун талын 3-н замын уулзвар дээр явганаар хяналт шалгалт хийж байгаад хөх өнгийн Toyota prius 41 маркийн 60-80 ДУЭ улсын дугаартай машиныг зогсоож шалгаад “Амрыг эрье та бичиг баримтаа шалгуулна уу” гэхэд “би жолооны үнэмлэх байхгүй юм аа та наад багажаараа шалгаж болох уу” гэхээр нь регистрийн дугаарыг нь асууж шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сард 1 жилийн хугацаагаар хасуулсан байхаар нь архи уусан эсэхийг тандагч багаж үлээлгэн шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр жолоочоос “та юу уусан юм бэ гэхэд” “Энхжин" нэртэй караокед манай найзууд шинэ жилээ тэмдэглээд бүгд архи уусан байна чи ирээд авчих гэхээр найзуудыгаа авах гээд очсон манай найзууд архи өгөхөөр жоохон уусан юм аа” гэж хэлсэн. Мөн регистрийн дугаарыг нь асуухад зю95081812 гэж хэлээд шүүж үзэхэд Эрдэнэчулуун Ууганцэрэн гэсэн нэр дээрх мэдээллийн утга дээр жолоодох эрхээ хасуулсан гэх мэдээлэл гарч байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Надад прокурорын тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон асуудлын талаар өмнө дэлгэрэнгүй ярьсан тул дахин өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би өмнөх торгуулиа төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-р хуудас/

Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “2024 оны 12 дугаар сарын 21-ний 00 цагийн үед өөрийн найзууд болох , нартай уулзсан юм. Тухайн үед , нар сумын 7 дугаар багт байрлах "Энхжин пабад байсан ба тэр хоёр архи ууж байсан ба нэлээн согтуу байх шиг байсан. Би очихдоо эрүүл байсан юм. Тэгээд тэнд би 30-40 граммын рункээр 4 удаа архи уусан. Мөн "Crash" нэртэй, 0,5 литрийн савлагаатай пиво ууж , бид хэд юм ярьж суусан. Тэгэж байтал "Энхжин" паб хаахаар болж бид хэд тооцоогоо хийгээд гарсан ба , нар надаас түрүүлээд гарсан би араас нь бие засчихаад гартал машины жолоон дээр суусан, түүний хажууд суусан байсан. Тухайн үед их согтсон байсан тул би жолоо барья гээд г машины арын суудалд суулгаад "Энхжин" пабаас хөдлөөд , нарыг гэр гэрт нь хүргэж өгөхөөр сумын 7 дугаар багт байрлах аймгийн төв спорт заалны арын засмал замаар зүүнээс баруун чиглэлтэй явж байтал цагдаа таарч зогс гэх дохио өгсөн. Тэгэхээр нь би зогстол цагдаа ирж уулзаад "архи уусан уу" гэж асуухаар нь би "тийм, бага зэрэг уусан" гэж хариулахад бид нарыг цагдаагийн газарт авч ирээд намайг драгерь үлээлгэсэн. Тэгэхэд би 1.92 хувийн согтолттой гэж гарсан. Тухайн үед би эзэмшлийн 60-80 ДУЭ улсын дугаартай, хөх өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан юм. Тухайн үед , нар архи ууж их согтсон байсан ба би өөрөө бараг согтоогүй байсан юм. Тэгээд г "согтуу жолоо барьж яваад аваар осол хийх вий" гэж бодоод би жолоо барьсан юм. ... Би 2014 онд анх жолооны сургалтад сууж "В, С" ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрх авч байсан ба 2024 оны 06 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18/

- 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "... регистрийн дугаартай цагдаагийн газарт 2024 оны 12 дугаар сарын 21-ний шөнийн 02 цаг 42 минутад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор драгер багажаар шалгахад 1.92% тоон үзүүлэлт илэрсэн" талаархи тэмдэглэл, /хх-ийн 2-3-р хуудас/

- Цагдаагийн Ерөнхий газрын “*******гийн жолооны үнэмлэхийн төлөв хэсэгт “В, С ангилалтай, дугаартай, эрх хасагдсан, Зөрчлийн тухай хууль 14.7.5.1, 2024-06-05-наас *******-06-05-ны өдрийг хүртэл 1 жил хасав” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 39-р хуудас/

- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар холбогдогчгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгж буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр, /хх-ийн 29-34-р хуудас/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн боловч уг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байх хугацаанд дахин согтуугаар /1.92 хувь/ Тоёота приус-41/Toyota prius/ маркийн 60-80 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,

мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,

“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

                        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД