Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2021/00267

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Б б овогт Дын Б /РД:***/, Б овогт Нын Э /РД:**/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б овогт Эын Э /РД:**/-г эх Д.Бийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2 дах хэсэгт зааснаар охин Э.Эг сар бүр 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Н.Эаар тэжээн тэтгүүлсүгэй.  

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Гэр бүлийн дундын хөрөнгө болох Д аймаг Д сум 2 дугаар баг Майхан дэл хаягт байрлах өвөлжөөний зориулалттай 4413005305 нэгж талбарын дугаартай, Э-0703000186 улсын бүртгэлийн дугаартай, 5000 м2 газар,

Д аймгийн Д сумын 4 дүгээр баг Их жаргалан 6-13 тоот хаягт байрлах 19350089275496 нэгж талбарын дугаартай Г-0703000134 улсын бүртгэлийн дугаартай 954м2 гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 60 ширхэг төмөр замын дэр модыг нэхэмжлэгч Д.Б, Э.С, Э.Э нарт үлдээх,

Д аймгийн Д сум 2 дугаар баг Өнгөт баг Хоолтын улаан худаг хаягт байрлах 000421980 гэрчилгээний дугаартай, хаваржааны зориулалттай газар, 5 ханатай гэр, 40 ширхэг төмөр замын дэр модыг Н.Эад үлдээх,

 4 ханатай гэрийн үнэ 800,000 төгрөгийг Н.Эаас гаргуулж Д.Бтэд, Д аймаг Д сум 2 дугаар баг Майхан дэл хаягт байрлах өвөлжөөний зориулалттай 4413005305 нэгж талбарын дугаартай, Э-0703000186 улсын бүртгэлийн дугаартай, 5000 м2 газрын үнэ 4,000,000 төгрөгийг Д.Бтээс гаргуулж Н.Эад тус тус олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Угтахжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнх-Алдараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Угтахжаргалд, 74,681 төгрөг гаргуулж төсвийн орлогод тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

                                              

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АРИУНЗУЛ