Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                     

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******                                      

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,, урьд ял шийтгэлгүй, овогт ,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө аймгийн сумын 8 дугаар баг 8-818 тоот хашаанаас өлгөөтэй байсан эзэмшлийн 2 ширхэг морины хазаар, эзэмшлийн 4 ширхэг морины хазаар буюу нийт 6 ширхэг морины хазаарыг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар хохирогч 80,000, хохирогч 720,000, бусдад нийт бага хэмжээнээс дээш буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч нь бусдын эзэмшлийн хазаарыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

1. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн Би аймгийн төв дээр гэх залуугийн хамт хашаандаа морь тэжээж, морины ажил хийдэг юм. Тэр залуу бид хоёр 6 морь уяж байгаа. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой уяа морьдынхоо ажлыг хийчихээд 20 цагийн үед морио тавьчихаад хазааруудыг нь эвхээд бүгдийг нь бөөн хашааны шонгоос өлгөж тавьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 06 сарын 11-ний өдрийн өглөө уяа морьдоо авчраад барих гэсэн чинь хашаанаас өлгөөтэй байсан морины хазаарууд алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай хашаанаас өлгөөтэй байсан 6 ширхэг морины хазаар алга болсон. Тухайн хазааруудын 2 нь миний өөрийнх, нөгөө 4 нь гэх залуугийнх байсан юм. Миний 2 хазаар хоёулаа сураар хийсэн ба нэг нь спорт амгайтай битүү улаан өнгийн хамбан материалаар бүрж хийсэн хазаар байсан. Нөгөөх нь энгийн суран төмөр амгайтай хазаар байсан. Нөгөө хазаарууд нь сураар хийсэн гоёлын хазаарууд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31-р хуудас/

2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... гэх нутгийнхаа хүнтэй хамт нийлж морь уяж морины ажил хийдэг юм. Би Дэрэн сумын зүүн урд талаас Бумбат гэх газар морьдоо уяж байгаад 06 сарын 08-ны өдөр аймгийн төв дээр ахын хашаанд ирж, тэдний уяанд ирж морьдоо уясан. Тэр гэх хүн бид хоёр 6 морь уяж байгаа. Тэр 6 морины 4 нь миний өөрийнх, бусад 2 нь гуайнх. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн орой уяа морьдынхоо ажлыг хийчихээд 20 цагийн үед морио тавьчихаад гуай морины хазааруудыг нь эвхээд бүгдийг нь бөөн хашааны баруун талын явган хүн ордог хаалганы хойд талд хэц татсан байсан төмөр шонгоос өлгөж тавьж байхыг харсан. Би морьдоо тавьчихаад төв рүү орж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хойд талд гэртээ очиж хонохоор явсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 06 сарын 11-ний өдрийн өглөө 07 цаг өнгөрөөгөөд гуайнд уяа морьдоо авчраад барих гэсэн чинь хашаанаас өлгөөтэй байсан морины хазаарууд алга болсон байна гээд гуай цагдаад дуудлага өгсөн... Миний 4 хазаар сураар хийсэн гоёлын хазаарууд байсан. 1-ийг 250.000 төгрөгөөр нийт 4 хазаараа 1.000.000 төгрөгөөр авч байсан... " гэсэн мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/

3. Гэрч “... 2024 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг унтаж байтал гудамжны нохойнууд хуцаад байхаар нь гарч харах үед өглөөний 04 цаг болсон гэгээ орсон байсан. Гэрийн гадаа байсан ийн мотоцикл байхгүй байхаар нь нөхөртөө хэлээд гэрээс хойш гарч хартал манай гэрийн араар явдаг зам дээр гэрэл гарахаар нь нөхөр тай цуг гэрэл гарсан газар очтол , 2 мотоциклоо талаар нь харуулчихсан байж байсан. Манай нөхөр түрүүлж очсон, би араас нь очсон чинь мотоциклын урд талд сууж байсан ба хажууд нь нэлээн хэдэн морины хазаар хэвтэж байсан. Тэр хазаарууд дунд цагаан жолоотой хазаар харагдсан. Бусад нь сайн харагдаагүй. Тэр хазаарууд ахын уядаг морины хазаар юм шиг надад санагдсан. Би юун хазаар болох талаар нь асууж шалгаагаагүй, ахынхаас авсан байна гэж бодсон. Тэгээд ийн мотоциклыг манай нөхөр түрээд араас дагаад манай гэрийн гадаа ирж унтсан. гэрээс хойш байсан газраа суугаад үлдсэн... ийн хажууд нилээд хэдэн хазаарууд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47-р хуудас/

4. Гэрч П.ын “... , нар 2024 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 12 цаг өнгөрч байх үед манайд орж ирээд архи асуухаар нь гэртээ байсан 2 шилтэй архийг гаргаж өгсөн. 2 шилтэй архиныхаа жижгийг нь буюу 0.5 литрийн Хараа нэртэй архийг тэр хоёр хувааж уучихаад нөгөө 0.75 литрийн Хараа нэртэй архиа аваад Батбаатарынд очно гээд манайхаас гараад явсан. Унаж явсан мотоциклоо манай гадаа орхиод явсан. Тэр Батбаатар гэх айлынх ахын хашаанд байдаг юм. Тэгээд явсных нь дараа унтаад өгсөн. Шөнө унтаж байтал гадаа нохой хуцаад байна гээд манай эхнэр Энхмаа гарснаа орж ирээд гэрийн гадаа байсан ийн мотоцикл байхгүй байна гэж хэлэхээр нь гарч хартал гэрийн хойгуур явдаг шороон зам дээр гэрэл гарахаар нь би түрүүлээд Энхмаа араас ирсэн. Очиход , 2 мотоциклоо буруу талаар нь газар хэвтүүлчихсэн хажууд нь нилээн согтуу сууцгааж байсан. Би тэр хоёрын хажуугаар ороод мотоциклыг нь өргөж босгоод тэй хамт түрээд гэр рүү явсан. зам дээр суугаад үлдсэн. гэрийн гадаа ирж унтсан. ийг тэндээс хаашаа явсныг мэдээгүй. Гэрт орж ирээд манай эхнэр Энхмаа ийг хазаар барьчихсан явж байна гэж хэлэхээр нь ахын морьдын хазаар юм биш биз дээ гэж хоорондоо яриад өнгөрсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р хуудас/

5. Гэрч “... 2024 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө намайг гэртээ ганцаараа унтаж байтал 12 цаг нэлээн өнгөрч байх үед , 2 манайд халамцуу байдалтай Хараа нэртэй 0,75 литрийн архи 1 шилийг гаргаж ирээд бид гурав хувааж ууцгаасан. Тэгээд юм ярьж сууж байгаад би тэр хоёрыг зүүн талын орон дээр унтаад яв гэж хэлчхээд би өөрөө унтаад өгсөн... гуай уяа морьдынхоо хазаарыг манай гэрийн баруун талд байх явган хүний жижиг хаалганы хойд талын төмөр шонгоос өлгөж орхидог. Би хашааны баруун талын уяанаас морьдоо оосорлож уясан байхыг нь харж байсан. Бас орой болохоор мориныхоо ажлыг хийж дуусаад хазааруудаа хашааны шонгоос өлгөчихдөг юм. Тэр хазаарууд суран голдуу хазаарууд байсан. Зах дээрээс авсан гээд гоёлын хазаарууд болох тухай ярьж байхыг сонссон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-56-р хуудас/

6. Гэрч “... 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн өглөө үүрээр 04 цагийн үед намайг гэртээ унтаж байтал гаднаас хүн орж ирээд гэрлээ асаа гэхээр нь өндийж босоод гэрэл асаагаад хартал гартаа дүүрэн хазаар барьчихсан орж ирсэн. Гэрт орж ирээд гэрийн зүүн орны хажуу газар суучихаад намайг энэ хазааруудыг авчих, надад 1 шил архины мөнгө өгчих гээд гуйгаад суугаад байсан. Тэгээд ганцаараа л яриад суугаад байсан, сүүлдээ энэ хазааруудыг 10,000 төгрөгөөр авчих гэхээр нь би хөөсөөр байгаад гаргасан. Барьж орж ирсэн хазааруудаа авч гараад зүүн тийшээ гудмаар явж байгаа бололтой гудамжны нохой хуцах чимээ гараад байсан. Өөрийнх нь яриагаар лав 4-5 ширхэг хазаар авч явж байгаа харагдсан. Тэр дунд нэг том бөөрөнхий тэнгэлэгтэй хазаар харагдсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р хуудас/

7. Гэрч Н.ийн “... Би 2024 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө өөрийн төрсөн дүү болох *******ийн хамт шөнө 00 цагийн үед байх аа цаг хугацаагаа сайн санахгүй байна ямар ч байсан дэлгүүр хаачихсан байсан. Би өөрийн эзэмшлийн Даюун маркийн мотоциклтой *******ийг сундлаад аймгийн баруун хойд талд байх архи согтууруулах ундаа зардаг айл болох ынд очоод унаж явсан мотоциклоо хоёр шил Хараа архинд тавьж орхиод тэднийд нэг шил архиа хувааж уучихаад тэднийхээс дүү *******ийн хамт явган гараад дүүгийн таньдаг гэх Батбаатар гэх айлд шөнө очсон. Тэгээд өвөрт байсан 750 грамм Хараа архиа гаргаж ирээд Батбаатар, бид гурав уусан. Тэгээд тэднийхээс гараад буцаад мотоцикл үлдээсэн айл болох ахынд очоод би тэдний гадаа тасраад унтсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд манай дүү болох ******* байгаагүй. Харин манай эхнэр намайг ирж авсан. Би өглөө нь дүүгээ яасан талаар ахаас асуухад шөнө унтаж байхад гаднаас орж ирээд морины хазаарууд барьчихсан зарна шүү авах хүн байна уу гээд явж байсан гэсэн. *******ийг хазаар авсан талаар ахаас мэдээд мөн *******ээс өөрөөс асуухад би хэдэн суран хазаарыг нь авчихсан юм аа, тэгээд хаана яаснаа мэдэхгүй байна гэж байсан. Би ийг хэзээ яаж тэр хазаарыг авсныг нь огт мэдэхгүй байгаа. Намайг унтаж байхад буцаж яваад авсан байж магадгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 69-р хуудас/

8. “Арвижих эстимейт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ДГ1/25 дугаартай “... Суран тархитай хазаар 2 ширхэг 80,000 төгрөг, суран тархитай, спорт амгайтай хазаар 3 ширхэг 540,000 төгрөг, улаан эрээн мяндсан энгийн төмөр амгайтай хазаар 1 ширхэг 180,000 төгрөг, нийт 800,000 төгрөг..." гэсэн хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 76-77-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Хэргийн үйл баримт гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр 6 тооны хазаар хулгайлж 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр эд зүйлийг нууцаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж байгаа боловч хүсэж бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хүсэж шилжүүлсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг хангасан үйлдэл болно.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч 80,000 /наян мянга/, хохирогч 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирлоо төлсөн /хх-ийн 111 дүгээр хуудаст авагдсан баримт/ байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

   Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “учруулсан хохирлыг төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал харин тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч*******,, хөдөлмөрийн чадвар бүхий этгээд байх ба үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Шүүгдэгч овогтой ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 240 /Хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТӨРБОЛД