Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/31

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн   

Улсын яллагч Е.Хулан

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******     

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,, дүүгийн хамт аймгийн   сумын 2 дугаар баг Хөх толгой гэх газарт оршин суух,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байрлах "М-Ойл" шатахуун түгээх станцын хажууд улсын дугааргүй улаан шар өнгийн "" маркийн мотоциклийг 1,94 промиль (%) согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                    Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө гэртээ буюу аймгийн сумын 6 дугаар баг тоотод байх үед над руу залгаад "Айраг хороололд хүрээд ир” гээд хаяг зааж өгсөн. Тэгэхээр нь найз хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэлтэй ий заасан айлд очсон. Тэр айлд очих үед 10 цаг болж байсан байх. Тухайн үед , гэх ахын хамт "" нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво ууж байсан. Тэрийг нь , ах, бид 4 хуваагаад уусан. Мөн бид нар дахин 3 ширхэг "" нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво уусан. Бид нарыг пиво ууж дуусан үед 16 цаг болж байсан. Би ахынд хэвтэж унтчихсан байсан ба сэрэхэд 20 цаг өнгөрч байсан ба , хоёр явсан байсан. Тэгэхээр нь би ахынхаас гарч хөдөө гэр рүүгээ явахаар өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн маркийн тээврийн хэрэгслийг унаад аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Мандалговь-Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замаар явж байтал цагдаа зогсоосон. Тухайн үед цагдаа ирээд "амрыг эрье, бичиг баримтаа шалгуулчих" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "надад бичиг баримт байхгүй" гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа "таныг цагдаагийн газарт авч очиж шалгана" гэж хэлээд намайг аймгийн цагдаагийн газарт авч ирээд согтуурал шалгагч багаж үлээлгэсэн. Тухайн үед надаас 1.94 хувийн согтуурал тогтоогдож миний мотоциклыг журамлаад намайг явуулсан. Тухайн үед би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож явсан. Тухайн өдөр би найз , танил ах нарын хамт "" нэртэй 2,5 литрийн савлагаатай пиво уусан байсан ба цагдаад шалгуулах үед би дунд зэргийн согтолттой байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би 2024 оны 02 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикл жолоодож яваад сумын төвд цагдаад баригдаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч “2024 оны 04 дүгээр сарын сарын 15-ны орой 20 цагийн үед пост орчихоод буцаад ажил руу явж байтал аймгийн сумын 6 дугаар багийн нутагт байрлах "М-Ойл" шатахуун түгээх станцийн хажууд улаан ангийн маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг нэг хүн хамгаалах хэрэглэлгүй жолоодож явахаар нь зогсоож шалгасан. Тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундаа үнэртэж байсан тул цагдаагийн газарт авч ирээд согтуурал хэмжигч багажаар шалгасан. Тухайн үед жолооч ******* нь согтуурлаа шалгуулахаас зайлсхийж хэсэг байж байгаад согтуурал хэмжигч багаж буюу драгер үлээсэн. Тухайн үед жолоочоос 1.94 хувийн согтолт илэрч тээврийн хэрэгслийг журамлаад жолоочийг явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-21-р хуудас/

- Шүүгдэгч *******гийн талаархи лавлагаа, /хх-ийн 33-р хуудас/

- /ЗК02321916/ тээврийн хэргсэл жолоодох эрхгүй талаархи лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 50-51-р хуудас/

- Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд “2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цаг 58 минут, нь 1.94 хувийн согтолттой”, /хх-ийн 2-р хуудас/

- аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЗШ/54 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснааргийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгосон” захирамжийн хуулбар, /хх-ийн 44-45-р хуудас/

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хасуулсан боловч уг хасагдсан байх хугацаанд дахин согтуугаар /1.94 хувь/ “” маркийн улсын дугааргүй мотоцикл жолооджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,

мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,

“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

                        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж прокурорын саналын хүрээнд буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 6 хоногийг түүнд оногдуулсан ялаас 1 хоногийг 15 нэгжээр тооцож торгох ялаас хасаж, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Мөнгөнтойг овогтой г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгчийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 6 хоногийг түүнд оногдуулсан торгох ялаас 1 хоногийг 15 нэгжээр тооцож нийт 90 нэгж буюу 90000 төгрөгийг хасаж, 2.710.000 /хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.710.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөслэн өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТӨРБОЛД