| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 301/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч П.Гандолгор, П.Дониддолгор нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Ж.У
Насанд хүрээгүй хохирогч Н.С
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Л.М
Иргэдийн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Л.М-д холбогдох эрүүгийн ********* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр А аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, одоо Г ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах дүү нарын хамт А аймгийн Э сумын ... баг, Ц 1-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ж овогт Л.М
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын *** тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн тооноор нэвтэрч ширээн дээр байсан насанд хүрээгүй хохирогч Н.С гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 200,000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын **** тоотод байрлах монгол гэрийн тооноор нэвтэрч насанд хүрээгүй хохирогч Н.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хоолойг нь боож, гарын дарсан үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхээр завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Насанд хүрээгүй хохирогч Н.С шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Л.М-ыг сайн танихгүй. Би өмнө нь нэрийг нь мэддэггүй байсан. Дээд талын айлын ах гэж мэднэ. Өмнө нь Л.М миний эрхэд халдаж байгаагүй. Хэрэг учрал болох үед Л.М-т миний биед илэх, хүрэх, үнсэх гэх мэтийн үйлдэл хийгээгүй. Зөвхөн миний хоолойг боож, гар дарсан байсан. Намайг эсэргүүцэл үзүүлэхэд Л.М зүгээр орхиод шууд гараад явсан ...” гэх мэдүүлэг,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тухайн үед архи уусан болохоор ийм үйлдэл гаргасан байх. Би аав ээжийг нь сайн танина. Гэрээр нь орж гарч байсан. Хохирсон зүйл байхгүй тул хэлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч Л.М-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би А аймагт амьдардаг. 4 улирлын ажил хийдэг юм. Би тухайн үед 2 шил сөжү уусан. Нэг их архи уудаггүй тул дахин архи уух сэдэл төрсөн. Би гэр рүү нь орсноо санахгүй байна. Гэрээс нь гараад явж байснаа санаж байна. Гэр рүү нь хүчиндэх зорилготой ороогүй. Архи авах гээд мөнгөгүй байсан. ...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн *************** тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч Н.С өгсөн:
“...2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын *** тоотод байх гэртээ дүү нарын хамт унтаж байсан. Энэ үед бид гэрээ дотроос нь цоожоор цоожлоод түлхүүрийг нь ширээн дээрээ тавьсан байсан. Гэтэл гэнэт эрэгтэй хүн миний унтаж байсан хойд талын орон дээр ирээд зүүн гараараа миний хүзүүг боогоод баруун гараараа миний хоёр гарыг хөдлөх боломжгүйгээр барьсан байсан. Энэ үед би сэрээд тэр эрэгтэйтэй тэмцэлдсэн. Тэгээд би өөрийн орны дээр байрлах гэрлийн унтраалга руу гараа сунган гэрлээ асаах гэтэл гэрэл асахгүй байсан. Энэ үед надтай нэг орон дээр унтаж байсан дүү Б сэрээд юу вэ, хэн бэ гэж орилсон. Тэгээд би дүүг цагдаа дуудаарай гэж хэлээд тэр эрэгтэйг хөлөөрөө жийтэл тэр эрэгтэй манай гэрийн түлхүүрээр гэрийн цоожийг дотроос нь онгойлгоод гараад явсан... Гарсны дараа би шууд гэрээ цоожилтол ахин гэр дээр авираад тооноор орж ирэх гэж зүтгэж байгаад буугаад зугтсан. Тэгээд би утасны гэрэл тусгаад гэрийнхээ эд зүйлийг харахад гэрлийн ламп байхгүй салгаад аваад явсан бололтой мөн миний эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би дүү нараа гэрт цоожлоод нөгөө эрэгтэй араас гартал тэр эрэгтэй манай дээд хашаа руу ороод байшингийнхаа ард гар утасны гэрэл тусгаад зогсож байсан. Тэр хүн манай дээд хашааны М гэдэг ах байсан. Намайг боох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд үнэртэж байсан. Тухайн үйл явдал болохоос өмнө 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19-20 цагийн үед манайд орж ирээд сууж байгаад гараад явсан. Миний хоолойг боосон бөгөөд хүзүү улайсан өөр шарх байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар тал/,
*Насанд хүрээгүй хохирогч Н.С дахин өгсөн:
“...Юу хийцгээж байна гээд орж ирээд гэрийн үүдэнд зогссон. Тэгээд би болон дүү нар утсаараа оролдоод М-тай хариу дугараагүй. Тэгтэл М буцаад гараад явсан. Би унтаж байсан бөгөөд яг хэзээ орж ирснийг нь мэдээгүй. Гэнэт хоолой боож, гар барьсан. Тэр мөчид би сэрээд хартал М миний хоолойг боож гарыг барьсан байсан. Орж ирэх үед нь би унтаж байсан. Гар утсыг Б бид хоёрын биед халдахаасаа өмнө нь авсан байсан. Бид хоёрын биед халдаад шууд гараад зугтсан. Тэгэхээр бид хоёрыг сэрэхээс өмнө гар утсыг авсан байсан гэсэн үг...” гэх мэдүүлэг/хх-ийн 91-92, 123 дугаар тал/
*Насанд хүрээгүй гэрч Н.Б-ийн өгсөн:
“...2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гэртээ эгч, дүү нарын хамт унтаж байсан. Тэгтэл нэг сэрэхэд танихгүй ах манай эгч С-ийн хүзүүг гараараа боож байснаа намайг сэрээд орилтол гэрийн хаалгыг ширээн дээр байсан түлхүүрээр онгойлгоод гэрээс гарах үедээ эгчийн Самсунг А51 маркийн гар утсыг аваад явсан. Гарч явах үедээ гэрийн түлхүүрийг тогооны авдар дээр орхисныг эгч авч гэрээ цоожилсон. Тэгээд гэр цоожилсны дараа ахин гэр дээр гарч тооноор орж ирэх гэж оролдоод эгч маань урдаас нь хогийн шүүрээр айлгасан чинь буугаад явсан. Би тухайн хүнийг танихгүй. Эгч хэлэхдээ дээд айлын М ах байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-46, 86-87 дугаар тал/
*Яллагдагч Л.М-ын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 113-115 дугаар тал/
*Д ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн АЦ-24-184 дугаартай: “...самсунг А51 маркийн гар утас 200,000 төгрөг, гэрлийн ламп 1,000 төгрөг, нийт 201,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 20-24 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 57 дугаар тал/
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-15 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 65-69 дүгээр тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/
А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 436 дугаартай “...хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй ...” гэх дүгнэлт / хх-ийн 31-32 дугаар тал/
Гэрч Ц.П-гийн мэдүүлэг / хх-ийн 49-51д дүгээр тал/
Гэрч Л.М-ын мэдүүлэг / хх-ийн 54-56, 75-77 дугаар тал/
Э сумын ... багийн засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 116 дугаар тал/
Н.С нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 117 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан гэрч Л.М-ын мэдүүлэг / хх-ийн 54-56, 75-77 дугаар тал/-г нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Л.М-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын **** тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн тооноор нэвтэрч ширээн дээр байсан насанд хүрээгүй хохирогч Н.С гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 200,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Л.М нь 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын **** тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн тооноор нэвтэрч ширээн дээр байсан насанд хүрээгүй хохирогч Н.С гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, түүнд 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Н.С-ийн”... 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын **** тоотод байх гэртээ дүү нарын хамт унтаж байсан. Энэ үед бид гэрээ дотроос нь цоожоор цоожлоод түлхүүрийг нь ширээн дээрээ тавьсан байсан. Гэтэл гэнэт эрэгтэй хүн миний унтаж байсан хойд талын орон дээр ирээд зүүн гараараа миний хүзүүг боогоод баруун гараараа миний хоёр гарыг хөдлөх боломжгүйгээр барьсан байсан. Энэ үед би сэрээд тэр эрэгтэйтэй тэмцэлдсэн. Тэгээд би өөрийн орны дээр байрлах гэрлийн унтраалга руу гараа сунган гэрлээ асаах гэтэл гэрэл асахгүй байсан. Энэ үед надтай нэг орон дээр унтаж байсан дүү Б сэрээд юу вэ, хэн бэ гэж орилсон. Тэгээд би дүүг цагдаа дуудаарай гэж хэлээд тэр эрэгтэйг хөлөөрөө жийтэл тэр эрэгтэй манай гэрийн түлхүүрээр гэрийн цоожийг дотроос нь онгойлгоод гараад явсан... Гарсны дараа би шууд гэрээ цоожилтол ахин гэр дээр авираад тооноор орж ирэх гэж зүтгэж байгаад буугаад зугтсан. Тэгээд би утасны гэрэл тусгаад гэрийнхээ эд зүйлийг харахад гэрлийн ламп байхгүй салгаад аваад явсан бололтой мөн миний эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утас байхгүй болсон байсан. Тэгээд би дүү нараа гэрт цоожлоод нөгөө эрэгтэй араас гартал тэр эрэгтэй манай дээд хашаа руу ороод байшингийнхаа ард гар утасны гэрэл тусгаад зогсож байсан. Тэр хүн манай дээд хашааны М гэдэг ах байсан. Намайг боох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд үнэртэж байсан. Тухайн үйл явдал болохоос өмнө 2024 оны 11 дүгээр сарын 04-ний орой 19-20 цагийн үед манайд орж ирээд сууж байгаад гараад явсан. Миний хоолойг боосон бөгөөд хүзүү улайсан өөр шарх байхгүй. ...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Б-ийн”... 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө гэртээ эгч, дүү нарын хамт унтаж байсан. Тэгтэл нэг сэрэхэд танихгүй ах манай эгч С-ийн хүзүүг гараараа боож байснаа намайг сэрээд орилтол гэрийн хаалгыг ширээн дээр байсан түлхүүрээр онгойлгоод гэрээс гарах үедээ эгчийн Самсунг А51 маркийн гар утсыг аваад явсан. Гарч явах үедээ гэрийн түлхүүрийг тогооны авдар дээр орхисныг эгч авч гэрээ цоожилсон. Тэгээд гэр цоожилсны дараа ахин гэр дээр гарч тооноор орж ирэх гэж оролдоод эгч маань урдаас нь хогийн шүүрээр айлгасан чинь буугаад явсан. Би тухайн хүнийг танихгүй. Эгч хэлэхдээ дээд айлын М ах байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч Л.М-ын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.М нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.М-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-т холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-ын 2024 оны 11 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ... баг Ц хорооллын ***** 4 тоотод байрлах монгол гэрийн тооноор нэвтэрч насанд хүрээгүй хохирогч Н.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хоолойг нь боож, гарын дарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэхээр завдсан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
*Насанд хүрээгүй хохирогч Н.С шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Л.М-ыг сайн танихгүй. Би өмнө нь нэрийг нь мэддэггүй байсан. Дээд талын айлын ах гэж мэднэ. Өмнө нь Л.М миний эрхэд халдаж байгаагүй. Хэрэг учрал болох үед Л.М-т миний биед илэх, хүрэх, үнсэх гэх мэтийн үйлдэл хийгээгүй. Зөвхөн миний хоолойг боож, гар дарсан байсан. Намайг эсэргүүцэл үзүүлэхэд Л.М зүгээр орхиод шууд гараад явсан ...” гэх мэдүүлэг,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Н-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Тухайн үед архи уусан болохоор ийм үйлдэл гаргасан байх. Би аав ээжийг нь сайн танина. Гэрээр нь орж гарч байсан. Хохирсон зүйл байхгүй тул хэлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
*Шүүгдэгч Л.М-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би А аймагт амьдардаг. 4 улирлын ажил хийдэг юм. Би тухайн үед 2 шил сөжү уусан. Нэг их архи уудаггүй тул дахин архи уух сэдэл төрсөн. Би гэр рүү нь орсноо санахгүй байна. Гэрээс нь гараад явж байснаа санаж байна. Гэр рүү нь хүчиндэх зорилготой ороогүй. Архи авах гээд мөнгөгүй байсан. ...” гэх мэдүүлэг,
*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 10-15 дугаар тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/
А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 436 дугаартай “...хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй ...” гэх дүгнэлт / хх-ийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар гэмт хэргийн обьектив, субьектив талын шинж тогтоогдсонгүй.
Эрүүгийн эрх зүйн онолд гэмт хэрэг мөн эсэхийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хуулиар тогтоосон обьектив, субьектив шинжийн нийлбэрээр тодорхойлдог. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгаж шаардлагатай ажиллагааг хийсэн байх боловч шүүгдэгч Л.М-ын насанд хүрээгүй хохирогч Н.С хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж буюу хоолойг нь боож, гарыг нь дарсан үйлдлийн сэдэлт зорилго тодорхойгүй, уг үйлдлийг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэх үндэслэл тогтоогдоогүй, уг үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх гэмт хэргийн шинжгүй байна.
Иймд шүүгдэгч Л.М-ын үйлдэлд хүчиндэх гэмт хэргийн обьектив болон субъектив шинж хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “Ийм хэрэг дахин гарахгүй байх гэж үзэж байна, гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч Л.М хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь тогтоогдож байх бөгөөд энэ гэмт хэргийн талаар гаргасан улсын яллагч болон өмгөөлөгчийн дүгнэлт шүүхээс хийсэн дүгнэлттэй тохирч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугүй гэх дүгнэлт няцаагдаж байна.
Харин А аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд улсын яллагч гэм буруутайд тооцох, шүүгдэгчийн өмгөөлөгч болон иргэдийн төлөөлөгч гэм буруугүй гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгч Л.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн обьектив болон субъектив талын шинж үгүйсгэгдэж байх бөгөөд хохирогчийн хоолойг боосон, гарыг нь дарсан үйлдлийг бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж үзэх боломжгүй юм.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.С-д 200,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч Н.С нь хохирлын дүнг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй маргаагүй, шүүгдэгч болон хохирогчийн хувьд хохирлын хэмжээ шинж байдалд маргаагүй, хохирогч хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Л.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Л.М учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж 1 жилийн хорих ял оноож өгнө үү гэсэн санал гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Л.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, тухайн зүйл хэсэгт 2 жилээс 8 жил хүртэл хорих ял оногдуулахаар зааснаас хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс ялыг доош татан оногдуулах шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ж овогт Л-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
П.ДОНИДДОЛГОР