| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0024/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/67 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Э.Нямбилэгт
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын -ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт ******* хот ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД: ЗЮ76*******0).
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг даргаар ажиллах хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина", 6.3-т заасан "Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна", Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.11- д "амьтныг эзэмших, ашиглах", мөн зүйлийн 1.12-д "ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах барих", Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “шивэр хөтүү, дагуур ятуу, эрээн хавирга, хахилаг, говийн ногтруу, хар хур, эгэл сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл агнах, барихыг хориглоно", Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2*******3 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/625 дугаар "Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих агнуурын тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай" тушаалыг тус тус зөрчиж, Катар улсын эрхэмсэг дээд ноён "I"-ийн төлөөлөгч ""-тай 2******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр №001 дугаартай "Орон нутгаас (тагтаа, ногтруу) барих, бариулах гэрээ"-г байгуулж, 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа барих, мөн үргэлжилсэн үйлдлээр Саудын Араб улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -тай 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр №00 дугаартай "Орон нутгаас (тагтаа, ногтруу) барих, бариулах гэрээ"-г байгуулж, 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа барих, мөн үргэлжилсэн үйлдлээр Катар улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -тай 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр №005 дугаартай "Орон нутгаас (тагтаа, ногтруу) барих, бариулах гэрээ"-г байгуулж, 100 толгой тагтаа, 50 толгой ногтруу барих, нийтдээ 150 ногтруу, 200 тагтаа барих эрхийг олгож, амьтны аймагт 3.205.000 төгрөгийн хохирол учруулан хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө нь энэ гэрээ хийгдэж байсан. Намайг 2*******2 онд ажил авахад Цогзолбоо гэх байгаль орчны байцаагчтай байсан. Тэр үед мөн Ногтруу, Тагтааны гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш энэ гэрээ жил болгон бүх сумдад хийгдээд явж байгаа. Өнөөдөр ч хийгдсэн байгаа байх. мэргэжилтэн тус ажлыг хавсарч хийж байсан. Би ажилдаа хайнга хандсан нь үнэн. Гэрээ байгуулахдаа хууль судлах ёстой байдаг. Тухайн үед интернетгүй орчинд ажиллаж байсан. Мөн сумын 100 жил болох гэж байсан. Байгаль орчны газраас Тагтаа, Ногтрууны талаар албан бичиг ирээгүй. Надад албан бичгээр мэдэгдсэн зүйл байхгүй. Шинэчилсэн хуулийн танилцуулга, сургалт хийж байгаагүй. Тухайн үед би Төв аймгийн цагдаагийн газарт дуудагдахдаа Байгаль орчны газрын дарга руу утсаар залгаад асуухад хуульд тийм юм байна гэж хэлж байсан. Би ажилдаа хайнга хандсан. Тэрнээс надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол болон өөр зүйл байгаагүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ахуйн болон тусгай зориулалтын агнуурын саналыг авдаг. Үүний хүрээнд би байгаль орчны амьтны мэргэжилтэн байсан учир саналыг явуулсан. Яагаад ногтруу шувууны санал явуулдаг вэ? гэхээр жил бүр шонхор шувууг бариулахын тулд ногтруу шувууг ашигладаг. Жил бүр тодорхой хэмжээний тоо толгойг яамнаас зөвшөөрөл олгож өгдөг. Дундговь аймгийн хэмжээнд 50 ногтруу шувууны зөвшөөрлийг 2******* онд хүссэн. Тэрний дагуу байгаль орчин аялал жуулчлалын яамнаас сайдын тушаал гарч батлагдаж ирсэн. Дэрэн сум албан бичгээр 50 ногтруу барих зөвшөөрөл хүссэнийг ахуйн зориулалтын тусгай эрхийн бичгийг хүргүүлсэн. Үүний дараа Цагаандэлгэр сумаас холбогдож ногтруу барих тоо толгой байгаа юу? энийг яах ёстой вэ? гэсэн асуулт асуусан. Монгол Улсын хэмжээнд 50 ногтруу барих зөвшөөрөл олгогдсон. Тэр зөвшөөрлийг Дэрэн сум албан бичгээр хүсэлт ирүүлсний дагуу шийдвэрлэсэн. Тиймээс дахин ногтруу шувууг барих зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариултыг өгсөн байгаа” гэв.
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Гэрээг Монгол хүмүүс ирж байгуулдаг. Би 2*******2 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Цагаандэлгэр сумын засаг даргын ажлыг авахад сумын засаг даргын тамгын газар нь байгаль орчны мэргэжилтэнтэй байсан. Тэгэхэд тагтаа, ногтрууны гэрээ тогтмол хийгддэг байсан. Миний хувьд хуулийг судалж мэдээгүйн үндсэн дээр гэрээ байгуулсан. Төв аймгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгсний дараагаар Байгаль орчны газрын дарга руу холбогдоод "тагтаа, ногтрууны гэрээ байгуулсан чинь асуудал үүсээд байна" гэхэд нь "тагтаа бол асуудалгүй, харин ногтруу хуульдаа тийм юм байна билээ" гэж хэлсэн. Тухайн үедээ би Байгаль орчны газрын дарга нь хүртэл өөрөө мэдэхгүй явж байсан байна гэж бодож байсан. Мөн гэрээ байгуулахаас өмнө мэргэжилтэн оор аймгийн Байгаль орчны газар руу холбогдуулахад гэрээ байгуулж болно гэж хэлсэн гэсэн. Тэгээд л гэрээг байгуулсан. Миний хувьд 2******* онд гурван отогтой гэрээ байгуулсан. Би тухайн гэрээнүүдийг 1,2,3,,5,6 гэсэн дарааллаар дараалуулан дугаарласан. Тэгээд нөгөө талын хүмүүст өгөөд өөртөө 3-г нь авч үлдсэн. Би тухайн гэрээний эх хувийг хайгаад олохгүй байна. Өрөөнийхөө бүхий л бичиг баримтаа үзсэн боловч олдохгүй байна. Тухайн үед манай сумын 100 жилийн ой болоод маш их ажил овоорсон, бужигнасан байсан. Тэгэхэд сумын засаг даргын тамгын дарга ийн 5*******313063 тоот данснаас 1.000.000 төгрөгийн орлого орж ирсэн байна. Тухайн үед манай сумын 100 жилийн ойн баяр болох гээд бэлтгэл ажил хийж байсан. нь 100 жилийн ажилд ******* хотод хийлгэсэн бараа, бүтээгдэхүүнүүдийг сум руу явуулах, захиалгын бараа авах зэрэг ажлуудыг хариуцаж явуулдаг байсан. Би тухайн мөнгийг аваад мах, хөлдөөгч хариуцдаг Бүрэнжаргал руу шилжүүлсэн. Мөн жорлонгийн төмөр авахаар нэг хүн рүү мөнгө шилжүүлсэн байдаг. Тамгын газартаа 100 жилийн баяраар цэргийн асар түрээслэхээр болсон. Тэгээд төрийн сангаас мөнгө гарахгүй байсан болохоор би зээлсэн. Ер нь 100 жилийн ойд зарцуулсан мөнгө байгаа юм. бид хоёр бие биедээ мөнгө төгрөг зээлж өгөлцөж авалцдаг. Өөр асуудал байхгүй. Дээрх хүмүүс нь тагтаа, ногтруу барихтай ямар ч хамааралгүй. Харин 100 жилийн үйл ажиллагаатай холбоотойгоор тусалсан, мөнгө төгрөг зээлсэн хүмүүс байгаа юм. Байгаль экологийн мөнгийг нь аваад Байгаль хамгаалах санд нь тушаалгасан байгаа. Гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч байна, ажлын хариуцлага алдсан байна, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч : "Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2*******3 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/625 дугаар "ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих, агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг батлах тухай" тушаалаар Дундговь аймагт ахуйн зориулалтаар 100 цагаан зээр, 50 ногтруу агнах тоо хэмжээг заасан байдаг... Дундговь аймгийн хэмжээнд 50 толгой ногтруу барих тоо хэмжээний хүрээнд тус аймгийн Дэрэн сумын засаг даргын тамгын газраас хүсэлт гаргасны үндсэн дээрх 50 толгой ногтруу барих зөвшөөрлийг олгож эрхийн бичгийг өгсөн байгаа. Өөрөөр зөвшөөрөл авсан сум, зөвшөөрөл өгөх тоо хэмжээ байхгүй байгаа гэсэн үг ... нь над руу холбогдоод "ногтрууны квот байгаа юу" гэж асуухаар нь би “аймгийн хэмжээнд 50 ногтрууны квот олгосон, Дэрэн сумаас эхэлж хүсэлт тавьсан учраас Дэрэн суманд олгосон, зөвшөөрөл байхгүй" гэж хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2*******3 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар "амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай" тогтоолоор баталсан байдаг. Нэг толгой ногтруу шувууны экологи эдийн засгийн үнэлгээ нь 9.500 төгрөг, нэг толгой хөх тагтааны экологи эдийн засгийн үнэлгээ нь 8.900 төгрөг гэж тогтоосон байдаг..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 32-33)
Гэрч : “Би байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилладаг. Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт биологийн төрөл зүйл, мэдээллийн санг хариуцсан мэргэжилтэн албан тушаалтай. Би 2*******2 оноос хойш тухайн чиглэлээр ажиллаж байна. Төв аймгийн нутагт идлэг шонхор шувуу барих ажиллагаа явуулж байгаа отгуудад хяналт шалгалт хийж ажиллах хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №001 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу, 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №00 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу, 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №005 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 100 толгой ногтруу бариулахаар гэрээ байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт зааснаар говийн ногтруу шувууг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд агнахыг хориглосон заалтыг зөрчиж байна. Ажлын хэсэг гарч ажилласан талаар дэлгэрэнгүй тайлан байгаа.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 11)
Гэрч дахин өгсөн: “Төв аймгийн Засаг дарга 2******* оны 08 сарын 1-ний өдрийн А/99 дугаар тушаалаар хяналт шалгалтыг 2******* оны 08 сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрт отоглосон идлэг шонхор шувуу барихаар буусан отгуудад явуулсан. Шалгалтаар Төв аймгийн Засаг дарга байгуулсан 05 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын эрхэмсэг дээд ноён “I”-ийн төлөөлөгч “SALAEM FAHAD S A GHORAB”-н отог нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 07 сарын 22-ны өдөр №001 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа бариулахаар тусгасан байсан. Гэтэл тухайн отог нь нийт 80 толгой ногтруу барьсан байсан. Тиймээс Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******ы гэрээ болон амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсөн баримтыг үндэслээд 30 ширхэг ногтрууг байгальд буцаан тавьсан. Мөн Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 09 дугаартай гэрээний төлөөлөгч Саудын Араб улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч GL FAHHAD MUTEB MONSEN A-ийн отогт хяналт шалгалт хийхэд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр №00 дугаартай гэрээг байгуулсан байна. Тухайн гэрээнд 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу бариулахаар заасан боловч тухайн отог нь 87 толгой ногтруу, 57 толгой тагтаа барьсан байсан. Түүнээс 7 тагтаа, 37 ногтрууг байгальд буцаан тавьсан. Мөн Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 15 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -ийн отог нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр №005 дугаартай гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээнд 100 толгой тагтаа, 50 толгой ногтруу бариулахаар гэрээ байгуулсан байна. Отог нь 120 толгой тагтаа, 23 толгой ногтруу барьсан байсан бөгөөд 20 толгой тагтааг байгальд буцаан тавьсан. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд говийн ногтруу шувууг жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд барихыг хориглосон байдаг бөгөөд үүнийг зөрчин Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ******* гэрээ байгуулсан байсан. Отгын ахлагч нарт гэрээ нь байсан бөгөөд гэрээг нь авалгүйгээр зураг дарж баталгаажуулж авсан. Миний хувьд тайлбар авах эрх байхгүй. Төв аймгийн Цагдаагийн газарт албан бичгээр гомдол гаргасан. Тагтаа шувууг Амьтны хуулиар хориглосон зүйл байхгүй. Харин амьтныг бариулах гэрээг байгуулаад нөөц ашигласны төлбөрийг төлүүлсэн байх ёстой. Тэрнээс говийн ногтруу шувуу шиг тусгайлан заасан зүйл байхгүй. Ногтруу шувуу нэг толгой нь 9.500, тагтаа нэг толгой нь 8.900 төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ нь засгийн газрын 2*******3 оны 07 сарын 05-ны өдрийн 260 дугаар “Амьтны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай” тогтоолоор баталсан байна.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 52)
Гэрч "Би Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул дүгээр багийн нутагт идлэг шонхор шувуу барих зөвшөөрөлтэй отогт орчуулагчаар ажиллаж байна. 20 оноос хойш тухайн ажлыг хийж байна. Тагтаа, ногтруу шувуу барих, агнах зөвшөөрөлтэй. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчтай гэрээ байгуулж зөвшөөрөл авсан. Миний ажиллаж байгаа отогт 60 орчим ногтруу, 30 орчим тагтаа байсан. Идлэг шонхор шувуу барихад өгөөш хийхэд ашигладаг, тагтаа болон ногтруу шувууны гэрээ байгуулсан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаас барьж авч ирсэн. Ногтруу шувууг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд агнахыг хориглосон талаар би мэдэхгүй." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 18)
Гэрч дахин өгсөн: “Би хувиараа гагнуур хийж байгаад 2*******0 оноос хойш эрхэлсэн ажилгүй гэртээ группт байдаг. Саудын араб улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч GL FANNAD MUTEB MONSEN A-ийн отогт жолоочоор ажиллаж байсан. Би бие төлөөлөгч GL FANNAD MUTEB MONSEN A-ийн 770 УНГ улсын дугаартай Лексус 570 маркийн авто машиныг жолоодож байсан. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ыг би танихгүй, харин түүнтэй манай дүүтэй цуг ажилладаг нэг залуу байсан. Яг тэр залуугаа санахгүй байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын харьяат залуу байсан. Түүнээс засаг даргынхаа дугаарыг олоод өгөөч гээд дугаарыг нь олж аваад *******тай утсаар холбогдсон. Тухайн үед шонхор барихад тагтаа шувууны зөвшөөрөл авдаг бөгөөд тус нутагт ногтруу их байдаг болохоор хамгийн ойрхон ногтруу тархсан нутаг бол Цагаандэлгэр сум учраас *******тай холбогдож байсан. Өөрөөр ямар нэгэн харилцаа холбоо, хамаарал байхгүй. Анх утсаар холбогдоход Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу барьж болох эсэх талаар ярилцахад болно гэж зөвшөөрсний дагуу Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах кемпээс Дундговь аймгийн Цагаандэлгэр сум руу жолооч Сонинбаярыг явуулж, улмаар Сонинбаяр гэрээнд гарын үсэг зуруулаад ирсэн. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******ы зөвшөөрлийн дагуу сумын төвөөс баруун хойш 6 орчим километрт байрлах нуурын дэргэдээс 26 толгой ногтруу барьсан. Тагтаа бариагүй. Ногтрууг барихдаа шөнө машины гэрэл тусгаж байгаад гэрлийн үзүүрт ороод ирсний дараа гэрлээ унтрааж загас барьдаг тороор дарж барьж байсан. Төв аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу 8 идлэг шонхор барьсан. Манай кемп 9 шонхор барих зөвшөөрөлтэй байсан. Дорноговь аймгийн Түвшин ширээт сумаас-3, Сүхбаатар аймгийн Халзан сумаас-1, Уулбаян сумаас-1, Баяндэлгэр сумаас-1, Төв аймгийн Бүрэн сумаас-1, Өвөрхангай аймгийн Тарагт сумаас-1 нийт 8 шонхор барьсан. Одоо 1 шонхор бариагүй байгаа. Шонхор барьж байсан 11 машин байснаас бүгд буцсан. Араб иргэд мөн буцаад явчихсан. Монголд байхгүй, явснаас хойш ямар ч холбоогүй байгаа. Хамгийн сүүлийн Араб иргэн 2******* оны 10 сарын 01-ний өдөр буцсан. Миний хувьд шувуу барих ажиллагаанд оролцдоггүй, кемп дээр жолооч хийгээд орчуулагч хийгээд байж байдаг. Би бага зэргийн хар ярианы хэлтэй болохоор кемп дээр голдуу байдаг. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга зөвшөөрөл олгохдоо ямар нэгэн зүйл шаардсан, мөнгө эд зүйл нэхээгүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 55-56)
Гэрч "... Байгаль хамгаалах сангийн 1000805505 тоот дансанд 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр 22100065203 тоот данснаас 1.250.000 төгрөгийн орлого "тагтаа ногтруу" гэсэн утгаар ... 2******* оны 07 дугаар сарын 28-ны өдөр 962565000******* тоот данснаас 1.250.000 төгрөгийн орлого "тагтаа ногтруу" гэсэн утгаар, дахин 1.000.000 төгрөгийг "тагтаа ногтруу" гэсэн утгаар орлого орж ирсэн байна. Би тухайн орлогыг 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр орлогод авч хаасан байгаа. Одоо ямар нэгэн байдлаар зарлага гаргасан зүйл байхгүй байгаа. Нийт 3.500.000 төгрөгийн орлого орж ирсэн байна..." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн 0)
Гэрч : “Би 2*******3 оны 03 дугаар сараас эхлэн Цагаандэлгэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Хэсгийн төлөөлөгч нь тагтаа, ногтруу барих гадаадын иргэдийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар хяналт тавьдаггүй. Харин иргэдээс гаргасан дуудлага мэдээллийн дагуу очиж тухайн хүмүүсийн зөвшөөрөл, бичиг баримтыг шалгадаг. Тэрнээс хяналт тавьдаг чиг үүрэг байхгүй. Одоо манай сумын хэмжээнд сумаас зүүн тийш 20 орчим километрт нэг отгийн 2 гэр тээврийн хэрэгсэл байгаа. 2******* оны 07 дугаар сард ямар нэгэн отог албан ёсоор байгаагүй. Харин мэр сэр машин тэрэг яваад байна гэсэн хүмүүсийн цуу яриа бол байсан. Тухайн отог 1 шонхор барих гэрээг сумын Засаг даргатай байгуулсан байсан.” гэх мэдүүлэг (1-р хх- ийн 2)
Гэрч Б.ын "2*******3 оны 06 сараас эхлэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа бөгөөд анх хөдөө аж ахуйн мэргэжилтнээр орсон. Мөн 2*******3 оны 07 дугаар сараас эхлэн тус сумын байгаль орчны мэргэжилтэн гэх албан тушаалыг хавсран гүйцэтгэж эхэлсэн. Ингээд 2******* оны 06 сараас эхлэн газрын даамал, байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн гэх албан тушаалуудыг хавсран гүйцэтгэж байгаад 2******* оны 08 сараас эхлэн зөвхөн газрын даамлаар ажиллаж байна. Тухайн үед Цагаандэлгэр сумын засаг дарга ******* намайг өрөөндөө дуудсан. Тэгээд өрөөнд нь ороход засаг даргатай гэрээ байгуулахаар ирсэн гадаадын иргэд орчуулагч нартайгаа сууж байсан. Тэгээд засаг дарга гэрээг өгөөд надаар гарын үсэг зуруулсан. Намайг ороход гэрээг бэлдсэн, гадаадын иргэдээр зуруулсан, засаг дарга өөрөө зурсан байсан бөгөөд миний гарын үсэг л дутуу байх шиг байсан. 2******* оны 07 дугаар сард Цагаандэлгэр сумын 100 жилийн ой болох гээд би ажлын хэсэгт орсон гадуур ажилтай явж байхад дуудаад 2 гэрээнд гарын үсэг зуруулсан. Тэгээд дараа нь 08 дугаар сарын 01-нд мөн адил дуудаад гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд өмнөх хоёр гэрээ нь зурагдсан юм чинь гээд гарын үсэг зурсан. Гэтэл хэд хоногийн дараа засаг дарга над руу яриад “улсын байцаагч гээд хүн залгаад байна, танайх хугацаа нь болоогүй байхад ногтруу бариулах гэрээ байгуулсан байна” гэж яриад байна. Чи байгаль орчны газраас тодруулаад өгөөч гэж хэлсэн. Би Дундговь аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Мөнх-Эрдэнэ рүү холбогдоод “тагтаа ногтрууны гэрээ хийсэн юм, тэгсэн улсын байцаагч залгаад байх юм, хориотой байсан юм уу, 10 сард олгодог гээд байх юм” гэж асуусан. Тэгсэн чинь “Мөнх-Эрдэнэ нь би тийм заалт мэдэхгүй байна, урьд нь зүгээр хийгддэг байсан” гэж хэлэхээр нь би “аан за” гээд засаг дарга руу залгаад “Мөнх-Эрдэнэ мэдэхгүй гэж байна” гэж хэлсэн. Ингээд дахиж энэ асуудлын талаар яриагүй. Би 50 ногтрууны агнах квоттой мэдээгүй байдлаас болж гэрээ хийгдсэн. Би тухайн гэрээнүүдэд хамгийн сүүлд гарын үсэг зурсан. Засаг дарга болон гэрээ хийж байгаа хүмүүс нь гарын үсэг зурсны дараа зурсан. Гэрээн доторхыг нарийвчилж уншиж хараагүй. Тагтаа болон ногтрууны экологи эдийн засгийн үнэлгээг мэдэхгүй. Би ногтрууны квотын талаар мэдэхгүй, шонхрын талаар асуусан. *******эс “ногтрууны зүйл заалт зөрчиж байна уу? 10 сард зөвшөөрөл олгодог юм уу” гэж асуусан. Би гадаадын иргэдтэй гэрээ байгуулах эрхтэй эсэх талаар сайн мэдэхгүй байна. Байгаль орчны мэргэжилтний үүргийг хавсран гүйцэтгэж байсан. Дээрх гэрээнүүдийг сумын Засаг дарга ******* байгуулж байгаа. Харин би тухайн иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой юм шиг байна билээ. Тэгж ойлгосон. Гэрээнд гарын үсэг зуруулахаар дарамталсан, шан харамж амласан, өгсөн зүйл байхгүй. 3 гэрээнд гарын үсэг зурсан. Бүгд өөр, өөр хүмүүс байсан байх. Тухайн гэрээнүүд засаг дарга дээр байгаа. Учир нь би өрөөнд нь орж гарын үсэг зураад гэрээг нь үлдээгээд гарсан. Миний хувьд тухайн гэрээг авах шаардлага байхгүй." гэх мэдүүлэг, (1-р хх-ийн -5)
Гэрч : “Би 2012 оны 01 дүгээр сараас эхлэн Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байна. Цагаандэлгэр сумын засаг дарга *******ыг таньж мэднэ. Төрийн албаны чиг үүргээр тухайн сумын засаг дарга гэдгээр нь мэднэ. 2******* оны 08 дугаар сард гэж санаж байна. Цагаандэлгэр, Дэрэн сумаас “тагтаа, ногтруу”-ны зөвшөөрөл авах гэсэн юм гэж холбогдож байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон квотын дагуу зөвшөөрөл олгогдох ёстой гэдгийг тайлбарлаад мэргэжилтэн Мөнх-Эрдэнэтэй холбогдож албан ёсоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн. Мөн нь Төв аймгийн Цагдаа дээр дуудагдсан гэж ярьж байсан. Тэрнээс надтай нарийн зүйлийн талаар яриагүй. Цагаандэлгэр сумаас зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй учраас манайхаас зөвшөөрөл өгөхтэй холбоотой зөвшөөрөл гараагүй. Тухайн үед идлэг шонхор, тагтаа, ногтрууны асуудал фейсбүүк орчинд цацагдаж байсантай холбоотойгоор ажил ихтэй байсан. Тагтаа, ногтруу барих зөвшөөрлийг сумын Засаг дарга олгож байгаа. Харин олгохдоо аймгийн байгаль орчны газраас хичнээн тооны квот олгосныг тодруулж байгаад албан хүсэлт өгч хэдийг бариулах гэрээг байгуулах ёстой.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 7)
Гэрч " Би 2*******3 оны 01 дүгээр сараас эхлэн Төв аймгийн Байгаль орчны газарт байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагчаар ажиллаж байна. Миний ажлын үүрэг нь Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг хуулийн хүрээнд арилгуулах байдаг. Төв аймгийн засаг дарга 2******* оны 08 дугаар сарын 1-ний өдрийн А/99 дугаар тушаалаар хяналт шалгалтыг 2******* оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрт отоглосон идлэг шонхор шувуу барихаар буусан отгуудад явуулсан. Хяналт шалгалтын явцад шонхор шувууг барихад өгөөшөөр ашигладаг шувуунуудын тоо толгойг тоолоход Амьтны тухай хуулийг зөрчсөн үйлдэл илэрсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын дүгээр багийн нутагт отоглосон Төв аймгийн Засаг даргатай идлэг шонхор бариулах гэрээ байгуулсан 5,9,15 дугаартай гэрээтэй отгуудад шалгалт хийсэн. Шалгалтаар Төв аймгийн засаг дарга байгуулсан 05 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын эрхэмсэг дээд ноён "I"-ийн төлөөлөгч ""-н отог нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр №001 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа бариулахаар тусгасан байсан. Гэтэл тухайн отог нь нийт 80 толгой ногтруу барьсан байсан. Тиймээс Дундговь аймгийн Засаг дарга *******ы гэрээ болон амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсөн баримтыг үндэслээд 30 ширхэг ногтрууг байгальд буцаан тавьсан. Мөн Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 09 дугаартай гэрээний төлөөлөгч Саудын Араб улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -ийн отогт хяналт шалгалт хийхэд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 08 дугаар сарын 01- ний өдөр №00 дугаартай гэрээг байгуулсан байна. Тухайн гэрээнд 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу бариулахаар заасан боловч тухайн отог нь 87 толгой ногтруу, 57 толгой тагтаа барьсан байсан. Түүнээс 7 тагтаа, 37 толгой ногтрууг байгальд буцаан тавьсан. Мөн Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 15 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -ийн отог нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр №005 дугаартай гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээнд 100 толгой тагтаа, 50 толгой ногтруу бариулахаар гэрээ байгуулсан байна. Отог нь 120 толгой тагтаа, 23 толгой ногтруу барьсан байсан бөгөөд 20 толгой тагтааг байгальд буцаан тавьсан. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд говийн ногтруу шувууг жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд барихыг хориглосон байдаг. Гэтэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг дарга ******* нь 3 удаагийн гэрээ байгуулсан байна. Шалгалтын явцад Амьтны тухай хуулийг баримтлаад баригдсан ногтруу шувууг тавих боломжтой байсан хэдий ч тухайн отог нь амьтны нөөц ашигласны төлбөрийг төлсөн байсан учраас байгальд тавиулаагүй. Сумын засаг дарга нь гэрээг байгуулаад амьтны нөөц ашигласан төлбөрийг төлүүлэх үүрэг, эрх хэмжээтэй байдаг. Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн нь гэрээний төслийг боловсруулж байгаа, тэрнээс гэрээ хийж зөвшөөрөл олгох эрх байхгүй. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргатай байгуулсан гэрээг хураан авсан зүйл байхгүй. Тухайн гэрээний зургийг дарж авсан би хэвлээд аваад ирсэн байгаа. Тагтааны асуудал дээр амьтны нөөц ашигласны төлбөр авч байгаа учраас шууд зөвшөөрөлгүй гэж хэлж болохгүй. Төлбөр төлж гэрээ байгуулах ёстой.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 9-50)
Гэрч “Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2*******2 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Сумын засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүй болон бусад чиглэлээр ханган ажиллаж үүрэгтэй. *******тай ажил мэргэжлийн хувьд хамааралтай. Бусдаар өөр хамаарал байхгүй. Би тухайн гэрээний талаар мэдэхгүй байна. Засаг дарга ******* надад гэрээний хувийг өгөөгүй. Засаг дарга надад тухайн гэрээний хувийг өгөх ёстой. Би тухайн гэрээний хувийг мөнгө шилжүүлсэн баримтын хамт архивлах ёстой байдаг. Засаг даргаас надад ямар нэгэн гэрээ хэлцэл өгсөн зүйл байхгүй. Би Цагаандэлгэр сумын 100 жилийн ой болно гээд бэлтгэл ажлыг хангах үүднээс 2******* оны 07 сарын 22-ны өдрийг хүртэл ******* хотод ажилласан. 2******* оны 07 сарын 23-ны өдөр сумандаа ирсэн учраас 22-ны өдрийн гэрээний талаар мэдэхгүй байна. Мөн 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг мэдэхгүй байна. 2******* оны 09 дүгээр сард ажил цугласны дараа сумаар гадаадын иргэд яваад байна. Ямар учиртай юм бол гэхэд засаг дарга ******* нь “би 3 гэрээ хийсэн, гэрээ нь өрөөнд байгаа” гэж хэлсэн. Тэрнээс хойш надад гэрээ өгсөн зүйл байхгүй, өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Б. нь Цагаандэлгэр сумын засаг даргын тамгын газарт 2*******3 оны 06 сарын *******-ны өдөр “мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон. Мөн байгаль орчны ажлыг хавсруулан тушаал гаргаж гүйцэтгүүлсэн байдаг.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58)
Гэрч ийн: “Би өөрийн эзэмшлийн 50320592 тоот данснаас 2******* оны 08 дугаар сарын *******-ны өдөр *******ы эзэмшлийн 507005901 тоот данс руу 3,0,000 төгрөгийг "баярлалаа" гэсэн утгаар шилжүүлсэн. Учир нь 2******* оны ,5 сарын үед ******* нь надтай ******* хотод ирж уулзаад сумын 100 жилийн баяр наадам болох гэж байгаа учир лого хийлгэх, өөр бусад зүйл хийлгэх ажил байна гэж байсан. Тэгээд надтай байнга холбогдож байсан бөгөөд би сумын 100 жилийн логог хийж өгсөн. Түүнээс хойш надаар сумын 100 жилийн баярт зориулж 1000 ширхэг аяга, 1000 ширхэг зөөврийн цэнэглэгч, нийт 1100 ширхэг ойн тэмдэг хийлгэсэн. Энэ ажил хийлгэх мөнгийг шилжүүлэхдээ над руу илүү мөнгө шилжүүлээд дараа нь тийм ажилд хэдэн төгрөг тэр данс руу шилжүүл гэдэг байсан. Би өөрийн хийх ёстой ажлын мөнгийг авч илүү шилжүүлсэн мөнгийг ы хэлсэн данс руу шилжүүлдэг байсан. Би бас сумын төмөр хаалга болон хулдаасан хэвлэл, бэлгийн цаасан уутыг нийлүүлсэн бөгөөд ажлын хөлсийг тухай бүрд авч байсан. 2******* оны 08 дугаар сарын *******-ны өдөр *******ы эзэмшлийн 507005901 тоот данс руу 3,0,000 төгрөг шилжүүлсэн шалтгаан бол над руу илүү шилжүүлсэн мөнгийг буцаагаад шилжүүлсэн санагдаж байна. Тэрнээс би яг одоо энэ 3,0,000 төгрөгийг шилжүүлсэн талаар санахгүй байна. 2******* оны 08 дугаар сарын 07-ны өдөр 62,000 төгрөгийг "үлдэгдлээ явууллаа" гэсэн утгаар шилжүүлсэн шалтгаан бол мөн адил над руу илүү мөнгө шилжүүлснийг буцааж шилжүүлсэн. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг дарга нь надаар ажил хийлгээд ашиг хүртэх, олсон ашгаа хуваах зэргээр ярьж тохирсон зүйл байхгүй. Би тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн ашгаараа хэвлэлийн машин авсан бөгөөд хүүхдийн оюутны төлбөрийг төлсөн. *******д бол хувиараа ашиг өгөөгүй. Харин надаар ажил хийлгээд илүү шилжүүлсэн мөнгийг нь буцааж яг өгсөн. Одоо ******* бид хоёрын хооронд ямар нэгэн өглөг авлагын тооцоо байхгүй. ******* бид хоёр ойн тэмдэг хийхэд цаасаар гэрээ байгуулсан. Бусад ажлыг хийхэд гэрээ байгуулаагүй. Тухайн гэрээг над руу мэйлээр илгээж би гарын үсэг зураад буцаагаад илгээж байсан.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62-63)
Гэрч : “Би 2015 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Арабуудын орчуулагчаар ажиллаж байгаа. Орчуулагч гэсэн албан ёсны сертификат байхгүй. Би Катарын Доха хотод 2*******3 оны 12 сараас 2******* оны ******* сар хүртэлх хугацаанд Араб хэлний сургалтад хамрагдсан. Би Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 15 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын иргэн -ийн бие төлөөлөгч HAMAD MOND A-н отогт орчуулагчаар 2******* оны 07 сараас 2******* оны 10 сарын 20 хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Зөвхөн орчуулга хийж өгөх чиг үүрэгтэй ажилласан. Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг дарга *******ыг 2******* оны 08 сараас хойш таньж мэднэ. Тухайн үед Шонхорын зөвшөөрөл гарсны дараа тагтаа, ногтруу барих хамгийн ойрхон газар нь тус сум байсан. Тагтаа, ногтруу барих зөвшөөрөл авахад *******тай харилцсан. Тэгээд зөвшөөрөл авч сумынх нь орлогын төрийн сангийн данс руу зөвшөөрөлтэй холбогдох мөнгийг нь хийсэн. Манай отгийн хүмүүс 2******* оны 07-08 сарын үед Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд очиж тагтаа, ногтруу барих гэсэн юм, гэрээ байгуулах гэсэн юм гэж хэлээд уг гэрээг байгуулсан. Цагаандэлгэр сумын төвийн ойролцоо 20 орчим километрт байх хойд зүгт байрлах нуурын орчмоос 11 ногтруу, 1-15 тагтаа барьсан. Тухайн газрын нэршлийг мэдэхгүй байна. Тухайн нуурын нэрийг ч гэсэн мэдэхгүй байна. Миний хувьд тагтаа, ногтруу, идлэг шонхор барих үйл ажиллагаанд оролцсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 65-66)
Гэрч : “ Би 2*******1-2******* онд Катар улсны шейх Жоуаан Бин Хамад Аль-Тани гэх хүний орчуулагчаар ажиллаж байна. Би Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 5 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсны шейх Жоуаан Бин Хамад Аль-Тани-ийн отогт орчуулагчаар 2******* оны 08 сарын 01-ний өдрөөс 2******* оны 10 сарын 2-ний өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Зөвхөн орчуулга хийх болон ажилчдын хүнс цуглуулах ажилд оролцсон. Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ******* гэх хүнийг танихгүй. Тагтаа, ногтруу бариулах зөвшөөрлийн талаар юу ч мэдэхгүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68-69)
Гэрч : “Би 2*******1 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хот болон орон нутагт Портероор ачаа тээвэрлэдэг. Ихэвчлэн хот дотор үйлдвэрээс үйлдвэрүүдийн хооронд хаягдал гялгар уут болон цаасан хайрцаг тээвэрлэдэг юм. Хааяа ажил гарвал орон нутагт тээвэр хийдэг. Би Хаан банкны 5*******3585 тоот дансыг 20 бил үү 2017 оны үед нээсэн. Түүнээс хойш эзэмшиж байгаа. Би Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын засаг дарга гэх хүнийг сайн танина. Бид 2 Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Амгаланд хамт байсан, нэг гудамжны хүмүүс юм. Би уг хүнтэй сайн танилын холбоотой. Миний хочийг Оочко гэдэг юм. Би 1.200.000 төгрөгийг өөрийнхөө нэрээр шилжүүлсэн. нь тухайн үед Цагаандэлгэр сумын 100 жилийн ой болох гээд мөнгөний хэрэг гараад байна зээлүүлээч гэсэн юм. Тэгье гээд 1.200.000 төгрөг зээлүүлсэн юм. Би тухайн үед тээвэр хийж олсон тээврийн хөлснөөсөө *******д шилжүүлсэн. *******д зээлдүүлсэн мөнгийг 2******* оны 10 сарын эхээр буцааж авсан. Надад бэлнээр буцааж өгсөн.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72)
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 1)
2******* оны 08 сарын -ны өдрийн 07/392 дугаартай Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тус аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 2)
Орон нутгаас /тагтаа, ногтруу/ барих, бариулах тухай гэрээний хуулбар (1-р хх-ийн 3-5)
Төв аймгийн Засаг даргын 2******* оны 08 дугаар сарын 1-ний өдрийн А/99 дугаартай захирамж (1-р хх-ийн 1)
Идлэг шонхор барих үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн илтгэх хуудас (1-р хх-ийн 15-)
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын тамгын газрын явуулсан болон ирсэн бичгийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 2-26)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 23)
Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2******* оны 07 сарын 22-ны өдөр 001 дугаартай Орон нутгаас 50 толгой тагтаа 50 толгой ногтруу барих гэрээг Катар улсын эрхэмсэг ноён I-ийн бие төлөөлөгч -тай, 2******* оны 07 сарын 26-ны өдөр 005 дугаартай Орон нутгаас 100 толгой тагтаа, 50 толгой ногтруу барих гэрээг мөн Катар улсын эрхэмсэг ноён I-ийн бие төлөөлөгч -тай, 2******* оны 08 сарын 01-ний өдөр 00 дугаартай орон нутгаас 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу барих гэрээг Саудын араб улсны эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч GL FAHHAD MUTEB NONSEN A-тай тус тус байгуулсан байна.
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ******* нь Катар болон Саудын араб улсын иргэдийн идлэг шонхор барих үйл ажиллагаанд зориулан Орон нутгаас тагтаа, ногтруу барих, бариулах дээрх гэрээнүүдийг байгуулахдаа Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2*******3 оны 12 сарын 18-ны өдрийн А/625 дугаартай тушаалаар 2******* онд Дундговь аймагт 50 ногтруу ахуйн зориулалтаар агнах амьтдын тоог тогтоосон тушаал болон Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-т “... говийн ногтруу...”-г жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл агнуурын амьтныг ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно гэж заасныг тус тус зөрчиж, 150 ногтруу, 200 тагтаа барих эрх олгож бусдад давуу байдал бий болгосон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн “Шонхор шувууг барихын тулд тагтаа, ногтрууг өгөөш болгож ашигладаг. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын байгаль орчны асуудал хариуцсан хүн Шонхор барих үйл ажиллагаа явагдаж эхэлж байгаатай холбоотой тагтаа, ногтруу барих хүсэлтэй байна гэсэн зүйл ярьсан. Дэрэн суманд албан бичгээр 50 ногтрууг бариулах хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн учир дахин квот байхгүй, дахин гэрээ хийх боломжгүй гэсэн утгатай яриа болсон” гэх,
Гэрч : “Би байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажилладаг. ... Төв аймгийн нутагт идлэг шонхор шувуу барих ажиллагаа явуулж байгаа отгуудад хяналт шалгалт хийж ажиллах хугацаанд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №001 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу, 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №00 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу, 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №005 дугаартай гэрээгээр 50 толгой тагтаа, 100 толгой ногтруу бариулахаар гэрээ байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт зааснаар говийн ногтруу шувууг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд агнахыг хориглосон заалтыг зөрчиж байна. ...үүнийг зөрчин Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ******* гэрээ байгуулсан байсан. Отгын ахлагч нарт гэрээ нь байсан бөгөөд гэрээг нь авалгүйгээр зураг дарж баталгаажуулж авсан. ... Төв аймгийн Цагдаагийн газарт албан бичгээр гомдол гаргасан.” гэх,
Гэрч : “... Саудын араб улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч GL FANNAD MUTEB MONSEN A-ийн отогт жолоочоор ажиллаж байсан. Би бие төлөөлөгч GL FANNAD MUTEB MONSEN A-ийн 770 УНГ улсын дугаартай Лексус 570 маркийн авто машиныг жолоодож байсан. ....*******тай утсаар холбогдсон. ...Анх утсаар холбогдоход Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу барьж болох эсэх талаар ярилцахад болно гэж зөвшөөрсний дагуу Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах кемпээс Дундговь аймгийн Цагаандэлгэр сум руу жолооч Сонинбаярыг явуулж, улмаар Сонинбаяр гэрээнд гарын үсэг зуруулаад ирсэн. ...” гэх,
Гэрч Б.ын "... 2*******3 оны 07 дугаар сараас эхлэн тус сумын байгаль орчны мэргэжилтэн гэх албан тушаалыг хавсран гүйцэтгэж эхэлсэн. Ингээд 2******* оны 06 сараас эхлэн газрын даамал, байгаль орчны асуудал эрхэлсэн мэргэжилтэн гэх албан тушаалуудыг хавсран гүйцэтгэж байгаад 2******* оны 08 сараас эхлэн зөвхөн газрын даамлаар ажиллаж байна. Тухайн үед Цагаандэлгэр сумын засаг дарга ******* намайг өрөөндөө дуудсан. Тэгээд өрөөнд нь ороход засаг даргатай гэрээ байгуулахаар ирсэн гадаадын иргэд орчуулагч нартайгаа сууж байсан. Тэгээд засаг дарга гэрээг өгөөд надаар гарын үсэг зуруулсан. Намайг ороход гэрээг бэлдсэн, гадаадын иргэдээр зуруулсан, засаг дарга өөрөө зурсан байсан бөгөөд миний гарын үсэг л дутуу байх шиг байсан. ...Тэгээд дараа нь 08 дугаар сарын 01-нд мөн адил дуудаад гэрээнд гарын үсэг зуруулсан бөгөөд өмнөх хоёр гэрээ нь зурагдсан юм чинь гээд гарын үсэг зурсан. ...Засаг дарга болон гэрээ хийж байгаа хүмүүс нь гарын үсэг зурсны дараа зурсан. Гэрээн дотрохыг нарийвчилж уншиж хараагүй. ... Байгаль орчны мэргэжилтний үүргийг хавсаран гүйцэтгэж байсан. Дээрх гэрээнүүдийг сумын Засаг дарга ******* байгуулж байгаа. ... Тухайн гэрээнүүд засаг дарга дээр байгаа. Учир нь би өрөөнд нь орж гарын үсэг зураад гэрээг нь үлдээгээд гарсан. Миний хувьд тухайн гэрээг авах шаардлага байхгүй." гэх,
Гэрч : “Би 2012 оны 01 дүгээр сараас эхлэн Дундговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байна. Цагаандэлгэр сумын засаг дарга *******ыг ... Төрийн албаны чиг үүргээр тухайн сумын засаг дарга гэдгээр нь мэднэ. 2******* оны 08 дугаар сард гэж санаж байна. Цагаандэлгэр, Дэрэн сумаас “тагтаа, ногтруу”-ны зөвшөөрөл авах гэсэн юм гэж холбогдож байсан. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар олгогдсон квотын дагуу зөвшөөрөл олгогдох ёстой гэдгийг тайлбарлаад мэргэжилтэн Мөнх-Эрдэнэтэй холбогдож албан ёсоор хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн. ... Цагаандэлгэр сумаас зөвшөөрөл хүссэн албан бичиг ирээгүй учраас манайхаас зөвшөөрөл өгөхтэй холбоотой зөвшөөрөл гараагүй. ...Тагтаа, ногтруу барих зөвшөөрлийг сумын Засаг дарга зөвшөөрлийг олгож байгаа. Харин олгохдоо аймгийн байгаль орчны газраас хичнээн тооны квот олгосныг тодруулж байгаад албан хүсэлт өгч хэдийг бариулах гэрээг байгуулах ёстой.” гэх,
Гэрч " ...Төв аймгийн Засаг дарга 2******* оны 08 дугаар сарын 1-ний өдрийн А/99 дугаар тушаалаар хяналт шалгалтыг 2******* оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийн хугацаанд Төв аймгийн нутаг дэвсгэрт отоглосон идлэг шонхор шувуу барихаар буусан отгуудад явуулсан. Хяналт шалгалтын явцад шонхор шувууг барихад өгөөшөөр ашигладаг шувуунуудын тоо толгойг тоолоход Амьтны тухай хуулийг зөрчсөн үйлдэл илэрсэн. ... Шалгалтаар Төв аймгийн засаг дарга байгуулсан 05 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын эрхэмсэг дээд ноён "I"-ийн төлөөлөгч ""-н отог нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 07 дугаар сарын 22-ны өдөр №001 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд тухайн гэрээнд 50 толгой ногтруу, 50 толгой тагтаа бариулахаар тусгасан байсан. Гэтэл тухайн отог нь нийт 80 толгой ногтруу барьсан байсан. ... Мөн Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 09 дугаартай гэрээний төлөөлөгч Саудын Араб улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -ийн отогт хяналт шалгалт хийхэд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 08 дугаар сарын 01- ний өдөр №00 дугаартай гэрээг байгуулсан байна. Тухайн гэрээнд 50 толгой тагтаа, 50 толгой ногтруу бариулахаар заасан боловч тухайн отог нь 87 толгой ногтруу, 57 толгой тагтаа барьсан байсан. ... Мөн Төв аймгийн Засаг даргатай байгуулсан 15 дугаартай гэрээний төлөөлөгч Катар улсын эрхэмсэг ноён -ийн бие төлөөлөгч -ийн отог нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******тай 2******* оны 07 дугаар сарын 26-ны өдөр №005 дугаартай гэрээ байгуулсан байсан. Тухайн гэрээнд 100 толгой тагтаа, 50 толгой ногтруу бариулахаар гэрээ байгуулсан байна. Отог нь 120 толгой тагтаа, 23 толгой ногтруу барьсан байсан бөгөөд 20 толгой тагтааг байгальд буцаан тавьсан. Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлд говийн ногтруу шувууг жил бүрийн 03 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд барихыг хориглосон байдаг. Гэтэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга ******* нь 3 удаагийн гэрээ байгуулсан байна...” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2******* оны 08 сарын -ны өдрийн 07/392 дугаартай Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг дарга *******ы Катар улсын эрхэмсэг ноёны бие төлөөлөгч SAIEM FAHAD S A GHORAB, HAMAD MOND A нартай байгуулсан 2******* оны 07 сарын 22-ны өдрийн 001 дугаартай, 2******* оны 07 сарын 26-ны өдрийн 005 дугаартай, 2******* оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00 дугаартай Саудын араб улсын эрхэмсэг ноёны бие төлөөлөгч GL FAHHAD MUTEB MONSEN A-тай тус тус байгуулсан гэрээнүүдийн хуулбар, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2*******3 оны 12 сарын 18-ны өдрийн А/625 дугаартай тушаал зэргээр хангалттай нотлогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн шүүх хуралдаанд: “...Хэрэгт авагдсан баримтуудаар эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн объектив болон субьектив шинжийг хангахгүй байна. *******ы үйлдэл гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл албан тушаал эрхэлж байгаа нөхцөл байдалдаа хайнга хандсан гэмт хэргийн нөхцөл байдлыг илүүд хангаж байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв. Учир нь: Шүүгдэгч ******* нь 2*******2 оны 09 сарын 08-ны өдрөөс Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргаар томилогдсон бөгөөд 2******* оны 07, 08 дугаар саруудад Катар болон Саудын араб улсын эрхэмсэг ноёны бие төлөөлөгчтэй “Орон нутгаас тагтаа, ногтруу барих, бариулах гэрээ”-г байгуулах хугацаанд тэрээр тус аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын ажлаа эрхэлж байсан болох нь *******ыг Цагаандэлгэр сумын засаг даргаар томилсон тухай Дундговь аймгийн Засаг даргын захирамж, түүний шүүх хуралдаанд өгсөн “3 гэрээ байгуулсан. Өмнө нь байгуулсан байсан гэрээний драфтаар явсан” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” нь нийтийн албан тушаалд хамаарах бөгөөд *******ы эрхэлж байсан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуульд зааснаар “Төрийн улс төрийн албан тушаал”-д хамаарч байх тул ******* нь нийтийн албан тушаалтан байна. Түүнчлэн *******ы Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2******* онд Дундговь аймагт 50 ногтруу ахуйн зориулалтаар агнах амьтдын тоог тогтоосон тушаал болон Амьтны тухай хуульд “... ногтрууг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно” гэж заасныг зөрчин 3 удаагийн үйлдлээр гадаадын иргэдтэй орон нутгаас тагтаа, ногтруу барих, бариулах гэрээ байгуулж байгаа явдал нь өөрийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл байна.
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Засаг даргын албан тушаалд ажилладаг болох нь Дундговь аймгийн Засаг даргын 2*******2 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/27 дугаартай захирамж, албан тушаалын тодорхойлолт, түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэсэн нөхцөл байдлыг гэм буруутай үйлдэлд тооцохоор гэмт хэргийн шинж болгон заасан. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь энэ бүлэгт заасан гэмт хэргийн шинж юм.
Иймд шүүгдэгч *******ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас Амьтны Экологи эдийн засагт /ногтруу 150х9500, тагтаа 200х8900/ 3.205.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Монгол Улсын Засгийн газрын 2*******3 оны 07 сарын 05-ны өдрийн 260 дугаартай “нэг толгой ногтрууны экологи эдийн засгийн үнэлгээ 9.500, нэг толгой тагтааны экологи эдийн засгийн үнэлгээ 8.900” гэх тогтоолоор тогтоогдож байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заажээ.
Шүүгдэгч *******аас /3.205.000х2/ 6.10.000 /зургаан сая дөрвөн зуун арван мянга/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар байгаль хамгаалах сангийн 1000805505 тоот дансанд 2******* оны 07 сарын 26-ны өдөр “тагтаа ногтруу” гэсэн утгатайгаар 1.250.000 төгрөг, 07 сарын 28-ны өдөр “тагтаа ногтруу” гэсэн утгаар 1.250.000 төгрөг 1.000.000 төгрөг тус тус орсон болох нь тогтоогдож байна. Иймд *******ы үйлдлийн улмаас амьтны Экологи эдийн засагт учирсан хохирол 6.10.000 төгрөгөөс хасаж тооцох нь зүйтэй байх тул шүүгдэгч *******аас 3.205.000 /гурван сая хоёр зуун таван мянга/ төгрөг гаргуулан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын байгаль хамгаалах сан /төрийн сангийн данс/-д төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүхээ оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн шүүх хуралдаанд: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүний хувийн байдалтай уялдуулж ял шийтгэлийг оногдуулах хуулийн зохицуулалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заажээ. Шүүхээс шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдлыг дүгнэн үзэж, өмгөөлөгчийн шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч *******ы үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэж, энэ хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “Эрүүл мэндийн шалтгаан маш хүнд байгаа. Хиймэл түнхнээс болж явж чадахгүй болчхоод өмнө жил 1 сард суумгай болоод Солонгос улсад эмчлүүлсэн. Хиймэл протез солиулах учраас намайг тэнсэж өгөх боломж байна уу. Виз 12 сард гарсан эмнэлэгт өгсөн захиалгаа хойшлуулаад явж байгаа” гэх тайлбар гаргаж байх боловч түүний эрүүл мэндийн талаарх баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарласан 1/нэг/ жилийн хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3.205.000 /гурван сая хоёр зуун таван мянга/ төгрөгийг гаргуулан Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын байгаль хамгаалах сан /төрийн сангийн данс/-д төвлөрүүлсүгэй.
7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ З.УУГАНБАЯР