Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/73

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

         Улсын яллагч О.Одончимэг

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *******5**************0000000************** дугаартай хэргийг *******0************** оны 03 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.                                                                                                                                                                                                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 9*******  оны  *******  дугаар  сарын  *******-ний  өдөр  Дундговь  аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, малчин, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг *******-0******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт /РД:ЗЖ9*********************7/.

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ******* нь *******0*******5 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг “Сэкүл” гэх газарт байх Б. гэрийн гадаа хохирогч Б.тай “мал тууж хөөлөө” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг ******* удаа газарт хавсарч унагаан, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...*******0*******5 оны 0******* дугаар сарын 0*******-ний орой тэнгэр муухайраад байхаар нь үхрээ мотоциклтой тууж байгаад гэрээс зүүн тийш орхиод гэртээ очоод морь унаад буцаж үхэр дээрээ ирэхэд манай үхэр алга болсон байсан. 0******* дугаар сарын 05-ны өглөө би үхрээ хайгаад явсан чинь урагшаа 0 гаран километр уруудсан байсан. Би үхрээ олоод гэр рүүгээ буцаж байгаад гэрийн гадуур гарсан. Тэгэхэд гэрийнхээ гадаа байхыг хараад би дээр очоод “та яагаад үхэр хөөсөн бэ” гэсэн. Тэгэхэд би хөөгөөгүй гээд өөрийгөө өмөөрсөн. Тэгээд бид ******* маргалдаад хоорондоо барилцаж нэг нэгнийхээ дээлний захнаас заамдсан. г би тавь гэж хэлсэн. Тэгэхэд дээлний захнаас заамдаад тавихгүй байсан. Тэгэхэд нь би г зүүн тал руугаа мушгиж унагасан. Тэр үед дээш харан газар унасан. Тэгээд би ахыг босгосон. Бид хоёр дахин заамдалцаж аваад г баруун тал руугаа дахин мушгиж унагасан. Тэгээд би дахин босгосон. Бид ******* учир зүйгээ олох гээд хэсэг юм ярьж зогссон. Тэгээд би явсан. Намайг явах үед биед ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан. Эхний удаа баруун талаараа, нуруу дал хэсгээрээ дараагийн удаа зүүн тал мөр хэсгээрээ газар ойчсон.” гэх мэдүүлэг (хх-ийн 3*******-36)

Хохирогч Б. “...*******0*******5 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр цагийн орчимд гэрийнхээ зүүн талд үхрийн баас арилгаад зогсож байтал сумын баруун лагерьт байх гэх залуу машинтайгаа ирээд “танай энэ хавиар манай 3 үхэр ирсэн үү” гэж асуусан. Тэгэхэд нь би өчигдөр орой манай хорооны энгэрт байж байсан. Өглөө эрт бэлчсэн байх гэж хэлсэн. Тэгэхэд намайг “чи үхэр хөөчхөв үү” гэсэн. Тэгэхэд нь би “би хөөгөөгүй” гэсэн. “өнөө шөнө үхрээ танай гадаа хураая тэнгэр муухайрах гээд байна” гэсэн. Тэгэхээр нь би “өнөөдөртөө хураавал хураахгүй юу” гэсэн. Тэгэхэд “өнөөдөртөө гэдэг чинь юу гэж байгаа юм. Дандаа хураасан ч яадаг юм” гээд намайг заамдаад авсан. Миний хүрэмний захнаас боогоод хоолой шахсан. Тэгэхэд нь би зөрүүлээд ын дээлнийх нь энгэрээс барьж авсан. Тэгэхэд намайг тонгороод газар унагасан. Намайг газар унагаад дээлний захнаас хоолой шахаад газраас босгохгүй дараад байсан. Тэгж байгаад намайг дээлний хоёр мөрнөөс татаад босгосон. ... “Чи муу тэр модоо буулгаж аваарай” гээд дахин хүрэмний захнаас заамдаж аваад намайг хавсарч унагасан. Тэр үед би зүүн талаараа нүүрээрээ газар унасан. Намайг газар унасан байхад миний баруун гарыг дээлний нударганаас бариад татаад биеийн ард талд барьж мужаад намайг газар дараад босгохгүй байсан. ...Тэгээд намайг босгоод яваад өгсөн. Би хажуу талд байсан хувинтай үхрийн баасаа асгах гээд өргөтөл миний баруун гар хувинтай баасаа даахгүй янгинаж өвдөөд байсан. Мөн миний зүүн талын нүд аргаж өвдөөд байсан. Тэгэхээр нь мотоциклын толинд хартал бага зэрэг хавдсан байсан. Би эргээд хорооны урд талд юм хийж байтал манай эхнэр “хүүхэд хичээлээс авах боллоо” гээд хүрээд ирсэн. Тэр үед миний дээл хүрэм шороо тоос болчихсон, нүд хавдсан байсан. Манай эхнэр чи чинь яасан бэ? юу болов гэсэн. Би ирээд намайг зодоод явчихлаа гэж болсон асуудлыг хэлсэн. Тэгээд эхнэр бид ******* цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Намайг ******* удаа газарт унагасан. Хоёр дахь удаагаа газарт унагахад нь би нүүрний зүүн хэсгээрээ газар мөргөсөн. Мөн сүүлийн удаа газарт унагахдаа миний баруун гарыг мужиж биеийн ар талд бариад дээрээс дарсан. Миний зүүн талын нүд хавдаж хөхөрсөн. Миний баруун талын тохой хөдөлж болохгүй хөхөрч хавдсан. Тухайн үйл явдлаас болж миний сэтгэцэд хохирол учраагүй болно. Би гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 7-0)

       Гэрч “...*******0*******5 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр манай нөхөр цагийн үед гэрээсээ хорооны гаднах үхрийн хөлдүү баас цэвэрлэх гээд гарсан юм. Манай гэр сумын төвөөс урагш ******* километрт байдаг. Өдөр ******* цаг болж байхад хүүхэд сургуулиас авах болоод би нөхөр дээрээ хүүхдээ авъя гээд хүрээд очсон. Тэгэхэд манай нөхөр хорооны энгэрт зогсож байсан. Манай нөхрийн дээлний гадуур өмссөн хүрэм нь шороо тоос болчихсон, зүүн талын нүд нь хавдсан хөх толботой болчихсон байсан. Би нөхрөө “яасан бэ? чи чинь юу болсон юм” гэж асуусан чинь манай нөхөр “ ирээд намайг зодчихоод явчихлаа” гэсэн. Би “чи тэгээд хэлж яриад дуудахгүй яасан юм” гээд нөхрөө загнахад манай нөхөр “яах юм” гэсэн. Тэгээд бид хоёр гэртээ ороод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 3-*******)

Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******5 оны 0******* дугаар сарын *******-ны өдрийн 9 дугаартай “...Б. биед зүүн нүдний доод зовхи, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс -******* хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-*******)

 Иргэн Б.гаас Дундговь аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн )

 Хохирогч Б. Дундговь аймгийн Цагдаагийн газарт бичгээр гаргасан “Сэтгэцийн хохирол тогтоолгох шаардлагагүй.” ... “ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлтүүд (хх-ийн 37, *******5)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******7/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б. нь *******0*******5 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Б. нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхи, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б. эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний доод зовхи, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирлыг шүүгдэгч ******* *******0*******5 оны 0******* дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дүгээр баг “Сэкүл” гэх газар “мал хөөлөө” гэх шалтгааны улмаас хохирогч Б.тай маргалдаж газар хавсарч унагах байдлаар учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ын хохирогч Б.г хавсарч газар унаган эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхи, баруун тохойн үений зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл” учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

         Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

            Хохирол төлбөрийн талаар:  

Хохирогч *******д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, эм тарианы мөнгө авсан, хуралд оролцохгүй” гэж шүүхэд мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

         Оногдуулах ял шийтгэлийн талаар:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******0*******5 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн 9 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

       Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б. гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдав.

      Шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.*******, 36., 36.******* дугаар зүйлийн , *******, 3, ******* дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3, 38., 38.******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч  ******* нь  энэхүү   шийтгэх   тогтоолоор  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжийг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д. гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР