| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/00428/И |
| Дугаар | 101/ШШ2019/00721 |
| Огноо | 2019-03-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2019/00721
| 2019 оны 03 сарын 07 өдөр | Дугаар 101/ШШ2019/00721 | Ула******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, Х /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух О /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
9,452,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Х*******, хариуцагч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цайз зах дээр 2011 оноос 2016 он хүртэл газар түрээсэлж, мод зарж эхэлсэн. Цайз зах дээр Д******* овогтой О нь хүмүүсийн модыг зарж борлуулдаг байсан. 2013 оны 8 дугаар сард манай модыг зарж борлуулдаг байсан. 2013 оны 8 дугаар сард манай модыг зарсны үлдэгдэл болох 6,800,000 төгрөгийг надад өгөлгүй өөрөө авсан. Мөнгөө буцааж төлөхийг удаа дараа шаардсан боловч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. 2018 оны 11 дүгээр сарын 30-нд О нь өөрөө өрийн баримт бичиж өгсөн. Гэвч 2013 оны 8 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ямар ч мөнгөн төлбөр хийгдээгүй, мөн утас нь холбогдохоо больсон. Ийм учраас хохирлоо барагдуулах үүднээс хамгийн бага хүү болох банкны хугацаатай хадгаламжийн жилийн хүү 13,5 хувь, үндсэн авах төгрөг дээр банкны жилийн хүүгээс ч бага 13 хувь, 3 жилийн хүү бодож 6,800,000 төгрөгийг 13 хувиар тооцож 844,000 х 3 = 2,652,000 төгрөгийг нэмж, нийт 9,452,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, намайг хохиролгүй болгож өгнө үү.
Би, н.Г*******, н.Г******* нартай хамтарч модны худалдаа хийх хөрөнгийг би гаргасан бөгөөд бид гурав тооцоо нийлэхэд 6,800,000 төгрөгийн үлдэгдэл гарсныг Д.О төлөх ёстой гэж н.Г******* надад 2016 онд хэлсэн гэв.
Хариуцагч Д.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 ноос 2014 оны хооронд Б.Х эгчийн дүү болох Г******* дээр борлуулагч хийдэг байсан. Энэ хугацаанд Г******* бид хоёр нийлж Зайсанд байрлах R******* хотхоны барилгад пресс мод нийлүүлж байгаад үнийн зөрүү гарч өр алдсан нь үнэн. Тухайн үед би боломжоороо өрөө төлөх болно гэж Г*******т хэлсэн ба 250,000 төгрөгийг өгсөн. Би Б.Х эгчтэй таараад би үнэнээ хэлсэн. Би танай дүүд өртэй, эгчээ гээд хэлэхэд Б.Х эгч мэдээгүй байсан. Би саяхан хүүхдээ алдаад, ажилгүй байгаа, эгчээ би боломжоороо цувуулаад өрөө төлөх болно гэж хэлсэн. Тэгтэл оны өмнө Б.Х эгч намайг гэртээ дуудаад намайг очтол намайг бичиг хийж өг, манай ах дүү нар бүгд цагдаа, чамайг одоо мөнгөө өгөхгүй бол шоронд хийнэ гэж хэлээд нэг хүн рүү утсаар ярьсан. Би бичиг хийж өгөхдөө хэлсэн, би бөөн өгөх боломжгүй, цувуулаад боломжоороо төлье гэхэд болно гэж хэлээд шүүхэд өгсөн байна. Би Б.Х эгчээс бэлэн мөнгө аваагүй бас надаас хүү нэхсэн. Би Г*******т өр алдсан нь үнэн. Боломжоороо төлөх болно гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Д.О д холбогдуулан, 9,452,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Хариуцагч Д.О ийн гараар бичигдсэн, түүний таван хурууны хээ дарагдсан, Миний бие Доржбалжир овогтой О нь Батжаргал овогтой Х*******д 2013 оны 8 дугаар сард мод зарсны үлдэгдэл 6,800,000 төгрөг өгөх ёстой нь үнэн мөн. Доржбалжир овогтой О миний регистрийн дугаар: *******, гэрийн хаяг БЗД, ******* дугаар хороо, , , утас. Энэ мөнгийг төлж барагдуулна. 2018 ны 11 дүгээр сарын 30-нд гэх бичиг хэрэгт авагдсан боловч 6,800,000 төгрөгийг төлөх үүрэг бүхий харилцаа нь зохигч талуудын хооронд бус хариуцагч Д.О болон энэ хэргийн оролцогч биш этгээдүүдийн хооронд үүссэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Х нь ...2011 оноос эхлэн Цайз зах дээр модны худалдаа эрхэлсэн гэх ба, өөрөө хөрөнгө мөнгийг гаргаж, н.Г*******, н.Г******* нартай хамтран үйл ажиллагаа явуулсан, 2016 онд тооцоо нийлэхэд 6,800,000 төгрөгийн алдагдал гарсныг хариуцагч Д.О авсан, түүнээс авах авлага хэмээн н.Г******* хэлсэн, улмаар дээр дээр дурдсан 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичигдсэн мөнгө төлөх баталгааг бичүүлж авсан..., хариуцагч Д.О нь н.Г*******, н.Г******* нарын модыг Цайз зах дээр зардаг байсан, мод зарсан мөнгө 6,800,000 төгрөгийг авсан, н.Г*******т мөнгийг төлнө хэмээн тус тус тайлбарлаж байх тул хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Б.Х*******ын өмнө бус н.Г*******, н.Г******* нарын модыг зарахаар харилцан тохиролцож, үйл ажиллагаа явуулж байсан, модны үнэ болох 6,800,000 төгрөгийг Д.О авсан гэх үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.
Мөн түүнчлэн, хариуцагч Д.О ийн бичсэн Миний бие Доржбалжир овогтой О нь Ц.Г*******д мод, модон материалын үнэ болох 6,700,000 төгрөгийг 3 сарын 10-наас 4 сарын 01-нийг хүртэл төлж барагдуулна гэх 2013 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн баталгааг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар өгсөн бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгээгүй буюу Б.Х*******ын нэхэмжилж буй 6,800,000 төгрөгийн маргаан бүхий мод, модон материал худалдсан мөнгийг авсан, н.Г*******, н.Г******* нарт буцааж төлөхөө хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө х үлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. гэж тус тус зааснаар зохигч талуудын хооронд үүрэг бүхий эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн хэлцэл үүсээгүй.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. хэмээн зааснаар, нэхэмжлэгч Б.Х*******ын өмч хөрөнгө буюу мод модон материалыг зарж борлуулах, борлуулагчийн үүргийг хариуцагч Д.О хүлээсэн хэлцэл хийгдээгүй тул 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бичигдсэн мөнгө төлөх баталгааг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Х өөрийн хөрөнгө оруулсан гэх н.Г*******, н.Г******* нартай хамтран эрхэлсэн модны худалдаанаас дутагдсан гэх 6,800,000 төгрөгийг хариуцагч Д.О д холбогдуулан шаардах эрхгүй болох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар тайлбарлагдана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О д холбогдох 9,452,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Х*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166,182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА