| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 196/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/66 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл/ цахимаар/,
хохирогч О.*******,
шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар , Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2507 00000 0058 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүрэг, *******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 0 сарын 13-ны өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн О.*******тай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газар нь олон удаа цохих, тээврийн хэрэгслээс бууж заамдан авч цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, хамар, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалга, суганд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 0 сарын 13-ны өдөр дүүргийн хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор явж байхдаа мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн О.*******тай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж толгойн тус газар нь олон удаа цохих, тээврийн хэрэгслээс бууж заамдан авч цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, хамар, зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн мөр, бугалга, суганд цус хуралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нөхөн төлсөн...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч О.*******ы өгсөн: “ ...Ч.******* машины урд суудалд сууж явснаа гэнэт эргэж хараад учир зүггүй миний толгой түрүүгүй гараараа цохиж зодоод эхэлсэн. Үүний улмаас тархи хагарч зүүн хөмсөг язарч цус ихээр гарч эхэлсэн. Энэ үед машин зогсоод би машинаас буухад ******* хүрч ирээд цохиж унагаачхаад машиндаа суугаад явчихсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16, 19-20 дахь тал/, хохирогч О.*******ы авсан яаралтай тусламжийн хуудас, хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, гэрч Д.*******ын өгсөн: “...явж байх замд Ч.******* О.******* хоёр хоорондоо маргалдаад хэрэлдэж эхэлсэн ба Ч.*******ыг миний хажууд сууж байхад нь О.******* нь араас нь цохичих шиг болсон чинь Ч.******* эргэж хараад буцаагаад О.*******ыг цохиж зодоод байсан” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 0 сарын 20-ны өдрийн НАЛ0725/126 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хохирогчид шүүгдэгчийн зүгээс санаатайгаар халдсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Ч.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотойгоор шүүгдэгчээс хохирогчид 55,000,000 төгрөгийг нөхөн төлсөн талаар оролцогч нар мэдүүлсэн, банкны гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргаж хэлэлцүүлсэнтэй холбогдуулан хохирогчийн зүгээс нэхэмжлэл зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогчид эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 7,946,632 төгрөгийг зарцуулсныг шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлж, мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчээс 7,946,632 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ыг 10,000 /арван мянга/ нэгж буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1 зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******аас 7,946,632 /долоон сая есөн зуун дөчин зургаан мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД