| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/50 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхцэцэг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,
улсын яллагч Н.Мөнхцэцэг,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******ы 0 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр, ******* дүүрэгт төрсөн, *******тай, *******, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ийн хамт ******* дүүргийн хороо, дугаар гудамж од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.******* нь ы 1 сарын 21-ний өдөр ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн урдаас хохирогч Д.ын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө болох Хаан банкны картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч, улмаар уг картыг ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” сүлжээ дэлгүүр болон бусад хүнсний дэлгүүрүүдэд 10 цаг 15 минутаас 14 цаг 57 минутын хооронд хүнс, бараа зэрэг эд зүйл худалдан авах зэргээр 19 удаагийн гүйлгээгээр нийт 413 430 төгрөгийг хүч хэрэглгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдээ: Өглөө манай хүн нэг юм авчих гээр нь дэлгүүр гаргасан. дэлгүүр ороод гарахад үүдэн дээр нь нэг ногоон карт байхаар нь аваад гэрт орж архиа уугаад би карт оллоо картаа гарч уншуулах уу гээд дэлгүүр орж уншуулж үзэд уншаад байхаар нь дахиж 1 шил архи, ойр зуурын чихэр, жимс, бэлэн хоол авсан. Тэгээд гэртээ ороод авсан архиа уугаад би жоохон муудсан. Шижирзул дэлгүүр орсноо сайн мэдгүй байна. Голцуу дэлгүүрээс юм авсан. Хүний карт гэдгийг мэдсээр байж юм худалдаж авсан нь миний буруу, гэмшиж байна. Би хохирогчид хохирлоо төлж төлсөн гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь ы 1 сарын 21-ний өглөө ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн урд талаас Д.ын эзэмшлийн Хаан банкны картыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг картыг ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” сүлжээ дэлгүүр болон бусад хүнсний дэлгүүрээс тухайн өдрийн 10 цаг 15 минутаас 14 цаг 57 минутын хооронд 19 удаагийн гүйлгээгээр нийт 413 430 төгрөгийг хүнс, бараа зэрэг эд зүйл худалдан авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ы 1 сарын 21-ний өдөр 10 цагийн орчим MNBC зурагтын төлбөрөө “Буян *******” худалдааны төвийн хажууд байрлах салбарт очиж өөрийн Хаан банкны дансны картаар уншуулж төлөөд гэртээ харьсан. Намайг гэрт байхад зээ хүүхдүүд таны утсанд мессеж ирж байна гээр нь огт тоогоогүй. Гэтэл 16 цаг орчмын үед эмээ шинэ жилийн мөнгө хийгээрэй гэж багш хэлсэн гээр нь өөрийн Хаан банкны интернэт банкаар ороод мөнгөө шилжүүлээд хартал миний дансанд байсан тал мөнгө байхгүй болсон байсан. Би дансаа шалгахад 10 цаг 15 минутад 12 000 төгрөгийг, 10 цаг 17 минутад 25 800 төгрөгийг, 10 цаг 17 минутад 24 900 төгрөгийг, 10 цаг 18 минутад 18 400 төгрөгийг, 10 цаг 23 минутад 23 730 төгрөгийг, 10 цаг 26 минутад 16 000 төгрөгийг, 11 цаг 48 минутад 27 400 төгрөгийг, 11 цаг 51 минутад 61 400 төгрөгийг, 11 цаг 55 минутад 50 000 төгрөгийг, 11 цаг 55 минутад 50 400 төгрөгийг, 14 цаг 24 минутад 13 500 төгрөгийг, 14 цаг 29 минутад 12 000 төгрөгийг, 14 цаг 29 минутад 12 800 төгрөгийг, 14 цаг 30 минутад 1 000 төгрөгийг, 14 цаг 52 минутад 4 000 төгрөгийг, 14 цаг 5З минутад 10 000 төгрөгийг, 14 цаг 53 минутад 3 000 төгрөгийг, 14 цаг 53 минутад 27 000 төгрөгийг, 14 цаг 57 минутад 19 300 төгрөгийг тус тус зарлагадсан байсан. Нийт 19 удаагийн үйлдлээр 368 070 төгрөг зарлагадсан байсан. Сүүлд зурагтын тооцоо хийсний дараа унагаасан байх гэж бодож байна” г мэдүүлэг /х.х-ийн 7 хуудас/,
- Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ******* дүүргийн хороонд байрлах “СU” сүлжээ дэлгүүрт ажилладаг. Манай дэлгүүр Голомт банкны пос машин байдаг. Дээрх пос машинаар гүйлгээ хийсэн хүмүүс руу туссан камер ажиллаж байгаа. Бичлэгийг хуулбарлан өгөх боломжтой” г мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/,
- Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ы 1 сарын 20-ны өдөр хамтран амьдрагч Б.******* бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Маргааш нь шараа тайлах гээд 1 шил архины мөнгийг Б.*******т өгөөд “” дэлгүүр луу явуулсан. Б.******* орж ирээд бид хоёр авсан архиа хувааж уугаад дуустал нэг Хаан банкны карт гаргаж ирээд хоёулаа энийг уншуулаад үзье, би уншуулаад үзэд зүгээр гарч байна лээ гээр нь би хоёр “” сүлжээ дэлгүүр ороод хоол, Хараа нэртэй архи 3 ширхэг, ундаа, жимс зэрэг хэрэгцээний зүйл худалдан авсан. Худалдан авахдаа бүгдийг нь салгаж тус тусдаа уншуулсан. Бид хоёр гэртээ очоод авсан архиа уугаад би тасраад унтсан. Би тухайн үед ямар хүний картыг уншуулаад байсан талаар мэдээгүй. Харин сүүлд надад Б.******* олсон карт гэж хэлсэн” г мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/,
- Гомдол хүлээн авсан тэмдэглэл, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 1, 3-4, 27, 28-29, 31 хуудас/ зэрэг болно.
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой асап сангийн мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсийг шалгах хуудас, иргэний үнэмлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 33-42 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бжүүл талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.******* нь боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогддог.
Хэргийн тухайд шүүгдэгч Б.******* нь ы 1 сарын 21-ний өдөр хохирогч Д.ын Хаан банкны картыг олж авч, бусдын эзэмшил өмчлөл гэдийг мэдсээр байж, ашиглан 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дэлгүүрүүдэд уншуулан эд зүйл худалдан авч нийт 413 430 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Б.*******ийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.*******ээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцсон болно.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Д. нь Хаан банкны картаас 413 430 төгрөг алдсан байх бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогчид 413 430 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч Д. нь гомдол санал, нэмжл зүйлгүй болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлг талаар:
Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгч дэмжлэг үзүүлж оролцсон, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлг ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Санал, хүсэлт байхгүй” гэжээ.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэд хүндрүүл нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, бусдад учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгд үүрэг хүлээлг албадлагын арга хэмжээ авах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгд үүрэг хүлээлг албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 д хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрл ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 д хэсгийн 1.8-т зааснаар шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “” сүлжээ дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий цагаан өнгийн CD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 д хэсэгт зааснаар шийтг тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 38. зүйлийн 1 д хэсэгт зааснаар шийтг тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтг тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрл тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийл арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА