Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 136/шш2021/00275

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Г аймаг, С сум, 3 дугаар баг, Н хотхон 7 дугаар байр 2-20 тоотод оршин суух, Х овогт Цын С /РД:************/ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Г аймаг, С сум 3 дугаар баг Н хотхон Нутгийн өөрөө удирдах ордон *** тоотод байрлах Г аймгийн Засаг даргад холбогдох

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй Ц.Саас ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С миний бие нь Бтай чуулгын захирлаар ажиллаж байгаад Засаг дарга Батсуурийн ***7 оны 01 сарын 31-ний өдрийн захирамжаар ажлаас халагдсан бөгөөд 3 шатны шүүхээс үндэслэлгүй халсан гэж үзэж ажилд эгүүлэн тогтоосон. ***8 оны 07 сарын 09-ний өдөр Засаг дарга Б нь ажилд томилсон захирамж гаргасан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж байнгын ажлын байранд түр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хууль зөрчин 1 сар 27 хоногийн дараа буюу ***8 оны 04 сарын 06-ны өдөр дахин орон тооны цомхотгол нэрээр ажлаас халсан. Тус захирамжид Бтай чуулгын захирлын орон тоо цомхотгогдсон гэсэн атлаа Ц гэгчийг захирлаар томилоод миний биеийг Ц нь дэд захирлаар томилсон тушаал гаргасан байсан. Гэтэл одоог хүртэл хууль бусаар томилогдсон Ц нь захирлын албан тушаал дээр ажиллаж байгаа бөгөөд дэд захирал гэсэн орон тоо байхгүй болох нь харагдаж байгаа. Ингэж огт байхгүй дэд захирал гэдэг орон тоог хуурамчаар гаргаж хуулийг илт зөрчсөн шийдвэр гаргасан тул дахин сум дундын шүүхэд хандсаны дагуу ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон юм. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Засаг дарга Бтай ажилдаа эргэн орох талаар удаа дараа уулзахад тамгын газарт мэргэжилтэн хий, чамд өөр албан тушаал өгөхгүй гэсэн хариу өгдөг бөгөөд хуулиас дээгүүр, дураараа авирлан шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй байсан тул ажилтай байхын тулд арга буюу уг ажлыг одоог хүртэл хийж байна. ***9, 2020 онуудад Б нь Засаг дарга байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг огт хүсээгүй бөгөөд Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнг Засаг дарга томилдоггүй, тамгын газрын дарга томилдог албан тушаал тул Засаг дарга ажилд томилох талаар ямар ч шийдвэр гаргаагүй одоог хүрсэн гэж үзэхээр байгаа юм. 2021 оны 01 сард шинэ томилогдсон Засаг дарга Бтай ажилдаа эргэн орох талаар уулзахад тоймтой хариу өгөөгүй бөгөөд нэгэнт урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилохгүй бол Соёлын хэлтсийн дарга гэсэн шинэ орон тоо бий болж байгаа тэр албан тушаалд тавьж өгөөч гэсэн санал хэлэхэд энэ албан тушаал дээр олон хүн байгаа гэсэн хариу өгсөн. Иймд дээрх Засаг даргыг өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх болов уу гэж харсан боловч мөн л биелүүлэхийг хүсэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилд эгүүлэн тогтоосон ***8 оны 11 сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна. ***8 оны 08 сарын 27-ны өдрийн ***/ШШ***8/00158 дугаар шүүхийн шийдвэрээр Бтай чуулгын захирлаар ажиллаж байсан нэг өдрийн дундаж цалин хөлсийг 41,806 төгрөгөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул үүгээр тооцвол ***8 онд 32 хоног 1,337,792 төгрөг, ***9 онд 250 хоног 10,451,500 төгрөг, 2020 онд 251 хоног 10,496,306 төгрөг, 2021 оны 07 сарыг дуустал 142 хоног 5,936,452 төгрөг нийт 28,***9,050 төгрөг болж байна. Цаашид ч мөн шүүхийн шийдвэрийг үл биелүүлж, ажилд эгүүлэн томилохгүй бол тэр хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэх болно.

1.Засаг дарга нь Ц.Стай зөвшилцсөний үндсэн дээр Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр томилсон гэжээ. Миний бие нь Засаг дарга Г.Бтай зөвшилцсөн зүйл огт байхгүй бөгөөд Г.Бтай ажилд томилогдох талаар удаа дараа уулзахад Чамайг Бтай чуулгын захирлын албан тушаалд тавихгүй ээ. Харин Нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтэн хий гэсэн хариуг өгдөг байсан. Тийм болохоор Засаг дарга байх хугацаандаа ажилд томилохгүй гэдэг нь тодорхой байсан. Тэр байдал нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж ажилд томилоод эргүүлээд 2 сар гаруйн дараа орон тооны цомхотгол нэрээр дахин ажлаас халсан нь тодорхой харуулдаг. Нэгэнт ажил томилохгүй нь тодорхой байсан тул ажилгүй байхгүйн тулд нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтний ажлыг нь хийсэн. Зөвшилцөнө гэдэг нь хэн хэндээ ашигтай байдалтай тохирохыг хэлэх байх. Миний хувьд ямар ч ашигтай байдал байхгүй. Одоо хийж байгаа мэргэжилтний үндсэн цалин нь 791,532 төгрөг, Бтай чуулгын захирлын үндсэн цалин 922,058 төгрөг байдаг бөгөөд цалингийн хувьд ч зөрүүтэй байдаг. Өөрсдөө хүчээр дээрх албан тушаалд тавьчихаад зөвшилцсөн гэж тайлбарлаж, түүнийгээ шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй өгөөд эмгэнэлтэй юм. Г.Б нь хувийн ашиг сонирхол, өш хонзонгийн үүднээс дээрх албан тушаалд миний биеийг тавихгүй байсан бөгөөд одоо байгаа Засаг дарга нь чухам яагаад мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь сонирхолтой байна.

2.Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрээр цалингийн зөрүү, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээс татгалзсан, одоог хүртэл хугацаанд нэхэмжлэгчээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй нь батлан өгч байна гэжээ. Миний бие дахин ажлаас халсныг үл зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаанд нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнээр ***8 оны 10 сарын 15-ны өдөр томилсон байсан бөгөөд цаашид цалингийн зөрүү биш Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу цалингийн нөхөн олговроо нэхэмжлэх ёстой тул татгалзсан болно. Г.Бийн дараа болсон Засаг дарга Г.Быг ажлаа аваад удаагүй байхад 2021 оны 1 сард уулзаж ажилдаа томилогдох талаараа хэлсэн. Г.Б энэ талаар ямар яриа болсныг мэдэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Засаг дарга Г.Б, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Утэй хамт уулзаад Та энэ мэргэжилтнээ хийж байвал дээр дээ гэж хэлсэн бөгөөд энэ үгнийхээ учрыг шүүх хурал дээр тайлбарлах байх. Шүүхэд нэхэмжлэл гаргасны төлөө дуудаж уулзан дарамталж байгааг юу гэж ойлгох вэ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан гүйцэтгэх хуудсыг өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгч А үрэгдүүлснээс гүйцэтгэх ажиллагаа явагдаагүйг саянаас мэдэж дахин гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Миний зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа гэж ойлгож байтал шийдвэр гүйцэтгэгчийн хариуцлагагүй ажиллагаанаас дээрх ажиллагаа явагдаагүй байна.

3. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 8 сарын 27-ны өдрийн 158 дугаар шийдвэрээр 1 хоногийн цалингаар тогтоосон 41,806 төгрөгөөр дунджаар 11,236-27,313 төгрөгөөр илүү гарч байгаа гэжээ. Уг нь цалингийн зөрүүг бодох гэж байгаа бол 2021 оны Бтай чуулгын захирлын цалингийн нэг өдрийн дундажтай харьцуулж бодох байх. Яаж ч бодсон ***7 оны Бтай чуулгын захирлын нэг өдрийн дундаж цалин буюу 41,806 төгрөгийг одоо 2021 оны мэргэжилтний нэг өдрийн дундаж цалинтай харьцуулж бодохгүй байх. ***7 оноос хойш ***9, 2020, 2021 онуудад Бтай чуулгын даргын цалин хэд дахин өөрчлөгдөж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл ч шинээр нэмэгдсэн байгаа. Энэ бүгдийг нэмж тооцож байж илүү гарч байна уу, бага гарч байна уу гэдэг нь харагдах байх. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа ч ойлгоогүй. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дүгээр зүйлийг нь мөн ойлгоогүй бололтой. Бичсэн тайлбарынх нь утга нь ойлгогдохгүй, ойлгомж муутай болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдэг нь Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэсний дагуу Засаг дарга дээрх албан тушаалд томилсон захирамж гаргахыг хэлнэ гэдгийг Хууль зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч хүн мэдмээр юм даа гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Сын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль,эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н миний бие оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнг Засаг дарга томилдоггүй, Тамгын газрын дарга томилдог албан тушаал тул Засаг дарга ажилд томилох талаар ямар ч шийдвэр гаргаагүй одоог хүрсэн... гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх.., 33.4-т Аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасан байдаг. Дээрх хуулиас үзэхэд аймгийн Засаг даргын зүгээс өөрийн ажлын албанд буюу Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст нэхэмжлэгч Ц.Стай зөвшилцсөний үндсэн дээр Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад чиглэл өгч ***8 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалаар томилсон. Иймд Ц.С нь аймгийн Засаг даргаас санал болгосны дагуу аймгийн Засаг даргын ажлын алба болох Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр томилогдсон нь аймгийн Засаг даргатай зөвшилцөлд хүрч Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байна. Үүнийг Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрээр цалингийн зөрүү, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхээс татгалзсан шийдвэр, нэхэмжлэгчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэл болон тухайн албан тушаалд томилогдсоноос эхлээд одоог хүртэлх Бтай чуулганы даргын албан тушаалд томилогдох талаар нэхэмжлэгчээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаж байгаагүй нь батлан өгч байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 Энэ хуулийн 36.1.2-т ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байдаг. Гэтэл Ц.С нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд буюу ***8 онд нийт 51 хоног ажиллаж 2,130,917 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн дундаж цалин 41,782 төгрөг, ***9 онд нийт 245 хоног ажиллахаас 223 хоног ажиллаж 12,995,527 төгрөгний цалин авснаас 1 өдрийн дундаж цалин 53,042.9 төгрөг, 2020 онд 248 хоног ажиллахаас 222 хоног ажиллаж нийт 15,344,423 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн цалин 69,119 төгрөг, 2021 оны 6 сарыг дуусталх хугацаанд 123 хоног ажиллахаас 115 хоног ажиллаж нийт 6,833,637 төгрөгийн цалин авснаас 1 өдрийн дундаж цалин 55,558 төгрөгийн цалин бодогдож Ц.Ст олгогдсон нь Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ***/ШШ***8/00158 дугаар шийдвэрээр тогтоосон 1 хоногийн цалингаар тогтоосон 41,806 төгрөгөөс дунджаар 11,236-27,313 төгрөгөөр илүү гарч байгаа юм. Иймд бидний зүгээс Г аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа ажилгүй байсан хугацааны мөнгө авна гэсэн. Ажилгүй байсан хугацаагаа яаж тооцож байгаа нь тодорхойгүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд байгаа бол албан ёсоор шүүхэд өгсөн үү, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг ямар байдлаар хийх нь ойлгомжгүй байна. Засаг дарга бол улс төрийн албан тушаалтан бөгөөд бусад албан тушаалтанд үүрэг даалгавар өгдөг. Энэ хүрээнд Ц.Сыг ажиллуулж байгаа. Гэтэл яагаад ажилгүй гэж үзээд байна вэ хариуцагч нь хэн бэ Засаг дарга байсан Б эсвэл Засаг дарга Б уу гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авна гэсэн боловч сая цалингийн зөрүү яриад байна. Нэхэмжлэл дээр авч байгаа цалин, авах байсан цалингийн зөрүү гэж байхгүй. Хоногийн 41,806 төгрөгөөр тооцож ***8 оны 11 сараас хойш ажилгүй хугацааны нөхөн олговор авна гэж байна. Аргагүй эрхэнд ажил хийж байна гэж ярьсан, энэ хүнийг албадан хөдөлмөр хийлгэж байгаа юм уу. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярих ёстой, мөн нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангагдахгүй байгаа. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн нь ойлгомжгүй байна. Тухайн гарсан захирамж дээр 2 хуулийн зүйл заалтыг дурдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, мөн Тэмдэгтийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5 дугаар зүйлийг тусгасан байна. Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхдөө ажиллагаа явагдсан байх ёстой, энэ талаар хавтаст хэрэгт байхгүй байна. ***8 оны 11 дүгээр сард Б дарга байгаагүй байхад хариуцах ёсгой учир хариуцагч тодорхой биш байна. Монгол улсын төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг дарга нь улсын төрийн албан тушаалтан юм. Быг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ерөнхий сайдын 80 дугаар захирамжаар томилсон байдаг. Үүнээс өмнө Б байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т ажилгүй гэж хэнийг хэлэх талаар зааж өгсөн байдаг. Энэ хүн өнөөдөр ажилтай байхад яагаад ажилгүй гэж яриад байна вэ, улсаас цалин аваад нийгмийн даатгал нь төлөгдөөд явж байгаа. ***8 онд С нөхөн олговор авах талаар шүүхэд гаргаж байсан боловч уг шаардлагаасаа өөрөө татгалзсан байж одоо болохоор соёлын хэлтсийн дарга болмоор байна гээд албан тушаал наймаалцаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тухайн үед А гэж хүн ажиллагаагүй байсан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байхад дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь буруу тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргаж байна гэж нэхэмжлэл гаргасан байна. Аймгийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай зөвшилцөн Ц.Ст санал тавьж Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр ***8 оны 10 сарын 15-ны өдөр томилсон байдаг. Ингэхдээ Ц.С тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуль, Төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн Г аймаг дахь салбар зөвлөлийн хурлаар орж Төрийн албаны зөвлөлийн Г аймаг дахь салбар зөвлөлийн ***8 оны 29 дүгээр тогтоолын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ***8 оны 10 сарын 15-ны өдрийн Б/** дугаар тушаалаар дээрх албан тушаалд томилогдож одоог хүртэл ажиллаж байгаа болно. Өөрөөр хэлбэр Ц.Сын гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүхийн маргааны явцад 2 тал эвлэрч Ц.С хүлээн зөвшөөрсний үндсэн дээр аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажилд авсан байна. Ц.С нь гаргасан нэхэмжлэлдээ өөрийгөө ажилгүй байсан гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймд Ц.Сыг ***8 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэлх хугацаанд ажлын байраар хангаж цалин өгч, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь төлж байсан тул Ц.Саас ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарыг дуусах хүртэлх хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Г аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан хугацаанд авсан цалин, хөлс болох 37,304,504 төгрөгийг буцаан нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэл гэгч нь угтаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага огт хангаагүй бөгөөд сөрөг нэхэмжлэл биш байна. Хүн ажил амьдралтай байхыг тулд ажиллаж авсан цалин хөлсийг буцаан нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд хууль эрх зүйн ямар ч үндэслэл байхгүй ба тэр байтугай Засаг даргад нэхэмжлэх ямар ч эрх байхгүй болно. Сөрөг нэхэмжлэлтэй хамт гаргасан нотлох баримтууд нь огт утга учиргүй, авцалдаагүй, хуурамч болох нь харагдаж байна. Тухайлбал Төрийн албаны салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлд дарга, гишүүд оролцсон атлаа Г.Ст гэж хүн асуултад хариулсан бөгөөд Би өөрийн хүсэлтээр шүүхэд гаргасан гомдлоо татаж авсан гэж бичигдсэн байх юм. Уг хугацаанд миний бие оролцоогүй бөгөөд миний овог Ц байхад Г.С гэж хүн хуралд оролцсон мэтээр тэмдэглэлд тусгагджээ. Мөн тэмдэглэл бичигдсэн ***8 оны 10 сарын 09-ний өдөр миний бие шүүхэд нэхэмжлэлээ гаргачихсан /***8 оны 09 дүгээр сарын 12-нд нэхэмжлэл гаргасан/ ажиллагаанд байсан бөгөөд ***8 оны 11 дүгээр сарын 16-нд ажилд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр гарсан билээ.

Иймд миний биеийг шүүхэд гаргасан гомдлоо татаж авч тохиролцсон гэж бичсэн нь огт худлаа зүйл байна. Харин ч хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаар миний шүүхэд гаргасан нэхэмжлэл шийдвэрлэгдээгүй байхад мэргэжилтнээр томилох үйл ажиллагаа /хуурамч баримт бүрдүүлэн/ явагдаж байсан нь нотлогдож байна. Миний бие өөрийн хүсэлтээр одоо ажиллаж байгаа ажилд томилогдоогүй бөгөөд Засаг дарга Г.Б хүчээр энэ албан тушаалд тавьсан бөгөөд ажилтай байхын тулд өнөөг хүртэл ажиллаж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэл огт биш байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.С хариуцагч Г аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

Г аймгийн Засаг дарга  нь Ц.Саас ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.С Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрээр Г аймгийн Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад өнөөдрийг хүртэл ажилд томилоогүй үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч Г аймгийн Засаг дарга шүүхэд маргаан хянагдаж байх явцад Ц.Стай эвлэрч Г аймгийн Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний ажилд томилсон, уг ажлыг өнөөдрийг хүртэл хийж байгаа, тухайн үеийн Г аймгийн Засаг дарга Г.Бийн үеийн маргааны одоогийн Засаг дарга Г.Б хариуцахгүй гэх хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дээрх албан тушаалд авч байсан хугацаа болох ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч Ц.С өөрийн хүсэлтээр одоо ажиллаж байгаа ажилд томилогдоогүй, Засаг дарга Г.Б хүчээр энэ албан тушаалд тавьсан бөгөөд ажилтай байхын тулд өнөөг хүртэл ажиллаж байгаа, ажиллаж авсан цалин хөлсийг буцаан шаардах үндэслэлгүй, Г аймгийн Засаг даргад шаардах эрх байхгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байна.

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Г аймгийн Засаг дарга ***8 оны 09 сарын 06-ны өдрийн Б/28 дугаар захирамжаар Ц.Сыг чуулгын бүтэц орон тоо өөрчлөгдсөн үндэслэлээр ажлаас чөлөөлснийг Ц.С эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрээр Ц.Сыг Г аймгийн Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ц.С нь цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай ***9 оны 03 сарын 13-ны өдрийн ***/ШЗ***9/00189 дугаар захирамж, гүйцэтгэх хуудас гарсан, мөн гүйцэтгэх хуудас үрэгдсэний улмаас Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 сарын 22-ны өдрийн ***/ШЗ2021/00423 дугаар захирамжаар өмнөх гүйцэтгэх хуудсыг хүчингүйд тооцож дахин гүйцэтгэх хуудас олгохоор шийдвэрлэсний үндсэн дээр 2021 оны 06 сарын 22-ны өдрийн ***/ГХ2021/000** дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Г аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар *** дугаар нээлттэй хорих анги нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэхээр, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхээр хуульчилсан байхаас гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 хэргийн оролцогчийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргийг хуульчилсан байна.

Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрээр Ц.Сыг Г аймгийн Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй тул хариуцагч Г аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ц.Сыг Г аймгийн Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн авснаар шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ.

Г аймгийн Засаг дарга нь Ц.Сыг Г аймгийн Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тул шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл талууд шүүхэд хэрэг шийдвэрлэхээс өмнө тохиолцсон бол энэ талаараа эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд хүргүүлэх, шүүхийн шийдвэр гарсны дараа тохиролцсон бол ажил албан тушаалд томилсон захирамж, тушаал дээр тодорхой бичиж дуусгавар болгох юм.

Ц.С нь ажилд эгүүлэн томилсон Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд Ц.С нь Г аймгийн Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа тул цалингийн зөрүү гарахгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж байгаа үндэслэлээр цалингийн зөрүү гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагаас татгалзаж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа дэмжиж оролцсон талаар тэмдэглэсэн байна.

Үүнээс дүгнэхэд Ц.С нь Г аймгийн Засаг даргатай шүүхийн шийдвэр гарахаас өмнө тохиролцсон гэх тайлбар үгүйсгэгдэж байх тул дээрх шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгохоор хуульчилсан.

Нэхэмжлэгч Ц.Сыг Г аймгийн Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн аваагүй байх тул тэрээр ажилд эгүүлэн авах хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор шаардах эрхтэй байна.

Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.С нь цалингийн зөрүүг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосныг түүнийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах шаардлагаас татгалзсан, ирээдүйд гарах цалин хөлсний шаардлагаас татгалзсан гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч Ц.С нэхэмжлэлийн шаардлагаа ***8 оны 11 сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүх хуралдаан дээр тодруулсан бөгөөд нэг өдрийн дундаж цалин хөлс 41,806 төгрөгөөр тооцож гаргасан байна.

Хариуцагч Г аймгийн Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын нэг үндэслэл нь Ц.Сыг Г аймгийн Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтнээр ажиллаж цалин хөлс авч байсан, түүний нэг өдрийн дундаж цалин хөлсийг ***8 онд 41,782 төгрөг, ***9 онд 53,042.9 төгрөг, 2020 онд 69,119 төгрөг, 2021 онд 55,558 төгрөг болсон гэж тайлбарлан түүний ***8 оноос 2021 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалингийн тооцооны карт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг нотлох баримтаар өгснийг нэхэмжлэгч ажил хийж байсан болон цалин хөлс авч байсан талаар маргаагүй болно.

Нэхэмжлэгч Ц.С ***8 оны 11 сарын 16-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд ажил эрхэлж байсан, түүний авч байсан цалин хөлс нь нэхэмжлэгчийн шаардсан 41,806 төгрөгөөс илүү болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Ц.Сын цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үндэслэлгүй тул мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.С Г аймгийн Бтай чуулгын даргын албан тушаал нь өнөөдрийн байдлаар Г аймгийн Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний цалин хөлснөөс илүү цалин авч байгаа гэж тайлбарлах боловч энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч Г аймгийн Засаг дарга нь Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрийг биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажил, албан тушаалд эгүүлэн авах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэхийг дурдах нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Г аймгийн Засаг даргаас Ц.Ст холбогдуулж ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37.304.504 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг нэхэмжлэгч Ц.С эс зөвшөөрч энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байсан хөдөлмөрийн хөлсийг авсан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгохоор хуульчилсан. Нэхэмжлэгч Ц.С нь Г аймгийн Засаг даргын тамгын газар Нийгмийн бодлогын хэлтэст Соёл, спорт, төрийн бус байгууллага хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө цалин хөлс авсан байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Сыг Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 сарын 07-ны өдрийн ***/ШЗ2021/00*** дугаар захирамжаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байх бөгөөд хариуцагч Г аймгийн Засаг даргаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 414,672.52 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Сын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 28,219,050 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн болон Ц.Саас ***8 оны 10 сарын 15-ны өдрөөс 2021 оны 06 сарыг дуустал хугацааны цалин хөлс болох 37,304,504 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын бичилтүүдийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ц.С нь шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч Г аймгийн Засаг дарга нь Г аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***8 оны 11 сарын 16-ны өдрийн ***/ШШ***8/00*** дугаар шийдвэрээр тогтоосон Бтай чуулгын захирлын албан тушаалд эгүүлэн авах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдэхийг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г аймгийн Засаг даргаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 414,672.52 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АРИУНЗУЛ