2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар , Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2407 00349 0043 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* суманд төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сургуулийн оюутан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт *******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/.

    Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.******* нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 02 цаг 30 минутын орчимд такси үйлчилгээнд явж байхдаа дүүргийн хороо, ын микроны буудлын орчимд найз Э.ыг цохилоо гэх шалтгаанаар Л.тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газар нь 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн нүд, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 02 цаг 30 минутын орчимд дүүргийн хороо, ын микроны буудлын орчимд найз Э.ыг цохилоо гэх шалтгаанаар такси үйлчилгээнд явж байсан гэх хохирогч Л.тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах явцдаа нүүрэн тус газар нь 2 удаа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, зүүн нүд, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...би Л.ын нүүр хэсэгт 1-2 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд буудал дээр тамхилах гээд зогсож байхад гэх залуу ирээд цохисон” гэсэн  мэдүүлэг, гэрч Г.ын өгсөн: “...Л. гэх ахыг болиулаад гарыг нь бариад зогсож  байхад Ц.******* хойноос нь нүүр хэсэгт нь 2-3 удаа цохисон” гэсэн мэдүүлэг, гэрч Ч.гийн өгсөн: “...тэр үед Ц.******* найзыгаа өмөөрөөд зөрүүлээд цохисон. Ц.******* тэр зодуулсан гэх ахтай хоорондоо барилцаж нэг нэгнийгээ цохисон” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 428 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Ц.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хохирогчийн зүгээс нэхэмжлэл гаргаагүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг, шүүгдэгчээс хохирогчид 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Ц.*******ыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгосныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд  шүүгдэгч  Ц.*******ыг Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүнд прокурорын саналын хүрээнд тухайн зүйл ангид заасан  550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.*******ыг 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                        

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД